ВАКЦИНЫ БУДЛИАН

Надад вакцины талаар захидал ирэв. Тэр нь энэ байна…
“Миний бие Солонгос Улсад ажиллаж амьдардаг. Хэнд хандахаа мэдэхгүй, Танд хаяглаж сууна. Эрүүл мэндийн салбар эмэгтэйчүүдийн Gardasil вакцинийг өсвөр насны охидод хийж байгаа юм байна. Энэхүү вакциныг 3 удаа шат дараалалтай хийж байж умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх дархлаа суулгадаг юм байна. Солонгос улсад 1 удаадаа 180.000 воноор 3 удаан хийдэг. Өөрөөр хэлбэл нийтдээ 540.000 воноор хийгддэг вакцин юмаа. Ямартай ч энэ вакцин манай улс хийгдэж буй нь сайн хэрэг боловч зөвхөн 1 л удаа хийгээд дутуу хаяад байна уу ?, эсвэл зөвхөн 1 удаа хийгээд улсын төсвөөс 3 удаа хийсэн дайны мөнгийг гаргуулж идэж уугаад байна уу ? гэх асуулт толгойд эргээд байна л даа. Эрхэм судлаач Ганхуяг Та судлаач хүний хувьд, бас Монгол орныхоо сайн сайхны төлөө тэмцдэг хүний хувьд энэхүү асуудалд анхаарлаа хандуулбал ямар вэ гэж гуйж байна. Энэ нь эргээд манай ирээдүйн ээжүүдийн эрүүл мэнд, монгол улсын хүн амын бодлоготой шууд холбоотой гэж санаа зовсондоо Танд хандлаа. Миний бие энэ вакцин нь 3 удаагийн давталтгүй 1 удаа хийгээд орихвол хор уршиг бий эсэх талаар асууж лавлаж мэдъе. Энэ асуудалд Таныг анхаарлаа хандуулна гэж найдъя.”
Ингээд надад итгэж найдсан энэ монгол хүний үгэнд “хөөрөөд” ажилгүй гэртээ сууж байгаа судлаач би вээр Ерөнхий сайд шиг “анхаарлаа хандуулах” болж байгаа юм.
Энэ умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь хөхний хорт хавдрын дараа хоёрдугаарт ордог аюултай тархмал өвчин юм байна. Тэгээд л вакцин макцин болж. Ингээд хэдэн жилийн өмнө энэ вакциныг нээжээ. Тухайн үедээ ололт амжилт болсон юм байх.
Тэр дороо дэлхийн 100 гаруй оронд бүртгэж, 20 шахам орон тарилгын үндэсний хөтөлбөртөө оруулаад авч. 2004-2006 оны хооронд ийм амжилт олжээ.
2009 онд гэхэд дэлхий дээр 40 сая тунг үйлдвэрлэсэн байна. Бодвол тариад л хаяа биз. 9-26 насны эмэгтэйчүүдэд тарьдаг гэнэ. Энэ үеэс л сөрөг үе дагавар ажиглагдаж байсан боловч бараг бүх хэвлэл мэдээлэл “аюулгүй” гэж баталж байж.
Ухаандаа 56 ноцтой тохиолдол гарч 4 хүн нас барсан байна. Нэг саяд 1 хүн үхэхэд гайгүй гэж “тооцдог” гэж би ойлгов. Би буруу ойлгосон ч байж магадгүй. Бас 20 эмэгтэй нас барсан боловч яг вакцинаас гэдгийг нь баталж чадаагүй аж. Энэ бол хэдхэн жилийн өмнөх мэдээ. Гэтэл саяхнаас байдал бишдээд эхэлсэн байна.
АНУ-ын Миссури мужийн 16 настай нэг охин 3 дахь удаагийн вакцин хийлгэсний дараа машины зогсоол дээр ухаан алдаж унаад нас баржээ. Энэ нь вакцинаас болсон гэж үзээд шүүх хурал энэ долоо хоногт болжээ. Холбооны Засгийн Газрын эсрэг зарга мэдүүлсэн аж. АНУ-ын Засгийн Газар gardasil вакцин хэрэглэхийг 2006 онд зөвшөөрөөд одоо хэрэгт орж байгаа юм байна.
АНУ-д Вакцины дараах реакци, хүндрэлийг бүртгэх Үндэсний Систем (VAERS) гэж байдаг айхтар нарийн аж. Энэ Системд 2008 оны байдлаар gardasil-ийн хүндрэлийн 12.424 тохиолдол бүртгэсэн байна. Энэ гомдлын 68 хувийг вакцин үйлдвэрлэдэг Merck компанийн эсрэг гаргажээ. Вакцины удаан хугацааны үйлчлэлийг нарийн шалгаагүй гэж буруутгадаг аж.
Ер нь бол эм үйлдвэрлэгч компаниуд нэг эм хийгээд эксперт эмч, эмнэлгийн байгууллагуудыг хахуульдан дүгнэлт гаргуулж ДЭМБ-аар дамжуулан тараадаг бүдүүвч түгээмэл гэж ойлгож болохоор юм билээ. Одоогийн байдлаар 1,4 миллиард долларын gardasil зарсаныг бодоход асуудлын бизнес талыг төсөөлж болно байх.
АНУ- д бол Вакцинаас учирсан хохирлыг нөхөх Хөтөлбөр гэж байдаг юм байна. Хэрэв шүүхээр буруу нь тогтоогдвол хохирлын заримыг тэндээс гаргадаг гэнэ. Манайд ямар элэнцэг нь ийм юм байхав, хохироод л үлдэх юм чинь, гэхдээ үр хүүхдийнхээ ирээдүйгээр шүү…
Миний дүгнэлт бол мэдэлгүй гэрээ хэлцэл хийж болох байж, гэхдээ хурдан мэдээд болих байж. Ингэх л гэж бүхэл бүтэн яам байгаа. Манай Эрүүл мэндийн яаманд интернет сөхөж хардаг, мэдээлэл авдаг хүн байсан бол больчих л эд санагдсан шүү. Би ямар вакцинийх нь сайн мууг мэдэх биш, ердөө л мэдээлэл шүүгээд үзэхэд ийм байна.
Ганц вакцин биш л дээ. Манай Эрүүл Мэндийн Яам бол эмийн бизнесийн сүлжээний наймаачид мөн. Энэ хэдэн эргүү малууд, эргүү мал ч бас биш юм аа, хүний эрүүл мэндээр бизнес хийдэг хэдэн новшнуудыг зайлуулаагүй цагт иймэрхүү хэл ам хэзээ ч тасрахгүй нь мэдээжийн хэрэг…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 4.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to ВАКЦИНЫ БУДЛИАН

  1. GNS says:

    erguu maluud

  2. ebugen says:

    USA-d 2006 ond batlagdsan yum bna. ooroor helbel hiij bolno geed 6 jil bolj bna gesen ug. 6jil l turshigdaj bna gesen ug. er ny teden jil amydrald turshigdsan gesen shalguur tavyj baimaar yum bna daa.

  3. мөнхболд says:

    Энэ вакцин үйлдвэрлэгч болон вакциныг бүтээгчид масончууд байж магадгүй байна. Интернетээр хайгаад үзээрэй. Вакцины хайрцаг дээр масоны нүд байна

  4. smsr says:

    tanid bayarlalaa. Gumileviin buleetiig orchuulj unegui niitelj ugsun bas mash ih bayarlaj baina. Oilgoh gej nileen tsag zartsuulj bna da. hehe

  5. smsr says:

    manai nuhduuded daraagiin hor urshig, ur dagavaraas iluutei ulsiin tusvuus unagaj avch bui mungunii too ni chuhal biz dee.

  6. delgermaa says:

    mergejliin bish baij bas hoshuu durmeer sanagdaad boldoggui ee: eduugee Gardasil, Gervarix nertei HPV-virusiin esreg vakzin zah zeel deer baina, (HPV) buyu Papillpma virus ni umain huzuunii hort hawdar uusgegch gedgiig erdemted notolj uugeeree Nobeliin shagnal hurtesen um. Mongold ug virusnii tarhaltin sudalgaag mongol erdemted hiij baisang sain sanaj bna. Minii bodloor ug sudalgaanii ur dun deer undeslen vakcinjuultin asuudal bosson baih. Harin tushmed darga nar yaj oilgoj, yaj ajil bolgosong helehed berh…Mon vakcind hamragdah ni sain durin asuudal baih eostoi bolow uu??? Unen zow medeelel, medleg deer undeslej hun ooroo shiidwer gargah ni chuhal

  7. gankhuyag says:

    Мэдээлэл өгсөнд баярлалаа. Харин мэдээлэл, мэдлэг дээр үндэслэж шийдвэр өөрөө гаргана гэдэг бол манай нөхцөлд ёстой бүтэхгүй ажил. Төр засаг нь тарина гэвэл тариуллаа, үгүй гэвэл болилоо, тийм л ард түмэн. “Төр засаг” нь бүгдийг нь “барьж аваад” хүчээр тариад байгаа юм чинь. Харин сүүлийн үед “юм үзсэн” ганц нэг хүн хэл ам хийж байгаа болоод л арай гайгүй болж байх шиг…

  8. GNS says:

    Lambaa + Tsolmon = ?

  9. Таниас дээрх сэдэвтэй холбоогүй юм асуух гэсэн юм аа. Нөгөө унших ёстой номны жагсаалтын дүн нэгтгэгдсэн болов уу. Нэгтгэгдсэн бол та завандаа тавиарай. Эсвэл би мэдээллээс хоцорчихвуу.

  10. Үнэнбат says:

    Вакцинд анхаарлаа хандуулж, цаг заваа гарган мэдээлэл бэлдэж өгсөнд баярлалаа, Ганаа ахаа

  11. Anonymous says:

    үнэхээр үнэн үг шүү

  12. Цогоо says:

    lambaa + tsolmon = lambada

  13. Anonymous says:

    @мөнхболд hehe chi shuu, Sudlaach ahdaa bas bayarlalaa.

  14. мөнхөө says:

    Энэ вакцин аюултай гэж байна гээд сонин хэвлэлүүд, зарим веб сайтууд дээр тухайн үед нь дуугарч л байсан. Харамсалтай нь ЭМЯ-ныхан маань ямар ч аюулгүй ДЭМБ-аас зөвлөсөн, ОУ-д хэрэглээд үр дүн нь батлагдсан юм. Ганц нэг удаагийн реакци өгсөн юм уу, ямар нэг асуудлыг барууныхан хэт дэвэргээд байдгийг манай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл цацсан байна гээд л тарьчихсан шүү дээ

  15. damba says:

    sain baina uu? tantai uulzah gesen ymaa minii hayagaar haritsaarai

  16. Болд says:

    Ерөнхийдөө вакцин гээч нь өөрөө, сулруулсан өвчин үүсгэгч вирус хойно тухайн хүний биеийн чадавхиас хамаарч сайн муу нөлөө байна л даа. Энэ вакцины тухайд ирээдүйн эх өсвөр охид хийгээд ид залуу бүсгүйчүүлд хэрэгтэй мэтээр ноцтой вирусд дасгаж дархлаа нэртэй үржлийн эсрэг биет үүсгэж бгаан манай жижиг улсад таарахгүйгээр барахгүй судлаач ахын хэлсэнчлэн эрүүл мэндийн яам эмийн сүлжээний бизнесийн үр хөврөл гэж ойлгогдож бгаа. Болбол аливаа вакцинаас хол байж биеийн өөрийн дархлааны системээ сайжруулах нь туйлын чухал даа. Заримдаа өвдөх, өвдөөд эдгэх нь дараагийн том өвчлөл аюулаас холдуулдаг гэдгийг хэлье.

    • haliun says:

      vaktsin chin ugaasa tgj uilchildeg shuudee !!! daraa n tuhain uvchnii tarhalt ihsehed bieiin chin darhlaa ali hediin beltgegdsen belen bhiin tulid taridag tghed hiilguulehgui bna gedeg bas buruu oilgolt !!! hiilguuleh setoi vaktsiniig bol hiilguuleh l heregtei harin ter shineer garch irj bgaa jishee n H1N1 zergiin turshilt yavagdah hugatsaa bgagui genet garj irsen olon turlin surug ur dagavartai vaktsinuudiig bol estoi l sanalaaraa bj bolno harin huuhded hiideg vaktsiniig bol hiilguuleh l hergtei … !!!

  17. билгээ says:

    ингэж бодов. дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон бусдыг даваад шин.суд хийх байгууллага байхгүй учир манайхаас “шууд” утгаар эсэргүүцэх юм олигтой гараагүй байх. сайд дарга нар ядаж энэ асуудал дээр манай монголын “хүний нөөцийг” хасая гэж хандаагүй байх. тухайн үед ДЭМБ болон бусдаас өгсөн мэдээлэлд тулгуурласан байхаа. судлаачийн хэлснээр “”””алсуураа””” хуурмаг юман дээр одоо яая гэх вэ дээ. ану-тай адил үхэлтийн коэф:ээр үхэж дээ……………….түрүүлж хүүтэй болох юмсан.

  18. bi says:

    solongost chini ugaasaa em emnelegiin biznes yamar sain hogjson bolood humuus tiishee mongoo uren uren yavaad bdag ni oilgomjtoi haniadnii vaktsin hurtel bdag gee l bodchih ulsiin(ulsiih gedeg ni ugtaa ard tumniih l gesen ug) umiig huun huvichilaad buhniig biznes bolgoj ashig oloh zorilgoor mongond shutsen bolgoj bolohgui gedeg ni haragddagiishde yalanguya ard tumnii sain saihand shuud uilchilj baih estoi huns eruul mend bolovsrol gm salbaruud toriin hatuu gariin dor baih ni etsestee ergeed hun arddaa jinhene utgaaraa uilchilgee ni togs bolno gej boddog gehdee tor ni aviaggui setgeltei hyanalttai boloh estoi

  19. Уншигч says:

    Энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй монгол сайт http://www.ubman.mn

  20. haliun says:

    zaaval hiilgeh vaktsin zuvuldug vaktsin 2 chin ondoo shuudee !!! Germand ene vaktsiniig zuvuldug gej bna gehdee ihenhi ohiduud n hiilguulsen bdag gene . Mun adilhan 3n udaa hamragddag gesen.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: