ОЛИГАРХИЙН ЗОДООН

Олигархиудын зодооны “гол цэг” нь Ц.Нямдорж болов. Түүнийг “хусч” чадвал Ц.Элбэгдоржийн АН бүлэг ялна. “Үлдээж” чадвал МАН ялна. Өөр хувилбар байгаа ч манайхан “олж харахгүй”, харахыг ч “хүсэхгүй”. Аль ч тохиолдолд төр нурна. Нурж буй төр хачин сонин тэнэглэл хийдгийн сонгодог жишээ энэ болно байх…
Хоёр Э-ийн нөхөрлөл
Н.Энхбаяр Ц.Элбэгдорж хоёр олон жил “хамтран ажиллаж” ирсэн. Энэ тухай товч санаад үзье.
1998 оны 4 сарын 22-нд Ц.Элбэгдорж Н.Энхбаяртай хамтран “Ардчилсан Холбоо эвслийн” М.Энхсайханы Засгийн Газрыг огцруулж өөрөө Ерөнхий сайд болов. М.Энхсайхан тэр үед “сонгодог либерал”, Засгийн Газрын тэргүүн, Н. Энхбаярын “заналт дайсан” байв.
1998 оны 7 сарын 24-нд Ц.Элбэгдорж 80 дугаар нууц тогтоол гаргаж, төрийн өмчит “Сэргээн босголт”-ын банкыг татан буулгаж, хувийн өмчит “Голомт” банкинд нийлүүлсний учир огцорсон. Энэ үеэр Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн “нүглийн баримтыг” олж авсан нь илт байдаг.
2000 онд Ц.Элбэгдорж АНУ-д суралцахаар явсан ч үнэн хэрэг дээрээ шоронд орохоос “зугтсан”. Тэдний хооронд ямар нэг “тохироо” байсан нь эргэлзээгүй.
2004 оны сонгуулиар “Эх орон” намын Д.Эрдэнэбат, Ардчилсан Намын М.Энхсайхан нарын байгуулсан “Эх орон-Ардчилал” эвслийн эсрэг Ц.Элбэгдорж идэвхитэй ажилласан. Гэсэн ч сонгуульд “Эх орон-ардчилал” эвсэл ялсан. Гэтэл Ц.Элбэгдорж эвслийг задалж, хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болсон. Үр дүн нь АН УИХ-д бүлэг байгуулах эрхгүй болсон. Эх орон нам бараг устсан. Ингэж МАН болон Н.Энхбаярт хамгийн “том тус” үзүүлсэн.
2006 онд УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвшсэн боловч хугацаа тулган нэрээ татаж намаасаа “дахин урвасан” ба М.Энхболдыг өрсөлдөгчгүйгээр УИХ-ын гишүүн болгосон.
2008 онд 7 сарын 1-ийг Н.Энхбаярын хамт “зохион байгуулсан” гэж үзэх бүрэн үндэстэй.
Эндээс нэн тодорхой зүй тогтол ажиглагдана. Ц.Элбэгдорж ардчилсан хүчнээс олон удаа урваж, түүнийг “эвдэн сүйтгэж” байсан боловч “ардчиллын алтан хараацай” гэсэн нэрийг ямагт зүүж иржээ. Төр засаг үймсэн эгзэгтэй үед Ц.Элбэгдорж заавал “гарч ирдэг”. Одоо ч тийм байна…
Дайснаа дарах арга
“Хуучин” улс төрд Н.Энхбаяр гэсэн тиран (ганцаар ноёрхогч) Ц.Элбэгдорж болон Р.Гончигдорж нарын “анхны олигархи бүлэглэлийн” хамтаар монголын бүх улс төрийг “удирддаг” байсан.
Гэтэл 2004 оны сонгуулийн ялагдлын дараа улс төрийн хүчний харьцаанд өөрчлөлт гарсан юм. Энэ нь АН-ын бараг бүрэн задарч, МАН лидерийн тэмцэлд орж, иргэний хөдөлгөөн эрс идэвхжсэнтэй холбоотой. МАН-д гэхэд л М.Энхболд, С.Баяр нарын лидерүүд дараалан гарч ирэв. Харин АН-д лидерүүд бараг солигдоогүй юм.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн байр сууринаас “намуудыг үймүүлэх ажлыг” зохион байгуулсан ерөнхий дэвсгэр дээр 2008 онтой золгосон билээ. 2008 онд Н.Энхбаярын “аль ч намыг ялуулахгүй” үймүүлж байгаад Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн эрмэлзэл Ц.Элбэгдоржийн “намаа ялагдуулахгүй” гэсэн хүсэлтэй чиглэлийн хувьд давхцсан юм.
Нөгөө талд нь С.Баяр намаа унагахгүйн тулд “хүчээр ялах” шаардлагатай тулгарсан ба энэ үед М.Энхболд нарын бүлэглэлийн С.Баярыг “хэт хүчтэй болгохгүй” гэсэн эрмэлзэл ихээхэн нөлөөлсөн. Монголын цагдаа дээр дурдсан лидерүүдийг даган “хэд хэдэн бүлэгт” хуваагдсан байсан учраас 7 дугаар сарын 1-нд “сайн” ажиллаж чадаагүй юм. Одоо 7 дугаар сарын 1-ний улс төрийн шалтгаан тодорхой гэж санана.
7 дугаар сарын 1-ний дараа нөхцөл байдал “ихээхэн хүнд” болсон тул Хамтарсан Засгийн Газар байгуулах “зүй ёсны” шаардлага бий болсон юм. Нөгөө талаар улс төрийн нам дамжсан бүлэглэл буюу “шинэ олигархи” анги бүрдүүлэх ёстой байв.
Байр солигдов
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “нам үймүүлдэг” тираныг унагах зүй ёсны шаардлага бий болов. Н.Энхбаяр үүнийг “мэдээгүй” ба Ц.Элбэгдоржийг өөрөө “амлаж барилдсан” нь баримт юм. Энд Ц.Элбэгдорж С.Баяртай “нийлж”, ардчиллаас 5 дахь удаагаа урваж байгааг бид харж байна.
Ийм “нөхцөлд” 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль болж Ц.Элбэгдорж “ялав”. Н.Энхбаяр “луйвардсан” гэж одоо болтол “үглээд” байдаг үнэний ортой…
2009 онд Ерөнхийлөгч болсны дараа улс төрийн нөхцөл байдал үндсэндээ өөрчлөгдөв. Үндсэндээ ч юу байхав, “нам үймүүлдэг” Н.Энхбаярын оронд Ц.Элбэгдорж гарч, тирануудын “байр” солигдов.
Одоо Ц.Элбэгдорж Н.Энхбаярын адил “үндэстний удирдагч” болохоор зүтгэж байгаа нь тодорхой байна. Тэр “үзэл суртал, онол” тасралтгүй санаачилж байна. Илтгэх чадвар бол “онол” гаргадаг биш, харин “бэлэн онол”-ыг тайлбарладаг гэдгийг тэр огт “ойлгохгүй” байна. Даанч түүнд “бэлэн онол” байхгүй. Ямар ч гэсэн Ц.Элбэгдоржоос “эстрад лекц” л гарна уу гэхээс ямар ч “онол” гарахгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.
Үйл ажиллагааны салбарт тэр 2013 оны өрсөлдөгчдөө ээлж дараалан “устгаж” байна.
Эхнийх нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох ИЗНН-ын дарга Д.Энхбат байв. Түүний намыг бүртгэлгүй гацааж, намыг нь хэд хэдэн зэрэгцээ даргатай болгож саармагжуулав. Ингээд түүний “занал” дуусахгүй юм. Дараагийн алхам нь Д.Энхбатыг энэ сонгуулиар заавал “унагах” явдал болно. Та нар харж л байгаарай !!! Ц.Элбэгдоржийн “шударга ёс” гэж нэг ийм л балай юм байдаг юм…
МАН-ын хувьд тэр “олон үзүүртэй” тоглолт хийв. Энэ нь Н.Энхбаяр болон МАХН-ыг “дэмжиж” МАН-тай байлдуулах явдал байв. МАХН-ыг бүртгэлийг “хийж” өгснөөр үл барам түүний гэмт хэргийг мөрдөх явцад “саад хийж” байсан. Ингэснээр Н.Энхбаяр нэлээд амжилт олов. Н.Энхбаяр нь өөрийгөө “том хэвээрээ” гэж санаад УИХ-д МАХН-ын бүлэг байгуулах, сонгуульд “амжилт олох” том төлөвлөгөө хийсэн нь 2013 онд Ц.Элбэгдоржийн гол өрсөлдөгч болох бодит аюулыг бий болгов. Ингээд Н.Энхбаярыг “устгах” ажил эхлэв. Ахиад л хэд хэдэн “үзүүртэй” сценараар хийгдэв. Н.Энхбаярыг баривчилснаар “авилга багаслаа” гэсэн марзан дүгнэлтийг зөвхөн Ц.Элбэгдорж л хийж чадах билээ…
Ц.Элбэгдоржийн ресурс
Түүний мэдэлд Авилгалтай тэмцэх Газар, Цагдаагийн зарим хэсэг, шүүх болон прокурор байна. Энэ нь асар их хүч юм. Тэрээр 7 сарын 1-ний “цагдаагийн хэргийг” босгон ирж, цагдааг буулгаж авах, МАН-ыг айлгах ажил хийж байна.
Мөн Авилгалтай тэмцэх газраар УИХ-ын гишүүд, сайд нар, улмаар аймаг, дүүргийн засаг дарга нарыг “айлган сүрдүүлж” байна. Энэ нь их “амжилттай” байгаа. Зарим “улс төрч” сэтгэл санаагаар унаж, ажлаа ч зоримог хийж чадахгүй байна.
Энд гадна талаасаа “буруу юм” огт байхгүй. Авилгатай тэмцэхэд юу нь буруу гэж ?! Гэхдээ л энэ бол авилгатай хийж буй тэмцэл биш, харин нэг олигархи бүлэглэл төрийн гаж механизмыг ашиглан нөгөөгөө “даран сөнөөж” байна.
Нэг ч болсон олигархи” далд орвол” сайн л биз гэж монголоор “бодох” нь буруу, учир нь дэндүү тэнэг, зальхай олигархи гарч ирж байна.
Мөн гол “саад” болсон Ц.Нямдорж руу сэтгэл зүйн болон мэдээллийн дайралт чадмаг хийж байна. Асар удахгүй бүр том хэргүүд, жишээлбэл, С.Зоригийн хэргийг сөхөн гаргаж болзошгүй…
Энхбаярыг баривчилсан байдлаас үзэхэд зориудын “сүржин байдал” ажиглагдаж байна. Эхний удаад түүнийг “алдсан”, ийм “тэнэг” тохиолдол байхгүй. Дараа нь сүр хүч үзүүлэн баривчилсан. Энэ нь нэр хүндээ алдсан цагдаагийн нэр хүндийг өргөхөөс гадна ард түмнийг айлгах зорилготой нь тодорхой байна. Их том юмны эхлэл гэж үзэж болно.
Энэ үйл явдлыг МАН “мэдээгүй”, харин АН дэмжиж байгааг харахад дараа дараагийн “цохилтууд” МАН-ын эсрэг гарцаагүй чиглэнэ. Ц.Элбэгдорж “шударга” байгаагаа нотлох цаг ирж байна. Энэ “бүдүүвчээр” бол их олон хүн, голдуу МАН-ынхан дэс дараалан баривчлагдана. Үүнийг сөрөн зогсох гол хүн нь Ц.Нямдорж юм. Одоо бол МАН-ын “ганц аврал” Ц.Нямдорж юм. Тэгээд л түүнийг мэдээллийн хэрэгслээр “алж” байна.
Мэдээллийн хог новшноос шүүж үзэх юм бол Нямдоржид байрны асуудлаас өөр “ноцтой юм” алга байна. Тэгж амархан баригддаг “хашир чоно” гэж байхгүй л дээ. Харин Нямдоржийн “уур хүрвэл” өөрийнхөө барьсан шоронг дүүргэчихэж чадах л байх. Энд ч гэсэн Ц.Нямдоржийн “шударга ёс” гэж ямар хөгийн болохыг ойлгож болно.
МАН
МАН-ын дээд удирдлага ямар ч мэдээлэл гаргахгүй байна. Тэд ердөө л сүлжээндээ найдаж байгаа нь илт байна. Тэдний сүлжээ ямар ч тохиолдолд ажиллах чадвартай боловч нэг эвдрэл гарвал засч болохооргүй том эвдрэлд орох юм. Дунд тушаалтны дунд сонгуульд баттай ялах эсэхэд эргэлзсэн уур амьсгал илт байна.
МАН-ын дээд удирдлагад зөрчил илт байгаа бөгөөд тэрийгээ ихэд нууж байна. Ямар ч гэсэн сонгуулийн дараа Сү.Батболд У.Хүрэлсүх нар намын болон засгийн эрхийн төлөө зүтгэх нь тодорхой. Нэг “зовлон” нь Сү.Батболд “намгүй”, У.Хүрэлсүх “боловсон хүчингүй” юм. “Идэж уух” гэж байж ядан байгаа боловсон хүчний “зодоон” гарцаагүй болно. Ямар ч гэсэн “тарсан шагайг эвлүүлэх” ажил хийнэ байх. Энэ нь “шинэ сэтгэлгээгүй” бол бүтэхгүй ажил, ямар “ахиж шинэчлэгдэнэ” гэж балайралтай нь биш…Гэхдээ хүний “үг авдаг” хүн байгаа эсэх нь их эргэлзээтэй. Юу ч мэдэхгүй хэвтэж “нэг их томорсон” новшнууд байдаг юм.
МАН үзэл суртлын ажил муугүй хийж байна. Жишээ нь: “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны кино байна. Уран сайхан нь юу юм гэхээс түүх бол “авах юмгүй” болсон. Энэ мэт сүлжээгээр дамжуулан залуучууд, түүний дотор урлаг спортын оддыг олноор нь элсүүлж байна. Нөлөөллийн сэтгэл зүй, эдийн засгийн олон механизм тэдэнд байна. Хамгийн гол нь мөнгө ихтэй байна.
Энхбаярыг зайлуулсан нь МАН-д гол дайсныг зайлуулснаараа “ашигтай”. Гэвч МАН-ын бүлэглэлүүдийг шоконд оруулав. УИХ-ын нэр бүхий гишүүд Б.Бат-Эрдэнэ, Ч.Улаан, О.Чулуунбат, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Р.Раш нар екс ерөнхийлөгчийг “өмөөрч” байна. Эдний дээрээс Ц.Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Балдан-Очир, Я.Бадамсүрэн нарын гишүүд нэмэгдэх боломжтой. Байдал хурцадвал УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаж болох юм. Ингэвэл МАН-д ихээхэн хүнд нөхцөл болно. Чухам үүнийг Ц.Элбэгдорж тооцсон байж таарна…
Гэхдээ энд нэр дурдсан хүмүүс бүгдээрээ аймхай, хулчгар, заавал лидер дагах зуршилтай бөгөөд “Энхбаяргүй МАХН”-д орвол их эрсдэл хүлээнэ. Одоохондоо нэр дэвших гэж л намаа “рэкетлэж” байгаа. Ялангуяа Ч.Улаан, О.Чулуунбат, Д.Загджав, Д.Тэрбишдагва мэтийн “сонгодог луйварчид” нэг их шударга амьтан болох энэ тэр шог л асуудал байхгүй юу…
Улс төрчдийн “зарчим”
Ер нь бол монголын улс төрчдийн “нэг зарчим” байдаг юм. Бүгдээрээ хоорондоо холбоотой учраас бие биендээ “хэт чанга” хандаж чаддаггүй. Ухаандаа Н.Энхбаярыг шалгаж буй хэрэг нь гэм хал багатай, ганц Энхбаяр л холбоотой, ач холбогдол багатай хэрэг юм. Харин банк, том объектын хувьчлал, лиценцийн наймаа зэрэг “том асуудлууд” бол бүгд хамт оролцсон учраас “чимээгүй” байдаг. Энэ утгаар Ц.Элбэгдорж Н.Энхбаярт хэт чанга хандаж чадахгүй л болов уу. Н.Энхбаяр тэнэг л биш бол М.Энхсайхан болон бусад хүмүүст “тодорхой мэдээлэл” дамжуулж амжсан байх ёстой…
Харин энэ удаад “зарчим” алдагдаж байна. Энэ нь өрсөлдөөн тун ширүүн хэлбэрт орж байгааг харуулж байна. Өөр нэг “тогтмол” хүчин зүйл байдаг юм. Монголын улс төрчдийн “бүх хэрэг” цагдаа болон хүчний байгууллагад “бүрэн хэмжээгээр” байдаг. Энэ нь монголын цагдааг хамгийн “хүчирхэг” болгодог.
2008 оны 7 сарын 1-нд шившгээ дэлгэсэн цагдаа одоо сүр хүчээ үзүүлэх цаг болов. Ингэвэл Монголд “цагдаагийн ардчилал” тогтоно. Цагдаа улс төрчдийг рэкетлэхдээ л “хүчирхэг” болохоос тэдний “төр удирдана” гэдэг бол лөөлөө л байхгүй юу…
Ц.Элбэгдоржийн “шударга ёс”-оор явбал Монголын 3-4 жилийн төсвөөр Ц.Нямдоржийн барьснаас олон дахин “том шорон” байгуулах ёстой ба дурын улс төрчийг “үзэмжээрээ” түүндээ суулгаад байх боломжтой. Ингэвэл “төр, засаг, нам” гэж юу ч үлдэхгүй болно. Энэ нь “дэндүү сайхан” хэрэг боловч Ц.Элбэгдорж хэзээ ч “ийм их” шударга байж чадахгүйд хамаг учир оршино…
Хувилбар
Одоо Ц.Элбэгдоржийн “төрийн машин” МАН-тай байлдаж байна. Учир нь Ц.Элбэгдорж “намгүй” байгаа юм. МАН-ыхан ч гэсэн “оочерлож” байгаад шоронд орох тэнэгүүд биш учраас “үзэж” л таарна. Ерөнхийдөө эдний хүч “тэнцэж” байна. Олигархууд бие биенээ “шоронгоор айлгах”-ыг “шударга ёс” сэргэлээ, төр “дээрээсээ цэвэр” болж байгаа гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.
Энэ тохиолдолд зөвшилцөл хийдэг “ёс заншил” байдаг бөгөөд одоо бол зөвшилцөлд “аль хэдийн” орсон. Хэн хэн зөвшилцөнө гэж үү ?! МАН дахь “АН” болон АН дахь “МАН”-ын “төлөөлөгчид” зөвшилцөл хийнэ. Угаасаа ингэдэг “ёстой”…
Ингээд нэг удаа “энх тайван” тогтоож болох боловч тэр нь цаг ямагт хэврэг байдаг гэдгийг монголын ард түмэн сайн мэднэ. Сонгуулийн дараа гэхэд л зад үсэрч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “уламжлан” дайн дажиндаа тулна. Учир нь Таван Толгой “будаа”, Оюу Толгой “будаа” болох нь баараггүй. Ингээд “хэн буруутайг” тогтоох “улс төр” хийх ба энэ нь монголчууд мөддөө “амар заяа үзэхгүй” гэсэн хэрэг болно…
Энэ бол төр нурж буйн баттай шинж юм. Тэгээд л би гарц яриад байгаа юм. Асуух хүн байхгүй нь “даанч сайхан”, ингэж байгаад “төрийнхөө нурангид” дарагдаж үхвэл хохь нь л биз. Миний хэлснийг манайхан голдуу 4-8 жилийн дараа “ойлгодог”.
Одоо бол Тусгаар Тогтнолоо алдчихаад “ойлгох” хэрэг нэг их гарахгүй л дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 4 дүгээр сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

67 Responses to ОЛИГАРХИЙН ЗОДООН

  1. Anonymous says:

    ” Хээгүй ” гэж ” Пиардагч ” анхны ерөнхийлөгч , ” Хийгүй ” гэж ” Айлдагч ” хоёрдох ерөнхийлөгч , ” Хэмжээгүй ” гэж ” Хүсэгч ” гуравдах ерөнхийлөгч , ” Хэлэмгий ” гэж ” Цэцэрхэгч ” дөрөвдөх ерөнхийлөгч. http://Ch-Radnaa.blogspot.com/

  2. Guranz says:

    Ер нь энэ улс төрд 20 жил болцон 45 аас дээш насныхан улс төрөөс тонилвол яасын.

  3. gankhuyag says:

    Тийм нь ч тийм байх. Би ч гэсэн бичихээ больж л орхиё…

  4. Guranz says:

    Дээр суучихсан нөхдүүдийг л хэлээд байна л даа. Насаараа идэх хөрөнгөө хураачихсан байж таараа, улс оронд бүтээн босголт хийж гавьсан юм байхгүй, гэгээрүүлж гийгүүлсэн юм алга. Одоо болоо биздээ. Суудлаа тавиад өгчихмөөр л байгаа юм. Хүмүүс ч энэ заваарсан юмнаас залхаж байна. Одоо шинэ хүмүүсийг сонгомоор байна. Хувьдаа бодохдоо Молор-Эрдэнэ мэт шиг ядаж л намын төлөвшил гэж хашгичсан нөхдүүдэд итгэл үзүүлээд нэг үзмээр байх юм. Та бодвол санал нийлж байгаа л байлгүй.

  5. gankhuyag says:

    Тоглосон юм шүү. Харин Молор-Эрдэнэ бол улс төрийн арга эвээ олж чадахгүй байгаа болохоос биш, “их номтой” залуу ш дээ. Миний л мэдэхээр философийн 3 боть ном бичсэн. Муугүй номууд, би байнга уншдаг. Яахав, залуу байхад “бяр амтагддаг”, тэрийг нь хүмүүс ойлгодоггүй юм шиг байгаам…

  6. Guranz says:

    Харин тийм. Түүншиг залуус л хэрэгтэй байна. Бид өөрснөө ойлгохгүй шизотой ч гэх шиг нэр хоч өгөөд өөрснөө тэнэгтэцгээгээд байх юм. Ойлгодог болох л байлгүйдээ.

  7. Baadai says:

    Sudlaach Ganhuyag tanii niitleluudiig unshih yum,bayarlah yum da.Elbegdorj nuhriin hiij bgaa AJIL,AM 2 ni TAM,DIWAAJIN 2 shig l zurj HOSHIGRUULAH yum.Elbegdorj nuhur 2013 ond laaz ushigluud garwal TAM d ochino gedgee medeed noirgui honoj bgaa.Neg l udur NATO giin tserguud MONGOL ulsad mini orood irwel bi l law gahahgui.Elbegdorj nuhriin buyan gej gej bodhoos BURHAN URSHUU!!! Tanaas ger buliin hamt olon guij bna da.Tand 425,657 DEMJIGCH bgaa shuu!!! AMJILT AMJILT AMJILT

  8. “Энэ үеэр Н.Энхбаяр Ц.Элбэгдоржийн “нүглийн баримтыг” олж авсан нь илт байдаг.
    2000 онд Ц.Элбэгдорж АНУ-д суралцахаар явсан ч үнэн хэрэг дээрээ шоронд орохоос “зугтсан”.”

    Тэгвэл Энхбаяр яагад тэр материалаа хамгийн хэрэгтэй үед нь ашиглаагүй вэ? Тухайлбал ерөнхийлөгчийн сонгуулиар. Энхбаярт тэгж чадах боломж эрх мэдэл нь байсан биз дээ.

  9. gankhuyag says:

    Дуртай үедээ Ерөнхий сайд болгоод, дургүй үедээ огцруулаад байсан биз дээ. Энийг л “ашиглана” гэдэг юм. Ардчилсан хүчнийг “задлахаас” өөр яаж ашиглахийм тэрнийг. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бол Н.Энхбаяр ялагдана гэж зүүдлээ ч үгүй явсан…

  10. Snow says:

    2 Э usegend iim Tom zuruu bh gej, taarsan taar shuudai gej bodoj bolohgui ni bna shuu, Mongol uls mini yu boloh geed bnaa?

  11. ssss says:

    Мундаг нийтлэл байна.

  12. chinee says:

    ёооё та ямар аймаар юм бичдэг юм бэ? уншаад явж байхад нэг л муу совин татах юм. элбэгээ дарга нээрээ ийм байх магадлалтай шүү. үнэндээ би уул нь элбэгээ даргад аймааар итгэдэг юмсан. “ардчилалын алтан хараацай” гуайн талаар “намаасаа хөөгдөж” “ажилгүй болсон” ” эрх баригчдийн шүдний өвчин” таньд ингэж харагдаж байхад бид одоо яах юм бэ? хэнд итгэх юм? ер нь биднийг ямар гээч ирээдүй угтаад байна вэээ? би залуу хүн. таньд хараалгуулж загнуулаад ч хамаагүй гадаад руу зугатах уу яааааах юм бэ? үр удмаа үлдээмээр байна шдээ. ийм аймшигтай газар амьдруулмааргүй байна шдээ. эсвэл би хийрхээд байна уу?

  13. gankhuyag says:

    Энэ новшнуудаас болоод Оюу Толгой, Таван Толгой хоёр будаа болоод дээрээс нь баахан өрөнд уначихаар чинь ёстой “шизо” хөдлөөд “аймаар бичихгүй” яадгийм ?! Та залуу хүн эх орноосоо “зугтах” болоогүй гэж бодож байна. Эх оронгүйгээрээ эд нар л зайлдаг юм байгаа биз…

  14. Соёмбо says:

    Хэрвээ 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялсан бол Оюу Толгойн гэрээг байгуулахад С.Баяр давамгай эрхтэй оролцож эдийн засгийн нэг бүлэглэл болох Петровисын Ж.Оюунгэрэлд ОТ бүх шатахууныг нийлүүлэх онцгой эрхийг авч өгөх , улстөрийн хамтрагч Н.Багабандиа болон өөрийн баз болох Ч.Ганболдоо ОТ төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болгож чадахгүй байх байлаа. Энэ бүгдийг Н.Энхбаяр үндэсний аюулгүйн зөвлөлийн даргын хувиар болон улс төр дахь хуучин нөлөөллөөр ХААЛТ ТАВЬЖ С.Баярыг дураар нь наргиулахгүй байх байлаа. Иймд С.Баяр улс төрд нөлөөгөө авч хараахан чадаагүй шинэ цэрэг байсан Ц.Элбэгдоржийг хуйвалдаанд урьж СЕХ дарга Н.Лувсанжавыг хахуульдаж Н.Энхбаярыг луйвраар ялагдуулсан юм. Үүнийг хаахын тулд Н.Энхбаяр бүх хүчээ дайчилж тухайн үеийн МАХН-н дотоод дүрэмд өөрчлөлт оруулж ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД нэр дэвшигчээ ялагдуулбал намын дарга нь огцрох ёстой болгосон бол С.Баяр өөрийг нь улс төрөөс шахан гаргахыг оролдож зүрхлэхгүй байж өөрөө “хаан” хэвээрээ удаан үлдэх байв. Энэ бүх үйл явдлын өрнөлийн гогцоо нь хуучин МАХН-н дотоод дүрмийн өөрчлөлт байсан билээ.

  15. Соёмбо says:

    Монголын сонгуулийн дүн ямар гарахыг ГАДНААС залаад байх шиг байна.
    ОТ гэрээ байгуулагдаагүй байх үед Монгол Улс өргүй бас баялагтай байлаа. ОТ гэрээ байгуулагдсаны улмаас Монгол Улс өдөр бүр 300 мянган ам.долларын өртэй бас баялаггүй боллоо. 2008 оны УИХ-ын сонгуулийн албан ёсны дүнгээр МАХН олонхи болсон тул улс төрийн уламжлалт практик ёсоор ОТ гэрээ байгуулагдах боломжгүй болсон. 7 сарын 1 болсон учраас УЛС ТӨРИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ үүсээд хамтарсан ЗГ байгуулагдаж үүний шууд үр дагавар болж ОТ гэрээг үзэглэсэн. ОТ гэрээ ашигтай байсан “гадаад гар” болон “дотоод гар” 7 сарын 1 –нд гар дүрсэн байх үндэстэй.

  16. gankhuyag says:

    “Тэгсэн бол”, “ингэсэн бол” гэсэн нөхцөл зүгээр л Таны бодол, эрэгцүүлэл, мөрөөдөл юм. “Ингэсэн бол, тэгсэн бол” ч барагдахгүй ш дээ. Жишээ нь: өөр эхнэр авсан бол, тэдэн хүүхэдтэй байсан бол, ондоо мэргэжилтэй байсан бол, тэрбумтан-сайд байсан бол, 1911, 1921, 1990 оны хувьсгалууд гараагүй бол гэхчлэн. Би ч гэсэн “тэгсэн бол” гэсэн нөхцөлтэйгээр Энхбаярын юу хийх байсныг “сайн” мэднэ. Гэхдээ судлаачид “нотолж” болдоггүй учраас “тэгсэн бол”, “ингэсэн бол” гэж бараг ярьдаггүй юм. Ер нь л их ховор доо…

  17. mungunshagai says:

    Avilgaliin aalznii torond hul garaa dureegui zaluu uls turchid l uls tur hiij zuv goldirgond ni oruulj chadh baih. Ta iimerhuu niitlelee sonind niitelj baival iluu olon hun unshij awah geehiin uhaanaar shinjij onovchtoi zuv untsuguus harah bolomj neegdeh baihdaa. Songoltoo zuw hiihed ni ih nemer boloh baih.

  18. Судлаач аа,
    Монголын “томчуудын” ард байгаа гадаадын хүчнүүдийн талаар та бичиж болох уу?
    Энгийн хүмүүст хүртэл ойлгомжтой болчихоод байх шиг байна шд,
    Гүрнүүдийн бараг шууд даалгавараар явдаг, тэгээд “ар нь чанга ” хүмүүсийг яах ч аргагүй болчихоод байгаа юм биш үү? Тэгхээр манайх Зөвлөлтийн доор байснаас нэг их ялгаагүй байгаа юм биш үү? Эсвэл би эндүүрээд байна уу? Эсвэл “төрийн нууц” болчих уу?

  19. gankhuyag says:

    17-д. Миний нийтлэлийг авах “зоригтой” сонин байхгүй л болов уу ?!

  20. gankhuyag says:

    18-д. Чадлаараа л бичээд байгаа юмсан. Гэхдээ энэ чинь их хүнд ш дээ. Заавал шалгаж баараггүй болгох ёстой. Энд л хүндрэл нь гардаг юм.

  21. Mongolzuu says:

    Өөөөө ямар заяа нь хаясан юм гэхээрээ Монголчууд ингэж амьдрах ёстой юм бол оо. Уг нь айлын хүүхдүүд шиг нэг их олуулаа биш дээ. Зөв сэтгэл нь байхад хөгжих нь амархан л баймаар юм. Монголдоо сайхан ажиллаж амьдарна гэж боддог гэвч сэтгэл хоёрдов. Б төлөвлөгөөгөө л хэрэгжүүлье дээ. :((

  22. tsl says:

    Ta uneheer unen zuiliig bichjee gehdee odoo ene 2 namiin tom suljeeg bid buhen 3 dagch huchin evsel yumuu oor namuudiig gargaj baij darah baih bugdeeree olond tanigdsan shine humuusiig l demjmeer bga yumdaa

  23. Mongol says:

    Mongolchuud deer door, zaluu hugshingui yavgan ulstur yarihaas hetrehgui yum daa. Shinjleh uhaan, technology, engineering, bolovsrol, eruul mend geed hund, uls orond heregtei sedvuudeer hen ch am angaihgui. Yaridag yum ni l Enkhbayar, Elbegdorj, Bayar, Enkhbold bla bla. Ydaj zaluus ni ene heddee hordood baihiin. Amerikiig bur bolie gehed, Yopoon, Solongos, Taiwan, Singapore-n zaluus hichneen buteelch, boditoi zuil yaridag gej sanana. Mongol undesten tuuhendee barag hadaas ch hiij uzeegui, gants jijighen tosgon bariad teriigee toirood amidarch ch uzeegui, dandaa busdaar am ruugaa hool chihuulseer irsen bolohoor ter yum bh daa.

    Delhiin ulsturiin urgun devsger deer buus, huursnii daitai baij oniroo, sagsuug ni bas yana. Hunii urmand suuliin 22 jild Niseheed hotiin tuv oroh 10km aytaihan hurdnii zam tavij ch chadaagui ard tumen shuu dee. Ulaanbaatart gadniihantai hamt irehed neg bodliin sanaa zovmoor. Niseh buudal deer buugaad l enhel donhol gants egnee zamaar araasaa signalduulaad, uridaasaa murguulchih geed yavaad bn.

    Uls hugjie gevel ulsturchid ni ch, zaluus ni ch arai joohon buteelch yum yaridag bolhiimsan.

  24. Ganzorig says:

    23 Mongol-d uuruu gants hadaas hatgaj surchihaad! Sanaa tavihiimsan.

  25. gankhuyag says:

    Монгол оо, чиний новшийн аргыг би сайн мэднэ. Энийг чинь үндсэн сэдвээс санаатай хөндийрүүлэх гэдэг юм. Би “муу муухай” ард түмэнтэйгээ сайн мэднэ. “Тэнэг мангуугаар” нь хүртэл дууддаг. Тэгээд хэлдэг юм, нэгэнт ингээд төрчихсөн юм чинь энэ “муухай” ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ гэж. Энэ бол манай хамгийн гол сэдэв. Хэрэв чи бид хоёр зэрэгцэж суугаад ажиллавал чи миний ажлын ачааллыг даахгүй сунаж үхнэ. Нэг сард 7-11 аналитик өгүүлэл бичихийг бүтээлч гэдэг юм. Чиний коммент бол “бүтээл” биш, чацга л байхгүй юу…

  26. Bataa says:

    Ингэхээр авилгалд зориулсан нэг тийм өршөөлийн хууль маягийн юм гаргаад явбал зүгээр биш үү ? Одоо байгаа хуулиараа авилгал авсан нөхдийг шийтгэнэ гэвэл бараг худалч хүнд замийн цагдаа, түргэний эмч ч байхгүй болох нь байна. Харин нэгэнт хууль гарснаас хойш бол ёстой хуулиа сахисан шиг сахивал яасын бол доо гэж боддышд. Таны байр суурь энэ тал дээр ?

  27. gankhuyag says:

    Та битгий мэдэн будлиад бай. “Олигархи” авилга, эмч цагдаагийн авилга хоёр яахаараа “адилхан” болдог байна. Асуулт тавихад ч бас утга байдаг юм ш дээ.

  28. Anonymous says:

    unentugs biluu ter zaluutai xamtraach adilxan setgehiin

  29. tumen says:

    elbegdorj hamgin ehleed gonchigdorJiig zailuulsan bdag, baga hurliin darga bolson mochos n ehleel sonin hevleleer yamar hugiin archaagui novsh bolohiig ni bichuulj ireeduin yerinh iilogch bolno gej ard tumen huleej baisan ter sejmiig tas ogtolson, barimt ni ch bdag doo, dojoodorjin nomon deer elbegdorjiig ikh l magtsanii satsuu gonchigdorjiin tuhai elbegdorjiin helsen yamarhuu horchin boloh tuhai ni bichsen bgaa, za daraa ni tegeel zorig, narantsatsral, enhbayar, bayar geed l ikh l ur zagsaal garna daa, bugdiig ni ami, bie, ner turuur ni bosohiin argagui boltol unagasan sanagddag, enhbayar, bayar 2 iig hurtel hoorond n alaltsuulaad araas ni haraad ineej suusan, elbegdorjiin hiideg ajil ni gants l ajil bdag, ordonoor neg zuvluhuudiinhee hamt setgelee chileen hiij bdag bodoj bdag tsoooor gants zuil bol yeronhiilogchiin ne turd ene harshilahuu, esvel ood ni orguhuu, iim l ajil hiideg, za te idej uuh huvi hurteh ni bol uls tord baih shaltgaan ni bolhoor yariad yahve, elbegdorj hevleliin bodlogo dee jinhen hujaa hunees iluu dotor sanaatai shuu, uuniig guitseh hun mongold bhguiee, enhbayar bol elbegdorjiin hajuud maaash genen baagii gej bi huvidaa boddog, jiriin irgen, jiriin unshigch minii ene bodliig humuus huleej avahgui lde, taniig uuniig ni olon tumend hurgeed sain ilchleed oguusei l gej ih husch yavdag, saikhan bichjee, bayarlalaa

  30. Anonymous says:

    таныг л бодол юм даа.

  31. Anonymous says:

    Iim niitlel bichseniig humuus unshaad yu gej oilgoh ve? Ta baigaa baidliig mash zov talaas n haruulsan yum shig sanagdaj bna. Gehdee bid ene baidlaas garahiin tuld yah yostoi ve? Odoo bid baigaa baidliig medsen ch gesen garah gartsiig n medehgui l baih shig. Hogiin urgamal ih baina gedgiig medlee, harin hogiin urgamlaas yaj salah ve?

  32. Орой says:

    Элбэгдорж ярина гэж үзүүлнэ шүү. Тэнгэр оройгоосоо цоорох ёстой гэнэ үү? Монгол үгэнд “Орох тэнгэрийн орой цоорхой” гэдэггүй бил үү? Оройг нь цоолж Н.ЭНхбаярыг бариад л дараа нь авилгын үүл түүнийг нь битүүлээд л авилга аадар мэт орсоор байна гэсэн санаа биз дээ. Энэ үгийг цаадах чинь санаатай сонгосон боловуу аль эсвэл санаандгүй….

  33. Ш.Энхбаяр says:

    Залуусыг сонгож төрөө удирдуулаад, туршлагажиж ухаажихыг нь хүлээж дахин 20 жил энэ маягаар явбал манай улс тэсэж үлдэх болов уу? 45-с дээш насныхнаар удирдуулаад, залуус гүйцэтгэвэл харин илүү дээр. Өнөөгийн төрийн “хөгшчүүл”-г залууд нь л сонгосон биз дээ Guranz aa.

  34. tumen says:

    sanaatai heleegui bhoo,kkk, tsaa chen setgelgee bol mash muusht,kkk, helsen ugiig ni analyzedhiin bol hoid ugnuud ni urdahaa oshigloj unagsaar bgaad taardgiin, ih l uhaan muutai hun dee, uhaangui, ovjin jalijin humuus ondort manddag tsag shuu dee

  35. tumen says:

    oroi d hariulsan bolno,kk

  36. delgermaa says:

    oyunlag heseg maan’ orosin dekabristuud shig “ochen’ daleki ot naroda” gedeg shig bna uu???? molor-erdeni yar’j bui zuilig oilgood dagah n’ hed baigaa bol??? zaluu hogshini asuudal baij boloh uu???? delhii deer haanaa tegtlee zaluuchuud udirdaad baigaa um??? manai mongolin 40-50 nasni humuus chin’ ZALUU hund toocogdono shuu uul shugamandaa

  37. Anonymous says:

    ene baidlaas garah songuuli huvisgal gesen 2 l zam bga gej bodhiimaa. Huvisgal ih ersdeltei uchraas songuuliar zow humuusee gargaj irehiig hushiim. Zow bodoltoi chadaltai za yurn l bolovsroltoi geed helchihed busad shinjuudn burdeh bh iim humuusn uursdiiguu ard tumendee taniulj songuuli shudraga yavagdchuulch… ulig bolson uls turchduus uneheer salahiig husej bna shuu. za yaahav shulsee zalgiad suujil bhaasdaa. jiriin irgen bi ene buh baidliin tuluu yu ch hj chadahguid uur hureed bhiimda. yu hiih heregteig heleed uguh humuusn haachiv

  38. Монголхүү says:

    Одоо ийм байгаа юм байна. Цаашид ч ийм байх боломжтой юм байна. Таныг үнэтэй үнэн мэдээллээр хангаж байдагт баярлалаа. Анх удаагаа сэтгэгдэл бичихээр шийдлээ. Цаашид бид алхам хийх хэрэгтэйв, ямар гарц байна гэдгийг ярилцвал яасым бэ.

  39. Мөнхөө says:

    Би сониндоо таны нийтлэлийг тавилаа шүү. Манайх ямар нэг улс төр, эдийн засгийн хүчнээс хараат бус.

  40. gankhuyag says:

    Хоншоор чинь хүрвэл тавьчих л даа…Чадахгүй хэвтэж “зоригтой” царайлах хэрэггүй л дээ…

  41. Baadai says:

    Bi gantshan heleh ug bna.Bid tsaashid ene baliar niigemees uursdiiguu awrah garts sudlaach GANHUYAG t bgaa.Tiim uchraas Taniig ene SONGUULID gartstaigaa orwol MONGOL ulsd maani ih,baga hemjeegeer TUS boloh boluu gej ITGEJ bna.Tand mungu hereggui 428,160 n DEMJIGCH bgaa shuu.! Suulchiin udaa…Ta naidwartai shuu. AMJILT AMJILT AMJILT

  42. grandeura says:

    Энэ бүхнийг ерөнхийд нь иймэрхүү новшийн юм болж байгааг ихэнх залуу болон дунд үеийнхэн гадарлаж л байгаа хэлүүлэлтгүй, харин тэр хөгшин настай гэдэг бас нэг бүлэг нь огт өөр бодолтой явдаг хүмүүс байна лээ, зоригтой нэг “галзуу” нь гарч ирээд зурагтаар мэдрүүлээд өгвөл ч харин нэг өөр хандлага нийтэд гарах байх шүү… (миний л бодол…)

  43. gankhuyag says:

    41-ийн Баадайд. Би “хүн гүтгэсэн” хэргээр шүүхийн шийтгэлтэй. Хүн ч гэж дээ, Н.Энхбаяр, О.Чулуунбат нарын банкны хулгай, дээрмийг хэлчихсэн юм. Ингээд л “эрхгүй” болчихсон юм. Харин миний хэлэх “онолын гарц” Монгол Улсад хэрэг болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Баярлалаа…

  44. Guranz says:

    36 битгий ингэж туйлшралдаа тиймүү. зөвхөн залуус улсыг удирдах тухай хэн ч яриагүй. 1-т. тэр дээр өмхийрөөд илжирч байгаа 40-50 насны хэсэг хүмүүс бий тэднээс салъя гэж байна. 2-т Молор-Эрдэнэ бол монголын улс төрд урьд нь байгаагүй цоо шинэ уур амьсгалын тухай яриад байна, дагах хүмүүс одоохондоо цөөхөн байгаа нь ойлгомжтой . Ганцаараа энэ завхарлыг өөрчлөх боломжгүй гэхдээ нэг ч гэсэн хүн ингээд яриад хийх гээд явж байгаа нь хойноосоо сүүл дагуулна, сайшаалтай. Балай тэнэг юм асуухаасаа өмнө эхлээд бичсэнийг эргэцүүлж бодох хэрэгтэй байдаг юм.

  45. BAADAI says:

    Тэгэхээр Монголын ард түмэн бидэнд нэг тэнэгийг нөгөөгөөр солих, эсвэл луйварчингуудаасаа арай гайгүйг нь сонгох, энэ тэнэг нийгмийг хүлээн зөвшөөрөхгүй нь гадаадад гарч тайван байдал хайх, эсвэл иргэний дайны хэмжээнд очих тулаад байна. Нэгэнт тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгосон хүмүүс Ганааг уншиж байгаа, гэтэл түүнийг маань ялихгүй шалтгаанаар улс төрд оруулахгүй нь. Ганааг олсон нь бидэндээ гарц байлаа. Одоо юунд найдах вэ? Болоогүй ээ бодноо цөмөөрөө бүгдээрээ. Амжилт.

  46. bi says:

    tand amjilt huse ta ooroo devshij ulstorch bolohiig huseheese iluu sudalgaa shinjilgee analitik taliin zuiliig hiih mergeshisen chigleleere ajillaj tord huchee ogohiig husdeg um shig sanagdlaa tani shig medleg turshlagatai humuusiig uls orond hamgiin turuund ashiglaj ajlaal sain hiih oor heregtsee shaardlagiig ni hangaj ogson bdag um bnlee mongol uls hun am tsootei hirnee bur tsoohon uhaalag ajliig hiij chaddag tolgoinuudaa iim mayagaar um hiilgedeggui bol yaj hogjino gej yarih um be ene chini yamar ch bololtsoogui shuu de ta sanaa zovooj bui zondool asuudaltai bh gehdee “omniin goviin els”iin hiigdej bui naimaanii tuhai oguulel bichij bidniige gegeeruuleech gej guya ene udaa ediin zasgiin aluurchidaar hyataduud ajillaad bgaa um bishuu er ni bolj ongorson diilenh uil yavdaluud hyataduudad ashigtai tussan do dayar mongol gm hodolgoonuud zugeer ch neg tsusan dah uzlee gargaaguil bh

  47. gankhuyag says:

    Баярлалаа. Гэхдээ чи яасан “үлгэр” шиг юм ярьж байна аа. Намайг энэ “нам төр” 7 удаа ажлаас халсан, намаас хөөсөн, шүүхээр шийтгэсэн. Би чинь “нам төрд” ажиллах эрхгүйгээс гадна эрдэм шинжилгээний байгууллагад ажиллах эрхгүй, төсөл авах эрхгүй, их дээд сургуульд багшлах эрхгүй амьтан ш дээ. Одоо ч гэсэн ажилгүй л сууж байна. Цаанаасаа “үүрэгтэй” юм шиг байна лээ. Хэлмэгдүүлэлт зөвхөн социализмд байдаг юм биш л дээ. Нэгэнт “төрд хүчээ өгөх” боломжгүй учраас ард түмэндээ “хүчээ өгөхөөс” өөр сонголт надад байхгүй. Энэ зарчмаар л ажиллаж байна. Олон хүн намайг юм бичихээс өөр ажилгүй “жаргачихсан” өвгөн гэж боддог юм. Надад ямар ч санхүүжүүлэгч байхгүй. Шууд хэлэхэд ажилсаг тулдаа л гэдсээ тэжээж байна. Харин хэлсэн сэдвээр чинь бичихийг бодно оо. Жаахан шалгах юм гараад байгаа юм. Тэрийг дуусаад л бичнэ…

  48. Ganaa says:

    Taniig demjij bnaa. Bichsen bolgoniig ni shimten unshnaa

  49. Зочин says:

    Сайхан бичжээ. Амжилт хүсье. Зоригтой байж нийгмийн бузар булайг уудалж тархи нь эргэсэн залууст сэрэмжлүүлэх хэрэгтэй.

  50. Anonymous says:

    Энэ Элбэгдорж ганцаараа энэ бүхнийг сэтгэж хийх тийм толгой байхгүй. Үүний ард АНУ -ийн улс орныг бутаргах, хөгжил, хүчийг нь сулруулах бодлого явуулж байдаг том институци байгаа. Элбэгдорж бол АНУ -ийн бууны нохой л юм. 7 сарын 1 ийг бас элбэгдоржийг хошгруулж жагсаал эхлүүлээд тийм юманд хүргэсэн АНУ юм. Энэ гадны улсуудын бууны нохдыг улс төрд оруулахгүй байх хэрэгтэй.

  51. Baadai says:

    50.Чамтай санал нэг бна.Бас хамгийн аюултай нь Элбэгдорж нөхөр Солонгосын Мүүний шашиний гол төлөөлөгч бас санхүүжилт авч байгаа нь Дорнод аймгийн тал газрыг бэлэглэснээр нотлогдож бна.Манай эх орон тарваган хуний зарж иддэг,наймааний понни морь бишээ.

  52. b says:

    sanal neg bna

  53. bi says:

    tand ih bayarlala daraagiin niitleluudiig tesen yadan huleeye

  54. Munkhtur says:

    Элбэгдоржийн нүглүүд гагц үүгээр дуусахгүй бас цөмийн хаягдлаар бизнэс хийхээр Америктай тохирсоноор цааш үргэлжлэх ба өөрөө НҮБ-ийн индэр дээр дээлтэй гарч үг хэлснээр эсэргүүцлийн халууныг бууруулж ард олныг унтуулаад, цаагуураа шаргуу ажиллаж байгаа гэх мэт. Худлаа гэвэл http://www.golomt.org – руу орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

    Төрөө

  55. bishuu says:

    Bi mergejliin hunii ugiig sonsoh durtai mon Elbeg nohort hir haldaah durgui l dee. Getel tanii ene niitlel namaig ergelzuulj baina. Suuliin ueiin mongold dahi uil yavdaluud niisleliin irgedtei uulzahdaa helsen ugtei hartsiulaad bodohod unenii ugluurga baigaa sanagdlaa. Za tegeed bicheed baigaarai. Tand amjilt husii

  56. S says:

    Хармасалтай нь Танаас өөр мэдээллийн хог новшноос шүүх чадвартай хүн хэд билээ

  57. Болд says:

    Хуягаа ах аргагүй түмнийхээ хамгаалалт өмгөөлөл, нүд чих болж байна даа АМЖИЛТ. Та агуу тэвчээр зааж байшд, юун хэлмэгдүүлэлт гэх харгислалтай тулжээ гээд болшийд түмний заяа өргөх бүү хэл болох цаг танд ирнээ нөхцөл байдал өгүүлэшгүй ч монгол хүн байна даа амны билгээс ашдын билэг гэгчээр бид олуулаа арчаагүйчүүлийг тонилгох холгүй дээ холгүй. Олны хүч оломгүй л гэдэгсэн. Гэхдээ олноороо тархиа угаалгаад унхиагүй байвал улс манатай л болж дарагдах ч бас хажууханд юм гэвч Тэнгэр заяа гийж цэлмэндээ Мөнх хөх тэнгэр минь.

  58. Snow says:

    Ingehed ta Saihan zaluustai bag burduuleech , deeremchdiin nam shig ajillaval…

  59. Anonymous says:

    Dungoj 2 honogiin omno tanii site iig medej avlaa, uul ni bol AN-iig demjigch zaluugaas, harin bi bol tsagtaa MAHN-iin 2 ch udaagiin baga hurliin gishuun baiv. Enkhbayar ta 2iig id huchtei bhad, ekhnii 3 niitleliig ch unshlaa, bayrlalaa, unekheer mundag, humuusene site iig meddeg bolj bgaa yum bna, oiriin ued oortei ch uulzaj stgeliin tamir ch avaya oort chini ch chadlaaraa demjleg uzuulie ee, Minii Mongoliig teger iveeg!!

  60. Anonymous says:

    Н.Энхбаярын хэрэг
    Хэцүү ч гэсэн энэ ажилыг зоригтой хийсэн АТГ-ын одоогийн дарга, шударга ёсыг сахиулагч МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдорждоо баярлалаа… Харын одоо хурдан, сонгуулаас өмнө АТГ дараа дараагийн алхмаа хурдан хийх хэрэгтэй. Н. Энхбаяртай адилхан идэж уусан одоо хүч чадалтай, өндөр албан тушаал дээр байгаа дарга нарыг МАН, АН гэлтгүй нам харгалзалгүй бариж хорих хэрэгтэй. тэгэхгүй бол НОГООН НАМЫН дарга Энхбатын хэлдэгээр ЗӨВХӨН ХУВИЙН ӨС ХОНЗОН БАЙЖ ДЭЭ.. гэж ард түмэн бүгд бодно. Могол улсад маань ШИЙНЭ САЛХИ ҮЛЭЭЖ энэ балиар юмнуудыг бүр мөсөн зайлуулна гэдэгт бат итгэж байна. ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ БАМБАР АСАЖ ЭХЭЛЛЭЭ… одоо энэ БАМБАРАА утраачихалгүй, улам хүчийн авхуулж гэрэлтүүлэх хэрэгтэй байна МОНГОЛЧУУДАА … АТГ-ын одоогийн дарга, шударга ёсыг сахиулагч МУ-ын ерөнхийлөгч Ц. Элбэгдоржд

  61. Anonymous says:

    Одоогоос 2 жилийн өмнө БНСУ-ын нөлөө бүхий хүмүүс монголд хөрөнгө оруулхаар, судалгаа хийж ирж, манаа улсын яамдын хурган дарга нартай уулзалдах хугацаанд бид орчуулагч хийж таарсан юм. Тэд бага зэрэг чөлөөт яриа дэлгэж :
    Нэг монгол хурган дарга биднээр орчуулуулж
    – танаа Солонгос улсын ерөнхийлөгч авилгалын хэрэгт холвогдож, түүндээ ичиж амиа хоролсон гэсэн. Яг хэдий хэр воны хэрэг вэ?
    Гэхэд нь Солонгос хөрөгө оруулхаар төлөөлж ирсэн хүн.
    – 5 тэр бум вон гэхэд нь.
    Манаа хурган дарга нар хоорондоо нүдээ ирмэн мушилзан
    – ГАЙГҮЙ Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ . .. гэж тавлан инээлдхэд нь Солонгос хөрөгө оруулхаар төлөөлж ирсэн хүнүүс энэ үгийг орчуулж өрөхийг биднээс хүссэн юм . дээрхи монгол хуган дарга нарын нь ГАЙГҮЙ Л ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ гэсэн үгийн хөрвүүлж өгтөл.
    Тэд
    – Төрд зүтгэж, ард түмнийхээ зарц, боол нь байнх ёстой, бас дээр нь мөгө гуйж байгаа буурай орны хурга дарга нар ингэж багаа юм чинь энэ МУ авилгалдаа ялзарчихсан, төрд зүтгэж, ард түмнийхээ зарц, боол нь байнх ёстой хүмүүс нь иргэд, улс орныхоо төлөө гэх сэтгэл, ямар ч хандлагүй юм байна гэж инэд дургүйцэж хоорондоо яриж байж билээ.
    Энэ моголын жирийн нэг хуган даргийн авилгалын тал дээр БНСУ-ын ерөнхийлөгчөөс давсан энгийн жишээ.
    Үндсэн зорилгоо умартаж, энэ заваан идэж уусан, төрөөс төрсөн тэр бумтнууд, энэ балиар хэрэн багласан аалзны шүлснээс, ЭНЭ БАЛИАР ЗАВААН АВИЛГАЛЧИДААС ОДОО Л САЛХ ЁСТОЙ ! ДАРАА…. ГЭЖ БАЙХГҮЙ МОГОЛЧУУДАА !!!

  62. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  63. Pp says:

    Ene dainig evtei nairamdaltai duusgah neg l arga zam baigaa. Ter n nadaa bn.
    Gem n haanaas ehlehee medku bn.

  64. Anonymous says:

    mongol hugjihgui baigaa suuri shaltgaan ni irgediin olonh ni haranhui bolovsrolgui baigaa gej muhus bie bodoh yum, odoo baigaa bolovsrolyn systemyg shinechilj daraagiin ye beldehguigeer bid hugjinu gej hudlaa baiha

  65. Монгол хүн says:

    Ганхуяг судлаач аа, танаас нэг юм гуйх гэсэн юм. Тантай ижил төстэй сэдвээр судалгаа хийж бичдэг, таны “бас гайгүй ч юм уу” гэж үнэлж явдаг нийтлэлч хүнийг бидэнд зааж өгч туслаач. Энэ олон хог мэдээлэл дотроос тэдний бүтээлийг олж уншина гэдэг “билгийн нүд” шаардсан ажил байдаг юм байна.

  66. Солонгот Балдан says:

    Монгол улсад ганцхан комнист нам байсан нь хоёр болоод үржлээ. МАХН-аас МАН гэдэг нам сугаран гарч ирлээ. УИХ-ын гишүүн Шинэбаяр гэдэг хүн жинхэнэ бэрдүүд луйварчид нь ялгараад гарчихлаа гэж мэдэгдэл хийгээд байсан.Энэ ер нь үнэн юм бол уу. Харж л байхаас өөр яах билээ дээ.

  67. Anonymous says:

    МАН авилгачид их идсэний дараа өнжих хэрэгтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: