БОДОХ ЮМ…

Манайхан сонгууль монгууль, Энхбаярын баривчилгаа энэ тэр гээд ухаанаа тавиад туучихсан байхад энэ дэлхий дахинд чинь бодмоор, түгшмээр өөрчлөлт их л гарах юм. Дэлхийн том үйл явцыг нэг их сүрхий салж чиглүүлээд байхгүй ч гэсэн бодож эрэгцүүлбэл бидэнд хэрэгтэй байх гэж санана. Энэ тухай өгүүлсү…
Монголын зүүхэн талд
Саявтар АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын зэвсэгт хүчний хэрэг эрхэлсэн хорооны хурал дээр Пентагоны даргын Ази-Номхон далайн асуудал хариуцсан туслахын үүрэг гүйцэтгэгч Питер Лэвой Ази номхон далайн бүс нутагт пуужингийн довтолгооноос хамгаалах систем бий болгох сонсгол тавьжээ.
Тэрээр конгресменүүдийн асуултад: “Ази-Номхон далай дахь пуужингийн эсрэг хамгаалалтад хандах манай үе шаттай дасан зохицуулах хандлага нь маш бодитой, эрүүл саруул зүйл гэдгийг баталж байна” гэжээ. “Энэ бол Хойт Солонгосын учруулж буй аюул заналд бид бүхнийг хамарсан байдлаар хандаж буйн салшгүй нэг хэсэг болно” гэж АНУ-ын батлан хамгаалах яамны ажилтан мэдэгджээ.
Зөвхөн Европт төдийгүй, Ази-Номхон далай, Ойрхи Дорнодод “пуужингийн эсрэг бамбай” бий болгох Вашингтоны эрмэлзлийг АНУ-ын батлан хамгаалахын сайдын даяар стратегийн асуудал хариуцсан туслах Мадлен Кридон батлав. Түүний хэлснээр Ази Номхон далайн бүс нутагт пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах асуудлыг Австрали, Солонгос, Японтой хамтран шийдвэрлэх ёстой аж. Ингэснээр ПРО гэж бидний оросоор нэрлэдэг пуужингийн довтолгооноос хамгаалах даяар систем бий болох шинэ үндэслэл бий болж байна.
“Хамгаалах” гэж ярьж буй энэ систем нь дайрч ч бас болно л доо. Ухаандаа 2008 онд Номхон далайд буй усан онгоцноос энд ярьж буй “хамгаалалтын” SM-3 пуужингаар харвахад сансарт нисч байгаа хиймэл дагуулыг буудаад унагачихаж байгаа юм. 1,3 мянган километр зайд “хамгаална” гэдэг боловч хүсвэл энэ зайг 3 дахин нэмж болдог аж.
Орос, Хятад хоёр үүнд ихэд дургүйцэж буй. Сар гаруйн өмнө Оросын хүнд бөмбөгдөгч онгоц Японы далайн бүсийн дагуу гэнэтийн нислэг үйлдэв. Манайхан л тэнэгээрээ Оросуудыг “муудчихсан” гэж бодоод байдаг болохоос цэрэг зэвсгийн хүчин чадлаараа тэд одоо ч дэлхийд тэргүүлэгч гүрэн хэвээрээ байгаа. Лав л Оросын энэ онгоцыг японы (америкийн) радарууд “харж” амжаагүй. Оросын нэгэн генералын онгирч хэлснээр “шаардлага гарвал Япон 20 минутад байхгүй болох” аж. Энэ нь үнэний ортой. Харин Хятадууд азийнх учраас оросууд шиг нэг их онгирохгүй байгаа. Гэхдээ л “анхааралдаа авлаа” гэсэн”.
АНУ-ыг амаараа сүрдүүлж байна гэтэл биш байжээ, тэд Австралид эхний ээлжийн 2500 цэргээ байрлуулж эхлэв. Ингээд залгаад “хамгаалах” пуужингаа байрлуулах нь тодорхой болов. Солонгос, Японд байрлуулах пуужин нь монголчуудад илүү хамаатай юм.
АНУ-ын энэ үйлдэлд хариу болгож Орос-Хятад хоёр хамтарсан тэнгисийн цэргийн сургууль Номхон далайд хийж эхлэв. Энэ 4-5 сарыг дамнуулан хийх энэ том сургуулийн зорилго нь “Ази-Номхон далайн бүс нутаг болон дэлхий дахины энх тайван тогтвортой байдлыг хамгаалах, шинэ дуудлага, шинэ аюул заналд хамтарсан хариу өгөх” явдал аж. Хятад, Оросын цэргийн усан онгоцнууд анх удаа хамтдаа Японы Цусимын хоолойд орж, Шар тэнгисийн савд орох юм. Үүнийг монгол хэлээр “орчуулбал” Та нар ингэж томорвол Бид хоёр нийлж байгаад энэ бүс нутгийг хамгаалаад байж дөнгөнө гэсэн хэрэг юм. Их л “том юм” болж байна. Энэ үйл явдал Монголын зүүхэн талд болж байна.
Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…
Энэ хэсэгт би Golomt.org сайтад саяхан H.Цог-Оршихбатын бичсэн өгүүллээс товчлон хуулан тавьж байна. Гарчиг нь ч түүнийх юм. Сурвалжийг дурдсан болохоор зохиогчид дургүйцэхгүй гэж найдана. Сайхан санаа дэвшүүлсэн хийгээд миний хөдөлмөрийг хэмнэсэн Golomt.org сайт хийгээд зохиогч H.Цог-Оршихбатад талархаж байгаагаа илэрхийлж байна.
…Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав.
2011 оны зун Мүүний шашныхан Монголд улсынх нь ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газрынх нь оролцоотойгоор, улсынх нь шашныхаа их наадам гэгчийг хийсэн билээ. Мүүний шашны наадмын нэг гол үйл явдал нь Дэлхийн монголчуудын чуулга уулзалт байлаа. Монгол дахь Мүүний байгууллагын том зүтгэлтэн, Д.Цахилгаан заавал монгол гэлтгүй, өөрийгөө монгол гэж байгаа харийхныг ч Монголын газар шороонд уриалан дуудав.
“Дэлхийн монголчуудыг нэгтгэе”, “тэднийг эх оронд нь дуудъя” гэх сэтгэл хөдлөм гоё уриан дор монгол үндэстний зуун зууны мөрөөдөл, хүсэл зорилгыг булшлах ажил эхэлжээ. Саяхан шинээр байгуулагдсан нэг улс төрийн нам бид дэлхийн монголчуудынхаа төлөө Монголын засгийн эрхийг авмаар байна гэх маягийн ухуулга хийж байна.
Монгол Улсын УИХ-ын Тамгын газрын өндөр албаны хүмүүс Өмнөд Азийн Непал гэдэг улсад айлчилж тэнд байгаа монголчуудыг албан ёсоор хүлээж авч байгаа тухай телевизээр гарав. Тэдгээр непалчууд Непалын 12 сая монголчуудын төлөөлөл гэнэ.
Афганистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй юм шүү дээ. Хазара нарын тоо 10 гаруй сая гэдэг. Тэд Монгол Улсын нийт хүн амаас 3 дахин олон ажээ. Афганистаны бусад үндэстнүүд өөрсдийг нь монгол гэж хэлэхэд хазара нар их эмзэглэдэг ажээ.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал “доктор” Д.Цэвээндорж гэгч 2011 онд Зүүн Азийн солонгосчууд Монголын хүннү нараас гаралтай, цаагуураа бол Монголын газар нутаг эртний солонгосчуудын газар нутаг мөн гэх санааг олон улсын судлаачдын өмнө ичиж эрээлэлгүй хэлж байсан юм. Энэ хүн солонгосчуудын төслөөс цалинжиж байсан юм.
Өнгөрсөн жил алдарт “wikileaks” сайтад нэгэн мэдээлэл ил болжээ (Энэ мэдээллийг wikimon.mn сайтад бүрэн эхээр орчуулж тавьсан). Тус сайтад мэдээлснээр Монголд Хойд Солонгосын дүрвэгсэдийг суурьшуулах ажил хэдийн эхэлжээ.
НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал хариуцсан газрын Верапонг Вонгваротой гэдэг дээд албан тушаалтны тооцоолсноор 2008 оны байдлаар Монголын дөрвөн газарт 180 солонгос дүрвэгч суурьшин амьдарч байсан ба 25 ортой хоёр ч байрыг Дорнод аймагт нэмж барих барилгын ажил эхлэх гэж байжээ. Түүний ярьснаар Өмнөд Солонгосын Засгийн газар солонгос дүрвэгсэдийг байрлуулахын тулд Улаанбаатар хотын ойролцоо Налайх дахь байрыг засахад зориулж Монголын талд 50 мянган ам.доллар гаргаж өгчээ. Сүүлийн үед Монголд Хойд солонгос иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон ба тэд монгол хүмүүсийг зодож танхайрч хэрэг үйлдэх болсон нь ирээдүйд солонгосчуудын асуудал ямар түгшүүртэй болж эргэхийг илтгэж байлаа.
Солонгосын Хойгт дайн гарвал олон мянган солонгос дүрвэгсэдийг яах вэ, хаана суурьшуулах вэ гэдэг асуудал ид тулгамдаж байгаа ажээ. Ер нь Монголд солонгосчуудыг оруулж ирэх асуудлыг өмнөд солонгосчууд НҮБ-аар нэг мөр шийдүүлэх сонирхолтой байна. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мүн гэгч ажиллаж байгаа нь асуудал солонгосчуудын хүслээр шийдэгдэхэд дөхөм болох нь лавтай юм.
Дээрхээс үзвэл Монгол нь солонгосчуудыг оруулж суурьшуулах газар нутаг болох нь байна. Гэхдээ бас хоёр Солонгос энх тайвнаар нэгдсэн ч Монгол нь солонгосчуудын амьдран идээших газар нутаг хэвээр үлдэх юм. Учир нь Өмнөд Солонгос 2011 онд Дорнод аймгаас их хэмжээний газар нутаг авахаар болсноо зарласан билээ. Одоо тэнд солонгосчууд тариалангийн ажил нэгэнт эхэлж нутгийн монгол айлуудыг нүүхийг шаардаж байгааг малчид хэлж байна.
Энэ үйл явцтай зэрэгцэн Монголын хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулав. Сар орчмын өмнө Газрын тухай багц хуулинд нэмэлт оруулахдаа гадаадын аж ахуйн нэгж Монголд газар ашиглана гэдгийг эзэмших болгон заахаар болж буйг холбогдох хүмүүс дуулгасан билээ. Одоо давхар иргэншилтэй болох тухай хуулийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилиг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа ажээ.
Мөн “Гэр бүлийн тухай хууль”-ийг Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимаар хэлэлцүүлжээ. Энд Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль гол үүрэгтэй оролцсон байна. Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн нандин бөгөөд чухал асуудлыг харийхан мэдэж байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Ингээд гадныхантай (ихэнх нь солонгос иргэд байдаг шүү дээ) гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох, давхар иргэншилтэй болох шаардлагыг тусгасан зөвлөмжийг Ерөнхийлөгчид өргөн бариад байна. “Улаанбаатар” дээд сургуулийн багш Т.Намжил гэдэг Өмнөд Солонгост бэлтгэгдсэн судлаач гадаад иргэдтэй гэр бүл болох асуудалд төр дэмжин нааштай хандахыг хэвлэлээр удаа дараа илэрхийлж байгаа юм.
Өнөөдөр тусгаар Монгол Улсын иргэн монголчуудад эх орондоо эзэн мэдэж шийдэх зүйл үндсэндээ үгүй болох нь ээ. Харийнхан үзэл суртлыг нь хийнэ, хуулийг нь бичиж өгнө. Үндэсний соёл урлагийн асуудалд хүртэл солонгос ба хятадууд хутгалдах болжээ. Одоо монгол залуусыг нь солонгосжуулах, эсвэл хятаджуулах соёл ба боловсролын довтолгоон ид явагдаж байна. Албан мэдээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 60 хувийг лиценз хэлбэрээр харийнхан голдуу эзэмшжээ.

H.Цог-Оршихбат үнэхээр сайн дүгнэсэн гэж би бодож байна. Гэтэл манай “геополитик”, “улс төрчид” ёстой “алах нээ”, түүнийг…
Бидний “геополитик”
Эндээс дараах дүгнэлт хийж болно. Нэг. Зүүн Хойт Азийн сөргөлдөөн ихээхэн ноцтой болж, зөрчлийн байнгын голомт болж байна. Хоёр. Түүнд Монгол чамгүй хэмжээгээр татагдан орсон байна. Гурав. Монголын удирдагчдын харалган бодлого үндэсний эрх ашигт ноцтой нөлөөлөхүйц хэмжээнд нэгэнт хүрсэн байна. Байдал ер нь яаж ч өрнөж, эргэж болох юм. Учиргүй дайн дажин болох нь ч юу юм, байнгын түгшүүрийн нэгэн голомт бий болж байна. Үүнийг бодолцох л ёстой байх…
Гэтэл Зүүн хойт Ази бол монголын гэрэлт ирээдүй, тэнд жинхнээсээ орчин үеийн интеграци болж байна, энэ интеграцид түрүүлж орох нь бидний авралын зам мөн, үүний тулд солонгостой ах дүү бололцох ёстой, иймээс хоёр солонгосыг нэгтгэхэд Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах ёстой энэ тэр бол ёстой илүү зан гэж би бодож байна. Шууд хэлэхэд ноён Баабар ийм үзэл суртлыг 10 гаруй жил номлож, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон нэр бүхий улс төрчид энэ чиглэлд нэн тодорхой үйл ажиллагаа явуулаад их удаж байна.
Хэрэв газраа зарах уу яахав гэж асуувал монголчуудын лавтайяа 90-ээс дээш хувь нь үгүй гэх байсан. Би судлаач хүн мэдэлгүй яахав. Гэтэл тэр “өөрөө мэдээд” Солонгост газар нутгаа зарж байна. Ерөнхийлөгч болсноо газрын эзэн болсон гэж ойлгож болохгүй ш дээ. Үүнийг нь шүүмжлэхээр таг дуугүй өнгөрч байна.
Саяхан Ц.Элбэгдорж Киргизэд очоод бас л баахан “ах дүүс” олов. Тэр Бишкект ингэж хэлжээ: “Та бид ижилхэн тэнгэрлэг язгууртай, домогт эсгий туургатны үр сад. Бид адилхан хөх оортнууд. Монгол, Киргиз, Узбек хэн ч бай биднийг нэг зүйл нэгтгэдэг. Энэ бол бидний тэнгэрийн хөх тамга юм…Киргизийг хоёр дахь эх орноо гэж үздэг Монголчууд олон байна”. Хуцваа л байна ш дээ…
Ер нь энэ нөхөрт хэдэн эх орон, хэдэн ах дүү хэрэгтэй юм ?! Ингэхэд Хорезмын эзэнт гүрэн хаана байсан болж байна ?! Ер нь Ц.Элбэгдорж энд тэнд очоод түүх мүүхээр “балай юм” донгосдог, “ах дүү” олдог тэнэг зангаа татвал яасан юм ?!
Зүүн Хойт-Азийн бүс нутагт эдийн засгийн эрчимчилт явагдаж байгаа нь үнэн, энд бид оролцох ёстой, тэгэхдээ шууд л “ах дүү” бололцоод жижиг Монгол Улс хөөрч түрүүлээд орчих хэмжээнд хүрээгүй. Иймээс жаахан бодооч гэж л би сануулж байна.
“Газрын дундад тэнгис өнгөрсний тэнгис, Атлантын далай бол одоогийн далай, харин Номхон далай бол ирээдүйн далай” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга (1908-1912) Жеймс Хейг хэлсэн нь үнэн боловч энд Монголыг огт хэлээгүй. Иймээс манайх өөр дээрээ шууд тусгаад “баярлаад” байх нь хэт эртэдсэн, болчимгүй ажил.
Энийг хэлэнгүүт л намайг Солонгос, Японы эсрэг үзэлтэй, бидэнд хамгийн их тусалсан улсыг гомдоож болохгүй, тэгээд Орос, Хятадын колони болох юмуу энэ тэр гээд “солиороод” унана. Би “ах дүү” болж “алингаа алдаж” байгааг хэлж байгаа болохоос биш, Солонгос, Японы эсрэг байгаа юм биш…
Ухаандаа Муны шашныг Европын Холбоо албан ёсоор хориглосон, энэ жишгээр бусад олон улс хориглосон, тэр ч байтугай Ц. Элбэгдоржийн “хоёр дахь эх орон” Киргизэд саяхан хориглосон. Гэтэл манайх Солонгостой “ах дүү” учраас хориглож чаддаггүй ээ. “Ах дүү”-гээсээ сонгуулийнхаа мөнгө авдаг хүн чинь “их зовлонтой” ш дээ. Тэгээд алийг нь “дагах” юм, ноён Элбэгдорж оо…
Би боддгийм ш дээ, манайхан олон улсын харилцаандаа хүртэл “савалгаатай”, эсвэл заавал “ах дүү” болж алингаа алдтлаа саймширна, эсвэл заавал атаат дайсан болж алалцахын наагуур болно. Зүгээр л аятайхан, ухаалаг байж болно ш дээ…
Ер нь ингэхэд энэ нөхдүүдийг Монголын ард түмэнд үнэнч бай гэж сонгосон болохоос гадаадынханд үнэнч бай гэж сонгоогүй шиг санагдах юм…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to БОДОХ ЮМ…

  1. bi says:

    ene haraal idsen muunii shashiniig eh orond ni hurtel horiglochihson humuus ni ch asar durgui um bnle sonsvol jinhene nuur tsaraig ni ilchlesen aimshigt yavdluud bolj niigmiig ni tsochrooson um bn le solongost bais geel iim tiim shashinii sum hiidiin nomlogch iim tiim humuus ger buliihniige bolon busad dagaldagch hen henii shashniiha nomloliin daguu alj hyadsan ih hemjeenii mongo luivardsan tuhai gardag niigem ni ch asar durgui gehdee humuus ni itgej dagahaasa iluutei zohion baiguulaltad orj yamar 1 uil ajillagaa hiih ugui yadahda geriin avgai nar gertee suusar stresstej uhehgui bh hoorondoo yamar 1 zuileer tovlorch hariltsah hariltsaanii heregsel bolgodog um shig sanagdsan gehde medeeej fanatuud ch ih bii nemeed 1 zuil helehed solongosuud naanaa amerk evropuudad durtai bolovch tsaanaa amerkiig 2 solongosiig salgasan daisagnuultssan geed ih durgui um bnlee miniil ajiglasanaar bur nariin shiriiniig mani met medehgui bolohooro ajiglagdaj oort medegdseneere bichlee

  2. Tnks says:

    daraagiin niitlel her udah bol Би боддгийм ш дээ, манайхан олон улсын харилцаандаа хүртэл “савалгаатай”, эсвэл заавал “ах дүү” болж алингаа алдтлаа саймширна, эсвэл заавал атаат дайсан болж алалцахын наагуур болно. Зүгээр л аятайхан, ухаалаг байж болно ш дээ… BI UUNIIG YAG UNUUGIIN MONGOL HUMUUSIIN BARIMTLAH zarchim zagvar gj uzdeg hardag gol ni Mongol gedeg gol tsumuu hadgalj avch uldej tsaash damjuulah ni uureg ner tur shuu dee tiimuu

  3. Соёмбо says:

    Танаас хүсэх зүйл байна. ” Муны шашныг Европын Холбоо албан ёсоор хориглосон, энэ жишгээр бусад олон улс хориглосон ” гэж та бичсэн. Европын Холбооны албан ёсны хоригийг дараагийн нийтлэлдээ хавсаргаж тавьж өгч тус болно уу? Бас Муны шашныг хориглосон улсуудын нэрсийн жагсаалтыг нийтэлж өгнө үү? Баярлалаа.

  4. gankhuyag says:

    Би чиний лавлах биш. Гэхдээ Монголчуудад хэрэгтэй гэж бодоод хариулья. Европарламент аль 1984 оны 4 дүгээр сард № 1-47/ 84 тусгай шийдвэр гаргасан. Түүндээ:
    “…Европарламент Муны сектэд ямар нэг онцгой статус олгохгүй байх, хөхүүлэн дэмжихгүй байх, ямар ч онцгой давуу эрх олгохгүй байхыг Засгийн газруудад уриалж байна.
    …Залуучууд, соёл, боловсрол, спорт, мэдээллийн байгууллагуудад Муныг дагалдагчдын үйл ажиллагаа нийгэмд аюултайг анхааруулах” гэж заасан байна.
    Би хэзээ ч худлаа хэлдэггүй. Бусдыг нь өөрөө олж унш. Илүү л ажил болно байх. Нэг худалч хулгайч хэлчихсэн бол “яасан сайхан” итгэж байх бол. Монгол судлаачид итгэхгүй байх чинь үнэхээр харамсалтай л байна даа, Соёмбо оо…
    Манайхаас бусад ихэнхи улс Муныг хориглосон. Харин манайх л тэднийг төрийн түвшинд хүлээж авдаг, төрийн ордондоо лекц уншуулдаг, бас мөнгө авдаг…

  5. Бид эх орондоо гишгэх газаргүй болж шахагдах аюул байна даа

  6. gankhuyag says:

    Тэгж л таарч байна…

  7. George says:

    Sain baina uu. Tanii niitltllig sonirhon unshdag negen baina. Ta erunhiilusch asn N.Enkhbatyariin talaar ih bichij bsan.Saya bolj baigaa uil yavtsiig ta herhaen uzej bna be? Minii huvid barivchlah ajillaga n heterhii bolhi sur duuliantai bolsnoos bish darhlagdsan hun baihgui gedgiig haruulsan alham bolloo gej uzej bna.

  8. Соёмбо says:

    Надаа биш барууны үзэл сурталд оюун тархиа угаалгаж хүнээ байгаад удсан Монгол залуучуудын өмнөөс асуусан юм шүү уучлаарай. Тархи угаагч БААБАР нар эх сурвалжаа хэзээ ч заадаггүй ба залуу үеийн сонирхол татсан СЭДВЭЭР жаал жуул юм сараачиж өөрийнхөө АМТАНД оруулж байгаад завсар дундуур нь МОНГОЛ ХҮНИЙ ОЮУН САНААГ ЭВДЭН БУСНИУЛАХ ОЮУН САНААНЫ ХЯДЛАГА хийгээд 20 жил болж байна. Харин МОНГОЛ СУДЛААЧ энэхүү оюун санааны их төөрөгдлөөс аврагч магадгүй сүүлчийн найдлага тул эх сурвалжийн ОГНОО болон ДЭС ДУГААРЫГ зааж өгсөнд түмэн олныхоо өмнөөс туйлийн ихээр талархлаа. Бидний залуу үе шинжлэх ухаанч хүмүүжлээр хүмүүжих зөв үйлсд болон таны хэлэх гэсэн үгийн ТҮМЭН ОЛОНД ТАРХАХ ХУРДАНД энэ сайнаар нөлөөлнө. Таны үзэл санааг үргэлж дэмждэг.

  9. gankhuyag says:

    Соёмбоо. Энэ удаад чиний зөв байна. Гэхдээ хялбаршуулсан өгүүлэлд тэр болгон сурвалж иш татах хэцүү байдаг. Тэгээд ч “өгүүлбэр, сурвалж” бүдүүвчээр бичвэл манайхан залхуураад бараг уншдаггүй юм. Чамайг би сайн мэднэ л дээ. Гэхдээ өө “үхсэн хойноо”, залхуу мөртлөө хэрэгт дуртай “олон амьтны” нэг л гэж бодлоо, уучлаарай…

  10. ганбаа says:

    завхрал болгоныг загалмайлсан элбэгдоржийг эртхэн огцруулахгүй бол улс орноо сүйрүүлж дууслаа шүү дээ дэлхийгээр нэг эх орноо хайгаад байгаа энэ хүн монгол эсэхэд эргэлзэх боллоо алхам бүр нь ард түмнээ туйлдуулж байгаа энэ балай уг нь 2 удаа ерөнхий сайдаар сонгогдоод хийж чадалгүй огцорсон хүн одоо сонгуулийн луйвраар гарч ирээд баллаж байна

  11. Цолмон says:

    МОНГОЛ УЛСАД ШАШИН ДЭЛГЭРСНЭЭР АМЬДРАЛ САЙХАН БОЛЖ,ХУРДАН ХӨГЖДӨГ БОЛ БИД АЛЬ ЭРТ АНУ ГҮЙЦЭД ТҮРҮҮЛСЭН БАЙХ УЧИРТАЙ. ГЭВЧ УХААНТ ӨВГӨД МААНЬ “ЗОВЛОН БОЛОХОД ЛАМ ТАРГАЛЖ,ЗУД БОЛОХОД НОХОЙ ЗООЛНО” ГЭЖ ДЭНДҮҮ ҮНЭН ҮГ ҮЛДЭЭСЭН БАЙГАА ШҮҮ. СҮҮЛИЙН ҮЕД ГУУЛИН УЛСЫН ИРГЭДИЙН МАНАЙ УЛСАД АМЬДАРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА БАЙДАЛ НЬ ТӨРИЙН СЭНТИЙ ХООСОН БАЙГААГ ХАРУУЛЖ БАЙНА. ЕР НЬ АЛЬ ОРНЫ ИРГЭН “ХОЙНООС ИРЭЭД ХОТ МИНИЙХ,ХОТОНД ОРООД ХУЦ МИНИЙХ” ГЭЖ ДАВАРДАГ ВМ ДАА. ХЭРЭВ ТӨР НЬ ЭЗГҮЙ БОЛ….БИ ГАНХУЯГ СУДЛААЧИЙГ ҮНЭХЭЭР ДЭМЖИЖ БАЙДАГ НЭГЭН БАЙНА. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

  12. Anonymous says:

    Монголын түүхэнд Элбэг нэртэнгүүд олигтой юм хийж байгаагүй. Элбэг хаан Монгол Ойрдын хооронд яс хаж монголоос ойрдууд үүрд салсан. Элбэг Ренчино монголын алтан ургийг тасалсан. Элбэг дорж нь юу хийхийг хараад сууж байна.

  13. delgermaa says:

    tiim l bolood baigaa um, savalaad, irged ni dagaj savalaad. Ochigdor zasgiin gazar oriin talaar medee cacav(alban eosni gej oilgoj bna), heden sarin omno 8 mlr.$ garui geed end tend garaad baisan oriin hemjee 2,2 mlr.$ toriin or+6,4 mlr. huviin hevsheliin gadaad or bolchihloo, gadaad ordoo dotood oroo nemeegui bololtoi(toond muu bolohoor ih umni uchrig oilgohgi hecuu um), DNB-n 2011 oni uzuuleltig ene or zeeliin hemjeend har’cuulahaar 22%, nogoo 6,4-g nemeh um bol 96% garaad bdag, za tegeed 2011 oni ediin zasgiin osoltig uniin osolttoi har’cuulahaar….

  14. chinee says:

    хэхэ энэ хүнээс бид “будаа идэж ” дуусахгүй юм даа таны блогыг уншдаг шүү

  15. Baadai says:

    Za da odoo ene ELBEGDORJ nuhur Mongol ulsad mini NATO g oruulj ireh baih,tegej baij l sanaa ni amarah nuhur bna.BURHAN URSHUU.!!!

  16. mootsoo says:

    Бүх монголчуудыгаа урьж байна гэхээр нь гадаад ажиллаж амьдарч, сурч байгаа хүмүүсийг эргэж ирэхийг уриалж байгаа юм байх гэж бодсон чинь харин нэг л биш болоод явчихсан шүү.

  17. BatErdene says:

    Монголчуудыг эрүүл ухаан ивээх болтугай!

  18. Guranz says:

    Баабар гуай чинь харин ийм элий үзлийн эсрэг байдаг юм бишүү. 2008 онд АНУ-д нэг ярилцлага хийсэн. Буриад Халимаг Өвөр Монголыг очиж оролдож Хятад Оросын дургүйг хүргэж үлийгээ хийдийн л гээд байсан. Би бол хувьдаа хазара мазара нь ч бидэнд хэрэггүй гэж боддог. 3 сая монгол хүн эхлээд өөрснөө хөл дээрээ босоод аятайхан болох нь тусгаар болсон монголын нэн тэргүүний зорилт болохоос юун тэр хазара мазара. Монгол цустай нь олуулаа болмоор байгаа бол Тайваньд байгаа хужаажсан монголчуудыг бас дуудах хэрэгтэйшд, дүйрэнгүүд.

  19. Болд says:

    Сайхан өгүүлэл бнаа баярлалаа, танаас их юм мэдэж авах юмаа гэхдээ залхуурч сониучирхаж биш үнэнг онож ойлгож авдаг. Их хүний алдаа нь хүртэл хэрэг болдог гэдэг шиг хааяа зарим сэтгэгдлүүдэд хатуудуу гэмээр хариулдагаас тань хүртэл нэгийг мэддэг. Магад зарим нөхдөд зулгуй худал гэмээр харагдаж болох ч таныг зөвөөр ойлгон гэдэгт итгэж байгаа ба тун олон хүнд тустай таны гайхам нөр их хичээл зүтгэлд талархахгүй байхын аргагүй юмаа.

  20. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: