КАЗАКТАЙ ТҮҮХЭЭР ЯРИХ ЮМ МОНГОЛД БАЙХГҮЙ

Саяхан Олимпийн дундуур нэгэн казак “эрдэмтэн” над руу байн байн орж ирэн хэрүүл өдсөнийг зарим хүн санаж байгаа байх. Одоо түүнд эхний хариуг өгч байна. Гэхдээ цаад уг учир нь их том юм билээ. Гол асуудал казакуудад ч байгаа юм биш, манай Ц.Элбэгдорж мэтийн төрийн зарим зүтгэлтний болчимгүй үг хэл, мөн “Чингис хааны дэлхийн Академи” мэтийн хийрхүү байгууллагын тэнэг үйлдлээс болсон гэхэд буруудахгүй гэж бодож байна. Ер нь сүүлийн үед монголын түүхээр хийрхэж, гадаад харилцаа тогтоох нэрийн дор түүх-улс төрийн занганд орох үзэгдэл элбэгшиж байгааг би П.Давааням мэтийн “түүхч” нөхдүүдэд онцлон сануулж байна.
Хүн бол Монгол
Манай түүх бичлэгт Хүн гүрнийг НТӨ 216 онд Модун шаньюй байгуулсан гэж бичдэг боловч төрт ёсны уламжлал үүнээс лавтайяа хэдэн мянган жилийн өмнө байсан гэж бүх эрдэмтэд үзэж байгаа. Нотолгоо нь Хятадын цагаан хэрэм, цаашилбал нүүдлийн сонгодог мал аж ахуй бүрэлдсэн явдал болно.
Модун хаан болмогцоо хүчирхэг гүрнийг “нэг өдөрт” байгуулах боломжгүй юм. Учир нь Хүн гүрэнд төрт ёсны уламжлал нэгэнт зүгшрэн тогтсон 24 том аймаг байсан юм. Одооны хэллэгээр бол Модун хаан тэднийг нэгтгэж нэгдсэн гүрэн байгуулсан. Зүгээр л бэлэн байсан нүүдэлчдийн жижиг улсуудыг томруулж улс гүрэн байгуулсан. Логик нь ийм.
Хүн гүрний угсаатны бүрэлдэхүүн олон янз боловч эрдэмтэнд монгол, түрэг гэж маргалддаг ирсэн. Гэхдээ саяхан болтол…
Сүүлийн үеийн шинжлэх ухааны нээлтүүд хүн бол монгол гэдгийг хөтөлбөргүй баталж байгаа. Манай зарим нөхдүүд “хуучны” орос мэдлэгээрээ яваад байдаг тал бий. Одоо нэр томъёоны будлиан гаргахгүйн тулд Хүн улсаа “хуучнаар” нь Хүннү гэж нэрлэе.
Энэ үед Төв Азид Хүннү, Дунху, Усунь, Динлин, Юэж гэсэн төрийн бүрдэл байсан. Бусад олон “жижиг юм” байсан боловч тооцоонд авахгүй.
Судалгааны өнөөгийн түвшинд Хүннү болон Дунху нь монгол угсааны Сяньби, Ухуань, Жоужань, Тогон, Муюн, Хятаны өвөг дээдэс, Усуныг түрэг хэлтэн, Динлинг теле-гийн өвөг дээдэс, юэжи нь иран хэлтэн гэж гэж үздэг болсон.
Хүннүг монгол, түрэг гэж олон жил маргаж ирсэн. Энэ маргаан яаж шийдэгдсэн талаар сэдэв, зүйл тус бүрээр өгүүлье.
Бичиг соёл. Энэ нь монголчуудын бичгийн дурсгал багатай, байлаа ч утга учир нь үл мэдэгдэх руни хэмээх бичгээр байдагтай холбоотой. Ухаандаа Орхон-Енисейн руни бичээс түрэг хэлээр байдгаас түрэгийн бичиг гэж үздэг байсан юм.
Гэтэл Болгарын эрдэмтэн С.Дончев өвөг болгарын тэмдэг тамга, Герман, Скандинавын рун, монголын малын тамга зэргийг жишиж үзээд “болгар нарын өвөг бичиг хүннү нартай холбоотой, Хүннү нар бичгээ Төв Азиас Төв Европ хүртэл аваачсан” гэж дүгнэсэн юм.
Хэрэв орос Кирилл Мефодын цагаан толгой болгараас үүссэнийг тооцох юм бол бид бүх бичиг үсгийн хаан байсан гэж даварч ч бас болно ш дээ. Манай өвөг дээдэс бичиг үсгээ малынхаа тамга болон бас бус нандин зүйлд (?!) үлдээж чадсан гэдэг нь эргэлзээгүй.
Хүннү бичиг үсгийн санааг Роно-Таш, Ф.Алтхайм, Г.Спасский, Отто Менчен-Хелфен нарын олонхи эрдэмтэд дэмждэг юм. Энэ бүхнийг үндэслэн Орхон-Енисейн түрэг гэдэг руни бичээс Хүннүгийн бичгээс дам салбарласан гэх үндэслэл гарч байгаа юм. Үүнийг монгол хүн хэлээгүй аль 1848 онд Е.Блоне гэх франц эрдэмтэн хэлсэн юм.
Өөр нэг нотолгоо нь руни бичгийн дурсгал түрэгүүдээс бүр өмнө мянгаад жилийн өмнө олдсон юм. Байхгүй байхад нь бий болсон юмыг түрэгүүд өмчлөх эрх байхгүй л дээ.
Археологи. Энийг бол яриад ч барахгүй. Сүүлийн үеийн хэрэглэгдэхүүнээс үзвэл монгол нутагт 3000-4000 хүннү булш байгаагаас ердөө 300 орчим булшийг малтан шинжилж, бас л ердөө л 150 орчмын материалыг хэвлэн нийтэлж олны хүртээл болгож байгаа юм.
Энэ бол манай эрдэмтэд чадлынхаа хэрээр “ухаж олсон” хэмжээ юм. Ямар казакстан шиг улс орноо эргэж хөрвөтөл хайж байгаа биш. Энэ 150 гэхэд л гайхамшигтай үр дүнд хүргэж байгаа.
Монгол бол хүчирхэг Хүн гүрний голомт бөгөөд эх өлгий мөн. Энд нийслэл, хот суурин, язгууртны хийгээд ардын булш бунхан бүгдээрээ бий. Өөр газар байж болох боловч дагуул шинжтэй байж л болно.
Энд би олсныг нь дурдах л боломжтой, манай эрдэмтэд бараг бүртгэж ч амжихгүй байна. Нотолгоо нь тэд сүүлийн арваад жилд 1000-аад шинэ булш бүртгэсэн байна. Харин би ганц л зүйл баталгаатай хэлж чадна. Тэнд казак юм ганц ч байхгүй.
Генетик. Хүннүгийн 62 бодгалийн яснаас дээж авч, эртний ДНХ ялган авч генетик өгөгдлийг шинжлэхэд эдгээр дээжийн 89 хувь нь Азийн хаплогруппт (А, B4b, C, D4, D5 буюу D5a, F1b) хамаарч байсан бол 11 хувь нь Европын хаплогруппт хамаарч (U2, U5a1a, J1) байсан нь Хүннү нарын дийлэнхи нь Монголжуу төрхтөн байсныг харуулах баттай баримт юм. Мөн Эгийн голын хүннү болон орчин үеийн хүн амд хийсэн ДНХ-ийн судалгаагаар эхийн талаас удамшдаг буюу mtДНХ-ийн 9 хаплогруппт болон SNP-ийн 27 хаплогруппээр энэ нутгийн хүннү болон монголын орчин үеийн хүн ам хоорондоо ижил байна гэсэн дүгнэлт гарчээ. (Christine Keyser-Tracqui, Erik Crubezy, Horolma Pamzsab, Tibor Varga and Bertrand Iudes 2006).
Мөн баруун Монголын Хүннүчүүдээс 6, Төв монголын хүннүчүүдээс 11 хаплогрупп илрүүлснээс A,D5, M9, M хаплогрупп зөвхөн Төв Монголын хүннүчүүдэд илэрч, бусад бүс нутагт тохиолдохгүй байна. (Монгол-Солонгосын хамтарсан судалгаа. Докторант Г.Лхагвасүрэнгийн ажил. 2008 он)
Харин тэр үед түрэг гэж байсан, казах гэж ор тас байгаагүй. Тиймээс хүннү, казах хоёрыг харьцуулсан генетик судалгаа арга зүйн талаасаа утгагүй асуудал. Хэрэв ийм судалгаа хүчээр хийгээд ямар нэг үр дүн гарвал тэр нь казакуудын хэр монголжсон, монголжоогүйн хэмжээнээс өөр юуг ч харуулахгүй.
Харин манай зарим мангар нөхдүүд “генетикийн судалгаа” гэсэн болгоныг даган цуурч явдаг утгагүй тэнэг зангаа татаж явбал таарна. Тэнэгээ мэдэхгүй байж “генетик” энэ тэр гэж ярихаа болих л хэрэгтэй ш дээ.
Казакийн “түүх” ч гэж дээ.
Энд би НТӨ хэдэн мянган жилийн өмнөхөөс Хүн гүрний үеийг ярьж байна. Монгол казах хоёрын хооронд наад зах нь 1500 жилийн ялгаа байгаа юм л даа.
Ухаандаа казах гэсэн нэршил хэзээ хойно XY зууны үед үүссэн. Нарийн яривал Жанибек, Херей гэдэг вангууд өөрийн аулыг авч Сырдарьяагаас зүүн тийш Могулистаны захирагч Есөн бөхийн нутагт орж ирэн 1465 онд Казакын ханлигийг байгуулснаар эхлэн үүссэн. Сайндаа ч биш юмаа. Могулистаны Вэйс хааныг манай Ойрдууд хөнөөж улс нь тарсны улмаас газар нутаг нь эзгүй болсон хэрэг. Яг энэ үед Ак Орда (монголоор ах орд гэж байгаа биз) гэх узбек угсаат улс л одоогийн казакстаны нутагт байсан. Семиречийн цутгал Чу, Талас голын саваар нутаглах энэ узбекууд улсаа байгуулж Казакын хант улс гэж нэрийдэж байжээ. (Монгол Улсын түүх, III боть, 2004 он, 147 дахь тал).
Ингээд 40 жилийн дараа 1500 онд тэр нь Бухарын хаант улс болж ард түмнийг нь мэдээж узбек гэж нэрлэх болсон.
1635 онд Монголын Зүүн гарын Эрдэнэ баатар хунтайж казакыг дайлаар мордож тэд Каракумын элсэн цөл хүртэл зугтсан. Олон жил дайтсан. 67 байлдахад тэд 2 удаа ялж байсан гэхээр бүх асуудал ойлгомжтой. Улс гэх нь байтугай казак гэж байгаа эсэх нь үлэмж эргэлзээтэй. Бараг узбекээс гарсан байх…
Ингээд тэд 1717 онд Оросын I Петр хаанаас өршөөл гуйж Оросын ивээлд орж амь гарсан түүхтэй.
Энэн дээр чинь одоо юугийг нь яриад түүхээр маргалдах ёстой гэж ? Монголчууд казакуудтай түүхээр ёстой яриад байх юм юу ч байхгүй…
Түрэгийн тухайд
Харин түрэгийн тухай ярьж болно. Түрэг бол НТӨ I мянган жилийн өмнө бүрдсэн угсаатан соёлын нийтлэг юм. Түрэг хэлт ард түмэн НТӨ 3000 жилийн өмнө монгол аймгуудтай хамт түүхэнд тэмдэглэгдэж байсан. Гэхдээ түрэгүүд бол одоо дэлхийгээр нэг тараад бие даасан үндэстэн-улс гэж бараг байхгүй болсон. Иймээс түрэгийн түүхийг дангаар өмчлөгч хэн ч байхгүй.
Одоо зүгээр л орчин үеийн түрэг угсаат улсуудыг нэрлээд үзэхэд асуудал ойлгомжтой. Энд хашилтан дотор нийт хүн амд эзлэх түрэг угсаатны хувийг үзүүлэв.
Азербайжан (90), Казакстан (73), Киргиз (85), Туркмен (85 ), Турк, Узбекстан байна. Үүний дээрээс Хятадын Шинжаан-Уйгарын автонамит орон (64 хувь), Оросын Башкорстан (57 хувь), Кабардин Балкар (14,8), Карачаево-Черкесс (44,3), Алтай (40), Саха буюу Якут (47), Татарстан (56), Тува (77), Хакас (12), Чуваш (70), Молдавын Гагаузи (82), Узбекстаны Каракалпак (94,9) зэрэг улсууд орно. Дээрээс нь улс болж чадаагүй Кумык, Ногай нарыг оруулж болно.
Байдал ийм атал казакууд бүх түрэг угсаатны төв болох юм гэнэ. Монгол уурлахгүй юм гэхэд нөгөөдүүл нь уурлана биз дээ. Гэхдээ казакууд цаашаа биш, наашаа чиглэж байгаа нь их сонин л доо. Тэдэнд ингэх бодит шалтгаан байгаа ба баруун европ чигээс удирдаж буй энэ үйлдлийн цаад шалтгааныг би дараа ярьж ч магадгүй…
Одоо нэг л асуудал үлдэв. Энэ нь Түрэгийн эзэнт гүрний асуудал. Үүнийг түрэг улс гэж үздэг. Монгол нутагт байсан бол монгол улс байж таарна, тэнд Хүн болон монголын олон аймгууд байсан. Түрэг байлаа ч гэсэн энэ нь YII зууны асуудал, харин казакууд XY зуунд үүссэн учраас Монголын Түрэг улс тэдэнд огт падгүй. Харин эртний түрэг одооний турк хоёр чинь огт өөр хоёр угсаатан шүү дээ, нэр нь л төстэй байдаг юм. Үүнийг цаашдаа анхаараасай гэж хүсч байна. Асуудал ийм л байна.
Хэн ч гэсэн өөрийн түүхийг магтаж, ямар нэг хэмжээгээр дөвийлгэдэг. Гэхдээ бусдын түүхийг булаах, тэр тусмаа Агуу Их Монголын түүхийг булаах аргаар түүхээ бичих гэвэл ёстой гонжгор нь.
Уг нь түүхийн асуудлаар казакуудтай маргах онцын шаардлага байхгүй, гэхдээ тэд Монголын нэр төр, түүхэнд довтолбол би том жижиг гэхгүй байлдана, чингэхдээ заавал ялж байж сална. Яагаад гэвэл миний хажууд Монголоо өмгөөлөх олон сайхан Монгол залуус бэлэн зогсож байгаа…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

60 Responses to КАЗАКТАЙ ТҮҮХЭЭР ЯРИХ ЮМ МОНГОЛД БАЙХГҮЙ

  1. Unur says:

    Aldaatai bichihee boli

  2. bulgan says:

    Ер нь тэд, Казакстан улсынхаа түүхийг гадна дотноос бодлогоор гуйвуулсан, гуйвсаар ирснийг үнэн бодитоор бичиж чадахгүй байгаатайгаа хүчээр эвлэрч л байдаг байх даа. Ингэхдээ тэгж манай түүхээр оролддог болов уу.

  3. gankhuyag says:

    Оролдсон, тэр тусмаа системтэй оролдлого хийгээд одоо бүр довтолж байгаа болохоор нь л ингэж байна. Тэрнээс биш би юу боллоо ийм юм бичихийм. Надад казакын түүхээс өөр чухал ажил хангалтай их байгаа…

  4. Гүнээ says:

    Ганаа ахаа, гайхалтай. Товчхон, маш ойлгомжтой, цэгцтэй… Үнэндээ тэд өөрсдөө эхэлсэн. 1.Улстөржиж байна гэж бүү ойлгоорой, гэхдээ МАХН-ын/хуучин нэрээр/ маш олон зүтгэлтэн Турк улс бол манай ахан дүүс гээд олон ч удаа очиж үнэгүй хоол идэж, ичилгүй юм гуйж доншуучилсан, 5-р сургууль Ататюркийн нэрэмжит болчихсон тууж яваа. Намын байрны урд талын цэцэрлэг нь хүртэл бас турктэй холбоотой болчихсон. 2.Солонгос гэж нэгэн гай бас ах дүү гээд гараад ирчихсэн. Бараг л Хүннү нар чин солонгосын өвөг дээдэс ухаантай юм ярина. Манай түүхчид, археологчид мөн олон жил тэдний мөнгөөр амьдарч түүхийг нь бичилцэж байна даа. Монголыг өдий зэрэгт хүргэсэн төрийн удирдагчийнхаа гудамжийг /Улаанбаатар хотын төв гудамж/ хүртэл Сөүлийн гэж нэрлээд явж байх жишээтэй. Хэдэн цаасаар засвар тохижилт хийлгүүлээд түүнийгээ тэр орныхоо хотын нэрэмжит болгодог тэнэг улс төрчид зөвхөн МАХН болон Ардчилсан намаас гарна даа. Удахгүй бас өөр өөр улсын нийслэлээр нэрлэсэн гудамжууд бий болно. Эдгээр монголчуудын үнэргүй гадаадын бодлоготнууд биднийг бахархах зүйлгүй болгож байна, цаашид ч болгоно. Яагаад Хүннү-гийн нэрэмжит гудамжгүй юм бэ, яагаад 5-р сургуулийг Модун шаньюй-ийн нэрэмжит болгож болоогүй юм бэ? Яагаад төв гудамжаа Ю.Цэдэнбал-ын нэрэмжит болгоогүй юм бэ? Энэ хүн монголчуудыг өдий болгоход эрүүл мэнд бүх зүйлээ золиослож, эх орондоо ч ирэх эрхгүйгээр насыг барсан даа. “Монголыг монголчууд хөнөөдөг”… Юутай үнэн бэ. Өрөм дотроосоо өтдөг. Залуучуудаа, үр хүүхдийнхээ ирээдүйг бодоцгооё. Бид зөв дэвсгэр тавибал цаашаа зөв л явна.

    • Батсүх says:

      Сайн байна уу?
      Монголын түүхч, археологичид гадаадын олон улстай хамтарсан судалгаа шинжилгээг их хийдэг. Ялангуяа археологичид. Иймд хүний мөнгөнд автаж тэдний тухай худал түүх мэдээллийг бичдэг мэт бүү туйлшираарай! Мэдээж хөрөнгө санхүүжилтаар туслан дэмжих асуудлыг гадны талууд хийж ирсэн хэдий ч Монгол улсын газар нутгийн хөрсний доорхи болон дээр нь буй зүйлс Монгол улсын өмч гэсэн хууль тогтоомж үргэлж үйлчилэн олсон олдвор хэрэглэгдэхүүн цаг үргэлж Монгол улсад үлддэг юм. Мэдээж тухайн улсуудад сэргээн засварласан тохиолдолд үргэлж эх орондоо ирж үзмэр болж байдаг. Археологи гэдэг Шинжлэх ухаан нь өөрөө хэн ч худал гэж хэлэх аргагүй бодит баримтыг нь харуулдагаараа онцлог билээ. Бусад улс орны төр засаг нь эх түүх, өв соёлдоо маш их анхаарч зарим тохиолдолд худал түүх, баатар зохиох явдлуудыг ч хөхүүлэн дэмжиж байгаа билээ. Үүнд: Солонгос, Турк. Энэ бодлогын үр дүнд манай ирээдүй болсон хүүхэд багачууд түүнд үнэмшин итгэж байна. Харин манай улсын хувьд эсрэгээрээ ШУ-ндаа хандах хандлага муу бөгөөд ҮНДЭСНИЙ судалгаа шинжилгээ хийх боломж бололцоо олддогүй юм. Мөн саяхан буюу 4 сарын 28-нд БШУЯ-ны сайд Б.Гантөмөр Их дээд сургуулиудад заавал үзэх хичээлийн тооноос түүхийн хичээлийг хасаж оюутнуудын “сонгон судлаж үзэх” болгосон тухай мэдээ гарчээ. Үүнтэй холбогдуулан агуу баатарлаг түүхтэй өөрсдийн өвөг дээдсийн тухай эх түүхээ мэдэхгүй болж гадны улс орныг даган дуурайх тахин шүтэх үйл явц улам ихсэх болно.

  5. gankhuyag says:

    Наадах ёстой чухал санаа байна. Нээрээ манай Улаанбаатарын гудамжууд тэр чигээрээ гадаад нэртэй болсон байх шүү. Монгол хот юм бол гудамжууд нь монгол нэртэй байх ёстой л доо. Хааяа ганц нэг бол гадаад нэр байж болох л байх. Гэхдээ л их эвгүй дээ.

  6. B. Jamts says:

    Их таалагдлаа судлаач аа. Баярлалаа, ийм юм бичсэнд. Сонирхолтой ч, хэрэгтэй ч юм байна.

  7. Baadai says:

    Давааням нөхөр 1999 онд Чингэс хааны өргөмжилөл гэх алгын чинээ цаасыг 250000-300000-д хүмүүст өгч тухайн үед их баяжсан луйварчин гэдгийг баттай мэдэх юм.Хошигруулалтаараа Элбэгдоржоос нэг их дутах нөхөр бишээ!!! Тухайн үейин бичлэг нь бгаа Давааням бол тун зальтай,Монгол улсыг худалдаж идэхээс сийхгүй!!! Монголын нэр төр,түүхэнд довтолбол БИД том жижиг гэхгүй байлдана,чингэхдээ заавал ялж байж сална.Уучлаарай Би-г БИД болгосон шүү.Үүнээс илүү хариулт хэрэггүй биз дэ?! Ганаа танд эрүүл энхийг хүсье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  8. Гүнээ says:

    Уучлаарай Ганаа ахаа… Үнэхээр нийтлэлийн чухал, гол сэдвээс хазайлгачихлаа. Гэхдээ “Эх орон юунаас эхэлдэг вэ” гэсэн орос/С чего начинается родина/-ын нэг дуу байдаг даа. “Чиний цагаан толгой номон дахь зурагнаас эхэлнэ, хажуу гудамжны үнэнч сайхан нөхдүүдээс чин….. ” http://www.youtube.com/watch?v=Fpox0nzuoZo Бүх зүйл ихэд жоохон зүйлээс эхэлдэг болов уу гэж бодоод гудамжны нэршилийн талаар биччихсэн юм, залуучууд маань ойлгох болов уу гэж итгэж байна. Монголчууд маань монголоороо, эх орондоо хайртай, монголынхоо, монголчуудынхаа төлөө өөрсдийгөө золиослоход бэлэн байхад, танилтайгаа гудамжинд тааралдаад “Сайн уу” гэх бус “Сайн байна уу” гэж бүтэн мэндлэх, нэгийгээ дэмжиж туслах г.м. г.м. олон жижиг зүйлсээс эхлэх болов уу гэж бодогдоод байна. Санаа байвал нэмэрлээрэй залуучуудаа.

    Нөгөө талаар археологийн эрэл хайгуул хийж буй ажлыг зөвхөн монголчууд санхүүжүүлж байх саналтай байна. Бид өөрсдийнхөө л түүхийг судалж бүтээхээс бус бусад үндэстэн яахлээрээ монголчуудын түүхийг бичих ёстой юм бэ. Түрэг аймаг бол монголчуудын нэг хэсэг. Хоорондоо цус маш их холилдсон гэж түүх, археологийн хүрээлэнгийн ажилтнуудтай их маргалдсан. Урдаас Монголчуудаас тусдаа хүмүүс гэх маягийн юм ярьдаг юм. Тэгэхлээр бусад жижиг, түүхгүй улс булааж авахыг хүсэлгүй яах вэ дээ. Нотолгоо нь хөшөөний хуулбарыг хүртэл аваад явж байгаа биз дээ. Маш олон археологийн судалгааны ажлыг гадаадын мөнгөөр явуулдаг. Ичиж үхмээр байдаг даа. Казакууд түүхээ бий болгох гэж үзэж байгаа, булааж авах сулавтар орныг хайж байгаа тэр нь Монгол, монголчууд гэж ойлгосон. Хэд хэдэн удаа хатгаж үзсэн, хариу үйлдэл байхгүй болохоор урам зоригтойгоор улам цаашаа явж байгаа юм. Үүнд оросууд их туслаж буй. Оросын түүхэнд “татар-монголчуудын дарлал, татар-монголчуудын байлдан дагуулалт” гэсэн нэр томъёог их ашигладаг, дээр үеээс. Тухайн үед, түүхийн багшдаа “татар-монгол” гэж байхгүй ээ, танай түүхийн ном алдаатай байна, учир нь татарчуудыг монголчууд тэрэгний тэнхлэгтэй чацуулаад хядсан. Энэ аймгаас том хүн үлдээгүй, заа хүүхдүүдийг нь амьд үлдээсэн, Шихихутаг гэж жоохон хүүхэд л Их хааны хажууд өсөж төрийн зүтгэлтэн болсон гэж хэлэхэд ихэд гайхаж байсан даа. Владимирцов авгай нь цаана оросын бодлого байсан байлгүй дээ. Археологийн нэг жижигхэн олдвор хүртэл бидний эх орны нэг хэсэг, агуу их түүхийн бичилцэх нэг өчүүхэн хэлтэрхий гэдгийг монголчуудын яс маханд нь яаж ойлгуулах вэ??? Хүчээр л ойлгуулахаас өөр зүйл олж харахгүй байна. Археологи, түүхийн олдвор, эд зүйлсийг устгах, гадагш гаргаж буйд нь эх орноосоо урвасантай ижил ял өгч шоронд нь явуулж байх нь зүйтэй. Зөндөө нуршчихлаа, уучлаарай. Сүүл рүүгээ бүр зүрх хөөрчихлөө.

  9. Гүнээ says:

    Аан тийм, оросын түүхэнд, Ромын эзэнт гүрнийг зүүн талаас нь “гунны” нар довтолж доройтуулсан гэж заадаг. Хүннү-чүүд юм аа, бидний өвөг дээдэс гэж хэлээд ойлгодоггүй юм. Манай өвөг дээдсүүд, германы өвөг дээдэс болох гот-уудтай нийлж баахан довтолгоо хийсэн “юм шиг байгаа юм”. “Юм шиг байгаа юм”-ыг залуучуудаа судлах л үлдэж байна даа, бид. Ийм агуу ухаант өвөг дээдэс, элэнц хуланц, өвөө эмээ нар нь биднийг нүүр улайж, ичихгүй харин ч омог бардам байхаар түүхийг бий болгожээ. Үр хойчис болох бид нар нь “өвсөнд ороовч үхэрх, өөхөнд ороовч нохой тоож идэхгүй” гэдэг нь болохгүй нь тулд зүтгээд, үзээд байх л үлдэж байна даа. Хүндэтгэсэн,

  10. dk says:

    нэгэн жишээ: сүүлийн үед монгол солонгос хоёр ах дүү, нэг угсаатан, нэг үндэстэн гэсэн суртал ухуулга маш хүчтэй тарж байна, тарааж ч байна. бараг л солонгос, монголын төрийн бодлогын хэмжээнд энэ үзлийг дэмжиж байна. ихэнхи солонгосчууд монголыг өөрсдийн өвөг дээдсийн нутаг гэж үздэг бөгөөд хэзээ нэгэн цагт монголыг өөртөө нэгтгэнэ гэж үздэг, үүнийгээ ч нуудаггүй. мөн солонгосчуудын ил далд оролцоотойгоор байгуулагдсан христын байгууллагууд ертөнцийн эзний мөнхийн улс гэсэн үзлийг маш хүчтэй тараадаг бөгөөд тэр нь хил хязгааргүй нэгдмэл оршин байх үзэл бөгөөд уг мөн чанар нь монголыг солонгост уусгах гэсэн явуургүй арга юм

  11. uugii says:

    Казах улс гэж түүхэн газрын зурагт үлдсэн мөр байдаггүй. Солойрох юм даа. Манай хэдэн гажиг гаруудын үгийг хөрвүүлээд биднийг Монголчууд ч хүлээн зөвшөөрсөн гэж хуцах юм байна даа удахгүй.

  12. gankhuyag says:

    Солонгосын Муныг шашныг Европын Холбооноос эхлээд дэлхийн олон улс хорьсон байхад манайх Муныг авчирч Төрийн Ордондоо лекц уншуулдаг, Ерөнхийлөгч нь Муны шашны шагнал авдаг, Монголын төрийн зүтгэлтэн олон хүн түүнийг сурталчилдаг. Сая Үндэсний хувьсгалынхаа 100 жилийн ойг бараг тэдний ивээл дор хийлээ ш дээ. “Дэлхийн эв нэгдлийн төлөө” гээд л эхэлбэл Муны шашин байдаг юм. Үүнийг нь хэлэхээр монголчууд бараг тоодоггүй, наадаад л, баярлаад л өнгөрдөг ш ш дээ. Ямар сайндаа “ах дүү” гээд Халх голын 270.000 га газрыг Ц.Элбэгдорж түрээслээд л “хаясан” ш дээ…Тэхээр чинь л даврахгүй яадгийм…

    • batjargal says:

      elbegdorj halh goliin nutgiig tureeselsen talaar olon niited yagaad uy ch heldeggui,nuudag um bol?

  13. но. энхбаяр says:

    сайн байна уу? Би таны энэ нийтлэлийг сайтар болгоон уншлаа. тэгээд сонин мн дээрхи нийтлэлд чинь сэтгэгдлээ бичлээ. казахууд бидний гарал үүслийн талаар 80-аад оны сүүлээс шургуу маргаан явуулж ирсэн улс. тэд Бөрт чоно, гоо марал хоёроор оролдон чингэсийн байлдан дагуулал, Алтай судлалын түргийн үеийн түүх, улмаар Хүннү, тэгээд эцэст нь өөрсдийнхөө оршин суугаа газар нутгаа хүртэл дээрхи он цагийн баримжаат үетэй холбон тайлбарлаж эхлээд байна. Үүнд нь орсууд их ташуур өгдөг бололтой. улмаар монголчуудын талаар таагүй үзэл бодолтой орсуудын улалжлал тэдэнд сайхан өгөөш болдог ажээ. та тэдэнд сайхан хариу барилаа гэж би бодож бна. Социализмын үеийн В.Янизмын үзэлд Л. Гумилев Ленинградад түүхч, усаатан судлаачдын халз уулзалт мэтгэлцээн дээр ёстой эг маг болтол нь няцаалт өгсөн Нева сэтгүүлийн нийтлэлийг би уншсан. Мөн Оросын НТВ нэвтэрүүлгийн монголын түүхтэй хамааралтай нэвтрүүлгийг би үзэж сонирхдог. Таны энэ нийтлэл чанарын хувьд хамаагүй илүү, нотолгоо, судалгаа сайтай болсныг хэлэх хэрэгтэй. Бидэнд ийм л цаг үеэ олсон нотолгоо шүүмж хэрэгтэй байдаг. баярлалаа танд. ажлын амжилт хүсье.

  14. bathuu says:

    Бичиг соёл. Энэ нь монголчуудын бичгийн дурсгал багатай, байлаа ч утга учир нь үл мэдэгдэх руни хэмээх бичгээр байдагтай холбоотой.Манай өвөг дээдэс бичиг үсгээ малынхаа тамга болон бас бус нандин зүйлд (?!) үлдээж чадсан гэдэг нь эргэлзээгүй. Түрэг байлаа ч гэсэн энэ нь YII зууны асуудал, харин казакууд XY зуунд үүссэн учраас Монголын Түрэг улс тэдэнд огт падгүй. Харин эртний түрэг одооний турк хоёр чинь огт өөр хоёр угсаатан шүү дээ, нэр нь л төстэй байдаг юм.Хүн бол Монгол ehrhem sudlaach ahin derh dugene;ltuud harmsaltai n shginjleh uhaand todrhoi boloogui margaantai tsaashlad ogt buruu zuil ch bhiim ertnii tureg odoogiin tureg hoyr chinugasa garlin nariin holbootoi odoogin turk ulsin tureguud tokuz oguz gedegtei holbootoi oguzuud yum shuu de hunnug mongol gej bid margah n zov bolovch nuguu tald n tureguud hunnu bol tureg gej heleh buren erhtei ene talinolon argumentiig bi gargan tavij bolno uneniig helehed tand tureg sudlalin medleg asar ih dutagdaj bgaag salbarta horoid jil erdem shinjligeenii ajil hiij bgaa hunuu huvid helmeer bn tanig uguisgej tani erdem chadlig ogt harluulaaguim shuu

  15. gankhuyag says:

    Би түрэг судлалын хүн биш ээ зөвшөөрнө. Турк хүннү бол түрэг гэж болох ч одооны турк бүх түрэгийг төлөөлнө гэж хэлж чадахгүй. Ядахдаа наад казакууд чинь “уурлана”. Хэн нэгэн нь ийм “улс төр төрийн түүх” ярина гэдгийг мэдэж байсан учраас бүх түрэг угсаат улсуудын жагсаалтыг дээр гаргасан. Бас Л.Н.Гумилевийг суут номын орчуулга миний блогт бий. Тэнд одооны турк үндэстэн яаж бүрдсэнийг тов тодорхой харуулсан. Чи одооны турк бүх түрэгийн төлөөлөгч гэсэн аргумент яагаад ч гаргаж чадахгүй. Ингэвэл чи Османы эзэнт гүрний үзэл сурталч болно…

  16. bathuu says:

    minii biy odoogiin turk ulsig buh turegiig toloolno gej heleegui yum aa Gumilyov turegiin tuuhiin batalgaati survalj mon uu bi ooroo orost ch tureg sudlalaar surch sudalgaa hiij baisan ene talaar tureg sudlaachid bichsen zuil ch bii Osman gurnii uzel surtal gedegt yug helsen tan oilgomjgui bain osman gurend baruunjih turegjih turanjih halife byuy lalin yortontssig terguuleh gesen gurvan gol surtal zeregtsen baisan osmanig dangaar n tureg gej uzej baisan yum ugui tsaashlaad osman gurend tureg undesten turg hel hamgiin ih hohirch osman hel gedeg nburen arab pers ugeer duurch tureg hel ,martagdah shahsan baisan ene nbhniig 20 zuuni ehen uyniin turegiin undestnii uzeltnuud tuhailbal mustafa kemal oorchilj soyolin ih huvisgal shinechlel hiisen bdag erhem sudlaach ah ta yun es medeh bilee tanig hundetgesen bathuu

  17. gankhuyag says:

    Тэгээд турк баруунчихаад одоо “зүүнжих” гэхэд нь чи тусалж байгаа юм биз дээ. Тэгвэл чиний хэрэг боловч монголын хэрэг биш.

  18. bathuu says:

    tiimee erhem ahin tumen zov mini huvid turegbaruunjih uu zunnjih uu ogthon ch hamaagui zovhon sudlaachin huvid bodloo ilerhiilsen tani gaihamshigtai niigmiin onolin uguuludig unshij bishirch yavdag bi ooroo soyolin onol filosofi sudalj sotsiologi sonirhdg tani udirdan orchuulsan giddensin nomig bi unshdag baisan tiim l hun tand sain saihnig erdm sudlalin soyon gegeerliin uilst tan amjilt huseyy

  19. bi says:

    bathuu guai sons tanii haana uy hiij bgaa bolon hiij bsan chini hend ch sonin bish harin ta mongol hun um bol mongoliin tuuh ruu buduulgeer haldaj bui yavdald yadaj setgel chini emzeglej ooriin tuuhee hamgaalahad huvi nemree chadah zuileeree oruulah ni yamar ch hunii naad zahiin uureg bish gej uu chadah zuil bhgui bol chadaj bga huniig ni chadlaara demj bur tegj chadmaargui duugai l ezniihee ogson hooliig ideed holhon shig chimeegui bai za oilgoj bnaa mongold enuugeere hooloo olj ideh hetsuu gedgiig mon ganaa sudlaachiig hudlaa magtaj manjlah hereggui chamaig hen gedgiig haanaas henii zahialgaar end orj ireed bgaag medej l bgaa

  20. bi says:

    ganaa ahdaa ih bayarlalaa mongol solongos 2 neg ovog deedestei gedgiin esreg tovchhon hernee buren nyatsaalt ogoh umtai bolgoloo bichig soel arheologi genetik tuuhiin naad zahiin notolgoonuudaar tedend tom salaavch ogchih shig bolloo buh heleer orchuulaad yalanguya orvolzood bgaa nohduuded orchuulaad duhan deer ni naachihval yasiin be kkkkkkk

  21. ssss says:

    Oros Hytad Korea geed ulsuud Mongoliin tyyxiig uurtuu ashigtaigaar guivuulah geed ih uzej baigaa. Hytaduud Chingis haaniig Hytadiin baatar gedeg, Orosuud barag Oros hun gej bihceed baigaa. Koreanuud Mongoliig uuriin gazar nutag gej uzdeg. Baitlaa haa hamaagui Hasaguud hurtel tomroh geed baidag. Ene buhen hariii shunalt ulsuud buruutai. gehdee tedend tyyxee hudladaj biaga Mongoliin tyyxchid bur ih buruutai shuu. Mania Academia gej hamag muu muuhai uur uurhai uls orniihoo tyyx soyoliig hudaldaad duusaj baina shb dee.

  22. ssss says:

    Ta nar sain anzaarsan bol Ulaanbaatariin gudamjuud bugd shahuu Solongos Hytad bas Turk nertei bolson baigaa. Ene chini l shine ueiin colonychlol shuu dee

  23. Anonymous says:

    bi lav chingiss haaniig orosuud oros hun helj bsaniig sonsoogui yumaa. hudlaa shaah yumaa chi,..

    • Anonymous says:

      Orosuud Ikh khaaniig kinogoor izuulevshdee bur orosiin ugsaa garaltai baatar bsn umshig.Orosuud uy khiij mergeshsen be gevel khorlon suitgekh uneniig uurchlun uurt ashigtaigaar nairuulan senkhruulekh es buguus shuud khucheer uuriin bolgokh.Oros khytad khoyoriin dund baga khaadaas khoish urgeljid iduulj khyduulsaar uur zuuraa khorlogdsoor odoogiin mongoliig ysaaraa tulj 19 r zuund avch uldsen deedsee munkhuulekh um baga khiijee bid aluurchin geel bdg gertee suuchikhaad tuukh soyoloo sudlakhiin orond mashin bairnaas uur zuil bodoj chadakhgui bga mongol khunii setgekhuig uurchlukhgui bol bid senkhruulekhgui bol akhin neg alkhakhad 2 uls bidniig khezee ch tavikhgui erkhsheeldee oruulakh viidee gej guniglaj gaslaj suuna tsaddaggui tsartsaanuudiig uvgudiin ulmiid tushaachikhaad shine mongol khuniig ulnaas ni khumuujuulj mongoliin darkhlaa bolgokhson.

    • khokhuudei says:

      Orsuud Uran zohioliin nomond Chinggis khaaniig shargal vstei tsenher nudtei bsan gej durselsen bdag. Jishee : Иссай Калашников in Жестокий век geh met nomond

  24. Mz says:

    Bid archagui bga bolhor l haa bsan ulun hyatad oros solongos kazak geh met yumnud bidnii tuuhig nuden dr maani bulaaj bn shde.. Archatai hun shig baitsgaay Mongolchudaa!

  25. gankhuyag says:

    Та зөв ярьж байна. Бид бусдыг гэхээсээ эхлээд өөрсдийгөө “хараах” хэрэгтэй. Үнэхээр арчаагүй байгаа нь үнэн юм чинь…

  26. Anonymous says:

    mongoliin tuuhiin bichlegiin talaar eeriin sanal bodliig huvaalzana uu. kazakuudiin ard turkuud l bgaa bolov uu daa

  27. Болд says:

    Гайхалтай Ганаа ахаа, сайхан бичжээ баярлалаа. “Бичиг үсгийн хаан” гэж давархад ч буруудахгүй гэдэгтэй санал нэг бноо. Үүнд малын тамга, усан үүлэн хээн зураг чимэглэл, крил үсгийн гарвал зэрэг олон зүйлд ултай нарийн судалгаа хийвэл гарна доо. Иий сайхан өвгөдийн үүх түүх бхад өнөөгийн Элбэгдорж Давааням зэрэг урхилагдсан урвасан шаарнууд яршиг л бна яаж ч чадахгүйшд зайлуул. Тиймээс нэг өчүүхэн казак мэттэй түүхэр яриих юм байхгүй л дээ.

  28. Болд says:

    Казак гэснээс шинжааны ч өлгийн ч бай казакууд хасаг гэхээр их дургүйм шиг бна лээ энэ нэр нэршилд бас их учир бгаад түүх хөөн харвал сонин байж мэднэ дээ. Түрэг уйгар хүннү гүрний түүхэн улбааг бараг монголчууд судлаж байж зөв үндсийн олох болуу энд би сэтгэхүй сэтгэлгээний онцлогоос болоод гэхгэсийм. Түүнээс өөр нөхдүүд бол өнөөх нүдэндээ харагдсанаар өөрсдийн өнцөгөөс балбаад бхаар зөвөөр үзэгдэжхарагдахгүй бгаа маа л гэж боддог.

  29. Болд says:

    Өнгөрсөн эртний түүхийн шижимийг хөөж учрын олж ухааныг гарган улс гүрнээ өмөөрөх нь байтугай гүнээгийн хэлдэгээр улсын нийслэл дэх гудамжны нэршил хаягжилтандаа бодлого төлөвлөлтгүй \засаггүй\, уншдаггүй ууж иддэг залуус ихэдчихсэн Монголыг эзэнгүйлчих гэсэн улс мундахгүйшд. Сэрэмжлэгтүн Сэхээрэхтүн Монголчуудаа

  30. Anonymous says:

    shal hudlaa neg undeserheg tuuhch met commet bicheed baihiin. tiim chaddag ym bol ter olon gadaad neree avaad hayahgui yasiin. yrih durtai, bichih durtai ternees tsaash ni hetehgui bgaa biz dee harinhand ezegnuuleed bgaa biz dee

  31. иргэн says:

    Миний бодлоор түүхийн талаар бичиж байгаа хүмүүс асар их мэдлэгтэй, бодлоготой юм бичдэг, бас бусдын түүхийг хүндэлж,түүхийн үнэн баримтаар хариу өгдөг хүн байх ёстой гэж боддог. Учир нь түүх гэдэг чинь зүгээр хэн нэгэн найзынхаа тухай юм бичиж байгаа биш бүхэл бүтэн улсын түүхийг бичиж байгаа хэрэг. Түүхээ бичилгүй яахав бас буруу бичсэн байна гэж бодож байгаа бол тэрнийг няцааж нотолгоогоо бичилгүй яахав. Гэхдээ “за тэрний түүх ч гэж дээ” гэх мэтийн сонин нэр томъёо хэрэглэх нь өөрөө энэ хүн ямар хүн бэ гэдгийг харуулдаг гэж бодож байна.Хэдийгээр зүгээр л нэг буланд юм бичиж байгаа мэт боловч цаанаа улс гүрнүүдийг хооронд нь хагардуулах зүйл бичигдэж байгааг бас анзаарах хэрэгтэй. Энэ Казахстаны нэг түүхч та 2-ын хоорондын л асуудал биш гэдгийг ойлгож байгаа гэж найдаж байна. Би хэдэн зуун мянган жилийн өмнө яг юу болсныг сайн мэдэхгүй л дээ. Учир нь тэр үед би тэдний хажууд байж түүхийг бичиж байсан биш. Харин одоо аль улс ямар хэмжээнд хөгжиж ямар ололт амжилттай явж байна гэвэл ч ондоо хэрэг шүү.
    Тиймээс бид бүхэн нэгийг бодож бусад улсаас хөгжилөөрөө хоцрохгүй байх тал дээр илүү анхаарах нь зүйтэй байх. Улс орны хөгжил гудамжинд хог хаяхгүй байхаас ч эхэлдэг гэж би боддог. Гудамжиндаа хичнээн сайхан гэрэлтүүлэг тавиад хичнээн их мод тарьсан ч маргааш нь сүйтгэж хаядаг иргэдтэй байж яаж хөгжих гээ вэ? Тиймээс энэ засаг төрөө муулахаас өмнө эхлээд өөрийгөө нэг толинд сайн гэгчийн харах хэрэгтэй

  32. Jungo zaluu :))) says:

    sain bna,

  33. Anonymous says:

    Казахстан улс нэрээ солиод West Mongolia гэж улсаа нэрэлвэл зохино

  34. Ramzai says:

    Шудрага судлаач хүний үг байна. Би яг одоо Монгол нутагт байсан улс гүрнүүдийн тухай амтархан уншиж байгаа жирийн нэг Монгол ард. Казахууд их азтай улсууд гэж ойлгогдож байгаа. Гэхдээ л давруу улс юм. Торгуудын Хүчитхараас асуугаарай. Оросын Жириновскийд “Тэмээний хулгайч нар” гэж загнуулсныг нүдээрээ үзэж чихээрээ сонссон гэж тэрээр хуучилж билээ. Түүхэндээ хайртай байж болно. Гэхдээ бүү давар л гэж даруухан хэлэе дээ

  35. Za boliod ogoorei. Jinhene kazakuud chin Kazakstand bish Mongold baidag yum. Mongolchuud ertnees kazakuudad eeltei. gazar nutgaa tastan ogch tusalj demjseer irsen. Ingedeg uls delhiid hovor. Kazakuud ch davraad baisan yum baihgui. Ingej evtei morooroo baisan 2iig dund ni yas xayaj muudaltsuulj baidag sudlaach geh baih uu. Ingesnees bolood irgenii dain uussen ue baidag. Mail, Sudan ulsuudiig har. Zugeer yavaa ulsuudiig zugeer orhioroi Ganaa guai. TA ter nuurs muurs, oligarh geh met jijig sajig zuileeree l oroldson deer bailgui dee.

  36. Omindful says:

    Tany bichsen КАЗАКТАЙ ТҮҮХЭЭР ЯРИХ ЮМ МОНГОЛД БАЙХГҮЙ gedeg n unen. Kazakhuud bol Kyrgyzuud gedeg n batalgaatai. Gevch ”удам судар муутай нөхөр гайгүйхэн амьдралтай болохоороо удам судартаа худал түүх зохиохтой л ижил юм даа” (Дэндэв, 2012-08-06 10:30:20, 202.131.233.178) gej helssen n mash unen ug bainaa.

    Stalin 1925 ond Kirghiz ASSR gedegiig 2 huvaaj Kazak ASSR ba Kirgiz ASSR gej baiguulsan. Ter ueiin bolshevikuudiin DIVIDE AND RULE gesen Dund Asiin ornuudaad yavuulj baisan bodlogiin neg helber.

    ”Established on August 26, 1920, it was initially called Kirghiz ASSR (Kirghiz Autonomous Soviet Socialist Republic) and was a part of the Russian SFSR. On April 15–19, 1925, it was renamed Kazak ASSR and on December 5, 1936 it was elevated to the status of a Union-level republic, Kazakh SSR.”
    http://en.wikipedia.org/wiki/Kazakh_Soviet_Socialist_Republic

    Tiim tuuhiin barimtuudaa odoony Kazakhstanyhan uguisgeed baigaa yum bol bas neg uur batalgaa bainaa. Bas odoony Kazakuudiin shuteed baidag nertei sudlaach Чокан Валиханов kazakhuudaa Kyrgyz gej baisan g dood linkees avaj uzne uu:
    http://www.unesco.kz/heritagenet/kz/content/history/portret/yalihan.htm

    ”Наиболее древние и устойчивые корни казахского менталитета нашли отражение в ряде его исследований, в частности, в статьях “Следы шаманства у киргизов (казахов)”, “О мусульманстве в степи”…

    …Здесь Чокан публиковал работы, посвященные истории и культуре Средней Азии и зарубежного Востока; среди них исследования “Киргизы” (так тогда называли казахов), “Следы шаманства у киргизов”, “Киргизское родословие”, “О кочевках киргиз” и другие, в которых собран и обобщен огромный материал об истории, этнографии казахов, их быту, обычаям и культуре.”

    • Оогий says:

      Таны өгч байгаа мэдээлэл бас сонин бөгөөд монголчууд хасагтай холбогдож байгаа нэг сэжимийг тодотгоод өгчиж байгаа юм шиг санагдах юм. Казах киргиз хоёр нэг угсаа гаралтай манайхаар бол ар өвөр монгол гэдэг шиг юм байна гэж ойлголоо. Гэтэл хэргүүд буюу киргиз гэдэг чинь манай халхыг бүрдүүлдэг 12 овог аймгийн нэг. Энэ утгаараа манайхтай угсаа гаралын холбоотой болж таарч байна. Түмэдийн Алтан хан ойрдуудад хамгийн том шийдвэртэй цохилт өгч одоогийн төв монголын нутгаас Алтайн нуруу давтал цохин ухруулаад эзлэн авсан нутгаа батлан сахиулах ойрдуудын довтолгооноос халхлан хамгаалах зорилгоор 12 овог аймгаас хүн ам тасдан авч шилжүүлэн суулгаж түүнийгээ халх гэж нэрлэсэнээр халх түмэн 1502 онд үүсгэн байгуулагдсан. Эдгээр аймгууд нь горлос, жалайр, сартуул, бэсүд, олхонуд, тангуд , хүрээ, киргиз, цоохор, хатагин, урианхай, элжигин. Эдгээр отогоо 7 хүүдээ хувааж өгсөнөөр халх 7 хошуу үүссэн. Гэрсэнз өөрөө жалайр аймагаа голлон суугаад Гэрсэнз жалайр хунтайж нэртэй болсон. Горлос хиргис 2 аймгийг нутгийн төв хэсэгт суулгаад Түшээт хан аймаг болгосон. Сүүлд нь хиргис аймгаа салгаад Сайн ноён хан аймаг болгосон. Тэгэхээр сайн ноён хан аймгийнхан казах 2 нэг угсаа гарвалтай болж таарч байх шиг.

  37. мөнхболд says:

    “ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ДОРНОДООС, ЯЛАНГУЯА МОНГОЛЧУУДААС ЭХТЭЙ, УЧИР НЬ ТЭНД ТӨР БАЙСАН ЮМ” ГЕГЕЛЬ ХЭЛСЭН. БИД МООДУН ХААН ГЭДЭГ КИНО ХИЙХ ГЭЖ ҮЙЛЭЭ ҮЗЭЖ БАЙНА ДАА. ЯМАР Ч БАЙСАН 2220 ЖИЛИЙН ОЙГ 2011 ОНД ТЭМДЭГЛЭХЭД БИДНИЙ ЗҮТГЭЛ ОРСОНД БАХАРХАЖ ЯВДАГ. ХАРАМСАЛТАЙ НЬ КИНОГОО ХИЙЖ АМЖИХГҮЙ Л БАЙНА. ХӨРӨНГӨ МӨНГӨ ОЛДОХГҮЙ. ОДОО 2013 ОНД ХҮН ГҮРНИЙ 2222 ЖИЛИЙН ОЙ БОЛНО. АМЖУУЛАХ Л ЮМСАН ДАА. МОНГОЛЧУУД БИДНИЙ ТҮҮХ БОЛ ГАЙХАМШИГ. МОНГОЛ ХҮН БОЛГОН МЭДЭЭСЭЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА. ЭНЭ НЬ КИНО УРЛАГ ШУУД УТГААР ИЙХИЙГ ОЙЛГУУЛНА. ГЭТЭЛ МУЛАН ГЭДЭГ КИНО ХИЙГЭЭД БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДСИЙН ТҮҮХИЙГ ГУЙВУУЛЖ, ХАМГИЙН ЭМГЭНЭЛТЭЙ НЬ МАНАЙ ХҮҮХДҮҮД МЭДЭХГҮЙ ҮЗЭЭД БАЙНА.

  38. Aldaraa says:

    КАЗАХУУД тусгаар төрөө байгуулаад удаагүй ч үндэстний ухамсараа түүхээсээ олж гаргаж сэргээх оролдлогоо идэвхтэй хийж байгаа Зарим түүхийн сайтад Казах-кипчакын талд оршин байсан улус ард түмнийг анх евро төрхтөн үү монгол төрхтөн үү гэж хариултгүй асуудал болгож түүхээ тайлбарладаг Энэ бол арьстаны үзэл, шууд бус утгаараа орос казах/турк/ үндэстний ялгааны талаар сөхөж байгаа хэрэг. Төв ази европ/славян иран/ монгол төрхтөний хоорондын тэмцлийн бүс байсан, одоо ч афганы хазар иран омогийн тэмцлээр үргэлжилж байна Одоо казахуудад түүхээ шинээр бичиж, түүхчид нь түүхээ Монгол Орос Турктай холбож дотроо олон үзэл санаагаар хуваагдаад тэр нь урлаг соёлоороо энэ зөрчлүүд нь гардаг. Түүхчд ээс Оросын өмнөх үзэл санаагаар Монгол Чингисийн түүхийг тайлбарлах батлах гэж оролддог түүхчид байдаг. Энэ нь ойлгомжтой, уншигч бас шууд хүлээн авагч үндэстэн бас томоохон санхүүжигч нь Казахстанд байсаар байдаг. Бас зарим түүхчид түүхээ Чингэстэй холбох нь өөрийн үндэстний түүхийг славян соёл суртлын эсрэг хийж байгаа найдвартай арга болгож бүтээлээ түүрвидаг ГЭХДЭЭ л дотроо гаднаа Орос үндэстэн бас оронтой улс төр эдийн засгийн нягт хамааралтай Казахстан үндэстний түүхийн суртлаа аргагүй байдлаар ийм байдлаар улс орны нэгдмэл байдлаа харгалзаж байгаа хэрэг юм Казахстанд монголын үзэл санаагаар тайлбарладаг цөөн эрдэмтэн байдаг ч тэдний дуу хоолой сонсогддоггүй

  39. БИ Ч УУЛ НЬ ТАГ ХАРАНХУЙ ХҮН. ГЭВЧ мИНИЙ УНШСАНААР ТӨВ АЗИД ОГХУЗ / ТҮРЭГЭЭР ОМОГ/ ХАН http://en.wikipedia.org/wiki/Oghuz_Khan ГЭЖ НЭГ НӨХӨР ГАРЧ ИРЭЭД БҮХ ОГХУЗУУДЫГ НЭГТГЭН ЭЗЭНТ ГҮРНЭЭ БАЙГУУЛААД , ТҮҮНИЙ ҮР ХОЙЧ НЬ ОДООГИЙН ТҮРКИЙН НУТАГТ ВИЗАНТУУДТАЙ ИХ ТУЛААН ХИЙСНЭЭР ТЭНДЭЭ СУУРЬШСАН ГЭСЭН БАЙСАН. ИНГЭЖ НҮҮДЭЛЛЭХ ЗАМДАА 2 ХУВААГДСАНААС АФГАНИЙ НУТАГТ ҮЛДСЭН НЬ ХОЖИМ ДУНДАД АЗИАР ТЭНЭЖ ТУРКМЭН , УЗБЭК ГЭХ МЭТ УЛСУУД ҮҮССЭН. ЭНЭ ОГХУЗ ХАН ГЭДЭГ НЬ ЗҮГЭЭР НЭГ ДОМГИЙН ТҮРЭГ ЗАЛУУ ГЭЖ БОДОЖ УНШИЖ БАЙЛАА. ГЭТЭЛ ТӨГСГӨЛД НЬ ОГХУЗ ХАН ГЭДЭГ ХҮН НЬ ХЯТАДЫН СУРВАЛЖ БИЧИГТ МОАДУНЬ ШАНЬЮУ http://en.wikipedia.org/wiki/Modu_Chanyu ГЭЖ ТЭМДЭГЛЭГДСЭН ГЭЖ БАЙНА. ОРООД УНШИНА БИЗ. ЭНД ТУХАЙН ҮЕД МИНИЙ УНШСАН ХАН УЛСЫН ХОЙД ХЭСГИЙН БААТАР ШАХУУ УТГАТАЙ АРТИКЛИЙГ ОВОО СОЛЬЧИЖ. ГЭВЧ БИДНИЙГ ЭНД МЭРЭЛЦЭЖ АРЧААГҮЙ ЦАРАЙЛЖ СУУХАД ИНТЭРНЭТ ХЭРЭГЛЭГЧДИЙН ГОЛ МЭДЭЭЛЛЭЭ АВДАГ ВИКИ ДЭЭР ДЭЭР БАЙГАА 2 ШИГ ХҮННҮ БОЛ МОНГОЛ МӨН ГЭСНИЙГ БАТЛАХ НЭГ Ч БАРИМТ АЛГА. МОНГОЛ ГЭЖ ГЭНЭТ ХАБУЛ ХААНЫ ҮЕЭС ҮҮСЦЭН ЮМ ШИГ Л НАДАД СЭТГЭГДЭЛ ТӨРСӨН. УУЛЗАЖ БАЙСАН МОНГОЛ ЭРДЭМТЭД НЬ ХҮН БАРАГ МИЧНЭЭС ҮҮССЭН. ТЭР БИЧ НЬ МОНГОЛ БАЙСАН УХААНЫ ЮМ ЯРЬНА. АНДУУДАА ЭНД МЭРЭЛЦЭЖ СУУХААР ЯДАЖ ВИКИ ДЭЭРХИ АЛДААТАЙ ҮЛГЭР ДОМГООС СЭДЭВЛЭСЭН ТҮҮХИЙГ СУДАЛГААГАА БАРЬЖ БАЙГААД ЗАСЬЯ ТЭГЭХҮҮ. БИ АНГЛИАР ЗӨВХӨН УНШААД ОЙЛГООД БАЙГАА ЮМ. ЗАСЧ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ МЭДЛЭГ ХААНААС БАЙХАВ. УГ НЬ БИД ТҮҮХЭЭ ЖИНХНЭЭР НЬ САЙХАН ОРУУЛЦАН БАЙХАД ТҮРК/ОДООГИЙН/ЭЭС ЛАВ ЭСЭРГҮҮЦЭЛ БАГА ИРНЭ. УЧИР НЬ МИНИЙ МЭДЭХ ТҮРК ХҮМҮҮС ТӨВ АЗИ ДАХ ӨВӨГ ДЭЭДСЭЭ ЛАЛ БУС ГЭДЭГ ҮНДЭСЛЭЛЭЭР ҮЛ ОЙШООДОГ.. ХАМГИЙН ИХ ШҮТЭЖ АРАВНАЙЛДАГ АРД ТҮМЭН ТҮРКМЭН. ГЭХДЭЭ ТЭНДХИЙН ХҮН АМЫН 1% ХҮРЭХГҮЙ НЬ НЭЭТ ХЭРЭГЛЭДЭГ. АРТИКЛУУДЫГ ЗАСАЖ БАЙНГА ХЯНАЖ БАЙЯ. БАЯРЛАЛАА.

  40. gankhuyag says:

    Би хийх юмаа олж ядаад үүнийг бичээгүй. Казакстанаас над руу эхэлж дайрахаар нь би хариу бичсэн. Чи өөдөөс туркийн тухай ярьж байна. Хаа очиж туркууд зүгээр л “ах дүү” гэж байгаа, харин казакстанууд “монгол гэж байгаагүй” гэж байна. Их ялгаа байгаа биз. Чи тас харанхуй байна. Би үүнийг эхлээгүй атал монголын казакууд над руу зохион байгуулалттай дайралт хийгээд удаж байна. Энэ байдал даамжирвал би хариуг нь өгөх л болно. Мэдээж давуулж өгнө. Та нараас айдаг юм гэж даанч байхгүй…
    Дашрамд хэлэхэд энэ чинь Эрхэс, Гантөмөр, Ганаа нарын хаяг юм биш үү…

    • Дэндэв says:

      Яг энэ асуудал дээр би таны талд байна

    • Tuuh sonirhogch says:

      Turkuud harinch manai tuuhiig hamgiin ih bulaatsalddag. Tuuh yarisan 10 hunii 4 n Chingis haan bol Mongoliinh, Chingis ner bol Turk mash tugeemel ta nart bol bdaggui, ene chin turk ner gej ireed margalddag. Interneteer tuuhiin talaar bichsen article-iig unshhad door n dan turkuud comment bichdeg. Suuliin uyiin hudlushgui notolgoogoor gej ireed l dairdag. Haramsaltai n dor n neg ch Mongol hun hariu bichsen yum bdaggui. Bid nar arai l archaagui bna. Ed nar ene balai yumara baahan nom bicheed hudaldaand gargatsan. Hamgiin suuld garsan yum unen bdag gedegt humuus itgedeg. Ter balai yumiig n delhii unshaad itgej bga geheer uur hureed eheldeg yum

    • Anonymous says:

      Ganaa ahaa zuv asuudal hundsun bna. kazakuud bol bidniig chimeegui idej medeh har horhoinuud shuu. Turin har hairtsagnii bodlogo baih yostoi. Bid tegvel Kazakuudin tuuhiig sudalj bichiy l dee. end yadaad baih yum bhgui

  41. Anonymous says:

    ih Mongol gedeg chin ih tom l gesen utagtai baihaa. Bi tuuhch bish sudlaach ch bish. Gehdee iim sonirholtoi zuiliig unshaad bas ih olon zuil medej avlaa. Sanal niileh niilehgui olon l bichleguud bn gehdee ta buhendee talarhaj baina. End bi neg medeelel l nemeh gesen yum. Minii naiz heden Uzbekuud baidag yum, ih sain erchuud uursdiiguu mongol tsergiin ur sad huh tolbod nuudelchin ugsaatan gej ih barhdag. Unen dee Uzbek gedeg ulsiin ner /odoo bol undestenii ner bolchood baina/ anh Uz Bekh gedeg Ih Mongol ulsiin ueiin Altan urgiin khanii ner yum bilee. Ter khanii hariyat irged, tsereguud geed l dotor n olon undesten yastan ugsaatan baisan ted odoogiin Kazahstan Uzbekstan Turmenistanii nutag deer uuriin ulsiig baiguulj baisan geh yum bn le de. 15, 16 r zuunii ue sh de. ene ued ih mongoliin golomt hurtel baruun zuun bolj huvaagdaad l baisan. Gazar nutgiin ner n dandaa l mongol nertei sh de. ih ayan dainii ued ih tsergiin neg heseg bolj l dain tulaand orj baisan l nuudelchid bailgui de. Gent tengrees ch yum uu gazar dooroos garch ircheegui bailgui de.

  42. Anonymous says:

    Aan bas Laost yavj baihad tednii erchuud uursdiiguu aguu daichidiin ur sad gedeg yum bn lee. huuhduud n huh tolbotoi turdugiin bn lee teriigee buun yum bolgood huh tolbotoi mongol tserguudiin ur sad bid chin ene veitnam, kambojuudaas uur geed l suid boltsgooh yum bn lee. Minii huvid bol ter 3 adilhan l sanagdsan gehdee uursduu uur l geh yum bn lee. Baildan daguulaliin ued bid bas ter havid haruul angi ch yum uu zasag zahirgaa ch yum uu uldeej baisan yum bolov uu? Taibox iig mongol tserguud delgeruulj baisan geh yum. Laost ch gesen undesnii bie hamgaalah urlag baidag yum bn lee teriig bas l nuguu ertnii daichin uvug deedes n delgeruulj baisan geh yum.

  43. Монгол хүн says:

    Би судлаач хүн биш ч Хүннүгийн талаар гадныхан тэр тусмаа Түркүүд ямар бодолтой явдагийг сайн мэднэ. Наанаа бид ах дүүс гэчихээд цаанаа хүний түүх булаагаад явж байдагт нь дургүй хүрч явдаг юм. Хамгийн гол нь тэд хүннүг өөрсдийн өвөг гэж гүнээ итгэдэгт асуудал байгаа юм. “Монгол нутаг бол Түркийн өвөг Хүннү оршиж ирсэн Түркийн улс юм гэнэ. Худлаа гэвэл Хүннүгийн удам Түрэгүүдийн үлдээсэн Орхон Енисейн бичгийг нэг уншаарай” гэж зарим Түркүүд ярих жишээтэй. Ер нь Түркүүд үзэл бодлоороо дотроо бас олон хуваагдчихсан. Хүннү бидний өвөг гэдгийг нотлох баримт илүү их байхад бид түүхээ, эх сурвалжаа жирийн иргэд сайн мэддэггүйн улмаас тэдний өмнө амаа алгадуулсаар байна. Бас тэр чөтгөр авсан википедиа гэж юман дээр бидний өвөг дээдсийн талаар нотолгоотой түүхэн баримт сэлт байдаггүй. Тэрийг засвар оруулахад яадаг юм бэ? Эрдэмтэд ээ??????? Өөрийн гэсэн түүхгүй Солонгосчуудаас бас холхон байгаарай Монголчуудаа

  44. Sonirhogch says:

    Сайн байна уу?
    Би хэдэн зүйл тодруулах гэсэн юм. Хүннү нар Монголчуудын өвөг дээдэс байсан гэдгийг баталсан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн ярилцлагуудыг гүүглдэж яваад хэд хэдийг уншлаа л даа. Үүнд өнгөрсөн жилийн Олон Улсын эрдэмтдийн уулзалтан дээр манайх гол нь баталж чадсан гэж байна. Гэтэл интернэтээр хүннүтэй/xiongnu/ холбоотой сэдэв, forum гээд зөндөө л уншлаа. Монголчуудын өвөг дээдэс байсан гэсэн нэг ч зүйл англи хэл дээр олж уншсангүй. Монголоос бусад орнууд Түргүүдийн өвөг байсан л гэж ярьж байна. Үнэхээр баталсан, ядаж бидний өвөг байсан талаар нотолгоо, дүн шинжилгээ бүхий англи хэл дээр нийтлэлүүд байдаг юм болов уу. Байдаг бол түүнийг сайн share хийж түгээмээр байна. Мөн хүннү нараас ямар ямар dna илэрсэн байдаг юм бол оо?

  45. МОНГОЛ says:

    Баярлалаа үнэхээр сайхан нийтлэл болсон байна. Тийм шүү Монголчууд бид үнэхээр агуу түүхтэй агуу хүмүүсийн үр хойч

  46. Anonymous says:

    Сүүлийн үед энэ хасагуудийн тэнэглэл илт ихсэж байна. Тэгэхээр эд нар түүх гэх юмгүй тул одоо түүхээ шинээр бичих аянд орж дээ хөөрхий… Түүх судалхаар ялтач үгүй МОНГОЛ ын түүхрүү холбогдох нь аргагүй шүү дээ зайлуул. Монголчуудаар хамаг замаа заалгаж түүхээ бичүүлж явсан улс доо

  47. Гэхдээ казакууд цаашаа биш, наашаа чиглэж байгаа нь их сонин л доо. Тэдэнд ингэх бодит шалтгаан байгаа ба баруун европ чигээс удирдаж буй энэ үйлдлийн цаад шалтгааныг би дараа ярьж ч магадгүй… gesen bna. Ene talaar tabichsen bol neriig ni heleed uguuch. Unshmaar sanadglaa

  48. TUR says:

    Yag goliig ni olj hellee. bi bas sanal neg baina ingej ch boddog.

  49. tuvshuu says:

    zuv zuv tantai sanal 1 shuu

  50. BATU says:

    ЗА ДАА, ТАНД БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЭЭД Ч БАГАДАХИЙМ БАЙНА, ИЙМ Л ҮНДЭСЛЭЛТЭЙ БИЧИЖ, БАС НЯЦААЖ СУРАХ ЮМСАН…. ТҮҮХ БУЛААЦАЛДАХААС ГАДНА ХОВД /ДӨРВӨД/-ЫН ХЯЗГААРААС ТАСДАЖ “САЙН САНАЖ ӨГСӨН ГАЗАР НУТАГ”-ИЙГ МАНЬ БАС БУЛААЛДААД, НЭР УЁЫГ НЬ ДУРААРАА ӨӨРЧИЛЖ, ҮНДСЭН ХУУЛИЙГ МИНЬ УЛАНДАА ГИШГЭЭД…. БАС БОЛООГҮЙ ДЭЭР НЬ ХОВД, УВС АЙМАГУУД РУУ “НУТАГ ТЭЛЭХ” БОДЛОГО ЯВУУЛААД, БАЯН-ӨЛГИЙД БАЙГАА МОНГОЛ АХАН ДҮҮСИЙГ МИНЬ НҮД ҮЗҮҮРЛЭН ДЭЭРЭЛХЭЭД, БҮР БАЙТЛАА ДАВРААД МОНГОЛ НУТАГТ МОНГОЛЧУУД БОСГОСОН СУВРАГА ЭВДЭЖ, НУРААГААД, ЕР НЬ ШУУДХАН ХЭЛЭХЭД “ДАЙН ЗАРЛААД БАЙГАА” ШҮҮ ДЭЭ, “МАНАЙ ХАСАГУУД”…. БИД ЯАГААД ТЭДЭНД СУМ БОЛГОНД, БАЙГАА ГАЗАР БҮХЭНДЭЭ МЭЧЭЭТ БАРИХЫГ НЬ ЗӨВШӨӨРӨӨД, ХАРИН БИДНИЙ БОСГОСОН ШҮТЭЭНИЙГ ЭВДЭЖ НУРААХАД НЬ “ИНЭЭГЭЭД НЭГ” СУУЖ БАЙДАГ БИЛЭЭ????? ЭНЭ ЧИНЬ ХАРИН ЁСТОЙ ОЙЛГОМЖГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БАЙГАА ЮМ ДАА….

  51. Zaluukhan says:

    Тува 70 хувьтай түрэг гэж үү. Энэ чинь Тагнын Урианхай биздээ. Ядаж 40 хувьтай байлгүй дээ. Царай төрөхийн нь харахнээ яг л Монгол. Соёл нь бол тэр чигээрээ Монгол. Бас Якутын Сахаг Түрэг гээд байх юм. Буриад шиг шар царайтай л нөхдүүд байна лээ дээ. Гэтэл Якутууд нь Монгол гээд зүтгээд байх юм. Ер нь Сибирийн Монгол шиг царайт нөхдүүдийг нэг мөр болгомоор юмаа. Энэ тэндгүй хэдэн арван сая Түрэгүүд. Тэгэхэд алдарт Хүннү нарын удам хэдхэн сая болж таараад байна уудаа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: