ЭХНИЙ САНАЛ, СҮҮЛЧИЙН БОЛОМЖ…

Системийн хямрал болж байгааг 1998 онд дүгнэсэн байтал улс төрчид нь дөнгөж 2004 онд “ойлгодог”, тэгсэн атлаа юу ч хийдэггүй, 2004 онд системийн задрал болж байгааг дүгнэсэн байхад одоо болтол “хүлээн зөвшөөрөхгүй” байгаа нь тэнэг мангуугийн шинж биз. Одоо “сайн төр засаг” хүлээгээд нэмэр байхгүй. Одоо гацчихаад байгаа царайг нь харахгүй юу. Эндээс гарах олон хувилбарын нэгийг санал болгоход бас л урьдын адил тоосонгүй. Албан тушаалын төлөө улайрсан олигархуудад юу ч хэлээд нэмэргүй аж. Энэ тухай өгүүлье…
Уянгын ухаалаг санал
Сонгуулийн дараа, наадмын өмнө УИХ-д сонгогдсон олон хүн олон юм ярьсан боловч ганцхан хүн улс орны хувь заяатай холбоотой амин чухал асуудал хөндсөн юм.
УИХ-ын шинэхэн гишүүн Г.Уянга “Үндэсний их эвлэрлийн эхийг тавьцгаая!” уриалга санал гаргаж хэд хэдэн сайтад тавьсан боловч тоосон хүн бараг алга. Бодвол бэлэг дэмбэрэлээ бодоо биз, наадмын өмнө 7 дугаар сарын 7-нд тавьсан боловч манайхан наадамтайгаа холиод идчихжээ. Одоо хайлтын системд бараг алга болсон байна. Яагаад, яагаад үүнийг устгаж байгаа юм ?!
Г.Уянга улс төр, нийгмийн байдлыг дараах байдлаар дүгнэсэн юм:
“…Юуны өмнө намчирхлаас салахаас ажлаа эхэлцгээе. Өнөөгийн намууд эрх мэдэл, албан тушаалын их дэлгүүр болжээ…”
“…Хүний шуналд хязгаар үгүй тул ийм замаар ханаж цаддаггүй бирдүүдийн үржүүлгийн газар нь Нам болж хувирчээ. Үлгэрлэвээс намууд тараг мэт исэж, сүү шиг төрд тэр тарагны хөрөнгө орсноор Монголын төр ээдэж байна…”
“…Түүнээс биш нам бүлгээрээ талцаж, эсвэл ар хударгаараа хуйвалдаж албан тушаал, эрх мэдэл наймаалц гэж сонгоогүй. Бидний баялгийг гадныхны халаасанд хийх ажлаа дуусгаадах гэж сонгоогүй…”
“…Бид хариуцлагыг хууль болгосон анхны Их хурал болъё. Нийгмийг бүхэлд нь бузарлан, тонож дээрэмдэж буй намчирхсан тогтолцоог тас цохисон анхны Их хурлынхан болцгооё. Намчирхсан энэ тогтолцоог л тас цохиж чадвал бид бүгдийг хийж чадлаа гэсэн үг…”

Энэ бол зүгээр нэг дүгнэлт биш, энэ бол улс төрийн системийг өөрчлөх гэсэн зарчмын санал юм. Эрх баригчид их л сайндаа Үндсэн хууль “зохионо” гэж ярьдаг байсны дэргэд бол энэ нь жинхэнэ амьд санал юм. Ийм санал урд нь гарч байгаагүй, тэр тусмаа “дээрээс” гарч байгаагүй.
Г.Уянга юу хийх зарчим болон гаргалгаа хийж байна:
“…Бид нэг л намтай. Тэр нь Монгол улс. Бид нэг л зарчимтай…”
“…“Үндэсний эрх ашиг” гэсэн ганцхан шүүлтүүрээр бүхнийг хатуу шүүдэг анхны парламент болъё….Ердөө үүнийг ганцхан удаа зориг гарган эсэргүүцэхийг та бүгдээсээ хүсч байна…”
“…Бид энэ удаа л таслан зогсоохгүй бол хэзээ ч дуусахгүй эрх мэдэл, албан тушаал, эд баялгийн энэ хэнээрхэл хэзээ ч дуусахгүй…”
“…Бид УИХ-ыг Монголын эзэнт гүрний Их Хурилдай шиг бүрэн эрхийнхээ дагуу улс орноо удирдан хөтлөх дээд байгууллага болгоё…”
“…Хамтарсан засгийн газар Монголыг аврахгүй ээ…”
“…Аль ч хүчин нь засгийн газарт орохоо больё. Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярилцацгаая. Одоогийн парламентад орсон хүчний харьцаагаар түр засгийн газар байгуулж шинэ V Үндсэн хууль батлагдтал улс орны аж ахуйн асуудлыг эрхлэн авч явах үүрэг хүлээлгэе…”
“…Үндсэн хууль батлагдмагц түүний дагуу улстөрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах болно. Ингээд шинэ Үндсэн хуулиар шинэ сонгуулийн хуулиар шинэ Үндэсний Их Хурилдайгаа /парламентаа/ байгуулъя. Үүний дараа эрх баригч ба сөрөг хүчин гэж төрийн хүмүүс хоорондоо химлэлдэхгүй болно. Манай нам танай нам гэж иргэд хоорондоо талцахгүй болно…”

Үүнээс илүү ухаалаг санал гэж байхгүй л дээ. Үүнийг гарсан дараа нь би Уянгаад хэлж байсан юм. Цаадуул чинь “ойлгохгүй дээ” гэж. Уянга: “магадгүй, гэхдээ жаахан харъя” гэж билээ…
Сүүлчийн боломж
Монголын улс төрийн системийн задралын ирмэг дээр түүнийг засаж залруулах, аврах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга гаргалаа. Үүнийг нь лаларууд үнэлсэнгүй, ард түмэн тоосонгүй. Тэгээд хэн хохирох юм ?!
Хэрэв энэ УИХ-д голдоо нүхтэй ганц боловч хүн байсан бол энэ саналыг зөвшөөрөх байсан Гэтэл тэгсэнгүй.
Эндээс үзэхэд одоогийн УИХ бол намын ялзарсан системд хүлэгдсэн утсан хүүхэлдэйнүүд, системийн ялзрал дээр арвалзан бужигнагч өт хорхойнууд мөн. Тэд системээ “үхэхэд” л хамт үхэх антисистем мөн.
Г.Уянга тэдэнд сүүлчийн боломжийг нь хэлж өгөв. Тэд үгэнд нь орсонгүй. Тэгвэл би үргэлжлэлийг нь хэлж өгч болж байна:
Эд нар УИХ, Засгийн Газрын төлөө эцэс төгсгөлгүй дайн хийнэ. Удалгүй орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн дайн болно. Энд намын системийн дотоод дайн самуун үргэлжилнэ. “Тэнэг ард түмэн” нь тэднийгээ дагаад “сайн” олигархи “муу” олигархи, “манай” олигархи “танай” олигархи гэж дайтна. Мэдэмхийрч цэцэрхэж байх хооронд нь хулгай дээрэм гаарна. Бие биенээ шоронд хийнэ, шинэ маягийн хэлмэгдүүлэлт болно.
Фанатууд бол 30-аад оны коммунист байна уу, XXI зууны “ардчилсан” байна уу юугаараа ч ялгаагүй. Үнэхээр тэнэгтэж өгнө. Энэ бол гарцаагүй. Ингээд олигархууд төрөө өөрсдөө нураана…
Энэ бол хэлж өгсөн боломжийг ашиглаагүйн төлөөс болно.
Тэгээд яана гэж үү ?!
Системийн задралд орсон төр үхэх ч үгүй, сэхэх ч үгүй заваараад байдаг нэг төлөв байдал бий. Ийм байдлаар олон жил явсан. Одоо бүх боломж шавхагдсан. Иймээс системийн шинэ төлөв байдалд орж байж л цааш явна. Энэ нь онолын хувьд их эмзэг байдаг юм л даа.
Хэрэв үг авахгүй бол биеэрээ амсдаг нь хууль. Заавал төр нурахыг үзэж, үймээн самуун болж, хөл толгойгоо алдаж, тартагтаа тулж, ходоодоороо мэдэж байж ухаарах гээд байвал одоо яая гэхэв.
Зүй тогтол бол жамаараа болно. Нурж буй системийн задралыг Бурхан багш ч зогсоож чадахгүй гэж би мөн ч олон хэлсэн. Уг нь оюун санаа нь хэвийн хүн бол дараа нь яахав гэдгийг өөрөө бодож, аюул занал, хор хохирлыг аль болох багасгахыг чармайх ёстой.
Авто ослыг хүмүүс тойрч зогсоод хараад байх нь олонтаа байдаг, ухаантай хүн бол осол ахиж гаргахгүй арга замыг хайдаг. Одоо бол “төр нурахыг” бүгдээрээ “тойрч зогсоод” харах гэж байгаа юм шиг байна л даа. Харин энэ бол нэг их хүсүүштэй зүйл биш шүү дээ…
Чи тийм сүрхий юм бол тэр гарц, арга замаа одоо хэлээд өгчих гэж над руу дайрахыг чинь мэдэж л байна. Эхлээд хүний үг “зөв ойлгодог” болчихоод тэгж хэл. Дараа нь хүний “үгэнд ордог” болчихоод тэгж хэл…
Хийе, бүтээе, өөрчилье гэсэн чин сэтгэл, итгэл үнэмшил олон хүний зүрх сэтгэлд бий болсон үед гайгүй би зарим хувилбаруудыг хэлээд өгнө. Магадгүй тийм итгэл үнэмшил бий болсон үед надтай надгүй гарцаа өөрөө олно доо, монголчууд. Эхний санал, сүүлчийн боломжийг Г.Уянга хэллээ ш дээ…
Магадгүй, эрх мэдэл булаалдсан олигархиудад юу ч хэлээд нэмэргүй гэдгийг харгалзаагүй нь Уянгийн “алдаа” ч байж магадгүй. Гэхдээ алсыг харсан юмыг алдаа гэж хэлж болохгүй л дээ.
Алдааг УИХ суудал бүхий АН, МАХН, ИЗНН, МАХН “хамтдаа” гаргасан, алдаагаа хүлээхгүй юм чинь засна, засрана гэж байхгүй л дээ.
Эндээс шинэ “ардын дуу” гарах бөгөөд агуулга нь нэг иймэрхүү байх болов уу:
Ямар тэнэгийг сонгосноо иргэд өөрсдөө мэдээрэй
Ямар хулгайчаар мануулснаа сонгогч олон ойлгоорой…
гэх л үлдээд байна даа.
Харин системийн өөрчлөлт нэрийн дор Ц.Элбэгдорж “тоглох” нэг хувилбар гарч ирнэ. Ийм болохоор нь манайд “шинэ юм” хэлж болдоггүй юм. Тэр тун удахгүй “шинэ онол” гаргаж, Баабар “үзэл суртлыг” нь хийх нь гарцаагүй. Баабар мянган гоё юм бичээд ялзарсан системийг аварч чадахгүй нь дэндүү ойлгомжтой…
Ер нь бол олигархийн зодооноос олигтой юм хүлээх хэрэг байхгүй л дээ, уг нь…
Та хар, сонс, үз, системийн өөрчлөлт хийх шинэ цаг гадаа чинь ирээд байна…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 7 дугаар сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

29 Responses to ЭХНИЙ САНАЛ, СҮҮЛЧИЙН БОЛОМЖ…

  1. Snow says:

    Sanal 1 bna amjilt

  2. adf says:

    oligarhiin zodoo n harin hyanaltiin sistem

  3. grandeura says:

    Ухаант хүн тархиа ажиллуулж тэмцэхийг хүсэхгүй бол адгуус адил хэмлэлдэхээс өөр зам үлдэхгүй бизээ

  4. Enkhbat says:

    Үндэсний зөвшилцөлийн талаар 6 сарын өмнө “Дуусдаггүй яриа” -гаар нэлээд ярьж билээ. Үнэхээр одоохондоо энэ талаар ярих, бодох сөхөөтэй хүн засагт байхгүй л болов уу. Ер нь тэгээд вирус өөрөө өөрийгөө яаж эмчлэх талаар бодож байсан гэж ер сонсоогүй юм бна 🙂

  5. Тэгээд одоо юу хийвэл дээр вэ Ганаа ахаа. Чадах чинээгээрээ дор бүрнээ хийх зүйлийг та хэлсэнгүй. Миний ухаан дутав. Ийм нөхцөлд бидний дор бүрнээ чадах зүйл юу вэ?

  6. Болд says:

    Хэлээд юу гэхэв, олон түмний тархи сэтгэхүйг гадны хийгээд дотоодын шийдсэн новшийн нөхөд багагүй жил хүчирхэг аргаар аймшигтай угааж бгаа тул олныг сэхээрч нийгмээ өөрчлөн гэж найдалтгүй. Таны хэлдэгээр цөөхөн сэхээлэг идэвхтэй арчаатай гол нь монголоо үндэстнээ гэсэн, сэтгэхүй эрүүл хэсгийг нэгтгэх ая бодон, гарах сүйрлийг багасгах талаа бодохоос өөр сонголтгүй болсон бхаа. Би лавтай хэрэндээ “Путин агаагын сэрэмжлүүлсэнчлэн” бэлдээ л бгаа.

  7. Болд says:

    Ядахдаа энд хэлсэнчлэн системийн сүйрэл задралыг олонд түгээж, нөхдүүдийн үнэн төрхийг олонд хүргэн, зөв эвлэрэл нэгдэлийг талаар байгаа боломжоороо бусдад ухуулан таниулах гэхчлэн өөрсдөөсөө хамаарах зүйлээ бага гэхгүй хийж эргэн тойрондоо сайнаар үлгэрлэх мэтээр ходоодоо бус толгойгоо илүү ажлуулбал зүйтэй л байх.

  8. bilgee says:

    болдог бол их сайхан санаа юм шиг. Энэ санааг хэрэгжүүлсэн өөр улс орон одоо ингээд явж байна гэсэн юм байгаа болов уу?

  9. delgermaa says:

    bid yahaw booj uheh l uldene, harin hiih bolomj ni ih hurald baina l daa, ganaa ah heleed baina shuu dee: eh oron, undesnii erh ashigiin toloo negdeed, zowloldood, awtokratin zasgiin gazar!!! baiguulaad ehelwel…daanch oligarhid eh oron ugui

  10. grandeura says:

    Тэгвэл эх оронтой гэж боддог хүмүүс нь нэгдээд эх орноо авч явах хэрэгтэй ш дээ. “Тэд” гэж эх орноосоо тусдаа хүмүүсийг хүлээж турж үхэхээ хүлээж суух хэрэг юун?

  11. dk says:

    Судлаачийн ажилд өндөр амжилт хүсье.
    Уул уурхай, ашигт малтмал, уран дагасан их мөнгөний эргүүлэг болон их гүрнүүдийн хуйвалдаан сэм тохиролцоон дунд Монгол орон минь сүйдэх вий дэ,
    Энэ цаг мөчийг бид ирээдүйгээ сайтар тунгаан бодож, ухаалаг шийдвэр гаргах түүхэн үе гэж ойлгох ёстой, эс тэгвээс буюу намаараа талцаж амаараа сайхан жаргуулаад, тоо харж ажлаа дүгнээд тоть шиг 20 жил давтаад байвал мөхлөөс өөр сонголт үгүй, мөхлийн дараа амьдрал үгүй,

  12. bi says:

    uyangiin helsen ugiig unshij bsan um bn garchignaas ni harahad l oilgomjtoi mongol ulsiin oorsdiigoo eh orondoo hairtai gej boddog humuus huchee negtgevel eruul saruul huchiig dagaj busad ni ch ireh bolov uu ganaa sudlaach shig iim humuusiihee ugiig sonsdoggui yadahdaa 1 udaa eregtsuulj boddoggui tord bui humuus mongonoos oor sonin saihan um bodoh um bdaggui um shig bugd uilairtsan uyanga tegeed odoo ooroo uih d songogdson baga bus huchtei bolsoniih eniigee heregjuuleh gej buh huchee daichlah heregtei bolov uu suraagui bish ard tumnii demjleg gej bn um yaridag hun zondoo l bn hiih l heregtei bn jiriin nadaas hamaagui deer erhtei boloo biz de

  13. Болд says:

    Цаг тун дөхөж байгаа бололтой. Харин хэзээ? 1, 4, 10, 100-н жил үү?

  14. gankhuyag says:

    1 < X < 4

  15. Болд says:

    Амжилт

  16. bathuu says:

    ih bayarlalaa hundetsudlaach ahdaa mongold uls tor eruuljij ene muu yorin deglem hezee togsoh yum bol doo

  17. B. Jamts says:

    Нэн сонирхолтой нийтлэл. Холбогдуулж 4-т бичигдсэн Энхбатын коммент бас их таалагдав. 5-д бичигдсэн Б. Алтан-Оргилын “Тэгээд одоо юу хийвэл дээр вэ Ганаа ахаа.” гэсэн асуулттай холбогдуулж хувийн бодлоо хуваалцая. Мэдээж зорилго бол зөв төрийн тогтолцоо, түүнийг хуваалцан дэмждэг олон түмэнтэй, нийгэмтэй болох. Үүний тулд төрийн зөв тогтолцооны үзэл баримтлалыг боловсруулж, ярилцаж тогтоод түүнийгээ нийгэмд сурталчилж бүгдийг тэр үзэл баримтлалын хөрсөн дээр нэгтгэх хэрэгтэй. Тэгэхээр эхний ээлжинд ийм үзэл санааг дэмждэг хүмүүсийн цөмийг бий болгоод тэр үзэл баримтлал дээр ажиллацгаах хэрэгтэй юм. Гэхдээ энэ ажлаа ил тод, олон нийтийн дунд, жишээ нь судлаачийн блогийн тойроод ч юм уу хийвэл илүү үр дүнтэй. Яагаад гэвэл ганц зөв үзэл баримтлал байгаад түүнийг хуваалцагч түмэн олонгүй бол үр дүнд хүрэхгүй. Энэ ажилд судлаачийн нийтлэл, комментүүд их чухал үүрэг гүйцэтгэж болмоор санагдана.

  18. Anonymous says:

    Нам нэрийн дор бүх булхай явагддаг нь үнэн л дээ. Гэхдээ түүхэнд “хэрвээ” гэдэг үг байдаггүйтэй адил Монголын нийгэм ямар байна түүгээр л болно. Эхний ээлжинд системийн асуудлаас илүү МАН-ийг бас нэг их ганцаардуулмааргүй байна. Одоо Энхбаяр эрхийг нь авах гээд л хүмүүсийг хөдөлгөөд байгааг бүгд л харж байна. Хэрвээ Энхбаяр МАН-ийн толгойнд дахиад гараад ирвэл юун ардчилал, юун системийн шинэчлэл. Угаасаа хүний алдааг хараад суралцдаг хүн ховорхон ялангуяа нийгэм тэр чигээрээ. Тэгэхээр одоо алддаг бол алдаад дуусахаас. Монголын буян заяа өндөр дөө л гэж найдая даа.

  19. gankhuyag says:

    “Алдаад дуусна” гэдэг ч арай хэтэрнэ ээ. Ийм үхээнц байж “юм” бичиж элэнцгээ хийнэ…

  20. Болд says:

    Зорилго тань “үйлдэл”-ийг чинь зөвтгөх үү?

  21. gankhuyag says:

    Илт хөнөөлт үйлдлийг зогсооход зорилго хийгээд үйлдлийн буруутал гэж байхгүй л баймаар. Би чамайг “шулан мөлжиж” гэж байгааг л хэлж байна, тэхэд чи миний “зорилго, үйлдлийн зөв эсэхийг” асуувал “шулуулж мөлжүүлж” л байна биз дээ, надад юуны хамаатай. Чамд зориуд сануулахад философиддог юм, философидоггүй юм гэж тусдаа байдаг юм ш дээ…

  22. grandeura says:

    Ер нь уур тань хүрэх нь аргагүй л юм байна, “тэнэгүүдийн” түвшинд очихгүйн тулд тэдэнд нэг бол уурлаж мэдрүүлэх үгүй бол огт дуугарахгүй байх л хоёр арга байна даа

  23. Болд says:

    Хүний түүхэнд “улс”-ын эрх мэдэл зөвхөн хүчирхийллийн аргаар л солигддог байсан. Харин суутнууд ардчилал буюу сонгууль гэдэг зүйлийг бодож олжээ. “1 < X < 4" буюу "2013.07.27-2016.07.27"-ны хугацаанд ердөө хоёр "ээлжит" сонгууль л байна даг.

  24. gankhuyag says:

    Болдоо. Чиний эрэгцүүлэл үнэнхүү уйтгартай байна аа…

  25. uugii says:

    tanii helj bsnaar odoo tur n nam gatsahnee yanz n.

  26. Өлзий says:

    ГЭХДЭЭ… Юуны өмнө намчирхлаас салахаас ажлаа эхэлцгээе. Өнөөгийн намууд эрх мэдэл, албан тушаалын их дэлгүүр болжээ Хүний шуналд хязгаар үгүй тул ийм замаар ханаж цаддаггүй бирдүүдийн үржүүлгийн газар нь Нам болж хувирчээ. Үлгэрлэвээс намууд тараг мэт исэж, сүү шиг төрд тэр тарагны хөрөнгө орсноор Монголын төр ээдэж байна… ЭНЭ ҮГИЙГ УЯНГА ХЭЛЭЭГҮЙ БАЙХАА хэн хэлэх нь чухал биш ч агуу үнэнг харж чадаад гайхамшгаар бадгалж чадсан л юм бол олонд мөн ангийнхандаа хүргэж чадах байсан гэнэм. Учир юу бэ гэвээс монгол хүн үнэнд ойрхон(байгалиасаа шударгадуу гэхүүдээ, үнэнд дуртай ч гэхийму) түүн зүг ард түмэн юм.

  27. Өлзий says:

    Зүгээр миний бодол шүү …

    • grandeura says:

      Өлзий-д: Чи “Зүгээр миний бодол шүү …” гэдэг хулчгар үгнээсээ эхлээд салчихаад дараа нь нам энээ тэрээ гэж яривал зүгээрсэн, хулчгарууд л хүмүүст гай тарьдаг.

    • Өлзий says:

      Эээ хахах

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: