ЭНХБАЯР ХЭЛЭЭД Л БАЙНА Ш ДЭЭ…

Надаас асуугаад, шалаад “ядаргаа” болоод байхаар нь үүнийг бичиж байна. Н.Энхбаярыг баривчилсан нь монголчуудыг хоёр хувааж, манайхан Энхбаярын “тал”, нөгөө “тал” болцгоов. “Буруу зөвийг” нь олох гээд бүгдээрээ ухаанаа тавиад туучихаж. Энэ “хөөрдөг” занг нь ашиглавал манайхныг хэд л бол хэд хувааж болно. Энэхүү “нөгөө талд” Ц.Нямдорж, Сү.Батболд, МАН, Засгийн Газар, АТГ, Цагдаа зэрэг “юм болгоныг” оруулж болж байна. Харин Энхбаяр “ганц”. Тэгээд л захидал бичээд байна. Үүнийг нь “гүйцэд уншсан” хүн байгаач юм уу, үгүй ч юм уу. Ганц хуудас захидал “зөв” уншчихаад дараа нь улс төр мөр гэж бай л даа, “тэнэгүүд” ээ…
Миний мэдэх Энхбаяр
Би Н.Энхбаярыг дэндүү сайн мэднэ, бараг юу бодож байгааг нь “мэдрэнэ” дээ. Ямар сайндаа “Олон жил дайсагнах, олон жил нөхөрлөх хоёр хүнийг танин мэдэх талаасаа адил үр дүнтэй” гэсэн зүйр үг зохиож байхав дээ…
Н.Энхбаярыг баривчилсан хэргүүд бол ямар ч баараггүй, эд мөрийн баримттай, баталгаатай хэрэг. Үүнд эргэлзэх ямар ч үндэслэл байхгүй. Харин түүний үйлдсэн олон хэргүүдээс ганцхан Энхбаярт хамаатай, олон хүн оролцоогүй, “жижиг” хэргүүдийг сонгосон нь хамгийн сонирхолтой…
Н.Энхбаяр асар их мэдээлэлтэй. Энэ нь түүнийг эрх мэдэлтэй үед л “хүн айлгах” хэрэгсэл болж байсан байх. Одоо эрх мэдэлгүй үед бол мянган мэдээлэл байгаад хэрэггүй л дээ. Яагаад гэвэл “том хэргүүд” дээр бол “энэ томчууд” голдуу бүгдээрээ нийлээд оролцчихсон байдаг юм. Тэгээд нэг нь албан тушаал буучихаад “илчилнэ” гэж “айлгаад” байхаар чинь “нөгөөдүүл” нь нийлж байгаад “дардаг” юм байгаа биз дээ…
Гэмт хэргийн ойлголтоор бол “хам хулгайг” нэг л хүн “үүрдэг” болохоос бүгдээрээ хэргээ хүлээдэггүй. Гэмт хэрэгтнүүдээс “суралцах юм” бас байдаг юм ш дээ. Энхбаяр “дүрмээр” тоглосонгүй. Тэр дүрэм “зохиож” байсан болохоос хэзээ ч дүрэм “биелүүлж” байгаагүй. Ингээд л гүйцээ…
Гол асуудал
Энхбаярын захидалд “олон юм” байгаа. Энд гол асуудлыг дурдсан байгаа. Энэ нь:
1. 2008 оны луйврын сонгууль
2. 2009 оны луйврын сонгууль
3. 7-р сарын 1-ний эмгэнэлт явдал
4. Оюу толгойг гадныханд өгсөн хариуцлагагүй гэрээ
5. Таван толгойд…шургалсан эрх баригчидын луйвар нийтдээ 5 “юм” байгаа.
Үүнээс болж “гол өрсөлдөгчөө дарж авах” гэсэн гэж зэмлэж байна. Тэр аль хэдийн “гол өрсөлдөгч” байхаа больсон ч өөрийгөө “том хэвээрээ” гэж ойлгож байгаа нь илт.
Нэг мөрийн дараа тэр 2008, 2009 оны луйврын сонгууль гэдгийг давтжээ. Үүнийг нийтдээ 3 удаа давтсан. “Гомдол” нь энэ мөн л дөө. Үүнээс болоод Оюу Толгой, Таван Толгой “буруу замаар” орсон гэж тэр “давтаж” байна. Зөвхөн мэргэжлийн хүн анзаарч болох эдгээр давталтын логик нь Энхбаяр байгаагүй байсан учраас “бүх юм буруу болсон” гэдгийг “батлах” явдал болно.
Яг системийн судалгаа шинжилгээгээр бол “буруу зүйл” Энхбаяр байгаагүйгээс биш, харин энхбаярын өөрөө зохиож бий болгосон систем улаан цаймдаа гарснаас, түүний “үйл хэргийг” үргэлжлүүлж байгаагаас болж байгаа.
Нөхөр ба дайсан
Энд Н.Энхбаяр санамсаргүй байдлаар “нөхөр”-үүдээ “тоогоор” нь дурджээ. Энэ нь:
МАХН: Н.Удвал, Л.Цог
МҮАН: М.Энхсайхан, Л.Батцэрэг, Ц.Цолмон
БНН: Б.Жаргалсайхан, Түмэнжаргал
МНН: Маам, Батбаатар, Наранбаатар, Бум-Ялагч нар аж. Миний ойлгож байгаагаар энэ нь “хэтэрхий бага” хүчээс гадна хэтэрхий олон хутган үймүүлэгчтэй байна.
Дараа нь тэр “дайсан” байгууллагуудаа дурдаж байна. Энэ нь:“Шүүх, прокурор, АТГ, цагдаа бүхэлдээ эрх баригчдын гарын утсан хүүхэлдэй болж, улс төрийн хэлмэгдүүлэлтийн машин болсныг нотоллоо” гэсэн өгүүлбэр юм.
Ердөө л дөрвөн байгууллагыг дурдаж байна. Уг МАН л баймаарсан. Сонин байгаа биз…
Одоо тэр “дайснуудынхаа” нэрсийг шууд дурдаж байна. Энхбаярын “гол дайснууд” нь Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Б.Хурц, Б.Баабар нар болох нь тодорхой байна.
Өөр ямар ч “дайсны” нэр алга…
Н.Энхбаяр “2008 оны луйврын сонгуулийг хийлцэж, өөрөө 2009 оны луйврын сонгуулиар гарч ирсэн Ц.Элбэгдорж алхам тутамдаа хууль зөрчиж, хууль хяналтын байгууллагуудад өөрийн хань хамсаатнаа хууль бусаар томилж, улс төрийн даалгавар өгч ажиллаж байгаа нь нэгэнт ил тод боллоо. Д.Дорлигжав, Л.Хурц (Уг нь Б.Хурц юм-Д.Г.) нар нь хуулийн дагуу биш харин хуулийг уландаа гишгэж ажилладаг, үнэнийг хэлэхэд өширхөн, хуулийн байгууллагыг эзэндээ үйлчилдэг хэрэгсэл болгосон хуулийн алуурчид болжээ. Монгол Улс маань гадаадын эдийн засгийн алуурчид дотоодын хуулийн алуурчдын гарт оржээ” гэж дүгнэж байна.
Тэгээд “Эд нарын дэглэм хараахан бэхжээгүй дээр нь хамтын хүчээр түлхэн унагаах хэрэгтэй” гэж уриалан дуудахын хамт “Цаашид ч миний амийг хороохыг завдахыг үгүйсгэх аргагүй!” гэдгийг анхааруулсан байна.
Энхбаяр их туршлагатай хүн. Тэр МАН, АН, Засгийн Газар, Ц.Нямдорж, С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын нэрсийг дурдаж болох байсан уу ?! Мэдээж дурдах боломж нээлттэй байсан. Гэвч тэр дурдсангүй. Яагаад ?!
Дүгнэлт нь “Сонгуулиар саналаа МАН, АН-д битгий өг!”. Харин энэ уриандаа тэр өөрөө ч итгэхгүй байгааг би сайн мэднэ.
Захидалд ийн өгүүлсэн атал “холбоо барьж” чадахгүй, “захидал ч уншиж чадахгүй” балай тэнэг юмнууд нь МАН, Нямдорж энэ нар руу бүх төрлийн буугаар тасралтгүй “пулемётлох”, онож байгаа “юм” ганц ч байхгүй…
Улс төрийн байлдаанд нүдээ хурц байлгаж, “бай”-гаа сайн шагайж байж бууддаг болохоос биш, “хуучин бай” руугаа таамгаар галлавал гарцаагүй ялагдахын цондон. Хажуунаас чинь хүүхэд ч гэсэн буудчихвал Та нар “шууд дуусах” үнэхээр тэнэг новшнууд байна…
Ард түмэнд хэлэхэд одоо Ц.Элбэгдорж тэргүүтэй “ардчилсан нам”, Сү.Батболд тэргүүтэй “ардын нам” хоёр л “байлдаж” байна. Юу нь сонин байсийм, юугий нь “учрыг нь олох” гээд “тэнэгтээд” байгаам ?!
Ийм юм ойлгохгүй байж улс төр мөр гэж сүржигнэж давхих бол үнэндээ ичмээр л дээ. Цагаа тулбал “танай” Энхбаярыг МАН, Ц.Нямдорж “аврах” ч юм бил үү, хэн мэдлээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

36 Responses to ЭНХБАЯР ХЭЛЭЭД Л БАЙНА Ш ДЭЭ…

  1. grandeura says:

    Энэнд чинь нервтэх хэрэг юу байнаа, хөгшин залуугүй гарч ирээд л тэнэгтэж гэнэ. Болдог зүйл л болоо биз. Ямар ч давхаргад иймэрхүү зүйл байнга л болж өрнөж байдаг ш дээ…

  2. chinee says:

    хахаха үнэн үнэн . гэхдээ хамгийн тэнэг нь үүнийг одоо л ойлголоо нээрэээ тийм байна шд хахахаха
    Юу нь сонин байсийм, юугий нь “учрыг нь олох” гээд “тэнэгтээд” байгаам ?!
    Ийм юм ойлгохгүй байж улс төр мөр гэж сүржигнэж давхих бол үнэндээ ичмээр л дээ. Цагаа тулбал “танай” Энхбаярыг МАН, Ц.Нямдорж аврах ч юм бил үү, хэн мэдлээ…

  3. Odloi says:

    Одоо Энхбаярт уснаас хув хуурай, цаашлаад “ардын баатар” болоод гарч ирж болох нэг л боломж байгаа. Мань хүн түүнийгээ олж харж чаддаг болов уу үгүй болов уу. Захидлыг нь уншхад түүнийгээ анзаарсан шинж огт байхгүй байлээ.

  4. Baadai says:

    Ene ushuu horsol,honzognol BAGABANDI erinhiilugchuus ehtei gej bodoh yum.Gehdee BAYAR,NYAMDORJ,ELBEGDORJ,DORILOGJAW,BATBOLD nariin USH HONZON herees heterch bnaa.!!! BURHAN URSHUU.!!!

  5. delgermaa says:

    tani zov bna : omnod hyatdin dalaid neg talaasaa oros hyatad niilen heeriin surguuli hiiheer cergee hodolgood, hajuu boorond ni amerik philipintei niilj hamtarsan surguuli 4sarin 27n hurtel avstrali, taivani cerguudiig orolcuulan dalain usand deer door zevseg tehnikee gaihuulah um bna. 4-sarin 18nd 5000 km-n holin tusgaltai puujin amjilttai turshij enethegiin hiimor suldiig sergeesen uil yavdal bolov hoorhii…

  6. ганзориг says:

    Ganaa sudlaach aa! gaihamshigtai dugnelt bna. Iim mergejliin tuvshnii dugneltiig tanii blogoos l unshij medeh yum daa. busad oorsdiigoo sudlaach gej nerledeg huuheldeinuud iimerhuu dugnelt bidend hiij ogchihood tseejee deldej baigaasai! Daanch chadahgui l dee

  7. bi says:

    tiim bdag bjee bi ch bas odool oilgoloo sonirhogchiin uls toroo gej nadaar duusag kkk tanii olon ulsiin toimiig unshih durtai

  8. mootsoo says:

    Тэгэхээр одоо мань эрийг аварч болох хүн нь Нямдорж эсвэл МАН? Тэрийг Энхбаяр өөрөө мэдэж байгаа болохоор нэрийг нь дурьдалгүй Элбэгдорж ба АН руу “дайралт” хийсэн? Эрх баригчдыг муулах нь “ард түмэндээ” таалагдах ганц зам учир МАН АНд саналаа битгий өг гэсэн гэж ойлгох уу?

  9. gankhuyag says:

    Н.Энхбаяр “эндүүрээд”, огт “санамсаргүй” Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Б.Хурц, Б.Баабар нарын нэрийг “биччихсэн”, бусдыг нь “мартчихсан” гэж би л лав бодохгүй байна…

  10. Unshigch says:

    Zyragtaar garahdaa nyamdorj, batbold, elbegdorj gej durdsan sh dee

  11. gankhuyag says:

    Сэтгэл зүйн хувьд шоронгоос бичсэн захидлыг “гүйцэх юм” байдаггүй юм. Чамаас дор сэтгэнэ гэж л байхгүй. Хүн ярьсан хойно “мэдэмхийрч хуцдаг” адгийн монгол зангаа татаад зурагтаа л үзэж хэвтэхгүй юу. Хаягаа бас “нуучихаж” гэнэ…

  12. Aagii says:

    Ah mine suuliin uyed jaahan nervtei bnu esul jaahan biye toogood bnu..Neg l zandarsan ungu ayas haragdaad bhiin.Ugn biye toono ch bmaarguim daa.kk

  13. gankhuyag says:

    Би биеэ тоосон ч, эс тоосон ч “эвдрэхээсээ” өнгөрсөн. Та нар шиг “маанаг юмнуудыг” загнахгүй бол болохгүй байна. Хүнээс үг дуулахгүй байсаар байгаад наад тархи толгой чинь “огт ажиллахгүй” байна. Та нарын олонхи сэтгэлгээний хувьд залуугаараа “ялзарч” байна. Энийг чинь хэлж байна. Шинжлэх ухааны бэлэн анализ уншиж чадахгүй уур чинь хүрээд байвал уншихаа л болихгүй юу…

  14. jaagii says:

    ц. нямдорж намайг унагах гэж байгаа хүмүүсийн “но” -г дэлгэнэ хамт унана гэнэ энэ юу гэсэн үг бэ ? ХЗДХ сайд но -г нь мэдсээр байж яагаад зүгээ байгаад байгаа юм бэ ? мэдэж байгаа юм бол дээлийг нь нөмрүүлэх ёстой биз энэ чинь өөрөө хуулиа уланпаа хишэгсэн асуудал биз дээ !!!!!!!!!!!!!

  15. gankhuyag says:

    Би түүнийг сайн мэднэ. “Хашир чоно” Нямдорж арай ч ингэж хэлэхгүй. Ер нь сүүлийн үед ганц Ц.Нямдорж руу бүгдээрээ дайраад жил гаруй болж байна. Ийм өндөр “зохион байгуулалтын” цаана заавал маш “олон юм” байдаг. Ингээд би бүх мэдээллийг сонирхон шалгаж байна. Та нар түүнийг тал талаас нь “өшиглөхөөс” хамаагүй өмнө би “Энэ Нямдорж ямар ариухан амьтан бэ” өгүүлэл бичиж байсан. Би цуурхалд биш, зөвхөн баримтад үнэмшдэг.


  16. Yerunhii Said asan Byambadorj guain end helseng ta yu gej bodoj baina?

  17. gankhuyag says:

    1. Бямбадорж гэсэн Ерөнхий сайд байхгүй. 2. Би хүн болгоны ярьсныг тайлбарлах утгагүй ш дээ…

  18. chuka says:

    Энхбаярыг ингэж ардын баатар үгүй ядаж л хэдэн өдрийн зурагтын од болгох ямар хэрэг байв. Гэхдээ Энхбаярын хөрөнгө Энхсайханы хор 2 нийлвэл энэ жилийн сонгууль юун 2008.07.01 байтугай юм болно доо.

  19. сонгууль шудрарга явуулах гол хэрэгсэл нь гээд байгаа шинэ үнэмлэхийн талаар одоог болтол иргэдэд түй ч байгхүй мэдээлэл байхгүй учраас будлиантах шалтгаан амархан гарч ирлээ,
    7-1 гэдэг асуудал нь ч сонгууль өнгөртөл дарагдаад тэгснээрээ мартагдах аястаа орох биз,
    2 Нам нийлж тойргууд хуваах тохироогоо хийж амжих л байлгүй, тохироонд нь саад хийх хүмүүс гэвэл үндэсний үзэл гэж тв-ээр ярин баатарт тоглогчид ба сонгуульд суудалгүй үлдэх гээд байгаа хүмүүс байна. Суудалгүй үлдэх гээд байгаа хүмүүст найдвар төрүүлсэн хүн нь Энхбаяр бус уу?
    Гэхдээ АН-МАН ач тач үзэлцээд муудчихгүй байх аа, 2 намын мөнгөтэй элитүүд тохирч байгаад гулсах эс гулсах гэдэг яриаг дуусгавар болгоод сонгууль хэмээх жүжгээ тоглож ахин тэнцүү суудал хуваан авч эвсэл хэмээгчийг байгуулаад эргэх хүрд үргэлжлэн явагдах байлгүй. – энгийн иргэнд ингэж л харагдаад байх шиг

  20. Энэ Элбэгдорж одоо өөрийгөө Путин гээд бодчиxсон юм шиг байгаа юм. Элэг авмаар.

  21. умгауи says:

    эрх баригчид тэнэг хүмүүс биш… ингэж сүр дуулиан болгох нь учиртай л гэж бодох… айлгах дарамтлах тактик… эсвэл олны анхаарлыг гол зүйлээс холдуулах…

  22. Ууганаа says:

    Жинхэнэ судлаач хүний бичлэг байна.

  23. Гангаа says:

    Сайн байна уу Ганаа ахаа. Би таны бичсэн нийтлэлүүдийг амтархан уншдаг төдийгүй аливаа юманд анализ хийхээр оролддог юм л даа. Тэгээд нэг дүгнэлтэнд хүрээд байна. Та битгий намайг загнаарай. хэ хэ. Сүүлийн 2 сар орчмын өмнөөс С.Зориг агсаны тухай (тухайн үед буюу 1998-2000 онд сонингуудаар нийтлэгдэж байсан нийтлэлүүдийг ахин нийтлэх замаар) цуврал нийтлэлүүд гарсаны эцэст оргил нь хэд хоногийн өмнө Үндэсний тойм сэтгүүлийн бүтэн дугаарыг С.Зориг агсанд зориулан үнэгүй тараалаа. Миний ойлгож байгаагаар бол нэг бүлэглэл нөгөө бүлэглэлдээ үүгээр “сануулга” өгөөд байна гэсэн дүгнэлт төрөөд байна. Өөрөөр хэлбэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль???

  24. Guranz says:

    Манайхан тв ээр гөө мөн олон төрлийн гэмт хэрэгтэй зохион байгуулалттай кино энтэр үздэгдээ. Ханцуй доороо наймаалцдаг шиг л ойлгоод байдаг. “Нямдорж нь давхиж очоод АТГ-д тушаал өгөөд хөөрхий Энхбаярыг барьчиж бузар Нямдорж чинь өглөө босохдоо мэдэн будлиад”. Манайхны ганц төсөөлж байгаа гэнэн сценари ердөө энэ.

  25. gankhuyag says:

    23-ын Гангаад. Чи тун их дөхүүлж байна…

  26. Anonymous says:

    Энхбаярыг luivardsan tv9 tv iig haadag yum uu yaadag yum hurdan neg arga hemjee avaasai harhaas durgui hureed baihiin Ard tumniig taltsuulaad boslogo hudulguund uriaalaad baihiin Bas ter Udval gedeg avgaig shorond horiuul yaasiin kk

  27. gankhuyag says:

    ТВ-9 бол луйврынх нь гарцаагүй. Үүнийг би дэндүү сайн мэднэ. Гэхдээ “коммент.мн” энэ тэрийг харахаар “бодоод” байдаг юм. Хэрэв луйврын ТВ-9-ийг хаавал “коммент.мн” энэ тэрийг яагаад ч хааж болохгүй. Энэ бол Монголд хэрэгтэй нэвтрүүлэг…

  28. sukh says:

    tv-9 heniih baih ne yamar hamaa bn aa lizenz helbereer ulsiinhaa gazar nutgiin 70 huwiig ogood tawichihsan baihad hil orshihui dor tor uls orshino, gazar nutag baih awaas irged orshino, gazar nutag baih awaas hil orshimoi

  29. Хадхүү says:

    ай мэдэхгүй миний бодлоор бол хоолоо хуваахгүй гэхээр нь дүү нь ах нарыхаа булхайг илчилнэ гэж харин мань 2 ах нь дүүгээ зодоод буланд зогсоолоо доо хөөрхий..
    тэгээд одоо 2 ах нь хоолны төлөө хамаг гэр орныхоо үнэ цэнэтэй юмнуудыг зочиддоо хямдхан өгнө биз….

  30. Mөөгий says:

    Энхбаярын хамсаатнууд хэн бэ гэдэг нь тэр орой харагдаж бна лээ. Чулуунбат цөмийн хаягдал Монголд булахад ямар ч аюулгүй, сайтар битүүмжлэгдсэн гээд, тийм л юм бол тэр далайдаа хаяад, газартаа булна биз Америк, Япон нь. Их юм мэддэг хөөн, гэтэл цаана нь Энхбаяр байсан байна ш дээ.Энхбаярт манай жаахан хүн амтай улс сөнөнө үү, мөхнө үү ер хамаагүй байх нь. Нямдорждоо найдаад АН-руу дайраад байвал хожно гэвэл гонжийнжоо, Сонгогчид олон тэнэг биш шүү та нарыг!!!!

  31. рр says:

    энхбаяр энэ хэрэгээ өрөө з/байгуулсан ч юм билүү тэр шорондоо одоо байгаа ч үү үгүй ч үү би лав зурагтаар 2 оймос л харсандаг, эсвэл өөрийхөө бүтээсэн системд гэмтээ биз

  32. bb says:

    Алуурчид, хулгайчид, Монгол улсын байгалын баялгийг гадаадынханд хээл хахуул аваад үнэгүй өгдөг, зөвхөн өөрийн өчүүхэн хар амиа бодсон луувирчидад Н.Энхбаяр таалагдсангүй.
    Монгол улсын аюулгүй байдалд ашиггүй бүр аюултай гэрээ хийсэн хүмүүсийн тухай юу ч яарах үгүй байж, нэг муу хуучин байшингийн орцтой холбож Намбарын Энхбаярын амийг хөнөөх гээд байна!
    МАН ба АН хэрэв сонгуулийн саналын хуудас хулгай хийж, лууварьдадаг үгүй л юм бол энэ жилийн сонгуульд ялахгуй.
    Лууварьчин хулгайч МАНАН гэгдэж байгаа Oligarchy ( цөөнхийн эрх ашигийг хамгаалсан нийгмийн тогтолцоо) та нар өөрийн төрлөхийн бузар хулгайч гараа ариун шудрага олонхи болох ард түмний саналын хуудсанд хүргээд үзээрэй!
    Тэртэй тэргүй МАНАН мафийн бүлэглэл Монгол улсаас бүгдийг хулгайлж байгаа шүү дээ.

  33. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  34. Mөөгий says:

    энхбаяр
    инээдтэй амьтан

  35. Mөөгий says:

    ENHBAYAJiiG GEDSEND BAIHAD NI AAB NI XYATAD RUUGAA TORSON AXIIG NI ABAAD YABSAN TER AX NI BOGD ARIIG BARIULSAN GESEN. 3000 BARILGA BARIX XYATADIIG ENXBAYAR ANX ORUULSAN NI IIM UCHIRTAI. BAGADAA EEJEEREE OBOGLOSON BIZ EX BYDXAND NI XYATAD XYNTEI BAIGAAD 2 XYYXED GARGASANII BAGA NI ENXBAYAR GEJ EXIINX NI NUTGIINXAH YARIDAG YUM BAINALEE

  36. akmb says:

    Гэхдээ Энхбаяр Элбэгээг бодвол их юм хийх гэж оролдсон, хийсэн гэж боддог шд. Энхбаярыг байхад л нэг л өдөр Путин Эрхүүг зүгээр нэг город болгоод, автономит эрхтэй Агын буриадыг район болгоод, Хятадууд Хөх хотод олноор нь жунгаа нарыг оруулаад . . . нэг жил л зэрэг эхэлсэн. Тэгэхээр Энхбаяр Монголыг хүчирхэгжүүлэх бодитой алхам хийж л байсан гэж боддог. үүнийг нь манай тагнуулын ч юмуу дотор байдаг гадны тагнуул мэдэгдээд . . . гэж боддог. зөв бурууг мэдэхгүй л юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: