ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ…

Манайхан үнэхээр толгой нь эргэж мангуурч гүйцэж. Бүгдээрээ олигархийг хараана. Хэн юм гэхээр “мэдэх хүн” ганц ч байхгүй. Нөгөө олигархууд нь хэд хэдэн бүлэгт хуваалдаад байлдаж байна. Та нар тэрийг л дагана ш дээ, өөр яахийм ?! Мэдээллийн хэрэгслээр тэдний “идсэн уусан” нь тов тодорхой байгаа. “Судлаад” байх судлаач мань мэтийн хэрэг огт байхгүй. Бүгдээрээ хулгайч дээрэмчин. Тэгээд хэнийг нь сонгохийм ?! Одоо л бүгдээрээ “зөв сонголт” хийнэ шүү гэдэг “уриалга” бол манай “ард түмэн” үнэхээр арчаагаа алдсаны баттай шинж мөн. Ер нь ингэхэд ард түмэн-Та нар зориудын зохион байгуулалтат хаосын удирдлагад ороод байна. Энэ тухай ярих гэсэн юм…
Ард түмний “тооцоо”
Ард түмэн гэж шинжлэх ухаанд хамгийн тодорхойгүй ойлголт байдаг юм. Ард түмэн гэдэг чинь олон түмэн, үзэгч түмэн, үймсэн (дарвисан) түмэн гэж “олон янз” байдаг юм. Энийг хэлэхээр “би бол ард түмэн”, чи бол “номын цагаан солиотой”, “шизотой” гэж дайрдаг дүүрчихсэн лаларууд байх. Надаас болоод энэ төр чинь сүйрчихээ юу ?!
Ард түмний “тооцоо” гэвэл “сайн” олигархи, “муу” олигархи гэж “хуваах” л үлдэж байгаа. Та нарыг ямар мэдэхгүй биш ?! Манай “энэ муу” олигархи ч гэсэн “нүнжигтэй”, “мөнгө өгдөг”, “нутагтаа их юм хийдэг”, “бүтээн байгуулдаг”, “идсэн уусан нь арай бага”, “арай бага идэж магадгүй” энэ тэр гэсэн хачин балай “шалгуур” гаргаад “сонгоод хаяхыг” чинь мэдэж л байна. Тийм биш гэж үү ?!
2008 онд наад 1,5 сая чинь “бүтэхгүй ээ” гээд хэлчихсэн чинь миний “ард түмэн” намайг зодох нүдэхдээ тулсан “үнэнхүү тэнэг” улсууд шүү дээ…
Та нар олигархуудад дарлуулаад үхэх гэж байгаа юм огт байхгүй, “ард түмээн”, Харин Та нар олигархуудаас аль болох их мөнгө салгах гэсэн арчаагүй амьтад…
Энэ мөн чанарыг чинь би “Монгол менталитет”, “Монголын нийгмийн харилцааны онцлог”, “Нийгмийн дэвшлийн замаар”, “БНМАУ-аас Монгол Улс руу” гэх мэт онолын өгүүллүүддээ аль хэдийнээ бичсэн.
Эдийн засгийн алуурчны наминчлалын адил Монгол орон хаосын удирдагад ороод байна шүү гээд энэ чиглэлээр Монголдоо анхны онолын гурван өгүүлэл бичив ээ, би. Гэтэл монголын адгийн “сэхээтэн шаарууд” хэчнээн их нулимсан гэж бодно. Ингээд би үргэлжлэлийг нь бичээгүй. Шүүмжлэгчид ч таг чиг. Өөрөө юу ч хийхгүй, хүнийг ч юм хийлгэхгүй байх нь “монгол сэхээтний” түгээмэл зан юм…
Би бүтээлээ гадаадаад орчуул, унш, Монголд битгий унш гэж бичээгүй юм ш дээ. Та нар мөнгөнөөс өөр юу ч бодохоо байсан адгийн “ард түмэн”, адгийн “сэхээтэн”…
Судлаачийн “тооцоо”
Эхлээд албан ёсны статистик дурдая. 2011 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар Монгол Улсын хүн амын тоо 2746.4 мянга байна. Хөдөлмөрийн насны хүн ам 1863.4 мянга, үүнээс ажиллах хүч 1147,1 мянга байгаагийн 1033.7 мянган нь ажиллагчид байна. Ажиллагчдын дотор улсын хэвшилд ажиллагчид 233.9 мянга байна. Улсын хэвшилд ажиллагчдаас 198.9 мянга нь төрийн төсөвт байгууллагад, 35.0 мянга нь төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллаж байна. Төрийн төсөвт байгууллагад ажиллагчдаас 15280 хүн төрийн захиргааны албан тушаал эрхэлж байна. Монгол Улсын 1000 хүнд улсын хэвшилд ажиллагчид 85.2 хүн, төрийн төсөвт байгууллагад ажиллагчид буюу төрийн албан хаагч 72.4 хүн, төрийн захиргааны албан хаагч 5.5 хүн ногдож байна. Хувийн хэвшил болон мал аж ахуй эрхлэгчид 799,8 мянга байна.
Олон жилийн судалгаагаар Монголын сонгогчид 1,2-1,4 саяын хооронд хэлбэлздэг. УИХ-ын сонгуулиар “багасч” 1,2 сая орчим, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулиар “ихэсч” 1,4 сая болдог юм. Эндээс сонгуулийн нэрсийн жагсаалтаас 200 мянга орчим санал “нэмэгдэж хасагдаж” болдог нь харагддаг юм. Сонгуулийн насны залуус нэмэгдэнэ гэж үзлээ ч энэ УИХ-ын сонгуульд ойролцоогоор 1,3 сая сонгогч оролцоно.
35 мянган төрийн албан хаагч бол захиргааны үндсэн ресурс юм. Эднийг 4-өөр үржүүлэх хэрэгтэй. Нэг албан хаагчийн ард санал өгөх “гэр бүлийн” 4 сонгогч байна гэсэн дундаж байдаг бөгөөд энэ нь нэг ёсны “монгол коэффициент” юм. Үүнээс ч “илүү” байж болно. Ингэвэл 140 мянган “сонгогч” болно.
Эдний дээрээс багш, эмч, соёл урлаг зэрэг төрийн төсөвт байгууллагад ажиллагсад 198,9 буюу ойролцоогоор 200 мянган “сонгогч” нэмэгдэнэ. Ингэвэл “захиргааны ресурс” 140 + 200 = 340 мянган сонгогч болно. Энэ нь захиргааны цэвэр ресурсын хэмжээ бөгөөд нийт 1,3 сая сонгогчийн 26 орчим хувь болно. Дөрөвний нэг илүү нь “системээр” саналаа аль хэдийн “өгчихсөн” байна.
Сонгуулийн үеэр нам, ТББ, сонгуулийн штаб зэрэгт “мөнгө олох” гэж ажиллагчдыг тооцвол улсын хэмжээнд бас л ойролцоогоор 300 мянган хүн “ажилладаг”. Энэ нь монголчууд сонгуулийн үеэр эсвэл бие биендээ “ухуулга” хийнэ, эсвэл “тагнуул” хийдэг гэсэн хэрэг. Ингэвэл дахин нийт сонгогчдын 1/4 болох “сонгуулийн ажилтнууд” нэмэгдэнэ.
Ингээд хамгийн багцаа тооцоогоор монголын захиргааны ресурс нийт сонгогчдын 50 хувь элбэг хүрнэ. Нөгөө талаас дээр дурдсан статистикаар монголын 1000 хүнд 85 “дарга” ногдож байгаа. Эндээс хүүхэд болон санал өгөхгүй хүмүүсийг хасвал сонгуулийн насны 500 орчим хүнд 85 “дарга” ногдоно. Эдний дээр сонгуулийн хөлсний ажилчдыг нэмж тооцвол сонгуулийн захиргааны ресурсын “онолын” дээд хэмжээ нийт сонгогчдын 60-80 орчим хувьд хүрэх боломжтой. Энэ нь гайхмаар хэдий ч социологийн бодит факт юм.
Сонгуулийн луйвар бол бэлэн бөгөөд гарцаагүй ш дээ…
Хэрэв үүний дээр шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, анализыг нэмэх юм бол монголын “энэ муу” улс төрийн аль “бөмбөг” аль “булан” руугаа “унахыг” ч нэг муу мэдээд байдаг юм аа…
Энэ агуу шинжлэх ухааныг манай ард түмэн огт тоодоггүй, хэлсэн ганц нэг мань мэтийг бүгдээрээ нулимдаг боловч шинжлэх ухаанаас өөр аврал Та нарт байхгүй. Ард түмэн ч юу байхав сэхээтэн нэр зүүсэн “оюуны хомсдолууд” л байхгүй юу. Та нар энэ ертөнцийн адгийн “сэхээтэн” гэдгээ “ойлгох” л хэрэгтэй дээ…
Төр гарцаагүй нурна…
Би мэргэжлийн судлаач учраас ийм суурь тооцоон дээр өгүүлэл бичиж, үнэхээрийн мунхаг ард түмнээ сэнхрүүлэхийг оролдог юм.
Миний хувьд сонгуулийн үр дүн хамаагүй, дараа нь яахав гэдэг л чухал. Энэ чинь 2013 он хүртэл үргэлжилсэн “төрийн нуралт” болж байна.
Ард түмэн “мянган юм” ярьж болох боловч шинжлэх ухаан алга байна. Байгаад ч манайхан ямар тоох биш…Ер нь наад зах нь 3-4 жилийн “цаадахыг харахгүй” юм бол судлаач нэр зүүсний хэрэг юусан билээ ?!
Ер нь ингэхэд аймаг дүүргүүдээр явж ард түмнээ “сонсож”, “саналыг нь авч”, мөн хэвлэл мэдээлэл, интернетээр бүх ард түмэн “оролцож” байгаад төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэл гаргадаг гэж хаашаа харсан юм байдгийм ?!
Ц. Элбэгдорж, Сү.Батболд, Н.Алтанхуяг, Н.Энхбаяр эд нарыг ард түмнээсээ “асууна”, “өгнө” гэхээр баярлаад “уйлмаар” байгаа биз, ёстой “асууж” харагдаач…
Харин төр нурахад ард түмэн ёстойгоосоо хэлмэгдэнэ шүү. Энийг хэлэхээр л тэрний тал энэний тал гээд солиороод унана. Аль ч “талд” нь ямар ч шинжлэх ухаан байхгүй, ойлгож байна уу ?! Харин надад бол “байна”…
Баахан “ард түмнүүд” уурлана гэдгийг мэдэж л байна, гэвч байж байгаа царайг чинь хэлэх нь судлаач миний үүрэг болой…

Судлаач Д.Ганхуяг

2012 оны 5 дугаар сарын 02.

 

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

32 Responses to ОЙЛГОЛТЫН ЗӨРҮҮ…

  1. mootsoo says:

    Төр нурна гэхээр яг яахыг хэлээд байна вэ? 2012 оны юу эсвэл 2013 оны сонгуулийн дараа юу?

  2. gankhuyag says:

    Энэ төр системийн хямралд орлоо гэж би аль 1998 оноос үглээд л байгаа ш дээ. Хар дээр цагаанаараа байгаа. Одоо системийн өөрчлөлт хийхгүйгээр алхам ч урагшлахгүй. Надад энэ хэдэн балайнуудын “хэзээ нурах” сонин биш байна. Дараа нь яах “онолын хувилбаруудыг” л бодож байна. Мооцоо би чамайг хүндэтгэдэг ч чамд “бэлэн хоол” идэх ямар нэг комплекс байна аа. Уучлаарай, Мооцоо…

  3. Baadai says:

    Манай монголын ард түмэн уурлахгүй харин баярлаж хүлээж авнаа гэдэгт би л лав итгэж бна.Харин МАНАН гын идэж ууж баяжсан,эх орны мини газар нутаг,байгалын баялагыг зарж,бэлэглэсэн цөөн тооны нөхдүүдын уур нь хүрч уушиг нь сагсааж байгаа.Боддоо нэг муу луйварчин фрийдланд гэдэг нөхөрт монголын ТӨР ЗАСАГ,их хурлын гишүүд доромжлуулж байхаар үнэхээр хэлэх үг олдохгуй бна.Эд нарт монголыг аврах гарц байхгүй,хүсэх ч үгүй бна. Яаж сонгуульд ХОШИГРУУЛЖ,ЛУЙВАРДАЖ гараад БЯЛУУ гаа хуваахаа бодож байгааг сайн мэдэж бна.Эд нарт итгэхээр Эрхий хуруундаа итгэ.Ганаа тантай уулзахаар ухаантай,зоригтой аавын хүү очих болноо гэдэгт итгэлтэй бна.430,550 уншигч таныг хүндлэж уншиж бгаа шүү.! AMJILT AMJILT AMJILT

  4. Anonymous says:

    tor hyamrana unana l geed baih yum, medeej, gehdee yag yaj unahiig ni heleech

  5. gankhuyag says:

    Аль нам ялахыг нь “эртнээс” мэдмээр байна уу ?! “Мөнгөө өгөөд” ирээд асууж болно ш дээ. Чи яахаараа дандаа мөнгө авч байх ёстой юм ?! “Төр нурахыг” чи удахгүй үзнэ. Чам мэт нь л “дарагдаж” үхнэ үү гэхээс гэхээс би л лав яах ч үгүй…

  6. Anonymous says:

    Ганхуяг аа, сонгогчдын тооны мэдээгээ дахин нэг нягтлавал ямар вэ? 1, Хамгийн олон сонгогч орлцдог сонгууль ямагт УИХ – ынх байгаа. Энэ 6 сарын сонгуульд 1,18 сая орчим л сонгогч санал өгөх болов уу. Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөгчдийн тоо Орон нутгийн сонгуульд санал өгөгчдийнхөөс арай олон, гэхдээ 1 саяас хол хэтрэхгүй, орон нутгийн сонгуулийн хувьд 1 сая хүрвэл дээд тал нь болно байх аа. Гэхдээ энэ жил иргэд сонгуульдаа арай идэвхтэй оролцох тохиол гарч болохыг үгүйсгэхгүй, олон шалтгаан бүрдэж байна. Сонгогчдын тоо, саналын хуудасны тоо зөрөх тохиол ажиглагдаад л байдаг. Гайхалтай нь манай ерөнхийлөгч нар гол төлөв УИХ – д сонгогдсон нийт гишүүдийн нэгдсэн нийлбэр саналаас илүү тооны санал авдаг юм шүү, тун цөөн хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг нь үүнд нөлөөлдөг нь гарцаагүй хэдий ч сонгуулийн болон төрийн институцийн судалгаа хийдэг хүн, байгууллага анхаармаар л зүйл.
    За амжилт хүсье. За тэгээд сайхан тайванхан шиг, цухалдалгүй шиг юмаа бичээд бай, бид ч уншаад байя. Уншиж байгаа бид ч бас их цухалдаж л байгаа шүү дээ.Хаа хаанаа мэдрэлээ хамгаалъя л даа, юмыг яаж мэдэх, хэрэг болох ч юм билэв үү

  7. gankhuyag says:

    Би хар залуугаасаа ямар ч тоог “мянга дахин” нягталж заншсан. Надад “заахын” тулд олон жилийн судалгааны харьцуулсан дүн, бас үндэслэл бүхий “шинэ” арга зүйтэй байх ёстой. Харин “нам төрийн” судалгааг бол би түй л гэнэ ш дээ. Тэгээд ч би энд “албан ёсны” статистикаас бүдүүн тоймын жишээ авсан болохоос судалгаа огт яриагүй. Чи бол монгол “сэхээтний оронцог” мөн байна. Чиний “мэддэг” гэж хаашаа харсан юм байдгийм ?!

  8. Anonymous says:

    9 жил хамт ажиллаж, хамтарч ном орчуулж хэвлүүлж байсан болохоороо уг нь сэтгэл гаргаж, монголын 92 оноос хойшхи бүх сонгуулийг нягталж явдагийн хувьд өчүүхэн ч болов нэмэр болох гэж коммент бичсэн юмсан, өөдөөсөө нулимуулдаг юм байна. Зүгээр зүгээр, бүгдийг нулимаад л баймаар байгаа бол одоо яая гэх вэ дээ.

  9. 89 оны бэеби says:

    Ирэх хэдэн жил юу ч өөрчлөгдөхгүй байх дөө. Нөгөө олигарх, адгийн сэхээтнүүд нь тархи угааж хошгоруулдгаараа хошгоруулаад л, бид хэдээрээ воллейболын бөмбөг шиг тоглосоор наадсаар л байна даа.

  10. 89 оны бэеби says:

    өөрчлөе залруулая гэсэн ч тийм эрүүл ухаантай хүн цөөхөн… ухаантай байсанч амбицтай хүн байхгүй… амбицтай нь байгаад ч тэр хүнээ дэмжих хүн цөөхөн…

  11. gankhuyag says:

    8-д. Нэр усаа хэлээд шинжлэх ухаанчаар ярилцах боломж чамд байсан. Гэвч чи монголд түгээмэл болсон “далд замыг” сонгож. Хэрэв чи намайг мэддэг бол би үнэн зөв үндэслэлийг хэзээ ч няцааж байгаагүй. Надад миний шинжлэх ухааны “хамтлаг” ямар “тус нэмэр ” болсныг би дэндүү сайн мэднэ. Та нарын олонхи шинжлэх ухааныг улс төрд худалдаж оронд нь эрдмийн хэргэм зэрэг, эрх ямба, цол гуншин, албан тушаал авсан новшнууд биш гэж үү ?! Одоо Та нарт хэлэх ямар ч үг байхгүй. Харин надад бол байгаа…

  12. Anonymous says:

    ooriigoo nulimuulahgui gevel ta bichihee baichixgui yu?

  13. gankhuyag says:

    Тэгээд муу л даа…Харин дуугай болгоно гэвэл ёстой горьдсоны чинь гарз…

  14. Соёмбо says:

    Нэгэн зүйл : Орчин цагийн технологийг БҮТЭЭЖ СЭДЭЖ чадсан бусад буурай орныг колончилж байгалийн баялагийг нь сордог ард түмэн байх юм. Эд нар дэлхийг эрхшээж байна. Жишээлбэл – АНУ , Франц .

    Нэгэн зүйл : Орчин цагийн технологиос бүтээлцэж чаддаг , гаднаас бас оруулж ирж нутагшуулж чаддаг гэхдээ бусдыг колончилдоггүй ард түмэн байх юм. Эд нар онгоц галт тэрэг усан онгоц электроникийн бараа гээд бүгдийг хийж чадаж дэлхийн зах зээлд бараагаа экспортлож чадаж байна. Жишээлбэл – Япон , Германи .

    Нэгэн зүйл : Орчин цагийн технологигүй ч гэсэн өөрийн уламжлалт технологитой тэр хуучирсан технологиороо бүгдийг хийж чаддаг ард түмэн байх юм. Дотоод хэрэгцээгээ бүрэн хангаад гадаадад илүүчилж байна. Экспорт нь газрын баялаг. Жишээлбэл – Орос , Энэтхэг , Хятад

    Нэгэн зүйл : Миний эх орон орчин цагийн технологи үгүй уламжлалт хоцрогдсон технологи үгүй доороо харъяалж дарлаж мөлждөг колоничилдог орон үгүй бөгөөд ЭВ ХАМТ нийгмийн үед бэлтгэж ашиглаж байсан баялаг үйлдвэрлэгч ПОЛИТЕХНИКИЙН боловсролтой хүмүүсээ ажлаас нь 20 гаран жилийн хугацаатай халаад гаднаас бүх юмаа авч байна. Дээлээ хийгээд өмсөе гэж бодьё. Эх материал даавуу нь гадаадынх оёх утас нь гадаадынх оёж байгаа зүү болон оёдлын машин нь гадаадынх энэ мэт манай үндэсний баялаг гадагшаа урсаж байна. Энэ бол миний ” ард түмэн ” буюу би билээ.

  15. Mendee says:

    Ta zav garval Asian Survey setguuliin Mongolia in 1988 gesen uguulliig haraarai – ikh sonirholtoi sanagdlaa. Umnuh onuudaasaa ikh ontslog – erunkhiiduu l system bolohgui baina, yamar garts baigaag haij ehelsen ue baisan yum bolov uu gej sanagdlaa.

  16. Mendee says:

    e-mail hayag baival bi havsargaad yavuulya

  17. delgermaa says:

    oo onoodor chin’ ta hed yachihav daa hereldeed, taivan taivan, garcin tuhai yarilcaya, nuralt 2013 ond duusna gej ta bodoj bna uu? 2013 ond elbegdorjios oor hun haragdahgui bna…songuul’ heregtei um uu herev sonsogchdin 60-80 “uje” sanalaa ogchihson bhad??? man’ shig gadaadad baigaa irged songuul’d orolcoh hereg bna uu???hunee songoh erhgui, nam geheer yamar ch nam itgel unemshil toruulehgui bna shuu dee????

  18. delgermaa says:

    “manaihan” harahgui bna geed ta heniig “manaihan” geed baidag um be???

  19. gankhuyag says:

    Монголчууд, нэн ялангуяа өөрийгөө сэхээтэн гээд бодчихсон үхээнц, арчаагүй, сэтгэлгээний хомсдолуудыг хэлж байна. Уур хүрсэн ч “дайсныхан” гэлтэй нь биш…

  20. gangaa says:

    Судлаачтай бүрэн санал нийлж бна. Үнэхээр системийн хямрал болж бна. Хаосын удирдлага гэдэг бодит биелэлээ олж бна. Энэ бүх болж бгаа зүйлд бодит дүгнэлт өгөх хүн үнэхээр алга. Одоогийн Ерөнхийлөгч 2009 онд 50 гаруй мянган хүний саналаар ялсаныгаа сайн мэдэж бгаа. Мань эр 2013 онд ялахын тулд янз бүрийн арга хэмжээ авж бна. МАХН, МҮАН гэдэг нэрийг өгөх, Энхбаярыг баривчлах…. гэх мэт. Мань эрийн эсрэг нөгөө олигархын бүлэглэл нь “Үндэстний тойм” сэтгүүлийг саяхан үнэгүй тараах хэлбэрээр мань эрт сануулга өгсөн. Тун удалгүй Элбэгдорж гуай ” С.Зориг алагдсан хэргийг илрүүлэхэд надаас хамаарах зүйл байхгүй” гэж нийслэлийн иргэдтэй уулзахдаа мэдэгдсэн. Гэхдээ тэр уулзалтан дээр мань эр ам нь халаад авж өгсөн л дөө. Хэ хэ. Би заримдаа Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг өрөвддөг шд. Нөгөөдөх нь ‘populist’ хүн болохоороо хааяа ам нь халаад “янз бүрийн юм” ярина л даа. Тэр ярианых нь араас ярилцлга өгөх мэтээр No. 1-ийн “ам нь халаад” ярьсаныг цайруулах гэж зовдог… хэ хэ. Энэ сэтгэгдэлийг бичиж байхдаа “хөлсний сэтгэгдэл бичигч” нарт нэг юм хэлмээр санагдчихлаа. “Иш чаваас та нарт өөрийн гэсэн ухамсар байхгүй, дарга юу гэнэ тэрнийг биелүүүлдэг… Эрхбиш та нарын хүмүүсийн тархийг угаах гэсэн сэтгэгдэл бичээд бгаагийн төлбөр нь наад интернетийн төлбөрт чинь болон бас дээрээс нь өдрийн хоолны мөнгөнд чинь хүрдэг байлгүй дээ. Хэ хэ. Та нар PC-ний ард суучаад IP-гаа нуучихаад, янз бүрийн сэтгэгдэл бичээд л…. Өөрийгөө аюулгүй гэж бодож бна уу? Та нар жаахан судалгаа хийх юм бол ‘Echelon’ гэж нэг юм байдгийг эрхбиш гадарлана биз дээ.” За за хөлсний сэтгэгдэл бичигч нарт өөрийнхөө хэлэх гэснийг хэлчлээ. хэ хэ.

  21. tsogoo says:

    Эрхэм судлаачид тус болохыг дэмжихийг хүсэж байгаа хүмүүс байгаа бол Интер ном дэлгүүрт Судлаач Ганхуягийн орчуулж хэвлүүлсэн Социологи гээд зузаан ном байгаа хулдаж аваарай. Бас бус өөр номууд ч байдаг л гэсэн. Та өөрийнхөө хэвлүүлж орчуулсан номнуудаа танилцуулагдаа оруулалдаа. Номыг чинь авч танийг дэмжмээр байна.

  22. Ganbat says:

    Тэгээд хэнийг сонгох юм бэ нэгийг нь дугуйлж л таарна шт та өөрөө дэвшээчээ

  23. gangaa says:

    22-ийн Ganbat-аа. Та судлаачийг дэвшүүлж яах нуу. Хэ хэ. Та хэнийг ч дугуйлаад хэрэггүй. Бүх юм Fixed. Эрхэм судлаач ” ЮУН ЭЛЕКТРОНСОГ ЮМ….” гэдэг нийтлэлээрээ наад асуултанд чинь хариултыг аль дээр өгчихсөн шд…. хэ хэ. Тэгэхээр та бид 2 энэ 6 сарын 28-нд иргэний шинэ (эсвэл хуучин?) үнэмлэхтэйгээ очоод хэнийг дугуйлах нь нээг их сонин биш…. Би энэ “хаосын удирдлага” хийгээд байгаа хүмүүст босож зогсож бгаад хоёр алгаа хорстол алга ташмаар бна. Keep going. Гэхдээ та нар энэ “хаосын удирдлага” хийгээд бгаа хүмүүстэйгээ удахгүй системийн ялзаралд орно. Өөрөөр хэлбэл систем өөрөө өөрийгөө идэж эхэлнэ. хэ хэ

  24. Uuganaa says:

    Хамгийн гутрангиар харах юм бол бидэн дунд маргаашийг хараад амьдарч байгаа хүмс алгаа, тийм боломжийг нь ч өгөхгүй байна. Өөрсдөө ч мөн хүсэхгүй байна. Системийн хямрал болохоос гадна бие хүний хямрал дээд цэгтээ хүрсэн, энэ нийгмээр дүүрэн галзуу солиотой хүмүүс байна шүү дээ. Гутрах нь ч багадана.

  25. Guranz says:

    За энэ улс төр ч дүүрч. Эдийн засаг маань бүр бантан болжээ. Саяхан Монгол Банкны дэд ерөнхийлөгч Золжаргалын de facto-д өгсөн ярилцлагыг үзлээ. Монгол улс макро түвшиндээ зөвхөн уул уурхайг дэмждэг ерөөсөө уул уурхай монгол төрийн дээр гарчихсан юм байна л гэж ойлголоо. Хүмүүс нь багахан мөнгөөр тэжээлгэсээр мал боллоо, хэдэн нөхдүүд тэнд уул уурхайн ашиг сонирхлыг илэрхийлээд уул уурхайгаас бусад салбар дампуураад дуусаж байгаа юм байна. Уул уурхайгаас татах татаас мөнгийг юмны үнэ нэмэгдлээ нэрийн дор цуцлаад байдаг юм байна тэндээс орж байгаа орлого боловсрол руу, мал аж ахуй руу, аж үйлдвэр лүү орохоо байсан юм байна гэсэн хар бараан дүр зураг л ярьж байна лээ.

  26. gankhuyag says:

    Манай нийгэм хэтэрхий “атомжсан”. Нарийн яривал хаосын удирдлагаар “атомжуулаад” байна. Манай нийгэм дур дураараа ганц ганц “хүн-атомаас” бүрдэж байна. Хувь хүн бараг байхгүй. Үүнийг “төр” хийж байгаа, хувь хүн хөгжих боломжийг “төр” санаатайгаар хааж байна. Энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй. Ухаандаа уул уурхай гэхэд л “хоёр толгой”-гоосоо болж “мангар их” өрөнд уначихаад байна ш дээ. Тэгээд л би дахин дахин гарц яриад байна. Энийг “хоосон онол” гээд урьдын адил “тоохгүй” байна л даа…

  27. мөнхболд says:

    Монголчууд бид хүссэн хүсээгүй сонгууль өгч л таарах байх. Сонгуулийн үр дүн ойлгомжтой, энэ хоёр хамтарсан ЗГ байгуулна. Учир нь сонгуулийн хууль нь тийм боломжийг олгож байгаа. Системийн хямралаас тэгээд яаж гарах вэ? Хувьсгал уу? Түүх давтагддаг гэсэн. 21-р зууны Бадамдоржтонгуудаас яаж монголоо авч үлдэх вэ?

  28. Дорж says:

    Сайн нь ч таны багш, саар нь ч таны багш.

  29. grandeura says:

    Санал нэг байна. Хувь хүн хөгжих боломжийг санаатайгаар хаагдуулж байгаа нь үнэн. Энэ байдал удаан үргэлжлэхгүй нь ч бас үнэн. Гэхдээ удаан биш хугацаа нь хэр удаан үргэлжлэх юм бол доо… новш гэж…

  30. Дорж says:

    27д Хүний ” Нялх ” ” Ухаан ” – аас илүү сансар, ертөнцийн хуульд итгэ!

  31. delgermaa says:

    huv’ huni ooriigoo hogjuulj bolmoor haragdaad bna daa…

  32. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: