АРДЧИЛЛАА ЯАХИЙМ ?!

Сонгууль дөхөөд энэ хоёр нам солиорч өгч байна. Сүүлдээ хачин хачин юм “санаачилдаг” болж байна.
Саяхан АН УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулъя гэсэн “эх оронч” санаачлага гаргав. Үндэслэл нь хөрөнгө мөнгө хэмнэнэ гэнэ. Эд нар хэдийдээ нэг их ард түмний мөнгийг хэмнэдэг болчихсон юм. МАН хариулж байна. Хоёр сонгууль зэрэг явуулбал УИХ-ын “сонгуулийн ажил” хийх хүнгүй болно гэнэ. Ёстой таарсан таар шуудайнууд. Энд ардчиллын зарчмын хамгийн гол асуудал алга болж байна. Нэртэйгээр нь Та нар ардчиллаа устгая гэсэн чинь дээр л дээ.
Төрийг буюу УИХ, Ерөнхийлөгчийг сонгохыг ардчилал гэж хэлж болох боловч дангаараа арчиллыг хангах нөхцөл болж чадахгүй. Учир нь тэрхүү төр нь дээд байгууллага болж нийгмээсээ “тасран” гардаг. Төрийг хэн хянах вэ ?! Мэдээж ард түмэн, улмаар нийгэм. Гэхдээ тэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар дамжуулан хянахын хамт орон нутгийн асуудлаа өөрсдөө шийдэх замаар шийдвэрлэдэг. Ингэж төр нийгэм хоёрыг тэнцвэржүүлдэг.
Нутгийн өөрөө удирдах ёс нь төрөөсөө түрүүлж үүссэн учраас “ах” байдаг. Иймээс дэлхийн бүх оронд төвийн болон орон нутгийн засаглал заавал байдаг. Энд УИХ, Ерөнхийлөгч гэх мэт байгууллагууд нь “төр” болж, хот, аймгийн хурал, Засаг дарга гэх мэт нь “нийгэм” болж харилцан уялдаатай ажилладаг. Өөрөөр хэлбэл зарчмын хувьд УИХ-ын сонгууль бол “төр”-ийн сонгууль, орон нутгийн сонгууль бол “нийгмийн” сонгууль. Энд тэмээ ямаа шиг зөрөө гарч ирнэ. Онолын хувьд ч тэр, практикийн хувьд тэр. Энэ дэлхийн хаана ч ийм байдаг.
Ядахдаа Үндсэн Хуулиа үз л дээ. Тэнд “Монгол Улсын төрийн байгуулал” гэсэн тусгай бүлэгт УИХ, Ерөнхийлөгч, Засгийн Газар 3 байгаа, харин “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” гэсэн тусгай бүлэгт нутгийн удирдлагыг оруулсан байгаа. Хэрэв энэ хоёр “нэг” байсан бол нэг бүлэгт “нийлүүлээд” оруулчих байсан юм, малнууд аа…
Төрийн болон орон нутгийн байгууллагынхаа сонгуулийг “хольж” зэрэг явуулдаг улс орон энэ дэлхийн хаана ч байхгүй. Яагаад заавал саланги явуулдаг гэхээр төр нийгэм хоёр зэрэг хямрахаас сэргийлдэг юм. Ер нь ингэхэд Та нар төрөө үймүүлж ханахгүй, нийгмээ үймүүлэх гэж ядаад байна аа даа…
Тэгсэн чинь юу вэ ?! АН “холино” гэнэ. МАН нь “ажил хийх” хүнгүй гэнэ. Та нар дандаа ингэж Гиннесийн номонд орж байх аа боль л доо. Нөгөө их ардчилал энэ тэр гэж хуцаад байдаг чинь хаа байна ?!
Энэ асуудлыг нэг их улс төрийн зарчмын асуудал болгож ирээд эргүү мал, тэнэгээрээ гайхуулаад байх хэрэг байхгүй ш дээ. Хэрэв энэ асуудлыг ахиж хэлэлцвэл би Та нарыг нээрэнгээсээ Гиннесийн номонд өглөө шүү.
Одоо тэгээд ардчиллаа яахийм болж байна ?!
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 3 дугаар сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

30 Responses to АРДЧИЛЛАА ЯАХИЙМ ?!

  1. нано says:

    Ганхуягаа, Өөрөө харааж ерөөлгүй биччихэж болдоггүй юм уу. Тал хуудас юм бичсэн ч хараал тавьж л байх юм. Хүн бухимдаж болно, гэхдээ жаахан этиктэй бай л даа.

  2. gankhuyag says:

    Би чамайг дээрэмдүүлж, хулхидуулж байгааг чинь хэлж байна. Тэгсэн чинь өөдөөс этик нэхдэг байна ш дээ, дураак чинь. Чи тэр этикээ төр засгаасаа нэх. Яагаад гэвэл би чиний төр засаг шиг худал яриагүй, хулгай хийгээгүй. Энийг жинхэнэ этик гэдэг юм. Агуу их этик зарчмыг харилцааны соёл болтол нь жижигрүүлэн “ойлгож” байгаа бол нийгэм-улс төрийн асуудал сонирхож үхснээ хийнэ…

  3. нано says:

    Хараал тавибал чамаас дутахгүй л явах байх шүү. Этикээ болийлдоо. Зүгээр л, тайван бич. Ундууцалгүй бичиж чадахгүй юм бол авгайдаа л наадхаа уншиж өгч бай.

  4. Зочин says:

    Албатай юм шиг хүний юм уншчихаад этик энэ тэр гэж хуцаад байдаг юу вэ чи. Наад этикийг чинь сайхан тайлбарлаад хариулчихсан байна. Тэгээд хүний блогт орчихоод элдвээр донгосоод. Өөрийгөө сэхээтэн гэж боддог юм байх даа. Сэхээтнүүд бол баас гэж Ленин хэлсэн юм билээ. Чи яг тийм гавно байна.

  5. gankhuyag says:

    Наадах чинь “асуудлыг хувь хүн руу шилжүүлэх ” пиар арга хэрэглэх гэж байгаа санаатай юм. Төр засгийн муу муухай миний этикгүйгээс болсон гэж энэ балай нотлох юм гэнэ ээ. Ёстой дэмий л байна.

  6. ME says:

    Агуу их этик зарчмыг харилцааны соёл болтол нь жижигрүүлэн “ойлгож” байгаа бол нийгэм-улс төрийн асуудал сонирхож үхснээ хийнэ…

    Ганаа ах ёстой гоё хэлж.

  7. Больцоо та нар. Монголын хамгийн их уншигчтай блогыг хүндэтгэх хэрэгтэй. Наад албархсан яриагаа жич ярь. Ямар ч байсан миний санаанд орж ирээгүй зүйлийг бичсэн байна. Баярлалаа.

  8. Цолмон says:

    ҮНЭН ҮГ ХЭЛСЭН ХҮНД ХҮН ДУРГҮЙ. ҮХЭР УНАСАН ХҮНД НОХОЙ ДУРГҮЙ ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ДЭЭ. ҮНЭН ҮГ ХЭЗЭЭД ХАТУУ БАЙДАГ. ХАРИН ТҮҮНИЙГ ИЛ ТОД ХЭЛДЭГ ЧАДАЛТАЙ ХҮН Л ХОВОР БАЙДАГ ЮМ ДАА. ГАНХУЯГ ШИГ ХЭЛДЭГ БИЧДЭГ ХҮН УЛАМ ОЛОН БОЛООСОЙ. ЕР НЬ МОНГОЛД ХАРИУЦЛАГА ГЭДЭГ ЮМ СОЦНИЙГЭМТЭЙГЭЭ БУРХАН БОЛСОН ШҮҮ…

  9. tsogoo says:

    АН-ын гаргалгаа энгийнштээ сонгуулийн идэвхи муутай оюутан болон залуучууд нь ор нутгийн сонгуулиар саналаа өгөхдөө хойрго байдаг болохоор нэг мөсөн дийлдэг юм бол УИХ ба Ор нутагийн сонгуульд хамтад нь ялах гэсэн хүсэл өөр юу ч биш мөнгө хэмнэх тэдний толгойд ч байхгүй

  10. Цолмон says:

    ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ. ЖИНГЭР НОХОЙ ХУЦАЖ Л БАЙДАГ ШИГ ИНГЭЖ БАЛАЙРЧ БАЙГАА “АМТЬДЫГ” НЭГ НҮДЭЭР ТООЖ БҮҮ ХАР ГАНАА. ЧИ ШҮҮ

  11. bayaraa says:

    Төр тойрсон малнуудад хатуу үг, хараал ч үйдчлэхээ болиод удаж бна оо. Яана даа

  12. Ganba says:

    Бүх хүнд таалагдах албагүй, шүүмжилсэн бүхнийг хараагаад, магтсан бүхнийг таалаад байх хэрэг байна уу? Олон ургальч санаа бодол гарч ирж байгаа нь таны дэвшүлсэн асуудал амьд байна гэдгийг л хэлээд байна биш үү?

  13. gankhuyag says:

    Би хүмүүст таалагдах юмыг биш, хэрэгтэй гэж үзсэн юмаа хийдэг. Харин манай монголчуудын олонхи хэрэгтэй юмыг биш, таалагдсан юмаа хүсдэг. Ингээд зөрчил үүсдэг. Олон ургальч байж болно. Гэхдээ энэ нь зөвхөн ярьж буй сэдэвтэй л холбоотой байх ёстой. Харин намайг хувь хүний хувьд шинжилчихээд тэрийгээ олон ургальч үзэл, сэтгэгдэл энэ тэр гэхийг би зөвшөөрөхгүй. Иймэрхүү утгагүй тэнэг үйлдлийг би яс махнаасаа үзэн яддаг. Ухаандаа чи гэхэд л энэ сэдвээр юу ч хэлээгүй. Учир нь чамд хэлэх юм байхгүй. Тэгээд л миний тухай “яриа” эхэлж байна. Тэгвэл би хуц л гэнэ дээ…

  14. Naranbat says:

    Hurts blog shuu

  15. Naranbat says:

    Sudlaachaa
    Ta ingehed uuruu ter dotor orood bujignuulah bolomj bdaggui ym uu

  16. gankhuyag says:

    Чи юу ярьж байгаа юм ?! Тэгж бүгдээрээ хэдэн зуу, мянга мянгаараа зэрэг шоронд ордог маанаг улс төрчид гэж Монголд огт байхгүй.

  17. BAADAI says:

    ZUGEER L YNSH,UZ, SUDAL BI TA NART GANTSHAN UNEN UGEE HELEE.YUG UNENIIG HELEH YUM BOL SUDLAACH GANHUYGIIN UMNU GISHGEH NIIGEM,TUUHIIN SUDLAACH LAW MONGOL ULSAD HURUU DARAM TSUUHUN SHUU DE.BID UURSDUUNHUU HARITSAAG SHAIJRUULAH HEREGTEI BNA.AMJILT AMJILT AMJILT

  18. BAADAI says:

    UUCHLAARAI ULS TURIIG NI MARTSAN BNA.AMJILT AMJILT AMJILT

  19. gankhuyag says:

    Баярлалаа. Гэхдээ энэ чинь миний сайных биш ээ. Угаасаа хуруу дарам цөөн хүн бэлтгэсэн юм. Одоо харин сайн мэргэжилтэн бэлтгэж ажилдаа ашиглавал энэ улсын хөгжилд хэрэгтэй л байх. Ингээд миний тухай яриаг зогсоолоо…

  20. baasandorj says:

    Хэрвээ ийм байдаг бол яах байсан бол. Орон нутгийн сонгууль эхлээд болдог. Улмаар дараа нь тодорхой хугацааны дараа УИХ-ын сонгууль болдог байвал (энэ тохиолдолд хэр ялгаа гарах бол). Орон нутгийн асуудлаа тусдаа эхлээд шийдээд араас нь УИХ-асуудлыг шийдэх байдлаар. Миний бодлоор орон нутгийн сонгуулийн тухайд нийслэл Улаанбаатараас бусад газар хүмүүс харьцангуй бага ач холбогдол өгч оролцдог байх гэж боддог. Энэ нь ч орон нутгийн өөрөө удирдах байгууллагад орж мөнгө идэх, гол гол байгууллагад өөрийн хүнээ тавих, хувийн бизнесээ дэмжих ажлыг амархан болгодог юм болов уу. Нутар дэвсгэрийн нэгжийн эдийн засгийн үндэс нь түүнд эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, нөөц баялаг, орон нутгийн өмч байдаг. Энэ өмч дээрээ суурилан тухайн нутаг дэвсгэрийг хөгжүүлэх, өөрийн удирдлагыг тогтоох үүрэгтэй. Орон нутаг энэ ажлаа УИХ, намаас хараат хийх ёстой. Сонгуулийг давхцуулан явуулна гэж байгаа нь орон нутгийн удирдах байгууллага УИХ, намын хараат болоод байгааг харуулж байгаа бодит жишээ юм болов уу гэж харж байгаа. Их чухал сэдэв ярьлаа гэж хувьдаа бодож байна.

  21. gankhuyag says:

    Ёох, Арай гэж энэ хүнд асуудлын мөн чанарыг хөнддөг хүн гарч ирлээ. Орон нутагт хэт их эрх мэдэл өгвөл энэ улс чинь “аймгуудын холбоо” болоод задраад алга болдог юм, төвд хэт их мэдэл өгвөл дарангуйлал болдог юм. Эрх мэдэл чинь олон янз. Ямар ч гэсэн газар нутаг, лиценз зарах эрхийг орон нутагт өгч болохгүй юм байна гэж би боддог. Гэхдээ “дээрээсээ” бас л зараад байхаар хэрэг алга л даа. Их л нухацтай бодож, тооцоо судалгаа хийж, ард нийтийн санал асуулгаар шийдэнэ дээ. Гэтэл манайхан энэ зарчмын асуудлыг сонгууль зэрэг явуулах эсэх болон намайг үнэлж дүгнэх хэмжээнд ойлгож байгаа нь үнэхээр харамсалтай. Үүний чухлыг ойлгосон Танд их баярлалаа.

  22. Tod Otgonbayar says:

    Өөрийн тань блогыг сэxээтнүүдийн дээд xэсэг л уншдаг байx. Би дундаж гэмээр сэxээтнүүдээс асууxад мэддэг боловч xүнд гээд уншдаггүй бололтой. Сэxээтний доод төвшинд бол огт мэдэxгүй шаxам байx юм.
    Миний санал бол би таныг блогоо NEWS болон SONIN сайт-д давxар байрлуулчиxаасай гэж боддог. Түүгээр чинь тэр дундчууд, доодчуултайгаа xөлxөлдөж байдаг юм билээ. Нийтлэлүүдийн тань нийгэмд үзүүлэx нөлөө улам иx өснө ш ээ, тийм үү?

  23. gankhuyag says:

    Миний блог нийгмийн оюун сэтгэлгээний дундаж буюу дунджаас дээш хэсэгт зориулагдсан. Заавал сэхээтэн ийм байх албагүй. Миний блогийг “хүнд” гээд “ойлгохгүй” байгаа хүнийг ямар ч утгаар сэхээтэн гэж үзэх үндэслэл байхгүй. Нийгэм хөгжихийн тулд оюун сэтгэлгээ ч бас хөгжиж байнга дээшилж байх ёстой. Иймээс би цаашид босгоо улам өндөр болгоно. Учир нь шинжлэх ухааныг үүнээс илүү “доош” оруулах болон рекламдаад давхиад байх шаардлага байхгүй. Ухаандаа “Ийпоо”-г миний бичсэнээс илүү хялбар “ойлгоё” гэвэл заавал өөрийн биеэр дээрэмдүүлж үзэх ёстой болно.

  24. Baadai says:

    Өөрийг чинь натур лидер дээр нь системтэй хөгжүүлсэн интелгент хүнийхээ хувьд Монгол
    Улсын нийгэм ,улс төр хаос төлөвийг тодорхой төлөвт хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэж чадна гэж би үздэг.Үүнийг нэтээр гүйцэлдүүлэхээс гадна өөрийн биеэр улс төрд орвол олон хүн баярлах юм шиг санагдаад байх юм Та юу гэж бодож байна ?Амжилт амжилт амжилт

  25. gankhuyag says:

    Хаосын удирдлагын онолыг би гадарлана шүү. Тэгээд “Бантанг санаатай хутгадаг”, “Хаос хийгээд улс мөхөөх технологи” зэрэг хэдэн өгүүлэл бичсэн чинь тал талаас загнаад, мэдэмхийрээд байхаар нь больчихсон ш дээ. Уг нь Монголдоо анхны өгүүллүүд л дээ. Манайхны олонхи үүнийг ойлгох түвшинд хүрээгүй юм шиг байгаа юм. Гэтэл тэр нь одоо яг хэрэгжээд байдаг. Уг нь удирдаж, зөв тийш нь залж болдог л юм. Үүний тулд би заавал улс төрд орох хэрэг байхгүй ш дээ, “үгэнд ороход” л болчих эд байхгүй юу. Харин ч “наад муугаа ямар ч ажилд битгий ав, ямар ч төсөл битгий өг” гэсэн Н.Энхбаярын өгсөн монгол төрийн “тушаал” одоо болтол “хүчинтэй” хэвээрээ байгаа. Арай гэж нэг ажил олоход “дээрээс” халчихдаг юм ш дээ. 7 удаа халагдчихаад байж л байна. Их шог ш дээ. Хамгийн гол нь би хохироогүй л байхгүй юу…

  26. Nyamka says:

    Та харин хүн чанар сайн юм биш үү? одоо тэр энхабаяр унасан болоод та дуугай болчиж. харин тухайн уед магтаж явсан гөлөгнүүд нь түүнийг идэх нь ээ. хүрэлсүх энэ тэр гээд. таньд амжилт

  27. gankhuyag says:

    Намайг дуугай байгаад ноён Н.Энхбаяр Бурхан тэнгэртээ баярлаж явбал таарна. Гэхдээ тэр хэмжээнээсээ өчүүхэн төдий л хэтэрвэл би гохоо дарна. Ингэхэд намайг буруутгах хүн олон гарахгүй л байх. Одоо намайг ярихаа больбол яасан юм бэ…

  28. Anonymous says:

    “Ganaa.mn” таных хэдий ч “comment” бол миний зай. Хэн нэгнийг гүтгэн доромжлохгүйгээр энд юу бичихээ би (бид) мэдье.

  29. gankhuyag says:

    Миний блогын нөхцөл: 1. Нийгмийн дунджаас илүү мэдлэгтэй байх, 2. Хүмүүст хэрэгтэй нэмэлт, мэдээлэл, судалгаатай байх, 3. Хоосон чалчихгүй байх. Эдгээрийг хангаагүй тохиолдолд миний блогт чиний ямар ч эрх байхгүй. Орчин үеийн эрх зүй ийм байдаг. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Чамд эрх нь байсан боловч чи “эрх нэхэхээс” өөр юм бичиж чадахгүй юм байна.

  30. delgermaa says:

    ganaa ahaa ug ni tani bichdeg zuilig ali boloh olon hunii hurteel bolgovol sain bus uu???? oron nutgiin songuuliin huv’d (16 muj-ulstai) Germand gehed, uuchlaarai aria gadardlagaaraa jishee bolgoloo shuu, mujiin songuuli parlamentin(BUNDESTAGIN) songuulias dor hayaj 1,5 jiliin omno bolood duusaad baih shig baidag, ingehdee zarim gazraa mujiin songuuli oron nutgiin songuul’ cug yavagddag. Mongol shig tovlorson ulsad oron nutgiin songuul’d ach holbogdol dutuu ogood baih shig bdag, zarim goviin busiin nutgiin udirdlaga duraaraa durgij baigaa um uu esgevel medleg chadal ni hurdeggui um uu gemeer dur zurag baih um bilee.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: