МУН СЭХЭЭНД ОРОВ

Муны шашин буюу Нэгдлийн Сүмийг үндэслэгч Мун Сон Мен хүнд хэлбэрийн хатгалгааны улмаас Сеүлийн эмнэлгийн сэхээнд оров гэж CNN мэдээлэв. Мун энэ 8 дугаар сарын 14-өөс эмнэлэгт хэвтсэн ажээ. Эмч нар түүний амьдрах боломжийг 50:50 хувь гэж үнэлжээ.
Нэгдлийн сүмийг Мун 1954 онд үндэслэсэн бөгөөд эдүгээ долоон сая шүтлэгтэнтэй. Энэ шашин христийн урсгалд өөрийгөө хамааруулдаг боловч христийн аль ч урсгал түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин мунистуудын сургааль ёсоор 1935 онд Иисус Христос Мунд хандаж эхэлсэн үйл хэргийг нь үргэлжлүүлэхийг түүнээс хүссэн гэж үздэг байна. Нэгдлийн сүмийн гол сургаалийн нэг нь Муныг хүн төрөлхтний “Жинхэнэ Эцэг” гэж нэрлэдэг юм.
Муны байгуулсан шашны байгууллага гэр бүл болох олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдгаараа алдаршсан. Тухайлбал, 2009 онд Өмнөд Солонгост Нэгдлийн Сүмийн бишрэгч 20.000 хүн нэгэн зэрэг гэр бүл болж байсан. Манайд ч гэсэн энэ ёслол олон удаа болсон.
Нэг жилийн өмнө Мун сүмийн удирдлагыг хүүдээ шилжүүлсэн. Мун шашны үйл ажиллагааны зэрэгцээ нийгмийн болон ашгийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тухайлбал, тэрээр The Washington Times сониныг үндэслэгч бөгөөд энэ сониноо “Бурхны тухай үгийг хүргэгч хэрэгсэл” гэж үздэг.
Европын Холбоо болон бусад олон улс Муны шашныг нийгэмд хортой хэмээн хориглосон байдаг.
Ноён Мун эхнэрийн хамт манай Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгаар ирж Монголын Төрийн Ордонд лекц уншиж байсан ба Н.Энхбаяр Муны шашны шагнал хүртэж байсан.
Түүний дараа Ц.Элбэгдорж энэ “уламжлалыг” үргэлжлүүлсэн.
Муны хүүг албан ёсоор төр засгийн түвшинд албан ёсоор хүлээн авч байсан. Монгол төрийн өндөр дээд албаны олон хүн Муны шашинтан байдаг. Манайд “дэлхийн эв нэгдлийн төлөө” гэж эхэлсэн төрийн бус олон байгууллага байдаг ба тэдгээрийг олон хүн муны шашны байгууллага гэдгийг мэддэггүй.
Ц.Элбэгдорж Монголын Үндэсний Хувьсгалын 100 жилийн ойн үеэр Муны шашны ивээл дор “Дэлхийн Монголчуудын Их наадам” зохион байгуулсан, мөн Мунтай адил “монгол ёсолгоог” санаачилсан юм. Мөн Монголын 300.000 га газрыг зарсан асуудлыг үүнтэй ямар нэг хэмжээгээр холбон үзэх нэлээд ноцтой үндэслэл бий.
Монголчууд бид Солонгосчуудтай аль болох сайхан харилцах ёстой…
Харин Баабарын зааснаар Солонгостой “ах дүү” болох, Ц.Элбэгдоржийн зааснаар эх нутгаа зарж яагаад ч болохгүй. Сайн харилцана гэдэг бол алингаа алдаж, шашинд нь хүртэл орно гэсэн хэрэг огт биш…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

31 Responses to МУН СЭХЭЭНД ОРОВ

  1. neh says:

    ok

  2. Бороо says:

    Европ хорилоо гээд манайх хорих уу Барууны Ираны эсрэг хоригт Монгол нэгдэх үү Аль талаас болсон ч энд дипломат байдлаар Монголчууд юм салгадаг байвал зүгээр биш үү Юм салгаж чадахгүй бол манайх аяндаа хаяад орхиод явчихна Гэхдээ Мун сүмийн удирдлага нь манайхаас орлогын арван нэг эсвэл хандив энээ тэрээ аваад олигтой юм унагахгүй Харин төрийн эрх мэдэлтэй шүтэн бишрэгчдийг анхааралдаа авч байхад бууруудахгүй Ямар шүтлэгтэйг орлогын мэдүүлэгт оруулвал зүгээр

  3. Utuvshin says:

    Бусдад газраасаа өг, харийн шашинг сурталчил гэж би Элбэгдоржтонд саналаа өгөөгүй. Ардчилал бөхөх нь гээд л өгсөн дөө. Тухайн үед өөр сонголт байгаагүй нь харамсалтай. Дашрамд дурдахад би сүүлийн 20 орчим жилийн улс төрийн сонголтуудаа ийм маягтаар хийсэн байх юм. Үндсэндээ бол дандаа хулхидуулсан гэж дүгнэж болно доо. Сайхан зүйлийг ярьж гарч ирээд өөртөө ашигтай зүйлүүдийг л хийдэг. Энэ даварчихсан явдлууд, нөхдүүдийг цаг хугацаа шийтгэх болов уу, Бурхан шийтгэх болов уу, эсвэл бидэн дунд юу ч болоогүй, хийгээгүй юм шиг амьдарсаар л байх уу…

  4. Наран says:

    Наад Мун гэгч чинь мэдээлэлтэй хүмүүст бол онигоо болсон залилагч даа. Жараад оноос л солонгост хүмүүсийг хооронд нь гэр болгон жүжиглэж, бал сар маягийн юмных нь аялал гэж япон руу зугаалуулахдаа тэр үед японд их үнэтэй байсан хүн орхойдойн панз үсэргэж баяжсан этгээд. Энэ үед солонгост хямд байсан хүн орхойдойг гурваас илүү ширхгийг нэг хүнд хил давуулах хориотой байсан. Муны шинэхэн хосууд нийт арав гаруй мянган ширхэг хүн орхойдой гаргасан гэдэг. Энэ цагаасаа хойш хориотой наймаагаар нэлээд дагнаж, эцэстээ улс төр энэ тэр лүү хальтарч, нэр нөлөөтэй этгээдүүдэд хахууль өгөх, танилцаж дотночилон элдэв самуунд уруу татсанаар зураг бичлэгийг нь хийж, үүгээрээ далимдуулан сүрдүүлэх маягаар улс төрд нэлээд хүчийг олсон. Хожим нь Вашингтон постын хувьцааны гуч гаруй хувийг авсан гэдэг. Зарим нэг луйвар нь илрэн шоронд орж, нөгөө л нэр нөлөөтэй хүмүүсийг мэхлэн садар самуунд уруу татсан бичлэгүүдийнхээ ачаар сүрдүүлэг хийж суллагдсан … гэх мэтээр яваад байвал заль, луйвар нь талийж этгээд бололтой. Манайд иймэрхүү голдуу нөхдүүд л дээгүүр сүүдэр ший үзүүлээд байдагдоо. Өнөөх Флинни, Жаргаланхаан, саяхны хорт Боб энэ тэр гээл.

  5. GNS says:

    3 – ийн хэлдэг яг үнэн. Хэлэх үг алга

  6. GNS says:

    Мунн бол гажийн гаж. Яадаг ийдэгийг нь ярилтай биш. Элбэгээ ингэх гэж!!!

  7. Anonymous says:

    In 2011, the President of Mongolia Tsakhiagiin Elbegdorj served as the patron in the honorary committee of the Global Peace Festival held by the son of Sun Myung Moon, Hyun Jin Moon.

  8. Ganaa says:

    Монголчууд минь ямар ч үед ухаанаа л бүү гээгээсэй.Мөн бид анхааралтай бөгөөд ухаалаг л байх нь өнөө үед хэрэгтэй байна.

  9. Baadai says:

    Энхбаяр,Элбэгдөрж 2-ын тэнхээ тун тааруу гээд л бичээд байх юм.За тэр Мунтэйгээ цуг далд орвол зүгээр юм шиг бодогдох боллоо.Элбэгдөрж сонгуулидаа Солонгосоос санхүүжилт авсан хариуд нь Дорнодын 300,000 га газрыг зарсан тун их нүгэлтэй нөхөр одоо л нүгэл нь нүдээрээ гарнаа гэж… Элбэгдоржийн миний 2-дахь эх орон гэж хошигруулаад бгаа улс Муний шашинг бүр албан ёсоор хориглосон шүү!!! Элбэгдөржийг БУРХАН гэсгээх л болно.Сайн харилцана гэдэг бол алингаа алдаж,шашинд нь хүртэл орно гэсэн хэрэг огт биш… Мундаг хэлсэн бгаа биз.Баярлалаа таньд эрүүл энхийг хүсье. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  10. Anonymous says:

    Elbegee kored gazraa zarsan bol yagaad Mongolian xiliin zastavig xuuxgui bgaa yum be .enxbayar uuniig yls turiin xeruuld ashiglax bsan daa

  11. gankhuyag says:

    Зарсан хүнээсээ асуухгүй юу. Энэ мэдээлэл саяхан Солонгос сурвалжид гарсан. Харин Н.Энхбаяр шоронд байснаас гадна улс төрийн зорилгоор ашиглах боломжгүйг би дээр тодорхой хэлсэн. Хаягаа нуучихаад мэдэмхийрэх шиг амархан юм байдаггүй юм…

  12. bi says:

    oo goe bichij manai ergetsen tolgoitoi umnuud uuniig unshval taarna bur enend itgedeg mongol pen ni manai ulsiin tv iin nevtruulgiig solongos ezniihee zaavraar irj bur hamt irj daramtlaj mongo togrog nehsen dongoj sayhnii jishee bn

  13. delgermaa says:

    ganaa ahaas oor onoodor eronhiilogchiin dampuu uildliig helj, shuumjilj, olon niited il bolgoj bui setguulch, sudlaach, uls torch, erdemten, irgen ugui baina…bugd sohorson uu, esgewel nogoo aidas ni dahin nomorow uu?

  14. tsogoo says:

    Нөгөө УИХын гаднаас сайд томилно гээд байсан. Дандаа гишүүдийг томилдог байнаштэ. Батэрдэнэ, Сономпил, гадаад нөхөртэй хүүхэн энэ тэр бол үнэн таалагдахшүй байна.

  15. Anonymous says:

    Ter kored garsan sonini uduun xatgasan niitlel garaad ydaj bna Ted gazriig zarsan bol ene xoorond zarga gomdol meduulj eebeeg ogtsoryylax ajilalgaag yavyylj bolno sh dee gadna dotni piartai niitleliig yalgaj chadaxgui bol meregjiliin ynshigch gexgui baix

  16. Baasan says:

    Koread gazaraa ugsun shuu dee. Koread ene asuudliig hariutssan baiguullaga hurtel baiguulsan. KMADI gedeg. Elbegee Muunii sahsintan ni ch unen. Mongol yosolgii gedeg yumiig Muunii zaavraar l hiisen.

  17. bayanmunkh says:

    Сдаа хүний сүгнүүд, тэгсэн би нуруундаа Би монгл хүн гээд шивээс хийлгүүлж этр. Ийм новшын удирдагчидтай ыулс оронд амьдрах ч гэж. Яаж наадмаар монгол есолгоо этр хийж далдайчхаагүйн. Тэгсэн бол том болж байгаад hitman болохоороо бүгдийг нь алахгүй юу. Учир нь миний хамгийн дээдлэдэг зүйлсээр маань улс төр хийж байншд. Тэхдээ жинхэнэ монголчуудын цаг ирж байгаа гэдэгт итгэж байна. Тэр үед өлөн сдаануудын царай яаж үхээнц болохыг харна аа.

  18. GNS says:

    Мань хүн бүх хийж байгаа зүйлээ зөв гээд итгэчихсэн. Энкүүш махны машинаа минийх гээж өмчилсөн шиг, Лпокийн хийж байгаа алхамууд бол ёстой бла бла. Мунны ёс бол өөрийгөө аврагч гээд хүмүүст итгүүлчихсэн. Залуудаа ёс бусын юм үйлдэж байсанаа одоо өвгөрөөд чадахаа болингуутаа хойч үеээ бэлдээд л….

  19. Baagii says:

    Sudlaachaas asuuhad manaih parlamentiin zasaglaltai uls, yurunhiilugchid gazar zarj baih hemjeenii erh medel bii yu, bi bol eniig zyyn aimguudud tarialan hugjyyleh zasgiin gazriin tusul gej oilgodog sht, solongos sonin deer tegsen geed itgeed baih hereg bna uu, tend chini manaih shig shar soninguud zunduu l bii shyy dee, Bid nogoo tarihgyi ee geed zygeer suugaad baival bolno l doo, tegvel hyatad nogoogoo avch ideed l hordood l baij baihaas, yamar Selengees tums zuultei bish

  20. Сан Мион Мүүний сургаалиас ганцхан зүйлийг нь авах хэрэгтэй. Гэр бүлийн аз жаргал диваажингийн эхлэл гэж бусад нь бол хэрэг байхгүй ээ. Үүнийгээ өөрсдөө чхэрэгжүүлж чаддаггүй байх гэхдээ гэр бүлийн үнэ цэнэ гэж ярьдаг нь зүгээр шүү. Тэрнээс биш утгаар нь хүлээн зөвшөөрөх ямарч шаардлага байхгүй

  21. Baadai says:

    Алтах-Оргилоо чи зөв хэллээ.Чамд баярлалаа.Залуучууд маань энэ бүгдийг сайн ойлгоод эхлээд унш,үз,сүдал дараа нь сайхан гэрэлт ирээдүй харагдана шүү. Муний Элбэгдоржтойгоо далд орвол би л лав хуьдаа маш ихээр баярлах болно. Ганаа ах таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Удахгүй уулзах болноо. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ

  22. мөнхболд says:

    ЕРӨНХИЙЛӨГЧ АРД ТҮМНИЙ ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХ ЁСТОЙ. АЛЬ НЭГ ШАШИНД ДАВУУ ТАЛ ОЛГОЖ БОЛОХГҮЙ. ГАЗАР НУТГИЙН АСУУДЛЫГ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИЙДЭЭД БАЙДАГГҮЙ. АЙМГУУДЫН УДИРДЛАГУУД ГАЗРЫГ ГАДААДЫНХАНД ТҮРЭЭСЛҮҮЛСЭН НЬ ОРОН НУТГИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХЯЗГААРЛАХ ҮНДЭСЛЭЛ БОЛНО. БААБАР ОДОО ГАДААДЫНХНЫ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ БОЛСОН Ш ДЭЭ. ТЭРНИЙ НИЙТЛЭЛИЙГ УНШААД БАЙХ ХЭРЭГГҮЙ. ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ГЭЖ НЭГ ДАМПУУ ЮМ БАЙДАГ. ТҮҮХ СӨХВӨЛ ПОЛЬШУУД ДЭЛХИЙН 2-Р ДАЙНЫ ӨМНӨ ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГО ЯВУУЛААД ЯАЖ СҮЙРСЭНИЙГ ЭРГЭН САНАХАД ИЛҮҮДЭХГҮЙ. МАНАЙ УЛС ТӨРЧИД АНУ БОЛОН БАРУУНЫХНЫГ ГУРАВДАГЧ ХӨРШӨӨ ГЭЖ ЗАРЛААД ГҮЙГЭЭД БАЙДАГ. ТИЙМ Ч УХААНТЙА БОДЛОГО БИШ ШҮҮ. ӨӨР ОЛОН БОЛОМЖ БАЙГАА. СУДАЛДАГ, МЭДДЭГ НЭГ НЬ ТУСАЛМААР ЮМ.

  23. Ganbayar says:

    Алтан-Оргилтой санал нэг байна. Гэр бүл үнэ цэнэтэй бол хүн өөрөө үнэ цэнэтэй.

  24. Narmandakh says:

    uul ni tanii tavisan medeelluud saihan urgun utga agulgatai saihan l bh yum. Daan ch ene medeelel deer sanal niilehgui bnaa. Ta uuruu sudlaad uzeed meddeg bolson hoinoo eldev shuumjlelee bichsen ni deer bhdaa. Mongol mini Mongolooroo l bn. Shashin bol shashnaaraa l bn ene bolgoniig zugeer l yalgaj salgaj oilgoosoi doo.

  25. gankhuyag says:

    Би шашин төр хоёрыг дэндүү сайн ялгаж салгаж чадна. Харин Нармандах чи чадахгүй байна. Зүгээр л байгаарай. Би харин ч нэг ярьж чадна шүү…

  26. Narmandakh says:

    tantai hereldeh geegui ee

  27. gankhuyag says:

    Юу бичихээ чамаар заалгахгүй. Чи надтай хэрэлдэж чадахгүй. Яагаад гэвэл чиний мэдлэг, мэдээлэл хүрэхгүй.

  28. Narmandakh says:

    Ta ih bardam hun yumaa. Bi tanaas medleg nimgenee heluuleltgui mednee. Za tegeed amjilt hvsie

  29. gankhuyag says:

    Чамд надаас илүү мэддэг “өөр юм” байж л байгаа. Тэрийгээ ярьж мэдээж болно. Гэхдээ энэ сэдэв бол чинийх биш. Ялгаа нь энд байгаа болохоос би “бүх юмыг” мэдээд байгаа юм биш…

  30. Ахаа Хамаг уншигчид чинь үргэлээ . Хүний сурж мэдэж авах зүйл дунд харилцаа уул нь байх ёстой байх. Гэхдээ эрдэмтэн , судлаач хүн угаас зөрүүд , бардам , зожиг зантай болчихдог байх л даа. Улс төрчид шиг хуурамч багтай биш байх гэсэн хүсэл чинь гоё. Гэхдээ хааяа ч гэсэн тэнэг биднийгээ хайрлаж өрөвдөж ууч сэтгэлээр хандаж байгаарай :Д Блогийн чинь байнгын уншигч байхаар шийдсэн шүү.

  31. gankhuyag says:

    Шинжлэх ухааны хялбаршуулсан, нийгэм, улс төрийн аналитик блог тогтмол ажиллуулж байгаа “сайхан зантай” хүнээ чи хэл л дээ. Хонгор минь, Монголд ганц ч байхгүй. Би бичиж байгаа зүйлээрээ залууст оюуны буян үйлддэг. Чи ийм ариун зорилготой сайт, блог Монголоос ганцыг ч олохгүй. Ийм блогоос үргэвэл хохь нь болдог юм. Тэнэг хүнийг өрөвдөх шиг тэнэг зүйл үгүй…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: