ОРОСЫН ЛАНЖГАР ТӨСӨЛ

Би Оросуудын олон том төслийг мэдэх боловч ийм “мангар том”-ыг мэдэхгүй юм. Оросууд “том юмандаа” сайн л даа. Ёстой орос зангаргаа харуулж эхлэж байна. Энэ тухай товч мэдээ манайханд сонин байх болов уу…
Оросууд дөнгөж саяхан “Сибирь, Алс Дорнодын хөгжлийн тухай” шинэ хуулийн төсөл бэлэн болгожээ. Зүгээр нэг хуулийн төсөл биш, Сибирь, Алс Дорнодод бүхэлд нь төрийн корпораци байгуулах ланжгар шийдвэр юм байна.
Энэхүү корпораци зөвхөн Ерөнхийлөгчид захирагдах бөгөөд холбооны болон бүс нутгийнхан түүний ажилд “хошуу дүрэх” боломжгүй юм байна. Корпораци ажлаа зөвхөн Ерөнхийлөгч, удаа нь Сан хөмрөгийн газарт тайлагнана. Харин корпораци “Газпром”, “Транснефть” зэрэг төрийн монополийн ажилд оролцож болно. Одоо болтол Оросын ямар ч төрийн компани буюу бүтэц ийм том эрх мэдэлтэй байгаагүй.
Энэ бүтэц зарим хуулийн үйлчлэлийн гадна байх бөгөөд конкурсгүйгээр газрын хэвлийн болон ойн нөөцийг ашиглах эрхтэй. Мөн газар авах, хот байгуулахад ихээхэн хөнгөлөлттэй нөхцөл эдлэнэ.
Корпораци татварын хөнгөлөлт эдэлнэ. Тухайлбал, газар авах, байгууллагын өмчийн татвар байхгүй. Төр энэ бүтэцдээ Үндэсний сайн сайхан байдлын Сангийн орлогоо арван жилийн турш шилжүүлнэ. Корпорацийн төслүүдэд оролцож буй иргэд төрийн дэмжлэг авна, харин гадаадын хүн бол ажил болон иргэшлийн хөнгөлөлтийн журамд хамрагдана.
Төрийн энэ корпораци Алс Дорнодын ес, Сибирийн зургаан бүс нутаг, тухайлбал, Алтай, Буриад, Саха (Якут), Тува, Хакас улсууд, Байгалийн чанад, Камчатск, Красноярск, Приморийн болон Хабаровын хязгаар, Амур, Иркутск, Магадан, Сахалин мужууд, Еврейн автономит тойрог, Чукоткийг хөгжүүлэх ёстой юм байна.
Энэ нь Оросын бүх газар нутгийн гуравны нэгийг эзлэх боловч энд ердөө л 8 сая хүн амьдран суудаг байна. Төв-штаб нь Владивостокод байрлах юм байна.
Сибирь, Алс Дорнодын хөгжлийн энэ корпораци төрөөс эхний удаад 500 миллиард рубль авах бөгөөд нэмж Оросын төмөр зам, алмаз олборлогч “Алрос”, “Интер РАО”, “Лен мөрний усан тээвэр” зэргийн 18 хувиас багагүйг авах гэнэ.
Түүнийг “бие даасан худалдааны бус хамтын ажиллагаа”-ны хэлбэрээр байгуулна гэж Оросын хэвлэлүүд мэдээлж байна.
Би одоохондоо ямар “мангар том”, ямар “зоригтой юм” гэхээс өөрөөр дүгнэж амжаагүй байна. Манай хойно бүхэл бүтэн “улс” байгуулчихдаг юм байна. Энэ нь манайд нэлээд хамаатай нь тодорхой учраас зүгээр л сонирхуулж байгаа юм…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to ОРОСЫН ЛАНЖГАР ТӨСӨЛ

  1. mendee says:

    Bayarlalaa. Manaikhan Orosiin als dornod bolon Hyatadiin zuun hoid hesegt bolj baigaa yumand (yalanguya ediin zasgiin asuudald) anhaarlaa handuulj, sudalmaar l sanagdaad baigaa yum. Hoyor hurshiin bodlogo tsaaguuraa ikh jintei, alsiig harsan baidaltai baikh yum. Sudalgaanii tom baaz suuritai, sudlaachdiinhaa ugiig toodog, tendeeree yum hiilgeed, tuuniigee ashiglaj chaddag bolohoroo ter baikhaa.

    Sayahan, bi San Diego-d Vladivostok-oos irsen orosuudtai tsug hurald orood, tednii yariag sonsoj baikhad Moscow – 2012 ond Vladivostok-d boloh ikh horiin uulzaltiig zohion baiguulah hureend ikh hemjeenii hurungu oruulalt tusuvluud, Als dornodod heregjuulj ehelj baigaa. Orosiin als dornod odoo l Moscow-iin anhaarald orj baina. Putin sanaachilsan bolohoor als dornodiig hugjuulehed chiglesen nileed tuushtai bodlogo yavuullah baikh. Tend irj, ajillaj baigaa hyatad irgediin asuudliig nileed tsegtselsen, bolovsrol, sudalgaanii baiguullaguudad ovoo hurungu hayaj baigaa tuluvtei yum yarij baina lee.

  2. gankhuyag says:

    Мэндээ чи юу ярьж байгаам ?! Манайх хоёр Солонгосыг нэгтгэх 6 талт гэрээнд оролцож, “ах дүү” нараа нийлүүлэх гээд “завгүй” байхад чинь “судалгаа мудалгаа” яриад ямар хачин амьтан бэ ?! Манайд гадаад бодлого гэвэл зөвхөн геополитик л ярина, эдийн засаг гэвэл зөвхөн нүүрс л ярина. Өөр юм яривал “шизо”-той болно, мэдэв үү…

  3. сибирь says:

    Бараг хүнгүй шахуу нутаг байна. 8 сая хүнээс үсрээд л 2 сая нь уугуул буриад, тува, алтай, якут, эвенк, чукча, эскимос зэрэг үндэстэнүүд энэ том нутагт тархан амьдарч байгаа бусад нь чемодан дээрээ сууж байгаа оросууд. Энэ том нутгийг Хятад, Солонгос, Япон цаанаас АНУ шүлсээ гоожиулан сонирхож байгаа. Монгол ч гэсэн өөрт ноогдох буриад, тува, алтай, эрхүү хавийн нутгийг анхааралдаа авахад илүүдэхгүй. Ялангуяа Эрхүү хавьд Ковыкта гээд асар их нөөцтэй байгалийн хийн орд байдаг. Хятад, Японыг тэндээс гаазаар хангана гээд байгаа. Уул нь манай нутаг байсны хувьд бид байдал өөрөөр эргэвэл авахад бэлэн байдалд байх ёстой.

  4. gankhuyag says:

    Ингээд л Монголоос “геополитикууд”, “цэргийн жанжингууд” бэлэн гараад ирдэг юм. Чингисийн удам гэж ондоо ш дээ. “Жанжаан”: Манай хойно Читад 29, Улаан-Үдэд 36, Амур мужид 35, Приморийн хязгаар Самарт 5, Новосибирскт 41 дүгээр гэсэн нийтдээ 6 том арми бий. Мөн мотобуудлагын 12 бригад, танкийн 4 бригад бий. Зөвхөн Хиагтад гвардийн мотобуудлагын бригад бий. Агаарын цэргийн болон пуужингаас хамгаалах “нисэхийн” 7 дивиз бүхий 2 болон 3 дугаар удирдах газар буй. Мөн дэлхийд томоохон радарын хяналтын систем, алсын болон дунд тусгалт пуужингийн олон анги, тэгээд “дүүрэн” цөмийн мина байгаа. Энийг Та л “аргална” шүү дээ. Тэрнээс биш би ч гэсэн Эрхүү ормоор л байна…

  5. delgermaa says:

    Putini sibiiriin asuudlig zovhon cergiin hucheer bish EDIIN ZASGIIN buteen baiguualt bolon zarim negen tovoos bie daah Huseltei mujuudiin handig haga daran(chitiin muj, buriatig ergen sanaarai) shiidverleh gej oroldoj bna gej oilgoj boloh uu? bidnii hoer horshid bolj bui yavdal mongolchuudiin sonirholig hamgiin IH tatah zuitei bolov uu? Moskva ooriigoo Evrop Asiin dund “HOLBOGCH” baih erhtee gedgee nuudaggui, bid hoer horshiinhee DEEGUUR deveed baidag ni BIDEND l muu bolov UU???

  6. mootsoo says:

    Энэ аймаар юмнуудаг харж суухаас өөр чадах юм байхгүйм даа. Зөв л “маняаварлах” хэрэгтэй байх даа…

  7. gankhuyag says:

    Наадах чинь харин санаа байна. “Маневрлах” маш өргөн боломж бий. Эдийн засаг, улс төр, дипломатын гээд л. Гэтэл манайхан л голдуу “томроод” байдаг ш дээ. “Чадах юм” байлгүй яадгийм ?! Хийхгүй л байгаа болохоос…

  8. mootsoo says:

    Харин тэхх, бид бол ХҮН гүрэн, БААВГАЙ ЛУУ хоёрыг агнана л гээд байдаг. Агнахын тулд жаахан ухаантай байх хэрэгтэй байтал агуйн үүдэн дээр хоосон гартай чарлах нь холгүй…гээд аягүй сүрхий metaphor бичих гээд байхгүй юу :p

  9. Mendee says:

    бид хэт их туйлширахгүй, улс төржихгүй – Сингапур маягаар өөрсдийгөө болгоод, өрөөлд гай болохгүй байвал зүгээр гэж бодогддог. Түүнээс биш өөрсөд дээрээ гал дуудаад, энэ тэнд олон юм яриад явбал – ажилгүй, чалчаа, ховч, олхиогүй нэгэн шиг харагдах байхаа. Одоо бол ийм тал нь давамгайлаад, нэг л их стратеги, хөгжлийн төлөвлөгөө яриад байгаа мөртлөө, цагаа аргацаасан, өнөө маргаашийг л харсан тоглолт хийгээд гүйгээд байгаа юм болов уу. Тэрнийг нь овжин нэг (Өмнөд Солонгос мэтийн, эсхүл Оросын бизнесийн нөхдүүд) нь ашиглаад байгаа шиг санагдах юмаа. Геополитикоо ярилгүй яахав, бусадтай эвтэй байлгүй яахав, гэхдээ одоо гео-эдийн засаг гэсэн сэдвийг л зарим судлаачид түлхээд байна – энэ нь аргагүй байхаа.

  10. Путин төрийн корпораци нэрээр централизаци хийх гэж байх шиг байна, орон нутгийн захирагчдийн эрх мэдэлтэй олон жил тэмтссэн Путин одоо олон жил хаан суух эрхээ авсан болохоор зоригтой хөдлж байгаа болов уу. Орос шиг газар нутагтай том оронд централизци хийхгуй бол задрах аюлтай гэдгийг эртнээс тоотссон байдаг ч дорвитой алхмууд Оросууд хийлгуй явсаар өдий хурсэн. Транссибирийн төмөр зам барьснаас хойш Оросын орон нутгийг төвтэй холбох нүсэр төслүүд хийж байгаагүй байх,
    Зорилго нь Москвагаас орон нутгаа хөгжуулэх, Алс Дорнодыг бэхжүүлж Хятадын ирж байгаа нөлөөнөөс хамгаалах гэх мэт байгаа биз.
    Монголчууд зөвхөн Хятад ба барууны хэдэн корпорацитай наймаа хийхгуй ойрхон ирсэн Оросуудтай шууд наймаа хийх боломж гарна гэвэл том давуу тал ирэх байх.

  11. 8-д,
    Фридланд хэмээх ганц луйварчинд төрийн түшээд нь маллуулдаг байж ямар юмных нь Луу Баавгай агнах вэ дээ тэ, кккк
    төрийн түшээд гэxээр Монголын сор болсон элит ухаантнууд л гэж ойлгох байлгүй дээ (ёжтой)

  12. Bold says:

    Zaza Ganaa ah bol Sibiriin tsergiin toirgiig mash sain meddeg yum bna da. Iim sudlaach humuusiig ter Erhuu, Ulaan Udiin konsulaar tavihgui namiin nereer halhavchilsan heden arhichin duraknuudiig yavuulah yum daa manai tur. Ene tom korporatsiig hen udirdah ni bas sonin bn. Putinii hamgiin itgeltei hun medeej udirdah baih. Uul ni S.Shaigu bsan bol manaid baga ch gesen ashigtai bsan bolov uu? Esvel Putin albaar tuuniig Moskvagiin mujiin gubirnatoraar tavisan baih gesen sejig turj bn. Minii bodloor bol Igori Sechin barag udirdah bolov uu?! Hervee ene tusul ni heregjeed ehleheer Orosuud tom,tom nuursnii orduudaa(Tuvagiin ulug-hemsk nuursnii bassein g.m)ediin zasgiin ergelted oruulna gesen ug tegehleer nuguu manai 5tolgoi ursuldugchtei bolj bga yum bna da?! Ganaa ahaa yu gej bodoj bna?

  13. gankhuyag says:

    Миний хувьд гэвэл “энэ нөхөрт ямар ч ажил битгий өг, ямар ч төсөл битгий өг” гэсэн “төрийн” аман тушаалтай юм аа. Тэгээд “гудамжны судлаачаар заалгахгүй” гэдэг юм. “Тангарагтай дарга”, “цалинтай судлаачид” нь усан тэнэг тохиолдолд би заах л болно. Харин Таван Толгой үнэгүйдэж дуусч байгаа. Хувьцаа бол горьдолтгүй болсон. Үүнийг гадныхан биш, манайхан л тэнэгтэж байгаад ийм болгосон…

  14. rentsen says:

    Bi taniig urid n ih shuumjil bailaa.Harin ta uneheer zuv yumnii neg uchigiig atgaj chadjee,Sain baina bas dahin sain baina.Mongol Ulsad tusgaar bodol bas tusgaar ard tumen baidag tuunii duu hooloi baigdadiig busad ard tumen medeg bas dahin medeg.Bi zuv buhnii tuluu hooloi bolson mongol hunii neg ch gesen zurkh tsohiloh estoi gej bodoj baina.Minii hayag rentsen2001@yahoo.de. Nadad sanlaa bicheerei.Bugdiig bid zasaj chadahgui ch harin zasahiin tuluu bid bugdiig hiimeer bas helehiig husch baina.End negen bieiin amidral yu ch bish tiimees eh oron tusgaar ulsiin tuhai yum shuu.Uul n ch ih tomoos bish ikh yumiig meddeg humuusees ehleed asuugaad daraa n uurchluh heregtei.Mergediin ug hugjij bui niigemd alt shig unetei,sunuj bui niigemd chavgantsiin heruultei adil gedeg baihaa.Olon merged mongol ulsad turuh boltgui.Urid ustgasan olon megred bidniig urshuu.

  15. bi says:

    5n tolgoigoo odoo tegeed yah ve ard tumniig tegj ih goridooj huurch baij gazariig ni hondoh zovshoorol avsan ard tumniihee ueiin ued amidarch irsen nuudliin mal aj ahuigaas ni salgan baij hiisen ter oriig yugaar darah um be uilmaar bolj bn

  16. asd says:

    500 terbum rubli chin 20 terbum dollar shd.manai buh bayalag honkongiin birj deer 40 ter bum dollar bolj ergeldej bn daa

  17. delgermaa says:

    Toriin tusheegiin ajil uneheer hiie gesen hund amargui HUND ajil, haramsaltai ni MANAID bol “amar ajild toocdog” uchir durtai ni toriin alban haagch, jijig tom darga bolood baigaa um shuu dee…harin tednii zuurdag bantang BUH NIITEEREE IDEH eostoi ni hecuu

  18. Saagii says:

    Neeree ene talaar, Orosiin als dornodiin talaar tusgailan sudaldag sudlaach baina uu. Strategy-iin hureelen ene ter geed surtei nertei gazaruud baih yum. Yag yu hiideg yum boldoo ??Yamarhuu humuus ajilladag yum bol oo???

  19. Болд says:

    Үнэхээр ланжгар том юмаа гээд таны дээр хэлдэгчлэн олж чадан хийгээд маневрлаж дөнгүүл бид мууг нь бус сайнаас нь хүртэж болмоор мэт. Кк жанжинд таны хэлсэн үг үнэн гоё бүүр элэг авчихлаа ойрд ингэж инээгээгүйн бна болдог бол би ч бас хойшоо гармаар л байхын хэхэ

  20. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  21. айимйэ says:

    Оросууд ч айхтар хүмүүс дээ даян дэлхийн бодлогыг атгалцаж байна. Майна ерөнхийлэгч хэтэрхий АНУ талдаа учир оросууд хуга буллийддэг юм билээ. Арай гэж ганц удаа урьсан. Энэ Элбэгдоржийн буруу бодлого манай эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: