ОРОСООС ВАГОН ХУВЬЧИЛБАЛ ЯАХАВ…

Оросууд төмөр замаа хувьчилж байна. 2003 онд ачааны вагоны паркын 78 хувь нь төмөр замын улсын монопольд байсан юм. Өнөөдөр Оросын Төмөр Замын төрийн хувь 41 хувь хүртэл буураад байна. Ахиад хоёр жил болоход энэ нь 30 хувь болтлоо буурах юм. Энэ салбарын стратеги нь ийм юм. Ингээд төрийн мэдэлд дэд бүтэц үлдэх ба хөдлөх бүрэлдэхүүний ихэнхи хэсэг нь шинэ өмчлөгчдөд очих гэж байна. РЖД буюу Оросын Төмөр зам болон ПГК буюу Ачааны Нэгдүгээр Компани хоёроос бусад нь хувийн мэдэлд байдаг юм. Тэгэхээр манайхан Лондонгийн хөрөнгийн бирж дээрээс Оросын вагонуудаас хувьчлаад авчихвал яадаг бол ?! Нэг оператор компани байгуулчихаад сууж байхад болмоор л санагдаад байх юм. Ашигтай бус уу ?
Одоо Орост 1 сая төмөр замын вагон ашигладаг. Түүний нэлээд нь хувийн өмчид байдаг. Оросын төмөр замын “хувийн” гол гол томчууд нь дараах хэд байдаг юм.
1. Владимир Лисин
Владимир Лисины Universal Cargo Logistic бол 190.000 вагонтой, Оросын хөдлөх бүрэлдэхүүний 20%-ийг эзэмшсэн, багцаагаар 8,3 млрд. $ өртөгтэй оросын хамгийн том хувийн оператор компани юм. РЖД-ын бүрэлдэхүүнээс салсан ПГК-ын 75 хувийг авах конкурсэд 2011 оны сүүлчээр ялж, нэг удаагийн хэлцлээр ийм амжилтад хүрсэн. Түүнээс гадна энэ холдинг РЖД-ын үнэ хаялцуулсан худалдаагаар вагон худалдаж авсан. Мөн өмнө нь Новолипецкийн металлургийн комбинатад байсан вагонуудаар паркаа нэмсэн. Энэхүү Новолипецкийн комбинатын гол хувь нийлүүлэгч нь В. Лисин өөрөө байдаг юм.
2. Никита Мишин ба түүний хамтрагчид
Мишин, Константин Николаев, Андрей Филатов нар хамтран Global Trans компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшиж менежмент хийдэг. Тэд 48.000 вагон бүхий 1,9 млрд.долларын өртөгтэй Оросын хөдлөх бүрэлдэхүүний 5 хувийг хянаж 2 дугаар байр эзэлдэг. Global Trans Лондонгийн бирж дээр хувьцаагаа гаргасан хувийн компани, 3,36 млрд долларын хөрөнгөтэй.
Мишин, Николаев, Филатов гурав өмнө нь Алексей Мордашевын “Северсталь”-ийн жижиг хамтрагч байж металлургийн комбинатын ачаа тээвэрлэж байсан. Дараа нь Мордашевын хөрөнгийг ашиглан “Северстальтранс” гэсэн нэртэй тээврийн эзэнт гүрэн байгуулсан. “Северстальтранс” тээвэр хийхийн хамт Орос болон Балти хавийн хэд хэдэн усан боомтыг хяналтандаа авсан. 2007 онд Мордашев бага хамтрагчиддаа өөрийн хувийг зарсан. Ингээд тэд компаниа өөрчилж, Global Trans байгуулсан ба 2008 онд Лондонд IPO гаргасан.
3. Вячеслав ба Вадим Аминовыхан
Ах дүү Аминыховынхан “Нефтетранссервис” компанийг хянадаг. Энэ нь удирдаж буй вагоныхоо тоогоор (71 мянга орчим) Орост хоёрдугаарт орох төмөр замын оператор, харин өмчилж буй вагоны тоогоо гуравдугаарт орно. Нийт 40.000 вагонтой, Оросын хөдлөх бүрэлдэхүүний 4 хувь, нийт өртөг нь 1,6 млрд. доллар.
Вячеслав Аминов ба түүний ах нар 1999 оноос алдаршсан. Аминов Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Волошины туслах гэж тооцогдож байсан. 2006 онд Аминов ахын хамт “Нефтетранссервис” компани байгуулсан ба одоо болтол захирлуудын зөвлөлд хоёулаа байдаг.
Аминовынхан төрийн “Транснефтепродукт” ашиг сонирхлын үүднээс ачаа тээвэрлэхээс бизнесээ эхэлсэн. Дараа нь Олег Дерипаскагийн хянадаг “Руснефть” гэдэг өөр томоохон захиалагч гарч ирсэн. “Руснефть” Михаил Гуцериевын дэмжлэг авч тэднийг шахсан. Энэ үед тэд томоохон нефтийн компаниудын тээвэрлэгч болж чадсан юм.
2010 онд РЖД-аас “Нефтетранссервис” 20.000 вагон авснаар салбарынхаа нэгдүгээрт орж чадсан юм. 2012 онд Аминовууд тээврийн FESCO бүлгээс 12.000 вагон худалдаж авсан юм.
4. Геннадий Тимченко
Геннадий Тимченко бол Путины үед гарч ирсэн миллиардеруудын хамгийн чинээлэг нь бөгөөд “Трансойл” компанийн үндсэн эзэмшигч. 29.000 вагонтай, энэ нь оросын хөдлөх бүрэлдэхүүний 3 хувь болно, 1,2 млрд. долларын өртөгтэй.
“Трансойл”-ын бизнес Киришийн заводаас Балтийн орнуудын далайн боомт руу нефть бүтээгдэхүүн тээвэрлэхээс эхэлсэн. Цаашдаа хүрээгээ ихэд өргөтгөсөн боловч ажлын чиглэл нь хэвээр үлдэж нефть юүлж тээвэрлэдэг.
2011 оны сүүлээр ПГК-ын хувьчлалд оролцох гэж байснаа гэнэт татгалзсан. Гэтэл үүний учир саяхан олдож байна. Владимир Лисин түүнд өөрийн паркаас 10.000 цистерн өгчээ. Энэ наймаа энэ оны 8 дугаар сард өнгөрсөн долоо хоногт болов.
5. Сергей Гущин ба Сергей Смыслов
Смыслов, Гущин хоёр бол төмөр замын тусгай зориулалтын оператор багтдаг Rail Garant бүлгийн үндсэн эзэмшигчид юм. 23.000 вагонтай, энэ нь оросын хөдлөх бүрэлдэхүүний 2 хувь болно, өртөг нь 0,9 млрд. доллар. Цистерн, цемент зөөгч, автомашин зөөгч, хоолой зөөгч зэрэг хагас вагонтой.
Гущин, Смыслов хоёр бүр 1990-ээд оноос төмөр замаар ажилласан. 1998 онд “Трансгарант”-ыг байгуулсан, 2000 оны дундуур томоохон компани болгож чадсан. 2005 онд компаниа Сергей Генераловт зарж, оронд нь FECSO компанийн активийн 12 хувийг авсан. Ингээд “Трансгарант”-аас үлдсэн активаа нэгтгэж “Rail Garant”-аа байгуулсан.

Оросын төмөр зам их ирээдүйтэй. Тэд Сибирь болон Алс Дорнодын асар их ашигт малтмалаа ашиглах стратегитай, түүнийгээ төмөр замаар л зөөнө. Ингэхлээр тэдний төмөр замын сүлжээ асар их өсөх нь гарцаагүй.
Би нарийн мэргэжлийн хүн биш, гэхдээ л Монгол Улс энэ хувьчлалд оролцсон байхад алдана гэж л лав байхгүй байх…
Гадаадынхан манай хувьчлалд оролцож болдог, монголчууд гадаадын хувьчлалд оролцож болохгүй гэсэн “ном” байхгүй гэж би бодож байна…
Энэ мэтээр “том сэтгэж” яагаад болохгүй гэж ?!

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ОРОСООС ВАГОН ХУВЬЧИЛБАЛ ЯАХАВ…

  1. neh says:

    ok

  2. grandeura says:

    зүйтэй

  3. bi says:

    harin tiin manai bayachuud 200n sayar gants mori hudaldaj avsanaas hamaagui deer gehdee orosuud gadniihand huvichilahdaa yadgiin bol dandaa orosuud ni huvichilaad avtsiim bishuu zasgiin gazartaigaa gadniihand zarahgui gesen tohiroo hiideg um bolovuu

  4. gankhuyag says:

    Лондонгийн биржид гаргаж байгаа юм чинь хэн ч авч болно гэж бодож байна…

  5. Гүнээ says:

    1945 онд ЗХУ/хуучин нэрээр нь, И.В.Сталин амьд байсан үе/-тай манай удирдагчид хамтарсан төмөр зам байгуулах гэрээ хийхдээ энэ хамтарсан төмөр замын ЗХУ-ын эзэмших хувь нь 2020 он/яг энэ хугацаан дээр би алдаж магадгүй ээ/-д монголын талд 100% шилжих тухай тусгасан байсан гэсэн. Харин 1990-ээд онд монголчууд нь энэ тохиролцооноосоо буцаж, энэ заалтыг үгүй болгосон гэж сонссон юм байна. Энэ заалт хэвээр байсан бол уг нь 8-хан жил үлдэж дээ. Монголчууд энэ хувьчлалд зохион байгуулалттай оролцох хэрэгтэй. Ядахдаа Транссибирээр чөлөөтэй ачаагаа явуулая л даа.

  6. ganaa says:

    Монголчуудад хийх ажил их байна.Миний бодлоор болохгуй юм алга гэхдээ…Орос төмөр замын хувицааг тэнэг л биш бол хэнч авахгуй.Яагаад гэвэл Монгол шиг тогтворгуй хуулитай.Монголын мөнгө юунд ни ч хурэхгүй.Зугээр энгийн жишээ.Хэрвээ Оросууд Хятад шиг хуулитай болвол , геополитик сайтай Амэрик еуроп руу ойрхон,Украйн Казакстанаас ямар ч орон бараа авахгуй.Уранаар хордсон нутагтай болохоор тэр.10 жилийн өмнө Укрианаас урантай модоо хаямд гаргах гээд .Одоо Яапанаас бас л эxпөрт багасаж байгаа.Харин Тоеотаний уйлдвэрийг Монголд барий гэж хэрэгтэй.Харин нэг аймаг дээрээ .Тэгвэл Монгол улс бух төрлөөр бусад улстай энэ зэрэгцэж чадах байх.Хэрэггүй канадууд уурхайгаа өгснөөс яапануудад өгөөд Тоеотаг ниссан оруулаха хэрэгтэй.УЙХ ийн ухаан л мэдэнэ.Амэрикийн жижиг компани гэхэд жилд 10- 20 сая доллар ашигтай ажилладаг.Тэгэхдээ тэд их мөнгө олдог гэж яридаггуй.Хамгийн жижиг компани машин засвар гэхэд 2 хунтэй сарын 10-15 маянган доллар ашигтай ажилладаг.Миний хувид хамгийн зөв вариант бол Хятадад уйлдвэр нээж Амэрик еироп руу бараа эxпортлох.Хятад бараа ны зах зээлийн чанар маш сайжитч байгаа.Ямарч дэлхийн баян Хятадад уйлдвэртэй болохыг хусэж байгаа.Хятадын зах зээлийн хуули маш сайн байдаг найдвартай байгаа болохоор тэр.Дэлхийн машиний зах зээл. Меxик Хятад Канад Солонгос руу нуусэн .Одоо Энэтхэг руу нуух байх.Монгол улс харин Болт эрэг шураг тос мах гурилан бутээгдхүүн гэх мэт олон төрлийн.. гадаад стандартаар уйлдвэрлэвэл маш амархан мөнгөтэй болно.Оросоос төмөр мод туухийгээр ни авч уйлдвэр монголд нээвэл Хятад Япан руу гаргахад ашигтай.Хаытадтай сайн гэрээ хийж төмөр замийг хямд ашиглах гэрээ хийх хэрэгтэй байх бодож байна.Монголын хөгжилд муугаар нөлөөлөгч байгал хордуулагч уурхай ба уран гэх мэтээр их тогловол МОнголоос ямарч бараа эxпөртөнд гарч чадахгуй.Монгол орон өмхий нух болно.Одоо Эх уусвэр ни тавигдсан байна.Монголчуудын гэрээ гэж ёстой өчүүхэн юмаар тоглож өөрсдийгээ унэгүй болгож уурхайнуудаа унэгүй өгдөг дэлхий дээрхи хамгийн тэнэг эдийн засгийн өчүүхэнм мэдлэггүй тэгээд дээр ни хэнд ч ашиггуй байдаг.Оросод ч ашиггуй.Монголд ч ашиггуй Хятад ч ашиггуй Канадч ашиггуй.Жаахан юм хийчихээрээ их сайрхуу монгол зан уу алаад байгаамда.Монголоор дуурэн сайн төсөл тэндэр..Одоо шинэ засгийн газар яах юм бол.Гайгуй хийх л байхда.Жаахан юм сонсохоороо өөрсдөө хийх гэж оролдоод цаг урээд хийж чаддаггуй зан уу бас л МОнгол зан.Хуний хийцэн юмийг олигтой дуурайлгаад хийж чадахгуй.Унэндээ МОнголд олигтой еxпорт уйлдвэр байхгуй.Монголы засгийн газар тусалвал Монголд олигтой уйлдвэр нээж Амэрик руу бараа оруулах хэрэгтэй.Амэрикийн зах зээл гэж ёстой мангас.Бух хятадын компани Амэрик руу бараа гаргах гэж өрсөлдөж байна ,.Тийм болохоор Хятад мөнгөтэй болоод байгаа.Будуун зэргийн тооцоо зөвхөн сараар.Юун манай уурхай алт хажууд ни юу ч биш.Зөвхөн коффее өглөө бур 1.50 доллар доод зах ни 150 сая хун уудаг. 200 сая амэрик сар болгон 3000 доллар авдаг ба урдэг зах зээл.Тэгээд банк асар их зээл олгодог.Хамгийн багаар нэг хунд 10000 долар.Компаниуд бол аймаар их мөнгө зээлээр авна.Хуули тогтвортой төлвөрийн чадвартай болохоор тэр.Зам гуур барилга ямар хурдан ямар чанартай гээч. олон жилийн дараа засвар орохдоо амархан.Амэрик зах зээлийн хуули гэж айхтар.Бага гарлагатай чанартай амархан мөнгө олох.Энэ хуулийг мэдэхгүй болохоор Монголчууд эдийн засгийн алуурчид монголд нтр гээд байгаа юм.Мэддэг бол хэн ч орж иурээд идэж чадахгуй шуу дээ.Манай ерөнхийлэгч бол өрөвдмөөр шуудэ.Хэрвээ Обама тай уулзвцал.2-3 сая хунийг олигтой тэжээж чадахгуй дээр ни 50саы малтай.тэгээд дээр ни баахан уурхай инээдтэй л байхгуй у.Мэдлэг ни хурэхгүй байна гэсэн уг.УЙХ гишуудийн 50 хуви уул уурхайгаар мөнгөтэй болох хумуус.Энэ уул уурхай бол монголийг бухэлд ни элгээр нэ хэвтүүлнэ дэ.Олон иулсын шуух гэхээр монголчууд ухтлээ айх юм.Өөрийн хөрөнгөөр өөрсдөө ирж монголд хөрөнгө оруулаад ашиггуй болохоор шуухэд МУ -г дуудах юм гэнэ.Өөрсдийнхээ хуслэтээр хөрөнгөө гаргаад өөрсдөө алдасан бол шуух бол хохи ни гэдэгшдэ.Али ч шуух ЛОНДОН байна уу Канад байна уу адил..Монголчууд тур зуур мөнгө олж байгаад бух уурхайгаа хаах хэрэгтэй,Тэгээд Мөнгөө гаднаас олох хэрэгтэй.
    За би их нуршсан бол уучлларрай.Битгий загнаарай.таниг хундэтгэсэн

  7. ganaa says:

    Та хувицааний зах зээлийг хэлээд байна уу.Нөгөө алт дилэрийн хэрэг яг адилхан.Зугээр брокэр хийж олон жил судлах хэрэгтэй. байхда

  8. Цогоо says:

    Монголын компани гадаадад ажиллаж байгаа сураг бараг л дуулддаггүй биздээ. Хятадад нэг монгол компани ажилдаг гэж байсан. (Барилгын материал). Уг нь монгол компаниуд бусад оронд ажиллах чинь муу юм байхгүй харин ч ашигтай санагддаг.

  9. мөнхболд says:

    СУДЛААЧИЙН ДЭВШҮҮЛСЭН САНААГ ДЭМЖИЖ БАЙНА. АЛИЙН БОЛГОН ДОТООДДОО ЗОДОЛДООД БАЙХ ВЭ? ЧИНГИСИЙН МОНГОЛЧУУД ЮМ БОЛ ХАМТРААД ГАДААДЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР “АЛАЛЦАХ” ХЭРЭГТЭЙ. ТЭЭВЭР ГЭДЭГ БОЛ БАТАЛГААТАЙ БИЗНЕС БАЙДАГ. ЕР НЬ ТЭЭВЭР, ЛОГИСТИК КОМПАНИ ДАМПУУРНА ГЭЖ БАРАГ БАЙДАГГҮЙ. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ БИЗНЕС РҮҮ ОРВОЛ ХАРИН БАЛАРЧ МАГАДГҮЙ. ОРЧИН ҮЕИЙН БИЗНЕСИЙН ХӨГЖИЛД ХӨЛ ТАВЬЯ ГЭВЭЛ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ-НИЙЛҮҮЛЭЛТИЙН ГИНЖИН ХЭЛХЭЭ//SUPPLY-CHAIN PROCESS/-НИЙ АЛЬ НЭГ ЛОГИСТИКИЙГ БАРЬЖ АВАХ ХЭРЭГТЭЙ. УУЛ НЬ ҮҮНИЙГ ЧИНГИС ХААН МАШ САЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙСАН ЮМ ШҮҮ ДЭЭ. ТЭР НЬ ТОРГОНЫ ЗАМЫН СҮЛЖЭЭ БАЙСАН. ЧИГИЙГ НЬ ЗӨВ ГАРГАВАЛ БИД ЧАДНАА

  10. мөнхболд says:

    САНААГАА ТОДРУУЛАХАД МОНГОЛЧУУД БИД АЛЬ БОЛОХ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЖ ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ, ЛАВ ОЙРЫН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД. УЧИР НЬ ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ГЭДЭГ ЧИНЬ ЗААВАЛ ТАСРАЛТГҮЙ ИННОВАЦ ШААРДЛАГАТАЙ, ХАРИН ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДЭД ХАГАС БОЛОВСРУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН НИЙЛҮҮЛЭХ, ЭСХҮЛ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ НЬ ИЛҮҮ НАЙДВАРТАЙ БАЙДАГ. ОДОО ФИНЛЯНДЫГ ХАР Л ДАА, НОКИА БУДАА БОЛОХОД ФИНЛЯНД БУДАА БОЛНО. МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА НЬ ДЭЛХИЙН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ЗАНГИЛАА ТӨВ БОЛОХ ЯВДАЛ. ҮҮНИЙ ТУЛД ЭХЛЭЭД КАРГО ЛОГИСТИКИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ. УЧИР НЬ ГАЗРЫН ТЭЭВЭР ЗААВАЛ 2 ХӨРШӨӨС ХАМААРАЛТАЙ. ХАРИН АГААРЫН ЗАМЫГ ТЭГЖ ЧАДАХГҮЙ. БАРУУН БЕРЛИНГ АГААРААР Л ХАНГАДАГ БАЙЛАА Ш ДЭЭ. ИЙМ УЛСЫН ТОД ЖИШЭЭ НЬ СИНГАПУР. ХЭН Ч СИНГАПУР РУУ ДОВТОЛЖ ЧАДАХГҮЙ, ХАРИН БАЙГАЛИЙН БАЯЛАГ ИХТЭЙ УЛС ЯАЖ БАЛАРЧ БАЙСНЫ ТОД ЖИШЭЭ НЬ САДАМ ХУСЕЙН ДАЙРСАН УЛСУУД БАЙНА. МАНАЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УХААНТНУУД ҮҮНИЙГ НЭГ БОДОЖ ҮЗМЭЭР БАЙГАА.

  11. Kkk says:

    Mcs d heleech ah mine

  12. Ganzorig says:

    Neg ih oilgoj yum yzej nyd tailsan ulsuud!!! Bainga gadaad baraag deesh tataj uursduu hereglej yzeed batalgaag ni gargaj saiharhsan garuud. Bolomjtoi mungutei bol iimerhyy dainii setgeh heregtei shd.

  13. Ganzorig says:

    Dashiramd ni UN zah zeel deer tatvariin hungulult edleh 8.800 ner turuliin baraanii jagsaaltiig Gadaad hariltsaanii yam, Hudaldaa aj yuldveriin tanhim, baigaa gazriinhaa elchin saidiin yamnaas asuugaad surgiig ni gargaj chadaagyu tsahim huudsaar ni zahia bicheed ch hariu avaagyu. Ynheer yuldverlegch oron bolhiin bol teetverleltiig ni zohion baiguulah heregtei. Yadaj yniin haymdaar baraagaa delhiin zah zeeld ursuldyylne.

  14. Aldaraa says:

    6-г бичсэн нөхөр хэтэрхий онол прагматикч байна Гадаадад хөрөнгө оруулна эсвэл компани байгуулж үйл ажиллагаа явуулна гэдэг хүслээр амархан болохгүй Эхлээд төрийн байгууллагууд орсон нь дээр Яахав хувийнхан орж чадвал сайн л байна Гэхдээ эхлээд хар аргаа олох хэрэгтэй Наад зах нь гэхэд тухайн орны гэмт хэргийн бүлэглэлтэй учраа олох гээд эсвэл төрийн хамгаалалт шаардах гээд олон хар асуудал гараад ирнэ Яахав тухайн орны иргэдтэй гэр бүл болсон тохиолдолд өөр байж болно Энэ хэцүү болохоор монголдоо бидэнд томордог манай баячууд гадаадад хувийн хөрөнгө худалдан авах зэрэг хэрэглэгч тал дээр яваад байгаа болохоос монголоос өөр газар бизнесээ хийж чадахгүй л байгаа Тэнд жинхэнэ дайн болж байгаа толгой авах, хуруу эрхтэн таслах, захиалгаар алах, нутгийн мафид татвар хураамж өгөх гээд түмэн дайн болно яахав хүний хараанд хүрэхээргүй орлоготой бизнесийг бол нутгийн индиан тоохгүй

  15. но. энхбаяр says:

    Оростой хамтарсан ТЗ-ын тээвэр ашиггүй байгаа нь нэгэнт батлагдсан. ТЗ-д хамгийн чухал зүйл бол дэд бүтэц, транзит тээврийн нэвтрэн өнгөрөлт, зүтгүүрийн болон вагоны парк шинэчлэлт юм. үүнийг бид дангаараа шийдэх гэж үзсэн. амжилт сайтай байсан. Загал гэгдэх зүтгүүрийг бид үйлдвэрлэж байсан. гэвч оросын талыг баримтлагч доль ноёдууд, давуу байдлаа анзаарсан олигархи орсууд энэ бүхнийг мөхөөсөн юм. харин монгол улсын төрийн өмч давамгайлсан компаниуд хийх гээд үзвэл энэ нь цаг хугацаа их шаардсан нүсэр ажил болох байх. Орсууд хэдий хувьчлал явуулж байгаа ч гэсэн стратегийн том тээврийн салбарыг чөлөөтэй байлгаж чадахгүй. тэр дундаа манайхыг дураар нь дургиулахгүй.

  16. Болд says:

    Энд вагондоо биш монгол хүний ухаан сэтгэл боломж тэнхээ бусдын энд хүрнээ, сэтгэж бодож оролдож хийж болийшд гэсэн уриалга басхүү өчнөөн жил хэдхэн нөхдүүдийн өөрсдөдөө өчүүхэн нааж гадагшаа алдаад бгаа монголынхоо хөрөнгө чадлыг үр дүнтэй, үзэгдэхүйц ашигтайгаар олон улсын тоглоомын дүрмээр нь тоглоё гэж хэлээд бгаам шигээ.

  17. GNS says:

    6 -ын үг үсгийн алдааг эс тооцвол үнэнийг хэлсэн. Баавгай үүрэндээ хаан л даа. Хэн нэгэн ороод ирэхэд сайхан угтахгүй нь лаваар мөн.

  18. ganaa says:

    Баавгай гэртээ хаан гэхдээ зөгийн бал өгвөл ях вэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: