СУРГУУЛЬ БИШ, СИСТЕМ

Саяхан Өмнөд Солонгост баахан баячуудыг бөөнөөр нь баривчилжээ. Hyundai Motors-ын дэд ерөнхийлөгчийн хүү болон бэр, Doosan компанийн ерөнхийлөгчийн бэр зэрэг нийтдээ 60 орчим хүнийг гэр бүлээр нь баривчилжээ. Яалаа гэж ?! Тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж хүүхдүүдээ элит сургуульд оруулах гэсэн гэмт хэрэг үйлдсэн гэнэ. Манайд бол хуцваа л байхгүй юу. Хүүхдээ “сайн сургуульд” оруулж болохгүй юу, нөгөө “ардчилал”, “хүний эрх” энэ тэр хаа байна гээд л дайрах нь мэдээж ш дээ. Гэхдээ боловсролын системийн үндэсний шинж, шударга байдал, тэгш байдалд ардчилал, хүний эрх ёстой падгүй юм байна. Энэ тухай өгүүлье.
Энэ эцэг эхчүүд удаан хугацаагаар гадаадад байсан, давхар иргэншилтэй гэсэн хуурамч баримт бичиг 50.000-100.000 доллараар олж авдаг юм байна. Тэгээд тэр бичгээ үзүүлээд хүүхдүүдээ “гадаад сургуульд” өгдөг аж. Гадаад сургууль гэдэг нь англи хэлээр хичээллэдэг, англи, америк программаар хичээллэдэг сургуулиудыг хэлдэг юм байна.
Солонгосын дээдсийн хүүхдүүд голдуу англи, британийн их дээд сургуулиудад гадаадад сурдаг, эцэг эхчүүд нь хүүхдүүдээ ахлах ангидаа англи хэл үзвэл зүгээр гэж үздэг юм байна. Харин Солонгосын нийгэм үүнээс огт өөр үзэл бодолтой байдаг аж.
Солонгосын боловсролын систем хатуу стандарттай, бас хатуу эгалитаризмтай (тэгшитгэл) байдаг аж. Ер нь Зүүн Азийн бүх орнуудад боловсролд ихээхэн нухацтай ханддагаараа дэлхийд дээгүүр ордог аж. Энэ бүс нутагт олон зууны турш түшмэлийг сонгох төрийн шалгалтын систем байсан бөгөөд энэ нь нийгмийн шатаар өгсөх баталгаа болж байсан аж. Иймээс боловсрол дахь шударга ёсыг нийгмээрээ хүндэтгэж, одоо болтол хатуу загварт барьдаг байна.
Иймээс Зүүн Азийн хамгийн алс бөглүү газрын ядуу атлаа авъяастай залуу хичээл зүтгэл гаргаад улсын шалгалт давж чадвал ямар ч амжилтанд хүрч чадна гэсэн итгэлтэй байдаг аж. Амьдрал дээр ийм тохиолдол цөөн ч хамгийн гол нь боломж нь байдаг аж. Нийгмийн шатаар шударгаар өгсөх энэ боломж нь өөрөө үнэт зүйл болж өгдөг байна.
Гэвч сүүлийн хагас зуун жилд байдал өөрчлөгдөж, күнзийн сурталт төрийн шалгалтын оронд их дээд сургуулийн элсэлтийн шалгалт бий болжээ. Гэсэн хэдий боловч уг зарчим хэвээрээ үлдсэн байна. Энэ агуу зарчим дараах агуулгатай:
Авъяастай, хөдөлмөрч ямар ч хүн хамгийн доод гаралтай эсэхээсээ үл хамааран нийгмийн дээд ангид орж болно. Энэ боломжийг зөвхөн боловсролоор дамжуулан олж авах ёстой. Иймээс хүнийг шилж авах нөхцөл дээд зэргийн тэгш байх ёстой, энд гадаад нөлөөлөл, ялангуяа санхүүгийн нөлөөлөл байх ёсгүй.
Надад бол энэ зарчим үнэхээр таалагдаж байна. Үүнийг манайд үг дуугүй нэвтрүүлэх ёстой гэж бодож байна.
Солонгосын дунд боловсрол үнэ төлбөргүй. Бараг бүх хүүхэд стандарт хөтөлбөрөөр суралцдаг. Бүх сургуулиудыг улсын төсвөөр санхүүжүүлж, ойролцоогоор ижил материаллаг нөхцлөөр хангадаг байна. Харин ирээдүйн төлөвлөгөө, сонирхол зэрэгтээ нийцүүлэн судлах хичээлээ сонгох боломж зөвхөн ахлах ангид орсон хойно л бий болдог байна.
Солонгост гадаад хэл, байгалийн ухаан, урлаг, спорт зэргээр төрөлжсөн тусгай сургуулиуд цөөн байдаг аж. Гэхдээ ийм сургууль ердөө 104 байгаа нь нийт сургуулийн 1 хувь хүрэхгүй байна гэсэн хэрэг юм. Эдгээр сургуульд маш хатуу уралдаант шалгалт өгч элсдэг ба нэг ороод авбал дээд сургуульд орох магадлал сайтай гэнэ. Тусгай сургууль байвал их мөнгөөр орж болдог тэнэг заншил тэнд алга байна.
Солонгосын боловсролын системд дээд сургууль элсэгчийн ирээдүйн нийгмийн амжилтын баталгаа болдог учраас их чухал аж. Сөүл, Корё, Ёнсе гурваас бусад нь нэг их сүрхий эд биш гэнэ.
Рейтингээрээ эхний аравт ороогүй их сургуульд орвол “сайд болно” гэж саналтгүй юм байна. Би буруу ойлгоогүй бол хүний ажил амьдрал төгссөн сургуулийнхаа рейтингээс хамаардаг юм шиг.
Манайд их нэр хүндтэй сургууль их үнэтэй гэж боддог. Гэтэл тийм биш аж. Тэнд хамгийн гол зүйл нь сурлага байдаг аж. Жишээ нь Сөүлийн их сургууль жилд 6000 доллар авч байхад түүнээс муу сургуулиуд 9000 $ авдаг байна.
Боловсролд танил тал харах, мөнгөөр зодохыг солонгосчууд тэвчиж чаддаггүй нь ийм учиртай юм байна.
Тэнд дунд сургуулийг дээд сургуульд элсэн орох инкубатор гэж үздэг учраас аль болох тэнцүү, адил тэгш нөхцөл бүрдүүлэхэд хамаг анхаарлаа тавьдаг байна. Тиймээс стандарт сурах бичиг, стандарт хувцас, стандарт тоног төхөөрөмж, стандарт байр танхим, ер нь бүх юмыг стандарт байлгадаг байна. Ялгарах юм нь авъяас, хөдөлмөр гэсэн хоёрхон зүйл байдаг аж.
Дээр дурдсан баян эцэг эхчүүд энэ дүрмийг зөрчиж хүүхэддээ илүү нөхцөл шударга бусаар бий болгох гэж байгаад хуулийн дагуу шийтгүүлж байгаа юм байна.
Солонгост “завод, сонин, усан онгоцны” эздийн хүүхэд худалдагч, слесарийн хүүхдээс ялгаа байхгүй адилхан нөхцөлд сурах ёстой гэж үздэг гэнэ. Энэн шиг үнэн юм гэж хаана байна.
Баяны хүүхэд ухаантай, ядуугийн хүүхэд тэнэг гэж хаа ч байхгүй л дээ.
Үүний нөгөө талд хүүхэд болгон өөр өөр, иймээс тэрхүү авъяас чадварыг нь хөхиүлэн дэмжиж, хүүхдийн хувийн онцлог, хүсэл сонирхол дур хүслийг харгалзан сургах ёстой гэсэн “барууны зарчим” байна. Энэ нь байж болох л зүйл. Үүнийг манайхан зарлан тунхагладаг авч огт биелүүлж чаддаггүй.
Гэхдээ энд ч гэсэн авъяас чадвар, хөдөлмөрийг мөнгөөр худалдаж аваад бай, юу ч хийхгүй залхуу хүүхдүүдийг хувийн онцлог гэдгээр толгойг нь илээд бай гэсэн агуулга огт байхгүй ш дээ.
Энэ утгаар манай сургуулиуд шударга бус гэж юу болохыг хүүхдүүдэд жинхнээсээ зааж өгдөг газар болсон нь хэн бүхэнд тодорхой.
Миний хувьд манайх гадаадын сургуулиуд болон хөтөлбөрийг нь хараад хуулаад байсан болохоос биш, нийгмийн гүн ухаан, ёс суртахууны үндэс, уламжлал, өөрийн онцлогоо ерөөсөө харгалзаагүй хамаг юмыг холион бантан болгожээ гэж дүгнэж байна.
Ингээд манай боловсролын систем бидний хойч үеийг залхуу байхад сургах, сэтгэхгүй байхад сургах, шударга бусад сургах, өөрөөр хэлбэл нийгмийн хамгийн муу муухайд сургах гол газар болжээ гэж ямар ч эргэлзээгүй дүгнэж болно. Хүүхдүүдийг муу муухай болгонд сургаж байвал тэр системийг эвдэх л ёстой.
Наад зах нь юуны өмнө эцэг эхийнх нь мөнгөөр хүүхдийн сурлагыг хэмждэг адгийн тэнэг, бусармаг явдлыг үүрд устгамаар байна ш дээ.
Хараад байхад сүүлийн жилүүдэд дорнын боловсролын систем илт сайжирсан байна. Хятад, малайз, сингапур, туркийн боловсролын систем надад үнэхээр таалагддаг. Уг нь Оросоос авсан манай боловсролын систем шилдэг нь байсан атал Баабар энэ хэд дайрсаар байгаад сөнөөгөөд хаясан л даа. Энэ бүгдийг харьцуулж байгаад өөрийн систем гарган авч яагаад болохгүй гэж ?!
Хэрэв надаас асуух юм бол би ямар ч эргэлзээгүй солонгос маягийн дорнын систем авна гэж хэлэх байна.
Яагаад гэвэл манайд амьдралынхаа төлөө шударгаар зүтгэдэг, тэмцдэг, сэтгэдэг хүүхэд цөөрөөд байна. Эрхлүүлсээр байтал энэ хэдэн хүүхэд чинь тоглож зугаацахаас өөр юм мэдэхээ байж байна ш дээ. Эрдэм ном сурахад эрх чөлөө, эрх нэг их гол асуудал биш, харин ёс суртахуун, шударга ёс хамгийн гол асуудал.
Манай Монголд нэлээд “чанга”, “хатуу сахилга баттай”, хамгийн гол нь шударга боловсролын систем илүү таарах нь ямар ч эргэлзээгүй. Иймээс сургууль, хөтөлбөр биш, систем ярих цаг болсон байна…
Боловсролын яам нь өөрөө боловсролгүй байхад систем ярих ч хэцүү асуудал боловч өнөөгийн боловсролын өөрчлөлт манай боловсролгүй яамыг хүлээж байгүй л байх…
Өөрсдийнхөө гараар хойч үеэ “алчихаад” ардчилал, “иргэний боловсрол” энэ тэр гэж хөөрцөглөх ч яамай л байна…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

36 Responses to СУРГУУЛЬ БИШ, СИСТЕМ

  1. Нацаг says:

    Маш чухал сэдэв!

  2. ccc says:

    Solongosiig yag huulah bish Mongol bolovsrol bii bolgoyo gej bichjee oilgoloo. Yos surtahuun ulamjlal, unet zuiliin huvid Solongos Mongol 2 tes ondoo undestnuud yum bilee. Unendee manai bolovsroliin salbart manguunuud ajilladag shuu dee. Ter Cambridge bol shal hudlaa shuu

  3. Bayar says:

    Uneheer 100 huvi sanal neg bna

  4. Энд Сингапурт боловсролын айхавтар бодлого барьдгийг охиноо нэгдүгээр ангид оруулах гэж хөөцөлдөхдөө сая олж харлаа. Сингапур бол яг л Солонгос шиг хүн болгоны тэнцвэрт байдлыг айхтар барьж байна. Бүр хүүхдээ оруулах гэж очерлохдоо хүртэл түрүүлж ирснийг нь түрүүлж авна гэсэн юм байхгүй, манайхны байрны сугалаа шиг юм хийгээд хүүхдүүдийг нь сонгон авч байна лээ. Үүн шиг шударга юм гэж байхгүй шүү дээ… нөлөөтэй хүн нь хүүхдээ сайн сургуульд эхэлж оруулна гэсэн асуудал байхгүй байна. Хүний газар ч айхтар байна даа…

  5. Almabek says:

    Одоо яахавдэ, хэлдэг хүн байхгүй хийдэг хүн алга байна шүү дээ, Та ингэж бичиж байсанаас салбарын сайд болох гэд үзээч

  6. gankhuyag says:

    Лууяа. Мэддэгээрээ чамайг нэг сайн загначихъя. Чи үүнийг сайн мэддэг байсан. Охиныхоо сургуулийг хөөцөлдөхөөсөө бүр өмнө. Худлаа гэж үү. Тэгээд чи дуугүй явсан. Яг өөрийн охиноо хөөцөлдөөд ч бас л дуугай байсан. Дотроо үглээд л. Одоо намайг бичихээр л дуугарч байна, тийм үү. Одоо чи түрүүлж дуугарах ёстой, энэ бол миний биш, чиний, Та нарын үүрэг. Яагаад гэвэл би чам шиг залууст итгэдэг…

  7. gankhuyag says:

    Алмабекээ. Би сайд хийвэл нэлээд хэдэн хүнийг цаазалсны дараа л хийнэ. Нээрээ шүү…

  8. Almabek says:

    Яагаад сайд болоход хүн цаазлах гэд байна

    • Хүлээж авлаа. Таньд загнуулах нь нэр төрийн хэрэг. Буцаж очоод чадах бүхнээрээ дуугарна. Бас таньд итгэж байгаа шүү. Сайхан мэдээлэл үргэлж өгдөгт баярлалаа. Ямар ч байсан тархиндаа боловсруулаад, нетээрээ дуугараад сууж л байя. Амжилт хүсье таньд…

  9. gankhuyag says:

    Өөрөө бодож ол л доо. Чи л өөрөө сайд бол гээ биз дээ. “Цаазлуулахаас” айгаад байвал больж л байхгүй юу…

  10. Bataa says:

    Байнгын уншигчын анхны сэтгэгдэл. Би өөрөө туркэд төгссөн л дө. Багш нар нь хэрэггүй номоор шахна, дүнгээр бооно гэсэн юм харж байсангүй. Оюутнууд ч хичээлээ хийхгүй юмуу тасалж байгаад хичээл дээрэ унавал багшдаа хахууль өгч байхыг харж, сонссонгүй. Их сургуульд орохын тулд ихэнх нь 2, 3 жил зөвхөн их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлддэг өндөр үнэтэй курсуудэд сурцгаадаг. Гэхдээ саяхан 2, 3н жилийн өмнө элсэлтийн шалгалтын хариуг зардаг байсан нөхдүүд баригдаж шийтгүүлсэн.

  11. Migo says:

    Та ер нь гайхалтай оновчтой санаа гаргаж бичих юм. Энэ аваргууд нэг уншаасай, хараасай, хэрэгжүүлээсэй. Яг таны бичсэнчлэн хэн бүхэнд тэгш боломжийг Социалист Монголд олгож байсан байж. Хаа байсан хөдөөгийн малчин ардын хүүхдүүд өнөөгийн бидний уншиж судлах номын зохиогч, эрдэмтэд болцгоож, чулуу давхарлан тоглохоос өндөр байшинг босгосон байна. Яахав сүүлдээ туйлшраад малчны хүүхэд сансарт нисэх энэтр болчихсон болохоос биш. Үнэндээ бол би ч бас тэр боломжийг хүртэгсдийн нэг л дээ. Тнгэж тэгш боломж олгохоос гадна барууны сургалтын систем хүнийг хариуцлагажуулах маш сайн програмтай байнаа, энгийн мөртөө тун сайн үр дүнтэй байна, хэрэгжүүлэхсэн. Баярлалаа.

  12. Ганболд says:

    “Хүүхдүүдийг муу муухай болгонд сургаж байвал тэр системийг эвдэх л ёстой” энэ маш зөв бноо. Тэгээд зогсохгүй үүнийг үйлдэл, эс үйлдэлээрээ өөгшүүлэн хөгжүүлж бгаа ЯАМ, ТӨРийг нийгэм үндэстний эсрэг гэмт хэрэг үйлдэж бна хэмээн үзэх хэрэгтэй. Боловсролын яам ядахдаа бага, дунд, ерөнхий эрдмийн сургалтаар хэд хэддүгээр ангид гол юу юу мэдэх ёстойн? гэх наад захын ижил зөв стандарт мэдээллийг хүүхэд эцэг эх багш нарт гаргаж мэдээлж өгөөгүй байж кембриж гэж бүлтрэх нь инээдтэй. Жишээн 1д 99 хүртэлх тоо мэдэж уншдаг болно, 2-3т бие даалтын суурь тавьж байгаль, техник, урлаг соёл, түүхийн анхны ойлголт өгнө, 4т алгебр физик газар зүй хими физикийн үндсийг заагаад 8д хүртэл гүнзгийрүүлэн орно, 9-10т нийгэм төр, улсын бүтэц, хууль, бие хүний төлөвшил орно, 11-12т мэргэшил сургалт, санхүүгийн удирдлагад суралцуулна гэгчлэн анги тус бүрийн онцлогыг хэн бүгд мэдэхээр тодорхой болгох ёстойшд.

  13. Adonis says:

    Neg zuiliig hervee anzaardag bol bagshiin(bolovsroliin) ih surguuliin deed tald “МОНГОЛ ОРНЫ ГОЛОМТ ҮҮРД МАНДАН БАДРАГ” gedeg tomoos tom bichig baidag…ene zugeer neg sanamsargui ter baishin deer garchihsan bichees bish bhaa…Manai surgaltiin system ni muu bolchihson ym bish…bagsh nar ni muu bolchihson ym…bur muu ni ch oldohoo bolichihson ym…odoo ulsiin tosovoor 2000 huuhediin surguuli barila gej bodohod tend ajillah sain bagsh nar ni oldohgui…neg jishee aviya dongoj togsood irj baigaa tsetserlegiin bagsh sard 250 myngan togrognii tsalin avchihaad yaj amidrah ve?…arvan jiliin bagsh nar ch gesen deerdeh zuilgui 350-650iin hoorond avch bga bh…Bolovsroliin yamnii tosov busad salbaruudaa bodvol nileen deeguurt ordog ter tosovoo yund zartsuuldag gevel ar ovriin haalgaar gadaadiin deed surguuliudruu oyutnuudiig yvuuldag ted nar ni ergej irdeggui…hervee Mongol hogjchihvol irne gesen uhaanii zuil yriad suuj bdag…esvel surdaggui…tegeheer yun turuund hiih ystoi zuil bol tsetserleg arvan jiliin bagsh nariin tsaling dor hayaj 2-3 dahin nemeh heregtei…ter gadaadiin ih deed surguulid huuhduud yvaad Mongol hogjchihdog bsan bol ali hediin hogjchihson l bh blaa…arvan jiliin bagsh hiigeed nuur bardam amidrah bolomjiig ni burduuleed ogvol ter gal golomt ni ayndaa l badrana daa

  14. gankhuyag says:

    Энэ ч үнэн. Гэхдээ ямар ч юм ярихаар цалингаас эхэлдгээ больмоор байна. Хамгийн гол нь улсын түвшинд бодлого зохион байгуулалт, хувь хүний түвшинд сэтгэл зүтгэл дутаж байгаа.

  15. delgermaa says:

    miniiheer hamgiin shudarga zuil (herew shudarga zuil baidag bol) – bolowsrol olj awah bololcoo hun burt neelttei ,tegsh baih…deed zindaanaas dooshoo oroh magadal 60 huwi, dooroos deeshee baigaliin shalgarlaar oroh magadal dongoj 16 huwi baidag gej unshij baisan, bolowsrol ene magadalig iluu ondor bolgoh corin ganc arga bolow uu?

  16. usa-s says:

    Niigmiin setgehui ter chigeeree shudarga bish bolchihson. Ter dund tsoon heden hun ni shudarga bus baidliig hichneen mederch bolohgui butehguig ni ireeduin hor hohirol-g ni oilgoj bailaa ch oorchilj l chadahguigees geed oorsdoo ch gesen buruu zamaar budaa teej eheldeg hetsuu ch yumaa daa. heden jiliin omno mongold butsaj ochood harj baihad, yam tamgiin gazar ajilladag toriin alban haagch naizuud maani amidral hetsuu bna tsalin baga gej zogsoo zaigui ugleh mortoo Nomin gedeg delguurt orood l eroosoo ergelzeh yumgui 70-100 myangan togrognii huns golduu naimaa hiigeed l garch baisan. bolohgui yum baihgui l dee, gehdee l toriin alban haagchiin tsalintai ni avtsaldahgui l baigaa ni sonin. ingeed odor tutmiin amidralaa shudarga bus orlogoor zalguulaad tuuneesee ichdeggui bolchihson humuustei daraa ni unen setgeleesee haritsah bolomjgui l bolchihdog yum shig. iim shudarga bus baij medeh sejig buhii orlogoor tejeej osgoson huuhduud yamar hun bolj osdog bol. medehgui ee, hetsuu yum daa. bolovsroliin shine saidad baga zereg shinechlel hiih bol uu gej naidah l yum, gehdee ter ch bas hun bolohoor tegsgeed zamharna biz dee.

  17. bilgee says:

    12-д Хуучин манай боловсролын систем шилдэг байсан шүү. /Судлаач ахтайгаа санаа нийлж байна/ Хариуцлагатай хүмүүс хариуцлагатай ажлыг хийж байсан учраас тэгсэн байх гэж бодож байна. Харин одоо яасан. Эрх чөлөө гэж солиорсоор байтал бүх юмаа эвдсэн, одоо “шинэчилж” хийнэ гээд байгаа. ӨӨ бас энэ шинэчлэлтийн Засгийн Газар гэж “renewation” хийх гээд байна уу “innovation” хийх гээд байна уу???!!!

  18. Aldaraa says:

    Үүнийг Боловсролын салбарынханд хандуулж байна. Хичээлийн жилийн эцэст хувийн сургуулийн нэг хүүхэд шалгалтанд бэлдэх гээд надаар жаал давтлага хийлгэлээ. Гэтэл???? хүүхэд зарим сэдвээ үзээгүй ойлгоогүй байж. Хүүхэд, нэг дор бүгдийг ойлгохгүй, дахин заахад өчнөөн цаг бас өдөр аажим аажмаар хэрэгтэй. Хамгийн дургүй хүргэмээр зүйл нь эцэг эхүүд мөнгө өгч байхад ингэж боловсрол олгодог. Анх элсэлтийн шалгалтандаа тэнцсэн хүүхдүүдийг ингэж алж байгаа. Энэ хоцрогдолыг арилгах гэж нэмэлт цаг төлбөр бас эцэг эх нь өөрөө орой багш шиг хичээл зааж байхав. Сургах мөнгөө багшид өгөөд орой өөрөө хөлсгүй багш шиг болно: Хүүхдээс болж эцэг эхүүд хоцрогдлыг нь арилгах гэж хичнээн ажил цаг заваа барна. Зүгээр байсан хүүхдийг ийм болгож хоцрогдолыг нь арилгах гэж бүүр сурах сонирхолгүй суурьгүй, сурах арга барилгүй болгосон байгаа юм. Улсын сургуульд 1 багшид ноогдох хүүхдийн тоо ачаалал их. Хүүхдэд зааж байгаа зарим зүйлииг би уншихад насанд нь ахадсан, ойлгохгүй зүйлийг сурах бичигт оруулж байна. 6 настай хүүхдэд ухаан зарах ажил, хот байгуулах, хүн эмнэлэг, хүний орчлонг сэргээх гэсэн хэлц үгтэй шүлэг цээжлүүлж байна. Тэд ойлгох үү. Ном нь баахан Walt Disney-ийн үлгэрийн баатар, өнөө монгол ахуй, мал, үлгэр маш ховор. 54 хуудас сурах бичгээс 5 хуудсанд нь монгол ахуйн зураг байна. Ингэтлээ даяарчлаж байхаар ядаж Монгол үлгэрийн баатруудаа орчин үеийн хэлбэрт оруулж болохгүй юу. Дурын багш нь зарах бяцхан ном гаргасан сурагчдаа тэр номноос даалгавар, улирлын шалгалт авна гэнэ. Стандартыг багш хүн өөрөө боловсруулдаг болж.Сурах бичгүүд нь жил болгон солигдож бүүр номын бизнес болсон. Ахын номыг дараа жил нь дүүд нь хэрэглэхгүй өөр ном гарна. Сургалтын материал нь бүүр он оноороо хэрэггүй болно. Хүүхдүүд бүтэн жил хичээлийн эхэнд авсан зузаан дэвтрийн зөвхөн эхний 10 хуудсанд юм бичнэ. Гэрээр нь дүүрэн дуусаагүй дэвтэр, дахин хэрэглэхгүй сурах бичгүүд. Даалгаврыг багш өгнө гэж байна уу. Ийм байдлаар сурсан хүүхдүүд үнэхээр суурь муу болж байгаа юм. Харин орос сургууль арай өөр, ном солихгүй, даалгаврыг сайн өгнө, хоцрогдлыг доор нь эцэг эхэд нь мэдэгдэнэ.

  19. Anonymous says:

    Deer ued ger surguul gej baisan, ternees iluu yum tohirohgui. Surguuli nereer hodoo gazar eh etsguud salangid amidarch huuhduudiig horij tsagdaj bn. Ingej yaj boldiin? 6 nastaigaas ni avhuulaad erh choloog ni ustgasan. Surguul gedeg chin angli heltei ornuudad buur biznes bolood udaj bn. Omnod solongos shig huuhduudee roboet bolgochixson gazriin jishee avch yadiin?

  20. irgen says:

    bi gadaadad suralcsan, unene xeregtee suralcsan shuu. nuguu neg sariin akademi tugsuud irlee gedeg n bish. ix xecuu baisan. gexdee xicheegeed davaad garsan. nutagtaa ireed gadaadiin surgaltiin togtolcootoi, tegshitgesen , xandlagatai surgaltaas uuriin ajilladag baiguullagad nevtruulex gej uzlee. unexeer nileed xeden xuniig caazlaxguigeer asuudliig medexiig xusdeg xun baidagggui um bn. shantarch baina daa Ganaa ax mini

  21. мөнхболд says:

    АЛЬ Ч УЛСЫН ХӨГЖЛИЙГ БОЛОВСРОЛТОЙ ИРГЭД АВАРНА. МАНАЙ БАЯЧУУЛЫН ХҮҮХДҮҮД ЛАВ БИШ. МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ГЭР ХОРООЛЛЫН, ХӨДӨӨНИЙ, ЭСХҮЛ ДУНДАЖ ДАВХАРГААС ГАРАЛТАЙ ХҮҮХДҮҮД САЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ АВАРНА

  22. smsr says:

    erhem sudlaachdaa bayarlalaa. Mani metiigee gegeeruuleh, seheeruuleh gej setgel, oyunaa shavhaj suudag tanid bayarlalaa. manai bolovrsoliin systemiig oorchloh, shinechleh, zuv gorimd ni oruulah tsag hediin bolson shuu dee.

  23. Anonymous says:

    Guiee yah ve orguigees ohintoi gegcheer Cambridge iin surgalttai ulsiin 3 surguuli neesen baina. Shalgalt avaad ondor onootoi huuhduudiig avdag yum bilee. Angli hel deer surgalttai. Super huuhduud surch baigaa.

  24. Ганболд says:

    Боловсролын тогтолцоог бүрэн шинэчилж дөнгөхгүй урт хугацааны аажим харагддаг хэцүү үйл явц гэж өнөөгийн бодлого ажилагаагаа халхавчилчаад, нүднээ ил номын, сургалтын бизнес явуулж хүүхдүүдээ худал хуурмаг шудрага биш байдлаар үлгэрлэн бурууд хөтөлж бгаа нөхдүүдийг түүх шүүх цаг ирэх ч золиослогдсон Монголын ирээдүйнхээ төлөө, өнөөдөр болох бүтэхээс нь хийж ядахдаа боловсролоор улс төр бизнес хийлгүй бүх Монголчууд энд нэг ойлголт үзэл чиглэлтэй байх зайлшгүй шаардлагатай болж бгааг анхаарууштай. Энэ талаар сануулж сэрэмжлүүлсэн судлаач тандаа баярлалаа.

  25. bi says:

    omnod solongosiin suurgaltiin sistemees tegshitgesen bolomj surgaltiig avahiig demjij bgaa ch ed eronhiidoo baruunii sistemeer surahiig iluud uzdeg mon anhaarahiin araggui 1 zuil bol huuhdiig denuu bagaas ni bur 2 3n nastaigaas ni eldev hicheel zaaj huuhed nas gej ogdoggui odor surguulidaa yavj irchiheed dahin hed heden umnii damjaand yavuulj etseg eh ni mash ih mongonii daramttai huuhed ni ch setgel sanaanii ih stresstei haraanii gajigtai ger ornooso daijsan zugtaasan bolj osch bn mon yag ene bolovsroliin orsoldoonoos uudeed bolovsrol olgoh buh gazar ni het mongonii zorilgotoi helber hooson tsagiig l tootson bn etseg ehchuud ni bolovsroliin salbariin ih zardalaas ni aigaad tsoohon huuhedtei bn olon huuhedtei bh sonirholgui bn yag ene shaltgaanaar ene bol mongold mash ih bolgoomjluushtai asuudal um bid bol ali boloh osoj olon boloh estoi zorilgotoi ard tumen shuu de olon zuilees sudalj baij ali davuu bolon mongoldoo tohirohiig ni shalgaruulan avah l estoi bolovuu deer 1 hun bichsenchlen mongol bolon solongos zuun omnod aziin es surtahuunii hem hemje unet zuil ni shaal oor

  26. gankhuyag says:

    Наадахыг чинь тал талаас нь бодуулах гэж ядаад л байна ш дээ. Ухаандаа “XXI зууны боловсролын системийн 7 элемент” орчуулгын өгүүлэл энэ блогт байгаа. Манай хүүхдүүдийн хувь заяанд хорлол болсон манай боловсролын энэ утгагүй системийг эвдэх хэрэгтэй нь ойлгомжтой байгаа. Иймээс манайд улиг болсон ямар ч асуудал дэвшүүлэхэд “философ” яриад завхруулдаг арга энэ удаад хэрэггүй байх…

  27. Ganaa says:

    Өнөөдөрийн чухалаас чухал асуудлын нэг Монгол хүний боловсролын талаар хөндөж байгаад баярлалаа.Өөр орны боловсролын талаар сайхан санааг аваад хэрэгжүүлээд явж болдгүй юм бол уу, манайхан.Юм хийх гэхлээр ажилаас халагдчих гээд эсвэл хийе гэхээр мэдлэг дутдаг ,хэдэн төгрөг аваад өдөр хоног өнгрөөж суудаг, ирээдүйгээ алагчид, яаманд зөөлөн суудалд дурлагчид цөм энэ нийтлэлийг нэг уншаасай билээ

  28. Үнэхээр зөв зүйлийн талаар бичсэн байна.

  29. Ganbold says:

    manai surguuliudad zovhon usegnuudl zaadag, za humuujiliin tuhaid, huuhdiig hun bolgoh tuhaid yuuch baihgui…. hezee shudarga yos heregjij ardyn huuhduud saihan bolovsrol ezemshij oorsdiin avyaas medlegee delgeruuleh bol……

  30. bat says:

    Үнэхээр эрүүл ухаантай хүн харахад манай боловсрол ямар болоод байгаа нь өсвөр үеийнхний маань байж байгаа байдал харуулж байгаа л даа. Даанч төр засгийнхан нь ч, түмэн олон нь боловсролыг аргалж өнгөрөөсөн хяналт, шалгалт, үзмээр өгсөн үнэлгээ, үзүүлж харулж байгаа цаас, бичиг баримтаар үнэлсээр өвий хүрээд, түүнийгээ болж, бүтэж байгаа мэтээр ойлголцоод байгаагаас боловсрол шинаэчлэгдэлгүй өдий хүрлээ. Боловсролынхон өөрсдөө үүнийг ойлгоогүй цагт өөрчлөлт хоосон ярианаас хэтрэхгүй гэдгийг л ойлгомоор байгаа юм.Энэ мэдээллийг боловсролынхон уншихгүй л дээ. Учир нь тэд уншдаггүй, хий хоосон сонссоноо дамжуулж номчирхогчид. Боловсролынхон өөрсдөө уншдаг болж байж л өөрөөр бодож, сэтгэдэг болно шүү дээ. Багш нар нь ядаж уншмаар байгаа юм. Сурах бичиг, гарын авлага, зөвлөмжөөсөө өөр юм уншихгүй болохоор өөрөөр бодож сэтгэхгүй нь аргагүй шүү дээ.

  31. Enkhbayar.j says:

    Ganaa ahaa bayar hvrgii . Tord tani shig bolobsroltoi hvmvvs olon ochij ajil hiih bolomjiig shudragaar olgoosoi . Amjilt .

  32. Davaa says:

    Anh udaa ene blogiig unshij bna, Ganhuyag guain hed heden niitleliig unshlaa, sanal niilj demjiheer zuils mash ih baina. Bolovsroliin systemd shudarga yos togtooh, tumnii huuhdiig alagchlahgui neg standardaar chanartai bolovsrol ezemshuuleh yavdal uneheer amin chuhal asuudal gej bodoj bna, Mun huuhediig zuv yos surtahuunaar humuujuuleh sain saihan zan tuluviig suulgaj, zuv hun bolgoj usguhud bolovsroliin baiguullaga iluutei anhaarch mash nariin nyagt bodlogo barij ajillah zailshgui shaardlagatai baina. Medlegtei bolovsroltoi soyoltoi Mongol zaluus l Mongoliin ireedui baih yostoi. Ajiglaad baihad manaihan tom jijiggui heterhii dur zorgooroo bolson ni medegdeed baih um. Hariltsan biye biyenee hundleh, ahmad deed uye sonsoh , dood bagachuuddaa zaaj surgah ene engiin murtluu mash chuhal hariltsaa uneheer unaltad orson ni ilt bgaa umaa. Aij ichihee medehgui uvaigui baidal niigemd noyloh handlagatai bolj baigaa ni ene il tsagaandaa garsan hulgai luivar, huivaldaanaar yadah umgui haragdaj bna. Ene yalzarsan baidliig zasaj niigmiig eruuljuuleh zuv golidrold ni tulhej oruulah hatuudaa hatuu bas nuh suveer ni oroh uyan hatan bodlogo uguilegdej bnaa.

  33. Aldaraa says:

    Боловсролын салбар F үнэлгээ авчээ гэсэн мэдээлэлийг http://www.news.mn/content/122305.shtml хаягаар уншаарай

  34. баяр says:

    цэцэрлэгийн наснаас эхэлж хүмүүжил боловсрол олгож эхлээд цааш сургуулиар үргэлжлүүлэх хэрэгтэй.багаасаа муу зуршил суусан хүүхдийг сургуульд яаж ч заагаад засардаггүй юм билээ.цэцэрлэгийн болон гэрийн хүмүүжил боловсролын талаар Та бидэнтэй мэдлэг бодлоосоо хуваалцаарай.

  35. Х. Ганхүү says:

    Хуурамч дипломтой Монгол хүн Солонгост суралцаж байгаад баригдсан талаар мэдээ байна. Тэдгээр саатуулан шалгаж 2 оюутныг албадан буцаажээ. Хачирхалтай нь мөнгөө төлөөд сурч байгаа хүн тэр тусмаа Солонгос биш Монгол хүн байхад албадан буцаасан байх юм. Манайд бол эсрэгээрээ хуурамч дипломтой хүн засаг дарга хийж байсан удаа сонсогдож байсан. Солонгосчууд үнэндээ солиотой юм байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: