АМЬТНЫ АРДЧИЛАЛ

Элдэв юм уншиж байгаад заримдаа хачин сонин, марзан гэмээр зүйлтэй их тааралдах. Этологи гээд нэг шинэ шинжлэх ухаан байдаг юм. Амьтны зан үйлийг хүний зан үйлтэй харьцуулан судалдаг эд л дээ. Ихэнхи тохиолдолд хүн чинь амьтнаас нэг их ялгаагүй. Зарим үед амьтад биднээс хамаагүй илүү “ухаантай”. Ингээд амьтны сүрэгт “ардчилал” байдаг тухай нэг сонин мэдээлэл хүргэе.
Амьтны сүрэг бол бараг “улс” юм. Сүрэг хүчирхэг байх нь шийдвэр хэрхэн гаргахаас хамаарна. Амьтанд ч гэсэн шийдвэр гаргах асуудал тулгардаг байна. Тэд “даргаа” сонгохоос эхлээд тун олон юмыг хүнтэй адилхан хийдэг.
Бабуин гэдэг сармагчин хаана амрахаа, болжмор хаана хоол тоншихоо, зөгий үүр засах байраа сонгох гэхчлэн шийдвэр гаргадаг байна. Английн Сассекийн Их Сургуулийн Ларисса Конрадт, Тимоти Ропер хоёр амьтдын нийгмийн зан үйлийн механизмыг судалдаг эрдэмтэд юм.
Амьтад шийдвэр гаргах нь хүнтэй адил бөөн “ашиг сонирхлын зөрчил” үүсгэдэг аж. Ер нь бол амьтдыг дарангуй шийдвэр гаргадаг мэт үндэслэлгүй үзэж ирсэн байна гэж дээрх эрдэмтэд үзжээ. Тэгээд ажиглалт хийж, өөрсдийн тусгай математик загвар гаргаж судалж үзээд амьтдад “ардчилсан” шийдвэр гаргадаг явдал нэлээд байна гэж дүгнэжээ. Учир нь “ардчиллын” ачаар сүргийн доторх эрсдэлийг багасгадаг гэж тэд үзсэн байна.
Ингээд тэд “Trends in Ecology and Evolution” сэтгүүлд “Амьтдын зохицож гаргадаг шийдвэр” өгүүлэл бичиж “Амьтдын дунд ардчилал өргөн тархсан байх ёстой гэж манай загвар үзэж байгаа” гэдгийг тэмдэглэжээ.
Ухаандаа улаан бугын (cervus elaphus) сүрэг хэвтэж босохдоо 62 хувийн “саналаар” асуудлаа шийддэг байна. Чингэхдээ өвөрмөц дуу юмуу хөдөлгөөнөөр “саналаа” өгдөг аж. Саналаа өгдөггүй “нөхдүүд” байдаг ч олонхоо дагадаг гэнэ. Манай Монголын парламентын хэдээс хамаагүй дээр байгаа юм.
Гориллын сүрэг яг гуравны хоёр буюу дийлэнхи олонхийн “саналаар” шийддэг “үндсэн хуультай” байдгийг дээрх эрдэмтэд олж тогтоожээ. Яахав, жаахан чанга хашгирдаг шиг байгаам.
Харин “сонгуулийн эрх” нь амьтан бүрт янз бүр аж. Ухаандаа гориллд бол зөвхөн насанд хүрсэн эрчүүд “саналын” эрхтэй. Харин африкийн буйвал үхэрт бол “хүүхнүүд” нь асуудалд “оролцоно”. Гамадрил (papio hamadryas) буюу нарийн хамарт сармагчин бол бас л дан эрчүүд асуудал шийднэ гэхчлэн.
Гэхдээ хүүхнүүд “засгийн эрх” барихад нэг их сайн юм болдоггүй гэнэ. Ер нь эмэгчингүүдийн хүүхэд гаргах, хүмүүжүүлэх үүрэг түгээмэл зүйл аж. Энд манай соёлт хүүхнүүд арай гомдохгүй байх гэж найдана. Мөн “дарангуйлагчтай” жижиг бүлэг сайн, “ардчилалтай” том бүлэг сайн юм гэсэн…
Энэ “онолыг” их шүүмжилдэг юм гэсэн, гэхдээ ямар ч гэсэн Монголын парламентаас хамаагүй дээр болохоор нь сонирхуулж байгаа юм. Тэднийг “сармагчин” гэж хараачихаад яваад байсан чинь “магтаад” байсан хэрэг байж…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to АМЬТНЫ АРДЧИЛАЛ

  1. GNS says:

    76 ч нээрээ амьтанаас дор шүү. Ичиж үхмээр хогнуудаа даа тэгээд…

  2. bi says:

    sonirholtoi um manai uls ardchilaltai baij bolnoo gehdee ooriin horsondoo zohitsson mongol ardchilal baisan tohioldold mongol shig jijig orond *daranguilagchtai* jijig buleg sain gedeg shig diilenhed ajil uilseeree huleen zovshoorogdson udirdagchtai baij huchirheg bolj bolno bidnii tuuh eniig helne bidniig zangidan araasaa daguulj chadah tiim l udirdagch hyataduud mongolchuudiin ene sul tal deer sain toglodog um shigee

  3. Altai says:

    ter 76-g bid nar songoson shuu dee yuunaas ichix gej. Ganaa ax ingexed yuugaar yamar orlogoor ger bulee tejeedeg xun be. Xeterxii buduuleg ch gesen ene medmeer yum baixiin.

  4. B. Jamts says:

    Энэнээс хойш түүнээс цааш тэр 76 ухныг сармагчинтай зүйрлэж давруулахгүй байх хэрэгтэй юм байна. Их сонирхолтой сэдэв хөндсөн судлаачид талархал илэрхийлье! Ер нь тэр шоргоолж, зөгий энэ тэрийн зохион байгуулалт, дэглэм сонин байна байх шүү. Мэр сэр уншиж байсан санагдах ч мартаж дээ.

  5. Anonymous says:

    ямар ард түмэн байна тийм төр байдгаа гэж

  6. Мөнхболд says:

    Сонирхолтой мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Би таны фен болоод байгаа шүү. Мөнхболд

  7. ddd says:

    Baabaariin yaridag ardchilalaas deer yum baina. Mongolchuud unendee amitnaas dor baigaa shuu

  8. Aldaraa says:

    Бид тэдэнд дорвитой нөлөөлөх хуулийн заалт байхгүй ба тэд өөртөө зориулж хуулиа боловсруулж хэрэгжүүлдэг бас халдашгүй дархан энэ тэрээ гээд бүр мань мэтээс өөрсдийгөө тусгаарласан Ядаж хууль санаачлах эрх нь тэр саарал ордонд ажилладаг гаруудад байдаг Тэдний хоорондын маргаан зүгээр л өөрийн эрх ашиг хөндөөд байгаагаас болдог 20 жилийн дараа сая нэг УИХ-ын гишүүн эргүүлэн татах эрх яригдаад байгаа Нөгөө талаас сонгогчид өөрийн хуучин үзэл бодлоо шинэчлэх хэрэгтэй Элдэв амлалт ямар нэгэн юм харсан тэр сонгох хүндээ найдсан байдалтай Үнэндээ бол сонгогчид нь зохион байгуулалт мэдээлэл муутай Олсон үнэн мэдээлэлийг нь няцаахад амархан эргэлздэг Дэвшүүлж байгаа нам гэхэд бүгд нь зөрчилтэй ямар нэгэн хулгай луйварт холбоотой гарууд эсвэл хулгай луйварын үнэр авсан хүнийг дэвшүүлнэ Хоорондоо тэр хулгайчаас тэр хулгайч нь арай дээр гэж яриад сонгодог

  9. xxx says:

    Tegvel mongolchuud ardchilsan amitadaas dor yum baina l daa.

  10. Odloi says:

    Амьтад тодорхой хэмжээгээр “сэтгэдэг” байх нээ.

  11. Гоё үг says:

    Тэднийг “сармагчин” гэж хараачихаад яваад байсан чинь “магтаад” байсан хэрэг байж…

  12. Guranz says:

    yamar ard tumen bna tiim tor bnaa gedeg

  13. berlinees says:

    Berlind baih zoo park-d 76-aa ayaluulaad bur chimpanzegiin uurend heden jil bolgood irvel saijrah yum bn lda.

  14. Болд says:

    Анхдагч дохионы хэлбэрийнхэл яриагаараа л хүн амьтнаас ялгаатайгаас бусдаар ижил гэж судалж таниад бгаашд. Мэдээж сэтгэхүй ухамсарын түвшний хөгжил өндөр гэх байх л даа гэхдээ энэ ардчилалтай амьдардаг гэж мэдэгдээд бгаа шигээ тэд дараа ямар ч нээлтээр юуг ч гаргаж мэднэ дээ. Бүх амьтад бидний мэдэхгүй тусгай хэлний кодтой бгаад хүмүүсийг өрөвдөн өршөөж өмгөөлж амьдардаг ч байж болийшд. Магадгүй Монгол маань өдий дайны сөхөрчихгүй 76-гаар сүйтгэгдчихгүй яваан энэ нутаг дээр амьтадын ач нөлөө ч байж болийшд кк. Ялаа та 2 юугаар ялгаатайн адилхан иддэг унтдаг үрждэг үхдэг ??? харин ялаа нисдийшд та яагаад ч амжихгүй гэхчлэн бодол доо.. хүн та даруухан эелдэг хүнлэг ухаалаг зөв амьдарвал яасийн гээл цаадуул чинь шуугиж бна лээ шүү хүмүүсээ хэхэ.

  15. Adonis says:

    Nogoo talaas ni harval ene ardchilal gedeg zuiliig togs sain heregjuulj chadval edgeer amitad shig boloh ch ym uu?…suregiin olonhiin shiidver ni zov bdag uu gedeg deer sudalgaa hiij uzeh l heregtei bh…amitan hun 2iin ylgaa ni oyun uhaanaas gadna baigaliin zon gedeg zuil bdag…amitad olonhooroo baigaliin zongoo dagaval ter ni amid uldeh bolomjiig avchirdag bj bolno…harin hun zon sovingooroo shiidver gargah chadvaraa geechihsen iim ued olonhiin sanal sain yridag esvel hund setgegdel uldeej chaddag humuusiig l deesh gargana…tegeed ene ginjin tsuvaa tasrahgui urgeljilseer bgaad etsestee sarmagchin torhondoo orno…bidnii ardchilaliin ireedui iim zuilruu hotolno…america-g odoo har l daa…ehleed toriin nariin bichig ni har huuhen bolloo…daraa ni yronhiilogch ni har bolj bna…sarmagchin torhondoo orood bgaa ym bish uu!!!

  16. Adonis says:

    Magadgui Darvin neg zuil deer aldsan bh…Hun bichnees uussen bish…Bich hunees uussen gedeg deer…tegvel ter hun ch bish bich ch bish oldvoruudiig tailbarlah bolomj garch ireh bh

  17. Anonymous says:

    Та нар эндээс нөгөө талыг харахгүй байх юм. Демо-Иргэн, Крат – Засаглал. Эндээс хэн чадалтай нь Олигархи нь төрийн нэрээр ардуудыг захирдаг . Амьтад харин шийдвэрт оролцдгоор уншигдаж байгаа. Эндээс иргэдийн оролцоотой Мэдээлэлтэй нийгэмжсэн иргэний ардчилал түлхүү харагдана. Ялгаа бага шудрага тогтолцоо

  18. gankhuyag says:

    Амьтад яг чамтай адилхан нэргүй байдаг юм. Бодвол чам шиг “цэцэрхэх” дуртай л байдаг байх…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: