ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИСT БАЙДЛЫН ТУНХАГ

Манайхныг парламент наадам хоёрын хооронд алцганаж байхад энэ дэлхий даяар чинь эдийн засгаа яаж аврахав гэсэн ганц л зүйлийг бодож байна. Хэрэв манайд “юм боддог хүн” байгаа бол, “эдийн засагч” гэж байгаа бол энийг нэг анхаараад үзээч гэсэн юм. Учир нь саяхан эдийн засгийн Нобелийн шагналт, Пристоны Их Сургуулийн профессор Пол Кругман, Лондонгийн эдийн засгийн сургуулийн профессор Ричард Лэард нар дээрх нэртэй тунхагийг гаргаж дэлхий даяар түгээжээ. Монголын эдийн засагчид худлаа ярихаас өөр юм хийхгүй болохоор өмнөөс нь би орчуулж байна. Гэхдээ одоо МАН, АН-ын 20-30 жилийн цаадахыг “хардаг” улс төрч, эдийн засагч нар “туршлагаа” хэлж “дэлхийг аврах” цаг болсон байх. Ядахдаа Монголыгоо “аварвал” болж л байна ш дээ…

Санхүүгийн хямрал эхлээд дөрвөн жил гаруй болсон ч дэлхийн хөгжингүй томоохон эдийн засгууд урьдын адил уналтын байдалд байна, нөхцөл байдал 1930-аад оныг санагдуулж байна. Үүний шалтгаан энгийн: бид тэр үед удирдлага болгож байсан тэр л үзэл бодлоо ахиад л баримталж байна. Аль эрт няцаагдсан эдгээр үзэл бодлын цаана хямралын шалтгааны шалтаг, түүний мөн чанар, шийдвэрлэх зөв хандлагууд зэргийн талаарх төөрөгдөл нуугдаж байгаа юм.
Энэ төсөөлөл олон нийтийн ухамсарт суурилсан байгаа ба энэ нь олон орнуудад төсвийн чиглэлээ нэн хатуу болгоход ойрхон байгаа юм. Ийм учраас эдийн засагчид асуудалд анализ хийж баримтаар (факт) баталгаажуулан олон нийтэд хүргэсэн Тунхаглал гаргах цаг болжээ.
Шалтгаан
Олон улс төрчид төрийн хариуцлагагүй зээлжилтээс хямрал болсон гэж зүтгэж байна. Маш ховор гажилт, тухайлбал, Грекийг эс тооцвол энэ нь буруу юм. Үнэн хэрэг дээрээ хямралын урьдач нөхцлийг хувийн секторын өр, зээлийн хэтэрхий их хэмжээ, түүний дотор банкны хэт их өрийн хэмжээ бий болгосон. Хөөс хагарсан нь үйлдвэрлэл ноцтой цомтгоход хүрч, улмаар татварын орлого багассан. Өнөөгийн хомсдол нь хямралын шалтгаан биш, харин үр дагавар юм.
Хямралын мөн чанар
Европ, АНУ-д үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарахад хувийн секторын олон салбар хуучин өрөө төлөхийн тулд зардлаа багасгаж эхэлсэн. Энэ хариулт хувь хүний түвшинд зохистой юм, гэхдээ нийтийг хамарсан цар хүрээнд энэ нь өөрийгөө хөнөөх аюултай, яагаад гэвэл нэгний зарлага нөгөөгийн орлого байдаг. Энэ хэмнэлтийн үр дүнд төрийн зээлийн асуудлыг гүнзгийрүүлсэн эдийн засгийн уналт болов.
Хийвэл зохих хариу
Хувийн сектор бөөнөөрөө зардлаа танаж байх үед эдийн засаг дахь зардлын хэвийн түвшинг барихын тулд төр тогтворжуулах үр дүнг хангах ёстой. Ямар ч тохиолдолд, наад зах нь төрийн зардлыг бөөнөөр нь танаж буюу жирийн иргэдийн татварын хэмжээг нэмж нөхцөл байдлыг гүнзгийрүүлэх ёсгүй.
Том алдаа
Хямралын эхний хурц үед зөв алхам хиймэгцээ улс төрчид төрийн сектор хувийнхтай адил өрөө багасгах ёстой гэдгийг удирдлага болгон төсвийн алдагдлыг багасгахад хамаг анхаарлаа төвлөрүүлж буруу алхам хийлээ. Тогтворжуулах үүрэг гүйцэтгэхийн оронд төсвийн бодлого хувийн секторт зардлаа багасгасан сөрөг үр дагаврыг гүнзгийрүүлэв. Арай зөөлөн хувилбараар бол нуралтыг мөнгө зээлийн бодлогоор нөхөж болох байсан. Гэхдээ зээлийн хүү бараг тэг байхад монетари бодлого бүхий л боломжоороо ажиллах ёстой ч бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Төсвийн алдагдлыг багасгах дунд хугацааны төлөвлөгөө байх ёстой нь мэдээж хэрэг. Гэхдээ хэрэв эхний үед хэт их ачаалал өгвөл тэр нь өөрийгөө сүйтгэх бөгөөд өсөлтийг эвдэлнэ. Гол нь ажилгүйдэл бүх нийтийг хамарч, эдийн засгийг боомилж, алдагдалтай хийх тэмцэлд саад болохоос нь өмнө ажилгүйдлийн асуудлыг анхаарах ёстой. Өнөөгийн арга хэмжээний талынхан манай энэ аянд яаж хариулдаг вэ ? Голдуу хоёр үндэслэл дурддаг.
Итгэхгүйн шалтаг
Эхний үндэслэл нь төсвийн алдагдал зээлийн хүүг өсгөж, ингэснээр өсөлтөд саад болно гэдгийг хөнддөг. Үүнийг хамт хэмнэлт нь итгэлийг нэмж, өсөлтөд хүргэнэ гэдэг. Үүний баталгаа ажиглагдахгүй байгаа. Алдагдлын маш өндөр үзүүлэлттэй ч гэсэн төв банк нь хэвийн ажиллаж байгаа бүх үндсэн орнуудад зээлийн хүү урьд үзэгдээгүй нам байгаа. Евро бүсийн зарим орнуудад л хүү өндөр байгаа, учир нь Европын Төв Банк засгийн газрынхаа хувьд хамгийн дээд зээлдүүлэгч байж чаддаггүй. Бусад тохиолдолд төв банк зах зээлд облигацийн нөлөө үзүүлэлгүй зайлшгүй үед алдагдлыг санжүүжүүлж ямагт болно.
Төсвийг танах нь эдийн засгийн идэвхийн өсөлтийг бодитойгоор “асааж” байсан тохирох жишээ түүхэн туршлагад байхгүй байна. ОУВС янз бүрийн орнуудын материал дээр төсөв танасан 173 тохиолдлыг судлаад түүний гарцаагүй үр дүн нь эдийн засгийн бууралт гэж үзсэн байна. Чухам энэ л одоо болж байна: бүхнээс илүү зардлаа багасгасан орнууд бүхнээс илүү эдийн засгийн үр дүнгээ алдаж байна.
Үнэндээ бол төсвийг багасгах нь ажил хэргийн итгэлцлийн өсөлтөд нэмэр болохгүй байгааг бид одоо харж байна. Компаниуд хангалттай төлбөрийн чадвартай эрэлт байгаа гэж тооцоолсон зөвхөн тэр үедээ компаниуд хөрөнгө оруулахад бэлэн байна. Эдийн засгийн хатуу дэглэм хөрөнгө оруулалтад нэмэр болохгүй.
Бүтцийн шалтаг
Эрэлтийг ихэсгэхийн эсрэг хоёр дахь үндэслэл нь эдийн засаг дахь гаргалтын түвшин үнэн хэрэгтээ нийлүүлэлтээр хязгаарлагддаг, ингээд бүтцийн дисбаланс болно гэж үздэг. Хэрэв энэ онол үнэн бол, наад зах нь манай эдийн засгийн зарим салбарууд хөдөлмөрийн зах зээл дээрх зарим мэргэжил шиг бүрэн хүчин чадлаараа ачаалагдсан байх ёстой. Гэхдээ улс орнуудын олонхид ийм биш байна. Ийм учраас асуудал зардал болон эрэлтийн нийтлэг хомсдолд оршиж байх ёстой.
1930-аад онд АНУ-ын өмнөх идэвхитэй бодлогын эсрэг энэхүү бүтцийн үндэслэлийг гарган ирж байсан юм. Гэхдээ 1940-1942 онуудад төсвийг ихэсгэхэд эдийн засгийн гаргалт 20 хувь өссөн. Ийм учраас 1930-аад оны асуудал бол яг өнөөдрийнх шиг, эрэлт багасанд биш, нийлүүлэлтэд бас биш юм.
Өөрийн алдаатай төсөөллөөс болоод барууны олон улс төрчид хүнд амд зовлон учруулж байна. Гэхдээ 1930-аад оны хямралын дараа хямралыг давсан тэдний хандлагыг бараг бүх эдийн засагчид няцаасан. Сүүлийн жилүүдэд хуучин төсөөлөл дахин суурилсан нь эмгэнэлтэй байна.
Зохистой бодлого нь улс тус бүрт онцгой байх болно, түүний бас л хэлэлцэх хэрэгтэй. Гэхдээ ямар ч тохиолдолд тэр нь асуудлын зөв анализ дээр үндэслэх ёстой. Бид ийм маягаар дэлхийн бүх эдийн засагчд болон эдийн засгийн зохист байдлын энэхүү тунхаглалын ерөнхий санаатай санал нийлсэн тэр хүмүүсийг manifestoforeconomicsense.org хаягаар саналаа хэлж, өөрийнхөө байр суурийг илүү эрүүл ухаанаар хамгаалахыг хүсч байна. Буруу гэж үзсэн ч бүгд дуугай байгаад байхаар бүх дэлхий нэрвэгдээд байна.

Орчуулсан: Судлаач Д.Ганхуяг
2012 оны 6 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ЭДИЙН ЗАСГИЙН ЗОХИСT БАЙДЛЫН ТУНХАГ

  1. Anonymous says:

    heregtei l um bna, manaihan unshaasai, bodoosoi bilee

  2. delgermaa says:

    bank sanhuugiin systemd toroos tawih hyanalt, togloomin duremee shineer bolowsruulah, taluud(???) harilcan tohirolcoh husel zorig, chadal chadwar baina uu???…jiriin irgend bol ene hyamralaas yaj garahig odoo yamar ch uls toriin huchin, erdemten merged zam-garc harj chadahgui baih shig baina daa…Ewropin huwid zuunii uls toriin huchin esgewel het undeserheg uls toriin huch ard olni durguicliin dawalgaan deer huchee awch baina…

  3. Javhaa says:

    Thinking Fast and Slow by Daniel Kahneman: Төөрөгдлөөс болж S2 биш S1 давамгайлсан үйлдэл их хийгээд байгаа хэрэг юм байна.

  4. uyanga says:

    Karl Marx … Ein Gespenst geht um in Europa. Gespenst нь зах хязгааргүйн хямрал болсон юм биз. Дараагаар нь нэрээ юугаар солих юм бол?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: