ХЭН Ч СЭТГЭХЭД СУРЧ БОЛНО…

Олон залуу надаас байнга асуудаг юм. Яаж Тан шиг “их юм мэддэг” болох вэ ? Би Та нараас “илүү их мэдээд” байгаа юм байхгүй гэхэд надад “үнэмшдэггүй” юм. Би асар их мэдээлэл дундаас “хэрэгтэй юмаа” олж чаддаг л хүн. Өөр ямар ч ид шид байхгүй. Мэдээж ингэхэд их дадлага, туршлага хэрэгтэй л дээ. Ингээд Дерек Кабрера-гийн тухай өгүүлбэл “үнэмшиж” магадгүй гэж гэнэт бодов. Хэрэв манай залуус сонирхвол Санта Фе хүрээлэнгийн тухай бичиж болох л юм. Нэг их байшин сав болсон, хөрөнгө мөнгө шаардсан нүсэр юм биш л дээ. Ер нь бол энэн шиг сэтгэлгээний хүрээлэн Монголд байгуулж болох л байхгүй юу. Хүн хийж болдог юмыг Монголд яагаад хийж болохгүй гэж ?
Доктор Кабрера-ын нээлт
Энэ хүн бол сэтгэлгээний дадлын нэрт мэргэжилтэн юм. Итака Нью-йоркын Сэтгэлгээ болон Боловсролын судалгааны Институтын факультетын декан, эрдэмтэн, судлаач, багш хүн. Корнеллын Их Сургуулд боловсролын докторын зэрэг олсон. Эдүгээ Нью-Мексико дахь Санта-Фе алдарт Институтэд иж бүрдэл системийн (комплекс систем) эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. АНУ болон бусад орнуудад сэтгэлгээний дадалд олгохын чухлыг сурталчлах болон сургалт зохион байгуулах ажил хийдэг. АНУ-ын корпорацуудын удирдлага болон дасгалжуулагч нартай ажилладаг.
АНУ-ын Их дээд сургууль, колллежын нэр хүндтэй шагнал K. Patricia Cross Future Educational Leaders Award хүртсэн. Хүний Экологийн коллежийн шинжлэх ухааны докторуудын Үндэсний шинжлэх ухааны сангийн гишүүн байсан, Корнеллийн шугаман бус системийн IGERT шинжлэх ухааны Үндэсний сангийн гишүүн.
Түүний судалгаа системийн сэтгэлгээ, сэтгэлгээний ерөнхий зарчмуудыг хамардаг бөгөөд шугаман бус хийгээд системийн шинжлэх ухааны салбар хоорондын асуудлууд, хувьслын биологи, танин мэдэхүйн үйл явц, хүн хийгээд боловсролын хөгжлийн асуудлууд байдаг юм.
Тэрбээр сэтгэлгээний үйл явцын загварын АНУ-ын патенттай бөгөөд энэ үндсэн дээр “Сэтгэлгээний блок” буюу (ThinkBlocks) хийсэн. Дерекийн энэ бүтээл насанд хүрэгсэд хийгээд хүүхдүүдэд сэтгэлгээний дадал олгох гайхамшигт ажил болж чадсан юм. Тэр цааш нь XXI зууны сургалт зохион байгуулах загвар буюу “VMCL” боловсруулсан бөгөөд уян хатан, сэтгэн боддог ажилтнуудад тулгуурлан байгууллагуудад хүч чармалтыг дээд зэргээр төвлөрүүлэхэд шинэлэг үйл явц болсон юм. Одоо Кабрера-гийн онолыг маш товч үзье.
XXI зууны сэтгэлгээний дадлууд
“Ертөнцийн өөрчлөлтийн хурдыг гүйцэхийн тулд анхаарлаа “юу мэдэхэд” биш, “яаж мэдэхэд” шилжүүлэх ёстой”. Дерек Кабрера.
1930-аад он хүртэл сэтгэх чадварыг төрөлх зүйл бөгөөд үүнд сургаж болохгүй гэж үзэж байсан. Хүмүүс эсвэл сайн сэтгэдэг эсвэл муу сэтгэдэг гэдэг л байсан. Одоо бол бид сэтгэлгээ бол дадал, үүнд сургаж болно гэдгийг мэдэж байна. Гэсэн хэдий боловч үр ашигтай сэтгэдэг болохын тулд бас л олон зүйлд суралцах хэрэгтэй байна.
Саяхны нэгэн баталгааны ёсоор бол XXI зуун бол “баруун хагас тархины” буюу бүтээлч сэтгэлгээний зуун болно. Харамсалтай нь ийм биш. Энэ бол өнгөрсөн зуун бол “зүүн хагас тархины” буюу шугаман, аналитик буюу шүүмжлэлт сэтгэлгээний зуун байсан гэдэгтэй адилхан буруу юм. Үнэн хэрэгтээ бол XXI зууны удирдагчаас “мэдлэгийн зуунд” амжихын тулд сэтгэлгээний зургаан хэв маяг шаардана.
1. Шүүмжлэлт сэтгэлгээ – санаанд анализ хийх, дахин задлах (декомпозици), үнэлэх
2. Бүтээлч сэтгэлгээ – шинэ санаа гаргах, түүний чиглэл гаргах
3. Системт сэтгэлгээ – Тухайн сэдэвт нь (контекст) нарийн нийлмэл бүтцийг ойлгох
4. Шинжлэх ухааны сэтгэлгээ – ажиглах, таамаглал дэвшүүлэх, прогнозчлох, нотолгооны тусламжтайгаар тэдгээрийг үндэслэх
5. Салбар хоорондын сэтгэлгээ – нэгтгэх, дамжуулах, синтезлэх, интеграцчлах
6. Нийгмээ гэсэн/сэтгэл хөдлөлийн сэтгэлгээ – харьцуулалт, эрлгэлзээ, нэгтгэсэн туршлагын тусламжтайгаар холбоо уялдааг бүтээх
Сэтгэлгээний дөрвөн дүрэм (шаблон)
21 дүгээр зууны сэтгэлгээний зургаан дадлыг доктор Дерек Кабрерын арван таван жилийн судалгааны үр дүн болсон сэтгэлгээний энгийн дөрвөн хэв загварт үндэслэдэг юм. Жишээлбэл, шүүмжлэлт сэтгэлгээнд тодорхой санааг гүн гүнзгий шинжилж, түүний хил заагийг шүүмжлэх чадварыг шаардана. Бүтээлч сэтгэлгээ нь хэн нэгэн хүн санааны хоорондын үл мэдэгдэх холбоо харилцааг олж харах үед үүсдэг. Нийгмээ гэсэн зан үйл нь адилтгалын (аналоги) үндсэн дээр хэтийн төлөв болон сэтгэлгээний сонголт хийхэд үүсдэг бөгөөд үүнгүй бол сэтгэл зовох, өрөвдөх хийгээд нийгэм гэж байхгүй.
Эдгээр дадал хийгээд бусад олон зүйлс бол Сэтгэлгээний хэв загварын Аргын чухал үр дүн мөн.
Системийн сэтгэлгээ бол хүний хийж буй зүйл биш, харин сэтгэлгээний хэв загварт тулгуурласан энгийн дүрмийг хэрэглэн үр дүн гарган авах явдал мөн.
Учир нь систеийн сэтгэлгээ бол сэтгэлгээний хэв загвар бөгөөд үүнийг мэдлэгийн оршин буй дурын салбарт хэрэглэж болдог. Энэ нь хэтэрхий бардам мэдэгдэл мэт санагдаж магадгүй.
Гэхдээ доктор Кабрера системийн сэтгэлгээ бол ЗСХХ (зааглах, систем, холбоо, хэтийн төлөв) гэсэн элементэд үндэслэж системийн сэтгэлгээг дахин өөрчилж хүрдэг сэтгэлгээг дахин зохион байгуулах энгийн арга бөгөөд мэргэжлийн практик болон оюун санааны салбаруудын бүхий л сэтгэлгээнд хэрэглэж болох түгээмэл хандлага болно.
Системийн сэтгэлгээг эзэмшихийн тулд ердөө л концептуал дөрвөн хэв загвар/дүрмийг ойлгож, ашиглах хэрэгтэй:
1. онцгой хийгээд онцгой бусын ялгааг зааглах
2. харилцан холбооны хоёр чиглэлт шинжийг ухамсарлах (үйлдэл ба үр дүн)
3. системд оруулсан альтернатив бүхэл хийгээд хэсгийг зохион байгуулах
4. “позици хийгээд ракурс” гэсэн ойлголтуудаар шилжүүлэлт хийж шинэ хэтийн төлөвийг олж харах
Сүүлийн үед тусгайлсан шинжлэх ухаанууд дан дангаараа хүн төрөлхтний өмнө хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас байгаль, нийгэм, техникийн бүхий л шинжлэх ухаан хамтарч байж асуудлыг шийдвэрлэж чадна гэдэг үзэл санаа Санта Фе хүрээлэнгийн гол зарчим юм.
Тиймээс энд бараг бүх шинжлэх ухааны төлөөлөгчид хамтран ажилладаг нь тэдний амжилт олох нэг гол нөхцөл болсон юм. Тэнд бидний ойлголтоор хаа хамаагүй биологи социологи, математик эрх зүйч, генетикч түүхч гэхчлэн бүгдээрээ “холилдон” шинжлэх ухааны ерөнхий, нийтлэг зарчим, мэдлэг гарган авахаар ажиллаж байна. Ингэж болж байна, болгож байна.
Үүнийг бие биедээ томроод, тал тал тийшээ харчихсан манайхан хамгийн их анхаармаар санагдсан шүү.
Ер нь бол мундаг боловсролтой болох, болгох гэж мэдээлэл болгоныг тархи руугаа “чихдэг”, “чихүүлдэг” систем буруу болох нь аль эрт нотлогдсон зүйл л дээ…
Энд миний нэмж хэлэх зүйл бол ухаантай хүн, тэнэг хүн гэж байхгүй, харин ажилсаг хүн, залхуу хүн гэж л бий. Ухаантай хүн гэдэг нь сэтгэх дасгал сайн хийсэн, бас байнга хийдэг хүн гэсэн үг л дээ.
Тэгэхлээр сэтгэлгээний дасгал сайн хийж үз, залуусаа. Тархиний гимнастик биеийн гимнастикаас нэг их дор орохгүй байлгүй дээ. Ер нь тархигүй бол бие байгаад яах ч билээ…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 02.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

38 Responses to ХЭН Ч СЭТГЭХЭД СУРЧ БОЛНО…

  1. mootsoo says:

    Бие байхгүй бол бас тархины ч хэрэггүй дээ 😀

  2. gankhuyag says:

    Араатан ч биеэ хөгжүүлж чадна. Эхлээд чи тархиндаа бодсоноо хуруугаараа бичсэн. Тэхээр тэр чинь анхдагч. Чи хуруу гараараа эхэлж “бодмоор” байгаа бол болж л байна. Тэгвэл эхлээд шоронгоор дамждаг юм…

  3. mootsoo says:

    Бүх шинжлэх ухаан хамтдаа байж хөгжинө гэдэг шиг тархи бие хоёрыг салгах хэрэггүй байхаа. Аль нэг нь илүү хөгжөөд хол явахгүй байхаа.

  4. bars says:

    Биеэ хичнээн хегжvvлсэнч муудхал болно

  5. gankhuyag says:

    Мооцоо. Би чиний тархийг аваагүй байна. Би залуучуудад тус болох гэсэн юм. Тархийг чинь авчих гээд байвал больё л доо. Нэг их хүнд алдах тархитай юм шиг юу гэж ингэж солиорч байдаг юм. Та нарыг сэтгэж сур гэсэн чинь гай болж л дээ…

  6. Зоригоо says:

    Сайхан нийтлэл болжээ. Баярлалаа танд. Үнэнийг хэлхэд манай залуучууд дэндүү юм уншихаа байжээ. Уг нь бидний үеийн мэдээлэл олж авах боломж бололцоо өөр гэж бодчихсон тэнэгтэж суухаар энэ нийтлэлийг уншиж тархиндаа гимнастик хийж эхэлдэг болоосой. Тэгээд цэцэрхэж эхэлбэл мөн тустай юмсан.

  7. boldu says:

    oilgohgui yum neg unshaad dahij unshihaas zalhuu hurlee, eldviin medee sonin internetees unshihaas ene sait ru orood yum unshihad zugeer baidag, bi oroh ih durtai odor bolgon l shine yum bichsen bolov u gej bodood shalgaj uzdeg, bi neg l zuiliig mordlogo bolgohiig boddog ene bol huniig bitgii deerelhej bai mon hund bitgii deerelhuulj bai gej eniig ediin zasgiin ch gesen huntei haritsah haritsaandaa ch gesen buh l yumand mordohiig boddog, Mongol uls ch gesen busad uls gurend deerelhuulehgui bas deerelhehgui baival uls toriinch ter, ediin zasgiin ch ter, niigmiinch ter buh l zuildee eniig dagaj chadval yaay tegvel mon saihan hun bur oortoo itgeltei uls saihan hogjino do ter tsag uyiig avchrah yumsan

  8. mootsoo says:

    Хэхэн, Ганаа ах. Зүгээр л санал бодлоо хуваалцсан юм. Тархиа харамлаад байгаа юм бишээ 😉

  9. Зочин says:

    Тийм шүү хэн ч сэтгэж чадна,
    Ер нь одоо хараад байхад дэлхий нийтээрэй хэрэггүй бодол санаагаар толгойгоо дүүргэсэн “өвчтэй” гэж хэлж болохоор бүр тэр өвчнийг зориудаар “тарьж” байгаа мэт.
    Судлаачаа дэлхий маань одоогийн энэ эрчээрэй байгалаа сүүтгээд, орчноо бохирдуулаад, хогоо хаяаад, газраа ухаад байвал хэдий хэр хугацааны дараа хүн төрөлхтөн амьдарч болохооргүй болох бол?
    Надаа лав дорднуу гэхээс дээрдэхгүй мэт санагдаж байна.

  10. Anonymous says:

    Medehguimdaa. Cabrera, Sorokin ene ter bol uzegdel todii l hun sh d. Herev ta uneheer gund ni oryo gevel odoo Michel Foucaultoos oor yamarch reference baruun bolon oor gazar baihgui bolsiishd.

  11. gankhuyag says:

    Сэтгэх арга ярьж байна, малаа. Сэтгэгчдийг яриагүй. Мал шиг байж хүн шиг сэтгэх гэсний хэрэггүй л дээ…

  12. job amy says:

    ТАНЫГ ЧИНЬ ОВОО ЮМУУ ГЭСЭН БААБАРААС ДЭЭРДЭХ ХҮМҮҮЖИЛ АЛГАА. ДАЙСАНТАЙГАА Ч САЙХАН ҮГЭЭР ЯРИАА ГЭДЭГ БУРХАНЫ ҮГ БАЙДГЫМ ШҮҮ. ТАНЫ БАЙДАЛ НЭГ ҮГЭЭР ХЭЛБЭЛ БОСГОСОН БҮТЭЭЛЭЭ ӨӨРИЙНХӨӨ ГАРААР СҮЙТГЭЖ БАЙГААТАЙ ИЖИЛ ЗҮЙЛ ЮМ Л ДАА. ЯМАР Ч ХАРААЛ ЕРӨӨЛИЙН ӨМНӨ ТАЙВАН БАЙДЛААР ХАНДАЖ СУРНА ГЭДЭГ АСАР ТОМ ХҮМҮҮЖИЛ ШҮҮҮ. ТЭР ХЭМЖЭЭГЭЭР ОЛНЫ ТАЛАРХАЛ ХҮЛЭЭНЭ ГЭДГИЙГ ОЙЛГООСОЙ.УУЧЛАЙРАЙ САЙН САНААНЫ ҮҮДНЭЭС БИЧЛЭЭ ШҮҮ

  13. mongolzuu says:

    Ооо ямар гоё юм бэ Ганаа ахаа.
    Бусад хүмүүст хэлэхэд зүгээр уншиж чадахгүй бас өөрсдөө мэддэг юм уу гэхээр урд нь бичсэн удаагүй. Хаашаа ч юм бэ дээ.

  14. Stephen William Hawking

  15. gankhuyag says:

    Хагас нууцлагдмал байдаг хүрээлэнгийн юмыг монгол залууст зориулан бичиж би “их буруу юм” хийжээ. Уг нь манай залуус ойлговол зөв сэтгэлгээний олон цуврал хийнэ гэж бодсон юмсан. Гэтэл манай залуус асар ихийг мэддэг юм байна, өөр ямар ч мэдлэг, мэдээлэл тэдэнд хэрэггүй юм байна, зөв сэтгэх шаардлага тэдэнд байхгүй юм байна гэж ойлголоо. Их баярлалаа, Та нарт…

  16. Болд says:

    Буруу юм гэж юу байхав “зөв сэтгэлгээ, хүрээлэн” гэхчлэн нийтээс өөрөөр харж сэтгэж чаддаг улсуудад хэрэгтэй мэдээлэл байнаа, залуус үгүйсгэж биш үнэмшил нь зөрж байх нь аргагүй бхаа хэт догматик нөхцөл мэдээлэлд дарангуйлагдан тархиа угаалгаж бгаа хойно.

  17. чинцогт says:

    энэ их хэрэгтэй мэдээлэл байна шдээ. та үргэлжилүүлээд бичлдээ. тэр “их мэдэгчид” цаашаа зайлна л биз. та цувралаа үргэлжилүүлээч. над шиг олон олон хүнд хэрэг болох мэдээлэл байна шдээ

  18. Болд says:

    “Үүлэнд хэлбэр байхгүй, үйсэнд ширхэг байхгүй, үнсэнд тоо байхгүй яагаад гэвэл хэтэрхий баян байгаль хэлбэрт захирагдах дургүй гэнэ” гэдэгчлэн бүх салбарын эрдэмтэд нэгдээд нийтлэг зарчим нэгдсэн мэдлэг гаргаж авах ч худлаа бхаа. Мэдээж тус бүртээ шийдэл олж тусгайлсан шинжлэх ухаанаар асуудлуудыг шийднэ гэж байхгүй ч бүгдийн оролцуулан гэж ч бас амжихгүй дээ. Энэ бүх оролдлого чармайлалтын дүнд 21-р зуунд харин сэтгэлгээний шинэ түвшинд хүрч НЭГДСЭН ЕРӨНХИЙ МЭДЛЭГ гэгч юу болохоо л тодорхойлж дөнгөх болуу. Өнгөрсөн зуунуудад “юуг мэдэх вэ?” гэж бсан бол одоо “яаж мэдэх вэ?” гэж бгаа ч “юуг? хэзээ? яаж? ” мэдээд юунд хүрч ямар үр дүнг гаргахаа мэддэг болох цаг холгүй дээ. Тэр цагт л “жилийн газрыг сараар товчлон” гэхчлэн хугацааг эрхшээгч, холын орчлон оддын айд зорчигч 63-н оронт тооцоолбор ашиглаж бсан монгол сэтгэлгээ, оюуны чадамж, аливааг салгаж нийлүүлж, ихэсгэж багасгаж ижилсүүлж зүйрлэгч нүүдлийн соёл уламжлалын ухааныг дээдлэх бизээ.

  19. Болд says:

    Биеийн дасгал хөгжилөөс илүүтэй тархи юун сэтгэлгээний дасгал гимнастик хийх зайлшгүй шаардлагатай одоо үед хэрэггүй мэдээлэл мэдлэгээр бөндгөрөө дүүргэж зүрх сэтгэлээ хогийн тантан болгохгүйн тулд зөв сэтгэлгээтэй байж түүнийг олж авах оновчтой арга барил баримжаанд суралцах нь залуус гэлтгүй бүгдэд хэрэгтэй ба энэ талын дутууг гүйцээх гэж таны бичиж буй энэ мэтчилэн олон нийтлэлийг шимтэн уншигч нэлээдгүй бий шүү Ганаа ахаа, танд баярлалаа.

  20. ERin-Tsag says:

    GaNhuyag guai saihan zusch bna yy geed mend asyysan ni zuv bh tanii ene deer uguulsen setgehed surah setgelgeenii argad suraltsah medleg medeellig yah gej bicheed bgaa shaltgaaniig oilgoj bna l daa er ni sanaag chin demjij bna ene tarhinii turaal tamirdaliig soyon gegeeruuleh geed bgaag chin hundelj sanaa zovj bnaa tanii charmailtiig oilgoj bna. Ene neg asuudal gehdee bi taniig medehees umnu ertuntsiig uzeh uzel bureldeed ehleed tegeed odoo ereunhii hev zagvaraa olood yavj bna l daa er ni tanitai ihevchlen sanal niildeg yalangya ulsturiin talaarhi barimtaldag bair suurind. Sanal niiledeggui zuil ch bna teriig yavaandaa medeltsene biz de. YagAAD sanal niildeggui ve gevel bi uuruu uzel bodoltoi uuriin uhamsartai bair suuritai uchraas teruugeeree huleej avaad shuugeed oyun dugnelt garagahad uchir dutagdaltai bsan uchiraas l daa. Odoo oilgomjtoi bh. Aan tiim minii uzel bodol uhamsar yaj burelden bii bolood yaj haritsuulat hiideg ni tand sonin bgaa baih l da teriig end orhiyo. Suuld medegdene l dee. Odoo gol heleh gsen yuma bichye l dee. Ta deerhi uguuleldee Tarhinii tuhai tegeed tuunii id shid boloh setgeh uil ajillagaanii ontslog setgelgeeni helberuudiig bichij chuhal sedev l dee 21 r zuuniig tarhinii zuun geed tunhaglah shaham yum bgaa GEHDEE end neg yum bnaa bie uhaan 2 sain hugjij bna l da gehdee unguts harahad zugeer l nil byar yum shig haragddag. Ta end Hunii neg burdeliig martchihaj minii oilgosnoor. Hun 3 n tom burdeltei bdag GEJ UZDEG- Bie, Oyun buyu tuunii ezleh hemjee bolson Uhaan, Setgel gesen 3 n ij burdel huniig ernhiiduu buteej burelduulj bgaa alinaas ni ch salgan avch uzeh ni uuruu uchir dutagdaltai. DEER ni 2020-2025 onoos hiimel oyun uhaan PROGRAMM chillaar buteegeed robo nd kiborg maygaar suulgaad ashiglana gj bgaa end er ni ZUV TULUVSHSUN SETGEL ZUIN bolovsrol bodlogo dutagdaad bgaa ene DEMOCRACY gedeg muhar suseg shashin gedeg ni guitsed oilgogodoogui surtal gj helya daa hunii SETGEL gedeg buteevriig bureldehuuniig aajmaar bur hurdatstaigaar uurshuulj zalgij uusgaj bna tiimuu ih yum bich chihlee Ta ene tuhai neg bodol oyunaa chileevel yamar ve
    Taniig Sanal tavin hundetgesen [jich……. helne] kkk

  21. B. Jamts says:

    Тэр олон салбарыг нийлүүлээд нэг зөв дүгнэлт хийнэ гэдэг хандлага зөв байж ч магадгүй юм биш үү?. Мэдлэгийг Олон салбарлуулсан нь угаасаа бодит байдлыг ойлгохын тулд хялбарчилсан хэрэг байх магадгүй. Тэгээд эргээд нэгтгэж чадах хүнгүй болсон болохоор бодит байдалд нийцсэн зөв дүгнэлт хийдэг хүнгүй болсон ч юм уу. Жишээ нь, одоо цагт биеэ үзүүлэхэд зөв онош тавиад өгөх эмч олдохоо байсан юм шиг. Учир нь, хүний биеийг цогцоор нь мэддэг хүн алга болсон шиг. Нүдний эмч, зүрхний эмч, ходоодны эмч, ам, хамрын эмч, элэгний эмч, мэдрэлийн эмч, хошногоны эмч гээд бүгд салаад явчихна. Хүн үзээд нэг баримжаа ч болтугай онош тавиад өгдөг эмч гэж байдаг юм уу, одоо. Би л хувьдаа мэдэхгүй.
    Түүнээс гадна зарим хүмүүс цэцэрхэж, түүндээ таарсан хариулт авч байгааг уншихад зугаатай л юм байна, надад бол. Хэ хэ.

  22. gankhuyag says:

    Манайхан яахаараа ийм мэдэмхий өвчтэй болдог байна аа. “Эрдэмтэд нэгдээд нийтлэг зарчим нэгдсэн мэдлэг гаргаж авах ч худлаа бхаа” гэнүү. Санта Фе-д нийлээд хүрээлэн байгуулаад 25 жил болоод амжилт олоод дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна гэж хэлээд байна ш дээ. Энэ алдарт хүрээлэн, түүний хичээлийг ярих хооронд л мэдэмхийрээд, солиороод явчих юм аа. Тэгвэл Та нар зөв сэтгэх энэ хичээлийг үргэлжлүүл л дээ. Энэ чинь дэлхий нийтийн шинэ ололт ш дээ. Та нарын хэн нь ч үүнийг мэдэхгүй ш дээ. Ямар гажигтай балай амьтад вэ…
    Жич: Жамцыг энд хэлээгүй.

  23. Anonymous says:

    tand oort chin gol uchir l baina sh dee. Bichsen komment arilgachixdag. Magadgui manai niigem taniig iim sonin hun bolgohod noloolson baih l daa. Eneniig bi uguisgehgui. Olon ajluud ta hiij bn. ok, gevch ta gomdoj bidniig mal ene ter gehiin orond ter heleed baigaa heden umnuudiig ni uzchixvel shaal oor yum garaad irne sh dee. Tedniig unshval tanii olon niitleluudiin hariu duraij baigaa. Manaihan oyunii hoosrold orson, medeelel ni yamarch zambaraagui yavagdaj baigaa tul tanii bichsen yumnuudiig unshdag l baih, daanch ta visionnary gej ooriigoo tunhaglaad yavah yum, yum unshdag hun ingej helheesee ichdeg um sh dee, ug ni.

  24. gankhuyag says:

    Тэгээд Та нар сонссон юмныхаа гарчгийг биш, бичсэн хийсэн юмаа үзүүлээч дээ. Ингэвэл Та нарын нэг нь ч, бүр нэг нь ч шүү дээ, хүнд “түй” гээд үзүүлэх юу ч байхгүй. Ийм арчаагүй болохоор чинь би Та нарыг бардам бөгөөд ихэмсгээр доромжилж чаддаг юм. Та нарын олонхи чинь ЗАМБАРААГҮЙ МЭДЭЭЛЛИЙН ЯЛЗАРСАН ХОГИЙН САВ-наас өөр юу ч биш. Тэгээд чаддаг юм бол хийсэн юмаа үзүүл л дээ. Хүлээж байна.
    Монголын ард түмнийг гэгээрүүлэх цорын ганц арга зам нь Та нар шиг лам, бөөгөөс үл ялгарах хоосон чалчаануудыг зайлуулах явдал мөн. Би Та нарыг гарцаагүй ялна. Харин Та нар намайг яаж ч чадахгүй. Яагаад гэвэл би ажил хийж байна, Та нар цэцэрхэхээс өөр юу ч мэдэхгүй, бас чадахгүй…
    Чи хаягаа хэчнээн нууж мэдэмхийрэх тусам чинь би чамайг олно…

  25. Тэнгис says:

    Зөв Ганаа ахаа! Би таны бичсэн бүхэнтэй санал нэг байна

  26. grandeura says:

    Би өөрөө бол их завгүй ажилладаг, бараг амардаггүй. Надад одоогийнхоосоо ч илүү ихийг хийх чадал байгааг би мэддэг ч эхлээд тархиа хогноосоо цэвэрлэж цэгцлэх шаардлага нэн түрүүн хэрэгтэй байна. Сэтгэлгээний ялзралаас гарч цэвэрлэгээ хийхийн тулд тархины дасгалжуулагчтай болох хэрэгтэй байна. Тэр нь сард дор хаяж 350 ам.дол зарцуулах болж байна. Хэдэн курс явах нь өөрөөс минь л шалтгаална.
    Монголд сэтгэлгээний доройтолд ороогүй хүн хэд байгаа гэж та нар бодож байна. Бараг л байхгүйтээ адил. Сэтгэлгээний дадал олж авах гэдэг маш чухал юм шүү.
    Би цаашдын мэдээллийг хүлээж байна, үргэлжлүүлнэ гэдэгт найдаж байна.

  27. Ganaa says:

    Хөөрхий монголчуудын арай гайгүй интэрнэтээр орж гардаг гэгдэдэг улсуудынх нь байж байгаа царайг нь.Тэмээ гэхэд ямаа яриад л,,, яахлаараа мэдэхгүй ойлгохгүй юмаа мэдхийг ойлгохыг хүсдэггүй байнаа.Хэдэн өгүүлбэрт л сүрхий мэдэмхийрчих юм.Мэдээлэл ,санаа төдийг өгөөд байхад ингэж тэнэгтэж байгаа юм чинь онол яриваас явас хийх нь ээ.Уул нь та нар шиг малнуудад чухал хэрэгтэй сэдэв хөндсөн юмсан.Та нар шиг худал мэдэгч нар нийгмийн, улс үндэстний номер нэг дайсан нь байдаг юм шүү,ядаж үүнийг ойлгож авцгаа.

  28. gankhuyag says:

    grandeura, Ganaa болон бусад зөв залууст.
    Надад ч гэсэн ийм асуудал тулгардаг. Тэгээд сэтгэлгээний энэ аргыг арай ядаж олсон юм. Яг үнэндээ бол ямар ч хүн зөвхөн мэргэжлийнхээ ном зохиолыг уншия ч гэсэн барахгүй болсон. Тэгээд энэ талаар мэдсэнээ хуваалцах гэсэн чинь өөдөөс мэдэмхийрээд байна, болихоос биш дээ. “Оршил” дээр нь ингэж байгаа юм чинь эхлэвэл бүр ч солиороод өгнө биз. Би нулимуулж байж юм хиймээргүй байна. Гэхдээ юм ойлгодог хүмүүс олдож л таарна, тэднийг олж байгаад өөр хэлбэрээр үзнэ дээ…

  29. Anonymous says:

    mash heregtei zuil bichsen baina,yag ene sedveeree tsuvral bichvel tanid ih talarhah hun olon baigaa shuu

  30. Anonymous says:

    demjij bn.

  31. Anonymous says:

    manaihan yur ni neg yum medej avahaaraa , neg yumaar iluu bolohooroo “ongirch , hiirhej, biye toodog” muu zantai yumdaa gej. bi ch yalgaagui. Uul ni Chinggis haaniihaa surgaaliig dagaal yavahad hiij buteej chadahgui zuil gej bhgui yumuu gej boddog. gevch deerh zangaasaa bolj biye biynee hundleh, hairlah, biye biyniihee tuluu gesen turulh setgeleesee ichdeg emeedeg.

    (geed medemhiirchii) kkkk

  32. dulguun says:

    ehluulsen zuilee urgeljluuleerei.

  33. bayar says:

    Ted DaLai ruu chuLuu shideLj L baig ,ta yamar aih bish ,bicheedL baiBaL yamar be ZuB medeeLeL oLj abdag humuust ni heregtei shuudee;

  34. DN says:

    Хэхэ. Юунд нь гомдож туньдаг юм бэ, судлаач Ганхуяг аа? Тоохгүй байхад л болох биш үү? Хэрэгтэй юм болжээ гээд л уншаад гарлаа. Амжилт хүсье!

  35. gankhuyag says:

    Гомдоод байгаа юм алга. Энэнд чинь асар их хөдөлмөр ордог юм. Тэр л хайран байна. Ямар ч гэсэн би үргэлжлүүлэхгүй. Доромжлуулж байж оюуны хөдөлмөр хийх албатай биш ш дээ…

  36. batbayar says:

    ah min doromjluulah tusam doloon burhan shig gyalalzana gedeg ug bdag bhaa.

  37. Anu says:

    Надад лав маш зөв л санагдаж байна. Хэрэгтэй хэрэггүй хар мянган юм мэдээд байгаа хирнээ яг оюун дүгнэлт гаргаад тэрийгээ өөрийн үгээр санаа бодлоороо тайлбарлаатах гэхээр ихэнх хүмүүс л чаддаггүй. Би ч гэсэн тийм. Нэг л их мэдээлэл дунд хөвөөд л байна. Хааяа хэнийх нь зөв хэнийх нь ч буруу юм бүү мэд, ИНГЭЖ Л СЭТГЭЖ СУРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

  38. гайхамшигтай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: