ТЭНГЭРИЙН БАРДАМ ЗАНТНУУД

Түүх бичлэгээр “болохгүй юмыг” түүхийн философ хэмээх арга зүйн том шинжлэх ухаанаар хийж болдог. Манайд түүхийн философи шиг “хоцрогдсон юм” гэж байхгүй. Гэвч үүнийг хийдэг хүн манайд цөөн боловч байдаг. Түүний нэг нь миний эрхэм нөхөр Д.Чулуунжав бөлгөө. Би өөрийгөө ажилсаг гэж “гайхуулдаг” боловч Чулуунжав найзын дэргэд залхуу нь дэндсэн өчүүхэн нэгэн бөлгөө. Ганц харамсах зүйл нь түүний гайхамшигт бүтээлийг олон хүн мэдэхгүй, уншихгүйд байдаг юм. Энэ удаад эрхэм нөхрийн “Монголын эртний түүхийн философи. УБ. 2012” гайхамшигт номын нэг бүлгийн тун өчүүхэн хэсгээс нийтлэхийг өөрийн үүрэг гэж үзэв. Манай судлаачид, түүхчид энэ санааг судалгааны гипотез болгоод үзэхэд мөн ч юм олж, хийж болно гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Ер нь ингэж сэтгэдэг бол ч гэж би үргэлж боддог юм шүү…
Одоогоос 4.000 гаруй жилийн өмнө Хятадад анхны төр улс бий болжээ. Энэ улсыг Ся гэж нэрийдэж байв. Энэ улс НТӨ XXI зуунаас НТӨ XYI зуунд оршин байгаад НТӨ XYI зуунд Шан улсад халаагаа өгчээ.
Чухамхүү эл Шан улсын оршин тогтносон 500 жилийн хаа нэгтээ Хүн улс анх байгуулагдсан бололтой. Энэ нь НТӨ II мянганы дунд үе юм.
Мөн үед Шан улсын хойгуур Хянь Юнь гэдэг нэлээд хүчирхэг аймаг байжээ. Төв төртэй болж хүчирхэгжсэн, цэрэг зэвсгийн хүчээр орчноо айлгах болсон Шан улстай тэмцэх тулгамдсан шаардлагын үүднээс Хянь Юнь аймаг төр засгийн зохион байгуулалттай болж, цэрэг зэвсгийн хүчээ нэмэгдүүлэн харь орны зохион байгуулалттай их хүчний эсрэг нүүдэлчдийн төрөөр удирдуулсан зохион байгуулалттай хүчийг мөргүүлэн тавьсан байх магадлалтай.
Хянь Юнь нь өвөг монгол аймгуудын нэг байснаас аажмаар угсаа нэгтнээ өөртөө хураан хүчирхэгжсэнээр Шан улсын үеийг туулан гарч өмнөдөд хятадын Жоу улс Шан улсын халааг авах үетэй золгосон бололтой.
Энэхүү Хянь Юнь гэсэн нэр НТӨ 2033 оноос 1562 оны хоорондох үйл явдлуудтай холбогдон дурдагддаг.
Энэ нэр цаашид сунжирч Хүннү (Хүн) гэх дуудлагатай болсон байж болох юм. Шан улсын У ди хааны үед тэрээр нүүдэлчидтэй 3 жилийн турш дайтаж, нийтдээ их бага 26 удаагийн тулалдаан хийсэн тухай мэдээ НТӨ XIII зууны үйл явдлуудтай холбоотойгоор тэмдэглэгдэж үлджээ. Дайны үед олзлогдсон нүүдэлчдийг боол болгож байсан нь тэдний эсрэг эсгий туургатан нүүдэлчид нэгдэж, нийлэх том шалтгаан болдог байв.
Шан улсын халааг авсан Жоу улс (НТӨ XI-НТӨ VIII зуун) боолчуудын хөдөлмөрийг өргөнөөр ашиглаж байжээ. Баяжиж хүчирхэгжсэн язгууртан, цэргийн захирагч нарын өрсөлдөөний улмаас Жоу улс 771 оны орчимд хагарч бутран гурав (Вэй, Шу, У) тасарчээ.
Тэд умраас халдах нүүдэлчдээс хамгаалах зорилгоор тус улсын газар нутаг дээр хэрэм бэхлэлт барьж эхэлсэн нь Хятадын Их Цагаан Хэрмийн эртний хэсгүүд болж үлдсэн байна.
Энэ үед Хятадын газар нутаг дээр 10 шахам тусгаар улс оршиж, тэд хоорондоо хийгээд мөн нүүдэлчидтэй байнга шахам дайтсаар НТӨ III зууны эхэнд тэднээс 6 улсыг нэгтгэсэн Цинь эзэнт гүрний үед байдал нэлээд тогтворжээ.
(Судлаачийн тайлбар: Энд манай Д.Чулуунжав бяцхан “эндүүрдэг” юм. Яг нарийн үзэх юм бол Цин улс ч гэсэн бүрэлдэхүүн нь их эргэлзээтэй. Би бол түүнийг нүүдэлчдийн өвөг дээдэс, үгүй ядахдаа тэдний “ихээхэн хольц” байгуулсан гэж үзэх нэлээд баттай үндэслэл байдаг юм – Д.Г.)
НТӨ 221-206 оны хооронд арван тавхан жил оршин байсан Цинь улсын төр нүүдэлчдийн халдлагаас сэргийлж барьсан өмнөх жижиг улсуудын хэрмийг хооронд нь нэгтгэн холбож эхэлсэн байна.
Цинь гүрний эзэн хаан НТӨ 215 онд 300.000 цэргийг Мэн Тянь жанжны удирдлагаар Хүн гүрний эсрэг илгээж байжээ. Олон талын хүнд хүчир ачааллыг ард түмэндээ үүрүүлж ихээхэн гамшиг зовлон тарьсан нь Цинь гүрний эзэн хааныг унагаасан билээ.
Цинь гүрэн НТӨ 207 онд мөхөж орыг нь Хан улс эзэлжээ. Чингэж Төв Азийн түүхийн тавцан дээр суурин иргэдийн Хан гүрэн ба нүүдэлчдийн Хүн гүрэн эн чацууран өрсөлдөн гарч ирсэн байна. Энэ үед хятадын нийт улсуудын хүн ам нийтдээ 50 орчим саяд хүрсэн байлаа.
Хятадын Ся, Шан, Жоу улс, мөн тэднээс уламжлан гарч ирсэн Вэй, Шу, У улсууд, хожуу тэднийг нэгтгэн хурааж хүчирхэгжсэн Цинь, Хан гүрний шууд хийгээд дам нөлөө Төв Ази дахь олон нүүдэлч аймгуудад цаг цагтаа онц хүчтэй тусаж, тэдгээрийн улс төрийн амьдралыг танигдамгүй болтол өөрчилсөн гэж хэлж болно.
Бүр Ся, Шан улсын гүрнүүдийн үед гэхэд л Төв Азид оршин аж төрж байсан олон хэлний нүүдэлчин аймгууд бараг бүгдээрээ шахам томорч, хүчирхэгжиж, тэдний хооронд нэр нөлөө, газар нутгаа ихэсгэхийн төлөөх өрсөлдөөн тэмцэл эхэлчихсэн, том аймгууд, аймгийн холбоод төр улсын шинжийг олоод цэрэглэх үзэгдэл газар авч, зэвсэгт халдлагын тусламжтайгаар зөрчил маргаанаа шийдвэрлэдэг болчихсон байв.
Хүнчүүд хэмээн нэршсэн монгол аймгуудын хувьд хаяа хатган оршигч Хятадын улсуудын зүгээс гарах болсон заналхийлэл том бодит аюул болон нүүрлэжээ.
Мөнхүү үед хамгийн ойрхон оршдог, хамгийн их газраар хиллэдэг, хамгийн ихээр нөлөөлөлцөж байсан тэр харь улс, харь хүмүүс бол монголчуудын хувьд хятадууд байжээ. Элдэв шалтгаанаар эв эвдрэх, хааяа тулалдаж, ялж ялагдаж, Хятадын тал ялах цагт хүн нарыг хойш нь түрж, Хүн нар ялах аваас хятадуудыг урагш түрж, мөн олзлох, дээрэмдэх, барьцаа төлбөр өгөлцөх, алба барих, заримдаа учир, эвээ ололцон тайвнаар арилжаа, солилцоо хийх зэргээр харилцаж ирсэн бол сүүл тийшээ хэн аль нь хүчээ зузаалж, цэрэг зэвсэг базааж, болзошгүй том халдлага дайнд бэлтгэж, харилцан тагнан туршиж, сүр үзүүлэх, дарамтлах гэж оролдох зэргээр ааш авир нь улам бүр хүйтэрч, дайсагнасан алхам, үйлдлийн тоо ч улам олширчээ.
Ийм байдал нь хоёр орон, хоёр ард түмний төр засгийн үүсэл, төлөвшил, өөрийгөө хамгаалахад чиглэсэн үйлдэл, алхмуудын нь зэрэгцээ өрнөлт бараг ижилхэн шахам цаг үед төв төртэй болцгоосон, цэрэг армитай болсон, хаад, жанжнуудын нэр нэр дотрон дуулдах болсон, хэн аль нь хавь орчноо өөртөө нэгтгэж, хүчирхэгжиж эхэлсэн, эцэст нь хоорондоо 12 жилийн зайтайгаар (Хятад НТӨ 221 онд, Хүн НТӨ 209 онд) эзэнт гүрнүүд болж чацууран томорсон зэрэг баримтуудыг түүхэнд үлдээжээ.
Хятадад анхны төр улс үүсэхэд удалгүй (нэгэн зэрэг-Д.Г.) монгол аймгууд ч нэгдэж аймгийн холбоо үүсгэж, улмаар төр төвтэй болжээ. Хятад дахь төр улсууд томорч, хүчирхэгжиж эхэлж эхэлсэн нь төсөөтэй үйл явдлыг нүүдэлчдийн дунд ч нөлөөлөн эрчимжүүлжээ. Хожуу хойно тэдгээрийн задрал, доройтол нь мөн төсөөтэй шинж байдлаар явсан билээ. Хөгжлийнх нь түрүү төрийн үе, төр засаг үүсэж хэлбэржсэн цаг үе, арга хэлбэр, анхны төрүүдийн оршин тогтносон нас, хугацаа ч гэсэн адилавтар байдаг ажээ.
(Судлаачийн тайлбар: Энд зохиогч түүхчдийн огт анхаардаггүй тун чухал асуудал хөндөж байна. Учир нь манай түүхчид Хүн гүрэн задрахад “судалгаагаа” дуусгадаг. Тэгвэл зэрэгцээ байсан олон улс түүнийг дагаад сүйрснийг анхаарвал бид их олон чухал дүгнэлт хийж болно – Д.Г.)
Хөрш зэргэлдээ оршдог, олон талын холбоо харилцаатай байдаг улс орон, ард түмнүүд хэн хэндээ нөлөөлөхгүй байж ер чаддаггүй нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Хоорондоо сөргөлдөх, тэмцэлдэх учир шалтгаантай бол бүүр ч ихээр хэн хэндээ нөлөөлдөг, хариу үйлдэл үзүүлдэг байжээ.
Эсрэг этгээд нь томорч, хүчирхэгжиж, цэрэг зэвсгээ нэмэгдүүлж, тэр хэрээрээ түрэмгий ааш авир гаргаж эхэлбээс нөгөө тал нь мөн л чадах хэрээрээ томрох, хүчирхэгжихийг чармайсаар иржээ.
Хүн ам олонтой, цэрэг зэвсэг ихтэйн дээр газар нутгаа тэлэх, томруулах сонирхолтой Хятадын улсуудтай мөнхөд зэрэгцэн оршиж ирсэн нь нүүдэлчдийг, тэр дундаас монголчуудыг өөрийгөө хамгаалах чадвартай байж, цэрэг зэвсгээ сайжруулж, бусад нүүдэлчдийг холбоотноо болгож Хятадын Шан, Жоу улсын эсрэг сөрөн зогсож, заримдаа томоохон аян дайн хийхэд ч хүргэж байжээ.
Өвөг монгол аймгууд нэгдэж, төр засагтай болж, захиргаа-цэргийн аравтын зохион зохион байгуулалтад орж, Хятадын Шан улсын (НТӨ XYI-XI зуун) эсрэг сөрөн зогсох чадавхитай болж хувирсан нь ч (Хүн гүрэн үүсэж) гадны хүчтэй нөлөө, халдлага, заналхийллээс ихээхэн шалтгаалжээ.
Хятадын зүгээс нүүрэлсэн нөлөө, халдлага нь бүр НТӨ XXII зууны үеэс эхлэл улбаатай байв.
Хятадын анхын төр улс болох Ся улсын (НТӨ XXI-XYI зуун) үед түүний хойт талаар нүүдэлчид, хүн нар нутаглаж байсан ба Ся улс Хүн нарын хооронд дайн самуун гарсаар байсныг түүхэн домогт, аман түүхэнд, хожуу цагт бичмэл түүхэнд дурджээ.
Гэвч Хүн нар чухам хэддүгээр зуунд төр засагтай болсон нь одоо хэр тодорхойгүй байна. Энэ талаар судлаачид өөр өөр санал дэвшүүлсээр иржээ.
Жишээ нь: Л.Н.Гумилев “Хүн гүрэн” номдоо: “Түүхч Дегинь авгай (Ж.Дегинь. Францын түүхч. Христийн мэндэлсний өснөх ба дараа үеийнх Хүн, Түрэг, Монгол болон дорнын бусад татааруудын түүх” номын зохиогч) Сяма Цяны бүтээлд тулгуурлан Хүн улс НТӨ 1200 онд байгуулагджээ гэж үзсэн ба энэ цаг хугацааг Кордье ч зөвшөөрчээ…НТӨ 1200-аас НТӨ 214 оны үеийн эртний хүнчүүдийн түүх бичгээр үлдээгүй боловч энэ 1000 жилийн дотор цөөнгүй үйл явдал болж өнгөрсөн нь дамжиггүй, иймд энэ үеийг түүний тухайд нэг ч үг хэлэхгүйгээр үлдээх эрх бидэнд байхгүй…Хүчирхэг болсон Хүнчүүдийг НТӨ IX зууны Хятадын яруу найрагт Тэнгэрийн бардам зантнууд хэмээн дүрслэн шүлэглэж байв…Дөрвөлжин булш үлдээсэн хүмүүсийн үндсэн ажил нь мал аж ахуй байжээ. Түүний хамт тэд төмөр боловсруулах ажлын техникийг ч гэсэн дээд зэргээр эзэмшсэн байв. Хүнчүүд жилд хоёр удаа язгууртны Их Хурилдай хийдэг” гэхчлэн бичжээ.
Тэгэхлээр түүхч Ж.Дигень, Кордье, Гумилев нарынхаар бол Хүн улс нь Хятадын Шан (НТӨ XYI-XI зуун) улсын үед анх үүссэн байна.
Хятадын Ся улс ба Шан улс нийтдээ 1000 гаруй жилийн турш оршин байсан билээ. Харин түүний орыг эзэлсэн Жоу (НТӨ XI-VIII) улс 300 орчим жил оршин тогтноод НТӨ 771 оны үеэс гурван тусгаар улс болж бутарчээ.
Энэхүү бутралд Цинь улсын эзэнт гүрэн НТӨ 221 онд цэг тавьжээ. Үүнтэй нэгэн зэрэг нүүдэлчдийн Хүн гүрэн НТӨ 209 онд бий болжээ…
Ийнхүү Төв Ази дахь хятадын улсуудын түүх ба нүүдэлчдийн улсуудын түүх ижил төстэй хувь заяа туулсаар НТӨ II мянганыг, мөн тэрчлэн НТ-ын I мянганыг элээжээ…
(Судлаачийн тайлбар: “Дорно дахины Геродит” гэж дэлхий дахинаа алдаршсан Хятадын түүхч Сыма Цянь манай Хүн гүрэнд олон жил амьдарсан, түүнийг нэвтэрхий мэддэг хүн байсан юм. Түүнчлэн тэр Монголчуудаас болж “баларсан” их сонин хувь заяатай хүн. Энэ тухай товч өгүүлбэл манай залууст сонирхолтой байх болов уу. Хань гүрний У ди хааны үед Ли Лин гэдэг удам дамжсан мундаг цэргийн жанжин байсан юм. НТӨ 99 онд У ди хаан Ли Линд 30.000 цэрэг өгч Хүн гүрний шаньюй Цзюцюаня-г дайлах үүрэг өгчээ. Ингээд Алтайн ууланд Монголчууд өдөрт 30 удаа дайралт хийсэн “аймшигтай тулалдаан” болж хятадын 30.000 цэргээс ердөө л 400 нь Хятаддаа буцаж очсон гэдэг. Яах ч аргагүй болсон Ли Лин Хүнчүүдэд бууж өгчээ. Шаньюй түүнд охиноо өгсөн боловч охин нь дургүйцэж Ли Линг алах гээд байсан гэдэг. Ли Лин насан эцэслэтлээ Монголд таатай нөхцөлд хорь гаран жил амьдарсан байдаг. Харин Монголчуудад урвасан Ли Лингийн гэр бүлийг Хятадад шийтгэх болж түүн дээр найз Сыма Цянь нь Ли Линг ганцаараа өмөөрчээ. У ди хаан уурлаж Сыма Цяньд цаазын ял оноожээ. Гэвч тэр үеийн хууль цаазын ёсоор уг ялыг тайган болгох ялаар сольж алдарт түүхч тайган болж амь хэлтэрсэн түүхтэй. Иймээс Сыма-Цянь Хүн нарыг нэг их сайнаар бичихгүй л болов уу. Гэхдээ л энэ суут түүхч “Түүхэн тэмдэглэл” гэж алдаршсан “Ши зи” зохиолоо бичсэнээс хойш хоёр мянга гаруй жил өнгөрчээ. Түүний эл зохиолдоо өгүүлсэн домог, аман ярианы хамрах хугацааг одооноос тоолоход 4000 шахам жил байдаг юм. -Д.Г.)
Түүхийн философич Д.Чулуунжавын сүүлийн жилүүдийн бүтээлүүд: “Либералчлал ба ардчиллын нөхцөл дэх Монголын төрийн тогтолцоо, байгууламж, засаглал, үйл ажиллагааны хууль эрх, улс төр, философийн орчин үеийн тулгамдсан асуудлууд” (1990-2009), 2009, “Монголын түүхийн философи, 2009, “Нийгмийн философи” (Онол, туршилт, сургамж, шүүмж), 2010, “Дэлхийн түүхийн философи” (Нэн эртнээс XXI зуун) 2011, “Монголын эртний философи” (Нэн эртнээс XXI зуун), 2012, “Иргэний нийгэм ба ардчилсан бие хүн” 2012 зэрэг байдаг юм.
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 28.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

29 Responses to ТЭНГЭРИЙН БАРДАМ ЗАНТНУУД

  1. но. энхбаяр says:

    төр улс бий болоход дайн самуун байнгын дайсагнал түлхүү нөлөөлдөг. эндээс орших уу, эс орших уу гэсэн философи үүснэ. Шар мөрний булангаас хөөгдөж эхлэсэн эртний нүүдэлчин овог аймагуудын байнгын самуун дайн дажин нь зохион байгуулалттай нэгдсэн нэг төрт улсыг бий болгох гүн ухааны биелэл нь байсан гэж би боддог.

  2. Билгээ says:

    Энэ номын талаар ганц хоёр шүүмж уншиж байсан юм байнаа. Яаж тэрнийгээ таньтай хуваалцах вэ.

  3. Болд says:

    Чулуунжав гуайн талаар оновчтой тодорхойлжээ. Түүхийн Гүн ухааны асуудлаар О. Шпенглер, А. Тойнбий, Вернадский болон сүүлийн үеэс О. Хидэхиро нарын бүтээлийг Монголд сайтар судлах хэрэгтэй байгаа билээ. Тэгээд “Алтайн иргэншил”-ийн талаар тулгуур бүтээл туурьвих судлаач Монголд хэрэгтэй байна аа

  4. Болд says:

    Баярлалаа Ганаа ахаа тэгж бгаад Чулуунжав гуайн номнуудыг авнаа. харин блог хөтөлдөг бол холбоосын мэдэхсэн. Яалт ч үгүй хөрш улс нэгэндээ нөлөөлж уялдаатай орших нь үнэн ба хоорондоо холилдож хаа хамаагүй нүүж шилжсэн европын улсуудыг бодвол Монгол Хятадын түүхийн улбаа шижим тод харагдана бхаа.

  5. deaglefx says:

    oo laitai

  6. bi says:

    ehleed hyatadad tor uls uusch huchirhegjisenii daraa nuudelchin aimguud tednees sergiilehiin tuld too hoino tor ulsaa uusgesen um biz de sanal niilehgui bn ganaa ahaa ter tuuhiin survalj bichig bol tednii oorsdiih ni bichsen tednii bodol sanaagaar bolson yavdald tednii handlagaar bichigdsen l zuiluud shuu de manaih daanch nuudelchid uchraas gart barigdahaar toimtoi um uldeesengui teglee geed tednii nudeeer yag tiim um bolson gedeg ni mash oroosgol umaa tuuh bichlegiin amin chuhal zorilgo bol geed tanii mundag ishlel bga biz de

  7. gankhuyag says:

    Энд Монголын төр ёс үүссэнийг бараг 2000 шахам жил урагшлуулчихаад байна. Энэ шинэ санаа биш гэж үү ?! Тэгвэл Та нар “албан ёсны” 2220 жилээрээ л явна биз дээ. Ингээд манайханд ямар ч шинэ юм хэлж болдоггүй, ямар зовлонтой юм бэ. Ингэж дүгнэсэн бүтээл манайд хаа ч байхгүй ш дээ…

  8. мөнхболд says:

    МАНАЙД ҮНЭХЭЭР МУНДАГ ХҮМҮҮС БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. АРДЧИЛАЛ ЭХЭЛСЭН ТЭР ЖИЛҮҮДЭД НИЙГЭМ БУЖИГНАЖ, ЯГ БОХИРЫН УСЫГ ЭРГҮҮЛЭХЭД БААС ХӨВЖ ГАРЧ ИРДЭГ ШИГ БААХАН БАЛАЙ ЮМНУУД УЛС ОРНЫГ УДИРДАХ БОЛСОН. ТҮҮХИЙН ЭНЭ ҮЕД “ХЭЛМЭГДЭН” МӨРӨӨРӨӨ АЖИЛЛАЖ АМЬДАРЧ БАЙСАН БОЛОН БАЙГАА БҮХ ЭРДЭМТЭН МЭРГЭДЭЭ ХҮНДЭТГЭН, ТЭДНИЙ БҮТЭЭЛИЙГ НИЙТЭД ХҮРГЭХ ЦАГ ИРЭХ БАЙХ. ТЭР БОЛ САЙН ЦАГ БАЙХ БИЗ ЭЭ. ӨНӨӨДӨР УНШААД БАРАХГҮЙ ТИЙМ ИХ БҮТЭЭЛИЙГ ХҮН ТӨРӨЛХТӨН БИЙ БОЛГОЖ. ХАРИН АЛИНААС НЬ, ЮУГ УНШИХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛ БОЛООД БАЙНА.

  9. bi says:

    uuchlaarai ganaa ahaa urgashuulj ogson ni sain boljee taniig ene hunii buteeliin tuhai bicheegui bol tegj urgashilsaniig ni heseg mongolchuud ch medeegui ongoroh baijee bayarlalaa bidnii hiigeegui umiig hiij bga bogood baga bagaar urgashiluulj bgaa um bn gej oilgolooo sorry end yamar ch eojilson utga bhgui shuu

  10. sodnom says:

    mongol tur 4221 jiliin omno vvsjee! ene ih saihan sanaa baina! uridn akademich J.Bor gej erdemtnii *Euro aziin nvvdelchdiin dplomat shastir* gej nomiig jaahan unshij baisiin baina terendeer bas tegej bichigdsen baidag sanagdaj baina! ireh jiliin naadmiig mongol tur baiguulagdsanii 4222 jiliin oin bayriin naadam gej temdegleh heregtein baina!

  11. gankhuyag says:

    Бор хаанаас авсныг нь би мэднэ ээ. Энэ тоонууд багцаагаар байгааг чи бэлхнээ харж байгаа. Харин энэ тоог яг нарийн “олох”, урагшлуулах их ажил байгаа. Зүтгэх л ёстой байхгүй юу…

  12. sodnom says:

    tegeel yerun barag on tsag uyn todorhoi boltson bolhoor erdemten J.Bor toi hamt hewleliin baga hural zarlaal yerunhiilogchid orgon medvvlchihwel yerunhiilogch iim zviliig demjih bailgvide! minii huwid Mongol tur vvsgen baiguulagdsanii 4222 jiliin oin bayr naadmaa vzmeer bainaa!

  13. gankhuyag says:

    Наад Борыг чинь “төрөөгүй байхад” Д.Чулуунжавын хийсэн олон бүтээлийг би үзүүлж болж байна. Нээхийг нь нэг хүн хийдэг, хэвлэлийн хурлыг нь өөр хүн хийдэг адгийн занд би үнэхээр дургүй. Гэхдээ яахав чи зүтгээд байвал өөрөө л мэд…

  14. GNS says:

    Агуу юмдаа энэ түүхийн шинжлэх ухаан. … Монголын бичээс ч гэж юу байхав. хятадын том том номын санг ухаж л эх түүхээ судлах болж байх шиг байна аа даа.

  15. gankhuyag says:

    Бүх Европ Геродитын түүхээр, бүх Дорно Дахин Сыма Цяны түүхээр явдаг. Монгол ганцаараа тэгээгүй. Дээрээс нь манай өвөг дээдэс түүхээ хадны сүг зургаар дэлхийн талаар дүүрэн бичсэн байгаа. Бидний үеийнхэн уншиж чаддаг юм бол байж л байна…

  16. irgen says:

    Aguu tuux, aguu ard tumen, xarin xezee xerxen uuniigee meddeg, yaridag bolox ve gedgiig xelj ugdug erdmiin xumuusiig bid shaxaj shaardax xeregtei baina, er n bol niigemd xiix estoi ajlaa xiix uuregteigeer turdug gej boddog, bayarlalaa Ganaa ax.

  17. Билгээ says:

    Nagaanbuu, Urianhai 2oos oor lut hun baihgui ee. Tuuhiin philosophy gej yum baidiimuu?

  18. gankhuyag says:

    Чи тэгж бодвол би юу гэхэв. Харин миний хүндэтгэдэг нь энэ хүн.

  19. Ун says:

    Түүхийн философи бол түүх бичлэгийг орвонгоор нь эргүүлэх лут суурь шинжлэх ухаан. Одоохондоо Монголд ганцхан хүн л энэ чиглэлээр судалж, гэхдээ их хол урагшилжээ. Тэр нь судлаачийн зүй ёсоор үнэлсэн Д.Чулуунжав профессор юм. Ер нь дэлхийд ч энэ чиглэлд ийм амжилт олсон хүн байхгүй байх аа. Жишээ нь Марксист философиор манай түүхийн ангиллыг хийхээр боолын ба капиталист нийгэм нь байдаггүй. Бүр Хүннүгийн үеэс Их Монгол улсын үеийг хүртэлх Монголын төрийг феодалын түрүү үеийн хаант улс гэж үздэг. Гэтэл Чулуунжав профессор түүнийг нь бутниргэсэн дээ. Илүү хөгжингүй төр улс хоцрогдонгуй төр улсаа захирдаг гэсэн европ үндэслэлийг үгүйсгэсэн ба европчуудын үздэгээр “Боолын нийгмээс салж чадаагүй шахам” үндэстэн дэлхийг захирч байсан нь Марксист ангиллыг үгүйсгэсэн хэрэг болохыг хэлсэн юм. Монголын төрийн байгууламж, зохион байгуулалт нь феодалын түрүү үеийн бус Европынхоос ч өндөр түвшинд хүрсэн байжээ гэж үзсэн. Моа хүртэл XY зууныг хүртэл Хятад дэлхийн хамгийн хөгжингүй улс байсан гэж бичсэн нь бас л үнэний ортой. Тэр бол Хятадын өөрийн түүхийг философид үндэслэсэн дүгнэлт бөгөөд Европчууд зөвшөөрдөггүй, коммунистууд нь марксизмыг гуйвуулагч гэж муулсан бол барууныхан ердөө л үндсэрхэг үзэл гэж нэрлэсэн. Гэвч бодат байдалд Маогийн үнэн тэр ч байтугай тэр хэлээд байгаа XV зууны хөгжингүй гүрэн нь Монголын Юань гүрэн байсан юм. Тиймээс хятадын үндсэрхэг философичид Юань гүрнийг өөр хамаатуулахыг хичээдэг. Хятадын түүхийн философи нь марксист бус күнзийн суурьтай шүү дээ. Түүнийг нь Конрад Зайц Хятад дэлхийн гүрэн ирж байна номоороо баталсан. Наганбуу, Урианхай нар мэргэжлийн түүхчид биш, гэхдээ манай түүхч гэж нэрлүүлсэн марксист номлолд автсан хоцрогдсон хөгшин залуу түүхчдээс хол тасархай л даа. Тэд түүхийн философийг эрж байгаагаас бус орчин үеийн шинжлэх ухааны түвшинд нийцэх онол томъёолол гаргаж чадахгүй байгаа юм. Харин тэр нь Д.Чулуунжав профессорын бүтээлүүдэд бий. Тиймээс түүх сонирхдог гэж өөрийгөө тоодог хэдэн он дараалал, үйл явдал цээжилсэн хүмүүс ээ, та нар онол чойрыг нь уншиж бай. Ингэхийн тулд ойлгож чадвал Д.Чулуунжавын номуудыг уншаарай. Монголоор дүүрэн албан болон албан бус түүхч байдаг ч хэн нь Д.Чулуунжавын түүхийн философийн суурь бүтээлүүдийг уншихгүй байгаа нь харагддаг. Аргагүй дээ Тойнбын “Түүх судлал” ном 500 хувь хэвлэгдээд 4 жилд дуусахгүй байхыг бодоход манай түүхийнхэн их л хоцрогдсон дээрээс нь ахицгүй, албан ёсны түүхчид нь сайн дурынханд дээрэлхүүлсэн үлгэрлэвээс зохиолын дууныхан шиг л болсны илрэл

  20. Уншигч нэмэв says:

    Судлаачийн тайлбарт сонирхолтой мэдээллүүд нэмье. Ли Лин олзлогдоод Хүн гүрний мэдэлд орсон Хакасын амбан болсон юм. Тэр үеийг хүртэл индо-европ хэв шинжтэй байсан Хакасууд Ли Линь жанжнаас хойш ази хэв шинжтэй болж эхэлсэн байдаг. Хар үс, хүрэн нүдтэй хүүхдүүд төрж эхэлжээ. Ли Линий ах Хүннүгийн хааны барьцаанд байсан ба хоньчин байжээ. Тэрээр дүүтэйгээ холбоо барихын тулд нүүдлийн шувуудыг дасгаж, захиа зөөлгөхийг оролдож байсан нь хожим Хятадын сонгодог уран зохиолд нэгэн том сэдэв болсон юм. Одоогийн Таласын хөндий дэхь Үрэмчийн орчим байсан Гүшийн хаант улс буюу Хятадаар Чешийн хаант улсыг эзлэхээр Хан гүрний По Ну жанжин аян дайн хийхэд Ли Линь үүргийнхээ дагуу Хакасуудаа авчирч Хүн гүрний цэрэгт байлдан ялж баруун этгээдийг бэхлэхэд гавъяа байгуулж байжээ.

    • р says:

      Ли Лин олзлогдоод Хүн гүрний мэдэлд орсон Хакасын амбан болсон юм. Тэр үеийг хүртэл индо-европ хэв шинжтэй байсан Хакасууд Ли Линь жанжнаас хойш ази хэв шинжтэй болж эхэлсэн байдаг. Хар үс, хүрэн нүдтэй хүүхдүүд төрж эхэлжээ.
      үнэмшихэд бэрх юм.

    • Ганаа says:

      Тэр үед Хакас гэж сураг ч байгаагүй. Харин динлин гэсэн монгол аймаг байсан. Чиний үнэмших эсэх надад огт хамаагүй, түүхэн үнэн нь ийм юм…

  21. Уншигч нэмэв says:

    Уучлаарай Таласын хөндий биш Турфаны хөндий. Үрэмчээс цааш 120 орчим КМ-т голын салаанд Гүшийн улсын үлдэгдэл бий. Хятадууд Жао Хэ хотын туурь гэдэг, тэр нь голын салаа гэсэн үг л дээ. Шар шавран арал дээр байдаг. Байшингүй, харин шар шаврыг доош ухаж хотоо барьсан их сонин улс байсан юм билээ. Хүн гүрний үед 3750 цэрэг гаргах чадалтай улс байсан ба Хан ба Хүн гүрний өрсөлдөөн дунд Хүн гүрнийг баримтлагч улс байсан ажээ. Сыма Цень энэ улсыг онцолж хэрэв Гүшийг авбал Хүн нарыг баруун зүгт парфянууд болон бусад нүүдэлчдээс таслаж, баруун гарыг нь таслана гэж зөвлөж байжээ. Тиймээс энэ хотын төлөө хоёр гүрэн удтал дайтсан юм. Энэ хот бүр Хайдугийн үеийг хүртэл оршин байгаад Хайду вангийн цэрэгт сүйтгүүлсэн байна.

  22. gankhuyag says:

    Сонирхолтой нэмэлт мэдээлэл өгсөнд баярлалаа. Одоо би зав зайгаараа Сыма Цяныг дахин харж байна. Залуудаа олон юмны хажуугаар нүдээ аниад өнгөрсөн байна…

  23. Гоё үг says:

    Таны залууд олны юмны хажуугаар “нүдийг тань боож байгаад өнгөрүүлдэг” байсан байх аа. Та тулдаа л залуу сэтгэхүйгээр ингэж буцаж ухаж төнхөж байгаагаас олонх эрдэмтэд хуучиндаа итгээд бүр зэвэрчихээд баларч байгаа байх. Ядаж эндээс л “жинхэнэ-албан ёс”-ны хийгээд “жинхэнэ-төрмөл” эрдэмтдийн ялгаа гарч байгаа юм л даа. Гэтэл буруу замаар будаа тээгчид нь өчүүхэн жижиг амжилтаа хамгаалах гэж ирээдүйгээ баллаж, баярын бичгүүдээрээ бахархсаар л суух юм. Гэвч нийгэм хөгжиж байна, ирээдүйд хэн нь хэн байсныг харна л даа.

  24. tugs says:

    судлаачаа “Ж.Дигень, Кордье, Гумилев нарынхаар бол Хүн улс нь Хятадын Шан (НТӨ XYI-XI зуун) улсын үед анх үүссэн байна” гэсний эх сурвалжийг нь хэлээд өгөөч, жишээ нь Дигень, Кордье нарыг англиар яаж бичих вэ

  25. Ганаа says:

    Энд би профессор Д.Чулуунжавын өгүүллийг тавьсан. Миний өгүүлэл биш. Энд дурдсан хүний нэгийг би Henry Cordier байх гэж бодож байна. Чулуунжав профессор орос дуудлагаар нь авсан нь ойлгомжтой байна. Нөгөө Ж.Дигень гэдгийг нь би мэдэхгүй юм байна. Англиар яаж бичдэгийг би мэдэхгүй, сонирхохгүй. Чи энэ бүхнийг цааш нь хэзээ ч үзэхгүйг би сайн мэдэж байна. Тэр тусмаа чи ёстой англиар нь уншиж харагдаач. Энийг чинь утгагүй сониуч зан гэдэг юм. Хэрэв хариу өгөхгүй бол чамайг цаашаа юу ярихийг би сайн мэдэж байна. Цаашид ийм утгагүй байдлаар миний ажилд түвэг удахгүй байвал би их баярлах байна. Яагаад гэвэл надад нэг минут ч гэсэн хэтэрхий их үнэ цэнэтэй байдаг юм…

  26. tugs says:

    цаашаа судлах эсэхээ би мэдье, харин минут секунд тутам нь маш үнэтэй хүнээс 5 минутыг нь хулгайлчихсандаа юутай ч хүлцэл өчье

    • Ганаа says:

      Баярлалаа ч алга уу. Чи ёстой судалж харагдаач. Судлах хүн байсан бол өөрөө хайлт хийгээд үзэж болох байсан. Яагаад гэвэл чи дандаа бэлэн хоол иддэг л байхгүй юу. Чам шиг балай юмыг би үзэхээрээ нэг болсон. Тэгээд нэг муу омогтой…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: