ОДОО БОЛЬЁ ОО, ХӨ…

Хадгаламж зээлийн хоршооныхон суулт хийнэ гэнэ. Миний хувьд одоо ёстой больё доо, хө. Та нарт тус болж, Та нарын төлөө бичиж, зүтгэж баярлалаа ч байхгүй салсан. Тэр ч яахав. Одоо Та нар “улс төр” хийж байна. Одоо боль, балайнууд аа…
Ядарсан хоршооныхон
Яагаав, 2006 онд ХЗХ гэж сүйдтэй дээрэм болоогүй юу. Одоо ч бараг мартаж дээ. Төр засагтай зарга хийх, тэмцэх хүмүүс над дээр ирж зөвлөгөө авдаг “уламжлалаар” 3 бүсгүй манайд ирж зовлонгоо тоочив. Үнэхээр өрөвдөлтэй байсан шүү. Нэг нь Солонгост явж цуглуулсан мөнгөө, бас ах дүү нарынхаа мөнгийг цуглуулж байгаад ХЗХ-д өгчихөж. Амихандаа муу санаа гаргаж 3 хоршоонд хувааж хадгалуулсан санаатай гэнэ. Тэгсэн чинь гурвуулаа дампуурсан байгаа юм даа. Магадлалын онолоор ч ингэх тохиолдол их ховор гэж санана. Нөгөө хоёр нь бас адилхан.
Ингээд тэд тэмцдэг ажилтай, би бичиг цаас, судалгааг нь хийж, “заавар” өгдөг “ажилтай” болов. Улмаар тэднийг иргэний хөдөлгөөнүүдтэй холбож, өөрөө ч нэлээд олон өгүүлэл бичиж гаргасан билээ.
Уншигчид миний бичсэн “Талийгаач ч хүртэл ярьдаг юм шүү”, “Залуусын амь насаар тоглодог болжээ, энэ луйварчид” зэрэг өгүүллүүдийг санаж байгаа байх. Сэтгэл их өвдөж бичсэн болохоор их ч сайн болсон, олон түмэнд хүрсэн. Одоо ч миний блог дээр байгаа.
Асар удалгүй хаанаас ч юм өөр дарга, зааварлагч нар гарч ирээд нөгөө тэмцэл нь улс төр мөр болоод замраад алга болсондоо. Сүүлдээ 3 хүүхэн 2 байгууллага байгуулж хоорондоо үзэж тарахаас гадна муудалцаад бие биенийхээ гарыг хугалсан ч гэх шиг балай балай юм сонсогдож л байсан.
Ингээд би “хаягдах” нь тэр. Ямар хойноос нь гүйгээд байлтай нь биш. Ингээд хэдэн жил таг болов. Харин энэ зун нэг хүүхэн нь утасдаж “Энд сүлжээний бизнесээс хохирсон олон хүн байна, хамтарч тэмцэе” гэсэн санал тавих нь тэр. Бүр мэргэжлийн “тэмцэгч” болчихож. Надаар ахиад “бичиг” хийлгүүлэх юм гэнэ. Би ямар өвчин туссан биш юу гэж тэгж тэнэгтэж яахийм. Гэтэл бас миний буруу байна аа…
Төртэйгээ тэмцэе, намтайгаа “тэмцэе” хүсэлтэй атлаа “хэлэх үг”-ээ ч мэдэхгүй, өгөх “бичгээ” ч хийж чаддаггүй маанаг юмнуудын бичиг цаасыг хийж өгсөөр байтал муу зан сургачихаж. Сүүлдээ бүр санаа амар, судлаач Ганхуяг гэсэн үнэгүй “бичиг” хийгээд өгдөг, юу хийхийг нь заагаад өгдөг “маанаг нөхөр” бэлэн байгаа гээд ойлгодог болчихож.
Тэгээд тэд нар “тэмцээд”, телевизээр “гараад”, дараа нь дарга нартайгаа “зөвшилцөөд” эсвэл “баяжаад” алга болдог, эсвэл өөрөө “дарга” болоод алга болдог, харин хамаг гол хөдөлмөрийг нь хийсэн би “бичиг хийдэг” ажилтайгаа үлддэг зүй тогтол бий болов. Миний “бичгийг” л уншина ш дээ, тэр маанагууд. Энд нэр ус дурдаад юүхэв, зарим “тэмцэгч” нь сайд болсон гээд л бодчих.
Уг нь ядарсан зүдэрсэн, шударга бус явдалтай тэмцэх гэсэн хүмүүст тус болох санаа маань тэднүүсийн “туслахын” ажил болон хувирав. Зарим нь “тус болсонгүй” гэж бүр уурлах жишээний. Чи тэгээд “эрх баригчдын талд” ороод байгаа юмуу энэ тэр гэж солиорно ш дээ. Би ямар албатай юм уу ?! Шог байгаа биз дээ…Энд яах аргагүй “миний буруу” байгаа юм.
Ингээд ХЗХ төр засгийг нэг хэсэгтээ айлгаж хэсэгчилсэн амжилтад хүрсэн юм. Энэ нь алдсан мөнгөнийхөө 50 хувийг төрөөр гаргуулах шийдвэр байлаа. Би баярласан. Ядарсан хүмүүс овоо доо гэж бодсон. Гэхдээ гайхсан.
Учир нь алдагдсан мөнгийг буруутнуудаас биш, төрөөс гаргасан. “Төрийн мөнгө” бол бидний татварын мөнгө билээ. Одоо сонгуулийн өмнө мөнгөө нэхэж гэнэ. Түүнийг нь Н.Энхбаяр зохион байгуулж байгаа юм байна. Ингэвэл ч хэрэг өөр болно шүү.
Энхбаярын дээрэм
1998 онд “Хоршооны тухай” хууль гарсан. Ингээд зүв зүгээр явж байсан юм.
2002 оны 12 дугаар сарын 1. Ерөнхий сайд Н.Энхбаярын санаачлагаар энэ хуульд ”Хадгаламж зээлийн хоршоо” гэсэн цоо шинэ бүлэг нэмж луйвар дээрэм эхлэв.
2004 оны 4 дүгээр сарын 30. Хуульд нэмэлт оруулж, “ХЗХ-ны эрсдлийн сангийн доод хэмжээг Төв банк тогтоож, хэрэгжилтэд хяналт тавина” гэж өөрчлөн найруулав. Луйвраа хийж, мөнгөө угаагаад нэгэнт дууссан тул хариуцлагаас зугтаж займруулав.
2004 оны 5 дугаар сар. Санхүүгийн зохицуулах хороог байгуулж, даргаар нь Д.Бадрааг томилов. Дампуурал гарцаагүй болсон тул могой атгуулах залуу хүнээ олов.
Ингэхлээр 2002 оны 12 дугаар сараас 2004 оны 4 дүгээр сар хүртэл ХЗХ ямар ч хяналтгүй байсан. Энэ чинь Энхбаярын засаглал мандаж байсан үе л дээ. Монголын анхны санхүүгийн пирамидыг Н.Энхбаяр, О.Чулуунбат нар босгов. Хэдэн монгол хүний цус нулимсны үнэтэйг бид сайн мэднэ л дээ…
Дээрмийн үр дүн дараах байдалтай: дампуурсан ХЗХ-ны тоо 29, хохирогчдын тоо (хадгаламж эзэмшигчид) 8903, тооцоолсон хохирлын хэмжээ 67,9 тэрбум төгрөг, зээлийн үлдэгдэл 4 тэрбум төгрөг, битүүжилсэн хөрөнгийн өртөг 43,0 тэрбум төгрөг.
Нэг жил дөрвөн сарын хугацаанд Монголын төрийн санаачлагаар, зориудын зохион байгуулалттайгаар монголын эрх баригчид ард түмнээ дээрэмджээ гэсэн баттай бөгөөд төгс дүгнэлт хийж болно.
Эрхэм хадгаламж зээлийн хоршооны тэмцэгчдээ Та нар одоо больж үз. Би хувьдаа Та нарыг чадлаараа өмгөөлсөн. Хэн Та нарыг шуналтаж мөнгөө өг гэсэн юм ?! Хэн Та нарыг тэмцлийг олон жил гутааж байсан юм ? Ингэхэд Та нарын хохирлыг ард түмний татварын мөнгөнөөс хэн төлүүлсэн юм ?! Манай ард түмэн Та нарыг үүнээс илүү яаж дэмжих ёстой юм ?! Яагаад 4 жил дуугай явж явж одоо нэг их суулт муулт болоод байгаам ?!
Та нар дээрэмчин Н.Энхбаярын удирдлагын дор “тэмцэж” байгаа чинь үнэхээр жигшүүртэй байна. Очиж очиж Энхбаяр байхдаа яахав дээ…
Энхбаяр өөрөө толгой олигархи байж олигархитай тэмцэнэ гэнэ, өөрөө дүүрсэн авилгач байж авилгатай тэмцэнэ гэнэ, өөрөө МАНАН-г 1998 оноос эхлэн Ц.Элбэгдоржтой нийлж байгуулсан байж манантай тэмцэнэ гэнэ. Энийг нь “улс төр” юмдаа гэж бодоод дуугай байгаад байсан чинь, новш чинь давраад бүр солиордог байна ш дээ ?!
Одоо бүр өөрөө луйвардчихаад “тэмцлийг” нь зохион байгуулах ч арай дэндэнэ ээ. МАХН-ын залуучуудыг баадуудаж, угаасан мөнгөнийхөө ул мөрийг баллах гэж тэдэнд могой бариулсан чинь худлаа юу, хоёр сайхан залуугийн амь насанд хүрсэн чинь худлаа юу ?! Төрийн нууцад оруулчихаар мэдэх хүнгүй гэж бодож болохгүй ш дээ. Та нар ичихгүй бол би ичихгүй шүү !!!
Хаа очиж Сү.Батболд, У.Хүрэлсүх, тэр ч байтугай Ц.Нямдорж ч наад ХЗХ-д чинь “түй” ч хамаагүй. Хадгаламж зээлийн Хоршооныхон Та нар мөнгөө Н.Энхбаяр, О.Чулуунбат хоёроос нэх. Намаас нэхмээр бол бас л МАХН, бас л Н.Энхбаяраас нэх. Би МАН-ын “муу муухайг” сайн мэднэ, тэгээд чадлаараа илчилж бичиж байна. Гэхдээ бүх угаадсаа МАН руу цацаж болохгүй ш дээ…
Арай даварч байна Та нар, даварвал “зогсоож” болно ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 8.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to ОДОО БОЛЬЁ ОО, ХӨ…

  1. Baadai says:

    Ene MANAN bolon darga,said nar ni yun XZXorshoo baitugai EH ORON,ARD TUMNEE hudaldaj duuslaa.Odoo l ed nariin ene uildel deer ni zogsooj ard tumen bid negdeh yostoi gej bodoh yum.Enhbayar gedeg hun jiriin irgen bolood ih zuiliig uhaarsan,hegdsen namuudiin hamtiin bodlogo ni law l nadad taalagdaj bgaa.Gegdee tsaana ni yanz buriin sanaa,bodol bgaa gedegt bi ergelzehgui bna.Tegeed l Taniig songuulid neree dewshuuleech gej dahin husej bna.Tegej baij MANANgiin…………s ih,baga hemjeegeer salna gedegt itgej bna.Tand mungu hereggui 407,645 demjigch bna.Zagnawal zuwhun namaig zagnaarai.AMJILT AMJILT AMJILT

  2. bi says:

    mash goe heljee uneheer durgui hurch bn nogooduul ni gej neere duurtsen umnuud bhiimdo ene metees manai buh dampuuraluud dotrooso ehtei uma teheer gadniihan saihan duraara selj ogdgiin bga biz de dotroo hereldsen ch uchirtai hereldeh neg tiim um heregteil danagdaad bdgiin ta gadnaa hatuu ch or zoolon hun bololtoi

  3. gankhuyag says:

    Баадай минь дээ. Хэрэв бүх эрдэмтнээ парламентад сонгоод болдог бол энэ Орос, Хятад, АНУ тэгэх нь яасан юм ?! Тэдэнд “хар мянган” академич байгаа л даа. Энхбаярын цаана “олон юм” байгааг нэг их олон хүн мэдэхгүй л дээ. Харин би мэддэг юм. Миний хүсэл маш энгийн. Эрдэмтнээ сонсооч !!! Би үнэхээр “орилж” байна. Та нар ч гэсэн “Үүнийг одоо хий, эсвэл” гэсэн аль 2004 онд бичсэн аналитик өгүүллийг уншаагүй л байхгүй юу. Миний блогт одоо ч байгаа. Энийг гадаадад уншаад л, Монголд үл тооно гэж бодохоор галзуурмаар л даа…

  4. Гүнээ says:

    Сайн байна уу. Таны хэмжээнд яавч хүрэхгүй ч гэсэн, галзуурахад бэлэн болсон үй олон хүн байна аа. Энэ тогтолцоог устгаж байж л хөгжлийн эх суурийг тавина гэж бодож байна. Энэ гэнэт уржигдар, өчигдөр бий болчихсон биш, 20 жилийн тасралтгүй үйл ажиллагааны үр дүн. Түүнээс биш Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Нямдорж нар солигдлоо гэхэд араас нь эднийгээ ч хол хаях Н.Энхбаяртан,С.Баяртан, Ц.Нямдоржтонгууд үй олноороо төрж өндийж байгааг бүгд харж л байна. Яг олон толгойт мангас шиг. Тасдахад л хэд болон ургаж байх жишээтэй. Уучлаарай, судлаач Таны мэдэхийн цаагуур мэдэх энгийн зүйлийг дурьдаад байгаад..Ганхуяг судлаач аа, Танд дахин хандаж байна аа, УИХ-д нэр дэвш ээ.. Галзуурахад бэлэн болсон дүү нар чин Таны сонгуулийн ажлыг нэр төртэй, чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэнэ ээ.

  5. Цолмон says:

    ҮНЭГҮЙ ЮМ ЧИНЬ ХУЛГАНЫ ХАВХАНД Л БАЙДАГ ГЭЖ ҮГ БИЙ. ЭНЭ хзх-НЫ ХОХРОГЧИД ЧИНЬ ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД ИХ МӨНГӨТЭЙ БОЛОХ ХҮСЭЛ=ШУНАЛТАЙ ХҮМҮҮСИЙН ЦУГЛУУЛГА. ХЭРЭВ ТА КАЗИНОД МӨРИЙТЭЙ ТОГЛООД АЛДЧИХВАЛ УЛСААС НЭХЭХ БОЛЖ БАЙНА УУ? ЭД НАРЫГ ТӨР БАРИЖ БАЙГАА ХЭДЭН ЭРГҮҮ МАЛНУУД ӨӨРСДӨӨ ХУТГАЛДСАН АМЬТАД ДАЮРААЖ БАЙНА. ХЭН ТЭДНИЙГ МӨНГӨӨ ӨГ ГЭСЭН ЮМ БЭ? ЗАСГИЙН ГАЗАР? ЭСВЭЛ ХҮЧЭЭР БУЛУУГААД АВСАН? ЁСТОЙ ХОХЬ НЬ БАЙНА. ЭНЭ ДЭЭР ЧИНЬ ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ГАРГАХ ЁСТОЙ БАЙСАН ЮМ.

  6. Baadai says:

    Ta tom ornuudaar jishee awsan bna.Tend unendee chiglel,chigleleerei dagnadgiig ta medeh l baih.Mongold tom,jijiggui bugd uls turch bolsond ni bi law l sanaa zowoj bna.Taniig ter olon zawaan mangasuudiin dund orno gehees tuiliin hetsuu bgaag oilgoj bna.Gehdee arga alga da.Nad metiin olon demjigchidiin huseliig talaar bolgoj bolohgui shuu.408,308 DEMJIGCH mungu yuch bish bgaa biz.! AMJILT AMJILT AMJILT

  7. delgermaa says:

    bid bas setgeldee orilsoor baina daa, hyatad gehed toriin udirdlagaa 10 jiliin omno yarilcan songoj beldedeg, alivaa asuudlig erdemten sudlaachdinhaa (zovhon ooriinhoo bish uu, bas gadnihni avchirch ireed) ugiin sonsoj baigaad daraa ni oorsdoo shiidveree gargadagig neg nomnoos unshij medeed duu aldaj bilee…manai toriin erchuudiin “ULS TORIIG” haraad booljis hureh um

  8. Tamir says:

    УИХ-д дэвшинэ гэдэг нь зөв байхаа, таныг blog-тоо юм бичихэд тодорхой тооны л хязгаарлагдмал хүрээнд уншина. Өдрийн сонин дээр л гэхэд таны бичсэн зүйлүүд ерөөсөө гарахгүй юм. Уг нь Өдрийн сонин чинь чухамдаа л нэг ард түмний индэр хүртэл ажиллуулдаг арай л дээр сонин нь гэж боддог. УИХ-д суугаад үг хэлж байвал ядахдаа телевизүүд мэдээгээрээ нэвтрүүлж ярилцлагадаа урьж эхлэх байхаа. Тэгэхгүй бол энэ хүмүүс чинь ийм blog байдгийг ч мэдэхгүй юм байна ш дээ. Тэгээд санал хураахаар арай илүү юм уншиж үздэг ч бай огт мэдээлэлгүй ч бай адилхан нэгээр тоолно дээр нь луйвар хийхээр чинь энэ улс орон улам л муудаад байдаг.

  9. Tulga says:

    Таныг УИХ-д нэр дэвшихийг дэмжиж байна. Гэхдээ ганцаараа тэнд сонгогдоод бас л бие даагч нар шиг шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй байх талтай тул өөрийн багийг бүрдүүлж, өрсөлдвөл зүгээр байх. Одоо байгаа улс төрчид бүгд болохоо байчихсан нөхөд биш байлтай, тэдний дунд эх орноо гэсэн нөхөд байгаа гэдэгт итгэж байна. Тиймээс тэдгээр хүмүүстэй хамтарвал болохгүй зүйл байхгүй гэж бодож байна.

  10. Ганзориг says:

    “Монгол сэхээтэн шиг агуу ихийн өвчтэй, мэдэмхий атлаа юу ч хийх чадваргүй солиотой хувь хүн энэ дэлхийд байхгүй. Үүнээс уламжлаад монголын ард түмний олонхи уймраа тэнэг болж байна. “Сэхээтнүүд” нь ард түмнээ хорлож байна” . Энэ мөн агуу онож хэлсэн үг ээ! Бодох тусам санал нэгдэж байна Судлаач аа! Баярлалаа

  11. Baadai says:

    Ganzotigoo chamd zuwluhud Mongol seheetenyydee ystgaj,dyy,hooloigii ni haagaad Odoo yamar bgaag chi harj l bgaa baih,heden dyygarch bgaa humuusee bitgii horlooch.Harin CANZORIG chi ard tumnee horloj bna.ENE mun agyy onoj helsen ugee! Mongoliin tuuhee YNSH,UZ,SUDAL. Ahij ene saitaar shagaihgui gedegt gunee itgee!

  12. Baadai says:

    Ganzorigoo chamd zuwluhud Mongoliin tuuh YNSH,UZ,SUDAL.Seheetenuudee ystgaj,duu hooloigii ni haasanaas Odoo yamar baidaltai bna MONGOL YLS.Duugarch bgaa heden humuusee bitgii horlooch.Ganzorigoo chiharin ard tumnee horloj bna.Ene mun aguu helsen ugee!.Bodoh tusam sanal negdej bna Ganzorigoo!!! Bayarlalaa.Bitgii ATAARAH dahin ene sait ruu shagaihgui gedegt gunee itgej bna.409,049 demjigchiig hundel.!!!

  13. Guranz says:

    Мөнгөө өсгөх болохоор уурганы морь шиг очиж өгчихөөд, алдсаныхаа дараа төрөөс мөнгөө гаргуулна гээд уурлаад байгааг л ойлгохгүй юм. Төрд өөрийн гэсэн мөнгө байдаггүй гэдгийг мэддэггүй юм боловуу.Боловсрол дутуу болохоор ингэж байж болох ч хүнд чинь нэг юмыг ойлгох ухамсар гэж баймаар санагдахын. Энэ хүмүүс чинь санаа зовно, ичнэ гэж мэдэхээ бүр байчихжээ . Хэдий төр засаг муу муу л гэх гэхдээ жирийн иргэд нь нэг хариуцлагатай соёлтой байж болдоггүй л юм байхдаа гэж гайхах юм заримдаа. Муу л юм болбол төр засаг, жирийн иргэд өөрснөө хариуцлагаа ухамсарладаггүй болчихоод байгаа нь л харамсалтай байна. Одоо бүгд бэлэн мөнгө өгөөдөх энэ төр гээд л загнаад уурлаад байдаг боллоо. Таны өмнөх бичлэгдэх гарчиг шиг ёстой хамгийн тэнэг нь бид л болчихоод байна.

  14. Guranz says:

    Энэ Энхбаяр гэж эгнэшгүй хосгүй сонин бодгаль байх юмаа. Бараг бүх бантан жонхууны эхийг тавьчихаад, жонхуу бэлтгэдэг хүмүүсийг нь атгаж суусан байж одоо тэднарыгаа ийм юм хийсэн тэгсэн байна гээд гайхаад инээд алдаад хэвлэлийн хурал хийлгээд байх. Би байсан бол ичээд надаас сэтгүүлчид юу асуух бол гэж айгаад очихгүйдээ. Улаанаас улаан цагаанаас цагаандаа гарсан юунаас ч ичихээ больно гэж үүнийг л хэлэх байхдаа.

  15. gankhuyag says:

    Бусдыг нь одоо дүүрч гэж бодьё. Харин энэ ХЗХ дээр өөрөө “дээрэмдчихээд” одоо болохоор “бослого” гаргаад байхаар нь дургүй хүрээд байгаа юм.

  16. Anonymous says:

    Eniig unshaad tushiitel ineelee. Bayarlalaa, ah lam min. Энийг нь “улс төр” юмдаа гэж бодоод дуугай байгаад байсан чинь, новш чинь давраад бүр солиордог байна ш дээ ?!

  17. bbold says:

    Таны ажилд амжилт хүсье. Нэг асуудал байна. Ийм асуудал ганцхан өнөөгийн ардчилсан, хулхидуулсан төөрөлдсөн, ядуурсан хоосорсон Монголд л байгаа юм.
    Энэ латин үсгээр бичдэг балайнуудыг яах вэ? Англи хэлээр “Ноёнтоон та юу уух вэ” гэх мэт үйлчлэгч боолын хэдэн үгээс өөр юм мэдэхгүй байж англиар юм уншиж ойлгож амь амьдралдаа хэрэглэж чадахгүй байж латин үсгээр ямар ч дүрэмгүй сонсголоороо бичиж монгол хэл бичгээ сармагчинжуулж байгаа энэ “эрлийз бичигтэнгүүд”-ийг давруулж болохгүй. Учир нь өөрсдөд нь муу юм даа. ИЙМД БҮХ ЛАТИН ҮСГЭЭР БИЧСЭН КОММЕНТЫГ УСТГАЖ БАЙЯ ийм уриаг бүх сайт эзэмшигч нарт хүргэж байна. Харин зөв яруу тод товч тодорхой бичдэг хүмүүсийн бодол санааг дэмжиж байя. Энэ бол хэсэгхэн хугацааны дотор ямар ч “хөрөнгө оруулалтгүй” засчихаж болох эд юм. Залуус аа та нар мессаж шиг богинохон боддог сэтгэдэг огт дүрэмгүй найрлагагүй яг сармагчин шиг сараачдаг болчихоод байна шүү. Зарим шинэмонголчууд хараахаасаа өмнө бодоорой.. 🙂

  18. delgermaa says:

    ganaa ahaa Exiig horijee, duudaad irehgui bolohoor ni toriin hucheer baih gazart ni avaachij gej oilgoj bna, mos hailj bna uu esgevel bas negen show uu???? tani analyz????

  19. delgermaa says:

    ganaa ahaa exiig baih gazar ni avaachijee, mos hailj ehleh uu? ta yamar analyz hiij bgaag unshimaar bna, bayarlalaa

  20. gankhuyag says:

    Энхбаяр өөрийнхөө “зохиосон” машинд “идүүлж” байна. Энэ янзаараа бол энэ “машин” мөн ч олон хүн “иднэ” дээ. Надад өөр хэлэх үг алга…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: