ОДОО ЗАРЧМАА БАРИНА БИЗ ДЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

Одоо шинэ Засгийн Газар бүрдэх гэж байна. Мэдээж хамтарсан. Ерөнхийлөгч Та “Үндэсний эв нэгдлийн” хийгээд “Хамтарсан” олон засгийн газрын нүүр үзсэн хашир хүн. Тэгээд л зарчим гаргаа биз. Манай монголчууд дээрээ ч, доороо ч ямар зарчим мэдэх биш. Тиймээс зарчим мэдэхгүй, мартамхай монголчуудад Таны саяхны тунхагласан зарчмуудыг сануулах гэсэн юм.
Хамтарсан Засгийн Газраас АН гарсны дараа МАН Засгийн Газраа бүрдүүлэх үед Та Ерөнхий сайд Сү.Батболдыг дуудаж ганц сайн “загнаж” билээ. Тэр үг чинь энэ байна л даа…
“Шинээр томилогдох сайдууд УИХ-ын гишүүдээс биш, харин Их хурлын “гаднаас” томилогдох ёстой. Өмнө нь ч энэ асуудал маш олон яригдаж байсан. Хамгийн гол нь хариуцлагын асуудал чухал байна. УИХ нь Засгийн газартай хариуцлага тооцдог механизм алдагдсан гэж шүүмжлээд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Нэг хүн хоёр өөр газар ажилладаг, гүйцэтгэх эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг, хууль тогтоох эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг ийм байдал парламентын засаглалын үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм. Нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж манай үндсэн хуулинд байхгүй” 2012 оны 1 дүгээр сарын 12.
Дараа нь Та Нийслэлийн иргэдтэй уулзалт хийж энэ зарчмаа дахин бататгасанд би ихэд талархаж явдаг. Тэр чинь энэ байна:
“Өөр нэг хууль өргөн барьсан байгаа. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладгийг хориглож байгаа. Энэ хуулийг Улсын Их Хурал батлаасай гэж бодож байна. Үнэхээр гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийг нэг хүнд тохоод хэрэггүй. Улсын Их Хурлын гишүүний дээлтэй хүнд дахиад Засгийн газрын гишүүний дээлийг өмсүүлээд хэрэггүй. Засгийн газрын гишүүн нь дан дээлтэй яваг. Тэгэх юм бол Улсын Их Хурал Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадна.
Монголын хариуцлагын, шударга ёсны тэнгэр дээрээсээ цоорох ёстой. Давхар дээлтэй Засгийн газраас Улсын Их Хурал яаж ажил шаардаж чадах юм бэ, чадахгүй шүү дээ. Ийм Засгийн газар яаж сайн юманд ард түмнийг хүргэх юм бэ? Бид хамт байж үзсэн, давхар байж үзсэн, хэсэг нь байж үзсэн, болоогүй. Одоо Засгийн газрын гишүүн л юм бол Ерөнхий сайдаас бусад нь Улсын Их Хурлын гишүүн байх албагүй. Би Улсын Их Хурлын гишүүн биш Ерөнхий сайд байж үзсэн. Болдог л юм…”
2011 оны 4 дүгээр сарын 25.
Үүнийг би яагаад сануулаад байна гэхээр цаадуул чинь хууль гараагүйг далимдуулаад “дотроосоо” сайд тавих гээд байгаа юм биш үү ?! Асуух ч юу байхав, надад байгаа баттай мэдээллээр ингэж хэлээд байна л даа. Таныг болон Таны зарчмыг тоох шинж цаадуулд чинь алга. Уг нь таны “төрөлх” намынхан л бид ялав гээд байсан шиг санагдана. Тийм юм бол засгийн эрхийг УИХ-аас биш, “намаасаа” барьчихаж болмоор л юм…
Ингэхлээр Та л үгээ хэлж таарч байх шиг. Хэлэхгүй бол яахав дээ, Таныг зарчмаасаа буцдаг зарчимгүй Ерөнхийлөгч л гэж ойлгоно. Өөрөөр ойлгох ямар ч хувилбар байхгүй л дээ. Миний “Зарчим хоёрдвол завхрал болдог” гэсэн өгүүлэл бэлхнээ байж л байгаа. Энэ өгүүллийг бас л саяхан 2012 оны 1 дүгээр сарын 14-нд бичсэн юм л даа.
Хамгаалахгүй бол ямар ч зарчим хоосон тунхаг болдог, тийм бол зарчим тунхаглахын хэрэг юун билээ гэж би боддог юм ш дээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

42 Responses to ОДОО ЗАРЧМАА БАРИНА БИЗ ДЭЭ, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

  1. Зөв яахын аргагүй дэмжиж байна. Одоо л харж байя. Манай ерөнхийлөгч үүн дээр яаж хандах бол?

  2. bi says:

    battulga metiin humuusiig zasgiin gazart oruulj ajil hiilgemeer baidag

  3. Baadai says:

    Элбэгдорж нөхрийг зарчим ярихаар лав л миний инээд хүрдэг юм.Мэдээж нөгөө л алдарт хошигруулалт…Үнэн шүү!!!. Хариуцлага хүлээдэг,тооцдог зарчимаа мэддэг хэрнээ дээдсүүд гол нь бие,биенээсээ маш их айдагт л учир бгаа юм биш үү?!.Харин 2013 онд сонгогдох ерөнхийлөгчдөө сайн захивал биелэх магадлал өндөр гэж би хувьдаа бодож бна.Маргааш АН доторхи их тулаантай юм бна шүү!!! Бурхан өршөөг. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  4. Anonymous says:

    бардам ам,шалдан гуя гэгчээр…

  5. bayar says:

    Эрхэм судлаач аа, та юу судалдаг вэ, улс төр нийгмийн ухаан уу? Тийм бол судалгаагаа муу хийж байна. Ерөнхийлөгч ч буруу ойлголттой байна. Дэлхийн бусад парламенттай улс орны засаглалын бүтцийг аваад үзээрэй, наад судалгаандаа. Засгийн газрын гишүүдийн дийлэнх буюу бараг 100% шахам нь төрийн эрх барих дээд байгууллага хурлын гишүүдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл манайхаар бол УИХ -ын гишүүдээс Засгийн Газар бүрддэг. Энэ нь байгалийнхаа хуулинд захирагдсан хүний нийгмийн бүтэц юм. Дээр нэгэн уншигч Баттулга гишүүнийг Засгийн Газарт оруулмаар байна гэж бичиж, энэ чинь л байхгүй юу. Хамгийн шилдээгүүд төр барина, мөн хамгийн шилдэгүүд засаг барих гэсэн бичигдээгүй дүрэм дэлхийн бусад парламентын засаглалтай улсад мөрдөгдөж байна. Ер нь хамгийн шилдэгүүд удирдана биз дээ, яаж ч бодсон. Үүнийг тэд зохиосон юм биш, зөвхөн тэд байгалийнхаа хуулийг дагаж байгаа хэрэг. Ерөнхийлөгч мэдэхгүй байж болно оо, тэртээ тэргүй улс төр ямар зарчмаар хэрэгждэгээ мэдэхгүй улс төрчид манайхаар дүүрэн байна. Харин зориуд судалж, шинжилж л байгаа юм бол судлаач гэсэн хүмүүс энэ талаар зөв судалгаа, зөв гаргалгааг гаргаж ирэх хэрэгтэй байна аа, тэрнээс мэдэхгүйчүүдээ мэдэхгүйгээрээ дэмжиж яваад яах вэ. Нийгмээрээ, нийтээрээ ингэж мэдлэггүйтэж, боловсролгүйтэж баймааргүй байна. Судлаач таныг энэ шүүмжийг зөв талаас нь ойлгож, хүлээж авна гэдэгт найдаж байна.

  6. gankhuyag says:

    Чи битгий солиороод бай. Би ямар зарчим тунхаглаа юу. Ерөнхийлөгч нь зарчим тунхагладаг, судлаач нь хариуцлагыг нь хүлээдэг тэнэг юм гэж байхгүй. Чиний хэлснээр нийгэмд байгалийн хууль үйлчилдэг бол “буруу юм” хийснээрээ хамгийн түрүүнд Ерөнхийлөгч, тэгээд өмөөрснөөрөө чи “заазлагдаж” таарч байна. Болж л байна. Чиний логикоор ингэж л гарч байна ш дээ. Харин судалгаа яаж хийхээ би гадаад, дотоодын хэнбугайгаар ч заалгуулахгүй…

  7. bilgee says:

    bayaraa-d…….. АНУ-ын хувьд тийм биш байна шдээ. ЗГ гишүүд нь сенат, конгресс-с биш өөр газраас байна даа. http://en.wikipedia.org/wiki/Leon_Panetta#Political_career энийг үздээ. АНУ ийм байхад дуурайдаг Элбэгдорж ерөнхийлөгч маань дуурайна л гэж бодож байна шд. Өөрөөр хэлбэл Ганаа судлаачийн хэлдгээр “зарчим”-аа баринаа гэж.

  8. gankhuyag says:

    Наад Баяраа чинь “Ерөнхийлөгч мэдэхгүй байж болно оо” гэсэн “шинэ зарчим” гаргаж байгааг Та бүхэн анзаарсан байх. “Монгол” Баяраа “монголд дарга тэнэг байх тусмаа сайн” гэсэн “зарчим” гаргаж байна ш дээ. Ийм шог байж нэг их боловсролоороо гайхуулчихдаг амьтан юм…

  9. Ganzorig says:

    Baigaliin huuliar shildegyyd ni shalgardag gargalgaa ni sonin, sonirholtoi sanagdaj baina???

  10. Болд says:

    Зөв ш дээ зарчимын сануулах нь судлаачын ажил хойно ерөнхий хошгируулагчийн царай мөрийг харах л үлдлээ. Ганхуяг ах Баяраа гэгчийг бас хөөрхий боловсролтой ч гээд өргөмжилжээ, гадныхан тийм гээд монголоо мартан бусдыг аялдан дагагчид хэзээ л өөдтэй байлаа хэхэ. Таны хэлдэгээр тэнэг дарга тэнэг баячуул зүгээр ерөнхийлөгч мэдэхгүй байх яахав тэр тэнгэрийн юм ярьдаг том хүн хариуцлагын харц борчуул үүрэх ёстойг хамрын ханиадын жишээгээр хэлсийшд гэх мэтээр далдганасан салбадайнуудын нэг бололтой.

  11. bi says:

    bayaraagiin helsen bas buruu ch bish uma gehdee 2 tiishee tuilshralguigeer ehnii eeljind holimog ooroor helbel uih aas ch gadnaas ch gehdee hamgiin gol ni ali chadvartai ni guitsetgeh heregjuuleh zasaglald orvol yasiin be gesen sanaa battulga geh met chadvartai hamgiin gol ni setgeltei ooriigoo humuuseer shudragaar toiruulj hureeeluulj chaddag humuustee oir shildeg tolgoinuudaa ashiglayaa ajiliig ni hiilgeyee gej tuilshirmaargui bn

  12. delgermaa says:

    zow zow…sain sanuulj, end tendees “chimhej” baij l ed ajilaa setgel gargaj hiine

  13. delgermaa says:

    deer Byart: shildguud tor barina gene…uneheer bodit amidral deer tiim baisan bol…delhiin tuuh oor baih baisan bolow uu? esgewel “SHILDEGUUD” gedgiig ta bid hoer oor ooroor oilgood baina uu?

  14. Anonymous says:

    delgermaatai sanal niilj baina. odoo Mongold baitugai delhii dayar dandaa zalitan shunaltanguud tor barij baina. Iim uchraas eh delhiiruugee uul uurhai nereer dairaad bn. ene busarmagiig gants l yum zogsoono. yu gevel ekologiin asar ih suirel bolj baij arai gej delhii bolon hun torolhton neg zugshirne. Oor arga baihgui.

  15. уншигч says:

    Баяраа гэх хүнд::: Та бичихдээ, :хамгийн шилдэг хүмүүс төр барьдаг ёстой гэвүү? ха ха ха тэгвэл манайдэсэргээр нь , хамгийн шилдэг хулгайчууд олон жил төр бариа биздээ? Таны онол ч лут юмаа.

  16. bilgee says:

    Ганаа ахын санаа бол шударга ерөнхийлөгч маань хүний өөрийн гэлгүй адил зарчмаар хандаасай л гэж хэлээд байна шдэ. тэрнээс биш аль аль нь давхар томилон ажиллуулж байсан шд. 2012/01/14-ны “Зарчим хоёрдвол завхрал болдог” гэдэг өгүүлэгт гардаг үнэн шдээ. Өөрийн нам гээд өөх ч биш булчирхай биш байвал монголчууд л хохирох нь тодорхой. Ай мэдэхгүй шулуухан л тууух байхдаа…..Харж л байя….Шударга Ерөнхийлөгчөө

  17. amar says:

    яагаад сануулаад байна гэхээр цаадуул чинь хууль гараагүйг далимдуулаад “дотроосоо” сайд тавих гээд байгаа юм биш үү гэж та бичиж байна. Тэгээд хэнийг тавь гээд байгаа юм 100 чавганцынхаа түрүүлснийг л барина шүү дээ. Өөрсдийнх нь зохиосон ,дүрмээр, түрүүлсэн нь дээсний дотор байна.Дээсний гадна байгаа нь яг над шиг таны эсрэг сэтгэгдэл бичих юм биш үү.Зүй тогтол нь ийм болчисоныг та мэдэж байгаа ш дээ. Тэрнээс Цахиа гуайн хүү яаж ярьснаас болоод [зарчим гэдэг юм Цахиа гуайн хүү байтугай хэнд ч байддаггүй юм одоо монголд, тэр байтугай таныг даган баясаж байгаа сэтгэгдэл бичээд байгаа ноход нөхөд ч гэсэн] өөрчөгдчих юм биш.Монголд `,,атаман,, болох тийм амар биш,,[тэр тусмаа Цахиа гуайн хүү],,.Удаан байж болдоггүй юм байна лээ.Жаахан нөлөөтэй болох гэвэл л аваад шидчихдэг юм даа. ТЭР НӨХӨР түүнийгээ мэдэж байгаа

  18. Amar-iinhaar bol zygeer haraad suujii gulugnyydee sarvalzaad barahgyu l baihgyu yu geed baigaam baina l daa. Helsen yarisaniig chine bas sanuuldag zarchimch garuud baidag l yum baina gedgiig medej avag. Bi erunhuulugch bolohoosoo aihgyu baina harin ni oimsnii reklamand toglochihvii gedgees aij baina gesen baina lee shyy.

  19. Anonymous says:

    ter chin tymen zuw shyy

  20. gankhuyag says:

    17. Чи хүн юм бол “нохой” царайлчихаад нуугдаад байх хэрэггүй. Чамайг би олно, муу гөлөг минь.
    1. Монголд цаашид “зуун чавганц” байлгахгүй. Учир нь цаадуул чинь хоёр жилийн дотор нуран унана. 2. Монголд цаашид “атаман” байлгахгүй. Учир нь цаадуул чинь буюу бүх намууд хоёр жилийн дотор зодолдоод хамаг юмыг сөнөөнө. Үүнийг зүй тогтол гэдэг юм. Энэ зүй тогтол энэ намраас эхэлнэ. Цааших өрнөлийг нь чи мэддэг юм биш, би, бас энд бичиж, уншиж буй бид мэддэг юм. Энийг бас зүй тогтол гэдэг юм. Чи ёстой харж л байгаарай…

  21. Ганбаа says:

    Хэлсэн үгэндээ хүрээрэй л гэж сануулсан нь маш зөв, санал нэг байна. Ер нь УИХ гишүүд дотроосоо сайд байх нь хортой юм гэдгийг манай улсын хувьд амьдрал харуулаад байгааш дээ. Гднаас сайд нар байх хэрэгтэй.

  22. amar says:

    Би юу хийсэн гэж нуугдах болж байна.Монголд тодорхой цагт үргэлж атаман байсаар ирсэн,Үүнийг та биш монголчуудын нийтлэг сэтгэхүй, ахуй 2 шийддэг юм өөрчлөхөд таны нас байтугай ач гучын чинь нас хүрэхгүй гэж бодож байна.Өөрөөр хэлбэл монгол нутагт та шинэ үнэдэстэн буй болгоно гэсэн үг ямар аварга ажил гэдгийг та мэднэ. .Харин чавганцын бодлыг чинь 1000 хувь дэмжиж байна.Намайг олж уулзах гэж байгаа бол ирланд явах хэрэг болох байхдаа танд

  23. Хүн санаа says:

    Кккккк. Баталгаа нотолгоог нь дэс дараатай дэлгэчихгүй өөрийн бодол өөртөө зөв гэдэг шиг шууд алалцчих бололтой юм даа. Эхний шатанд эсэргүүцэлтэй тулвал дараагийн шатны баримтыг гаргах нь зүйн хэрэг бусуу? тэгж байж хөдлөшгүйд хүрнэ биз дээ. Үг сөрвөл хэрүүл үүл сөрвөл шуурга аа гэж. Хэрэв мэдэхгүй чадахгүй юмнуудад тайлбар тайлал хэлэх албагүй гэвэл мэдэхгүй, мэдлэггүй Монголчууд хэзээ мэддэг, мэдлэгтэй болох юм бол доо.

  24. gankhuyag says:

    22-оо. Ирландад очсон хүн гүн ухаантан болдог гэж би сонсоогүй юм байна. 1. Элбэгдорж зарчим тунхагласан. 2. Одоо засгийн газар бүрэлдэж байна. 3 Би зарчим чинь яасан гэж Ерөнхийлөгчөөс асууж байна. Өөр би юу хэлсэн юм ?!
    Би гудамжны хүнээс асуугаагүй, чамаас асуугаагүй. Би практик ярьж байхад чи гүн ухаан ярьж солиорох чинь утгагүй ш дээ. Чи ахуй ухамсар, нийтлэг сэтгэлгээ, атаман, шинэ үндэстэн гэсэн “гүн ухаанаа” өөр газар очиж ярь. Чамайг сонсох хүн байхгүй дээ. Яг яръя гэвэл чамд гүн ухаан байтугай гүехэн ухаан ч байхгүй. Энэ бол чиний ухаан санаа эрүүл бишийн баталгаа. Миний уншигчдыг ноход гэсэн бол чамайг би олж л таарна. Ирландыг чи хол гэж бодож байна уу, гөлөг минь. Чи өөрийгөө их юм мэддэг гээд бодчихсон мал л байна.

  25. уншигч says:

    Ирландад байгаа гэх нөхөр өөрийгөө их тмод бочихожээ хөөрхий. Одоо цагт Монголчуудын 90% ГАДААДАД БАЙГАА ШҮҮ.БИТГИИЙ ӨӨРИЙГӨӨ ӨНДӨРТ ӨРГӨХ ГЭЭД БАЙ .Гадаад байгаа болгон ухаантай биш шүү.Юманд зөв анализ дүгнэлт хийдэг онолыг амьдрал практик дээр хийж олон судалгаа дүгнэлт гаргаж олон юм уншиж судлаж харьцуулаж байж хүн ухаан орж гэгээрэх байх гэж боддог . тэрнээс биш гадаад байгаа болгон ухаантай биш шүү. Ирландад байгаа гээд өөрийгөө тэнгэрийн одноос дээгүүр тавьсан ямар хөгийн хүн бэ? Би ч бас гадаад байгаа нэгэн шүү хөө. Ухаантай бөгөөд даруухан байвал зүгээр байхаа найзаа?Та ганццараа гадаадад гарч галуу шувууны мах идээгүй байх шүү.

  26. Baadai says:

    Энэ нэг Ирландад байдаг гээд солиороод бгаа нөхрийг нохой баас гэвэл багадах байхаа…Ирландад тогооны алчуур болж явж бгаагаа юу гэж боддог нус бэ?! Нохой баас чи бол монголд ирэхээсээ айж,хулчийсан лалар,шоронд банди,наранд нохой гөлөг гэдгийг насан туршидаа санаж яваарай!!! Ганаа танд эрүүл энхийг хүсье.АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  27. Mendee says:

    Түдэв гуайн лекцийг уншлаа – олон чухал зүйлийг захисан байна – http://humuus.mn/?p=5241

  28. Anonymous says:

    АН ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРАХААР БАГАБАНДИ БОЛООД ТҮҮНИЙ ГӨЛӨГНҮҮДИЙН ШЭЭС НЬ САВИРААД ИРДЭГ НЬ БАРАГ Л ЗҮЙ ТОГТОЛ БОЛЛОО. ГАНХУЯГ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ СУДЛААЧ ГЭЖ ШААСАН ЭНЭ ШААР МОНГОЛД ЯГ ЮУ БҮТЭЭСЭН ЮМ БЭ? ТА НАР ХҮНДЭЛДЭГ НОЁН НУРУУТАЙ ЭРДЭМТЭЙ НОМТОЙ ГЭЖ БОДДОГ ХҮМҮҮСЭЭС “ЭНЭ ГАНХУЯГ ГЭЖ ХЭН БЭ?” ГЭЭД АСУУ ДАА. ХАРИУЛТ НЬ ИХ УРАМГҮЙ БАЙНА ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.

  29. Дэмжигч says:

    28-д юу гэж хэлэх гээд юу гээд байгаа нөхөр вэ өөрөө,хэний захиалгаар бичээд байгаа юм болоо хөөрхий. Өөрөө хүн амьтаны бүтээлээс хуулаад ч болохноо эвлүүлж бичээд, өөрөө бичлээ гээд хэлчих чадвар ч үгүй бололтой юмаа,байдал нь.Дээр нь оюунлаг боловсролтой хүмүүс, залуус нийгмээрээ судлаач гэдгээ аль хэдийнээ хүлээн зөвшөөрүүлсэн Д.Ганхуягийн хамгийн хялбаршуулсан нийтлэлийг ч олж уншиж үзээгүй уншаад ч ойлгохгүй,учир нь судлаачийн бичлэгүүд зориулагдсан оюуны боловсролын түвшингийн дундачид ч хамаарч чадахгүй болохоор .Уучлаарай 28 -аа сармагчин царайлаад энд тэнд хүний дохио зангаар тэнэж явахаар шар сонингийн худлаа үнэн хов живээ уншаад сууж байвал яасын?

  30. Ganzorig says:

    Bi, chi hamaagyu yarij boloh bailgyu! (Uhaandaa erh chuluuguu edelj baigaa mini enyyhendee) Turiin erh barij baigaa alban tushaaltan-Ard tymnii umnuus olon yum dongosood irheeree yu boloh uu??? Ene byhniig sanuuldag umnuus ni onjig ulaidag zarchim yaridag neg heseg ulsuud yygeer baina l daa. 28-aa chi tegeed yahiin?
    pampers-daa hamag hurungu chine ursahaas aigaa yu? Chinii heleer bol neg Tiim shinjleh uhaan baidag yum baina l daa! Chinii medej amjagyu tyynii mergejilteniig sudlaach gedeg yumaa. Oij amjaagyu bol hulgaichiig hulgaich lyuvar hiideg hyniig lyuvarchin.., gutalchin , esgyyrchin, mashinist geh met. “28 -aa uuriiguu neg lag um bichsen meteer setgej baigaa bol MINII HUGSHUUN CHI AMJIHGYU EE!!! pampers-aa homsdold orhoos ni umnu nuutsluud av gej zuvlii. Magadgyu heseg hugtsaanii daraa chi hed nugalj damlah huurhun business -tei bolchih ch yum bilyy.

  31. Гүнээ says:

    28-д. Сайн байна уу. Танд хэлэх хэдэн үг байна. Мэдээж та АН-ыг дэмждэг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрлөө. Хэнийгээ дэмжинэ Таны хэрэг. 1996-2000 онуудад төрийн алба хааж байсан. Өөрөөр хэлбэл АН засгийн эрх барьж байхад. Ямар сэтгэгдэл, үзэл бодол хатуу төрсөн бэ гэвэл, АН бол нөгөө намтайгаа яг адил. Та тэднийг дээд болон дунд түвшинд ямар аймшигтай төсвөөс хулгайлж, өмч хувьчлалаар хэрхэн мөнгөтэй болж, банк дампууруулж ер нь бол алаад хаясаныг мэдэх ч үгүй. Бид үүнийг туулаад гарсан юм. Хэдэн сайдууд нь ажилдаа ер ирэхгүй, архи хүүхэн мөнгө эргүүлдээд явж байсныг Та мэдэх ч үгүй. Бид мэднэ. Гарч ирээд ардчилсан нийгэм байгуулсан нь хаана байна, хэрвээ байгуулсан юм бол 2008 онд иргэдээ буудаж алахгүй л байсан. Энэ чин ардчилалын чин хэмжүүр гарч ирж байна. Тэгээд АН чин 1996 онд гарч ирээд тэр Багабанди түүний холбоотон энэ тэрээ шийтгэхгүй яасан юм бэ. Банк дампууруулсан нөхдүүдийг шоронд нь явуулая, өрийн шорон бий болгоё гээд хамгийн их хашгирцгааж байсан хүмүүс тэгээд яг юу хийсэн юм бэ. АН бол МАН/МАХН/-тайгаа яг адил. Ялгаа нэг ч үгүй. Ардчилал гэж үгээр 20 гаруй жил бизнэс хийж мөнгөтэй болсон. Тэдний банкнаас идсэн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж барагдуулсан. Чадал чин хүрвэл дор хаяж Хадгаламж банкинд, улсын төсвөөс бонд болон бондын хүү гэсэн нэр өгч хэдэн арван тэрбум/тэр үеийн мөнгө/ шилжүүлсэнийг олж харчихаад энэ сайтаар бичихийг чин бид хүлээж байя. Тэр Н.Энхбаярыгаа гүйцтэл нь, тултал нь шийтгээч дээ харья л даа. Дүүргийн Засаг даргын өдөр тутам хийдэг хулгайнд нь жижиг ял тохчихоод л цаашаа явахгүй байж л байгаа шүү дээ. Яагаад гэдгийг нь Та мэдэх үү. Өөрсдөө бас холбоотой “шааж” яваа учраас.
    Үсгээ томруулаад бичихээр Та их том, Таны бичсэн зүйл үнэн болдог юм уу. Бид чадна.
    ТАНД ШУУД ХЭЛЭХЭД “НОЁН НУРУУТАЙ ЭРДЭМТЭЙ НОМТОЙ ГЭЖ БОДДОГ ХҮМҮҮС”-ЭЭС БИД АСУУХ Ч ҮГҮЙ ХАРЬЦАХ Ч ҮГҮЙ. ӨӨРСДИЙГӨӨ ТЭГЖ БОДДОГ Л ЮМ БАЙГАА БИЗ. ХАРИН БИД ТЭГЖ БОДОХОО БОЛИОД УДАЖ БАЙНА. ӨӨРСДИЙГӨӨ ТЭГЖ БОДДОГ Л ХҮМҮҮС ЧАДАЛТАЙ НЭГНИЙХЭЭ ТАЛААР ТАНЫ ХЭЛСНЭЭР “УРАМГҮЙ ХАРИУЛТ” ӨГНӨ ДӨӨ. ЕР НЬ ТА ТЭР НОЁН НУРУУТАЙ ЭРДЭМТЭЙ НОМТОЙ ГЭЖ БОДДОГ ХҮМҮҮСЭЭ БИДЭНД НЭРЛЭНЭ УУ. БИД УУЛЗАЯ, ХЭДЭН АСУУЛТ ТАВЬЯ. ГАНХУЯГ ГУАЙГ СУДЛААЧ ГЭДГИЙГ НЬ БИДНИЙ НӨХДҮҮД БАЙТУГАЙ, НИЙТ МОНГОЛЧУУД ГАДАРЛАНА, ДЭМЖИНЭ, ХАЙРЛАНА, ХҮНДЭЛНЭ. ХАРААЖ ЗҮХЭЖ, ГҮТГЭХИЙГ НЬ БИД ЗӨВШӨӨРӨХГҮЙ, ТЭГҮҮЛЭХ Ч ҮГҮЙ. Харин Та сэтгэгдлээс гадна хоёр гурван өгүүлбэр нийлүүлээд судалгаа, нийтлэл гэж өөрөө өөртөө нэрлэнэ уу Таны хэрэг, бидэнд уншуулж танилцуулна уу. Бид хүлээс байя.

  32. mongolzuu says:

    31-д Гүнээ, чиний бичсэн байдал, өгүүлбэрийн найруулга чинь надад маш их таалагдлаа. Ингэж бичдэг сэтгүүлч нар бас л ховор байх гэж бодлоо. Зурагтаар бөөрөнхий хэлтэнгүүд, сонин сэтгүүл нуль найруулгийн болоод үг үсгийн алдаатай. Бичсэн зүйлийг чинь дэмжиж байна. Ганаа ах ч жоохон хэцүү зантай хүн мэт санагддаг ч үнэн юм бичдэг гэж боддог.

  33. Bayaraa says:

    Hervee Elbegdorjoos zarchim asuuj bgaa bol tsaadahad chini zovhon erh ashig gej l bii. Er ni yamar ch mongol khunii zarchmiin asuudaliin tsaana huviin joohon erh ashig bii gedeg bol Baabar l helsen bolohoos homosapienseiin gol mentalitet. Bur yalanguya uls torchid gegchid. Tsaadah chini l 98 ond songogdson gishuud bol zasgiin gazart oroh number 1 humuus geseer bgaad enhsaihanii zasgiin gazriig unagaj avsan daraa ni 2006 ond UIH ni zasgiin gazraa udirdah estoi uchraas gishuud said bolj bolohgui gej nohoitson. -/+ ene bol bayanhoshuunii nohriin oilgohgui bgaa asuudal?

  34. Snow says:

    Mani er ene zarchimiig odoo bieluulehgui gdgt bat itgteltei, yagaad 2000 onii Undsen huuliin nemelt MaXH-aar ovoglodog ch yag unendee AH-s 98 onoos ugshiltAi, mani tend bj l bsan, 2-rt ene ishlel avch harluulsan mani eriin ug bish bna, yag Iim ug uguulberuud, Yag iim daraalal, bas Ter Dan davhar deelnii tuhai 2008 onii gaviyat huulich Chimid guain nom, yariltslagand duraitsan bj bgaa, googledeed uzvel Unshij bolno. Teheer mani er zugeer l Hun zagnahdaa ashiglasan uhaantai haragdaad bgaa bolohoos mani hunii unet zuil bolson zarchim bish gdgiig 98, 2006 onuudaas ulhun haragdah um boluu!
    Harin sudlaach yu helsen geheer mani uuriin amaar ugchigdur helsen durmee unuudur uuruur helvel yostoi shudarga yos gej bitgii “gutsaarai”l gej sanuulj am Asuuj bna l gej oilgoj bna. Am aldval barij boldoggui Gdg. Tegj bhad Zarim humuus yagaad devshuulsen sanaag oilgood avchihaj chadahgui, nohoi gulugduu tuldag um be? Buruu sanagdval undeslelee gargaad sanalaa bich, Hun doromjloh hereggui. Hatuuhan helehed bi iim Mongolchuudad durgui, asuudal yarihaar yu yarij bgaag sonsdoggui murtluu hen yarij bgaagaar hemjdeg DURAKUUDad durgui. Hen yarij bgaagaar hemjij surgadag gants gazar Bol Manai ene Namuud l geh um bilee… Uuruu setge dugne unle, busdaas asuugaad yavaad baival Naad jijighen tarhi yalzarna gh met 5 ug chuluudchii. Sudlaachiin huvid hiij bgaa dugneltiin hee undesleliig hiideg bolohoor unshdagiin. Aashnaasaa bolj adludag gej boddog shuu. Manai davgui seheetnuud aashnaasaa bolj muu nertei bdag ni olontaa l gdgiin, yaahav yagaad aashlaad bdgiig geheer Iim l ug tolgoid buuj bna TSETSNUUDIIN DUND TENEG YAVAH UMSAN gej… Tegvel aash gArgahgui Amar jimer bh biz dee oyunlaguud…!

  35. Snow says:

    Deer neg nuhur Дэлхийн бусад парламенттай улс орны засаглалын бүтцийг аваад үзээрэй, наад судалгаандаа. Засгийн газрын гишүүдийн дийлэнх буюу бараг 100% шахам нь төрийн эрх барих дээд байгууллага хурлын гишүүдээс бүрддэг. Gej yostoi ichihgui zalj bnaa, chinii sudalgaag harii tehuu?
    Naadahiig chin sudlaad uzeheer shal uur dugnelt garna za yu! Parl gishuud ni ZGgee burduuldeg

  36. Snow says:

    Tiim olon bish, Tgd ch burduulj bgaa orond ter gishuud ni shiidver gargahad nuluuluh bolomj ni mash muu Naad zah ni sanaliin huvid ch gsn. Chi ehleed uneneesee sudlaach,
    No1 bolohooroo medehgui bj boldog ch geh shig Ter amitanii ferm Geed nom unshaach.
    Er ni Tgd gadaad tiim bdag tiim bh yostoi Gdg Bol baij Bolomgui zuil geh! baigaliin uvchind tohirson emiin jor bj bolohoos, Buh uls, niigemd tohirson, jor zagvar gej bdag gevel yostoi… Super onolchin

  37. Bayaraa says:

    Bayanhoshuuniihnaa sonohgui yum uu ? seheetnuut ee.Namaig ochigdor shalbaagnaas hen ch tataj gargaagui.Gehdee bi ooroo l bosoh geed uzeed bna.Ganaa akh archaad hayacan. Elbeg pia 2 oor zarchimaa neg ongoor yariad l yavj bgaa. Ard tumen Ardchilsan namiig 2 muugaas 1 iig ni songoh daalgavar ogcon. Bayanselenge gej shag zardag avgai ih hurald orood ircen,uvsiin 2 tangaragaa orgocon in case geed, APU-giin Batkhuu ooriinh ni suljeenii business ajillahgui bolohoor ni nogoogiinhoo suljeeg ilruuleed shuukhiin shiidver garguulcan,Hongoriin Hayanaa gej julik, shesterka nahican,Ganbaatar geed orlogiin 80%iig tsalin holsond tavih estoi gedeg soliotoi nohor garchdiin aan.Boss bol orlogiin 80%aa labortoo zarcuulaad 5% aa reklam,15% aa taxd ogood business hiih yum bna l daa. Mongoliig yag indian,abrogen,manj ugsaatnuudiin araas ogcom tulhecgeej bna daa. Shudee ch zuuh l yum.

  38. Bayaraa says:

    Aa bas ardchilsan nam tov aimagt 2 songuuli damjuulaad Aldart uyach,naadmiin komissiin darga M.Enhbold,aldart uyach Sunduin khuu Batbold 2 tomsk moritoi baihad ni 2 yavgan tovarishiig namiin daalgavaraar uralduulaad nogoo khun goroos Dorjoo ni dandaa aman huzuudsen suragtai.

  39. Snow says:

    Baabariin shine niitlel, tanii asuultad Erunhiigiin umnuus hariulsan boltoi http://semuun.niitlelch.mn/content/4289.shtml

  40. Anonymous says:

    hi AN-iig chotgor avaasai

  41. Anhkaa says:

    хэдэн үг… хүмүүс өөр өөрийнхөө хэмжээнд уншсан мэдсэн сонссон дуулсан зүйлээ харамгйү хуваалцжээ. Би ч гэсэн оролдоод үзий юу нь болохгүй байхав. Энд яригдаад байгаа асуудалын анхны сонгодог онолыг үндэслэгчид болох нь 17-18 зууны үеийн Монтеське Локк нарын Төрийн эрх мэдлэ хуваарилах онолоос улбаатай билээ. Энэ онолыг 1787 оны АНУ үндсэн хууль гол баримтлалаа болгож онолыг хэрэгжүүлж үндсэн хуулиа баталсан. Энэ онолын гол мөн чанар нь Хууль тогтоох, гүйцэтгэх, Шүүх эрх мэдлүүд хоорондоо харилцан хяналттай, мөн тэнцвэртэй уялдаатай аль нь илүү дээд эрх мэдэл эдлэхээргүй тийм мөн чанартай. яг энэ онол АНУ-н үндсэн хуулинд биелэгдсэн тэгээр АНУ бол яг төрийн эрх мэдлийг хуваариласан Яагаад гэхээр АНУ бол Ерөнхйилөгчийн засаглалтай улс өөрөөр хэлбэл гүйцэтгэх эрх мэдлийг УИХ аас төрөн гарсан сайд нар ерөнхий сайд хэрэгжүүлдэгггүй Ерөнхийлөгч хэрэгжүүлдэг ХАрин парламентын засаглалтай улсад төрийн эрх мэдэл хуваарилалт огт өөр УИХ, засгийн газар, Шүүх дээр ерөнхийлөгч нэмэгдээд эрх мэдэл бөөн холион бантан болж байна. тэгэхээр ерөнхийлөгчийг өмөөрсөн ч юм биш манай засаглал өөрөө ийм нөхцөлийг үүсгээд байна шүү дээ тэгэхээр УИХ Засгийн газраа хэрхэн хянах бэ энэ асуудал судлаач сонирхогч та бүхний хувьд

  42. ГАНСРАЛ says:

    ЭЛБЭГДОРЖ УЛС ТӨРИЙН ХҮН БИШ ХУДЛАА ЯРЬЖ ТОЛГОЙ УГААХ АРГААР АРД ОЛНЫГ МЭХЭЛЖ БХАД АЛБЫГ МУЛТЛАХ ХЭРЭГТЭЙ ТЭР ГАЖИГТАЫ ЮМ БИШҮҮ МОНГОЛ УЛС ТҮҮНИЙ ДУРААР ӨР ШИР ДАРАГЧБИШ НЭР ТӨР ОЛГОГЧ БИШ АМЕРИКИЙН АРДЧЛАЛЫГ БАЙГУУЛАХ ОРОН БИШ АНУ ЫН ШУНАЛТАХ ОРОН БИШ АМЕРИК РУУГАА ТОНИЛ ЭЭВЭЭ БАКА ЧУШ ЗУВАА ЗУВАА

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: