ХЯМРАЛ БОЛООД Л…

Саяхан Токиод ОУВС болон Дэлхийн банкны жил тутмын хуралдаан болов. Их л хүнд байдалд болох шиг болов. Манайд улс төр гээд хямрал анхаарах завтай хүн, “тэр муу” дэлхийн эдийн засгийг тоодог нам төр алга бололтой…
Үүний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр ОУВС-ын тэргүүн Кристин Лагард “дэлхийн санхүүгийн секторын шинэчлэл хараахан дуусаагүй” байгааг дурдаад “төсвийн хомсдол хийгээд хөгжингүй эдийн засагтай орнуудын гадаад өрийн ихээхэн асуудлыг шийдээгүй байгаа” гэж дүгнэжээ.
Одоо дэлхийн эдийн засгийн хямралаас гарах эсэх нь Хятадын гарт байгаа гэнэ. Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн өсөлтийн прогнозоо 0,2 хувь болгон багасгажээ. Дэлхийн хямрал зөвхөн хөгжингүй орнуудыг төдийгүй, мөн хөгжиж буй орнуудыг хамраад байгаа аж. Энэ бол гарцаагүй зүйл байсан, одоо бүх дэлхийн анхаарал Хятадад төвлөрөх болно гэж эдийн засагчид ярьж байна.
ОУВС-ийн үнэлгээгээр дэлхийн эдийн засаг 2012 онд 3,3 хувь өсөх юм байна. Кристин Лагардын хэлснээр дэлхийн эдийн засгийг сэргээх явдал үргэлжилж байгаа боловч өмнө хүлээж байснаас удаан байгаа аж.
2013 онд АНУ-ын төрийн өр ДНБ-ий 111 хувь, Италид 127 хувь, Японид 245 хувь болох юм байна. Харин Орост бол ДНБ-ий 9,9 хувь болно. Энэ нь БРИКС-ийн орнуудын хамгийн бага үзүүлэлт аж.
Эдийн засагчид шинэ прогноз хийж хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн бараг бүх прогнозыг багасган тооцжээ. Өөрчлөлтгүй үлдсэн нь Өмнөд Африк бөгөөд тэнд эдийн засаг 2,6 хувь өснө, харин Хятадын эдийн засаг жилийн дүнгээр 7,8 хувь, дараа жил 8,2 хувь өсөх юм байна. Оросын ДНБ 3,7 хувь өсөх аж. БРИКС-ийн орнуудаас Энэтхэгийн эдийн засаг хамгийн бага өсөх аж.
Чухамхүү хөгжиж буй орнуудын зах зээлийн прогнозыг бууруулсан нь хамгийн таагүй гэнэтийн зүйл болж байна гэж экспертүүдийн илтгэлд тайлбарлажээ.
Барууны орнууд болон АНУ-д хэрэглээний идэвхи буурч байгаагаас болж хятадын экспортын бүтээгдэхүүний эрэлт багасч байна. Энэ нь Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүдэд эргээд нөлөөлж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь тус орны макро эдийн засгийн үндсэн индексүүдээс харагдаж байгаа аж.
Кристин Лагард цааш хэлэхдээ “Зарим орнуудад төрийн өрийн түвшин дайны үеийнхээс өндөр байна” гэж дурджээ.
Засгийн газрууд зардлаа танах, татвараа ихэсгэх талаар арга хэмжээ авч байгаа болохоор дэлхий даяар эдийн засгийн идэвхи сулрах нь гайхалтай зүйл биш бололтой.
Хэрэв хурдан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд зохицуулагч арга хэмжээ нь хариу үйлдэл үзүүлж амжихгүй буюу нэг болон хэд хэдэн оронд дефолт болоход нөхцөл байдал хяналтаас гарах юм байна. Муу явдлын боломж ойролцоогоор зургаан тохиолдлын нэгд боломжтой юм байна.
Өмнө нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн локомотив болж байсан Хятадын эдийн засгийн өсөлтөд гайхах хэрэггүй бөгөөд тэр нь дахиад хоёр оронтой тоогоор хэмжигдэхгүй юм байна.
HSBC банкнаас хэмждэг ажил хэргийн идэвхийн индекс (PMI) Хятадад 50 пунктээс хэтрэхгүй гэнэ. “Хятадын Ардын Банкнаас одоо болтол авч ирсэн зээлийн хүүг бууруулах, банкны нормативыг багасгах хагас арга хэмжээнүүд нь нэг их сайн үйлчилж байгаагүй юм” гэж Оросын “Норд Капитал” компанийн аналитикууд дүгнэж байна.
Дэлхийн эдийн засаг хямралаас гарах эсэх нь чухамхүү Хятадын эдийн засгаас хамаарна гэж олонхи мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Ухаандаа Apple корпораци гэхэд л амжилтаа хамгийн түрүүнд Хятадтай холбон үзэж байгаа юм байна.
Гэхдээ Хятадын сайн сайхан байдлын үндэс нь экспортод тулгуурлаж байдаг. 2011 оны дүнгээр Хятадын хэрэглээний түвшин Барууны орнуудын харгалзах үзүүлэлтээс арав дахин бага байдаг юм байна.
Тоймчдын үзэж байгаагаар хэрэв Хятадын эрх баригчид 2009 оных шиг урамшуулах арга хэмжээгээ давтан авах юм бол дотоодын хэрэглээний эрэлт сэргэх юм байна. Гурван жилийн өмнө ийм арга хэмжээнд Хятадын сан 600 млрд доллар зарцуулсан аж. Тэр үед Хятадын нөөц валютын хэмжээ 2012 оны эхнийхээс бүтэн хагас дахин бага байсан юм байна.
Ухаандаа дөнгөж хэдхэн хоногийн өмнө Хятад коксждог нүүрснийхээ үнийг дээшлүүлэх гэж 1 триллион долларын урамшуулах арга хэмжээний цогц авч эхэлснийг Xinhua агентлаг мэдээлэв. Энэ нь коксны үнэ өснө гэсэн хэрэг болж таарна биз дээ. Энэтхэгүүд коксны эрэлд хатаж эхлээд Оросоос хүртэл авах гэж байна.
Путиний тушаалаар оросууд нүүрсний хамаг компаниудаа нэгдсэн бодлогод оруулж зангидаад Нүүрсний аж үйлдвэрийн ажил олгогчдын Бүх Оросын салбарын Нэгдэл (ОООРУП) байгуулж одоо “нэгдсэн фронтоор” ажиллана гээд байж байна.
Эдгээр том том өөрчлөлтийг манай хэдэн лаларууд мэдэж байгаа царай даанч алга. Харсаар байтал манай Монгол л ганцаараа ямар ч “фронтгүй” мэлийгээд зогсож байна. Ийм тэнэг байж болохгүй ш дээ…
Хямралын үеэр энэ дэлхий бүгдээрээ төсвөө танаж байхад манайх тэлж байна, энэ дэлхий эдийн засгийн янз бүрийн арга сүвэгчилж байхад манайх улс төр гэж хоосон орилоод байж байна даа.
Хамаг муу муухайгаа хямрал руу чихэх гэж байгааг чинь ямар мэдэхгүй биш. Яая даа, байз…
Судлаач Д.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to ХЯМРАЛ БОЛООД Л…

  1. уншигч says:

    Монголын гүзээтэй дарга нар гадаад мэдээ уншиж сонсдоггүй юм шиг бна Сири унавал Ираны дайн эхэлнэ гэх юм Иран бол Ирак биш хуучин Югослав шиг дайн дотор биш гадаадад тэлнэ гэж Ираны элитүүдын заналхийлэлыг үзэл суртал сэтгэлзүйн дайн биш бодит заналхийлэл гэж Америкийн шинжээчид зөвшөөрдөг юм бна Дайн гарахаас өмнө яаралтай газрын тос нэрэх үйлдвэрээ барихгүй бол том хямрал хаалга цохиж бгааг ойлгохгүй бна манай том дарга нар Иранчууд газрын тосны үнэ тээвэрлэлтын замыг барьцаанд авсан бна шүү дээ Хуучин шигээ Оросуудыг аргалаад хямд шатахуун оруулдаг цаг өнгөрсөн

    • delgermaa says:

      Irakt ch IRANd ch Hyatadin noloolol amerikaas hamaagui iluu bolson, iranchuud bish hyataduud ter zamig chini buren hyanaj baigaa um uu gej oilgood baigaa, tegeed l amerikchuud “uheh” geed baigaa bish uu???
      Omnod horsh urdiinh shig chimeegui baihaa bolisong suuliin yued japontoi heseg aralin toloo yaj “Uzej”, “Zewsegiin” huchee gaihuulaad baina??? Bid Iranaas bish Orosoos shatahuunii buren hamaaralttai, ter uildweriig bariulah uguig orosuud medne, barih tohirhoo ZUGEER , yamar ch une ortoggui burdehgui bolow uu??? Eostoi yaltain bilee??? Amidral bayan um chini erh bish ZAM, GARC olodoj l taaraa

    • уншигч says:

      delgermaaд Гол нь манайхан асуудлыг хүндрэхээр биеэр мэдэрч оройтож ойлгодог улс бгаа юм. Иранаас бусад бүх том гүрнүүд дайныг ил далд дэмжиж бна. Энд том гүрнүүд хэн үлдэх хэн нь дампуурах шийдвэрлэх тулаан болох юм шиг бна. Орос гэхэд өрсөлдөгчөө буулгах тохиромжтой цаг гэж үзэж бна. Иранд Сири болон Хезболах гэх эсэргүүцэлийн тэнхлэгээс өөр холбоотон байхгүй ганцаардсан улс. Хятад Оросын адил бодлого явуулдаг. Хятад Оросууд Баруунтай тохиролцвол Ираныг хаяна. Дайн гарвал нефтээс хамааралтай олон улс орнуудыг өрөнд оруулсан том хямрал болно гэдгийг Ормузын хоолойг боох Ираны тусгай ажилалгааг шинжилсэн гадны шинжээчид дүгнэсэн бгаа юм. Манайхан хуучин шигээ аргалаад Оросоос гуйгаад зохицуулна гэхээр итгэхгүй бна л даа. Дайны цагт Оросууд өндөр үнээр зарж Монголын гол баялагийг эзлэх гэж оролдоно гэсэн хардлага төрөөд бгаа юм. Тэгээд нэрэх үйлдвэрээ зээл аваад яаралтай барих хэрэгтэй. Хэн ч 10 мянгын талх идэхийг хүсэхгүй шүү дээ.

  2. Anonymous says:

    Sain niitlel boljee..

  3. Anonymous says:

    ediin zasgiin xyamral bolon busad delxii niitiin amidraliig bidnees alsad tengeriin amidral gej olon niited oilguulaad uursduu bol ter medeelliin dauu xuviin bizness amidralaa cecegluulj baidag n mongol zan aranshin um daa

  4. bataa says:

    ganaa axaa eniig uzeereo

    Greece: How the Bond Vigilantes Left It in Ruins ene niitlel bond gargasnaas bolj greece herhen hurdan dampuursaniig bichsen bgaa

    zasag bond gargahaas umnu humuus unshval yadaj baga ch gsn nemer bolj magad.

    business week

    Greece: How the Bond Vigilantes Left It in Ruins

    http://www.businessweek.com/stories/2010-02-09/greece-how-the-bond-vigilantes-left-it-in-ruins#r=lr-fs

  5. delgermaa says:

    deerhi unshig-d: Ta IRANI strategiin bairshil, gazrin bayalagiin ach holbogdolig sain medej baigaa bolow uu? Bi end Hyatad dugui baruunig dagahaa bolison mon Mongold heft bolowsruulah uildwer barihig bid oorsdoo tolgoi medeed barij chadahguig l helsen um, hussen huseegui Oros Hyatad hoertoi, neftiin huwid iluu Orosoos hamaarch ene asuudal shiidegdene, harin zowshoorol yamar UNE CENeer oldoh ni ZOWHON bidnii eruul uhaani asuudal

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: