“НЭР ДЭВШСЭН МИНЬ”

Нэг мэдсэн би их ядарчээ. Монголын эрдэм шинжилгээний ямар ч хүрээлэн сар болгон 7-11 өгүүлэл бичиж чадахгүй биз. Гэрийнхэндээ “баривчлагдан” байж хэд хоног эмнэлэгт хэвтэв. Гэтэл Гүнээ гэх нетийн танил дүү хайсаар байгаад эмнэлэг дээр олоод ирэв. Угаасаа “танил” улсууд чинь сайхан танилцав, ярилцав. Гүнээ маань олон таван үггүй УИХ-д нэр дэвших “шаардлага” тавив. Энэ нь тун жижиг явдал боловч манай залуус ямар нэг гарц хайж, идэвхитэй үйлдэл хийхэд бэлэн байна гэсэн хэрэг юм. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлье.
Эхний яриа
Би УИХ-д нэр дэвшинэ гэж бодож ч, зүүдэлж ч байгаагүй юм. Гэтэл сүүлийн үед залуучууд ямар нэг хэмжээгээр шаардах болов. Би ч нэг анзаарсангүй явж. Намайг гэсэндээ биш, хэрэгтэй хүн хайж байгаадаа гол нь юм л даа. Энэ бол зарчмын том өөрчлөлт мөн. Манай бүтээлч сэхээтнүүдийн ухамсарт шинэ мэдрэмж үүсчээ. Бидний яриа дараах агуулгатай өрнөв.
-Ганаа ахаа, Та УИХ-д нэрээ дэвшүүл
-Үгүй дээ. Би бол судлаач л хүн
-Танд хэлдэг, бичдэг санаагаа албан ёсоор тавих боломж олдоно
-Тэглээ ч гэсэн би ганцаардана
-Таныг олон хүн дэмжинэ. (ихээхэн үндэслэлтэй тоо баримт, гарцаагүй үндэслэл хэлэв)
-Болохгүй, тэгээд ч зохион байгуулж амжихгүй.
-Амжина. Бид олуулаа
-Чи юу ч гэсэн тэр хууль хуудсыг нь сайн үз, болох эсэхийг нь тооцоод үз л дээ…
Нээрээ Гүнээ маань хэдэн найз, хамаатан садангаа дайчлаад бас надаас хэдэн хүний нэр нэмж аваад айлуудаар явахаасаа халшрахгүй санагдсан шүү. Би ямар ч бэлтгэлгүй байж, өөрөө эмнэлэгт хэвчихээд, УИХ-д нэрээ дэвшүүлж, намайг дэмжигч хүмүүсийг айл хэсүүлэн гүйлгэхийг үнэндээ нэг их хүсэхгүй байлаа. Тэгээд ч 801 хүний гарын үсэг цуглуулах ямар гээч тамын ажил болохыг хэтэрхий сайн мэдэж байлаа.
Удаах яриа
Нөгөөдөр нь Гүнээ маань давхиад ирэв. Нэр дэвшигчийн бүрдүүлэх ёстой материалыг нетээс татаад авчихаж. Надад баахан витаминтай дуслын тариа барьчихаж. Хамгийн гол нь түүний сэтгэл, зүтгэл надад үнэхээр гайхалтай байлаа. Тэгээд хэлж байна аа.
Их “цөөхөн” материал юм байна. Гарын үсгээ цуглуулчихвал ч бусад нь “амархан” юм байна гэж. Би ч тийм байна аа л гэлээ. Гэхдээ л хуулинд нь хуучны заль мэх байна аа.
Ухаандаа “бие даан нэр дэвшүүлэх хугацааг 2012.05.14- 2012-05.25” гэж заасан нь бэлтгэлгүй, мөнгөгүй хүн яагаад ч хийж чадах ажил биш бөлгөө. Би 18-нд эмнэлэгт хэвтсэн байдаг…
Тэгээд “бие даан нэр дэвшигч нь бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 5 хоногийн хугацаанд буюу 2012 оны 5 дугаар сарын 30-ыг дуустал хугацаанд…баримт бичгийг тойргийн хороонд хүргүүлнэ” заасан нь ямар ч хүний толгой эргүүлэх заалт билээ. Гүнээ маань 30-ныг “хараад” байдаг, би 25-ыг “хараад” байдаг…
“Бие даан нэрээ дэвшүүлэгчийн дэмжигч-сонгогчийн гарын үсэг цуглуулах маягтад тойргийн хороо тэмдэг дарж олгоно” новшийн заалт байх. Тойргийн хороо гэдэг нь тамга тэмдгээрээ хүний нэр дэвших боломжийг хааж байгаа нь энэ. Энэ бол XIX-XX зуунд ч ийм арга байгаагүй байх.
Гүнээ маань өндөр боловсролтой, мэдээлэл сайтай, сайхан сэтгэлтэй боловч энэ улс төрчид ямар ямар хог новшийн заль мэх хэрэглэдэг, хууль хуудсандаа ямархүү хорт гох дэгээ тавьдаг талаар “мэдлэг” даанч алга. Уг нь монголд ийм л хордоогүй залуус хэрэгтэй билээ…
“Шийдвэр”
Ингээд би бодлоо. Намайг гээд зориод ирж байгаа энэ залуугаа үгүй гээд явуулах хэцүү. Цаана нь олон залуус байгаа. Тэдний урмыг хугалж яагаад ч болохгүй. Гэхдээ За гээд бүтэхгүй юм руу оруулж олон хүний ажил төрлийг нь алдагдуулах бүр ч утгагүй юм болох нь мэдээжийн хэрэг. Ингээд Гүнээдээ хэллээ дээ:
За ах нь нэр дэвшинэ ээ. Одоо хамгийн гол нь гарын үсэг цуглуулах. Үүнийг олон хүн дайчилж, ажил явдал удаж хэрэггүй, зүгээр л миний блогт хэдэн коммент бич, бас twitter, facebook -т шинэ хаяг нээгээд зарлачих. Дэмжих хүмүүс нь нетээр л дэмжинэ биз. Тэгээд л болоо. Чадвал тэр л биз, чадахгүй бол тэр л биз…
Энэ “шийдвэрийг” Гүнээ бид хоёр 22-нд гаргаж байгаа юм. Материал авах хугацаа 25 байдаг. Болж байгаа биз…Ингээд Гүнээ маань баярлаад явж өгөв.
23-нд Гүнээ маань ахиад л ирэв. Хэлж байна аа: Энэ нэг бүтэхгүй нь ээ. Үүнийг зохион байгуулж чадаагүй би буруутай.
Буруугаа хүлээдэг монгол хүнийг би олон жил үзээгүй, тэр тусмаа ийм “утгагүй юмны” бурууг хүлээнэ гэдэг бол ёс суртахууны маш өндөр чанар билээ.
Намайг дэмжсэн залуус ямар нэг хэмжээгээр эрсдэл хүлээсэн гэдгийг хэлэх нь шударга хэрэг болно. Шууд хэлэхэд бид бараг мэдээллийн фашист дэглэмд байгаа гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй л байх. Энэ хүнд нөхцөлд над руу хандаж, дэмжлэг үзүүлсэн Та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлж байна.
Дашрамд дурдахад Та бүхэн миний 2009 оны 4 дүгээр сарын 25-нд бичсэн “Айдас, ай яа яа” өгүүллийг дахин уншвал би ихэд баярлах байна. Учир нь бид хамгийн эхлээд интернетээс цензур болон бохир улс төрийг шахан зайлуулах ёстой. Уг нь их амархан ш дээ. Энийг дараа ярина…
Ямар ч гэсэн энэ инээдэмтэй мэт боловч ихээхэн ирээдүйтэй явдлаас би сэтгэл ихэд хангалуун үлдэж байна. Яагаад гэвэл би Гүнээ мэтийн олон сайхан залууг олж чадлаа. Үүнээс илүү аз гэж юу байх билээ…
Гарцаагүй зүй тогтол
Надад асар их мэдээлэл ирж байна Энэ сонгуулиас би олигтой юм хүлээхгүй байна. Энд тэндгүй нэр дэвшигчдийг ч, сонгогчдыг ч худалдан авч байна. Ямар ч гэсэн олигархуудын зодоон намжихгүй, тэд алалцахаас наагуур байна. Ер нь бол хэдхэн олигархийн тоглолт болж байна. Манайдаа л олигархи гээд байгаа болохоос биш, тэд бол гадаадынхны гар хөл нэгэнт болсон гэж үзэх бүрэн үндэслэл буй.
Бүхэл бүтэн ард түмнийг худалдан авч болно гэж тэд бодож байна. Энэ нь нэг удаа (!!!) ямар нэг хэмжээгээр биелж магадгүй л юм. Гэхдээ ийм новшийн аргаар бий болсон төр засгийг удаан тогтоох онолын болон практикийн ямар ч боломж байхгүй юм.
Иймээс энэ төр засаг тун удахгүй нурах зүй тогтолтой. Гарцаагүй нурна…
Тэр үед би нетийн залуустайгаа, шинжлэх ухааны залуустайгаа, бүтээлч залуустайгаа хамт Та нарыг оюун сэтгэлгээ, шинжлэх ухаан, мэдлэг мэдээлэл, ёс суртахуунаараа ялна, бас яллах болно.
Харин ГАРЦЫГ бол тэд мэддэг юм биш, БИД мэддэг юм…
Судлаач Д.Ганхуяг
2013 оны 5 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

59 Responses to “НЭР ДЭВШСЭН МИНЬ”

  1. sonsson bol demjikh bailaa

  2. S says:

    Та нэг намаас нөхөн нэр дэвшиж болноо шдээ

  3. Tugs says:

    Ta buhniig demjij baina aa! ene yalzarsan togtoltsoond boolchlogdoj baigaa olon olon shudrag zaluus baigaa! tedniig zuv tanij nuhurluj, medehgui baigaa humuust medeelliin oron zaig n ushuu sain bolgoj uguh n bidnii uureg yum daa! Neg baina uu, 2 baina uu 10 baina uu hamaagui humuus ene togtoltsoo bidnii ireedui bish gedgiig oilgoh n chuhal baina.

  4. Сайхан гэгээлэг нийтлэл байна. Таныг дэмждэг бас нэг залуу.

  5. birudattebayo says:

    Ner devshsen mini geed garchigiig ni haraad hichneen ih bayarlav aa… Gehdee duustal ni unshij uzeed jaahan uram hugarlaa.. Ene songuulid Nogoon namiin Enkhbat gishuun, Hamug Mongoliin hudulmuriin namiin Molor-Erdene 2iig l ih demjij bsan. Daanch Enkhbat darga songuulid orohgu gdgee zarlaad, Molor-Erdene darga chimeegui l bna. Taniig songuulid orvol 2 garaa urguud demjih zaluusiin neg ni bailaa bi. Tun haramsaltai bna

  6. Bilgee says:

    Tegvel ta barag iim tor geechid oroogui ni bolson baina doo.

  7. gankhuyag says:

    ИЗНН-д нэр дэвшүүлсэн байдлаас харахад нам дотор худалдаа наймааны сүрхий юм болсон бололтой. Надад тодорхой мэдээлэл байхгүй ч гэсэн ингэж бодож байна. Д.Энхбатыг шахан зайлуулах үйл явц болж, С.Оюун болон ИЗН урьдын адил урваснаас зайлахгүй. “Манайхны” иймэрхүү новшийн үйлдлийг нэг их тааж ядаад байх юм байхгүй л дээ. Том жижиггүй биеэ, намаа, улс орноо худалдаж байна ш дээ. Яахав, ИЗНН-ыхны урвагчид, биеэ үнэлэгчдийн уур нь хүрээд байвал би нэмэлт мэдээлэл гарцаагүй олж л таарна…

  8. Anonymous says:

    bi ch bas taniig demjdeg, bi odoohondoo zovhon taniig shimten unshigch

  9. bataa says:

    taniig oird niitlel hiihgui bhaar ih sanaa zovj bailaa. bie emchluulj bgaa bol sain bna. tanii medleg mongoliin bayalag shuudee.
    Yag unendee tuul hed honog tasrahad setgel neg l dutuu bsan shig tanii site deer shine niitlel garahgui bsan n setgel neg yum dutuu ter medremj tursun shuu.

    bie sain emnuuleed bidendteigee hamt urt naslaj uurchlultiig hiine shuu ax min

  10. Baadai says:

    Ганаа та нэг хэсэгтээ сэтгэл санаагаа тайван байлгаж, эрүүл мэндээ бодсон нь дээр гэж бодож байна. Хамгийн гол нь бид сэтгэлээ бие биендээ нээж эхэлсэн нь чухал. Хүн чанар, эх оронч сэтгэлгээ ховордсон энэ цагт Гүнээ маань ийм сайхан сэтгэл, үйл гаргасанд нь би маш их баярлаж байна. Би газар холдоод оролцож чадаагүйдээ уучлал хүсэж байна. Бид удахгүй ямар нэгэн хэлбэрээр улс нийгмээ цэгцлэхэд бие сэтгэл, философоороо оролцож л таарна. Яагаад гэвэл сэтгэлгээний эрх чөлөөтэй хүмүүс. Эх орон гэж худлаа дөвчигнөж явдаг балчир хүүхдүүд бид биш АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  11. sun says:

    Гүнээ чамаар болон чиний нөхдөөр бахархлаа, ганхуяг ахын хэлдэг үнэн, гол нь ийм залуус байгаа нь чухал зүйл шүү. Өмнөх сонгуулийн өмнө ийм залуус нийлж нэгдээсэй гэж их хүсч байсан сан, ийм хүмүүс олон байгаа байхаа, биесээ олохүй л байгаа байх, нэгтгэх нийлүүлэх манлайлал дутаж байгаа байх, гүнээ ганаа ах 2 оо зүтгээрэй, дэмжинэ шүү

  12. Anonymous says:

    Ene ganaa gedeg tiim tasarchihsn hun uu.

  13. Baadai says:

    Судлаач Ганааг монголын ард түмэн мэддэг юм. Харин чамайг адгийн арчаагүй нөхөр бна гэж хэлвэл багаднаа гэж бодож бна.Чамд зөвлөхөд мэдээлэл авдаг хүлээн авагчынхаа долгионоо өөрчил. Чадвал баярлана чаддахгүй бол чи өөрөө л хохирноо. Баярлалаа. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  14. Anonymous says:

    bi beer lag hun bish bj magadgui . gehdee neg iim group neechlee. http://www.facebook.com/groups/344506142248304/ Neelttei niigem gedeg nertei. End alivaa asuudliin talaar metgeltsdeg bval yamar ve. Ta buhniig demjine gej naidaj bna.

  15. Anonymous says:

    Facebook deer Өөрөөр сэтгэгчид гэдэг групп нээлээ сайн дураараа элсэх хүмүүс байна уу

  16. Anonymous says:

    Ali deer bichsen setgegdel bj bj garj ireed bhiin

  17. gankhuyag says:

    14, 15, 16, 17 гэсэн Anonymous-оо. Чи ингэж тоглохгүй ээ. Ийм бүлгийг нээж болно, гэхдээ нэр хаягаа нуусан чам шиг новш хийдэггүй юм. Чи мэдээллийн санаачлага авч үймүүлэх гэж байвал ёстой горьдсоны чинь гарз. Яагаад гэвэл чи мэдээллийн онол мэдэхгүй. Үүнийг бид удахгүй хийнэ. Тэгэхдээ чам шиг новшнууд яаж ч горьдоод орж чадахааргүй хийнэ. Танай дарга нар ч, гадаадын зөвлөхүүд чинь ч үүнийг хийж чадахгүй гэдгийг амлаж байна…
    “Сурснаараа” өөрийнхөө хэдэн балай сайт дээр “бааж” явсан чинь чамд өлзийтэй, санууллаа шүү…

  18. Snow says:

    Gunee sain bnaa, bugded ni amjilt!

  19. orgil says:

    Yum negeer duusahgui ee. Sudlaach maani “bid”-niii setgeliig oilgoj ner devshih shiidver gargasan bn shde. Ene chini uuruu ur dun gej bodoj baina. Tsaashid Mongol ornii tuluu iluu olon ajil tuluvluj bas hamtdaa amjittai heregjuulne gedegt ergelzehgui baina!! Ter buhnii ehlel ni ene yavdal bolloo gedegt ch itgeltei baina

  20. Болд says:

    Ганаа ахаа биеэн сайн сувилуулж эрүүл мэнд дээ анхаарч байгаарай дүү нар нь ахтайгаа нийлээд багагүйг хийн гарцыг хэрэгжүүлэх үе холгүй дээ. Гүнээ мундаг байна баяр хүргэе хө

  21. Гүнээ says:

    Сайн байна уу залуучуудаа.
    Та бүгддээ оройн мэндийг хүргэе.
    Судлаач Ганхуяг ахын нэрийг дэвшүүлэх ажил нь миний зохион байгуулалт муутай, аливаа зүйлийг төлөвлөж мөрдөөгүй, цаг хугацааг зөв ашиглаж их зүйлийг амжуулах чадвар г.м., г.м., г.м. миний олон муу чанараас болж амжаагүй билээ. Ганаа судлаачийг сэтгэл зүрхээрээ дэмждэг олон сайхан бүсгүйчүүд, залуучуудынхаа итгэлийг хөсөрдүүллээ. Үүнд би буруутай. Та бүгдэд дуулгаж чадаагүй, мэдээ өгөөгүй учраас Та бүгдийнхээ үг, итгэл, сэтгэлийг Ганаа ахад хүргэж чадаагүй нь миний буруу. Дуулсан сонссон бол 800 битгий хэл 80 000 гаруй дэмжигч элбэг л цугларна, үүнд би итгэлтэй байна аа. Эх нутгаасаа алс хол байгаа болон эх нутагтаа ихийг хийж, бүтээж буй залуучууд Та бүхэн анкет бөглөж ирүүлсэнд ИХ баярлалаа.. Ганаа ахыг эмнэлэгт энэ блогийг дэмждэг бүх залуучууд эргэсэн юм шүү дээ. Би гэж унхиагүй юм төлөөлөл нь болсон болохоос.

    ЗАЛУУЧУУД ТА БҮГДЭЭС ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ УУЧЛАЛТ ХҮСЧ БАЙНА.

    PS: Ганаа ахаа, Таны блогийг бид ашиглаж, цаашдаа юу хийх вэ гэдгээ хэлэлцэж болох уу. Ойрын хугацаанд Та бүгддээ цаашдаа юуг хамтарч хийх, юуг бүтээх талаар бяцхан “төлөвлөгөө” гаргаж танилцуулж болох болов уу? Та бүгд тал талаас нь зад шүүмжлээрэй.

  22. уншигч says:

    Танд хамгийн сайн сайханыг хүсэе. Хурдан эрүүл энх болоорой.

  23. delgermaa says:

    zugeeree ganaa ahaa, amidral ene songuuliaar duusahgui, bidnii aldaatai ajillasan, suralcanaa, ta bie sain emchluuleed, olon saihan niitlelee tawiarai, ih uidlaa shuu oirin heden honog

  24. delgermaa says:

    Gunee, sanaagaar bitgii unaa, itgeltei zutgeltei buteelch baihad bolno, chamd bayarlasan shuu, Chamd zorig baina, um ehluulj chadaj bna, ard chini chamlahaargui olon humuus baigaa shuu

  25. Болд says:

    Гүнээ уучлалт гуйлтгүй ээ хө харин ч би мэтийг бодоход биечлэн уулзаж санаа тавин галт тэрэгнийхээ дохиог дуугаргасан хойно бид удахгүй хөдлийшд. Харин эхлэл санаагаа энэ блог дээр ярилцаад Ганаа ахтайгаа зөвлөлдсөний сүүлээр өөр сайт бүлэг үүсгэн ажил хэргээ явуулбал дээр болуу. Энэхүү блогыг уншигч дэмжигчдэд төвөг удан бөөн сэтгэгдэлээр нийтлэлийн дүүргэж бохирдуулчихгүйн үүднээс тэгж бна л даа. Чиний жишгээр, бага гэхгүй болохоосоо шууд ажил хэрэг болговол сайн тул санааг чинь дэмжиж байна БҮГДЭД нь АМЖИЛТ

  26. Болд says:

    Хамгийн түрүүнд нэр зүсээ нуухгүй шууд оролцон дэмжигчидээ нэгтгэн харилцан танилцах болбол онлайн хэлэлцүүлэг уулзалт, биечлэн уулзалт зэргийг хийж зохион байгуулалттайгаар тодорхой зорилго үр дүнд тулгуурлан ажиллавал зүгээр болуу гэж санаж байна.

  27. gankhuyag says:

    Баярлалаа. Залуусаа. Миний олзуурхаад байгаа гол зүйл бол Монголд сүүлийн хэдэн жилд анх удаа эрх мэдэл, мөнгөнд биш, итгэл үнэмшил, ёс суртахуунд тулгуурласан харилцаа үүсч байгаа явдал юм. Энэ бол тийм ч бага зүйл биш шүү дээ. Ийм харилцаа цаашдаа улам өргөжинө гэж бодож байна.

  28. Baadai says:

    Танд ч бас баярлалаа. Бид бүхэн энэ харилцааг л хүсэж, хүлээж байсан юм. Маш том алхам шүү. Цаашид бүр өргөн хүрээтэй өргөжих болно гэдэгт 100 хувь итгэлтэй бна. Бидэнд ухрах гарц байхгүй гэдгийг хатуу хэлэх бна. Ганаа ах болон та бүгдийг маань бурхан ивээг. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  29. bayasum says:

    таныг дэмжиж, танд итгэдэг..

  30. Дэрф says:

    дэмжнээ!

  31. Erdene says:

    Ganaa ax aa, taniig urgelj demjine.

  32. Altai says:

    alga boltson baisan yumaa daanch Emnelegt xevtsiim bna Tanid eruul enxiig xusey

  33. grandeura says:

    Одоо л нэг зөв дуугарцгааж эхлэж байна, энэ зөвхөн сонгуулийн үеэр давхацсан жиргээ биш байгаасай гэж найдаж байна. Өөрсдийнхөө төлөө тэмцэхийн тулд заавал сонгогдох албагүй, нэгдэхэд л хангалттай – энэ миний бодол. Санаа нэгдээд үзлээ чөлөөтэй илэрхийлж амаа таглуулахгүй байхын тулд эхлээд олуулаа нэгдмэл байх хэрэгтэй байх. Эндээс дор хаяад 15-20 мянган хүн нэгдээд гараад ирвэл дараагийн алхамуудаа хийхэд маш үр дүнтэй болно.
    Бүлгийн сайт хийх болон өөр бусад зүйл дээр туслахад би бэлэн байна. Wikileaks шиг дуугарч чаддаг, нэгнийхээ төлөө зэрэг дуугардаг зоригтой байвал жинхэнэ бүлэг үүслээ гэсэн үг.

  34. bi says:

    daanch alga boltson bsan uma buur gaihaad ner devshih geed zavgui bga um bn gej oilgoson chini emchluulj bsan umuu ta hurdan edgereerei tanii unen unertsen niitleluuded durtai shuu gunee geh met bohirdoogui es surtahuuntai setgel zurheere hunii toloo yavbal yavchihdag iim saihan zaluustai 1 setgeltei bgaadaa bayartai baigaa ch ganaa ah gunee 2oosoo anket yavuulj chadaaguidee uneheer uuchlalt guij bn tsag hugatsaa davchuu genethen devshuuleh asuudal garch ireed minii ajil tun bolj ogsonguiee ganaa ahiig bi gishuun bolohoosoo iluutei ooriinhoo ajil mergejildee durtai

  35. tugsuu says:

    Гүнээд баярлалаа. Саналыг дэмжиж байнаа. Залуучууд бид нар энэ нийгмийг засч залруулахыг маш их хүсч байна шүү.

  36. bi says:

    tuugeeree shiidver gargah tuvshinii toriin ondor alban tushaaltnuudad mongol uls ard tumnii omnoos shiidver gargahad ni shinjleh uhaanii undesleltei argachilaluudaar olon ontsogoos ni davhar tootson uzsen jinhene mongol sudlaachiin uudnees hiisen dun shinjilgee dugneltuudeer hangan hamgiin zov onovchtoi mongoliin ard tumend hamgiin sain gesen shiidveruudiig gargahad ooriin mergeshiseneere huvi nemree oruulahiig husej yavdag gej oilgoj bga 1 talaas ene chuhal bolovch tor zasag ni iim chuhal humuusiinhee ugiig sonsohgui bga uchraas jinhene gal togoo ruu ni orj oorchloltiig hiivel deer bishuu gej olon hun bodson bolohooro ner devshuulehiig hussen bizee

  37. delgermaa says:

    2008 оны 4 дүгээр сарын 25-нд бичсэн “Айдас, ай яа яа” өгүүллийг haanaas oloh uu? 2008 oni tani arhiwend alga

  38. bold says:

    Ganaa ahaa ih uilsiin umnu eruul mendee sain bazaaj avaarai. Nutagtaa ochood taniig zaaval olj uulzana. Gunee chinii hiiheer tuluvlusun zuil unheer zuv bsan shuu setgeleer unah hereggui. enhii gambir urgelj tulenhii boldog gej oros ardiin ug bdag bilee. zaashdaa bid negdeh heregtei bna.

  39. gankhuyag says:

    Уучлаарай, Дэлгэрмаа. Би техникийн алдаа гаргасан байна. 2008 оны биш, 2009 оны 4 сар юм байна. Дээр өгүүлэлдээ ч гэсэн засчихлаа…

  40. delgermaa says:

    unshihlaa, ta uneheer 2008 ond bichsen baina, harin arhiwd 2009 hiijee

  41. Wikileaks says:

    haha wikileaks shig duugarch chaddag bval gene uu….

  42. gankhuyag says:

    Ассанж нэрээ чам шиг нууж байгаагүй юм, малаа. Бид үүнийг хийж чадна, чи харж л байгаарай ! Чамаас дор байна гэж ёстой байхгүй. Бид худал хэлээ юу, хулгай хийгээ юу ?! Коммент бичихдээ хүртэл хулгайч царайлсан чам шиг новшийг манай залуус удахгүй олно. Заавал шүү…

  43. Baadai says:

    Тийм байхаа сая л олж уншлаа. МАНАН-гийн эрх баригчид маш их айдастай бна да. Хамтарч төр, засгаар тоглож, ард түмнээ доромжлох нь багадаад айлгах гэсэн биш МАНАН-гийн нөхдүүд бие, биенээ айлгаж байгаа нь надад лав л таалагдаж бгаа шүү. Харин бидэнд эв нэгдэл, бие, биенээ хайрлаж,хүндлэх нь чухал. Таны хэлдэгээр нэг л удаа !!! ямар нэгэн хэмжээгээр биелж магадгүй ч Сонгууль гэж тэднийг зайлуулах хамгийн үр ашигтай арга бэлхнээ байж бна шүү дэ. Хэрэв сонгууль луйвардаад болохгүй бол эрх баригчидтай “мэддэг хэл”-ээр нь ярих эрхийг зөвхөн бид л эдлэж таарна даа …Харин гарцыг тэд мэддэг юм биш, Бид мэддэг юм… АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  44. Baadai says:

    Ганаа таны хариу бичсэнийг уншаад энэ нийгмийн хамгийн арчаагүй, адгийн аймхай нөхөр хорвоогоос халисан байхаа. За да нийгмийн шаар, шавхаруу болсон нэг нөхөр халихад би л лав баярланаа. Яагаад гэвэл монголын нийгэм маань нэг хогийн хархнаас салсан гэж сайхан сонсогдож бгаа биз. Ганаа танд эрүүл энхийг хүсье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  45. grandeura says:

    Нэрээ нуугаад доодордог шалчгаруудыг бодвол дуугарах эрхээ чамаар заалгахгүй л байх, wiki ч байна уу юу ч байна уу дуугарч л таарна, ноён урваач нохой шарваач гэдэг шиг та нарын хол явахыг харнаа…

  46. gankhuyag says:

    grandeura чи энэнтэй хэрэлдээд хэрэггүй дээ. Би өөрөө учрыг нь олно…

  47. grandeura says:

    Ok

  48. Ganaa says:

    Сайхан зусаж байна уу? Судлаачаа, Сүүлийн үед болж өнгөрсөн зүйлд сэтгэл хангалуун үлдэж байгаад тань баяртай байна. Хэдийгээр олон хүн интэрнэт ашигладаг ч мэдлэг мэдээлэл дутсанаас вэртуал ертөнцөд элдэв алдаа гаргадаг байх гэж боддог. Эцсийн дүнд бид \хүн\ хийж чадахгүйд л учир байх шиг. Нэг ухаалаг өвгөний хэлснийг мартадгүйгээс гадна санаанд орох бүр сэтгэл эмзэглэдэг. Тэр хүн хэлэхдээ хүүхдүүд чинь бурхад юм шүү дээ, бурхадыг хүмүүжүүлнэ гэж юу байхав дээ, одоо тэднийг хүмүүжүүлнэ гэж хатуухан хэлэхэд бараг чөтгөр болгож байна гэж хэлж билээ. Монголчууд бид хийж чадах юмаа дор дороо сайн хийгээд байвал зүгээрсэн. Чадахгүй юмаа чадна гэж мөнгө олох хэрэгсэл болгох гээд байх юм. Сэдэвтэй холбоотой сэтгэгдэл гэвэл сонгууль ганцаар дуусахгүй. таныг ямарч үед бүх талаар дэмжинээ,

  49. bAYA says:

    tANII EBERMETS BICHLEGVVDIIG UNSHIJ XAAYA ,,GEGEEDEG,,, NEGEN BNA AA.. TA JULIAN ASSANJIIN TUXAI YU GEJ BODDOG BE. TER XVNII ZORILGO YUND XVRGEX GESEN , BAS TSAASHID YUND XVMVVSIIG XVRGEX GEED BGAA TUXAI EERIINXEE BODOLIIG BIDEND XELJ EGNE VV..BAYRLALAA AMJILT XVSYA..

  50. gankhuyag says:

    Надад мэдээж Ассанжийн талаар санаа дүгнэлт байгаа. Тэглээ гээд энэ хэнд хэрэгтэй юм. Танд ч гэсэн илүү зан биш үү. Уг нь Та бид хоёрт Ассанжаас өөр ярих асуудал зөндөө л байгаа юмсан.

  51. rentsen says:

    ene medeelel chin neg hunii zuragtaar garaad baisan bichlegtei ih tustei baina daa.Khovdoos humuus zahia bicheed l neree manai nutagt devshuuleech geed l.Как будто сценарная ирга.Same like Kyukshiuzan.Good luck

  52. gankhuyag says:

    “Гаднаасаа” төстэй юм зөндөө байдаг. Гэхдээ би нэр дэвшээгүй тухайгаа хожим нь ярьсан болохоос өмнө нь дэвших гэж яриагүй. Энийг ялгаа гэдэг юм. Хэрэв чиний толгой өчүүхэн ч гэсэн ажилладаг бол энэ том ялгааг олж харах байсан. Ийм мангуу байж орос, англи, монгол 3 хэл холих гэж ядчих балай юм аа. Ингэхэд чиний бүх юм холилдсон байна. Ухаандаа чи иргэн надтай биш, нэр дэвшсэн хүмүүстэйгээ ярих ёстой. Энэ чинь хүртэл чиний ухаан санаа, сэтгэлгээний чинь ялзралыг харуулж байна. Чамаас өмхий үнэртэж байна…

  53. geegee says:

    сайн байна уу ганаа ахаа, би гээгээ байна. биеэ сайн эмчлүүлээрэй. таныг бие сайтайг чинь мэднэ л дээ. гэхдээ л биеэ сайн тордоорой. залуустаа хандан хэлэхэд энэ миний ах. би энэ ахаараа бахархдаг. та нар ахыг минь зөв ойлгож, хүлээн авч хүндэтгэж байгаа учир та бид сайн андууд шүү. та нарт сайн сайхныг хүсье. удахгүй уулзанаа ганаа ахаа дуулгах сонин их байгаа

  54. bayar says:

    Миний хувьд сарын өмнөөс Ганхуяг гуайн нийтлэлүүдийг уншиж эхэлсэн,санамсаргүй байдлаар таараад уншсан.Миний мэдэхийг хүсэж байсан бусадтай ярилцаж санаа бодлоо солилцохыг хүсэж байсан зүйлсийн талаар бичсэнийг үзээд дотроо их баярласан. Над шиг монголд юу болж байгааг мэдэхгүй толгой нь эргэсэн залуус зөндөө байгаа тэдгээр залуусд Таны нийтлэлүүдийг уншуулж нүдний өмнөх МАНАНг нь арилгах юмсан. Таныг дэмжигч залуусад уриалахад бусдад таны блогын талаар сайн тарааж дамжуулмаар санагдлаа. Yahoo messengerer цааш 10 хүнд дамжуулаарай гэсэн мессеж ирдэгтэй адилаар бүгдээрэй таньдаг хүмүүсдээ хэл хүргэж олон залуусыг нэгдүүлэх хэрэгтэй гэсэн саналтай байна.

  55. Jargal says:

    Ганаа гуайн хурц дайчин байдал нь таалагдлаа. Цаашид холбоотой байна гэдэгтээ найдаж байна.

  56. Номин says:

    Таныг хүндэлж явдаг нэгэн байна. МАН-аас нэр дэвшсэнд тань бага зэрэг гонсойсон ч аль нэг нам хүчин таны хурц шулуухан үг яриа, шударга дайчин шинж чанарыг няцааж бөхөөж чадахгүй гэж итгэж байна. Зорьсон зорилгодоо хүрч төрийг удирдах их үйлсэд залуус бидний болон таныг дэмждэг ард иргэдийнхээ дуу хоолой, зөв чиглүүлэгч болж яваарай. Танд амжилт хүсье!

  57. gankhuyag says:

    Баярлалаа. Гэхдээ би нэр дэвшээгүй.

  58. Тань шиг ийм өөртэй итгэлтэй өөрийн үзэл бодолтой хүний нийтлэлийг уншихад тааламжтай байна. Ирэх сонгуулиар өрсөлдөхөд болохгүй юм юу байна. Гаднаас мянга үглээд дотор нь хүрэх биш. Хэлдэг ярьдаг зүйлээ хийхгээд үзэхэд буруу нь юу байх вэ. Амжилт. Тэгээд яаж ч таны өөдөөс өргөс шиг царайлсан хүмүүсийн өөдөөс өөрсөд шиг нь мал шиг хандаад яахууд ээ. Мал бол мал ш дээ. Өөрсдөө мэджаа. Та малаар нь дуудаад тэд ойлгохгү.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: