ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Манайх төр засгаа байгуулсан эсэх нь мэдэгдэхгүй байхад энэ дэлхийд гэх нь хаашаа юм юм, хоёр хөршид олон л юм өөрчлөгдөж байна. Би судлаачийн хувьд хараад л сууна. Ямар хэлэх, сонсох төртэй биш, яахав зүгээр сууснаас ард түмэндээ дуулгаж байгаа царай нь энэ…
Хятадууд
Хятадын нүүрсний хэрэглээ 2011 онд 3.425 миллиард тонн болж, улс орныхоо хэрэглээний 68,8 хувийг бүрдүүлэх болжээ. Энэ нь Хятад цэвэр “нүүрсний орон” гэсэн үг юм. Гэтэл дэлхийд энэ үзүүлэлт 30 хувиас бага байдаг байна. Зөвхөн эдийн засгийн өсөлтийг л анхаардаг байсан хятадууд сүүлийн жилүүдэд чанарыг анхаарах болсон нь зүйн хэрэг юм.
Эрчим хүчний нөөцийг судлах Хятадын нийгэмлэг гэж байдаг юм байна. Тэд “Хятад дахь эрчим хүчний тухай 2012 оны илтгэл”-дээ: Хятадын эрчим хүчний бүтцийг стратегийн хувьд засвар хийж, нефть, хий болон нар, салхи, усны зэрэг эрчим хүчний экологийн цэвэр сурвалжийг илүүтэй ашиглах нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Юй Яньшань “эрчим хүч хэмнэх, хүлэмжийн хийн асуудал их ноцтой байгаа нь стратегийн засварт зайлшгүй хүргэнэ” гэжээ.
Саяхан Өрөмчид болсон “Хятад-Евроази” хоёрдугаар үзэсгэлэн дээр Хятадууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Эрчим хүчний Клуб байгуулах асуудлыг эрчимтэй хөндөв.
Бүс нутгийн эрчим хүчний экспертүүдийн зөвлөгөөн дээр Хятадын Эрчим хүчний Удирдах Газрын Олон улсын Хамтын ажиллагааны хэлтсийн төлөөлөгч Вэй Сяовэй: “Клуб байгуулах ажлыг бид аль эрт эхэлсэн. Одоо клубыг хурдан байгуулах зохих арга хэмжээг идэвхитэй авч байна” гэж мэдэгдэв.
Хятад энэ саналыг 2004 онд анх тавьж байсан боловч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын санал зөрөлдөөний улмаас хэрэгжээгүй байссан юм.
Энэ нь юу гэхээр Хятадын эрчим хүчний стратегид зарчмын өөрчлөлт гарч байна. Энэ нь хамгийн түрүүнд нүүрсний салбарыг хөндөж байна. Энэ нь манай нүүрс зардаг баагийнуудыг “шуудайтай нүүрс” зарах гэж байхад нөхцөл байдал огт өөр болж байна гэсэн хэрэг.
Хятадын нүүрсний бараг гуравны нэгийг 12.000 жижиг уурхайд олборлодог. Энэ нь нийт уурхайн 85 хувь болно. Ингээд 2015 он гэхэд жилд 100 сая тонн нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай 3000 орчим уурхайг хааж том орчин үеийн уурхай болгоно. Гэхдээ баруун өмнөд мужуудад голдуу хаах бөгөөд нүүрсний гол мужууд нэг их хамаарахгүй. Мөн энэ нүүрсний нийт олборлолтод нөлөөлөхгүй. Жишээ нь Хятадууд 2011 онд 3,52 миллиард тонн нүүрс олборлосон бол 2012 онд 3,65 миллиардыг олборлоно.
Оросууд
Оросын нүүрсний компаниуд хүчээ нэгтгэж эхлэв. Тэд “Нүүрсний аж үйлдвэрийн ажил олгогчдын Бүх Оросын салбарын Нэгдэл” гэсэн жигтэйхэн урт нэртэй байгууллага байгуулав. Энд Кузбассразрезуголь, En+, Распадская, Мечел-Майнинг, Южкузбассуголь, Белон, ГПК Монтем, ООО «Березовский», Воркутауголь зэрэг бүх томчууд оржээ. Бусад нь “элсэх” гэж дугаарлаж байгаа гэнэ.
Энэ байгууллага үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажиллана гэж ярьж байгаа боловч хамгийн гол асуудал нь “нийгмийн хариуцлагын асуудлаар нэгдмэл стандарт” боловсруулах явдал гэж ойлгогдож байна. Оросууд нэгдэж чадаж байна.
2030 он гэхэд нүүрс олборлолтыг 430 сая тонн хүргэж, нэг ажилчны хөдөлмөрийн бүтээмжийг 5 дахин өсгөнө гэж төлөвлөжээ. Чингэхдээ үндсэн фондын элэгдэл одоо 70-75 хувь байгааг 20 хувь болтол багасгах аж. Тэд бүх техникээ шинэчлэх нь. Мөн нүүрс зөөх зайг 1,2 дахин багасгана.
Дорнод Сибирийн нүүрсний хувийг 25,8-аас 32 хувь, Алс Дорнодын хувийг 9,7-оос 15,2 хувь болтол өсгөнө. Одоо нүүрс баяжуулалт 40 хувь байгааг 2030 онд 60 хувь болгоно гэнэ. Тэгээд олборлож буй нүүрсний 80 илүү хувьд ялгах, баяжуулах, гүн боловсруулах, хийжүүлэх зэрэг ямар нэг боловсруулалт хийх аж. Боловсон хүчнээ одооноос иж бүрэн бэлтгэнэ гэнэ.
Энэ хооронд Азид ган үйлдвэрлэлтээр гуравдугаарт ордог Өмнөд Солонгосын POSCO компани Якутын Элгэний коксждог нүүрсний орд газрыг ашиглах саналаа дөнгөж сая Оросуудад тавиад байна. Ингээд Оросын “Мечел” Солонгосын “POSCO” хоёр нийлэх нь байна даа…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

15 Responses to ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨӨРЧЛӨЛТ

  1. bilgee says:

    Орос ах нар нэгдэхнийн хувьд маш сайн чадаж байгаа шүү. Тантай санал нэг байна. Гэхдээ энд янк бүрийн арга хэрэглэж байх шиг. Ухаандаа Березовский өөрийн компаний хувьцаагаа дарамтад орж Абрамовичд зарсан гээд байгаан. Энэ шиг дарамт хийж Монголд явуулбал ямар бэ? Эрчим хүч түгээлтийн аварга компанийг(Federal Grid Company) 60 гаруй а.а.н-ийг нийлүүлэн байгуулсан байгаам. Манайх бизнесийн орчин нь болохгүй байнуу бусад орчин болохгүй байнуу, та юу гэж бодож байна?

  2. gankhuyag says:

    Австралийн үерийг “ашиглаад” Оросууд босоод ирлээ ш дээ. Одоо Хятадууд нүүрс авсан ч үнэгүй шахуу авна. Энэ үерийг “ашиглаач” гэж би орилохоороо нэг болсон. Ямар хүний үг, авдаг төртэй биш. “Орчин” нь болохгүй байгаа юм огт байхгүй. Ер нь ингэхэд “орчин” болохгүй гэдэг бол усан тэнэгийн үг…

  3. bilgee says:

    1.-д бичихдээ бусад Монголын орчин гэдгийг тодруулах байж. жишээ нь төмөр зам барих зөвшөөрөл өгчихөөд хэдэн жил хүлээ гээд байвал яах вэ? 2-р ээлжийн т.замын байгуулалтад оруулдаг явдал, бас тэгээд замаар зөөхөөр Баттулга сайд асан нь зогсоочдог. гэх мэт.. Одоо ч тэгээд бурхан 1 өдрийн дотор тэр урагш явсан т.замыг хийгээд өгсөн ч хэрэггүй л болох гээд байнааа даа

  4. gankhuyag says:

    Чамайг хэлээгүй юм шүү. “Төрийг” хэлж байна. Одоо “эрх зүйн орчин бүрдээгүй” гэж хэлбэл хууль байхгүй гэсэн үг. Хууль хий, батал, гарга гээд УИХ байгаа. Тэрийгээ хийж чадахгүй “эрх зүйн орчин бүрдээгүй” гэж ярих бол гэмт хэрэг…

  5. bi says:

    hyatadiin baiguulj bui erchim huchnii klubiig anhaaraldaa avch tend erh ashigaa oruulj chadaad torol buriin eh uusvereer bolovsruulan gargasan erchim huchiig uildverlej erchim huchnii dutagdaltai bus nutag ruu exportolovol saihnaa tatvariin divaajin gedeg shig erchim huchnii divaajin uls bolchihood oorsdoo arabuud benziniig yamar baga uneer heregledeg shig bid erchim huchee hamgiin baga uneer hereglej tuuniigee dagaad buh umnii une buuj manaid uildverlesen buteegdehuun baga ortogteigeer garch orsoldogchidiig hyamd uneeree buulgan avch mongoliin kompaniud avraga tom delhiin korpoatsiud shig osch tomorvol mongol hend ch diildehgui ergeed ezen gurnii uye shig huchirhegjine biz ingehiin tuld mongolchuud dotroo uchraa olj erh ashigaa negtgej orosuud shig negdeh heregtei bn 2 horshiin husel bol mongoliig monhiin yaduu bailgaj heregtseet zuilee mongoloos nohon hoorond ni urgelj alaldulan oor umnii tuhai bodoh zavgui bailgah um

  6. Anonymous says:

    ta ene mongolchuudiin hootsoldood baigaa tsomiin erchin huchnii talaar bichih bodol baigaa yu? yalanguya uran olbortlolt, shar nuntag gargaj avah tuhaid. bid nar henii heregtseeg hangaj, henii hogiig bulahiin tuld iim yumand orootsoldoh ystoi ve?

  7. gankhuyag says:

    Чи нэрээ нуучихаад “захиалга” өгөөд л. Би баадуураад бичээд л. Тэгээд би Монголын “шударга” шүүхээр ороход “чи” ор тас алга болчихдог л байхгүй юу…Чамаас арай арчаатай хүн байсан бол Таныг бичвэл би ингэж оролцоё, дэмжие гэх байсан…

  8. мөнхболд says:

    ҮНЭНДЭЭ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ БИЗНЕС УЛС ТӨР-БИЗНЕСИЙН БҮЛЭГЛЭЛИЙН АСУУДАЛ БОЛСОН. ТЭДЭНД ИЙМ БАЙДЛААР БАЙЛГАХ НЬ АШИГТАЙ БАЙГАА. УУЛ НЬ НҮҮРСНИЙ БИРЖ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭСЭН БОЛ МОНГОЛ УЛСАД АШИГТАЙ БАЙХ БАЙСАН. ОДОО МОНГОЛЫН НҮҮРС ХЯТАДЫН ВИНСВЭЙ БОЛОН ШИНЬХУА ГРУППЫН УДИРДЛАГАД ОРЧИХСОН ШҮҮ ДЭЭ. НЭГТГЭЕ ГЭВЭЛ ХЯТАДААС АСУУ. БАЙДАЛ ИЙМ Л БАЙНА. НҮҮРСНИЙ ДАРАА ТӨМӨР, ЗЭС, АЛТ ГЭЭД БҮГД АРААС НЬ ЯВЖ БАЙГАА. АСУУДЛЫГ НААШТАЙ ШИЙДЬЕ ГЭВЭЛ ХЯТАДЫН ЛОГИСТИКИЙГ СУДЛАХААС ӨӨР АРГАГҮЙ. ГЭВЧ БИДЭНД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ АСАР ИХ НӨӨЦ БАЙНА. ТЭР РҮҮ ИЛҮҮ АНХААРМААР ЮМ ДАА.

  9. Болд says:

    “Хууль хий, батал, гарга гээд УИХ байгаа”… “Та” сонгогдоод хууль батал гэж “сонгууль” болдог…

  10. mon says:

    tanii shine bichleg ygd http://mn.wordpress.com/#!/fresh/ ene heseg dr gardaggui yum be?

  11. orion says:

    Huiten tsumiin urval COLDFUSION esvel LENR gedeg bodit zuil bolhod ih oirhon bolood irlee. Coldfusiong onoliin huvid butehgui (tailbarlaj chadahgui geh ny zuv baih) uchir sudalgaa hiisen hun baiguulagiig shahaj havchih patent olgodoggui,huleej avdaggui bsan. Getel ene sariin eheer Hyatad uls Brillion Energy Corporationgiin tehnologid patentiin batlamj gargalaa. Tegenguut amerikiin hurungu oruulagch kompani 20 saya dollariin hurungu oruulalt ene kompanid hiiheer bolj bna. Ted coldfusiong onoliin huvid tailbarlaj chadsan buguud ene utgaaraa hamgiin turuund togtvortoi ajillah energiin uusver hiij chadna gej bgaa. Herev ene tehnologi garaad irvel busad buh erchim huchnii uusveruud utga uchiraa aldan. Barag unegui shaham radiats bolon hulemjiin hii gargadaggui tsever tehnologi. Deerees ny uildverlehed mash hyalbar. Herev ene tehnologi garaad irvel Mongoliin nuursnii asuudal hetsuuhen boloh ny oilgomjtoi gehdee tuunii orond delhii dayaraa hyamd energiin eh uusvertei bolj hun turulhtnii amidral ers deeshleh zam tavigdan gesen ug. Mongolchuud bid ch bas. Coldfusion butehgui bol … yaahav nuursee zaraad l suuya.

    http://www.brillouinenergy.com/

  12. Ганболд says:

    Эрчим хүчний энэ клубт нэгдэх зэргээр /нүүрс шуудайлж худалдаалахаас өөр мэдлэг, мэдээлэл, хүсэлгүй хүн сүгүүд/ улс орондоо хэрэгтэй олигтой томхон бодлогын юм хийхгүй, хийгээсэй тэнд энд тийм бна гээд хэлээд өгч бгаа судлаач мэргэжилтэнийхээ үгийг сонсдоггүй төрд шургалж өөрсдийгөө төр гээд итгэчихсэн шааруудыг зайлуулбал Монгол улс амархан хөгжиж ёстой улс шиг улс болно доо. Дээрхи Болд гэх ижил нэрээр сэтгэгдэл бичигчээс холдохын тулд цаашдаа бүтэн нэрээрээ Ганболд гэж бичиж байхаас арай дагаад Ганболд гараад ирчихгүй гэж найдая хэхэ

  13. Ганболд says:

    Хүйтэн цөмийн урвалаар эрчим хүч гаргадаг болчихвол дэлхий нийтээрээ хямд эрчим хүчтэй болохоор өнөө өсгөөд байсан таваарлаг амьдрал алга болж хүн төрөлхтөн жинхэнэ иргэншсэн оюунлаг хөгжлийн замаар орж дэлхийн удирдлагыг далдаас баригчдаас салчих гээд бгаа тул мөддөө нэвтрүүлэхгүй бхоо. Яахав нөхдүүд хямд үнэ, хэрэглээний боломж ихсэлтээс дэлхийг хамарсан их хямрал сүйрэл эмх замбараагүйдэлт үүсч нийгмийн тогтворгүй байдал гаарч баларна гэсэн шалтаг гаргаад хүн төрөлхтөнг зөв явуулчих олон боломж бололцоог тушин бгаал даа.

  14. Жавхлантөгс says:

    Манайханы Эрчмийн салбарт үзүүлж ахиц дэвшлийг хурдацгах хэрэгтэй ч гэсэн бусад том хөрш орнуудаасаа сайн суралцаж алдааг н давтахгүй байх нь чухал. мөн хамгийн гол зүйл болох мэргэжлийн боловсон хүчний асуудлаа дээд зэргээр хангах нь зүйтэй. аливаа салбарын мэргэжлийн боловсон хүчин хангалттай байх нь өрсөлдөөнийг үүсгэж жинхэнэ чанартай зах зээлийг бий болгож чаднав

  15. Ганаа says:

    Жавхлантөгсөө. Чамд их баярлалаа. Гэхдээ нэг асуудал байна аа. Та бидний сэхээтнүүд ийм ерөнхий асуудал яриад хэрэггүй байх аа. Яг тодорхой санал дэвшүүлбэл зүгээр бус уу. Таны энэ санааг дунд сургуулийн хүүхэд ч мэднэ. Уучлаарай. Энэ блог нийгмийн дунджаас дээш мэдлэг мэдээлэлтэй хүмүүст зориулагдсан юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: