ЭХЭЛЛЭЭ ДЭЭ…

Манайхан Энхбаяраас өөр юм “харах” чадвараа бүрэн алдаад байна. Энийг чинь тархиа угаалгана гэдэг юм. Бусад ард түмэн ямар нэг хэмжээгээр угаалгадаг боловч манай монголчууд “сайн дураараа” угаалгаж байна гэж хэлж болно байх. “Сайн дураараа” сексдчихээд дараа нь шүүх мүүхээр “намайг хүчиндчихлээ” гээд гүйгээд байдаг тэнэг хүүхэн олон байдаг. Үүнтэй төстэй тохиолдолд надад заавал дахин дахин сануулах үүрэг байхгүй, монголчууд аа…
“Ойлгомжтой” санал
УБЕГ-ын дарга Л.Амарсанаа “судалгаа” хийжээ. Тэгсэн чинь 40.000 хүн иргэний үнэмлэхгүй байна гэнэ. Монголын “шударга төр” нэг ч иргэнээ сонгуулиас “хоцроож болохгүй” учраас лавлагааны хуудсаар саналыг нь авахаар бодож гэнэ. Ингэвэл сонгууль будилна гэж “санаа” зовжээ, Амарсанаа. Ингээд Л.Амарсанаа: “иргэний үнэмлэхгүй 40 гаруй мянган иргэнийг сонгуулиас өмнө цахим үнэмлэхтэй болгох боломжтой” гэж мэдэгдэв.
Гэхдээ ахиад л санаа нь зовж: “энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсны дараа УИХ-д өргөн барьснаар шийдэгдэх боломжтой” гэж амар санаалав.
Ингээд асуудал “дэндүү” ойлгомжтой болов…
Би эднийг “нэвт” мэднэ…
Би 2011 оны 12 дугаар сарын 24-нд “Юун электронсог юм…” өгүүлэл бичсэн нь одоо ч миний блогт байгаа. Цахим үнэмлэх тараана гэж солиорч эхлэх үе л дээ. Тэд толгойтой бол би ч гэсэн толгойтой. Тэд намайг “шизо”-тойгоос өөрийг мэдэхгүй бол би тэдний хэн хэн, ямар бүлгүүд “стратегийн” түвшинд яаж сэтгэж, яаж үйлдэхийг “нэвт” мэднэ. Ялгаа энд л буй…
Одоо хагас жилийн өмнө хэлснийг минь ахиад нэг уншихыг хүсч байна.
“Сонгууль луйвардах “программ” анхнаасаа толгойд нь суучихсан балайнууд төрд байхад шударга сонгууль болно, болгоно гэдэг ч ёстой санасны гарз…
Ухаандаа 1 дүгээр сараас иргэний шинэ цахим үнэмлэх олгох ажил эхлүүлнэ. Энэ ажил он дуустал яагаад ч амжихгүй. Ингээд яг ид сонгуулийн үеэр монголчуудын зарим нь шинэ, зарим нь хуучин иргэний үнэмлэхтэй болно. Бүртгэлийн энэ будлианаар монголын 1,4 сая орчим сонгогчдыг 2,8 сая болтол ихэсгэж ч болно, 0,7 сая болтол багасгаж ч болно.
Луйврын хамгийн таатай ийм боломжийг их эртнээс санаатай бүрдүүлж байгаа чинь худлаа юу. Иргэний хуучин, шинэ үнэмлэхийн давхардлын будлиан “тоолдог” машинаас хавьгүй илүү аюултай шүү гэж би сануулж хэллээ шүү. Иймээс иргэний шинэ үнэмлэх олгох ажлыг сонгууль дуустал зогсоох ёстой…”

Асуудал ийм байтал Энхбаяраас өөр юм “харахгүй” бол хохь чинь л болдгийм. Тэрийг чинь гарцаагүй шийтгэнэ, гэхдээ “санаа зоволтгүй” тодорхой хугацааны (!!!) дараа “өршөөнө”…
Харин ингэж балайтаж байх хооронд чинь аль хэдийнээ тохирсон зөвшилцлийн дагуу саналыг чинь хулгайлна ойлгов уу. Ингээд эхэллээ дээ.
Хэрэв “ойлгохгүй” бол би олон дахин сануулахгүй. Яагаад гэвэл би үнэндээ залхаж байна. Циркийн сармагчин ч гэсэн ойлгочих юмыг хэлээд байхад…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 5 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

24 Responses to ЭХЭЛЛЭЭ ДЭЭ…

  1. Unen yum helj bainaa, ta. Olnii anhaarliig oor tiish ni tataj baigaad luivaraa semhen hiij baina. Gehdee mongolchuud bol tertei tergui dahiad l hudlaa amlalt ni itgeed, oron suutsnii zeel meeld ni itgeed, hen ih mongo amlanav terend ni l sanalaa ogchixdog “ulamjlaltai sh dee”.

  2. Bas neg yum heleh gej baigaad martsan baina. Oguuleliin chin ehleld emegtei huniig hudlaa gutgedeg ene ter gej ehelsen baina. Bi eneniih eserguustej baina. Iim setgelgeenees bolood olon huuhduud novshnuudiin daramtiig ilchilj chadahgui duugai yavaad baina.

  3. mootsoo says:

    Сонгууль болохоор л иргэний үнэмлэхгүй баахан юмыг “иргэний үнэмлэхжүүлнэ” гэдгээ больмоор. Иргэний үнэмлэх эртхэн авсан байх нь иргэн хүний үүрэг. Үүргээ биелүүлж чадахгүй байгаа юмнуудыг сонгууль болохоор л учиргүй “харж үздэг”, “хүний эрх”, “сонгох эрх” гэдэг юм ярихаа болих хэрэгтэй юм шиг. Үнэмлэх байхгүй бол хохь чинь саналаа битгий өг л гэх хэрэгтэй юм шиг.

  4. Болд says:

    Амны билэгээс ашдын билиг гэгчээр таны сануулга сэрэмжлүүлгийг уншаад нэгийг бодон нөгөөг санаж саналаа хичээж өглөө гээд ч нэмэргүй байхдаа? бүгд өгөхгүй гэж бас чадахгүй тул систем задарч дарагдан байж л ухаарахаас өөр сонголтгүй болсийн болуу дөө хөөрхий гэж…

  5. gankhuyag says:

    Английн нэг зүйр үг байдаг. “Толгойгоо хоёр дахин шаадаггүй” гэж. Манайхан гасалж, амаа барьж, хулхидуулж, толгойгоо шааж, горьдож үнэхээр “ханахгүй” юм аа. Үүний суурь үндсийн талаар шинжлэх ухаан ярих гэхээр Та нар “хоосон онол” гээд уншдаггүй биз дээ…

  6. Anonymous says:

    Англичууд ч аргагүй л өөр юмаа Би толгойгоо өдөрт нилээн хэд яана даа

  7. gankhuyag says:

    Хэн ч гэсэн “толгойгоо шаана” ш дээ. Гэхдээ энийгээ гэр бүл-ахуйн хүрээний, нийгэм-улс төрийн хүрээний гээд “ялгачихвал” би ихэд баярлах байна…

  8. Дорж says:

    Ер нь монгол хүн тархиа шаадаггүй. Одоохондоо ” Толгойгүй ” учир ” Мангартах нь ч зөв. Зовсон түмнээ жаахан ч гэсэн өрөвдөж байя л даа.

  9. Дорж says:

    Тэр ” Хүйтэн ” Англичууд толгойгоо шааж, дээрээсээ доошоо бага ч гэсэн ” Хөөрч ” ” Халаг “,тийм ээ!

  10. gankhuyag says:

    Би яахаараа ард түмнийг “өрөвдөх” ёстой” юм. Надтай надгүй “нам төр” чинь чам шиг усан тэнэгийг хангалтай “өрөвдөж” байна. Чи удахгүй “халах, хөрөх” гэдгийг үзнэ. Тэр үед толгойгоо мянга шаагаад ч нэмэр байхгүй, усан тэнэг ээ…

  11. Болд says:

    Та суурь үндсийн талаар шинжлэх ухаан ярьж бичил дээ би хувьдаа баяртайгаар унших болноо өөр ч олон таныг ойлгож дэмждэг улс бий гэдэгт эргэлзэхгүй бнаа. Мулгуу олноос мэдэхийг хүсэгч хийгч чанартай цөөнх илүү гарч л таарна даа.

  12. gankhuyag says:

    Эхний бичсэнийг гүйцэд унших хэрэгтэй л дээ…Тухайн үед “хоосон онол” гээд л бүгдээрээ “түй” гэсэн биз дээ. Гэхдээ гадаадад хэвлэгдсэн зарим бүтээлээ ахин толилуулж болох л юм. Ганц залбирах нь дахин битгий л “түй” гэж үзээрэй…

  13. Болд says:

    Тэгнээ уншинаа, лав өөрийн зүгээс хэзээ ч таны бичсэнийг хоосон онол зэрэг элдвээр бодож байсангүй аз болж ойрноос таны блог архивтай тааралдаад бөөн баяр бна л даа нээрээ зарим бичсэн сэтгэл маань орохгүй байхын хачин? танд тэгж бгаад имайл бичнээ одоогоор өвчний учир жаахан амжихгүй бгаа.

  14. Болд says:

    Хэллээ санууллаа болоошд, мэдсээр харсаар луйвардуулах мулгуучуулийг сэхээрүүлэх амаргүй ч болохгүйг яалтай билээ та биеэн бод доо

  15. gankhuyag says:

    Битгий санаа зов л доо… Гарц гэж ямагт байдгийм ?! Миний бие сэтгэл бол миний эх орон, миний “тэнэг” ард түмэн бөлгөө…

  16. Болд says:

    Тиймээ гарц байлгүй яахав тиймээс би хийх хүн аргаа олдог хийхгүйн шалтаг олдог гэдэг хэлц үгэнд дуртай, таныг оюун бодлоо хэтэрхий чилээдэг болуу гэж санаал мулгуу тэнэгүүдийг март доо гэсэн санаагаар хэлсиймаа түүнээс таныг бусдаар аливааг хэлүүлж заалгах хүн биш гэдэгт эргэлзэхгүй байна.

  17. gankhuyag says:

    Миний оюун бодлыг нэг их “хайрлаад” байх хэрэггүй л дээ. Мулгуу тэнэгүүдийг чиний хэлснээр би байнга “мартах” ёстой” болж байх шиг. “Мартсаар” байтал энэ улс сөнөлөө ш дээ. Одоо бол тэнэгүүдийн замаар биш, шинжлэх ухааны замаар явах болсон байлгүй…

  18. Snow says:

    unen unen, iiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiiii yaah ve

  19. Дорж says:

    Мухар нүхнээсээ гарч ирээд бохир ч гэсэн агаар амьсгал!Тэгвэл та арай алсыг харж, дотор чинь арай уужирна. Одоохондоо цаадуул чинь ” Буудах ” сөгөөгүй төв царайтай байгаа. Тэгээд ч ” Сон гуулиас ” хойш үүр гийнэ.

  20. grandeura says:

    Нэг арга байнаа, уг нь нэг эхэлчихвэл их үр дүнтэй арга = АЙЛГАХ. Даанч олигархуудыг жинхэнэ айлгах зоригтой аавын хүү одоохондоо алга байна. Яс юман дээрээ эд нар чинь биднээс илүү аймхай хогнууд шд…

  21. delgermaa says:

    mongolin tor grekin tor hoer ih adilhan um aa, mongol mentality grek mentality bas ih adil um aa, yaj sokrat, aristotel’ grek baij, chinggis mongol baisan um gemeer…zov zamaar yavah husel baih eostoi

  22. gankhuyag says:

    Чи ямар сайн мэдэрч байна аа. Би грекийн мөнгө хаашаа алга болчихвоо гэж эхлээд өөрөөсөө асуусан юм. Энэ бол ЕХ-ны эдийн засгийн ердөө л 2-хон хувь л даа. Тэгсэн чинь манайхаар бол О.Чулуунбат мэтийн санхүүгийн акулууд “идчихсэн” юм билээ. Яг манайх шиг. Энэ талаар би удахгүй бичнэ…

  23. Anonymous says:

    yo ene enkhbayar gedeg huniig demjij bgaa n heden hogshchuul shuu dee. ter hogshchuul barag bugdeeree helmegdsen humuusiin ar ger baigaa geed bodohoor yu hiij tend zogsood baigaag n eroosoo oilgohgui yum

  24. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: