ХОЁР ХӨРШ БА ДАЛАЙ…

Манайхны улс төр гэж балайрч байх хооронд дэлхийн нүүрсний баланс, хөгжлийн хандлага илт өөр болж байна. Ардууд нь их нүүрстэй гэж онгирч, бас горьдож, томчууд хулгай хийхээс өөрийг бодож байгаа юм алга. Төр шиг юм нь ухаанаа тавиад туучихсан болохоор Монголд хэрэг болж магадгүй гэж бодоод энэ шинэ мэдээллийг хүргэж байна. Төр санаатай болохоор нь “юм хийчих байх” гэж горьдох юм байна ш дээ. Тэр шинэ сайд майд, шинэ яам заамныхан нь уншихчаа болно биз…
Оросууд зүүн тийш
Оросын хайж олсон нүүрсний нөөц 193,3 миллиард тонн, таамаглалт нөөц 3.816.7 миллиард тонн. Энэ бол ухаан санаанд багтамгүй их тоо юм. Ингээд Орос нүүрснийхээ нөөцөөр АНУ-ын дараа орж байна.
Сүүлийн арван жилд тэдний нүүрс олборлолт дөрөвний нэгээр, экспорт гурав дахин өссөн. Гэхдээ “хөгшин” салбартаа орно. Өнгөрсөн жилд оросууд 334,7 сая тонн нүүрс олборлож, 308,7 сая тонныг ачаалж, 104, 7 сая тонныг экспортод гаргасан.
Гэхдээ жирийн нүүрсний үнэ 1,2 дахин өсч, салбарын ашиг бүтэн хагас дахин өсч 122 миллиард рубль болсон.
Тэдний нүүрсний олборлолтын 80 шахам хувийг 16 компани хийдгээс 5 нь нүүрс-металлургийн компани юм. Энэ нь: Евраз груп, Мечел-майнинг группууд, Северсталь-ресурс холдинг, Аж үйлдвэр-металлургийн холдинг, Уралын уулын металлургийн компани зэрэг болно.
Өнөөдөр Оросын хамгийн том бассейн нь Кузнецкийн бассейн юм. Мөн Дорнод Сибирь, Алс Дорнод, Канск-Ачинскийн бассейн ирээдүйтэйд тооцогдоно, түүнчлэн Якут, Тува, Байгалийн чанадын ордуудыг ашиглаж эхэлж байна.
Нүүрсний аж үйлдвэр “моодноос” гарсан бөгөөд дотооддоо бол оросууд одоохондоо хийг илүүд үзэж байна. Оросууд нүүрсэндээ Азийг баримжаалж, ялангуяа Хятад, Энэтхэгтэй холбон үзэж байна. Оросууд коксыг заримдаа импортоор авч байгаа.
Оросуудын хувьд хамгийн хүнд асуудал нь тээвэр юм. Учир нь Оросын бүх “төмрийн заводууд” Европын хэсэгтээ байдаг, нүүрс болон гол гол ашигт малтмалууд Сибирь болон Алс Дорнодод байдаг. Энэ нь Оросуудыг стратегийн сонголт хийхэд тулгаж тэд зүүн тийш үйлдвэрлэлийн хүчин чадлаа шилжүүлэх замыг сонгож байгаа нь тодорхой байна.
Гэхдээ тэд юуны өмнө дэд бүтцээ сайжруулж зүүн тийш далай руу гарах гарцаа сайжруулахаар чармайж байгаа нь илт байна. Үүний тулд Байгал-Амарын төмөр замын хоёр дахь салаа барих тухай ярих болсноос гадна одоо Кызыл-Курагыний төмөр замыг барьж байна. Оросын нүүрсний өртгийн тэн хагасаас илүүг тээврийн зардал эзэлдэг ба энэ асуудлыг дээд түвшинд хэлэлцэж нүүрс, төмөр зам хоёрын үнийг ойрын үед “уях” асуудлыг шийдэх гэж байна.
Манай чанх хойно Завхан аймгийн харалдаа Тувагийн нүүрсийг зүүн тийш далай руу зөөхөөр төмөр зам барьж байна. Эдийн засгийн бодит шалтгаан байгаа хэдий ч манайхаас урагш төмөр замаар Хятад руу зөөх асуудлыг яагаад ярьж болохгүй гэж.
Оросын төмөр замын үндсэн фонд 70-75 хувийн элэгдэлтэй байгаа нь хамгийн их санаа зовоосон асуудал болж байна. Мөн тэдний ашигт ажиллагааны түвшин ихээхэн доогуур байна.
Гэхдээ том улс болсон хойно 2008 онд уулын аж үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж боловсруулах тусгай технопарк байгуулсан, 2010 онд нүүрс хими, химийн материалын Институт байгуулсан нь энэ асуудалд хэр зэрэг анхаарч байгааг харуулж байна. Гурван жилийн дараа “Караканы эрчим хүчний нүүрсний кластер” ашиглалтад оруулах гэж байна. Тэд бол байгуулсан л бол чаддаг улс.
Оросын Эрчим хүчний яам Нүүрсний Аж үйлдвэрийг 2030 онд хүртэл хөгжүүлэх Хөтөлбөр боловсруулсан бөгөөд төр-хувийн өмчийн хамтын ажиллагааны үндсэн дээр улсын төсвийн 9 хувиас багагүйг энэ салбарт зарцуулахаар болоод байна. Энэ нь 251,8 триллион рубль болно.
Энэ хөтөлбөрийн хүрээнд 505 сая тонн шинэ хүчин чадлыг ашиглалтад оруулна. Чингэхдээ үр ашиг муутай 375 сая тонн хүчин чадлаас татгалзах юм. Гэхдээ үндсэн фондын элэгдэл 20 хувь хүрэхээр тооцсон байна.
Нүүрс олборлолтын хүндийн төв мэдээж дорно зүг шилжинэ. Нүүрс баяжуулалтын хувийг 40-өөс 60 хувь хүргэхээс гадна метан ашиглахыг хамт тооцжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ямар ч гэсэн Мечел, Северсталь, Евраз бүлгүүд ашигтай ажиллах нь тодорхой байна.
Оросууд эхний ээлжинд Хятад, Солонгос, Япон руу гарахаар чармайж байгаа нь тодорхой байна. Номхон далай тэдний сонирхлыг ихэд татаж, далайн боомтуудаа хүчтэй хөгжүүлж байна.
Хятадууд бүх тийш
2012 оны таван сарын байдлаар Хятадын коксын үйлдвэрлэлийн үзүүлэлт 38,473 сая тонн болов. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 36,644 сая тонн байсан бөгөөд өнгөрсөн жилийнхээс 4,99 хувиар өссөн гэсэн үг юм. Нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл коксын нийт олборлолт 183.283 тонн болж, өнгөрсөн оныхоос 6,4 хувь өсчээ.
Харин энэ жилийн эхний гурван сард Хятадын коксждог нүүрсний экспорт 82,8 хувиар унасан бөгөөд энэ нь үндсэндээ үндэсний бодлого, олон улсын зах зээлийн нөлөөллөөс болсон аж.
Нүүрсний зах зээлийг харахын тулд заавал гангийн үйлдвэрлэлийг харах ёстой. Манайхан тэр төмөр мөмөр манайд ямар хамаатай гэж солиордог нь утгагүй асуудал. Яагаад гэвэл коксыг зөвхөн гангийн үйлдвэрлэлд шатаадаг учраас тэр.
2012 оны нэгээс дөрөвдүгээр сард Хятадын гангийн үйлдвэрлэл 233,990 сая тонн болж, өнгөрсөн жилийнхээс 1,9 хувиар өссөн байна. Энэ нь жилийн турш авч үзвэл 6,4 хувиар удааширсан хэрэг бөгөөд өөрөөр хэлбэл гангийн үйлдвэрлэлийн үзүүлэлт 302,45 сая тонн болж, 6,2 хувь ихэссэн боловч, өсөлт нь 6,4 хувь багасчээ.
Үүнтэй холбоотойгоор коксждог нүүрсний үйлдвэрлэлийн үзүүлэлт 144,550 сая тонн болж 6,4 хувь өссөн боловч өсөлт нь 5,6 хувь болон буурчээ.
Ферро хайлшны үйлдвэрлэл 9,21 сая тонн болж, 10,9 хувь өссөн боловч өсөлт нь мөн л 7,8 хувь болж буурсан байна. Импорт нь 130 мянган тонн болж 39,8 хувь өсч, гангийн экспорт 16,81 сая тонн болжээ. Нийтдээ 10,2 хувь өссөн боловч 4,54 сая тонныг импортлож, энэ нь өнгөрсөн оныхоос 18,3 хувиар өсчээ. Төмрийн хүдрийн импорт 244,6 сая тонн болж, 6,5 хувь өссөн, гэтэл коксын экспорт 290 сая тонн болж 82,8 хувиар буурчээ.
Ер нь Хятад бол коксждог нүүрсний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч юм. Коксждог нүүрсний эрэлт өсөж байгаагаас Хятадын коксждог нүүрсний үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрс өсч байна. Хятадын коксждог нүүрсний том бассейн гэвэл Шаньси муж, түүний дараа Хэдун, Хоси, Сишан мужууд дараалан орно.
Хятадын коксждог нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал 850 сая тонн болох бөгөөд голдуу улсын томоохон уурхайнууддаа олборлолт хийдэг. Гэхдээ тосгоны атлаа улсын жижиг уурхайнуудад ч коксждог нүүрс гаргадаг.
Хятадын нүүрсний нийт үйлдвэрлэлийн гуравны нэгийг коксждог нүүрс эзэлдэг. Бусад нь нүүрсний хий болон дулааны нүүрс зэрэг байдаг.
Сүүлийн жилүүдийн байдлаас үзэхэд Хятадын кокждог нүүрсний олборлолтыг үндсэндээ умарт хятадад явуулдаг, дорнод болон баруун хойт хэсэгт кокс маш бага байдаг.
Шаньси муж бол Хятадын коксждог нүүрсний өлгий бөгөөд тэнд коксны нийт олборлолтын 60 хувийг хийдэг. Умарт Хятадад улсын уурхайнуудын 40 хувь, түүний дотор Шаньси мужид нийт уурхайн 75 хувь байдаг.
Хятадын коксждог нүүрсний эрэлтийн өсөлт гангийн аж үйлдвэр, коксын аж үйлдвэрийн нөлөөллөөс болдог. Хятад бол коксждог нүүрсний дэлхийн томоохон экспортлогч юм. Дэлхийн коксын худалдааны 60 орчим хувь, дэлхийн экспортын хагас илүү хувь нь Хятадад ногдож байна.
Одоо тэдний коксын аж үйлдвэр хүчин чадлын илүүдэлтэй тулгараад байна. Сүүлийн хоёр жилд үйлдвэрлэлийн хүчин чадал ихээхэн хэмжээгээр ихэссэнтэй холбоотойгоор кокс үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрийн газрууд хаагдахад хүрч, үйлдвэрлэлийн нийт өсөлт удааширч байна.
Шаньси муж коксждог нүүрсний асар их нөөцтэй, Хятадад тэргүүн байр эзэлдэг. Дараа нь Хэбэй муж орно. Энэ бүс нутгийн бүтээмж нь металлургийн үйлдвэрүүдээс шалтгаалдаг. Дараа нь Шаньдун, Хэнань, Өвөр Монгол дэс дараалан байр эзэлдэг. Гэхдээ Өвөр монголын тоо баримтуудыг нэлээд зөрөөтэй мэдээлдэг юм байна.
Төмөр болон гангийн олборлолт ихэссэнтэй холбоотойгоор Хятадын эдийн засгийн өсөлт эрс дээшилсэн. 2009 онд ширэм болон гангийн үйлдвэрлэл 627,89 болон 588,96 сая тонн байсан бол 2010 онд 10,5 болон 9,6 хувиар өсчээ.
Сүүлийн жилүүдэд коксждог нүүрсний дотоод хэрэглээ өсөх хандлага ажиглагдаж, жил тутмын өсөлт 10 хувь болж, дотоод хэрэглээ 95 илүү хувиар өссөн байна.
Коксждог нүүрсний эрэлтийг дагалдан гангийн үйлдвэрлэлийн эрэлт ихсэв. Ер нь Ази, Африкийн орнуудын эдийн засгийн өсөлт, ялангуяа гангийн өсөлт коксждог нүүрсний өсөлтөд нөлөөлж байна.
Өөр нэг сонин хандлага нь сүүлийн жилүүдэд Хятад АНУ хоёр нүүрсний салбарт хамтран ажиллах болсон явдал мөн.
Саяхан Америкийн нүүрсний компаниуд Хятадын хамтрагчдыг татахыг эрмэлзэж байна гэж MarketWatch мэдээлэв. Америкийн коксждог нүүрсний томоохон нийлүүлэгч Xcoal компани Хятадын Shenhua Group болон China National Coal Group мэтийн нүүрс болон эрчим хүчний компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа өмнө нь мэдэгдэж байсан юм.
АНУ-ын нүүрсний активыг авах гэж Datang, Huadian, Shenhua, China Coal, Qinfa Group, China Coal Solution зэрэг олон компани оролдож байсан. Гэтэл энэ оны 5 дугаар сард Хятадын Guizhou Guochuang Energy Holding Group АНУ-д хөрөнгө оруулсан анхны компани болж чадлаа.
Guizhou 3,9 миллиард юанийн (616 сая доллар) хувьцааг америкийн Triple H Coal Company-аас авчээ. Тэд АНУ-д жилд 5 сая коксждог нүүрс боловсруулах хүчин чадалтай таван шинэ уурхай барихаар төлөвлөж байна.
АНУ-д олборлолтын доод өөрийн өртөг тонн нь 10 орчим доллар байдаг бол Хятадын боомтуудад нүүрсний үнэ тонн нь 80 ам.доллар байдаг байна. Гэтэл Хятадын нүүрсийг худалдан авахад тонн нь ойролцоогоор 120 ам.доллар болж хамаагүй ашигтай байдаг байна. Хятадууд хажуудаа байгаа Монголоос нүүрс авахгүй, хаа хамаагүй Америкаас аваад байхдаа ч яахав, солиотой юм гэж үзэж болохгүй л дээ.
Яагаад гэвэл далайн тээвэр төмөр замын тээврээс 2-3 дахин хямд байдаг, Хятадын “төмрийн заводууд” бүр “урагшаа” далайн эрэгтээ байдаг учраас Монголоос биш, АНУ-аас авах нь хямд байдаг юм. Иймээс Оросууд ч гэсэн Монголыг “тойрч” далай руугаа зүтгээд байгаа юм. Эдийн засгийн тооцоо нь тэгж гардаг юм.
Ингэхээр Монгол Улс стратегийн хувьд бас л далай рүү тэмүүлэх зүй ёсны шаардлага бий болж байна. Мөн хоёр хөршөө холбосон босоо төмөр зам байгуулбал дундаас нь мөнгө олж болмоор л санагдана. Эгзэг нь таарвал ямар сураагүй юм биш, бариулаад л авах хэрэгтэй ш дээ. Энэ нь далайн тээврийг төмөр замынхаа сүлжээтэй уялдуулсан ложистик сүлжээ хийнэ гэсэн хэрэг юм.
Гэтэл бид далайн тээвэр гэж ярьсаар Хятадын Тяньжинд 8 айл хоосон “тэжээж” арав гаруй жил болж байна. Монголын далбааг олон улсын контрабандист, далайн дээрэмчдэд зарах, карго гаргахыг “далайн тээвэр” гэж монгол дарга нар л боддог байх. Энэ чинь улсын нэр хүндийг гутаасан гэмт хэрэг…
Наад зах нь “ах дүү” Солонгос, Япон хоёроор нэг (жижиг биш, “мангар” том) усан онгоц хийлгэж болмоор л юм. Дуртай юм бол тэд усан онгоцоо өөрсдөө хийж, манайд өгөөд тэгээд манайхаас нүүрс, өөр юу ч байдгийм зөөж байна биз. Энэ чинь бас л адилхан хөрөнгө оруулалт биз дээ. Бодвол их үнэтэй байдаг л байлгүй, тэгвэл бүх мөнгөө тийш нь хийсэн ч яадгийм. Багцаагаар бол манай аваргуудын “идэж ууж” байгаа мөнгө элбэг хүрнэ дээ. Нэг гайгүй усан онгоцтой байхад заавал нүүрс гэлтгүй бусад улсын ачаа барааг зөөгөөд байхад тэр чинь өөрөө үйлдвэрлэл, асар их мөнгө олно гэсэн үг ш дээ. Яахаараа далайгүй орон усан онгоц ашиглана гэж сэтгэж, зориглож болохгүй гэж. Ирээдүйтэй бус уу. Төмөр зам гэсээр байгаад шав тавьснаас өөр шальтай хийсэн юмгүй хоосон шахам сууж байна.
Харин ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө санаачлан солонгост 300.000 га газар зарчихаад хоосон мэлийгээд зогсож байна ш дээ. Энийг “ухаанд нь ухна үхсэн” гэдэг болохоос яав ч эдийн засаг гэхгүй. Монголын эдийн засгийг үүнээс илүү яаж хорлох юм…
Баабарын “онолоор” Солонгосууд манай “ах дүү” болохоор нь миний Монголын 300.000 га газрыг зүгээр өгдөг болж байна уу…
Судлаач Д.Ганхуяг
2013 оны 8 дугаар сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

17 Responses to ХОЁР ХӨРШ БА ДАЛАЙ…

  1. Сүүлдээ уурласан болохоос биш сануулах гээд хэлж байгаад баярлалаа. “Уурлах” чинь тэгээд Монгол арга гэсэн шүү дээ. Баярлалаа. Холын сайхан санаанууд бичиж байна. Манай ихэс дээдэс ядахнаа нэг эргэцүүлнэ бизээ

  2. Anonymous says:

    Өө сайхан бичиж. Хөдөлмөр орсон байхдаа. Танд баярлалаа.

  3. bilgee says:

    saihan niitlel baina. Ajnai Bat-Erdene usan ongotstoi boloh gej bga gesen ter unen bolovuu?

  4. Болд says:

    Эдийн засаг үйлдвэрлэл мэддэгүймаа гэхэд өөрөө олонтойгоо нийлж бгаад ахиу хоол олоод идчих ухаан чадалгүй, хулгайн өчүүхэндээ баясчихсан төрийн нэр барьсан луйварчин дээрэмчингүүдтэй хойно мөдгүй бхаа гэж л эмээх юм. Түүнээс томоо байг өмнөө бгаа 2 толгой, бас бус орд энэ тэрээ аятайхан ашиглаад ядахдаа хий, химийн хөөрхөн юм бариад ажлуулаад эхэлчихвэл улс амьтны хоолруу өлөлзөлгүй өөрсдөө хэхрээд шахуу нутагтаа тарвалзаж болмоор санагдах юмаа. Хийнэ дээ хэнийг хэзээ гэж хүлээх билээ?!? жишээлхэд та бичиж сануулаад цаана нь нэг бүлээн дотортой боломжийн гар гараад ирчих болуу гээл санаагаа чилээж сууна даа. Баярлалаа чухал мэдээлэл блаа.

  5. bi says:

    tomor zamaa ch barij chadaagui baij dalain teever hol sonsogdoj baina da gehdee yamarvaa 1 tuuhii ed buteegdehuun dalain boomtod ochij baij delhiin zah zeeliin uned hurdeg gesiishde solongosiin eronhiilogch asan pak jon hi 60aad ond yamar ch nuurs tuuhii edgui baij gangiin uildverlel hogjuulne gej yarij bhad ard tumen ni itgeegui gedeg alsiig harsan sain bodlogo udirdagch 2 ulsiig ch hogjuuldeg um shigee

  6. bi says:

    enuugeer orj irdeg humuusee and nohduudee baabar.mn deer bgaa aanhaa gedeg niitlelchiin avraga ih tootoi setgegdeltei negen niitleliig unshaarai yalanguya doorhi kommentuudiig ni bur sain unshaarai ganaa ahiin blog ruu dairalt hiisen ni ed ertnees beltgeseer humuusiin tarhiig ugaasaar ehluulsen dald dainii togsgoliin shat baijee

  7. sss says:

    Manai darga nariin baij baigaa tsaraig. Tumur zamaa tavij chadahgui mash ih tsag aldlaa. Gehdee gol asuudal mungu hurungunduu ch baigaa yum bish. Uursduu Mongoliin turiig gadniihnii erh ashgiin tulaanii talbar bolgood hayachihsand l baigaa yu, Zarim Hytadiin bodlogoor hudulj, Elbegdorj terguutnuud ni Solongosiin gar hul bolood, nuguuduul ni Orosoos zaavar avch hoorondoo baildsaar baital yu ch ugui hotsorloo sh dee. Ug ni Mongol gedeg erh ashig deer negddeg baisan bol baidal shal uur baih bailaa

  8. Zulzaga says:

    Монголын далбааг олон улсын контрабандист, далайн дээрэмчдэд зарах, карго гаргахыг “далайн тээвэр” гэж монгол дарга нар л боддог байх. – ENE ZEVUUN ATLAA SAIHAN ZUB HELJEE…
    Ali Kh.Battulga said baihaas l MGL-iig dalaid gartstai bolgoh ajil ehelsen. Solongos-toi hamtarch, Solongos usan ongotsoor ehelj teever hiigeed, tendees ashig oloh. Tumur zamaa huleeh hoorond uuriin usan ongotsoor achaa zuuguud CHARTERING gej yum hiij boldog yum….getel genet ZG soligdov
    Tegeed songuuli, huleelt
    Ug ni mungu hurngu gargaad Dalain teevertei bolgoyo geed, humuus hurtel unegui surgaad ehelsen sh dee..Baidaggui ee
    Gol ni tumur zamaa baritlaa, CHARTERING hiigeed ashig olood baij boloh bolomjiig hen ch toohgui baina. Esvel ashigtaig ni medeed uuruu ezemshij chadahgui bol uruuld uguhgui gej haalt hiigeed baina….

  9. delgermaa says:

    hyatad oros hoer horshinhoo “deeguur deweed” bid amjiltand hurehgui gedgiig ediin zasgiin “a”chgui bi hurtel oilgood baigaa umaa

  10. Baadai says:

    Элбэгдөрж нөхрийн нүгэл барагдана гэж байхгүй юм шигээ?! Дээр нь ядаж байхад Баабар гэж хорт могой худал ярьж ард түмний тархи угаах энэ ч сайны ёр лав биш гэж бодох юмаа. Элбэгдорж ичих булчирхай байхгүй гэдэгээ хэлсэн үг, хошигрүүлалтаараа мөн сайн харуулах юм да. Тэр мүүний шашиний ёсолгоог Монгол ёсолгоо гэж солиороод тэр өмссөн зүүсэнийг нь хараад би лав ичээд гадны хүмүүс танаа ерөнхийлөгч мөн биз дэ? гэхээр нь үгүй адилхан хүн тоглолт үзүүлж бгаа юм гэж хэлж байхав дэ! Солонгост зарсан 300,000 га газрын асуудлаар бүх ард түмний санал, асуулга явуулаад хугацаанаас нь өмнө огцруулвал яагаад болохгүй гэж?! Хүн алдаж болно гол нь алдаагаа дахин давтахгүйд л хамаг учир бгаа юм. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  11. чинцогт says:

    муусайн дарга нар нь уншдаг л байгаа даа?

  12. Mongol Tolbo says:

    Зөвхөн Facebook, twitter-ийнхээ (Google+ ) ID гаар нэвтэрч сэтгэгдэл бичдэг болгомоор байна. Хуурамч нэр хаягнаас бичсэн сэтгэгдэл хэн нэгнийг гүтгэх доромжлох гэх мэт утгагүй балайралыг аль болох багасгахад таны үүрэг бас бий. Мөн Криллээрээ (Ногоон талбайд чинь шарилж ургасан бол ямар харагдах билээ) бичиж хэвшье хүндэт сэтгэгдэл үлдээгчидээ!

  13. Дэмжигч says:

    Баадайтай санал нийлж байна. Баабар Монголд ямар хэрэгтэйг хэлэхэд хэцүү юм. Харин судлаач Д.Ганхуяг бол байх ëстой хүмүүсийн нэг гэдэг нь харагддаг. Тэр Х.Баттулга мэтийн дээрэмчид монголыг удирдаж байхад сүүлдээ Ганхуягт ч орон зай олдохгүй болчихвий гэж бодмоор. Ганхуяг энэ сайтаа .mn-ээс гаргаад .com руу оруулах хэрэгтэй. Тэгвэл дундуур нь хакерууд орж сүйдлэхгүй гэсэн үг. .com-ын жилийн тѳлбѳр нь маш хямд шүү дээ. Судалгааг чинь уншихын тулд энэ зѳвлѳгѳѳг ѳгч байна шүү. Олон хүнд хүртээлтэй байлгах тлаар бодох хэрэгтэй.

  14. grandeura says:

    Энэ блог чинь .com дээр л байрладаг шдээ, тэгээд ч гадаад сервер авахдаа датаком зэрэг газруудаас авч байгаа бол хамгаалалтын хувьд ялгаа байхгүй дээ.

  15. demjigch erguu zail says:

    battulga chinii uyg chini deeremdchihee vee tegvel ochood nehdeg senuu shuuhed ogdog sonuu yagaad zugeer l setgegdel deer hudlaa bult usreeed bgaan joohon eszuitei baij boldoggui umuu eh ornoo gesen setgeltei ooroo bolloo l bol busdiig hardaggui tengert amidardag ard tumneesee tasartsan luivarchidaas ter oor hun shuu

  16. bi says:

    demjigch gej yamar erguu mal ve umaa deeremduultsiim bol shuuhed ogooch

  17. ууган says:

    таны нийтлэлийг уншихаар миний эх орны удирдагч нар дотор авахын аргаүй луйварчин, амбицчин, орон байрны бүлэг хулгайч нарын бүхэл бүтэн арми байгаа нь харагдаж байна Заримдаа ч бөөлжис цутгах ч энүүхэнд байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: