NASA-ГИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛААС…

Манайхан сүүлийн үед газрын ховор металл гэж их ярьж байгаа. Гадаадынханд асар олон лиценци өгсөн байгаа. Тэрийг нь сонирхож байгаа монгол гэж бараг байхгүй. Мань мэтийн цөөн хүн л “Алтнаас үнэтэй шороо” гэх мэт өгүүлэл бичсэн байх. Энийг хүртэл “хүнээс хуулсан” гэж шүүмжлээд өнгөрсөн. Яасан ч “юм” ойлгодоггүй ард түмэн байдгийм ?! “Атга шороо” зарчихад яадгийм гэж манайхан сийхгүй бодно доо. Одоо энэ чинь их аюултай юм байна гэж дахин сануулж байна…
АНУ-ын Nasa Terra хиймэл дагуул Хятадын Баян-Овоо гэх газар буй нууц ордын зургийг авч NASA-ийн Газрын обсерваторын албан ёсны сайтад саяхан тавьжээ. Энэ ордыг 1981 оноос эхлэн ашиглаж байгаа аж. Баян-Овоо гэхийг бодоход манай урдхан Өвөрмонголд л байгаа болов уу. Аягүй бол үргэлжлэл судал нь манайд байж л байгаа даа…
2008 оны байдлаар Хятад 139.000 тонн лантан, цери, иттерби болон бусад металлуудыг дэлхий дахинд нийлүүлж байсан нь дэлхийн газрын ховор металлын 97 хувь болж байжээ. Гэхдээ энэхүү Баян-Овоогийн орд нь дэлхийд нийлүүлж буй 17 төрлийн газрын ховор металлын тэн хагасыг гаргадаг гэж The Daily Mail бичиж байна.
Эдгээр зургуудыг 2001 болон 2006 онд тус тус авсан бөгөөд энэ орд газар байнга томорч байжээ. АНУ-ын Геологийн тагнуулын албаны мэдээгээр (USGS) Хятад 2001 онд 81.000 орчим тонн газрын ховор металл үйлдвэрлэж байсан бол 2006 онд энэ нь 120.000 тонн болж өсчээ.
Зураг № 1
Баян-Овоо 2001 онд

Зураг № 2
Баян-Овоо 2006 онд

Ийм их эрчимтэй ашиглалт нь хүрээлэн буй орчинд маш хортой нөлөө үзүүлдэг байна. Chinese Society of Rare Earth байгууллагын мэргэжилтнүүдийн судалгаагаар нэг тонн газрын ховор металл боловсруулах үед 9600-12.000 куб метр хаягдал хий (үйлдвэрлэлийн хаягдал) болон хайламтгай хүчил, хүхрийн диоксид, хүхрийн хүчил зэргийг агуулсан тоос хаядаг байна. Үүнээс гадна Баян-Овоогийн үйлдвэрлэлд 75 куб метр гүний исэлдсэн ус, нэг тонн орчим радио идэвхит үлдэгдэл, бусад хаягдал хуримтлагдсан байгаа аж.
Энэхүү Баян-Овоогоос ойролцоогоор 160 километр зайд газрын ховор металл боловсруулах “Баоган” завод байх бөгөөд хүдрийг боловсруулсны дараа гарсан уусмал, металлыг нь түр аваагүй хоёрдагч бүтээгдэхүүнээ цутгадаг “нуур” байдаг байна. Энэхүү “ховор металлын нуур” нь Синьхуа агентлагийн тодруулж байгаагаар 170 сая тонн эзлэхүүнтэй аварга нуур болж хувирчээ.
2010 оноос эхлэн Хятад энэхүү байгалийн хор хөнөөлийг багасгахын тулд газрын ховор металлынхаа экспортыг багасгасан нь олон улсын будлиан болж байна. Барууныхан Хятадуудыг газрын ховор металлаараа “боож байгаа” гэж зэмлэж байгаа боловч гол шалтгаан нь экологийн сүйрэл юм байна…
Манайхан стратегийн орд газар, нүүрсний лицензтэйгээ хамт “шорооныхоо” лицензийг тоолох зайлшгүй шаардлага гараад байна. Миний бодлоор “шорооны” бүх лицензи стратегийн гэсэн ангилалд орох ёстой…
Барууныхан Хятадуудыг “шороогоо” заавал зар гэж “загнаж” чадаж байгаа юм чинь манайх шиг “тэнэг төр”-өөс бол “булаагаад” л авна биз дээ…
Ц.Элбэгдорж гэхэд л Германд очоод “Өнөөдөр ямар сайхан өдөр вэ” гэж “гайхаж” байгаад газрын ховор металлын гэрээнд гарын үсэг зурж байна.
Одоо “шороо зарах” гэсэн нөхдүүдийг сайн “харж” байхгүй бол болохгүй юм байна шүү, Монголчуудаа. Үзэгдсэн харагдсан болгоноо зарах гэж дайрах нь зах зээл биш, харин “олигархийн өвчин” гэж бодож байна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

35 Responses to NASA-ГИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛААС…

  1. delgermaa says:

    caaduul chini Germanchuudtai niilj hovor metall olborloh geed baigaa um bish uu, baruunihan Kongo-g yamar bolgoson Hyataduudin Bayan-Ovoog horduulj duusgasan adil baihdaa…

  2. мөнхболд says:

    Монгол улс эхлээд байгаль орчны стратегийн үнэлгээ яаралтай хийх хэрэгтэй байна. Энэ үнэлгээгээр, жишээлбэл Ховд аймаг хэдэн уурхай, хаана, юуг олборловол байгаль орчинд ямар хохирол учруулах ерөнхий зураглал гарах ёстой. Хэн нэгэн Ли, хэн нэгэн Жон ирээд олборлоно гэвэл уучлаарай, энэ уурхайг олборлож дууссаны дараа олборлох боломжтой гээд сууж байх хэрэгтэй. Ингэвэл уул уурхайд шунагсдыг хязгаарлах боломж бүрдэнэ. Үнэндээ мөнгөнөөс илүү сайхан амьдрах орчин монголын ард түмэн хүсээд байгааг эрх баригчид ойлгохгүй, мөнгө өгнө гээд тэнэгтээд байх юм даа.

  3. jaagii says:

    Газрын баялагийг ухаж алтан машин унаж болно. тэр цагт бэлчээргүй малгүй, мах идэхгүй, алт идэхгүй элсэн цөлд үхлээ хүлээгээд хэвтэх болно. Газрын гагнаас алт гэж ярьдаг энэ эрчим хүчний хэрэглээнээс болж хүг төрөлхтөн булшныхаа нүхийг ухаж байгаагаа 2070 оноос ирсэн захидал үнэн болохын 2050 -2070 онд мэдрэх болно. Гэвч тэр цагт та бидний ач, зээ зовлон шаналалыг нь идлэж буйг таны сүнс л харах болно доо.

  4. jaagii says:

    Аллагаа зогсоо гэж Чингис хаанд нэгэн хэлсэн гэсэн тэр цэвэрлэгээ байсан гэж бодоё тэгвэл энэ байгал орчны сүйрэл бол хүн төрөлхтний мөрөл

  5. jaagii says:

    мөхөл

  6. gankhuyag says:

    Jaagii. Чи битгий солиороод бай. Өөрийгөө ч авч явж чадахгүй байж “хүн төрөлхтөн” энэ тэр чинь хуцваа л байна. Чамайг би “ална” шүү. Чи мөрөөрөө секс мекс гэсэн сайтуудаараа тэнэж яв. Яг уулзахаараа уйлдаг шүү таануус. Чамайг би сайн танина, бид уулзаж байсан биз. Энд би газрын ховор металлын тухай бичсэн, юуны чинь хүн төрөлхтний мөхөл энэ тэр. Наад утгагүй “бөө зангаа” татаж үз. NASA-ын хиймэл дагуулын дэргэд чиний “бөө мөө” бол ёстой яршиг л байна…

  7. Baadai says:

    Naad CEKC buu Jaagii uuruu MUHULryygee yawaj bgaa yum bna.Elbegdorj nuhur tsaana chini yostoi HOSHOGRYYLJ bna.Elbegdorj nuhurt aimag,aimaggaar ni zarah,belegleh bagadaj baih shig bna da.Ih l SHYDRAGA bolson bna.BURHAN URSHUU!!!

  8. gankhuyag says:

    Гитлер, Гиммлерийн “сайн” жишээ байдаг ч энэ бол утгагүй гэдгийг ард түмэн мэднэ дээ. Монголын ард түмэн “гоё илтгэл”-д хууртахаа больсон. Та нар нүдийг нь нэг хараач дээ…

  9. sainaa says:

    manaihaas gazriin hovor shoroo nuutsaar zuuj bga sayahanii jishee helye, manai hileer deej nereer shoroo gargah gej bsan ni baga zereg tsatsrag idevhtei bsan bga ym/deej nereer neg door olon toonii dor hayad 100kg-aas 1 tonn orchmiig avdag/, uuniig hileer gargalgui mergejliin gazraar ni shalguulaad uzsen chn gazriin hovor elementiin aguulamj asar undur garsan bga ym, /shinjleh uhaanii sudalgaanii baiguullagad iim deejuudiig shinjlehed yamar yamar elementuudiin aguulamj bga ni shuud garaad irdeg/. hamgiin gol ni manai erdemted uursduu gazriin hovor element bolon tsatsrag idevhit Tori-giin hoorondoh hamaarliig sudalj togtooson bj l de. tegeed barigdahgui yu. bi ene taliin mergejliin hun uchiraas, neg sudlaach nuguuduu gej helj bn, ta tsaash ni yaj medeellehee medne de..

  10. gankhuyag says:

    Чамд их баярлалаа. Энийг би боломжоороо шалгана. Гэхдээ би чинь байгалийн ухаан гэхэд л “унана” ш дээ. Гэхдээ “шороо” зөөгөөд, зараад байгааг нэг муу мэднэ. Яамаар ч юм дээ…Гэхдээ л “үхэж байсан” ч “шороо” гаргаж болохгүй…

  11. Javhlan says:

    41°46’10.03″N 109°58’25.68″E-д байдаг юм байна6 Бугатаас хойш

  12. grandeura says:

    Нэгэнтээ өвөг дээдэс минь мал сүргээ идэж барсан цагтаа л газар шороогоо сэндийлж болно гэж захисан байдаг юм билээ, харин зарж болно гэж хэн ч хэлж байгаагүйм шүү!

  13. 123 says:

    Манай газрын ховор эрдэс, металын ордын дийлэнх нь Оросуудын эзэшилд байдаг. Харин төмрийн хүдрийн ордуудын тал нь хятадуудын эзэмшилд байдаг.

  14. Mongolzuu says:

    Хар толгойг минь улстөр мэдээд, хүнсний үнийг их удирдагчид тогтоогоод, юу хүсэж юу хүсэж болохгүйг бас заагаад, энэ улсад чинь эрх чөлөө гэж байна уу? байхгүй юу? Монгол хүмүүс байж Монгол хүнийхээ авдарнаас аль өнгөтэйг нь шилж аваад өөдтэй бишийг нь гишгэлж байна даа. Их хулгай хийх дуртай улс юм даа бид. Яамаар ч юм бэ дээ. Сонгууль болсон ч гэсэн байдал нэг их дээрдэхгүй л байхаа даа. Улс төрийн уламжлал гэж байдаг бол бид тэр дархлаагаа олох гэж яваа эсвэл алдаад их удаж байгаа улс байх.

  15. jaagii says:

    buren tsewerlegee hiih heregtei yag hoid solongos shig eswel ene humuus shudargaar oorsdoo uls toroos garah heregtei medeech eniig nuuts hiine gej naidaj bn. ene mongoluls ene heden ulsaa zaragsad urwagchdaas hamgaas chuhal baimaar yum daa

  16. bi says:

    germanchuud bidniig tehnologio ogno gej hoshgiruulaad bh shig bn mongol ulsiin erh ashigl nomer 1t tavigdah estoi teriige yas barimtalj chadval busad ni tsegtsreedl ireh um shig boldog bol taniig yag ene ord mordnii shiidver gargah tuvshind ‘manaach’aar tavchih umsan

  17. gankhuyag says:

    Миний энэ мэдээллийг 24tsag.mn сайт “Монголын хилийн ойролцоо хятадууд 170 сая тонн хорт хаягдал хадгалж байна” гэсэн гарчиг өгөөд “өөрийн юм” шиг нийтэлжээ. “Зохиогч” нь Б.Баяр болчихож. Энийг олох гэж би үйлээ үзсэн. Гэтэл сурвалжаа иш татахгүй хуулж байна. Энэ заваан ажлаа болихыг би шаардаж байна. Яахийг нь хараарай л даа…

  18. Anonymous says:

    2012-04-25 -ны Саак.мн сайтад “Мөнгөний амтанд орсон О.Чулуунбатын луйварын түүхээс” гарчигтай .Төгөлдөрийн нийтлэлд таны бичлэгээс ишлэлгүйгээр оруулсан байна,таниас зөвшөөрөл авсан бол болж л байна.

  19. gankhuyag says:

    Хэн ч зөвшөөрөл аваагүй. Уг нь сурвалжаа иш татаад хуулахыг би хорьдоггүй л юмсан. Ингэж даварвал ч зогсоож болох л доо…

  20. Tuvshin says:

    USGS gedgiig “Геологийн тагнуулын алба” gej bas orchuulj bolohguy l dee. Surveying gedeg chini tagnah gesen ug bish shuu dee. Iimerhuu yumaa sain anhaarahguy bol uuriin bichij baigaa zuilee dramatic bolgohiin tuld yumiig mushigadag gesen setgegdel humuust turuuleh geed baih shig baina.
    Bichij baigaa zuiliig chini shuumjilsen yum bish shuu. Namaig bitgii “alaaray,” guuiya 🙂

  21. Anonymous says:

    3 жилийн өмнө байна уу даа Сэлэнгийн Бугант ороод явж байхад шороо ачсан том том галт тэрэгнүүд урд зүгийг чиглээд яваад байхаар үнэндээ гол харлаж байж билээ. Ингээд юу ч хийж чадахгүйдээ сэтгэл гонсойх юм.

  22. Anonymous says:

    бид цоорхой цаасан дээр амьдарч байна….

  23. Anonymous says:

    ганхуягаа мушгиа худаг гэж газрын ховорын хамгийн том орд байдаг

  24. Anonymous says:

    мушгиа худаг 5 толгойгоос үнэтэй, социализмийн үед хайгуул хийсэн орд одоо хүний гарт
    улс төрчид дуугарахгүй юм даа

  25. gankhuyag says:

    Миний блогт “Алтнаас үнэтэй шороо” өгүүлэл байгаа. Тэнд би ингэж бичсэн. “Манай Мушгиа худагт 1 сая 600 мянган тн ГХМ-ын хүдэр, 232 мянган тн ренийн оксид буй. Энд ГХМ-ын фторкарбонат, бастнезид, целестит, апатитын хүдэр, магнетит, флогопитын асар их нөөц буй”. Би дуугарч байгаа. Чи мэдэж байсан юм бол өөрөө дуугарах чинь яасийм ?!

  26. Болд says:

    Энэ гадны зардас болсон хогнууд ховор элементээ ч олигтой мэдэх бүү хэл зөөгөөд бгаа нүүрснээсээ хичнээн хэрэгтэй юм гардгийг ч төсөөлөхгүй өчүүхэн зүйлд хууртан хамагаа алдаж бгааг харахаар харааж буудах ч багадмаар болох юм. Танд баярлалаа

  27. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  28. Anonymous says:

    uneheer l “Bayan Ovoo” yum da, uvug deedes mani bidend iim l gazar nugat uldeesen baih yum harin bid nar tuuniigee hyatadad aldchihaad suuj baina, odoo ch gesen aldaad l suuj baina

  29. Anonymous says:

    Сайн байна уу,
    Юуны өмнө таны бичлэгүүдийг сонирхон уншиж санаа оноо их авдаг билээ. Энэ удаа таны бичсэн сэдвээр сонирхож судалж байсны хувьд саналаа хэлье гэж бодлоо.
    Газрын ховор элемент гэхээр дэлхий дээр хаана ч байхгүй бараг зөвхөн Монголд байдаг юм шиг төөрөгдлөөсөө салаачээ гэмээр байна. Монголд ганц хоёр сонирхолтой орд газрууд байгаа. Гэхдээ олон улсын стандартаар нөөцийг нь тогтоосон нь нэг ч байдаггүй юм. Яагаад ховор гэж нэрлэдэг нь ерөөсөө эдгээр элементүүдийг гаргаж авах нь нэгд маш их өндөр өртөгтэй, хоёрт химийн хортой бодис их ашигладаг учир байгаль хор хөнөөл ихтэй учир өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлэхэд эдийн засгийн хувьд ашиггүй байсан юм. Тэгээд л Хятад дангаараа шахуу дэлхийн зах зээл дээр монопол байсан учир энэ. Түүнээс биш ГХЭ-ийн том ордууд дэлхий дээр өчнөөн байна, Австрали Канад, АНУ, Танзани, Грийнланд, Өмнөд Африк гээ л энэ жагсаалтыг үргэлжлүүлж болно. Яг одоогийн байдлаар олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 320 гаруй компаниуд энэ чиглэлээр хайгуул ажил хийгээд нөөцөө олон улсын стандартаар тогтоогоод эхнээсээ үйлдвэрлэлээ эхлээд бүтээгдэхүүнээ гаргаж байна. ХБ-д бүртгэлгүй олон байгаа. Эдгээрээс 10 гаруйхан нь 2-3 жилийн дараа үйлдвэрлэл эхлэх юм бол Монголын нөгөө хав дарчаад байгаа “ховор эрдэнэсүүд” хэнд ч хэрэггүй шороо болох болно. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлт ихсээд Монголын ГХЭ-ийн лиценз эзэмшигч нөхдүүд хайгуулаа хийгээд нөөцөө тогтоогоол үйлдвэрээ бариад бүтээгдэхүүн гаргах гэсээр байтал галт тэрэг аль хэдийн хөдөлсөн байх болно. Би зарим лиценз эзэмшигчидтэй нь уулзаж байсан. Даанч миний дээр хэлсэн синдромноосоо гарах чадваргүй нөхдүүд байна лээ. Эсвэл олон зуун сая доллар мөрөөдсөн хүмүүс!
    Хэрвээ сонирхол та энэ блогоор ороод үзээрэй: http://www.raremetalblog.com/

  30. gankhuyag says:

    Би Таныг ойлгож байна аа. Та зүгээр л нэг шүүмжилсэнгүй тодорхой үндэслэл гаргасанд чинь талархаж байна. Уг нь бид ингэж л тал талаас нь ярилцах ёстой л доо. Би энэ талаар нэлээд үзсээн. Нөөцийн хувьд гэвэл манайх замбараагүй их юм билээ. Гэхдээ аврал байхгүй экологийн гамшиг гарцаагүй болно. Юм болгоноо зарахад би их дургүй хүний нэг л дээ. Алт, зэс, нүүрс, төмөр, уран, газрыг ховор металл гээд бүгдийг нь зэрэг зарах ёстой биш л гэж бодож байна. Энэ талаар би ч бичнэ, Та ч бичнэ биз. Гэхдээ манайхан мэтгэлцэж сураагүй болохоороо намайг ч, Таныг ч нулимаад хоёр тал болоод “байлдаад” унах бий гэхээс болгоомжилж байна даа…

  31. pro et contra says:

    Таны яриад байгаа “замбараагүй” нөөц бодвол USGS-ийн товхимолд гарсан мэдээ байх. Мушгиа Худгийн орд газрыг жишээ нь 3 сая гаруй тонн ГХЭ-ийн ислийн болон дээрээс нь бас төмөр, мөн бас бус өөр эрдсийн нөөцтэй гэж дурдсан байгаа. Тийм ч байж болно үгүй ч байж болно. Яагаад үгүй гэхээр одоогоор тэр орд газарт яг олон улсын стандартаар хайгуул хийгээд нөөцийг нь тогтоогоогүй болохоор тэгж хэлж байна.(Жишээ нь ОТ шиг) Нөгөө талаас хангалттай хөрөнгө мөнгө зарцуулаад дээр дурьдсан нөөцийг баталгаажуулж болно. Тэрийг үгүйсгэх аргагүй. Асуудлын гол нь үнэхээр ийм их нөөцтэй орд газар Монголд байгаад үүнийгээ Монгол улс яг одооны цаг хугацааны тохироог ашиглаад эргэлтэнд оруулж чадахгүй бол үнэхээр харамсалтай л юм. Ер нь яах гэж энэ их нөөцийг тогтоох гэж олон сая доллар зарах билээ дээ. Цаг хугацааны тохироо гэдгийг миний дээр дурьдсан 2-3 жилийг хэлж байна. Энэ хугацаанд амжихгүй бол Монгол Улс зүгээр л сайхан их нөөцтэй ордтой үлдэх магадлал их байна.
    Тэгэхээр миний бодлоор юуны түрүүнд Монголын төр ГХЭ-г стратегийн чухал гэсэн ангилалд оруулж байгаа юм бол яаралтай эдгээр ордуудаа яах гэж байгаагаа шийдэх цаг нь болсон. Лиценз эзэмшигч газруудыг шахаж шаардах. Бүр буцааж хурааж авахад болохгүй нь юу байхав. Яагаад гэхээр Монгол Улсын стратегийн чухал ангилалд орох орд зүгээр нэг ганц нэг хувь хүнийн хэдэн долларын ашиг сонирхолоос болоод үнэ цэнээ алдах ёсгүй биз дээ?
    Ер нь ашиглах тал дээр бол би таниас эсрэг байр суурьтай байгаа. Юу гэхээр барууны өндөр технологитой улсын хөрөнгө оруулалтаар ГХЭ-ийг ашиглах боломжтой. Түүнээс биш энэ чинь нүүрс шиг зүгээр ухаж гаргаад угаагаад ачаад явчдаг эд биш. Барууны өндөр технологийг орж ирэхээр их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ. Түүнийг дагаад тухай улсын ашиг сонирхол Монгол Улсад орж ирэх боломжтой. Энэ тал дээр бидний хэдэн залуус Германыг нилээн сонирхож, зарим нэг Германы компаниудтай хүртэл уулзаж явсан. Герман бол улс төрийн хувьд ч эдийн засгийн хувьд ч Европын хамгийн том нөлөө бүхий технологи маш өндөр хөгжсөн улс гэдгийг та надаас илүү мэдэх хойно. Тэгэхээр Германы аж үйлдвэрийн салбарын чухал ашиг сонирхлыг Монголд суурьшуулах гэж манайхан миний мэдэхийн их олон жил ярьж хөөцөлдөж яваа зорилго бүтэхэд уг нь цаг хугацааны болон бусад хүчин зүйлсүүд маш тааламжтай үе байгаа юм шиг санагдаад байгаа юм. Мэдээж энд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж Монгол Улс ГХЭ-ийн дэлхийн зах зээл дээр тоглогч болж чадна. Үүнийг дагаад нөгөө сөрөг үр дагаврыг мэдээж дурьдах ёстой. Дээр дурьдсанаар хичнээн сүүлийн үеийн технологи ашигласан ч их бага ямар нэг хэмжээгээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ сөрөг үр дагаварыг Монгол улсад орж ирэх ашигтай (энд дан ганц эдийн засгийн ашигийг яриагүй болно) харьцуулж байж яаралтай шийдвэр гаргах ёстой. Таны хэлснээр заавал ашиглах ёстой биш ч байж магад!
    Хамгийн сүүлд хэлэхэд би бол геологич биш, Германы лобби хийх гэсэн санаа ч байхгүй. Зүгээр л энэ чиглэлээр сүүлийн бүтэн нэг жил хөөцөлдөж явсны хувьд таньтай саналаа хуваалцах гэсэн юм.

  32. gankhuyag says:

    Энэ талаар надад хангалттай мэдээлэл байгаа. Гэхдээ “төрийн нууц задалсан” гээд шоронд хийх гээд байдаг юм. Та шүүхээр шийтгүүлж байгаагүй болохоор мэдэхгүй байх. Гэхдээ сонгуулийн дараа би энэ талаар бичнэ. Би ямар энэ тэнэг төрийн нууцыг хадгалах үүрэг хүлээсэн биш. Тэр үед Та лав гайхана гэдэгт би огт эргэлзэхгүй байна…

  33. pro et contra says:

    Мэдээж таны мэдээллийн эх сурвалжууд минийхээс илүү гэдэгт эргэлзэх юм алга. Бид нар өөрсдийн боломжоороо бас судалж мэдээлэл цуглуулсан. Таны ярих гэж байгаа “нууцыг” бараг гадарлаж байна. Гэхдээ энэ талаар ярих эрхийг таньд үлдээе 🙂 ГХЭ-ийн тоотой хэдэн ордуудад дандаа ямар нэгэн нөлөө бүхий улс төрчийн гар хөл дүрээстэй байдаг юм билээ. Ялангуяа Халзан Бүргэдэй бол хамгийн “заваан” нь. Мушгиа Худагийг монголчуудын сайн мэдэх тэр нөхөр яагаад одоо болтол халааслаад сууж чадаад байдаг нь бас л сонин. Тэхээр сонгуулийн дараа энэ талаар гарах таны бичлэгийг тэсэн ядан хүлээж байя даа.

  34. HAPAA says:

    Дорнод аймгийн баян уул сумын номгон хэмээх газар хятадууд яг үүнэтэй адил уурхай нээхээр бэлдэж байгаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: