ДӨНГӨЖ CAЯ…

Монголын төр засагт ажиллаж буй болон бусад сэхээтэн нэртэй чалчаануудын 98-99 хувийг “чөтгөр шулам” аваасай !!! Та нарт мэддэг чаддаг юм гэж байдаг юм юмуу !!! Аргаа бараад би ард түмэндээ хандаж байна. Гэхдээ Та нар ямар “ойлгох” биш дээ. Ийм мэдээг би өдөр болгон авдаг. Жишээлбэл дөнгөж сая…
Айванхоу Майнзын хувьцааны 60 хувь төвлөрсөн Хятадын Aluminum Corp буюу Chalco хэмээн алдаршсан компанийн Ванкуверт байрладаг салбар SouthGobi Resources компанийн коксждог нүүрсний хувьцааны 60 хувийг авахаар зөвшөөрчээ. Яригдан буй хэлэлцээрийн дүн нь 928 сая $ болох юм. Chalco Торонтод гаргасан SouthGobi’-ийн хувьцааны 56 хувиас багагүйг худалдан авахаар чармайж байна.
Санал болгосон үнэ нь өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 6,41 $ байсан дундаж өртгөөс 32% илүү бөгөөд одоогийн урсгал үнийн шагналаас даруй 28 хувь илүү болж, эдүгээ 8,48 $ болоод байна.
Гвинейн төмрийн хүдрийн асар том төсөл дээр Rio Tinto-той хамтрагч Chalco Монголын Овоот Толгой болон нүүрсний бусад уурхайнуудад хяналт тавих замаар ган хайлуулах үйлдвэрлэлийн түүхий эдийн түлхүүр нөөц дэх өөрийн өмчийн хувь хэмжээг нэмэхийг зорьж байна.
Rio Tinto-д Айвенхоу Майнзын хувьцааны 51 хувь байдаг юм. Хувьцааг худалдан авсны дараах хамтын ажиллагааны тухай гэрээгээр Chalco компани SouthGobi-ийн үйлвэрлэж буй нүүрсийг 100 хувь 24 сарын туршид хөнгөлөлттэй үнээр худалдан авах юм.
Одоогийн байдлаар SouthGobi өөрийн нүүрсийг Хятадын Winsway компанид 2010 оны арван хоёр дугаар сараас эхлэн таван жилийн хугацаатай гэрээгээр нийлүүлж байгаа юм.
Айвенхоу хэлэхдээ: “юуны өмнө зэс, алт, мөнгө агуулсан Монголын өмнөд дэх гол орд Оюу Толгойн цаашдын урт хугацааны санхүүжилтийн” үүднээс худалдааны орлогыг ашиглана гэж мэдэгджээ.
Судлаачийн тайлбар: Судлаач хүн ямар ч тохиолдолд эх орон, ард түмэндээ үйлчлэх ёстой. Гэтэл төр засаг нь ч, ард түмэн нь ч бүхэл бүтэн хорин жил “тоохгүй” бол би мэдээж өөрийнхөө төлөө л явна ш дээ. Надад нэг их алдаад л, хохироод л холцроод л байх юм юу ч байхгүй. Та нар л хохирно…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 5 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

91 Responses to ДӨНГӨЖ CAЯ…

  1. Болд says:

    Ёстой өнөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг дүлий годилууд гэмээр шиг ч үнэндээ мэдэж сонсоод ч чихгүй царайлж ширэн нүүрлэж байгаа сүнсээ түймэрдсэн хүн хогуудыг яалтай. Та харин ч сэхээтэн гээд өргөөд нэрлэж бна ходоодоороо сэтгэгч гахайнууд гэвэл зохимой.

  2. bi says:

    yah ve neeree nogoo haalt bolgon gargah gej bui huulia ch hurdhan gargachigui odoo tegeed yah ve

  3. gankhuyag says:

    Таны зөв. Ганц ч “номлол” бүтнээр нь уншаагүй, ганц ч удаа судалгаанд явж үзээгүй, ганц ч удаа “бөөстөж” үзээгүй хүнийг ямар элэнцгийнх нь монгол сэхээтэн-судлаач гэдэг юм…

  4. Соёмбо says:

    Ямар ч цаг үед дийлэнх олонх хүмүүст САНАА БАЙГААД САЧИЙ НЬ ХҮРДЭГГҮЙ шүү дээ. Та чадаж байгаа учраас 50% өөрийгөө гээд 50% ард түмэн – төр засгаа бодоод хэлэх үгээ сонордуулаад хийх үйлдлээ чамбайруулаад байж байх хэрэгтэй.

    Та бидэнтэйгээ үлдэх хэрэгтэй. Үзэл сурталч тархи угаагч нарыг хүчтэй зөрж зогсох тань шиг хүн Монголд тун ховордож байгаа. Цаашид ” төрж гарах ” магадлал тун бага цөм орчиндоо уусч шингэсэн хүмүүс бид чинь.

  5. gankhuyag says:

    Би хэзээ ч асуулт асууж байгаагүй. Гэхдээ ард түмний тодорхой хэсгийн дэмжлэггүй (эрх баригчдаас бусад), санхүүгийн ямар ч дэмждэггүй (олигархуудаас бусад) бол яана гэж ?! Та нарт үнэнийг, шударга ёсыг “крантны ус” шиг байнга түгээх албагүй ш дээ би ?! Би үнэндээ залхаж байна. Энэ талаар Та нар юу гэж бодож байна даа?! Миний хувьд амархан ш дээ, ганц “delete” хийгээд блог сөнөө. Би мэдлэг мэдээллээ өөр газар “зарахад” арай л илүү үнэ хүрнэ байх…

  6. Baadai says:

    Таны бухимдах бүр цаашлаад намайг цохиод авахад би л лав гомдохгүй харин баярлана. Манай гэр бүл таныг сайн ойлгож байгаа шүү. Монголчууд бидэнд МАНАН-гийн хамтарсан болон Элбэгдорж,С.Баяр нарын вант улсаас эх орон,ард тумнээ аврах л үлдэж бна.Энэ сонгуулиар МАНАН тай хариуцлага тооцоод сонгохгүй өөр нам болон хувь хүнээ сонговол бидэнд ирээдүй маань гэрэлтэй харагдах болноо.Баярлалаа.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  7. gankhuyag says:

    Баадай минь дээ. Миний нерв яаж тэсч байдгийг нэг их олон хүн мэддэггүй юм ?! Та нэг төсөөлөхийг хичээ дээ…

    • Baadai says:

      Би таны байж ядаж байгааг уг хажууд тань нүдээрээ харсан юм шиг мэдэрч бна. Би ч бас ингэж бухимдаж, уур хурч байсан цаг байсан. Гэхдээ минийх бол зөвхөн өөртөө харин та бол монголын бүх ард тумний төлөө болохоор ойлгомжтой. Надад таныг одоо тайван, сэтгэлээ барь гэж хэлэх эрх даанч байхгүй. Болж өгвөл бага уурлуулах,бухимдуулахгүй байхыг л эрмэлзэх юм да. Таныг бурхан ивээг. Миний охиний хэлдэг маш сайхан үг шүү.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  8. Гүнээ says:

    МАНАН дахиад луйвардаад гарч ирнэ. Энэ сценарийг монголд бус гадаадад хийж байгаа, МАНАН үүнд оролцож байгаа, 100 хувь итгэлтэй байна. Хүмүүс сонгуулиар хариуцлага тооцох ухаантай юм бодоод, гэнэн зан гаргаж байна. 2008 онд гэнэдсэн нь сургамж болоогүй бололтой.Сонгуулийг луйвардан төрийн эргэлт хийж буй эдгээр гэмт хэрэгтэнүүдийг өөр аргаар зайлуулах хэрэгтэй. Ганаа ах аа, Та тэсэх хэрэгтэй, ХҮН учраас тэсэх хэрэгтэй. Бид үүргээ биелүүлээд, өөрсдийгөө золиослоод дуусах үлдсэн. Дэвсгэрийг нь зөв тавибал цаашаа зөв явна. Дээрэмдүүлж, тонуулж, дээрэлхүүлж нулимуулж дэвслүүлж буй эх орноо хараад нулимс гараад байх юм. Уяхан, зөөлөндөө бус юм аа. Гадаадад байхдаа, нутагтаа очоод утаатай агаарыг нь цээжээ дүүртэл нэг удаа ч болтугай амьсгалах юмсан гэж мөрөөддөг байлаа. Аргаа бараад монголоос ирсэн хүний хувцасыг үнэрлээд тайвширч байх вэ дээ.

  9. Гүнээ says:

    Соёмбо, Баадай нараа. Бүгдээрээ уулзацгаая. Та бүгд шиг зөв бодолтой мянга мянган залуучууд эх оронд минь байгаа. Энэ орны заяа нь хаячихаагүй гэдэгт итгэж байна. Нэг нэгэнтэйгээ танилцацгаая.. Хэдий болтол коммент бичиж сууцгаах вэ???? Даруйхан байвал тун сайн байна. Миний харилцах утас 9901 7196.

  10. gankhuyag says:

    Манай Ерөнхий сайд байсан Гэндэн Оросын шоронд байхдаа “аргалын утаагаа нэг үнэртэх юмсан” гэж байсийм. Энийг гадаадын аль ч хэлэнд орчуулж болохгүй, бас чадахгүй. Энэ бол Монгол соёл ?!. Тэр их англи хэлтнүүд “Итгэлт тав гэзгээ шилэмдэн далан дээгүүрээ чулуудав” гэдгийг орчуулчихаaд намайг орчуулгын асуудлаар “шүүмжлэнэ” гэдэгт найдаж байна…Эхлээд монгол хэлний анхан шатны мэдлэг хэрэгтэй гэж бодно…

  11. Гүнээ says:

    Ганаа ахаа, Тантай бид уулзмаар байна. Өнөөдөр би өөрийн таньдаг ТВ-д ажилладаг хүнтэй орой хэрэг болгон уулзлаа. Таны утасны дугаарыг олж өгөөч гэж гуйсан юм. Харин хутган үймүүлэгч, хорлогч орж ирж байна уу даа гэж Танд харагдах болов уу гэж маш болгоомжилж байна. Таны амьдралд иймэрхүү төрлийн үй олон “нөхдүүд” таарч байдаг болохоор тэр юм. Та миний утас руу цаг зав гарган тоож залгавал би маш их баярлах болно. Хүндэтгэсэн,

  12. Гүнээ says:

    Миний аав адуучин биш л дээ. Гэхдээ эх орноо, утаатай Улаанбаатараа, ялангуяа аавыгаа санаад “Миний аав адуучин хүн” дууг интернетээр сонсоод, тэсэлгүй аав руугаа залгахад урдаас “…хүү минь байн байн залгаад байх чин яагаа вэ, мөнгө чин илүүдээд байна уу..” гэдэг байв. Мөнгөндөө биш гэдгийг утасны цаанаас тайлбарлалтай биш дээ. Аавтайгаа уулзахад, аав маань “чамайг, ойлгож, мэдсэн. Чи зөөлөн, нялцгай болох гээд байдаг… албаар тэгж хэлдэг байлаа..хүүдээ юу гэж ингэж хатуу үг хэлэх вэ дээ, аргагүй байсан..” гэдэг байгаа.. Эцэг эхчүүд холыг харна даа. Тэдний залгамжууд нь “өөхөнд ороовч нохой, өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй” болохгүй нь тулд үүргээ биелүүлэх үлдсэн. Ганаа ахаа тайвшираарай. Дахиад нийтлэлээ бичээд байгаарай.

  13. bi says:

    bi ch bas ta nartai sanal neg bdag ta nartai negdehiig husch bn bi solongost bdag yaj holboo barih ve ganaa ahaa ta heterhii ih bitgii buhimdaarai taniig demjigch tanii bichsen zuiluudeer chig zamaa bolgogch humuus zondoo bgaa shuu

  14. gankhuyag says:

    Тийм ээ. Залуус аа. Хамгийн аймшигтай нь миний хамгийн их итгэдэг, хайрладаг хүмүүс бараг бүгдээрээ надаас урвасан юм. Би л “ухаантай” тулдаа тэсч үлдсэн юм…Өөр ямар ч хүн энэ 12 жилийн “ардчилсан тамлал”-ыг төсөөлөхгүй л дээ. Гэхдээ би судлаач тулдаа л асар олон баримт “үлдээж” чадсан… Ямар олон хүн намайг “алахыг” хүсдэг гэж чи бодно…Хуцваа л байхгүй юу…

  15. miigaa says:

    ah mine ene tuhai bodvol net-s unshaa biz. Ali hediiin tohiroogoo hiitsen bizde. Bid end halaglaj suuhaas uuriig hiij chadhiin muu.

  16. gankhuyag says:

    Мэдээж өөр “мянга түмэн” юм хийж болно. Гэхдээ Та нар “хачин утгагүй нам, төрөө” л харж байна. Энийг чинь нетээс “уншихгүй” ш дээ…Зүгээр л наад тархи толгой чинь “хэвийн” ажиллаасай л гэж бодож байна…

  17. уншигч says:

    Айванхоу Майнзийг ингэж давруулсан хүн чинь Энхбаяр ш дээ Сонирхолтойн Энхбаярыг саатуулагдсаны дараа Фридланд огцорч удалгүй Энхбаярыг Англи өмгөөлөгч өмгөөлөхөөр ирсэн мөн SouthGobi ийг АТГ ынхан шалгаж эхэлсэн олон үйл явдалын огноо давхцаж бна Тэгэхээр Орост төлөх их өрийг Фридландын зээлээр төлж барьцаанд нь нүүрсээ өгсөн гэсэн олны яриа үнэн болж таарч бна

  18. gankhuyag says:

    Банк санхүүгийн талаар бичихээр Та нар сонгодог луйварчин О. Чулуунбатыг л ярьдаг. Намайг ярихад Та нар “хуц” л гэдэг биз дээ. Би банк санхүүгийн талаар тэр луйварчнаас арай илүү мэднэ…

  19. Anonymous says:

    Sudlaach Ganaa daa amjilt sain saikhnyg husen eruuhiin yamdamd tany ajil uil heregt chadlyhaa hereer tusalj, demjih huseltei bgaagaa ilerhiillie. Bi tany ene blog-yg bainga unshij, demjij yavdag hunii neg. Ireh gej bui songuuli-tai holbootoi Tanyg bie daan ner devshin, tanyg bolon tany sanal bodpl, uil ajillaagaag tani demjij bdag olon humuusiig tuluulun huselt tavih gesen yum.
    Boston hotyn Mongolchuudyg tuluulj bna

  20. Snow says:

    Tand amjilt husiee, bitgii nugaraarai. Ter Altangadas od harvadaggui gedeg ugiig tanid l heleh yostoi ug baih! amjilt

  21. gankhuyag says:

    Би их баярлаж байна л даа. Надад санхүүгийн биш гэхэд сэтгэл санааны тусламж үзүүлж болохгүй уу ?! Дор хаяж над руу дайрсан тэнэгүүдээс намайг “өмөөрч” болохгүй гэж үү ?! Би Та нарын хайрыг “хүлээгээд” үхэх гээд байгаа юм алга л даа. Та нарын “хайрыг” мэднэ л дээ…

  22. gankhuyag says:

    “Ганаа ах” компьютер мэддэггүй.. Та нар “хуцваа” л байна. Баярлалаа. Би гадаадын тагнуул биш, БИ БОЛ МОНГОЛ СУДЛАААЧ…

  23. Baadai says:

    Гүнээ бид нар нэг сайхан өдөр Ганаа ахтайгаа цуг уулзаад нэг үг байдаг да Аавдаа алагдуулах,ахдаа загнуулах сайхан байдаг гэж …Удахгуй уулзана гэдэгт итгэлтэй бна. Ганаа таны энэ их сэтгэлийн тэвчээр, хатуужил бидэнд урам,зориг болон таныг хайрлах, хүндлэх,дээдлэх эрч,хүч болдог юм шүү дэ. Муулах,доромжлох тусам Алтангадас од шиг гялалзах болноо. Энэ тэр сэжиг бүхий нөхдөд хангалттай хариу болно!!! Тэр нөхдүүдэд хэлэхэд 439,292 дэмжигч байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй!!! Таныг болон танаа гэр бүлийг Бурхан ивээг.Миний охиний аавдаа байнга хэлдэг сайхан үг шүү. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  24. Ganaa says:

    Судлаач Ганаа та тавлаг хаваржиж байна уу? Таны, үнэнийг бичсэн нийтлэлийг хүлээн байж уншдаг олон Монгол хүний нэг байна. Таныг гайхаж сууна. Энэ олон жил бурууд бууж өгөлгүй, ард түмнээ \үнэнээр\ тэжээн одоог хүртэл бичсээр байгаад тань баярлан хүндэлхээс араггүй.
    Бид 20 жилд манлайлагч хүмүүсээ эрх биш гадралдаг боллоо. Залуусаа, өөрсдийн мэдэх зайлшгүй УИХ д гаргах хүнээ бие даасан байдлаар зүтгүүлэх ажил зохион байгуулж чадах хүн байхгүй юу? Бид сонгогчид биз дээ. Нэг ч гэсэн худалдагдахгүй хүнийг гаргамаар байна

  25. gankhuyag says:

    Намайг бол “муухай ааштай” гэнэ. Цаана чинь “соёлтой” хүмүүс дүүрэн байгаа. Тэр “соёлоо” л дагахгүй юу…

  26. Дорж says:

    Инфоаашмаань гэдэг…

  27. Baadai says:

    Доржоо чамд зөвлөхөд ч,и тэр эх орноо худалдсан,луйварчидийг магтан дуулсан сонин,сайтуудаа уншихийг анхааруулж бна.Бидэнд зөвхөн баримттай унэн мэдээлэл хэрэгтэй бна харин танд тархиа угаалгасан мэдээлэл уншивал өвчин чинь илаарших юм шиг бна.!! Бидэнд амьддаа………энэ үг хангалттай шүү! Ганаа таныг Бурхан ивээг.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  28. BI says:

    TA UIH D NER DEVSHIJ BOLOHGUI GEJUU BIE DAAGAAD NER DEVSHLEE GEVEL SURTALCHILGAA BOLON BUSAD ZUIL DEER DEMJIJ AJILLAJ CHADNAA YAMAR NEGEN UNE HOLSGUIGEER SAIN DURARAA TEGEESEI GEJ HUSCH BUI HUMUUS ENUUGEER ZONDOO BN SHUU DEE TANII UUR GARSAN BHAA ODOO

  29. Luzyfur says:

    interneteer heregtei hereggui yum uhahaar, nom unshitsgaay.

  30. delgermaa says:

    ex sain duraaraa uhej baih shig baina…am’d baihdaa laitai uhehdee hurtel buur buur ih…mashindandaa odoo…

  31. Гүнээ says:

    Эртхэн уулзацгааж, Ганаа ахыг УИХ-д нэр дэвшүүлэх талаар ярилцаж, зүтгэх хэрэгтэй байна. Тийм учраас даруйхан гэсэн юм. Монголд жилийн дийлэнх өдрүүд нартай байдаг. Тэгэхлээр нэг нартай өдөр маань даанч тодорхой бус байна. Ганаа ахаа, Та тэнд очоод “муухай ааш”-аа гаргаад бай л даа. Таны “муухай ааш” чин энэ оронд тун хэрэгтэй байна. Бидэнд хэрэгтэй байна. Тантай адил “муухай ааш”-тай, Та үнэлдэг хүмүүс байвал тэдэнтэй хамтруулаад баг болгоод УИХ руу явуулмаар байна аа…. Дүү нар нь гутлын улаа эргэтэл зүтгэе, санхүүжилтэд бүү санаа зов оо, залуучууд болгон 10 000 төг хандивлахад сонгуулийн зардал босоод ирнэ. Ер нь бидэнд сонгуулийн зардал гээд их мөнгө ч хэрэггүй. Чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар, үнэнээ хэлээд явахад ард түмний дийлэнх хэсэг ойлгоно оо. Чухал царайлаад худлаа яриад байгаа хүмүүсийг хараад бөөлжис цутгаад байна. Бүтэн 20 жил. Энэ хорин жилд маш их зүйлийг амжуулна даа уг нь. Хүнд үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэлийн суурь, боловсруулалах үйлдвэрүүд, түүхий эд нь бэлэн байгаа арьс шир, ноос ноолуураа ядахдаа 100 хувь боловсруулаад бүтээгдэхүүн хийгээд зарахад ч 2,7 сая хүнээ элбэг тэжээнэ. Ёо ооо, алдагдсан боломжийн үнэ цэнэ ямар аймшигтай тусаж байна аа… Алалцаад байгаа тэр уул уурхай ч хэрэггүй. Хөрсөн дор байсаар ирсэн, ямар биднээс мөнгө нэхээд байгаа биш байж л байг. Жишээлбэл, хэдэн арван сая жил хөрсөн дор хэвтсэн нүүрс, энэ хэдхэн жилийн дотор үнс болно гэж байхгүй. Хэдэн арван жил болоход үнэ нь улам нь нэмэгдээд л хэвтэж байг. Бүх эрдэс, ашигт малтмалыг орлуулах материал гараагүй юм чин яах юм. Америкчууд 2013-2014 он гэхэд, солироос ашигт малтмал олборлох боломжийг судлах бэлтгэл ажил болгон сансарын хөлгүүд бэлдэж байна цаана чин. Сарнаас гелий олборлох гээд том гүрнүүд өрсөлдөөд олон жил болчихсон байдаг. Гэтэл хийж чадаж байсан гутлын үйлдвэрээ дампууруулчихаад гаднаас гутал авчираад рекламдаад сууж байдаг. Монгол хиймэл дагуул хөөргөнө, атомын цахилгаан станц барина гээд харанхуй хүмүүсийн толгойг эргүүлээд байж байдаг. Эхлээд хийж чадаж байгаад мартсан энгийн зүйлээ хиймээр байна. Залуучууд бидэнд шудрагаар өрсөлдөх, хийж бүтээх орон зай дутагдаад байна.. Заа одоо түр больё доо, ёстой “архаг өвчин”-өө дахиад хөдөлгөчихлөө.

  32. Гүнээ says:

    27.28-д. Эрхэм нөхөр Дорж минь ээ. Үнэнийг хэлж буй нэгнийгээ битгий доромжилж бай даа. Чи 7 буудал, Дамбадаржаа, Толгойт гээд гэр хороололоор явж үзсэн үү. Хүмүүс яаж, гадаад орны нохой, муурнаас долоон дор амь зогоож байгааг мэдэх үү. Чамайг энэ бүгдийг ойлгох ухаантай гэж итгэж байна. Хүндэтгэсэн,

  33. uugii says:

    За даа. Энд сүржигнэсэн сүржигнээгүй галт тэрэг хөдлөөд явчихсан санагддаг юм. Бидний энд айл гэр болж тоглох нэгнийгээ хөөрөгдөх эсвэл газар дор ортол нь муулах бол үнэндээ тусдаа асуудал болсон.

    Эдийн засгийн сул дорой байдал нь биднийг гаднаас хараат байдалд шууд оруулсан. Мөнгөтэй хүн мөнгөгүй хүн хоёр ер ямар далуугаараа эрх тэгш гэрээ байгуулах вэ дээ. Халаасандаа сохор зоосгүй хүн хамгийн түрүүнд юу бодож чадах вэ гэвэл юугаа ч хамаагүй зараад мөнгөтэй болохыг л бодно биздээ. Энд нэг их эх орон ард түмэндээ хайртай тухай ярихад хэцүү.

    Одоо олигархи, авилгач, авилгадуулагч энэ тэр гэж үнэн гажиг жүжиг тоглоод нэмэр байхгүй ээ. Энэ төрийн институциуд сапирцан эксэл машин шиг болоод удаж байна. Үүнийг засахгүйгээр бие хүнтэй тэмцээд ямар ч үр дүнгүй. Өөрсдөө унаж яваа машинаа ямбийруулчихаад түүнийгээ өөрсдөө засна гэж тэнэгтэх, тэгж тэнэгтэхийг харж суух ямар утгатай вэ?

    Харин эсрэгээрээ би энэ ямбий төрийг хувьдаа ашиглахыг хичээдэг. Хоорондоо ямар ч уялдаа байхгүй юм чинь дундаас нь өөртөө ашигтай шийдвэр гаргуулах гэж хичээж явдгаа зөвтгөж чадахгүй ч бид чинь залуу насаа өөрийн гэсэн амьдралаа бодох хэрэгтэй биздээ.

    Сонгуулиар өвчилсөн залуус пиво уунгаа улс төрч болчихсон түүний дээр хэдэн барилддаг гишүүд, харваас худлаа хэдэн гар улс төр гээч мэргэшлийг бас энэ шинжлэх ухааныг тэр гэх тэмдэггүй болтол нь хог шороотой хутгасан. Ерөөсөө энд зөв чигтээ явж байгаа юмыг олж харна гэдэг хэцүү болсон учир суурь өөрчлөлт л хэрэгтэй.

  34. Монгол хүү says:

    Сайн байна уу
    Таны цаашидын ажил амьдралд амжилт хүсэе. Энэ Монголын минь заяа их учир маргаашын сайхан өдөр, сайн цаг ирнэ гэдэгт итгэж явдаг шүү. Тэр цаг хүртэл эрүүл энх байж энэ зэврүүн МАНАНтай өдрүүдийг арилгах тэмцэлд өөрийн шударга нийтлэлүүдээрээ оролцоорой гэж судлаач, эх оронч танаас хүсч байна.
    Монгол хүү

  35. Гүнээ says:

    Тэр галт тэргийг чин зогсоож л сална даа хө. Ядуу мөртлөө бардам, нэр төрөө эрхэмлэдэг олон залуучуудыг би мэднэ. Амьдраад болоод л байдаг юм даа.

  36. gankhuyag says:

    Мэдээж, зогсоож л таараа…

  37. Baadai says:

    Гүнээ чам шиг зоригтой, хэлэх үгээ хэлж чаддаг олон залуучууд бгаа гэдэгт би маш их итгэж явдаг юмаа. даанч их хол бна да. Уучлаарай намайг гэхдээ би чадахаасаа чадахгүй хүртлээ Ганаа гэдэг унэн үгтэй,сүдлаачийн төлөө дууграх болно. Энэ агуу их сэтгэлийн тэвчээртэй хунээс ихийг мэдэж бага уурлуулах юмсан л гэж бодож явнаа. Санал нэг олон уншигч бгаа гэдэгт итгэлтэй бна. Ганаа таныг болон танаа гэр бүлийг Бурхан ивээг. Миний охиний аавдаа хэлдэг сайхан үг шүү. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  38. bi says:

    guneetei adilhan bodoltoi bnaa ta UIH d ner devsheed medleg chadvaraa oor gazart ashiglaad uzvel yasiin be tand amjilt huse

  39. Snow says:

    Guneegiin sanaliin demjij baina, songuulias umnu tanii bichsen ХАОС ХИЙГЭЭД УЛС МӨХӨӨХ ТЕХНОЛОГИ gd niitlel olon hun unshaasai gej huschiine, yostoi endiig unshaad shavalch ih um garna daa!!!

  40. Snow says:

    Guneegiin sanaliin demjij baina, songuulias umnu tanii bichsen ХАОС ХИЙГЭЭД УЛС МӨХӨӨХ ТЕХНОЛОГИ gd niitlel olon hun unshaasai gej huschiine, yostoi ene-iig unshaad shahvalch ih um garna daa!!!

  41. Anonymous says:

    ГАНХУЯГАА, БЛОГООС НЬ ХVНИЙГ ДVГНЭЖ БОЛДОГГVЙ ЮМ ШVV ДЭЭ ГЭЭД ХЭЛВЭЛ ЯАХ БОЛ…

  42. ананд says:

    Гүнээ. Ганаад чиний саналыг би ч бас өмнө нь хэлж байсан. Эх орон ард түмнийхээ хувь заяаны төлөө, судлаач Ганхуягийг УИХ-д нэр дэвшихэд нь бүгдээрээ нэгдэж дэмжье. Зохион байгуулагдъя.
    Зөв хүнээ дэмжих тухай их яригдаж байна. Гэхдээ одоо нэр дэвшээд байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хар даа. Хэнийг нь сонгох юм бэ. Ямар ч өөрчлөлт гарахгүй нь ойлгомжтой боллоо. Ганааг уншдаг, дэмждэг хүмүүс нэгдэцгээе. Ганаа одооноос эхлээд сонгуульд нэр дэвших ажилдаа ор. Залуучуудынхаа үгэнд ор. Хугацаа бага байна.

  43. Baadai says:

    43.д хэлэхэд чамайг блогоос, нэр байхгүйг бодоход Монголын хамгийн арчаагүй хог шаар,аймхай,хулчигар амьтан гэж дүгнэж бна.!!! Ганаа бол монголын олон түмэнд үнэн бодит мэдээлэл өгдөг юм.Харин чи бол хутган үймүүлэгч ХАРХ !!! Дахин энэ сайтаар чамайг шагайхгүй гэдэгт итгэлтэй бна.! Би олон удаа Ганаа судлаачийг сонгуулид өрсөлдөөч гэж гуйсан.Одоо хэлэхээс айж байгаа ч уг үнэндээ олон хүмүүс таныг дэмжиж бгаа учраас зориг гарган дахин гуйж бна.Гол нь танд монголыг маань аврах гарц бгаа шүү дэ.Тэр гарцаа мөрийн хөтөлбөртөө багтаахад л хангалттай.МАНАН гийн мөрийн хөтөлбөр сонгууль болоогүй байхад эхнээсээ шалгалтанд унаад буцаж бна.Та зоригтой шүү дэ.Бид нар яаж дэмждэгээ харуулнаа.Таныг бурхан ивээг.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  44. Ta odoo neg zorig gargaad ner devsh. Esvel tand neg tailbarlagdashgui shaltgaan baina, esvel ta itgehgui baina. Gevch ta “naidaj” baina gedegt bi itgej baina. Bi l lav ene zaluusiin adilaar tuslahad belen baina. Taniig bid guigaad baihad ta yagaad duugai baigaad baina? Unen shaltgaanaa hii. Oligarh huchtei ni huchtei, gehdee ard tumen bas huchtei, ard tumniihee huchiig uzmeer baina. Baadai, Gunee ta nar zohion baiguul, bi l lav tuslana.

  45. 89 оны бэеби says:

    Gants mod gal bolohgui, Gankhuyag ah yu ch bolohgui… Gankhuyag ahad negdel prakts heregtei. UIH-d orj chadlaa ch ganaa ah tsoonh shuu de…

  46. 89 оны бэеби says:

    Gehdee UIH-d orj chadsanaar ta, togoon dotor ni butsalj iluu medeeleld oirhon baih bolwu. daisnuudtaigaa oir bai gedeg bizde.

  47. 89 оны бэеби says:

    ta uuruu oroltsoj temtseldehgui bol tanii heldegeer ta ooroo ch gesen hooson chalchaa seheetnees yalgaagui haragdana shuu dee…

  48. delgermaa says:

    ZALUUCHUUDAA BITGII HERELDEE, GANAA AH SONGUUL’D OROLCOHGUI, ERDEMTEN HUN UCHIR SUDALGAANI AJLAA ILUUD UZDEG UM BAINA LEE, HARIN ENE HUNII HELDEG YARIDAG ZUILIG OLON NIITED ILUU HURTEELTEI BOLOH TALAAR TA HED AJILAH HEREGTEI BOLOW UU?

  49. Ganzorig says:

    Er ni demjih hyn ih baih shig baina. Ulsiin ih hurald hamgiin baga zardalaar oroh geed yzvel yahuu? Temuujin gishyyn shig! Handiviin dans neechih! Tegeed bygdeeree yzej taray. Sain duriinh geseesee ilyy setgeleeree zytgeh olon zaluus baij l baina.

  50. Дорж says:

    Гүнээд… Инфомани минь түгээмэл үзэгдэл шүү. Инфономмаань гэхэд л галзуугийн эмнэлэгт тун ойрхон… Чин сэтгэлээсээ соёлтой харьцсанд баярлалаа.

  51. Дорж says:

    Гүнээд… Хүмүүн хэдий муу ч оюунтан. Сэдхил сайхан, хүмүүжилтэй бол бурханаас ч дутахгүй. Хэдий муу ч гэсэн ахуй, орчин нь түүний мэдлийнх. Харин нохой, муур бол араатан. Зэрлэг нь золбин, ” Зэрэглэлтэй ” нь хүний мэдлийнх.

  52. BI says:

    GANAA AHDAA UIH D NER DEVSHIHED NI ZORIULJ HANDIVIIN DANS NEEYE BI HUVIDAA DEMJIHED BELEN BN ALIV GUNEE BAADAI NARAA HODOLTSGOOEY

  53. ganbaa says:

    ganaa sudlaach chini tenesen yltai gesen bizdee.tegeheer devshuuleh uu. ug ni ih hurald garaad irmeer l hun baigaa ym.

  54. orgil says:

    Sudlaach Ganaa ahiig parlamentiin gishuun boloh asuudliig demjihgui bn. Harin UIHiin songuulid ner devsheesei gej uneheer ih husch bn. Ganaa ah sudalgaanii ajlaa tur hoish ni taviad unuug hurtel hiisen yumaa humuust taniulah tal deer ajillah heregtei terend parlamentiin songuuli saihan shaltag boloh bh. Mun songuulid ner devshseneer taniig uneheer demjihig hussen humuus uursdiin biyer garch irne. Yalanguya internet ashiglaj bui nuur nuuree haraltsaj chadahgui unuugiin nuhtsuld ih ach holbogdoltoi bhaa.

  55. Anonymous says:

    Монголд “ЧИХГҮЙ ТОЛГОЙ” ууд дэндүү олширсон. Биеэ хэт тоож, бусдын үгийг үл ойшоодог байдал нийтдээ байна. Ингэж байхад улс хөгжих эсэх нь тун удаан хугацааны хэрэг болж байна.

  56. Baadai says:

    Оргилын хэлэж бгаа санал бас л бодох асуудал гэдгийг Ганаа та нэг тунгаан үзээрэй.МАНАНгийн нөхдүүд эх орон,ард түмний минь ямар байдалтай болгосоныг хараад ,үзээд байж суух газараа олохгүй тань шиг бухимдаж бна.Энэ нь монголын ард түмэн 22 жил хамгийн аймаар доромжилыг амсан,тэвчээртэй өнгөрүүллээ.Одоо бидэнд сэхээтэн жинхэнэ монголч эрдэмтэний үйл хэрэг энэ төр засаг,ард түмэнд хэрэгтэйг их л хожуу ойлголоо.Тун цөөхөн дө.Гэхдээ танд итгэж бгаа шүү.Таныг Бурхан ивээг.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  57. Luzyfur says:

    Urdah hicheeluudee l hiivel barav shd ta nar, yun ch setgeliin hodloltei ulsav..Hooson nomloh oor, yumiig shuumjleh amarhan, ajil hiih neg oor! Herev hun ooroo husvel devsheed garag l bailgui.. Infomania gej shine yum garaad irsiim shig balairtsgaagaad baihiin, ali 16,17-r zuunii uyees l yarij zognoj irsen biz de ter aguu philosophichid chin! Tegeed ch “Infomania” bidnii ayul bus, “Infofilter” gdg asuudliig bodoj uzmeer. Heregtei hereggui net uhaj, end tendgui commercial sites, blog uhaj baihaar zuv medeelliin eh uusvertei bolj, teriigee ooriin tolgoigoor shuun tungaij, dugnelt analyse hiij surmaar bidnii ueiin zaluus. A gevel aaaaa geed B gevel beeeeeeeee geed hotond belchij baigaa honinuud shig baih aa bolij daichin, sergeg sorgog baih heregtei! Tegeed ch herev unshij baigaa bol blog hotolj bgaa hun n ehleed shuumjlegchidee doromjilj hooj tuuj zailuulahaa bolih, ene uhriin jimeer l ursaad baigaa heden erguu tolgoituudaa ooroor setgedeg bolohod anhaarmaar yum. Tanii blog.iig haaya da hardag baisan, Za, zuv gesen n olshirch, shuumjilj sorgoldoh uls n bur alga bolood baih yum. Bi tegej baisan, ingej baisan gej yarihaasaa gadna ter uedee ch ter, odoo uedee ch ter yamar neg campaign ornuulbel, suuld n Baabar guai shig ih medej tuuh yarihaas arai oor helbert shiljij ogoojoo ogch, oson devjihed nemertei bolov uu daa..negent l uls eh ornoo gesen ongo ayasaar handaj baigaa yum bol! Za tegeed araas bitgii neree nuuj haasan, zurh zoriggui yamar yumnii yasan yu geed utgagui, doroi gomdolluud tsuvuulaad baigaarai. Tuvugtein…

  58. Ganzorig says:

    Luzyfur-tegej ih tuvug udaad baigaa bol unshihaa bolchih shig saihan yum haana baina. Hymyys uuriin infofilter ashiglaj baina shd. Uhaandaa shyymjleliig hyleej avna geed tom tomoos tom! todoos tod bainga heldeg shd. Ene huudsaar bainga orj gardag bol oilgomjtoi l zyul! Ontslogo ni shyymjlel ni yamar tuvshind baina ve? gedegt l hamag shyyltyyr ni baigaa yum l doo online andaa.
    hachin zarimdag yu ch bish. uuh ch bish bulchirhai ch bish. medlege ch bish hooson tsetserhel comment bolj chadahgyu l dee. Bolj baigaa olon zambraagyu yul yavdliin uchir shaltgaaniig henees ch haraat busaar unshij oilgoh gantshan tseg yum shdee uul shugamandaa.

  59. Soogii says:

    Олон жил ярьж бичлээ Та, хүмүүсийг арай өөрөөр бодож сэтгэж, бодит байдалыг дүгнэж, ш/у- д итгэж түүнд шүтэж, онолоор нь замнаж амьдрах суурийг тавих гэж. Ингэх ч болно гэж бүхнээ зориулж байсаны тань үр дүн харагдаж эхэлэж байна. Бухимдал хичнээн их ч гэлээ энэ олон сайхан залуусынхаа дэмжлэгт сэтгэл тань тайтгарч элэг нэгт ард олныхоо төлөө илүү ихийг хийж бүтээх эрмэлзлэлээр оргилон буй гэдэгт итгэнэм. Хамгийн бохир шудрага бус аргаар босгосон эрх мэдэл албан тушаал, мөнгө санхүүгий пирамид доошоо хэрхэн нурж буйг залуучууд дунд үеийнхэн мэдэрч хэллээ, нурангинд нь дарагдаж үхэхгүйгээр өөр цоо шинэ амьдрал цогцлуулахын тулд Тантай хамтран ажиллаж тэмцэхээ илэрхийлж буйд нь талархууштай. Таны “гарц”-ны тухай Баадайтай санал нэг байна. Сонгогчидын хэдэн хувь нь намууд болон нэр дэвшигчидийн мөрийн хөтөлбөртэй танилцаж байж сонголтоо хийдэгий нь нарийн мэдэхгүй юм, ихэнх тохиолдолд гоё,бас урт нэртэй хөтөлбөрүүд л хөвөрч байдагсан. Харин энэ удаа маш товч тун тодорхой “Гарц” нэртэй хөтөлбөр түмэн олныг араасаа дагуулана хэмээн найднам. Энэ юун тухай өгүүлж буйг судлаач ойлгох буйзаа.”…Олны хүч оломгүй далай” гэж…Судлаач Танд амжилт хүсье!

  60. enkhbat says:

    сайхан цаг ирнэ ээ барууныхан монголчуудыг мэдэхгүй л байна. Африк ч юм уу бусад улс орныг тонон дээрэмддэг шигээ бид нарыг бодож байгаа бол тэд маш том алдаа хийж байгаа нь тэр гэж би боддог юм. ганхуяг судлаач та биеэ сайн бодох хэрэгтэй байхаа. эрүүл биед саруул ухаан гэдэг дээ. өөрийгөө чадахгүй бол өөр юуг ч чадахгүй ш тээ. та хамгийн эхлээд уур бухимдлаа дараад сонгуульд нэр дэвших бодол өвөртөлж чадвал эхний том алхам өөрийгөө нэг яллаа гэсэн үг. дараа нь аандаа таны эх орноо гэсэн бодол мөрөөдөл тань алхам алхмаар биелэх болно.

  61. Түшиг says:

    нөгөө “Дээрэмчидийн Нам”-ын асуудал юу болсон бэ?! Ширээ компьютерынхээ араас салах дургүй мань мэтэд их зөв шийдэл шиг санагдаад байсан даа…

  62. Anonymous says:

    deeremchidiin nam anh skandinawaas ehelsen tuuhtei, 5-6 jiliin omno neleen huchee awaad ayandaa chimee tasarsan baidag, harin germand ted moodond orood baina, germany 4 mujiin parlamentad suudal awaad baigaa, germany zuuni namin oron zaig ezlen turin orj irj bui zurag haragdaad baidag, neg eosondoo “eserguicliin” neg helber um uu daa, ternees belen GARCtai nohod bishee…ug namin suur’ huch n’ 25-40 nasni zaluuchuud(manaid bol hogshingooroo duuduulah baih , hehe), harin parlamentad orson nohod bol hamaagui ahmad humuus baina lee

  63. delgermaa says:

    Ganaa ahaa: grekiin eronhiilogch n’ TECHNOKRATUDIIN zasgiin gazar baiguulah sanal gargaad baina, ug n’ ih saihan sanaa um, harin ted huseh bolow uu? Neg udaa ch bolow uu ner cewer, erdemten merged, uhaantai humuusees zasgiin gazraa burduulen ajilluulj uzeh umsan

  64. radnaa says:

    technokrat zasgiin gazar ug ny saihan sanaa yum gehdee sanal hulgailj garch irsen 76 tiim zasgiin gazar baiguulan gej bodoj bna uu? bidnii chadah yum massmediag sudalgaa erdem shinjilgee deer tulguurladag bolgoh gehdee sudlaach ah heleed bna shuu dee urvadag geed. za tegye gej ehleed heseg hugatsaanii daraa zahaasaa avhuulaad l hudaldagdaad zaragdaad huviraad geed ene l mongoliin emgenel yum bish uu. bi asuudliig teneg tur zasaglalaas holduulah geegui shuu bid ter zasgiin gazriig zuv zamd oruulahiin tuld hoorondoo urvaj huviralgui temtsej surah heregtei bna. ene talaar medeh zuil bna uu. yaaval bid bie biendee unench zuv yumiig zuv buruu yumiig buruu geed tuun deer hatuu zogsoj chaddag boloh ve?

  65. Batjaa says:

    Ганаа ахыг сонгуульд нэрээ дэвшүүлээсэй гэж бодож байна. Тархиа харьцангуй бага угаалгасан авилгалын вирусээр амьсгалаагүй гадаадад байгаа монголчууд шууд дэмжинэ тэгээд инфоманитай мань мэт дэмжинэ шүү тэгээд дээр нь нэгдээд ажиллацгаая л даа. Гараад л ирнэ дээ.

  66. Anonymous says:

    Ватотгон докторын лекцыг сонсбол дотор уужирч магад

  67. Guranz says:

    Ямар их сэтгэлийн хөдөлгөөнтэй улсууд вэ!!!. Чухам жолоогоо хоёр туйл руу нь мушгиад байх юм. Бид иргэний нийгэмд амьдарч байна л гээд байдаг тэгээд энд сэтгэгдэл бичсэн хүмүүс шиг ямар ч хариуцлага хүлээдэггүй асуудлыг өнгөцхөн шийдчих гарц л хайгаад байх юм бол ямар юмны иргэний нийгэм байх вэ төр төвтэй нийгэм л байнашд. Бид өөрснөө энд оролцох хэрэгтэй шүүдээ тэрнээс таалагдсан болгоноо парламент руу хөөж гаргачаад хойноос нь яах нь уу гээд хараад сууж байж болохгүй л баймаар. Харин ч судлаач гуай шиг юмыг хэлж бичиж байна гэдэг хамгийн том тэмцэл юм бишүү. Парламентийн гишүүн гэдэг бүх асуудлын шийдэл биш, өөрснөө бид төрөөс хэт хамааралтай амьдралтай болцон учраас л нэг сайн засаг ноёны эрэлд хатаад байх юм. Хүн бүр ямар нэг хэмжээгээр оролцдог судлаач гуай шиг ядаж ингээд анализтай нийтлэл бичдэг тэрийг нь хүмүүс уншиж ухаарч ойлгодог маягаар тэмцлийн замаа зөвөөр харах хэрэгтэй байна. Тэхгүй бол улс төржсөн Энхбаяржсан МАНАНжсан солиорол мөддөө арилахгүй нь байна шүү хүмүүсээ. Эх оронч коммент бичих амархан гэхдээ хэдий болтол хэлдэг бичдэг болгоноо дундаасаа хөөчихөөд өөрснөө алгаа тосоод суух вэ!!!

  68. цээмэ says:

    манай олон залуус энэ олон төрлийн мэдээллүүд дундаас үнэн зөв мэдээллийг олох тун хэцүү байх юм даа эх орон ард түмэн гэж их ярих ч цаг дээрээ тулхаар зөвхөн өөрсдийхөө төлөө намын төлөө гэж явдаг энэ улс төрч нэртэй бизнес эрхлэгчдийг улс төрд битгий дэмжиж оруулаач олон түмэн минээ тэднээс болж эх орон минь эд бараа шиг л худалдагдаж эргэшгүй их сүйрлийн зам руу орлоо

  69. цээмэ says:

    тэр тэнэгүүд чинь манай нам гэх хүлээснээс цааш харж чадахгүй эх орон ард түмний төлөө биш өөрийн эрх ашиг дараагийн сонгогдох аргаа л бодож явдаг энэ бүхнийг мэддэг аль эсвэл бүр мэдхийгч хүсдэггүй өнөөдрийн мөнгө хоолноос илүүг боддоггүй ард түмнээ бодхоор өрөвдмөөр юм даа тэд маань ядаж өөрсдийнхөө төлөө ч тэмцэж чаддаггүй энэ бүхнийг хархаар хий л бухимдах юм

  70. grandeura says:

    Өөрөө биш өрөөлөөр асуудлаа шийдүүлчих гээд л үзээд байх юм. Амьдралд тулгарсан жижиг асуудал ч байсан хэн нэгнээс (лам, бөө etc.) асууж байж шийдэлд хүрдэг зангаа эхлээд хаях хэрэгтэй. Дэмжинэ, гаргана, татна, унагаана, чадахгүй бол хараана энэ чинь л та нарын хийдэг үндсэн ажил болоод байна даа…
    Чи улс төрийг сонирхохгүй бол улс төр чамайг сонирхоно гэдэг зүгээр л нэг хийрхэл юм шд… Өөр өөрийн замаар эх орондоо “эх орончоор ажиллаж” амьдарцгаая.

  71. Baadai says:

    Энэ сайт хэзээ ч бөө,лам гэж ярьж,бичдэггүй юм шүү.Уучлаарай та сайт андуурсан бнаа.Лав л таныг Эх Оронч хун гэдэгт би итгэхгүй бна.Харин таныг их амин хувиа хичээсэн нөхөр гэвэл та гомдохгүй байхаа!!! Уучлаарай ЭХ ОРОН ч минь МАНАН гийн талаар болон ЭХ орныхоо талаар санал,бодлоо хэлвэл баярлах болноо.Баярлалаа АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  72. grandeura says:

    Баадай гуайд асуудлыг жаахан ухаад ойлгочихвол бөө, лам биш арай өөр зүйл бичсэн юмсан. Ганаа гуайг дээшээ гаргая, дэмжье гээд нэмэргүй гэдгийг хэлэх гэсийн, судлаач ч үүнийг мэдэж байгаа учир тийм тэнэг зүйл хийхгүй гэдгээ хэлсэн байсан….
    Тэгээд та нар амин хувиа хичээхгүйгээр энэ нийгэмд амьдрах гээд үз л дээ, чадахгүй байж битгий донгодож бай… байвал жишээ хэлчээрэй. Би зүгээр л “эх орончоор ажиллая” гэсийн дор бүрнээ.

  73. Baadai says:

    Тэрсүү үзэлт Нагаанбуугийн Амин үзлийн философийг ярьж бгаа бол тэр үзэл хүн бүрт суухаас өмнө МАНАН гийн олгархууд эх орны минь идэж дуусгах гээд бна.Бодит амидрал дээр Ганаад гарц бгаа учраас хэлээд,бичээд бгаа юмаа.Энэ 2 ойлголтын ялгааг мэдрээд дараа нь эх орон ч гэж донгодвол маш их баярлах болно.Баярлалаа.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  74. grandeura says:

    Өөрт чинь л амжилт хүсмээр байна даа… би ч яахав хүний хэлсэн бичсэнийг ухаж төнхөөд ойлгоод байдгым аа нэг…

  75. Anonymous says:

    Boston hotyn Mongolchuudyg tuluulj bna gej bichsen hun bna. Udahgui Mongoldoo ochih gej bui tul sudlaach Gankhuyag
    akhyg demjij bui humuustei negdmeer bna. Utsaar holbogdono u (9918 7195).
    Gana

  76. Anonymous says:

    Африк яачихаав. Африкчууд Монгол шиг болохгүй юм шүү гэж байгаа ч юм бил үү.

  77. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа. Ганаа судлаачийг УИХ-д бие даан нэр дэвшүүлье .
    УИХ-д бие даан нэр дэвшүүлэхэд 801 дэмжигчдийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагатай юм байна. Бид 800-аас илүү 1000 орчим дэмжигчдийн гарын үсэг цуглуулах шаардлагатай байна.

    2012 оны 05 сарын 25-нд дэмжигчдийн гарын үсгийг дүүргийн сонгуулийн хороонд аваачиж өгөх хэрэгтэй юм. Сонгуулийн ерөнхий хорооны сайт-д Бие даан нэр дэвшүүлэхэд дэмжигчид маягт бөглөх ёстой юм байна. http://www.gec.gov.mn/details/370
    Эндээс маягтыг нь татаж аваад дэмжигчдээрээ бөглүүлж, скайнердаад доор дурдсан хаягаар цуглуулна.

    Эцсийн хугацаа нь энэ сарын 25-ны өдөр ажлын цагаар дуусгавар болно.
    Залуучууддаа уриалах нь. Гэр бүл, найз нөхдөөрөө дээрх маягтыг бөглүүлж /1 маягтад 5-10 дэмжигчийг багтаах/ маргааш Дүүргийн сонгуулийн хороонд 16 цаг гэхэд аваачиж өгье. Нэг хүн 10-20 дэмжигчээр бөглүүлбэл 100 хүний зохион байгуулалтаар 1000 гаруй дэмжигч цугларна.

    РС: 1. Маягтад дурдсан мэдээллийг үнэн зөв бөглөх/Сонгуулийн ерөнхий хорооноос хүн болгон руу хандаж шалгана./.
    2. Хаяг: gune_ts@yahoo.com
    ЗАЛУУЧУУДАА, НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН 16 ЦАГ ГЭХЭД ДУУСГАВАР БОЛНО. ҮҮНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОЖ, ААВ, ЭЭЖ, АХ ДҮҮ, НАЙЗ НӨХӨДДӨӨ СУДЛААЧ ГАНАА АХЫГ ТАНИУЛЖ ДЭМЖИГЧИЙН МАЯГТЫГ БӨГЛҮҮЛНЭ ҮҮ. МАЯГТЫГ БӨГЛҮҮЛЭХИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ХҮН НЬ ЭХЭНД НЬ БӨГЛӨВӨЛ БИД ТА НАРТАЙ УТСААР ХАРИЛЦАХ БОЛОМЖТОЙ ЮМ.

    FACEBOOK, TWITTER, messenger-ээ ашиглан энэ мэдээг цааш нь түгээж өгөхийг хичээнгүйлэн хүсье.

  78. Baadai says:

    Гүнээ чамд баярлаж байгаа шүү.447,843 н уншигч дэмжнээ гэдэгт итгэлтэй бна.харин Ганаа маань яах бол гэдэгт л эргэлзэж бна да.Уучлаарай манай гэр бүл бүгдээрэй Ганаа эрдэмтэн,сүдлаачыг дэмжиж бгаа шүү.Ганаа таныг болон танаа гэр бүлийг БУРХАН ИВЭЭГ.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  79. Гүнээ says:

    Бид маягтын дагуу дэмжигчдийн анкетийг үнэн зөв бөглөх ёстой. Гадаадад байгаа залуучууд ч үүнд идэвхтэй оролцоосой гэж уриалж байна. Маягтад өөрсдийн харилцах утасны дугаараа тавиарай. Дээр дурдсан емайл-ээр маягтыг бөглүүлээд сканердаад явуулна уу. Дэмжигчдийн тоо 801-1000-аас давбал бид нэг шалгуурыг нь давж гарна, Ганаа ахад хандах боломжтой болно. Залуучуудаа, даруу бус байна гэж намайг бүү зэмлээрэй, Ганаа ахыг яах бол хэмээн бүү эргэлз. Надад даатгана уу. Хүндэтгэсэн,

  80. Soogii says:

    Гүнээ,Баадай нартаа маш их баярлалаа,та нарын эхлүүлсэн ажил олон хүний сэтгэлд хүрч олон дэмжигчидийг татан оролцуулахаас гадна эх орныхоо ирээдэүйг цоо шинээр цогцолуулахад оруулж байгаа үнэтэй хүвь нэмэр болох болноо.Амжилт хүсье!

  81. bi says:

    guneed mash ih bayarlala ene ajiliig zoriglon barij avsand ganaa ahiig demjilgui yahav helsneer chini hiigeed yavuulya amjilt husch bn

  82. delgermaa says:

    amjilt amjilt!!!!

  83. Munkhbayar says:

    devshih gej bui toirgiin irgediin sanal heregtei biz dee

  84. Baadai says:

    Та бүхэнд матаж бна.Судлаач Ганаа УЛС.МН д ТЭНЭГ хувьсгал болбол………гээд л мундаг нийтлэл бичээд тавьсан бна. Уншаарай их хэрэгтэй.

  85. radnaa says:

    uls.mn deer orj unshlaa urd ny unshij baisan yum baina arhiviin 2011 onii 2 sard deer baigaa garchig ny arai uur

  86. Anonymous says:

    Ganaa ahin “teneg huwisgalig” bas zindaa.mn tawisan baina lee, unshaarai sain bodooroi

  87. ананд says:

    Гүнээгийн маань эхлүүлсэн санал санаачлага арай л оройтсон учраас энэ удаад судлаач нэрээ дэвшүүлж бүртгүүлж амжсангүй. Тэгээд ч Ганаа сувилалд хэдэн хоног биеэ сувилуулсан юм байна. Гүнээдээ маш их баярлалаа. Харин залуучууд та бүхэн судлаач Ганхуягтай нүүр тулан уулзаж танилцаачээ. Хамтдаа ямар нэгэн клуб байгуулдаг ч юм уу. Ганаагаар лекц уншуулах санал тавиад үз дээ. Наадах чинь “ааштай” болж ирээд их хөөрхөн ш дээ… хэхэ.. Бурууд хатуу зөвд зөөлөн хүн дээ, миний найз..

  88. ананд says:

    Хүүхдүүд ээ. Гүнээгийн хаягаар эмэйл бичээрэй. Гүнээгийн саналуудыг миний хувьд дэмжиж байгаа. Ганаа ч бас хүлээж авсан байна лээ.
    Баадай, Гүнээгээс миний хаягийг аваарай. Соогий чи Ганаатай танил биз дээ?. Үгүй бол Гүнээгээр дамжаад танилцаж болно шүү дээ. Тун удахгүй Та бүхэнтэйгээ уулзана гэдэгт итгэж байна.

  89. Soogii says:

    88 -тай санал нэг байна.”Бурууд хатуу зөвд зөөлөн хүн дээ,миний найз…” яг онож тодорхойлжээ.Та бүхэнтэй удахгүй танилцаж үзэл бодлоо хуваалцана хэмээн найдая.

  90. Baadai says:

    Та нартаа үргэлж баярлаж явдаг шүү.Бид удахгүй уулзалданаа гэдэгт итгэлтэй бна.Тэр үед клүбээ байгуулаад Ганаа ахынхаа үгийг сонсоод загнуулахдаа загнуулаад явах сайхан да.Ганаа болон сайтын бүх уншигчидийг бурхан ивээг.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s