МОНГОЛ КАЗАКААС ГАРСАН УУ…

Саяхан миний Tweetter-т Даулет Абибуллаевич гэгч нэг нөхөр “Почему во всех походах Чингисхана участвовали только тюркские племена” гэсэн мессеж илгээв. Энэ нь “Яагаад Чингис хааны аян дайнуудад зөвхөн түрэг аймгууд оролцож байсан бэ” гэсэн өгүүлэл байна. Тэрийг нь үзтэл Монголын эзэнт гүрний Орост хийсэн аян дайныг казакууд хийсэн болж таарав.
Ингээд энэ нөхрийн “юмыг” ухаад үзтэл санамсаргүй зүйл биш аж. Today.kz орос хэлт сайт дээр “Монголын эзэнт гүрний төрийн хэл түрэг хэл байсан -11 баримт үзүүлэв (фото) гэсэн том хийгээд сүржин материал гарчээ. Энэ оны 9 дүгээр сарын 23-нд буюу саяхан гарч. Үүнийгээ мэдэгдэх гэж ноён Даулет над руу мессеж явуулж. Энэ бол шууд өдөж байгаа хэлбэр юм…
Ингээд юу ч гэсэн эхлээд казакуудын энэ агуу “онолын” мэдээг орчуулан хүргэе.
“Монголын эзэнт гүрний төрийн хэл түрэг хэл байсан -11 баримт үзүүлэв (фото)
Өнөөдөр академич Анатолий Оловинцовын “Түргүүд үү, Монголчууд уу ? Чингис хааны эрин үе” номын танилцуулга болж, зохиогч монголын эзэнт гүрний төрийн хэл түрэг хэл байсныг хөдөлбөргүй гэрчилсэн арван нэгэн баримтыг үзүүлэв.
Энэ танилцуулга Алмата дахь Динмухамед Кунаевын нэрэмжит гэр музейд тавдахь өдөр боллоо.
“Полигон-Найман сарын 29” олон улсын олон нийтийн сангийн төлөөлөгч, танилцуулгыг зохион байгуулагч Нурлан Бозтаевын хэлснээр бол энэ ном 13-14 дүгээр зууны Монголын эзэнт гүрний түүхийн үеийг хамарсан бөгөөд энд орчин үеийн Казакстан, түүнчлэн Орос болон Дундад Азийн орнуудын газар нутаг орж байсан юм. Бозтаевын үгээр бол номын зохиогч түүхийн нэн чухал хавтанг өргөж гаргасан бөгөөд номонд өөрийн Эх орны түүхийг сонирхогч хүмүүст олон сонирхолтой, шинэ зүйлийг өгүүлсэн байна.
“Гэхдээ номын хамгийн гайхамшигтай зүйл нь Монголын эзэнт гүрний төрийн хэл нь түрэг хэл байсан тухай өгүүлсэн Х-икс бүлэг болно” гэж Бозтаев мэдээлэв. “Постзөвлөлтийн орон зайд анх удаа үүнийг нотолсон баримтуудыг цуглуулсан” гэж зохиогч Оловинцов нэмж хэлэв.
“1246 оны Гүюг ханы төрийн тамганы бичээс (Ватиканы хаанд бичсэн захидлын), 1219-1224 онуудад Чингис хааныг амьд ахуйд үйлдсэн чулууны бичээс, дээд командлалын ялгах тэмдэг – олон тооны пайз (Днепрээс Хятад хүртэл олддог), Хувилай хаанаас хүүхдүүддээ бичсэн захидал (Стамбул), Төв Азийн зарим хаадаас илгээсэн захидлууд зэргийг түрэг хэлээр уйгар бичгээр (шрифтээр) бичсэн” гэж Оловинцов тэмдэглэв.
Түүнээс гадна өөр нэг нотолгоо болгож зохиогч хятадын мөнгө “юан”-ыг хэлж байна. “Анхны цаасан мөнгөн дээр Хубилайн төрийн тамга байсан бөгөөд түүнийг уйгар бичгээр түрэг хэлээр бичсэн” гэж номын зохиогч ярьж байна.
Түүх, дээд сургуулийн багш нар, нийгмийн зүтгэлтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид академич Анатолий Оловинцовын хувь нэмрийг үнэлж, түүнийг уншсан олон хүн хийсэн асар их хөдөлмөрт нь түүнд талархал илэрхийлж байлаа. Энэ ном Казакстаны түүхийн талаарх олон нийтийн төсөөллийг өөрчилж чадсан юм шүү дээ. Зохиогчид “баярлалаа” гэсэн үгнээс гадна нухацтай шүүмж ч дуулдаж байлаа.
Зохиогч өөрөө номоо ойрын ирээдүйд дахин хэвлэгдэхийг үгүйсгэсэнгүй. “Хэрэв Бурхан ивээж урт нас хайрлавал би 11 биш, 22 нотолгоо Та нарт гаргаж өгч чадна” гэж Анатолий Оловинцов төгсгөлд нь хэлэв.
Оловинцов Анатолий Григорьевич, Чингис хааны олон улсын Академийн академич (энэ академид Улаанбаатарт 2009 онд элсчээ). 1940 онд Рязань мужид төрсөн. Инженер-механик мэргэжилтэй. 50 жилийн турш Казакстаны ардын аж ахуйд ажиллаж ирсэн. Г.Ж. Табулдинтай хамтран XIII – XX зууны Евроази тив дэр Чингисийн удмын мод (генеалогия), “Чингисийн удмууд. Эзэнт гүрэн ба эрин үе” ном бичсэн.
Энэхүү танилцуулж буй “Түргүүд үү, Монголчууд уу ? ном нь түүний өмнө нь гарсан “Чингис хааны эрин үеийн удиртгал” номын нэмэлт, дахин боловсруулсан хувилбар юм.
Ингээд эдгээр “эрдэмтдийн” зургийг дараах хаягаар үзэж болно:
http://today.kz/ru/news/kazakhstan/2011-09-23/51089?noslide
Мөн намайг өдөж энэ талаар “онолын” өгүүлэл илгээсэн ноён Даулет Абибуллаевичийн твиттер хаяг энэ байна: @DauletBai
Монгол судлаачийн тайлбар: Сүүлийн жилүүдэд Казакстанд түүхийн асуудлаар олон “эвгүй зүйл” болж байгааг би анхааралтай ажиглаж байгаа. Гэхдээ улс орны дотоод асуудал, найрамдал энэ тэр гээд дуугай байсан тал бий.
Хэрэв казак эрдэмтэд үүнийг оюун санааны доройтол, сэтгэлгээний сул байдлын шинж гэж ойлгох аваас тэднийг энэ яваа насандаа ганц ч улс байгуулж үзээгүй хөгийн амьтад гэдгийг би бас нотолж чадах бөлгөө. Яагаад гэвэл үүнийг казакууд эхэлж байна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

29 Responses to МОНГОЛ КАЗАКААС ГАРСАН УУ…

  1. mgl says:

    Yamar ch shinjlekh ukhaand notlokh barimt chukhal baidag. Ta sudlaach hun baij notloh barimtiin talaar sudalkhiin orond heruuliin chanartai yum bicheed suuj bgaachin unkheer ichmeer. Uunii orond uuriihun guisgej bgaa notlokh barimtiikhan talaar gargaj ireed bichsen bol hichneen saikhan be.

    • Mongoliin ur says:

      Ene mal chin hasag saltaanbeek uu dee. Mongol hun ym bol naad Ganhuyagaasaa iluu garaad tuuhee hamgaalaach . Esvel golog shig mulguugaa haruulaad erguuteed notlgoo ene menee yriad suujeetal hariin guilgachid ezen haaniig chin hulgailaad yvlaa .chi erguutej suusaar ezengui golog uldlee

  2. gankhuyag says:

    Чи битгий солиороод бай. Нотолгоо нь Монголын түүх. Тэрийг уншихгүй юу. Тэгээд ч би эхний удаад орчуулгыг нь хүргэж байна. Би орчуулаагүй бол чи ёстой мэдэж харагдаач. Тэгээд чи чаддаг юм бол шүүмж биччих л дээ. Юу ч чадахгүй, юу ч мэдэхгүй хэвтэж юунд ингэж солиорч байдаг юм. Улсынхаа түүхийг мэдэхгүй байж шинжлэх ухааны зарчим гэж донгодох эрх чамд байхгүй…

  3. Болд says:

    Өө наад мэтийн өдөж өөнтөглөгч нарыг түүх гуйвуулагч казакууд элсүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй дээ. Яахав хаа сайгүй бдаг бусдын өнгөтэй өөдтэйд нүдээ унагаж шүлсээ савируулагч хүний оронцог казак хүмүүсийн тоогдох гэж ядсан санаархалыг нь дэгжээж бүх казак түмнийг үгүйсгэн элдвийг бичих ч хаашаан, нохдууд үүнийг л хүлээн хүсэж бгаа байх. Бас далдганасан Давааням зямтай хоршоод авсанг бодуул ахиу угаадас горьдон хол гүйхийг мөрөөдсөн гөлөг биз. Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэдний талаархи мэдээлэл оруулбал баяртай байх болноо талархахаас цааш дэмгүй бид мэтийгээ уучлаарай ахаа.

  4. Thanks for introducing interesting material. Ер нь аливаа үндэстнийг мандуулан бадруулахад түүхийн бахархал гэдэг юм их чухал байдаг юм байна л даа. Солонгосыг хараарай. Турк ч гэсэн. Бүгдээрээ л агуу түүхийн эзэд болох гээд элдвээр оролдоцгоодог. Казакууд хүчтэй үндэстэн болж босч ирэхэд сайн түүх байх хэрэгтэй болоод байгаа. Тэгээд л монголын түүхийг өөрийн болгочих гээд үзээд байгаа. Солонгосууд хүртэл бид ах дүү үндэстэн гэж бүр төрийн бодлогын түвшинд яриад байх шиг байгаа юм. Энэ мэт оролдлогуудыг бид харин өөрсөддөө ашигтайгаар эргүүлмээр санагддаг. Казакуудыг түрэгжсэн монгол, солонгосыг бас манайхаас гаралтай гээд хүлээн зөвшөөрчих хэрэгтэй… Энэ нь монгол үндэстнийг дахин сэргэн мандахад нэмэр л болж таараа.

  5. gankhuyag says:

    Эрхэм Буянцогоо. Монгол үндэсний үзлийн онолын судалгааны суурь өгөгдөхүүн надад хангалттай байдаг юм. Таныг улс төрийн өнөөгийн адгийн практикийг өмгөөлөгч хүн гэж ойлголоо. Энэ нь Та бид хоёрын хэнд ч ашиггүй хэрүүл болох бий гэж болгоомжилсны учир би өөрийн болон Таны бичсэн нэг нэг комментыг арилгав. Яагаад гэвэл энэ бол хэн дуртай нь барьж аваад маргаж байгаад шийдчихдэг ажил биш гэж би ойлгож байна. Ямар Киргизэд очингуутаа “хоёр дахь эх орноо” болгочихдог Ц.Элбэгдорж байгаа биш…

  6. adf says:

    kue tiiml yum bol chingis haan kazakstan ulsaa baiguulah baisan bailguide, kazak gj ard tumnee nerleh baisan bailguide, ghdee ter ued yamar ch rasism shashnii yalgaa baigaagui, hen chadaj baigaa n l deeshee gardag baisan gee bizde, ene n chingis haanii ideologii bizde.
    er n ene orosiin turkuud maniusiigaa ih deerees harah tuluvtuim bile, shalihguim baij, uursdiiguu ih gaigui geed bodcon, islam shashin orosjilt n iluu geed bodcon

  7. Anonymous says:

    Mongolchuud chin dongoj 11-12r zuunii ehen yes l Mongold amidarch ehelsen humuus sh dee. Urd ni tureguud mongoliin nutagt amidarch baisan. Mongol hel chin tureg, hyatad, uigar helnii nolootoi ovormots hel.

  8. мөнхөө says:

    Юу солиороод байгаа юм. Монголчууд монгол нутаг дээр эрт дээр үеэсээ байсан. Хөрш үндэстнүүдийн хэлэнд аль алины үгс их бага хэмжээгээр орсон байдаг. Монгол нутагт эрт дээр үед байгуулагдаж байсан улсуудын ихэнх нь монгол угсааных байсан ч түрэг угсааны 1-2 улс байсан. Гэхдээ тэр түрэг угсааны улсуудын үр хойчис нь казакууд мөн гэж үү. Харин монгол угсааны улсуудын үр хойчис нь өнөөгийн монголчууд гэдэгтэй хэн ч маргаж чадахгүй.

  9. Комент арилгахад асуудалгүй. Таны ярьж бичдэг зүйлтэй санаа нийлэх зүйлс байдаг тул санаж явж байгаад анх удаагаа сайт руу тань ороод ирсийм. Харилцан санал солилцоход хэт радикалдан эмоцилох нь хаашаа ч юм бэ дээ. Онолын мэдлэгтэй энэ тэр гэж ярьцгаадаг хүмүүс захаас аван байдаг. Гэвч хэрэг дээрээ олигтой юм мэдэхгүй хүмүүс дэндүү олон. Таныг тэдний нэг гэж бодсон бол энүүгээр шагайх ч гүй байсан биз. Элбэгдорж Киргизэд ямар утгаар тийм үг хэлчихэв, олж үзэх юм сан.

  10. gankhuyag says:

    Танд баярлалаа. Ингэж ойлгох хүн цөөн байдаг юм. Голдуу комментоор асуудлыг шууд шийдэх гээд л дайрана шүү дээ. Гэтэл ил ярих ярихгүй юм олон байдаг. Тантай дараа холбогдоно гэж найдаж байна.

  11. ананд says:

    Энэ Чингэс хааны олон улсын академи гэгчийн Даваанямыг тээр жил Европын нэгэн загалмайтны шашных гэхэд хэцүү, учир нь бөөн мафи, хар тамхи,педофил,биеээ үнэлэгчдийг хянадаг тухайн улсууддаа хуурамч нэр авсан гэж шүүхэд дуудагдсан нэг байгууллагын хүмүүс ирээд түүнийг Чингэсийн өв залгамжлагч гэж шагначихаад явсан. Одоо тэр одонгоо зүүчихээд гайхуулаад явдаг юм байна лээ. Нөгөө байгууллага нь давраад манай “томчуулыг” ч шагнасан дуулдсан. Тэднийхээр бол Чингэсийн удмын мөн бишийг тэд ” тэндээ Европод шийддэг” юм байлээ шдээ. хэхэ…Наад Оловинцов Анатолий Григорьевич чинь Даваанямын талын хүн байна. Энэ удаад казахуудаас эхэлж оролдож байна гэдэг чинь их “лоогиктой” байна хө.Астана хот зүгээр ч нэг хот зохион байгуулалтаа тэгж хийгээгүй байхаа. Юм учиртай хө. Ганаа.
    Энэ нэг улсыг, монгол гэсэн ард түмнийг түүхтэй юутай хийтэйг залгих устгах гэсэн цаагуураа “том бодлого” яваад байгаа гэж хардсаар удлаа. Ядаж байхад манайхан жишээ нь Давааням мэт бусад томчуул цаад наад учрыг нь мэдэхгүй урхинд нь өөрсдөө гүйж ороод байх юм.

  12. gankhuyag says:

    Харин нэг л биш байгаа юм. Анх орж ирэхэд нь гадаад хүнтэй хэрэлдэхгүй гээд овоо тэссэн юм. Тэгтэл дахин дахин орж ирээд байхаар нь мэдээж үзэж л таарна. Тэдний энэ үзэл санаа ганц нэг хувь хүний асуудал биш байна лээ. Зүчийн удам гээд л хөшөө дурсгалд байгуулаад л, тэр нь ч яахав. Одоо бол шууд дайралт эхэлж байна. Тэгвэл ч ёстой түүхгүй болгоод өгнө дөө. Эд нар чинь түүхэндээ улс байгуулж үзээгүй юм. Чингисийн үед Хорезм гэж байхад нь (одоогийн өмнөд Казакстан, Алмата, Чимкент муж) манайхан нэг сайн “хүмүүжүүлсэн”. Дараа нь Зүүнгарын улс нэлээн “хүмүүжүүлж” байсан гэхчлэн. Харин манай тэнэг лаларууд л хэцүү байна. Ядахдаа Ц.Элбэгдорж энд тэнд очоод “хамаатан”, “ах дүү” болж солиороод зүгээр байхгүй байна ш дээ…

  13. bathuu says:

    sain baina uu tuuhchid bol kazakudig tureg mongol hoyor undesten dundaas hojuu uusch bii bolson gedgiig bichdseg bz dee jishee n mongold ene talaar n ishjamts akademichiin uguulel bdag der uyd tuuhiin sudlal bichigt hevlegdsen baidag bi oor turk ulsad tureg sudlalaar doktorin zereg hamgaalj tend olon jil sursan odoo ih surguuld ter chiglere olon jil sudalga hiideg hun mini bodloor tureg sudlaachdiin uzeheer kazak mongolchuus ah duu uls mun jishee n doktor balylhan ged nert hel shinjeech hun mongol kazak heliig garal negteig ih unemshiltei notolson geh met mash oln sudalga bh n oilgomjtoi bi uuruu altai undestnuudiin tuuh soyol irgenshliin asuudlaar sudalga hiideg hun uchrras uuniig erhem sudlaach ahda bichiv tand bayarlalaa chingis kazkak hoyrig yamar ch hamaagui gej uzeh nher zov yumbol doo

  14. bathuu says:

    chingisiin ezent gurniig turk ulsin tuuhch erdemted tureg mongolin ezent guren gej nerledeg chingisiig tureg haan gej bichdeg rashi d ad dinii sudrin chuulgand baidag chingis tureg mongol hoyr heler yaridagbaisan gesen jisheeg ish tatdag tsashlaad chingisiin ezent gurnii uyd tureg hel alban yosni bichig barimt toriin helnii statustaigar herglegdesn jisheih olon ene talin altan ordon kyrym orost chngisiin ugsaatai haad tureg heleer albanhergee hotlon yavuulj baisan bdag yoroso uls toeiin huvid turegiin tor uls baisan gej dugnedeg turegiin tuhchidtei ta sanal niileh uu mongolovog aimgiig mongol hun buyu temuujin chingis tureg hun buyu tooril van han kereid buyu mongolin kazakuudin kerei ovgiiinhun hamtran negttesen uiguruud chingist shuud dagaar orj baisannn gehmetes harvl tureg sudlaachid chingis tureg hoyrg holboh n medeej yum aa bi ooroo borjigin mongol kazak hun bish ee tuunchlen mongol sudlaach muisiin bagsh ene taliin salbrt ajillaj baiga hunyum aa

  15. bi says:

    ugui harin yag iim bodol torood udaj bn mongoliin tuuhiig tuugeer ni dalimduulan gazar nutgiig ni oorsdiih bsan meteer uzel surtal asar huchtei yavj bn odoo ene kazak solongosuud hyataduud oilgomjtoi geed l bugd l tal talaas tasar tatan ideh gej bui araatan shig manai tuuh ruu odoogiin ard tumnii maani tarhi setgehui ruu dairalt hiij mongolchuud bol tednii husseneer tednees garaltai neg bol tednii ovog deedes bolgon tailbarlaj tiimees gazar nutag ni ch tedniih meteer denduu davarch bn naad kazakiin sudlaach uhaantai hunii um ch yag yalgaagui ene l uzel surtaliig toirson demjij gargaj irsen um l bn

  16. bi says:

    odoo manai tuuhchid sudlaachid negdsen 1 tomoohon tsohiltiig hen ch harsan nyatsaaj chadashgui notolgootoigoor ene baliar uzel surtald tomoohon tsohilt ogoh heregtei harin ene ajild tus nemer boloh estoi deerh bathuu gegch kazakuudad tarhia ugaalgasan nohduud mon end tend ochood ah duu hamaatan sadan uls bolgood bdag tarhi ni ergetsen umnuud chimeegui l suuj baij barav solongost suuj bui mongoliin elchin said ni mongol solongos 2 bol neg ovog deedestei ternii batalgaa ni hongon deerhi hoh tolbo gesiim shuu burhan mini

  17. Ganaa says:

    Ийм юм сэтгэж байгаа улсуудад хариуг нь олон улсын нэр хүндтэй түүхийн сэтгүүл дээр яаж балайрч байгааг нь дэлхий даяар мэдүүлж шившиг болхоор хариулт өгөх юмсан.50 жил казакстаны ардын аж ахуйд ажилласан хүндэт агрномчин мэтийн гаруудад хариу нь чангадах байлгүй дээ. Гэсэн ч зүгээр орхиж хэрхэвч болохгүй.Тэднээс арай илүү сэтгэдэгүүд нь бодсон ч юм хэлж зүрхлэхгүй байхад тэр хэдэн хасаг буруу сэхнэ гэдэг юм болж байна даа.Үнэн зөвийг нь баримтаар ойлгуулж төөрөгдлөөс нь тэднийг гаргах арга зам байдаг л байхдаа?

  18. Odko says:

    Naad hasaguud chini mongoliin tuuh ruu ongolzoh ni suuliin ued ihessen. Nazarbav ni alsaas demjeed bgaa yum bn le. Tooril haanii Hereid aimgiig hurtel kazahiin ovog deedes, hasaguudiin zarim ni kerei ovogtoi ch gej baih shig. Tegeheer chini Chingis haanii torgon tserguud ni hasaguud baisan gej helj bn gesen ug shd. Hereidiin nutag ni odoogiin tov mongoliin nutag tuul gol bogd uul buyu Ulaanbaatar hot. Tegeheer chini tsaashilbal muusain mongolchuud manai nutag deer niislelee bariad amidarch baina geh gej bn shuu de. Ug ni torguuduud geed hereidiin udmiinhan manaid baij l bn. Tegeheer ene hasagiin Kerei hemeeh ovog mongoliin Hereid aimag 2 beg zuil yumuu, nernii huvid tostei bolohoos 2 oor ovog yumuu gedgiig ch sudlaj neg mor bolgoh heregtei bgaa yum. Bi bol shal 2 oor ovog gej unshij bsan. Torguuduud ni meddeg yum bol heleech. Torguuduudiig yadarch zudren butsaj yavahad ni dairch tuiveesen humuus bol hasaguud. 100 orchimiig ni hyadsan geed baij baigaa. Tiim neg udsaatai bsan yum bol tegehuu?

  19. Ganzorig.B says:

    Манай түүхчид гээд хошин гарууд байдышдээ одооны энэ гаруудыг хэлж байнаа тэрнээс биш Акадимич Далай гуай нтр-ийг бол агуу хүмүүс одоогийн энэ гарууд чинь хүүхдийн будаа гэдэг шиг нэг нэг их сургуульд багшилдаг тэндээ л томроод байдаг зарим нь нэг түүхийн хүрээлэнд судалгаа хийдэг гээд нэрлэцэн худлаа томормон гарууд байдаг дэлхийд нэг юм хэвлэгдээгүй өөр хэл дээр хэвлэгддэггүй тэгчээд өөрсдийгөө лаг том түүхчид гээд бодцон за тэр яах бэ казахууд үндсэндээ 3гурван зуутаас бүрддэг ноёлох зуут нь бол түрэгжсэн Монгол доод 2 зуут нь бол түрэг гаралтай ард түмэн цагаан орд цагаадайн улс хайду болон доголон төмрийн үед ч тийм л байсан түйтэр хаягаа оруулав саналаа солилцож болно шүү @ganzorig1

  20. sainaa says:

    ВОЙСКО МЫН БАЛА gej kino sayahan garsan. ene kinogoor bol Kazakiin kino urlag, tuuhiin shinjleh uhaan 2 ni hol zurj bn gej helmeer bn./gehdee zuvhun ene kino ene niitlel 2iin huvid shuu/ minii bodloor ene 2 ni zuruud irheeree l, tuuh ni hun unshih ymgui balai guivuulga, kino ni neg taliig barisan uzel surtaliin bolood irdeg ym shig sanagddag. a harin ter niitelsen site deerhi humusiin ihenh setgegdeld itgehgui bgaga ilerhiilsen bn. unuudur Bid uursdiinhuu tuuhiig ch hamgaalj chadahgui archaagui bgad l haramsaj bn. Mongoliin saihan ornoor ni hyataduud chuluutei yavj, eh ornii ariun ongon baigaliig uhaj sendiicheed zogsohgui, tuuhiin hosgui unet dursgalt zuiluudiig mini uhaj avaad, achaad yavj bn. daraa ni ene hyatadaas olloo geed gargaad irvel bid yu gej hutsaj chadahgui hotsrono do, gehees l aih ym. yu hiiltee bilee dee?

  21. ssss says:

    Mongoliin tyyxiig uuriin bolgoh holiin sanaatai Oros Hytad gedeg ulsuud deer Korea bas Hasag nemegden orj irj baina. Harin manai tyyxchid tenden uhtlee shaalguulj baina shuu dee

  22. Anonymous says:

    Говорят нашлись доказательства, что Что была жизнь на Марсе и там говорят исключительно на тюркском))))))
    (copy paste hiiv, ter websiteaas n, he he)

  23. Adonis says:

    Kazak, Turk , solongos ali ni ch bai oorsdiigoo iluu undesten gej uzeh ni oilgomjtoi shd…hun uussen gazar geed africa-d ochood morgood bhguitei adil…Mongoliig oorsdiinhoo ovog deedes geed morgood bhgui…yahaaraa bid nar iim bolhi buduueg sarmagchinguudaas uusdgiin l gej bodno shd…ugaasaa tegej bodogduulahaar bhad tegej l bodno

  24. Anonymous says:

    энэ номнуудыг нь яаралтай орчуулж гаргамаар юм байна даа.

  25. b.monx zaya says:

    tegeed end tomortsgooj baixaar .tend axiad duu garxaargvi boltor algadaad ogooch

  26. Mongoliin ur says:

    Naad teneg hasag chin ooriin gesen ymgui tuuhgui toorson sarmagchinguud end tend hesej yvdag bolhoor argaa barahda mongoliin tuuhiig oorsdiin bolgoh gj ydaj yvaa tsarai n ter .argaa ch barsan hasaguud daa.chaavaas gj orovdoltei ch ym shig . Zailuul

  27. sodoo says:

    tuuhgui uls l busdiin tuuhiig bulaatsalddag ym ted oorsdoo oorsdiinhoo yu ch bish gedegiig daanch ih medreed baij suuj yadahdaa soliortsgoodog ym bishuu gazariin zurag yadaj hardagguiee mongol gazar uul usnii neriig ted yaj ch oorchloh geed yazguur ni bgaad bgaa bizdee

  28. boldbaatar says:

    Mongold tuukhee ingej ih meddeg sonirhdog omgooldog zaluus ulam olshroosoi l gej husye dee.tuukhchid maani sain sudalj niitelj baigaa.Harin olond meduulj tugeej baharhuulah gedeg yumuu ter tal deer jaahan dutagdaltai.turiin bodlogo heregtei yum shig sanagdana.10-n jiliin programaar hyazgaarlaad orhihgui gants CHingisiin ue geltgui buh tuukhiig meduuleh surtalchlah ajil ue ue zohioj baimaar.tv-n nevtruulguud mon asuult hariult show zergeer olond taniulah,terchlen buh tulaan yamar janjid hezee haana gehchlengeer buleg bulgeer n angilsan tomoohon hemjeenii buteel hiimeer bna.teriig uzehed l bugdiig medeheer baih heregtei.odoo garch baigaa b,kinonuud het tovch sonirhol tatah n baga bna gej bodoh yum.ach holbogdol n asar ih l dee.bayarlalaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: