АЛТАЙН ХҮН

Сүүлийн хэдхэн жилд антропологийн шинжлэх ухаанд хувьсгал гараад байна. Манайхны олонхи хуучин ойлголтоороо яваад байх шиг. Антропологийн нээлт бүр бидний түүхтэй амин чухал холбоотой байдаг болохоор үүнийг сонирхох нь миний үүрэг байдаг юм. Тэгээд ч энд гарсан нээлтүүд улам бүр Монголтой холбогдох болж байна. Ингээд хэдийгээр мэргэжлийн хүн биш боловч антропологийн шинэ гоц сониноос “цэгцлэн хялбаршуулж” хүргэе гэж бодлоо. Мэдээж буруу зөрүү ойлгосон зүйл гараа л байлгүй, гэхдээ алд дэлэм алдаагүй гэж найдана…
Хүмүүн гээч амьтан
2-1 сая жилийн өмнө Африкийн газар нутаг дээр үүссэн хүмүүс homo habilis, homo erectus, питекантроп болон нүсэр том австралопитекууд болон салцгаажээ. Ойролцоогоор 900.000 жилийн өмнө сүүлчийн парантропууд болон нүсэр австралопитекууд алга болж цаг хугацааны энэ завсарт ганц питекантроп л үлджээ. Манай Баянхонгор аймгийн Цагаан агуйд хийсэн малтлагаар Монгол нутаг 850.000 орчим жилийн өмнө хүн амьдарч байсныг нотолсныг анхаарахыг хүсч байна.
500.000-300.000 жилийн өмнө хавьцаа хожмын эректоид хэлбэрийн дивергенци буюу салалт явагдсан байна. Үүнийг улмаас шинэ таксон буюу хүмүүсийн ямар нэг завсрын бүл үүсчээ.
Ингээд хагас сая жилийн өмнө халуун бүсээс Европ руу хүн нүүсний жишээ нь гейдельбургийн хүн (homo heidelbergensis) гэж үздэг. Энэ “нөхөр” 300.000-500.000 жилийн өмнө Европын “эзэн” байсан бөгөөд том толгойтой, хамт олноороо заан хүртэл агнадаг байсан аж. Гейдельбургийн хүн сэрүүн уур амьсгал, харьцангуй тусгаар байдал, цөөн тоо зэргээс шалтгаалж генийн хувьсал нь неандерталь хүний чиглэлд хувьсаж ирсэн байдаг.
Неандертальчууд нийгмийн амьдрал нь нэлээд нарийн, нас барагсдаа оршуулдаг, хойт насанд итгэхийн эхлэл байсан байна. Үүнийг Европын Шанидар агуйд нас барсан хүнээ цэцгээр хучсан палигологик анализаар нотолжээ. Түүнээс гадна тэдний тархи 1500 куб см хүрч байсан. Компьютерийн аргаар харвал неандерталь хүн одоогийн хүнтэй их төстэй.
Неандертальчуудын амьдрал мөстлөгийн үетэй давхцдаг. 123.000-40.000 жилийн өмнө буюу мустьегийн үед тэд чулуун зэвсгийн үйлдвэрлэл бүтээж, хөдөлмөрийн багажийг танигдашгүй болтол өөрчилсөн.
75.000-40.000 жилийн өмнө вюрмийн мөстлөг болж зарим үед дулаарч байсан боловч ахиад хүйтэн болсон. Энэ үед европ дахь неандертальчуудын тоо их цөөрсөн.
Ясанд изотопын анализ хийж эртний хүний хоол тэжээлийг гаргахад неандертальчууд голдуу мах иддэг байжээ. Чоно болон цөөвөртэй ойролцоо байж.
Хүйтэн нөхцөлд өөр арга байгаагүй байх. Үүний тулд ихээхэн ажиллах шаардлага үүсч. Неандерталь хүний анатомийн онцлогоос үзэхэд тэд анд дөхөж очоод жадаар хатгадаг байж. Үүнийг шүргэлцэх ан гэх бөгөөд их аюултай байж. Одоо олдсон неандерталь хүний биенд олон тооны шарх сорви илэрдэг.
Яснаас ДНК гаргаж авдаг болсон нь судалгааны ажилд хувьсгал болсон аж. 1997 онд Германы эрдэмтэн Сванте Паабо үүнийг неандартальчуудад анх хэрэглэсэн. Тэрээр неандертальчуудын ДНК өвөрмөц бөгөөд неандертальчууд болон сапиенсууд 400.000 орчим жилийн өмнө дивергенци (салсан) гэж үзсэн. Энэ судалгааг 2000 онд Оросын Игорь Овчинников баталсан. Тэрээр Кавказын Мезмайн агуйгаас олсон хүүхдийн яснаас ДНК ялган авсан, энэ ДНК Фельдсхоферын агуйн неандерталийнхтай их төстэй байсан.
Францын Ля Фераси, Иракийн Шанидар агуйгаас олдсон хөгжмийн зэвсгийн зүйлээс үзэхэд неандертальчууд “соёлтой” байж. Бас зүйл нэгтнээ иддэг (каннибализм) байжээ. Үүнийг араас нь онгойлгосон гавлын ясаар мэддэг гэнэ. Балкан, Испани зэрэг олон газраас ийм ул мөр олдсон. Гэхдээ энэ нь оршуулгын зан үйлтэй холбоотой байж болох юм. Францын Брно хавийн булшнаас хүүхэлдэй олсон нь кроманьончууд шашны амьдралтай байсныг харуулж байна. Үүнийг бөөгийн зан үйлтэй холбож байна. Ухаандаа Сунгирийн булшинд эрэгтэй хүн, хоёр хүүхдийг толгойг нь нийлүүлж оршуулсан байгаа.
Саяхан болтол неандертальчуудыг ярьдаггүй байсан гэж үзэж байсан. Ер нь хэл яриаг 40.000 жилийн өмнө үүссэн гэж үзэж ирсэн юм. Гэтэл 2007 онд Сванте Паабо неандерталь геномыг судлаад тэдний генээс FOXP2 ген олсон.
Энэ нь хэл ярианы ген юм. Уг судалгаа одоо үргэлжилж байна. Паабогийн үзэж байгаагаар неандертал болон орчин үеийн хүн 300.000 жилийн өмнө салсан ба нийтлэг өвөг дээдэстэй байжээ. Тэд ярьдаг байсан аж.
Неандартальчуудын амьдарч байсан хугацааг эхлээд 28.000 жил, дараа нь 32.000 жил гэж янз бүрээр өөрчилж ирсэн. Саяхан 2006 онд Гибралтарид явсан английн экспедици 24.000 жил гэж тогтоогоод байна. Гэхдээ энэ Европ дахь хамгийн сүүлчийн неандерталь байх.
Саяхан болтол хамгийн дорно дахины неандерталь хүнийг Тешик-Ташийн хүн гэж үзэж байсан. 1940-өөд онд олсон энэ хүнээс хойш дорно зүгт неандертал хүн олоогүй байтал 2007 онд бүх онол орвонгоороо эргэв. Хаанаас гээч Монгол Алтайгаас…
Денисовын агуй
Манай яг баруун талд, яг хажууд Оросын Алтайн хязгаарын Солонешенскийн районы нутагт Ануй голын хөндий, Каракол голын цутгаланд Денисовын агуй гэж байх. Энэ агуйд Дионес гэдэг даяанч байсан гэж оросууд тайлбарладаг бол нутгийн алтайчууд Аю-Таш буюу Баавгайн чулуут гэдэг аж. Агуй ч яахав, байдгаараа байж. Харин 1926 онд суут Н.К.Рерих тэнд очиж судалж байсан баримт бий.
Ингээд оросууд саяхан 1977-1978 оноос эхэлж судалжээ. Агуйг эхлээд Н.Оводов үзэж, дараа нь бидний сайн мэдэх академич А.П.Окладников эхэлж судалжээ. 1982 оноос иж бүрнээр нь судлах болжээ. Одоо Оросын ШУА-ын Сибирийн салбарын археологийнхон тэнд нүүгээд оччихсон судалж өгч байна.
Тэндээс эртний соёлын 20 үе олсон бөгөөд одоогоор 80.000 олдвор, түүний дотор 117 эртний амьтан олоод байна. Уулын Алтай нь мянгаад жилийн өмнө өргөн навчит ой ургасан бүс нутаг байсан бөгөөд энд хулсны умрын төрлүүд ургадаг байсныг тогтоогоод байна. Ер нь бол энэ агуйд 280.000 жилийн өмнө неандартальчууд амьдарч эхэлжээ. Энд афанасьевын соёл (НТӨ IY-III зуун) болон скифийн үед хүн амьдарч байжээ. Мөн хүн болон түрэгүүд ч сууж байжээ.
Эндээс олдохгүй юм гэж байхгүй. Жишээ нь цацагт хяруулын өндөгний хальс, солирын маш хатуу төмрөөр хийсэн зэвсэг, уулсын болороор хийсэн зэвсэг зэрэг гарсан нь гайхалтай.
Хамгийн сонин нь 2008 онд энэ агуйгаас хүүхдийн хурууны чулуужсан яс олсон нь дэлхийд ид шуугиан дэгдээж байна. Энэ хуруунаас ДНК ялгаж аваад үзсэн чинь тэр нь неандарталь хүнээс ч өөр, орчин үеийн хүнээс ч өөр байжээ. Энэ тухай материал анх 2010 оны 3 дугаар сарын 24-нд “Nature” сэтгүүлд анх нийтлэгджээ. Эндээс олсон хуруу, шүд хоёрыг денисовын хүн гэж нэрлэдэг болж. Хааяа Алтайн хүн гэдэг нь хэвшүүштэй нэр юм.
Алтайн хүн
Саяхан болтол бид хомо сапинс гэсэн ганц “өвөгтэй”, харин неандерталь нь хувьслын явцад салж мөхсөн гэж үзэж байсан. Алтайн хүнийг саяхан нээснээр хомо сапиенсын өвөг неандерталь, алтайн хүн хоёр болж таарах гээд байгаа юм. Энэ нь өмнөх бүх онолуудыг үлэмж эргэлзээтэй болгосон хэрэг мөн. Гэхдээ шинэ баримтыг бүрэн тайлбарласан шинэ онол хараахан гараагүй байна.
Ямар ч гэсэн Алтайд хүний өвөрмөц төрлийн бүлэг удаан хугацаагаар амьдарч байжээ.
Эхлээд кроманьон (бас л питекантроп) хүнийг хөөж үзье. Тэдний эх орон бол Африк нь мэдээж хэрэг. Тэд 180 см өндөр байсан. 200.000 жилийн өмнө үүсээд эхний 100.000 жилдээ Африктаа тархаж орчин үеийн хүний төрх олоод, дараа 100.000 жилийн өмнө Ойрхи Дорнодод ирсэн байна. Ийм олдвор Израилаас олддог юм. Дараа нь 60.000-50.000 жилийн өмнө Ази, Австрали руу нүүдэллэжээ. Эцэст нь 40.000 жилийн өмнө Европт иржээ.
Эртний хүний нийгмийн амьдралыг дүрслэх урлагаар нь үнэлдэг байна. Энэ нь мэдээж хадны сүг зураг байдаг аж. Европ хэдхэн хадны зургаа элэгдтэл судалж байхад манайх тоолж ч барахгүй байгааг анхаарах цаг болсон байна. Миний өнгөц ажиглаж байгаагаар манай хадны сүг зургаар манай нийгмийн амьдралыг хангалттай бүрэн харуулж болно. Харин шинжлэх ухаан хоорондын хамтын ажиллагаа, сэтгэл зүрх л дутаж байгаа байх.
Денисовын агуйг болон хүнийг А.П.Деревянко, М.В.Шуньков нар удирдан судалдаг. Энэ агуйгаас 100.000-30.000 жилийн өмнөхийг судалж болдог.
Деревянкогийн үзэж байгаагаар ойролцоогоор 300.000 жилийн өмнө баруун буюу Ойрхи Дорнод чигийн маш өргөн бүсээс хүмүүсийн нүүдэл ирж уулын Алтайд суурьшин гаднаасаа ямар нэг холбоогүй, харьцангуй тусгаарлагдмал байдалд 250.000 жилийн турш оршин амьдарч байжээ.
Энэ бол цоо шинэ дүгнэлт юм. Энэ нь хожмын эректус, гейдельбергийн хүн, эртний сапиенс, эсвэл неандартальчууд байж болно. Европчууд бол гейдельбергийн хүн Алтайд нүүж очоод “соёлжуулсан” гэж сийхгүй хэлэх нь мэдээж. Гэхдээ энэ үед чинь Индонезид хүртэл питекантроп байсан цаг л даа. Энд эректус гэдэг нь homo erectus sensu lato үгийн товчлол питекантропын ерөнхий латин нэршил юм билээ.
Ямар ч гэсэн Алтайн энэ бүл удаан хугацаанд тусгаарлагдмал байсан, мөн материаллаг соёлын нэлээд өндөр түвшинд хүртлээ хөгжсөн нь тодорхой байна. Тухайлбал, номин бугуйвч болон боловсронгуй зэвсэг олон олддог. Алтайн хүмүүс нэлээд “ганган нөхдүүд” байсан бололтой…
Өөр нэг сонин юм нь хоёр ширхэг шүд юм. Филогенетикийн судалгаагаар Алтайн хүний шугам нь (охины хуруу болон хүний шүд) 1.300.000-700.000 жилийн өмнө неандерталь болон орчин үеийн хүнээс салсан гэж гарчээ. Энэ нь ойролцоогоор сая жилийн өмнө гэсэн хэрэг юм.
Алтайн хүний шүд маш том, тэр ч байтугай неандертал хүнийхээс том байсан. Шүднээс дүгнэж үзэхэд неандертал болон денисовын хүн хоёр 600.000 жилийн өмнө салжээ. Денисовын хүн генийн хувьд орчин үеийн хүнээс хол, неандертал хүнтэй илүү ойр байсан байна.
Бүр ч гайхмаар сонин нь орчин үеийн зарим хүн денисовын хүний гентэй байдаг байна. Нөгөө талаас неандерталь генийг Африкаас гадна амьдрагч хүмүүсийн 2,5 хувь нь тээж явдаг аж. Меланез, Папау-Шинэ Гвинейчүүдийн 5 хувь нь денисовын гентэй байдаг байна.
1938 онд нэрт эрдэмтэн Вейденрех питекантроп тархсан полицентрист онол дэвшүүлж 4 тийм төв нэрлэсэн юм.
Харин Оросын эрдэмтэн Я.Я. Рогинский “өргөн моно төвийн онол” дэвшүүлж Өмнөд Азийг хүн тархсан гол нутаг, хүний өвөг бол неандерталь гэж үздэг. Харин одоогийн олон эрдэмтэн хүний өвөг бол хожмын эректоид хэлбэр гэж үздэг. Тэд одоогийн спорт алхаа шиг явдаг энэ нь хурдан шилжихэд хэрэг болдог байж. Алтайд неандертал болон ихээхэн үлдэгдэл геномтой хүмүүс нэгэн зэрэг амьдарч байжээ.
Ингээд Алтайд неандертальчуудын эртний үе хожмын эректустай огтлолцсон орон зай байсан байна. Эсвэл неандертальчууд Алтайд ирэхэд тэнд денисовын хүнтэй тааралдсан ба энэ хүний дүр төрх одоо болтол тодорхойгүй байна гэсэн дүгнэлт гарч байна.
Учир нь денисовын хүний митохондриал ДНК маш их үлдэгдэл шинжтэй бөгөөд хэдэн сая жилийн өмнөх үе рүү биднийг буцаан аваачих юм. Ямар ч тохиолдолд Алтайн нуруу нь өргөн харилцааны бүс байсан бөгөөд энд эвцлийн (гибрид) бүс байжээ.
Японы антропологич Кайфу денисовын хүн бол неандерталь болон хожмын азийн эректусын эрлийз гэсэн санаа дэвшүүлээд байна. Ингээд 300.000 жилийн өмнө Алтайд байсан тэр “хүний удам” болох гэж “үзэж тарж” байна даа.
Би бол Монгол гээд л зүтгэчихнэ. Мэдээж муйхраар биш, шинжлэх ухааны зөв гипотез дэвшүүлээд төсөл хийгээд үзэж тарна. Сүүлийн үед шинжлэх ухааны асар их баримтуудыг системчлэх “шинэ ажил” гараад байгаа л даа. Үүнийг системийн аналитикууд хийдэг болж байна. Тэрийг нь хийж болмоор л санагдаад байгаа юм. Даанч энэ “төр” надаар юм хийлгүүлэхгүй л дээ…
“Science” сэтгүүлийн 2012 оны 8 дугаар сарын дугаарт денисовын хүний 6 хромосомын 2 нь орчин үеийн хүнд байж магадгүй гэнэ, бас Азийн 33 бүлд (улс оронд) байна гэнэ.
Энэ ололтууд ердөө л сүүлийн 3-4 жилийн дотор гарсан учраас бүрэн дүүрэн нэгтгэн дүгнэж амжаагүй байгаа юм.
Одоо байгаа боломжоороо дүгнэлт хийгээд үзье.
1. Хүн тархсан тухай бидний саяхны төсөөлөл үндсэндээ эвдэрч байна. Энэ нь хүн үүссэн онолтой зөрчилдөхгүй, гэхдээ яваандаа зайлшгүй хөндөгдөх болно.
2. Монголоос буюу Алтайгаас хүн тархсан байх магадлал нэн өндөрсөж байна. Неандертальчууд ирэхэд тэнд ихээхэн соёлтой Алтайн хүн (денисовын хүн) байсан байна. Яагаад гэвэл тэднийг манай Баянхонгорын Цагаан агуйд 850.000 жилийн өмнө суурьшаад жигтэйхэн удчихсан бараг “анхны” хүн “угтсан” байх.
3. Ямар ч байсан Алтайн хүн нь хүний өвөрмөц нэгэн салаа (үүлдэр, төрөл ???) байжээ. Одоо энэ хүнээ “бүтнээр” нь олох зорилт шинжлэх ухааны өмнө тавигдаж байна.
3. Саяхан 33.000 жилийн өмнө гаршуулсан нохойн яс Алтайгаас олдлоо. Энэ бол нэн эртний иргэншлийн үр хөврөл гэсэн хэрэг. Учир нь залгуулаад аргал, янгир, хавтгай, тахь зэргийг гаршуулах боломжтой. Манай Алтайн нуруунд энэ бүх нөхцөл бүрэн байгаа.
4. Монгол нэн эртний иргэншлийн голомт байх маш өндөр магадлалтай. Ингээд бүүр сүүлд Европоос скифүүд ирж Азийн хүмүүст морь унахыг заах зэргээр “соёлжуулсан” гэх “онол” нурахад ойрхон болж байна.
5. Одоо цуглуулсан эмпирик материалд үндэслэн “шинэ онол” гарах бөгөөд энэ ажилд монгол эрдэмтэд туйлын идэвхитэй оролцвол зохино. .
6. Түүх, соёлын дурсгалт зүйлсийг сүйтгэгчдийн сүлжээг илрүүлэн гадаад дотоод ялгалгүй монголын нутаг дэвсгэр дээр өчиггүй цаазлах хууль гаргах ёстой.
7. Нэн эртний судалгааг эрчимжүүлж, түүх, археологи, антропологийн бүх чиглэлээр дэлхийд тэргүүн эгнээнд орох ёстой.
8. Түүхийн мэдлэгийг олон нийтийн хүртээл болгохгүй бол XXI зуунд Монголд костюм өмссөн сармагчингууд дүүрэх гээд байна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 30.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

26 Responses to АЛТАЙН ХҮН

  1. Болд says:

    Баярлалаа Ганаа ахаа, нээрээ л костьм өмссөн монгол нэр зүүсэн сармагчингууд дүүрч, тэднээр дүүргэх геноциодоос долоон дор ёстой териоцид гэмээр юманд өртчихгүйн тулд хазахаас бусад хамаг боломжоо гаргах болоод бгаам даа. Энэ төрд бгаа илжигнүүдээс ядахдаа нэг нь тан мэтийн эрдэмтэн судлаачдаа түшээд дэмжээд эртний түүх антропологын чиглэлд ажлуулж ядахдаа өөрсдийн нэрээ гаргаж цээжээ дэлдэх боломжоо ухаараасай билээ. Дээр таны хэлсэнчлэн канибализм гэхээс оршуулгын зан үйл гэдэгтэй санал их нийлж байна. Ямартай Монголын өвөг дээдэст канибализм байгаагүй гэж боддог ба харин тийм улсуудтай зэрэгцэн байж жигшин өдий хүртэл өвлүүлэн өгүүлсэн гэж санадаг. Миний бодлоор одоогийн хүний гарал үүслийн гаргалгаа сэтгэлгээ эртний чулуун зэвсэг шиг бүдүүлэгдүү байдаг ба олон юмнаас таслан хэсэгчлэн судалаад бгаагаас өрөөсгөл дүгнэлтэд хүрээд байна уу гэсэн ойлгоц төрдөг. Сайхан нийтлэл байлаа танд дахин талархая.

  2. Anonymous says:

    энэ метал хайгч гэж гайтай юм байнаа. Үүнийг хориглохгүй бол заваарсан юм болж байна. Булган, Архангайгаар яваад үзээрэй. Малчид биш булш ухагчид дүүрчихэж

  3. GNS says:

    Юутай ч хүн бол Бурханы бүтээл. Ганаа ах загнавал загнадаг л юм байгаа биз.

  4. GNS says:

    Хүн яаж хүн болсон бэ гээд нэг их хялбаршуулсан сурах бичиг байдаг юм. Тэр санаанд орлоо. Эртний түүхийн болон антрапологийн олдвор хамгийн их сүйтгэж байгаа нөхдүүд бол хаа байгаа нь тодорхой.

  5. gankhuyag says:

    Тэр чинь намайг бага байхад л байсан юм. Чи чинь одоо XXI зууны хүн биз дээ. Чамд би ердөө л сүүлийн 3-4 жилийн мэдээллийг өгч байна…

  6. GNS says:

    Энэ Ганаа ахын толгой гэж яг комьютер. Наад зах нь IPv4 ийн учрыг олчихсон байгаа юм даа. IPv6 гарахаар харин хэсэг барахгүй дээ… Ри багшийн Заан Залуудайн бол түүх бол их л балар эртний гэж боддог байсан тань Ганаа ахыхаар бол бүр хамаагүй урагшлуулагдаж байх шиг байна. Балар эртний хүний ул мөр цас мөс мөнх цэвдэг дундаас олдох магадлал өндөр ч цаг нь болтол үүцээ ч дэлхий ертөнц нээхгүй. Сүүлийн жилүүдэд антропологийн туурвил зүй суга үсэрч байгаад нөгөө муу дэлхийн дулаарал бас их нөлөөтэй болов уу. Саяхан хан богд сумын харанхуй хад гэдэг газар (Нацагдоржийн харанхуй хад гэдэг өгүүллэг бодогдож л явав) очиж үзэхнээ эртний хүн биш юмаа гэхэд үлэг гүрвэлийн мөрийг бол хадгалсан газар байна лээ….

  7. GNS says:

    Ганаа ах rio tinto соёлын өвийг хамгаалах талаар шудрагаар их зүйл хийдэг. Та нэг жойн хийчихвэл ч санаа зовохгүй судалгааныхаа ажлуудыг хийх боломжтой болох байх. Юутай ч тэдний сүлжээнээс бол таны блогт бичлэг үйлдэж болдоггүй. Монгол төрд одоохондоо таны зүтгэлийг ойлгож дэмжих хүмүүс ховорхон ч таныг дэмждэг өчнөөн фэн тань хаа сайгүй байна. Гэхдээ бидний цаг ирнээ..

  8. зочин says:

    баярлалаа үргэлжлүүлээрэй кайфтай байна

  9. GNS says:

    Ганаа ахын блогоор эргэлддэг болсоноос хойш бусад форум энэ тэрд цаг барахаа больжээ. Түүхийн хуудас гэдэг тухайн цагаас эхлэн эргэж, элэгдэж эхэлдэг. Хүний амьдрал гэдэг бас л их хурдан бололтой. Саяхан л манантай өглөө цүнхээ атгаад л нэгдүгээр ангид орохоор алхаж явж билээ. Гэтэл одоо ингээд жарын талын өнгөрөөд жаргах нарыг харахад цаг дөтөлж явааг мэдрэх болжээ. Түүхийг сонирхож судлах тусам гайхалтайгаагаар эргэх дэлхий, түүний агуу нууц, тайлагдаагүй хэзээ ч бас тайлагдахгүй зүй тогтолууд, түүнийг сонирхон эргүүлэгч хүний оюун хичнээн агуу билээ. 5 зууны өмнө дэлхий бөөрөнхий гэж хэлээд шатаагдаж байсан Бруно, 4 зууны өмнө дэлхий хавтгай гэж хэлээд босгоор давахдаа гэхдээ л эргэдэг гээд гарч байсан Галилей, НТӨ амьдарч байсан Гаргантюа Пантагрюэль ийн эцэг Сократ бүгд л тухайн үед эсэргүүнүүд байсан. Өнөөдөр Ганаа ах бас тэдний л нэг байх. Яагаад гэвэл миний мэддэг гэж боддог бүхэн Ганаа ахын ярьж бодож байгаа дээр очоод хана мөргөөд уначихдаг юм… Судлаач ахдаа урд удаан эрүүл энх стрессгүй амьдралыг хүсэн ерөөе.

  10. bi says:

    tanii blog uneheer saihan amttai shuu tanii medleg siireg komputer shig tolgoi tani bishruuleh um da ene tor tanii tolgoig ene eh oron hun ardiin tusiin tuld saihan moljood ashiglaad ajilluulaad ogoosei gej guiee mon ih huseh umaa ta bolon tanii hamtran zutgegchid tanii shavi nart tani amjilt husye bi ch bas chadah zuileeree tus nemer boloh estoi gedgee oilgoj bga ta nogoo paypal donation oo neehgui l bn tiimuu

  11. Anonymous says:

    Sain baina uu?

    Sudlaach tany sonirkholtoi oguulel bichsen ene odor Science setguul deer iim oguulel garsan baina.

    Ancient DNA
    A Crystal-Clear View of an Extinct Girl’s Genome
    Ann Gibbons
    Science 31 August 2012: 1028-1029.
    Researchers report online in Science this week that they have sequenced the genome of an archaic Siberian girl 31 times over, using a new method that amplifies single strands of DNA.

    Amjit khusie
    Gan-Erdene, T.

  12. gankhuyag says:

    Бурхан минь, нэг өдрийн дараа бичсэн бол намайг Science сэтгүүлээс хуулчихсан гэх байж…Science-ээс “хоцроогүй”-дээ баярлаж байна шүү…

  13. deaglefx says:

    thh ochiggui tsaazlah estoi tanii bichleguud laitai shuu taniig tor ygd ajil hiilgehgui bna ve ymr shaltgaanaar

  14. delgermaa says:

    Tand ih bayarlalaa

  15. Нацаг says:

    6 дугаарт заасан хуулийн шаардлагатай санал нэг байна!

  16. Soogii says:

    Судлаач Танд баярлалаа. Дур дураараа түүхээ зохиох гээд, зарим нэг тохиолдолд гуйвуулсан түүхийг тулгах гээд байдаг өнөө үед тун чухал сэдвийг хөнджээ. Нийтлэлүүдийг тань уншиж тархиныхаа цангааг тайлдаг гэдэгтэй олон хүн санал нийлэх байхаа. Судлаачийн ухаан, гар хүрэхгүй байгалын болон нийгмийн ш/у-ы салбар гэж байхгүй юм шигээ. Хүмүүс өөр өөрийн салбар, эрхэлж буй ажил сонирхолоороо ийшээ орж уншиж мэдээлэл авдаг байлаа ч ш/у-ы салбаруудын эрдэмтэн мэргэд судлаач шинжээчид уншиж ярилцлага маргаан өрнүүлдгүйн байх даа. Хаа очиж манай залуучууд үзэл бодлоо хуваалцаж байгаа нь нэн талархууштай. За тэгээд судлаач маань нийгэм улс төр гэхээсээ хүн судлал рүү түүний ш/у-ы баримтыг системчлэх ажил руу түлхүү орвол өгээжтэй өлзийтэй юм болов уу, ямар улс төр бизнес шиг (энэ бол наригиан байлаа) идсэн уусан, луйвардсан дээрэмдсэн, хулгайлсан, худалдаж наймаалсан, авилгалд тэр чигээрээ торлогдсоныг нь илрүүлж нотолж тэгсэнээрээ тэдэнд адлагдах шаардлагагүйн дээр монголдоо энэ судалгааг эхлүүлж үргэлжлүүлэх юм бол хүний үүсэл хөгжил нь монголоос, монгол хүнээс гарвалтай гэдгийг нотлох цаг ирэх буй за. Тэхдээ түүнийг манай эрдэмтэн судлаачид монгол хүмүүс өөрсдөө батлавал…За энэ ч мөн өдий хол байна даа гэх олон хүн гарах боловч “барьж л авч” хийхгүй бол үүрд хол хэвээрээ үлдэх бус уу. Манхайхан уул уурхай, хөрсөн доорхи баялагаа шавхагдашгүй юм шиг “мансуурч” аль эсвэл өөрсдийгөө “Чингисийн монгол” хэмээн цээжээ дэлдэж явахын оронд энэ салбарт хөрөнгө цацаж, ш/у-ы үндэслэлтэйгээр хөгжүүлэх юм бол хэмжээтэй байдаг баялагаас нь илүүтэйгээр монгол үндэстэнийг алдаршуулах юм болов уу. Судлаач Танд амжилт хүсье!

  17. Soogii says:

    Правительство Республики Саха (Якутия)

    Госкомитет по инновационной политике и науке РС(Я)
    Якутский научный центр СО РАН
    Институт гуманитарных исследований и проблем малочисленных народов Севера СО РАН
    Северо-Восточный федеральный университет
    Международная ассоциированная лаборатория «COSIE»
    ФГБУ Якутский научный центр комплексных медицинских проблем СО РАМН
    Музей антропологии и этнографии им. Петра Великого (Кунсткамера) РАН
    Российский комитет тюркологов

    ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО № 2

    Уважаемые коллеги!
    В связи с продолжающими поступать до настоящего времени заявками на Всероссийскую интердисциплинарную конференцию с международным участием «ВСАДНИКИ СЕВЕРНОЙ АЗИИ И РОЖДЕНИЕ ЭТНОСА: этногенез и этническая история саха», посвященную 125-летию Г.В.Ксенофонтова и 100-летию Л.Н.Гумилева в г.Якутске (24-26 октября 2012 г), Оргкомитет принял решение продлить сроки подачи заявок до 20 сентября 2012 года.
    Ученые из Москвы, Санкт-Петербурга, Иркутска, Красноярска, Улан-Удэ, Тюмени, Горно-Алтайска, Абакана, Башкортостана, Татарстана, Казахстана, Франции, Германии, Эстонии и Японии уже подтвердили свое участие в предстоящем мероприятии.
    Целью конференции является комплексное обсуждение проблем этногенеза народов Северной Азии. Она посвящена памяти двух выдающихся ученых, раздвинувших научный горизонт междисциплинарных и кросскультурных исследований в области этногенеза и этнической истории «кочевого мира».

    Ийм хурал болох гэж байгаа юм байна,эрдэмтэн мэргэд маань оролцвол зүгээр юм уу

  18. purwee says:

    barag buh bichlegiin unshlaa uhhan mohos nadad bilgiin melmii giih shhig l bollooo gehdee margaldah zuil bas bn aa bn
    urgeljluuleed ihiig buteej tuuriwaarai gej husii daaa

  19. sodnom says:

    gaihaltai!

  20. GNS says:

    Сүүлийн үед монголын антропологт гарсан хувьсгал бол диназаврууд нь хилээр өөрсдөө гарав. Ухуулахаасаа айгаад!

  21. мөнхөө says:

    Маш зүйтэй сэдэв хөндсөн байна. Даанч улс төрчид гэж өөрсдийгөө нэрлэсэн сармагчингууд маань хэр үнэ цэнэтэй болохыг нь ойлгохгүй л дээ. Ялангуяа алт эрдэнэ хайсан нөхдүүд Монголын газар нутгийг 1 ам метр ч үлдээхгүй металл эрэгчээр тандаад илэрсэн зүйл нь хичнээн үнэ цэнэтэйг ч тоохгүй устгаж хэдхэн төгрөгөөр арилжаад, архи уугаад л дуусгаж байна даа. Хэдийгээр одоо хожимдоод байгаа ч гэсэн энэ талын хуулийг маш чангаруулах хэрэгтэй.

  22. enkhamgalan says:

    Одоо Монголын үндэсний олон нийтийн тв ээр Баян өлгийд явагдсан германы археологийн ангийн тухай баримтат гарч байна Сkифийн булш ухаж байна Хонгор шар үстэй бүрэн хувцас хэрэглэлтэйгээ бас нарийн хийцийн нааж хийсэн composite нум сумны хамт гарч ирж байна буган хөшөөг дүрсэлсэн жижиг хөшөөнүүд бас их гардаг юм байна хамт

    Гадны хүмүүсийг хамаагүй археологид оруулах нь хэр зөв байдаг юм бол Оруулахгүй гэхээр Монгол дээрэмчид нь ухчих гээд хэцүү ч юмаадаа

  23. enkhamgalan says:

    жижигхэн алтан буган хөшөөнүүд нь ямар гоё хийцтэй юм бэ эвэр энэ тэр нь яг л буган хөшөө байна

  24. Anonymous says:

    Ene niitlel namaig hn avaachivaa

  25. gankhuyag says:

    Чам шиг сармагчин хаа очих нь надад хамаагүй. Харин энэ бол Монголоос хүн үүссэн гэх шинжлэх ухааны хамгийн зоримог таамаглалын шинэ нотолгоо. Чиний тархины багтаамж үүнийг ойлгохгүй…

  26. naranbaatar says:

    WoW gaihaltai, ene talaar nemj medeelel tusgluulnaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: