ТӨГСГӨЛ ОЙРХОН БИШ, ЭНД ОДОО ИРЧИХЭЭД БАЙНА…

Энэ дэлхий дээр манай Монголоос өөр санаа амар, цайчихсан газар даанч нэг алга. Цаана чинь дэлхий сүйд болж байна. Манайд бол тэр дэлхий мэлхий бол яршиг л байна. Манай МАН 30 жилийг, АН нь 20 жилийн алсыг “харж байгаа” юм чинь. Үнэндээ бол тэнэгээ үүнээс илүү гайхуулж болмооргүй. Дэлхий даяараа “өнөө маргаашаа мэдэхгүй” байхад манай аваргууд 20-30 жилийн цаадахыг “харчихдаг” юм бол Сү.Батболд, Н.Алтанхуяг хоёрыг “учраа олохгүй” байгаа Европ парламент, Дэлхийн банкны бүгдэнгийнх нь даргаар нэгмөсөн сонгочихмоор юм. Дээрээс нь Ц.Элбэгдоржийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгочихвол бүр ч янзтай. Одоо дэлхий дээр юу болж байгааг өгүүлсү.
Зарим санхүүчид дэлхийн санхүүгийн шинэ хямрал эхлэхэд хоёр хоног үлдээд байгааг мэдээлж байна. Зах зээлийн домог, Hunt Brothers-ын зөвлөх асан, “алтан цох” хочит Жим Синглер өөрийн jsmineset.com сайтдаа дэлхийн эдийн засгийн сүйрлийг зөгнөн бичжээ. Тэрээр “Төгсгөл ойрхон биш, энд одоо ирчихээд байна” гэж гуниглан тэмдэглэжээ. Иймээс алт, мөнгөний үнэ “тэнгэрт хадах” цаг ирлээ гэж Синглер прогноз хийж байна. Бидний “сайн мэдэх” нэрт санхүүч Жорж Соросын хийсэн “асуудлыг шийдвэрлэхийн тулд еврод ердөө л гурван сар үлдээд байна” гэсэн прогнозыг тэрээр шоолжээ. Синглер “хэрэв еврод ядахдаа гурван долоо хоног үлдсэн бол их аз тохиосон хэрэг” гэж үзэж байна. Энэ үгийг MixedNews портал дамжуулж байна. Дашрамд дурдахад алт дэлхийн зах зээл дээр унци нь 300 доллар байсан 1980-аад оны сүүлээр Синглер алтны үнэ 1650 доллар хүртэл өснө гэж урьдчилан тааж байжээ. Одоо санхүүгийн энэ “их багшийн” энэ прогноз бүрэн биелж магадгүй юм.
Европ, АНУ, Хятад их ачаалалтай байна…
Синглерийн бодлоор дэлхийн хямралын “үл буцах цэг” нь хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 17-нд болох аж. Энэ өдөр Грекийн парламентын сонгууль болох бөгөөд энд еврогийн хувь заяа шийдвэрлэгдэх аж. Гунигт прогнозыг ганц Синглер хийгээд байгаа юм биш.
Bloomberg-ийн мэдээлснээр энэ орны банкны хүрээний хоёр эх булаг энэхүү 17-оос өмнө Грек евробүсээс гарахаас болгоомжлон орон нутгийн банкнууд дахь данснаас мөнгө идэвхитэй татаж байгаа юм байна. Нэг банкирын хэлснээр данснаас мөнгө татах явдал энэ хоёр дахь өдөр дээд хязгаартаа хүрч, өдөрт 500 сая евро боллоо гэжээ. Өөр нэг сурвалж 700 сая евро гэсэн тоо хэлсэн байна. Ер нь бол 2009 оны арван сараас одоо болтол грекээс 72 миллиард евро гадагшилсан байна.
СИРИЗ бүлгийн лидер Алексис Ципрас сонгуульд ялсан тохиолдолд шууд бүх гэрээг цуцлана гэжээ. Энэ нь Европын Холбооны хямралыг өдөөж, улмаар дэлхийн санхүүгийн бүх системийг унагах аюултай юм байна.
“Зөрчил евро бүсийн задралыг бодит боломж болгов. Хэрэв асуудал энэндээ тулбал даяар хямрал болно” гэж The Global Macro Investor сонинд GLG хедж-фондын тэргүүн асан Раул Пэл мэдэгджээ.
Тэрээр: “…Санхүүгийн байгууллагууд европын хямралд бэлэн биш байна. Еврогийн задрал нь нэгэн зэрэг АНУ болон Хятад дахь эдийн засгийн уналттай давхцаж байгаа нь хятадын аж үйлдвэрлэл болон ажил эрхлэлтийн талаарх америкийн өгөгдөхүүн сул байгааг гэрчилж байна” гэж нэмж хэлжээ.
Үүнтэй холбоотойгоор Раул Пэл европын орнуудад бие даасан цуврал дефолт болж, “бүхий л түүхийн турш дахь банкны томоохон хямрал” болно, үүнийг зогсоох боломж бага гэж үзжээ.
Түүнийхээр бол улсын өр өөрөө бол асуудал биш гэнэ. Жинхэнэ асуудал бол G 10-ын 70 триллионы өр 700 триллион дериватын (зах зээлийн үүсгэмэл үнэт цаас) барьцаанд байгаа явдал аж. Энэ өр дэлхийн ДНБ-ий 1200 % -тай тэнцэх ба “нэн сул суурь” юм байна.
Энэ нь банкны систем болон баталгаагүй цаасан мөнгөний төгсгөл-“хэт ачаалал” болно гэж Пэл баталжээ.
Банкны даяар сүйрэл болбол энэ дэлхий хэзээ ч үзэж байгаагүй эдийн засгийн доргилт болж, санхүү, худалдаа, тээвэр, хөдөө аж ахуй, лизинг, облигац гээд юу ч байхгүй болно гэнэ ээ. Харин доллар, алт л үлдэнэ. Барууны зах зээлд худалдаа хийх, ирээдүйд өөрийгөө хамгаалах мөнгө хийхэд зургаан сар үлдээд байна. Харин үүний дараа бол “төмөр дуулга өмсөөд шинэ систем бий болтол нуугдах хэрэг гарна” гэж энэ эксперт дүгнэлтээ төгсгөжээ.
Хэн амжихгүй бол тэр хожигдоно
Swiss America худалдааны копорацийн төлөөлөгч үнэт металлын эксперт Крейг Смит 40 мянган хэрэглэгчидтэйгээ холбогдож 2008 оны америкийн хөрөнгө оруулалтын банк Lehman Brothersынхтай төстэй сүйрэл санхүүгийн системд болох гэж байгааг урьдчилан сануулжээ.
Дэлхийн банкны тэргүүн Роберт Зеллик “ертөнц 2008 оны үймээнд буцан орохын босгон дээр” байгааг энэ сарын эхээр сануулсан юм.
Европчууд одоо мөнгөө “аюулын сэжигтэй” банкнуудаас татаж, америкийн улсын облигаци, канадын засгийн газрын облигаци болон “биткоин” нэрийн аваад байгаа “нөөц” виртуал валютад шилжүүлж байна. Биткоин нь 2009 онд алгоритмийг нь сүлжээгээр зохицуулж байдаг интернет валют болно. Энэ ч гэсэн нэг их найдвартай эд биш гэнэ.
Ердөө 7 хоногийн өмнө олон улсын олон экспертүүдээс дэлхийн валютуудад “сурагч үнэлгээ” өгүүлэхэд юань онц, доллар сайн, евро муу үнэлгээ авсан нь эрхбиш нэгийг өгүүлнэ.
Одоо хамаг юм Германаас хамаарах юм шиг байна. Хэрэв Герман хөнжлөө өөр рүүгээ татлаа л бол сүйрэл бол гарцаагүй юм байна лээ…
Энэ манайд нэг их “аюултай биш” байх, яагаад гэвэл Монгол Улс нэг нь 20 жил, нөгөө нь 30 жилийн “цаадахыг” хардаг хоёр мундаг намтай. Тэд нар нь “мэдэж” байгаа байлгүй…
Жич: Миний 2009 оны 2 дугаар сарын 15-нд бичсэн “Яасан сайхан хямрал вэ…” өгүүллийг дахин уншвал би ихэд баярлана.
Судлаач Д.Ганхуяг.
2012 оны 6 дугаар сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ТӨГСГӨЛ ОЙРХОН БИШ, ЭНД ОДОО ИРЧИХЭЭД БАЙНА…

  1. delgermaa says:

    mongo ih baina, ezed ni soligdoson gehees, mongolin unet caas, zasgiin gazrin or grek, ispany, italiin oriin bichgees iluu unend hurnee, germnand bodwol hatagtai Merkel tolgoigoo owdooj baigaa baih, ard olond hol bombog l chuhal sonin baina …tatwaraa toldoggui grekchuud, ul hodloh horongiin dampuurald orson ispany, dolche vita italy…er ni buh sul doroi horsh-holbootnuudaa bodoh zawgui, bodohig ch husehgui EGOIST cariatai bna uu daa… deerees ni bugd neg ongocond suuj nisej buigaa bodoh, dugarah husel zorigtoi nam alga…hun geltgui uls oron ecsiin mochid zowhon ooriigoo l boddog um baina..

  2. mootsoo says:

    Хоёр зүйл л хязгааргүй. Огторгуй ертөнц, хүний тэнэглэл. Гэхдээ би эхнийхэд нь эргэлзэж байна. А.Эйнштэйн
    Гоё онож хэлсэн үг дээ 🙂 Манайхан гайхалтай тэнэглэлүүд гайхмаар шүү.
    http://world.time.com/2012/06/15/greek-elections-a-referendum-on-the-euro/ энийг яг уншиж суулаа. Ойлгохгүй байсан, харин таны бичсэнийг уншаад бага сага ойлголттой болов 🙂

  3. Baadai says:

    Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ,үс хийсэн ч сэгсэрнэ гэгчээр МАНАН-гийн нөхдүүдэд хэрээс бүр хэтэрч Ард түмнээ доромжилох нь ёстой зэвүү,дүргүй 2 зэрэг хүргэнэ гэгч болж бна да.Үнэндээ 2,3-н жилээ харж чадахгүй байж бас дахиад 20,30-н жил гэж солирч байх юм.МАНАН-гийн нөхдүүд шүүгдэх өдрүүд ирнээ гэдэгт итгэж явдаг юм шүү.Тэр Элбэгдөрж гэдэг нөхөр Монголын ард түмнийг хооронд нь хаглан бутаргачихаад хужаад олон юм донгосоод явж бна.Эд нар Монголын ард түмэнд их л нүгэл хураалаа да.Бурхан гэсгээх л болно. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  4. Соёмбо says:

    Энэ төлөг үнэн байж болно. Бүрэн төгс дүн шинжилгээ хийж болох мэдээлэл дээр сууж байгаа болон “том” үйл явдлуудыг зохион байгуулдаг “хүнд гаруудтай” ойр ажилладаг хүн дээрх мэт зөгнөлийг хэлж болно гэж сэтгэж байна. Харж байя цаг хугацаа бүхнийг харуулна. Тэвчээртэй хүлээх үлдлээ.

    Ганаа ахад амжилт хүсье.

  5. Ganaa says:

    Манай аврагууд чимээнд нь худлаа сүрийг үзүүлж баахан юм болох байлгүй дээ.Судлаач танд ажилт хүсье

  6. gankhuyag says:

    Энэ нөхдүүд мөнгөгүй бол ямар ч сүр сүлд, ухаан сэхээ гэж юм огт байхгүй. Яг үнэндээ бол “амь” нь хаа байна, толгой нь хаа байна” гэж гайхмаар арчаагүй новшнууд байдгийг би сайн мэднэ. Хямралаар мөнгө нь алга болбол (энэ бол гарцаагүй) ард түмнээ шулахаас өөрийг тэд мэдэхгүй. (энэ бол бас гарцаагүй). Иймээс чи хямралыг зөвхөн баячуудын асуудал гэж ойлгож болохгүй. Чамд ийм санаа илт байна. Миний үгэнд манайхан үнэмшдэггүй, дандаа хулгайч дээрэмчдэд үнэмшдэг. Тэгвэл жорлондоо унаж үзэж байж л “ойлгосон” нь дээр байх. Миний хувьд хэний ч өмнө үүрэг хүлээгээгүй атлаа гарцын “онолын” хувилбаруудыг тооцоолж л сууна…

  7. bi says:

    sonin l um

  8. Ganzorig says:

    sayahanii neg sonin deer Greeks Banknaas udurt terbum-iig avtsgaaj baina. Uchir ni shine zasgiin gazar baiguullagdval mungun temdegtee solih magdlaltai. Tiimees irged ni banknaas munguu iheer tataj sanhyygiin hyndrel uchiruulj baina gej bichsen baisan.

  9. Ganzorig says:

    araas ni Portugal, Italy, Spain bas asuudaltai baigaa. Great Britain bas union-s garah asuudal yarigdaj baigaa

  10. orion says:

    amidral muudhaar het zuunii uzeltei namiig songoj ballah geed bna daa. ug ny pensnii mungu 800 euro yum bna lee tuuniigee baga gej golood baih yum (undur urtugtei yapond ulsiin pens 660 euro bdag). ter nam songogdvol grek EU-gaas garna tegeed tulburuu tulj chadahgui. grekiin bond hudaldaj avsan evropiin bankuud mungunii dutagdald orno. bankuud hoorondiin mungunii guilgee ers bagasaj evropiin ediin zasag infarkt bolno. lehman brothersiin ued FRB nuutsaar 26 trillion dollar banknuuddaa oruulaad baidal gaigui bolonguut butsaaj avsan baidag. harin EU neg uls bish tul nuutsaar hiij chadahgui. ileer hiinguut shuud euro zimbabve dollariin araas orohnee. huurhii germanchuudiin hulsuu ursgaj baij bii bolgoson hurimtlal hooson tsaas boloh bolj bna uu. grek bish german EU-gees garah ny iluu shudraga sanagdah yum. arail grekuud hetruulj bna daa danhaisan tom tur undur tsalin pens tegeed hen ch tatvar tuluhgui. ene baidlaa zas geheer boslogo ene ter het zuunii uzliig dagaj namiraad. ug ny joohon bodood setgehed yu boloh ny oilgomjtoi yaah yostoigoo medmeer yum. za za baahan grekiig muulchihlaa. evropt yuuch bolson mongold duuriaj bitgii hyamraasai bilee.

  11. delgermaa says:

    Muu nertei luu danstai grekiin tor zasag, ard olonhi MONGOLTOI ih tostoi…Ganaa ah ug deer ene talaar
    material cugluulj baigaa gesen…

  12. Anonymous says:

    Анхнаасаа яах гэж алцаганаж Европын холбоо нтр байгуулая гэсийн…хахаха.

  13. delgermaa says:

    12-oo : asuudal ewropin holboondoo ogt bish ee.., Mongolin tor zasag, uls toriin namuudin zamnal ard olnig Grek shig baidald awaachih wii gesen bodol…

  14. Stranger says:

    12. teneg yum uu…

  15. maliish says:

    Манайхны өрийн сүлжээг хэлсэн байнашд. Ойлгож яадах юу байсан юм. Дураакуудаа эргүүлээд сонгохгүй бол эвгүйтгэнэ гэж хэлээгүй л байлтай. Яаана даа одоо

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: