ДЭЛХИЙД ОЛОН “ЮМ” БОЛДОГ, МОНГОЛД СОНГУУЛЬ Л БОЛДОГ

Манайхан ч сонгууль гээд ухаанаа тавиад туучихсан болохоор энэ мэдээллийг ч бараг тоохгүй биз. Одоо олигархи гэж хараадаг хүн бараг алга болж. Арай гайгүй, нутгийнхаа, бага “идэж” магадгүй олигархиа сонгохийм байх аа. Тэгээд сонгуулийн дараа нүүрсээ санах үед чинь энэ мэдээлэл хэрэг болж л таарна…
Австрали
Австралийн Квисленд муж нүүрс олборлох олон миллиардын төсөл баталжээ. Гэтэл Засгийн Газар, тухайлбал Байгаль орчны сайд нь экологийн стандартад нийцээгүй гэж хоригложээ. Ингээд тэнд улс төрийн бөөн хэрүүл болж байна.
Австралийн Westpac банк 2013 онд австралийн коксждог нүүрсний өртөг 22 хувь өсч, FOB нөхцлөөр 241 доллар болно гэж үзжээ.
Австралийн ABREE буюу “Австралийн Эрчим хүч, Эдийн засгийн Нөөцийн Товчоо”-ны үнэлгээгээр 2017 он гэхэд дулааны нүүрсний үнэ 37 хувиар буурч, тонн нь 82 ам. доллар болох аж.
Энэ нь Австрал, Индонез, Колумб зэргийн экспорт өсч, Монгол, Мозамбик зэрэг шинэ экспортлогчид зах зээлд гарч ирсэнтэй холбоотой аж. Өөрөөр хэлбэл манай Монгол дэлхийн нүүрсний үнийг унагах нэг том хүчин зүйл болох нь. Одоо ч гэсэн унагаж л байгаа байх…
Австрали улс төр, эдийн засгийн хачин эвгүй байдалд байна. Том компаниудын зарим нь уурхайгаа хааж, тэднийг хавчиж байна. Энэ тохиолдолд австраличуудад манай нүүрсийг будаа болгох нь ашигтай байж ч магадгүй. Манайхан хар мянган “австрали лицензи”-тэй болохоор нэг их эсэргүүцэж чадахгүй “хүчиндүүлж” л таарна.
Хятад
Дэлхийн коксждог нүүрсний хомсдол гурван жилийн дараа 100 сая тонн хүрэх аж. Хятадын коксждог нүүрсний эрэлт 2015 онд 180 сая тонн болно. Тэдний коксждог нүүрсний үндсэн үйлдвэрлэл Шаньси мужид төвлөрч, бусад мужуудад хомсдол үүсч байна.
2012 онд Хятад ойролцоогоор 50 сая тонн кокждог нүүрс импортоор авна байх гэж орон нутгийн Shanxi Coking Coal Group мэдэгджээ. Хамгийн гол нь Хятадын коксждог нүүрсний эрэлт тогтвортой байх аж.
Гэхдээ Хятад 2012 оны эцэс гэхэд 625 жижиг уурхайн нүүрс олборлолтыг зогсоохоор төлөвлөж байгааг National Energy Administration мэдээлэв. Эдгээрт 23,47 сая тонн нүүрс олборлож байсан юм. Хэдий ийм боловч Хятад нүүрс олборлолтоо 2011 оныхоос 5,8 хувь өсгөсөн юм. Харин Шаньси мужид 2012 оны эхний улирлын байдлаар коксждог нүүрсний экспорт өнгөрсөн оныхоос 77,1 хувь буурчээ.
Энэ оны 4 дүгээр сард Шаньси мужийн Лин фен хотын Ху гацаанд байгалийн хий болон коксын хий үйлдвэрлэх томоохон үйлдвэрийн суурь тавив. Нийт хөрөнгө оруулалт нь 250 сая юань болж байгаа бөгөөд жилд 100 сая кубметр байгалийн хий боловсруулах хүчин чадалтай юм байна. Энэ үйлдвэрт Зүүн-Өмнөдийн хими технологийн эрдэм шинжилгээ төслийн институтын шинэ технологийг ашиглах аж.
Хятад технологийн болон дэд бүтцийн шинэчлэл хийж байна, мөн Оростой их сайн байна. Энэ бол манай нүүрс үнэгүйдэх гол шалтгаан болж магадгүй. Хоёр хөрштэйгээ аятайхан байвал юм олж болно, үгүй бол ганцаардана.
Япон
Өнгөрсөн долоо хоногт улс орны нийт эрчим хүчний 30 орчим хувийг өгдөг байсан 54 цөмийн реакторын хамгийн сүүлчийнхийг хаав. Япончууд цөмийн эрчим хүчийг баяртай гэснээр эрчим хүчний өөр эх булаг хайж эхлэв. Тэд Оросын “Газпром”-той гэрээ эхэлж, 40 километрийн өргөнтэй Лаперузын хоолойг дамжуулан Сахалинаас Хоккайда арлын хойно байх Вакканаи арал хүртэл хийн хоолой барих талаар ярилцаж эхлэв. Хурдан байгаа биз…
Японы Nippon Steel 2011-2015 онуудад дэлхийн коксждог нүүрсний нийлүүлэлт 190 сая тонн болно гэж үзэж байна. Тэдний урьдчилсан тооцоогоор коксждог нүүрсний нийлүүлэлт 60 сая тонноор дутах юм байна.
Японы гангийн үйлдвэрүүд 2012 оны сүүлчийн нүүрсний гэрээ хийсэн чинь коксны үнэ 20 доллараар өсч, тонн нь 230 ам.доллар болжээ. Японы сангийн яамны мэдээгээр коксждог нүүрсний импорт 2012 оны эхний дөрвөн сард 6 хувь буюу 23 сая гаруй тонноор буурчээ. Энэ нь Австрали, Индонезийн нүүрсний нийлүүлэлт буурсантай холбоотой аж. Япончууд арга ядаад Мозамбикаас хүртэл нүүрс авч байна. Австралийн нүүрсний нийлүүлэлт ахиад ч буурах гэнэ.
Японд ган үйлдвэрлэлтээрээ хоёрт ордог JFE Holdings Inc-ийн ерөнхийлөгч Э.Хаясида: “Одоо бид нийлүүлэлтийн өөр эх сурвалж хайж байна, энэ нь магадгүй Хойт Америк ч байж болох юм” гэжээ.
Гэтэл энэхүү Э.Хаясида 2011 оны эхээр: “Бид ойрын ирээдүйд Орос болон Монголоос нүүрсний нийлүүлэлт хийхээр төлөвлөж байна, гэхдээ энэ нь 2-3 жил болно. Одоохондоо үнэ, чанараараа өрсөлдөх чадвартай австралийн нүүрсийг авна гэж тооцох ёстой” гэж байсан юм.
Японы байр суурь эрс өөрчлөгдөж байгаа нь Э.Хаясида-гийн хоёр үгнээс тодорхой байна. Тэд манайд итгэхгүй байна.
Орос
Тувагийн нүүрс олборлолт 2020 онд 13 сая тонн болох бөгөөд энэ нь 2011 оныхоос 14 дахин их юм. Тэд коксждог нүүрсний Элстийн (Элегестей) сав газартаа 7 жилд 30 миллиард, Межегейн ордод 16 миллиард рублийн хөрөнгө оруулалт хийх ба чулуун нүүрсний Улуг-Хемийн сав газраа 9 жилд багтаан бүрэн ашиглалтад оруулах юм байна.
Оросын Магадан мужийн захирагч Н.Дудов Бээжинд айлчилж Колымын хагас аралд буй Омчукманы районы Галимын чулуун нүүрсний орд газрыг Хятадын Шенхуа групптэй хамтран ашиглах талаар ярилцав. Үүнээс гадна Магадан мужид Хятадын 4 компани ажилладаг байна. Хятадын Шенхуа групп олборлолтоороо дэлхийд хоёрт ордог улсын томоохон компани юм.
Якутын Зырянскийн чулуун нүүрсийг Хойт далайн замаар Хятадын металлургийн үйлдвэрүүдэд нийлүүлэх гэрээг Якутын захирагч Анатолий Скрыбыкин Шанхайд хийжээ.
Орос Хятадтай харилцаагаа сайжруулахын хамт Алс Дорноддоо улсын түвшинд ч, орон нутгийн түвшинд ч эрчимтэй ажиллаж байна. Сая В.Путин Хятадад айлчилж бүх талын хамтын ажиллагаа өргөжүүлэх, түүний дотор нүүрс, хий нийлүүлэх том том гэрээ хийсэн. Энэ чиглэлийг манайд ашигтай эргүүлэх боломж манайд бий. Гэхдээ чадахгүй биз дээ…
Монгол
“Евроази Находкийн далайн худалдааны боомт” Монголын Таван Толгойн ордоос ээлжит нүүрсээ ачаалжээ. Энэ нүүрсийг “Ikan Tambak” усан онгоцонд ачаалж Энэтхэгт гаргах юм. Энэ оны 1 дүгээр сард “Oriental Beauty” онгоц Находкаас Япон руу монголын анхны нүүрсийг гаргасан юм.
Таван Толгойн оператор Монголын Energy Resources LLC компани энэ боомтод 20-70 мянган тонн нүүрс сар бүр нийлүүлнэ гэдгээ амлажээ.
Евроази бол “Энержи ресурсын” үндсэн хамтрагч бөгөөд монголын нүүрсийг Оросын төмөр замтай хамтран Зүүн Өмнөд азийн орнуудад далайн замаар гаргах ложистик сүлжээтэй юм.
Өвөр Монголын хойно байх Цэхэ боомт Монголоос авах коксждог нүүрсээ 70 хувиар өсгөнө гэж төлөвлөж байна. 2011 онд 10 сая тонн авч байсан бол 2014 онд 17 сая тоннд хүргэх аж.
Боомтын дэд бүтэц 2012 оны дунд гэхэд бэлэн болно гэж Өмнийн Говийн Ресурс компанийн дэд ерөнхийлөгч Дев Бартел мэдэгдэв. Монголын хатуу коксждог нүүрсний нөөц бараг бүхэлдээ Хятадын хилээс 300 километрийн зайтай байдаг учраас хятадын хэрэглээг нэмэгдүүлж байна гэж тэр хэлжээ.
Энэ болон бусад компани Өмнөд Монголын Овоот Толгой дахь нүүрсний уурхайд хуурай баяжуулах төхөөрөмж суурилуулсан байна. Энэ төхөөрөмж жилд 9 сая тонн нүүрс дахин боловсруулах хүчин чадалтай. 2011 онд Өмнийн Говь компани 4,57 сая тонн нүүрс үйлдвэрлэсэн нь 2010 оныхоос 64 хувиар их юм. Тэд Хятадын захиалагчиддаа 4,02 сая тонн нүүрс борлуулжээ.
Монголын төв хэсэгт орших Таван Толгойн орд газраас металлургийн нүүрс худалдах эрхийн талаар Японы худалдааны Мицуи компани Монголын Засгийн газартай харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа гэж Мицуигийн төлөөлөгч мэдэгдэв.
Энэ тохиролцоонд Мицуй компани болон Монгол Улсын Ерөнхий сайд Сү.Батболд нар гарын үсэг зуржээ. Энэ гэрээ нь төрийн өмчийн Эрдэнэс Таван Толгой компанийн удирдаж буй Өмнөговь дахь төслийн зүүн хэсэг дэх коксждог нүүрсийг зарах эрхийг Японы компанид олгож байгаа юм.
Мицуин төлөөлөгч хэдий хэмжээний кокждог нүүрс зарах зэрэг гэрээний нарийн ширийн зүйлсийг дараа шийднэ, энэ төслийн хэсгээс олж авах боломж маш хязгаарлагдмал гэж хэлжээ. Маш хязгаарлагдмал ?
Энэ нь манайхан үзсэн харсан болгондоо нүүрс өгнө гэсээр байгаад хулхидаад хашраасны баттай шинж мөн. Одоо сонгуульд ялж аваад яаж зарах нь бараг ойлгомжтой л доо…
Одоо ч яахав жигтэйхэн “сайхан энх тайван” тогтоод байна. Сонгуулийн дараа энэ “энх тайван” гарцаагүй “дайн” болж хувирна. Миний ойлгож байгаагаар нүүрсээ ч зарах завгүй аймаар зодоон хийж нармайгаа нээлцэнэ.
Тэр үед би төр засгийг хараах уу, ард түмнээ хараах уу гэдгээ сайн мэдэхгүй л байна шүү…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ДЭЛХИЙД ОЛОН “ЮМ” БОЛДОГ, МОНГОЛД СОНГУУЛЬ Л БОЛДОГ

  1. Товч бөгөөд ончтой бичжээ.

  2. Ganaa says:

    Монголчууд минь сэрээч…Ганц боломж чинь ирж байна.Нийнмийн хог шааруудыг сонгохгүй байгаарай.Судлаач танд баярлалаа.Эрүүл энхийг танд болон танайханд хүсье

  3. Anonymous says:

    harin tiimee, 2013 oni 12-31n gehed NATO Afganistanaas garna(manaihaas dutahgui baigaliin bayalagtai nutag), Als Dornodiig hogjuuleh Yam gedgiig Putin baiguulaad bna, bid tomor zam ch baihgui suuj baidag

  4. Orhon says:

    Бүх юм сайн сайхан болоосой.

  5. bi says:

    sanaa setgel zovmoor umoo mongol yagaad iim dutuu dulimag alsiin haraagui bolchihvoo

  6. Baadai says:

    Энэ 2 намын хөтөлбөрийг харахад 2020 онд л хагас дутуу биелүүлсэнээ 86 хувьтай сайн гэж сонгуулийн өмнө ярьж, хошигруулахаас сийхгүй улайрсан луйварчид бнаа гэж ойлголоо. Яагаад гэвэл нэг нөхрийн хэлсэн үг санаанд орлоо. Тэрээр хэлэхдээ одоо энэ төр, засгийг хамтран бариж байсан нөхдүүд дандаа ИРЭЭДҮЙ цаг дээр ярьдаг, ӨНГӨРСӨН цаг дээр ярихаар бөөн хулгай, дээрэм, лүйвар ОДОО цаг дээр ярихаар гоц, гойд хийсэн юм харагддаггүй гэж…Гэхдээ олон нэр дэвшигчидийн дунд эх орон, ард түмнээ гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс бгаа шүү. Тун цөөн дө. Тиймээс бид сонголтоо зөв хийх л үлдлээ. Би л лав амлалтанд хоолойгоороо гартал цадсан одоо эрүүл мэндээ бодохоор болсон шүү. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  7. maliish says:

    Сонгуулийн дараа “хуваарилалт нь” хэр шог болохоос их зүйл хамаарна даа.

  8. maliish says:

    Судлаачийн нийтлэлүүд ихэнх нь маш бодитой үнэн. Таны ганц “дургүй хүргэдэг” юм нь өөрт нь таалагдахгүй комментийг “нухчин” дардаг нь хуучин цагийн бууны хугархай гэдгийг чинь хэлээд өгдөг. Таныг “ашиглах” тал дээр энэ гантиг байшингийн нөхдүүд юм хийхгүй л байна даа.. Сонгуулийн хуулинд хиймээр байгаа нэг л өөрчлөлт нь cонгогчид хэрвээ “далай ламд салаавч үзүүлэгч” болж хувирвал хэрхэхийг хуульчлахгүй байгаа нь ардчилал гээч “баагий” монголд идээшихгүй байгаагийн хамгийн супер илэрхийлэл болж байгаа юм даа.. За тэгээд Судлаач ах хариугаа хурдан өгнө биз…

  9. Odloi says:

    Бид сонгуулийг СОНГОХ биш, СОНГУУЛАХ гэдэг зарчмаар явуулдгын учир л өнөөгийн нөхцөл байдал үүсч байгаа юм. СОНГОХ хэлбэрээр сонгуулийг явуулах болтлоо удна биз дээ. Миний хэлэх гээд байгаа юм бол НАМАЙГ СОНГО гэж чанга дуугаар “орилсон” ыг нь биш, харин хэн нэгэн онц сайныг онцлон ЧАМАЙГ СОНГОЁ гэж ард түмний зүгээс……….Энэ зарчмыг л хэлээд байгаа юм.

  10. maliish says:

    Cудлаачаас хүсэх нэг зүйл байна. Таны орчуулгын бүтээлүүдийг шимтэн уншдаг. Сүүлийн үед та энэ талыхаа мэдээллийг бага зэрэг орхигдуулаад байгаа тал ажиглагдаж байгаа гэжүга. Бэлэн юманд нугасгүй гэж дээр танаар зэмлүүлж байсан ч сурсан зүйлийг сураар боох арга чарга үгүй юм даа.. Шууд асуултандаа оръё. Та Дамдинсүрэн гуайн насны намартаа хийж байсан судалгааны тухай хальт дурьдаад санаагаа өөрчлөөд “орчуулга” руугаа буцаад орчихсон. Уг нь та чинь угтаа энэ хорвоо ертөнцийн хоосоныг аль хэдийн мэдчихсэн хэрнээ өөр бөмбөгөөр наадаж явах шаардлага байгаа ч юмуу үгүй ч юм уу. Тэгэхээр мэргэн ах дүүгийн асуултыг сэтгэл юундаа тольдон суун чилээн бодож болохгүй бол хариултыг холбогдох хаягаар илгээвэл тун сайн байна…

  11. gankhuyag says:

    Хэрэв би эндүүрээгүй бол Та “чамдмани чулууны” тухай асуугаад байна аа даа. Би “хайж” байгаа. Гэхдээ одоо бол орчуулгаар биш, Монголоос хайх цаг болсон гэж бодож байна…

  12. maliish says:

    Асуултын хариу ингээд бүдэгрээд байгаа юм … Эрдэмтэн Авгай тэгэхээр хайж олоогүй гэсэн үгүү. Тэр их хүн хайж олсон байх магадлал тун өндөр ч харин хөндөөгүй байх “чанар” харин мэргэн багшд байсан байж болзошгүй юм даа.. Та оллоо гэхэд бас л тэгж хандах уу? Матери талаасаа, эсвэл бүр хосолсон, Бүр шал өөр юмс\зүйлээр тайлбарлагддаг байж болох талтай. 3н хэмжээст орон зайгаар угаас илэрхийлэгдэхгүй зүйлийн тухай ярьж буй болохоор нууц нь бас л төдий хол …

  13. maliish says:

    Аав минь их эрдэмтэн багшийн гарын шавь нарын нэг нь байсан. Залуу насны “гэнэн……” хар гайгаар ааваас бага үг дуулж өнгөрч, Хойчоор нь ээжээс ч бас төдий бага үг сонсож, ингээд эцэст нь Номын багш гэхэд өөртөө л гэхээс, таньд бол нэг икс нөхөр таны блогоор эргэлдээд юм сурч мэдчих гээд л байн байн орж гараад үүд хаалга энэ тэндээс онголзуулж, сэдэв хазайлгаад, өөрийн дураар юм ярьж суугааг минь болгоогоорой. Тэнэг мангартаа биш ёс тахимдуу байя гэсэндээ албан ёсоор хүлцэл өчиж байгаа юм шүү.. Улс эх оронд өрнөж байгаа зүйлсийн талаас гэхээс илүүтэйгээр “за даа” цагийн эрхээр цагаан тоос татаж Гүрээ ахын хэлдэгээр “нэгний өглөө” хацар эзгүйрэхийн нигуурыг мэдэрсэн учраас эрэл хайгуулийн “замок” -ыг нэгэнт татаж “Ри багшийн орчуулсанаар замдаанаа” гартаа атгасан тул танаас үг сонсож, үйл хэрэгт тань нэгдэх хүсэлтэй байгаа өчүүхэн нэг хүсэмжлэгч байна даа.

  14. delgermaa says:

    monhiin hoer horshtoi baihin tuld sain togtwortoi bodlogo oros hyatad 2tai barimalmaar sanagdah um,
    eronhiilogch maani orosuudin deeguur deweed baih um, songuuliar ardchilsan nam zasgiin gazraa burduuleh hemjeenii bolbol “Buur ch orosuudiin deeguur” deweed baih bolow uu???orosuudin deeguur deweh tusam bid hyatadaas iluu hamaaraltai bolood baina daa…

  15. сонгуульд нэр дэвшигчидээс сонгох сонголт нь алга. Усан тэнэгүүд бүгдийг зоосны нүхээр харсан хүмүүс юмдаа энэ төрийг удирдах сонирхолтой бүх нам эвсэл хувь хүмүүс

  16. 1_khuu says:

    bi ene nuursend nehh itgeddegui (bi itgehku bgaam chin Japan edr bol duhlaan bgaaz)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: