МОНГОЛЫН ТӨМӨР ХҮН

Дөнгөж хэдхэн хоногийн өмнө нэрд гарсан Metoritics & Planetary Science сэтгүүлд гаргасан германы эрдэмтдийн монголын “Төмөр хүн”-ий баримал одоо дэлхийг шуугиулж байна. Энэ тухай өгүүлсү.
1938 онд Түвдэд явсан Германы экспедицид 22 сантиметр өндөр өвөрмөц баримал олсон аж. Энэ нь солирын хэлтэрхийгээр эвлүүлж хийсэн хас тэмдэгтэй хүний баримал аж. Солирыг зүсэх нь одоо ч их зовлонтой ажил гэдгийг хүн бүх мэднэ. Одоо энэ баримлыг Чинга (Chinga) хэмээх солироос зүсэж хийсэн гэж таамаглаж байгаа юм байна. Учир нь энэ баримлын төмөр, никель, кобальт болон бусад микро элементийн бүтэц нь Чинга солирын бүтэцтэй яг адил байгаа гэнэ. Атаксит гэдэг дэлхийд байдаггүй бодис гэнэ. Энэхүү Чинга хэмээх солир 10.000-20.000 жилийн өмнө Тувагийн нутагт унасан юм. Одоо оросууд Орос-Монголын хил дээр унасан гэж бичиж байна.

Гэдсэн дээрээ хастай энэ баримлын насыг мянган жил гэж тодорхойлж байгаа аж. Төмөр хүн гээд нэрлэчихэж. Миний ойлгосноор энэ баримлыг солирын хэсгүүдийг зорж, сийлж эвлүүлж хийсэн байна.
Тэр үеийн монгол хүмүүс солирын бүтцийн мэдэхээс гадна наад зах нь түүнийг зүсэх боловсруулах, бас эвлүүлж зүйх арга техникийг мэддэг байсан байж таарах нь.
“Анхны нурангийг бүр 1913 онд алтны хайгуулчид олсон, тэхээр солирын тусгай хэсгүүдийг нийлүүлэхийг үүнээс олон зуун жилийн өмнө мэддэг байсан гэж бид таамаглаж байна” гэж германы эрдэмтэн Букнер мэдэгджээ.
Төмөр хүн маш их аурa ялгаруулдаг гэнэ. Хуучин бүрэн алдатмал байсан гэнэ. Бодвол хэн нэгэн алтыг нь аваа биз. Ямар ч гэсэн агуу их нууцыг агуулж байгаа гэдэгт германы эрдэмтэд эргэлзэхгүй байгаа аж.
1939 онд Эрнст Шефферийн экспепицийн авчирсан энэ олдвор хувь хүний гарт байж байгаад 2007 онд тэр хүн нь эрдэмтдэд хандсанаар одоо шуугиан болж байгаа юм байна.
Дашрамд дурдахад “СС-ийхэнхэн Шамбалын эрэлд” орчуулгын өгүүлэл миний блогт байгаа. Тэнд Генрих Гиммлерын илгээсэн Эрнст Шефферын нууцлаг экспепицийн тухай өгүүлсэн, мөн Н.К.Рерихийн бичсэн Шамбал, Агарын орны тухай хэд хэдэн өгүүллийн орчуулга байгааг ахин үзнэ биз дээ. Мөн лавлаж үзэхэд зориулж линкийг нь хавсаргав:
http://blogs.nature.com/news/2012/09/buddhist-iron-man-found-by-nazis-is-from-space.html
Харин энэ бол шинжлэх ухааны судлах асуудал болохоос лам, бөө, үзмэрч, мэргэч, төлөгч, изотерик, психотроник, “хас судлаачид” зэрэг элдэв тэнэг улсуудын амны зугаа, хүн мунхруулах хэрэгсэл биш шүү гэдгийг урьдчилан сануулж байна. Монголд хас судалдаг гэж зарладаг хүн үй түм байдаг боловч яг судалдаг хүн бараг байхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадахаа дашрамд дурдаж байна.
Хэрэв хэл амаа татаад, бага шиг мэдэмхийрч, солиоролгүй хүн шиг байж чадвал нэмж “юм ярьж” болно, чадахгүй бол болино. Ийм л байна.

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 9 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

20 Responses to МОНГОЛЫН ТӨМӨР ХҮН

  1. deaglefx says:

    Монголчууд агуу юм аа

  2. Ganaa says:

    Сонин сайхан олдвор байна даа. Айхавтар ухаан уртай байж ийм зүйл хийх байх даа. Ухаад судлаад ирхээр их юм хэлнэ дээ, энэ олдвор.

  3. Tuvshin says:

    Sain bain uu.Saihan namarjij bain uu. Tanii bichsen buhniig olon jil unshlaa. Minii ner Tuvshin. Bi Dayar Mongol bolon tanii blogiig zav garahaaraa unshdag hun. Eh nutgaasaa hol Americad amidarch baigaa bolov ch nutag nuga-iinhanaa gegeeruuleh yumsan gedeg erhem zorilgotoi tul bichsen bichveruud tani taalagddag.Tand sain saihan, eruul enkhiig husie! Mongoldoo ochihooroo tantai neg uulzaj taniltsmaar baina. Minii email tuvshinvs@yahoo.com.
    s

  4. bi says:

    ta ene bugdiig haanaas yamar setguul bolon eh survaljuudaas olj avdag um be araggui sudlaach hunii ajil mon bolovchig zaluustaa zoriulj medeeleliinhee eh survalj nuutsaas neej ogno uu olnii huch olomgui dalai gedeg shuu de

  5. bi says:

    ooroor helbel bainga harj ergej toirch bdag heden togtmol ch umuu setguul eh survaljuud tani uy ve gesen ug uma

  6. gankhuyag says:

    Би наана чинь нэр хүнд бүхий сэтгүүлийн нэр, бас линкийг нь тавиад өглөө. Энэнээс илүү яах билээ. Ер нь бол Та нар одоохондоо мэдэх болоогүй олон юм байдаг. Би харамлаад байгаа юм биш. Тэртэй тэргүй Та нарт өгнө. Гэхдээ ид шид гэдэг бол шинжлэх ухаанд л байдаг гэдэгт итгээрэй…

  7. bi says:

    oilgoloo tand ulam ih amjilt husye

  8. Ганболд says:

    Баярлалаа, хэл амаа татаад бага мэдэмхийрч солиролгүй хүн шиг байя оо, тийм байхыг бусдаас мөн хүсье дээ тэгээд судлаачаа нэмж яриулая хүмүүсээ… Эртний монголчууд одоогийнх шиг төмөр металлийн бүтцийг тоочин, тооцож мэддэггүй ч мэдэрч таньдаг, далд совинг, нууц мэдлэгээ байдаг зүйл гэж санаад зүгээр ашиглаж хэрэглэж чаддаг бсан болуу. Нууц мэдлэг совинг дурдахдаа Ганаа ахын хэлсэнчлэн изотрик шашин гээд элдвийг хэлэх гэсэнгүй өнөөдөр хүртэл нэг нэршилтэй ч хүмүүнд ялгаатай бдаг зүйлийг онцолсиймаа. “”болд-ган”, “соронз-гүр”, “ус-шингэн”, “цахиур-кварц” гээд олон зүйлийн ялгааг мэдэж тэр бүү хэл галыг плазм буюу бодисын оршин тогтногч 4дэх хэлбэрээр мэддэг бсан гэхээр бид агуу өв соёлтой, нууцлаг түүх ихтэй аугаа түмэн гэж санагддаг.

  9. gankhuyag says:

    Яг үнэн. Агуу их нууцыг мэдэх гэж ядаж байна. Одоо чинь мэдэх судлах гэсэн сайн хүмүүсээсээ мөнгө олж хүмүүсийг мунхруулах гэсэн муу хүмүүс нь олон болж. Ингэхээр чинь хэмжээ тунг нь тааруулж ярихгүй бол болохгүй байна л даа…
    Ингэхэд байна аа, Та нарт “уул хайлуулсан” Эргэнэ Күний домог бодогдохгүй байна уу…

  10. Ганболд says:

    Тийм шүү бодогджийн кк, одоогийн өнөө техникийн хүчээр өчнөөн жил хийдэг хурдны зам уулын хонгил хийдэг улсууд шиг бид тэгж бсаан гэвэл бас хэрэндээл ангайн даа хэхэ. Өнөө онгоц сүйрдэг марз уулыг билүү тэрүүхэн дэргэдэх уулсыг нь лав соронзон уул гэж нэрлэдэг гэхээр хэсэгхэн газрын тухай бус үндэсний газар зүйн суваг гэхчлэн гадны өчнөөн эрдэмтэд мөнгө хөрөнгө зарж олон жил судлаад бгаа газар зүйг, тогтоц бүтцийг мэдээл бсан юм шиг бгаамаа. Хэрэв зээ шинжлэх ухааны үндэстэй шашин бдаг гэвэл будда байх гэж хэлсэнчлэн, шинжлэх ухаан түүнтэй дүйцэх далд мэдлэг ухаан гэж бвал монголчууд бидэнд л юм юм байж магадгүй гэж бодогддог. Мэдээж бусад үндэстнийг үгүйсгээл цээжээ дэлддэг “муухай монгол зан-өгүүлэмжээр” хэлээгүй шүү.

  11. цогоо says:

    Chalco LLC монголоос гарлаа гэсэн мэдээ байна. http://www.reuters.com/article/2012/09/29/us-chalco-winsway-idUSBRE88S03120120929

  12. Одоо says:

    Ер нь бол яагаад шууд монголд хамааруулж ярьж байгаа юм бэ. Түвдээс олдсон юм байна. Сийлэгдсэн ази царайтай хүнийг монгол түвд гэж ялгах боломжгүй.

  13. gankhuyag says:

    Тэгэх шалтгаан байгаа болоод ингэж байгаа юм. Та нарыг юм бод гэсэн юм. Би энэ талаар олон удаа бичиж байсан. Ганц энийг харчихаад онгироод байгаа юм биш. Харин чи хамааруулахгүй байж болно ш дээ. Би хэнийг ч албадаагүй.

  14. Aldaraa says:

    Монголын хойд цэвдэгтэй нутгаар төмрийн хүдрийн илрэц ихтэй байдаг гэсэн. Гэвч Оросын хилийн дотор бараг бүгд үлдсэн. Нэг үзүүр нь Төмөртэйн уул юм. Оросууд энэ тухай ярих их дургүй. Эргүн кунд уул хайлсан гэдгийг ойлгохдоо Түрэг овгоос хөөгдөж ялагдсан Монголчууд цэрэг дайнд бэлдэж байхдаа нэг уул хайлуулж дуусгасан байх гэж боддог. Монголын говиин хэсгээс төмрийн хүдрийн ганц нэг ховор жижиг орд байдаг боловч усны бэрхшээлээс ашигладаггүй болов уу. Ер нь Түрэг гэдэг үгийг Дархан гэж тайлбарлах тохиолдол байдаг. Магадгүй Жужаны (Сүмбэ) харьяанд байсан шилдэг дарханы овог Турэгүүд төмөр боловсруулалтаар тухайн үедээ нарийн технологотой байж, түүнийгээ зэвсэгт ашиглан Монголчуудыг ялж . Тэр технологийг монголчууд уул хайлуулахдаа хэрэглэсэн болов уу. Тийм болоод (Кидан) гэнэт гарч ирээд Хятадын цагаан хэрэмийг давж нүүдэлчдээс анх хилээ тогтоосон. Мэдээж өндөр технологитой төмөр эзэмшсэн нь ялах шалтгаан байгаа биз. Хятадууд бас хилийн худалдаандаа төмрийн хориг тавьдаг байсан нь нэг бол монголчууд өндөр технологиор төмрийг боловсруулдаг учраас, эсвэл төмрийн илрэх орд нь хойд цэвдэг хэсгээр байдгийг мэддэг баиж. Тэд нүүдэлчид, монголчуудад төмөр эдлэл зарах хэрэг гарвал оронд заавал төмөр эдлэл авч баихаар хилиин худалдаагаа журамладаг үе баидаг. Гэхдээ дээрх таамаглал зөвхөн миний бодол, та нар няцааж болно.

  15. delgermaa says:

    Iron Man ni mongol darhani buteel baih magadal her ondor we??? 1000 jiliin nastai, hiisen chuluu ni(asteroid) ni 15 000 jiliin omno mongolin gazar nutagt unasan, buddin shashin manai ernees 600 jiliin omno bii bolson, Mongol owog aimguudad buddizm hezeenees delgersen??? ih olon asuudal uhah hereg garlaa

  16. Ганболд says:

    Сэтгэгдлэлд бүгдийг багтаан бичих боломжгүй тул гол үг, санаагаа л үлдээдэг. Заавал “монголд хамруулна, тэр үеийн тийм монгол дарханы бүтээл гэж явцуурхах хүн байхгүй бхоо. Гэвч урдын мэдсэн сонссоноос улбаалан баримт шүүж, харьцуулан дүгнэж эргэцүүлбэл бидэнд нэлээд дөхүү болж бгаа тул тус тусын бодол санаагаа үлдээж бгаа биз дээ. Энэтхэг чигийн өдгөөгийн иран туркистан нарийндаа нэгдмэл газрын үед америк ч хүрсэн индианчуудын түүхийг шинжин их нүүдлүүдийг анхаарч энэтхэг хятадын төмөр, ган үйлдвэрлэл бага азийнханы сайн чанарын хутга сэлэмний соёлтой зэрэгцүүлэн алт мөнгөөр номоо барлаж бсанаар жишээлэн олныг өгүүлж бидний дээдэс өвгөд гайхамшиг байсныг харуулж болноо.

  17. M .Sukhbaatar says:

    чулууны талаар бас баахан домог сонсож байсан юм

  18. gankhuyag says:

    Домог сонсох яахав. Эмээгийн асуудал. Харин шинжлэх ухааны хувьд судлах бол өөр асуудал. Энэ хоёрын ялгааг зааглах асуудал бол XXI зууны асуудал…

    • gantumur.d says:

      BAYARLLAA GANHUYAGAA HUMUUST L IYUM HURGEED BAIGAARAI,ENE L ODOO CHUHAL BAINA.

  19. Lkhagva says:

    Ганаа ахаа ийм мэдээ гарсан байна. 1910-аад оны дуураймал байж магадгүй гэж нэг судлаач үзсэн байна. http://www.msnbc.msn.com/id/49543865/ns/technology_and_science-science/#.UIj55GlrYi4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: