НЭР БИЧИХ ТУХАЙ

Энэ бол зөвхөн санал юм. Сүүлийн үед манай нэр бичих нэг л биш, будлиан гараад л. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж гэх мэтээр бичих явдал нэг л хуучраад байна. Норовын Алтанхуяг, Цахиагийн Элбэгдорж гэдгийг хүн бүр мэднэ. Энэ нь бас л учир дутагдалтай. Наад зах нь энэ олон Энхүүдээ ялгахаа байж эхэлж байна. Манайд ижил нэртэй олон хүн бий. Тэгвэл яахав. Ургийн овог саяхан нэвтрүүлж цахим үнэмлэхэнд нэвтрүүлсэн боловч түүнийг хэрэглэж байгаа тохиолдол бараг үгүй. Энэ тухай л ярих гэсэн юм.
Гурван нэрийн учир
Манайх шиг нэрэнд харъяалахын тийн ялгал хэрэглэдэг газар гэж үгүй. Дашдоржийн Нацагдорж. Хэн бүхэнд их зохиолч Нацагдорж бол Дашдорж гуайн хүү атал заавал “ийн” залгаж тодотгох хэрэг байна уу. Энэ тухай зарим хүнээс лавлатал “ардын ёс заншил” гэнэ. Бэгзийн Явуухулан, Чойжилийн Чимид гэх мэт. Хүн бүрийг ингээд байна уу гэтэл тийм биш. Нэлээд тохиолдолд бас л “ардын ёс заншлын” дагуу Хатанбаатар Магсаржав, Дандар баатар, сансрын нисгэгч Гүррагчаа, хоньчин Цогтгэрэл, Цэдэнбал дарга гэх мэт тодотгох. Тэхээр хүний овгийг тэр бүр хэрэглэхгүй байна. Харин энэ бол жинхэнэ ардын ёс заншил мөн.
Манай ард түмэн асар их соёлтой байсан, удам угсаагаа хэдэн үеэрээ мэдэж ургийн бичиг хаа сайгүй хөтөлдөг байсан гэх яриа бол худал үг. Тоотой хэдэн газар ингэдэг байсан. Харин ихэнхи тохиолдолд хамжлагат ёсоо дагаж тэр аймгийн тэр хошууны тэр ноёны албат буюу хамжлага тэр гэж нэрээ дууддаг байсан. Бусад тохиолдолд эцгийн нэр болон нэр, ялангуяа хочоор нь нэмж ялгадаг байсан. Монголд хочгүй хүн байдаггүй байсан. Одоо ч тийм. Хазгар Гончиг, Орилоо Дулмаа, Буу Нацаг, Салхи Дамбий гэх мэт.
1924 оны хавьцаа ардын засгийн газрын тогтоолоор өөрийн нэрийн хамт эцгийн нэрийг хэлж, бичиж байх шийдвэр гарч байж энэ “овог” (эцгийн нэр) гэдэг юм гарсан юм. Энэ тухай Л.Түдэвийн “Бүгд Найрамдах Улсын анхдугаар он” романд тодорхой өгүүлсэн нь буй.
Одоо хүний тоо хийгээд мэдээллийн хэмжээ их болсноос уламжлан энэ нь шаардлага хангахгүй болж байна. Ухаандаа намайг Д.Ганхуяг гэхэд хамгийн багаар бодоход 800 гаруй Ганхуяг байна. Энэ нь зөвхөн Улаанбаатар хотын телефон утастай Ганхуягуудын тоо юм. Д гэсэн эцгийн нэрээр нь ялгалаа гэхэд л УИХ-ын гишүүн, банкны гээд үй олон Ганхуяг бий. Нэр ч юу байхав, товчлол, түүний эхний үсэг юм. Одоохондоо яахав, ялгаад болоод л байна. Тун удахгүй будлиан тарих нь гарцаагүй. Тэгвэл бэлхнээ байгаа ургийн овог гэсэн иргэний үнэмлэхийнхээ нэрийг нэмээд алба, аминий ажилд хэрэглэж заншиж болохгүй гэж үү ?!
Манайхаас бусад улс оронд гурван нэртэй явж болоод л байна. Гэхдээ харъяалахын тийн ялгалгүй болоод л байх шиг. Ингэвэл амар биш үү. Жишээ нь: Боржигон Дашдорж Нацагдорж.
Интернетийн хайлтын системд
Одоо интернетийн хайлтийн систем ид хөгжиж байна. Яваандаа энэ нь манайд газар сайгүй нэвтэрнэ. Ингэхэд мөнөөх овог нэр маань саад болох нь. Хайлтын систем хийлээ гэж саная. Дамдины Сүхбаатар гэж хийлээ. Уг нь бол Сүхбаатар Дамдингийн гэвэл хайхад арай хялбар л даа. Яахав тохируулга хийж болно л доо. Тэгсэн чинь Дамдингийн Сүхбаатарын Батболд гарч ирээд байвал яахав. Би нэрд гарсан хүмүүсээр жишээ авч байна.
Бүр “доошоо” явбал ийм жишээ асар олон болох нь гарцаагүй. Энэ мэт давхцлаас зайлсхийхийн тулд бид албан болон албан бус баримт бичиг, бусад бичиг хэрэгт ургийн овог, эцгийн нэр, өөрийн нэрийг заавал хэрэглэж занших хэрэгтэй болоод байна. Хүний овгийн нэрийг нь бүтэн тавьж сурмаар байна.
Тэр ч бүү хэл болдогсон бол харъяалахын тийн ялгалыг бүр мөсөн больмоор байна.
Нацагдорж Дашдорж Боржигон гэвэл зүгээр юм биш үү.
Энд ярьж бичих дэс дарааг маш нарийн ярьж тохирмоор байна. Миний бодлоор эхлээд өөрийн нэр, дараа нь эцгийн нэр, дараа нь ургийн нэр гэсэн дэс дараалалтай байвал ямар ?! Жишээ нь би гэхэд л Ганхуяг Дашзэвэг Хөх, хэрэв товчилбол Ганхуяг. Д.Х. байж болмоор санагдана.
Ингэвэл олон будлианаас зайлсхийж болмоор юм шигээ. Наад зах нь Монураны Наранхүү насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн хэрэгт лав унахгүй л байсан ш дээ. Сэтгүүлч амьдаа гэмт хэрэгтэнтэй нь эндүүрээд бичээд хаясан гээ биз дээ. Энэ мэтээр хилс хэрэгт орох нэгэн байхад хүний гавъяа “авах” явдал ч олон гардаг. Цаашилбал улс төрд байгаа энэ олон “Э”-г бараг ялгахаа байсан үед энэ нь мөн ч их хэрэгтэй санагдана.
Сүүлдээ энэ олон ижил нэрээ хоч, мэргэжил, ажлаар нь арай ядаж ялгадаг болж байна ш дээ, худал гэж үү. МАН-ын даргыг “ӨӨ” гэвэл, хотын мэрийг “Цагаан толгойт” гэвэл нэг юм “ойлгоод” л байгаа юм. Бид л дасчихсан болохоос энэ чинь тийм ч сайхан асуудал биш шүү дээ…
Хуулийнхан хүний овог нэрийг бүтнээр нь гүйцэд дуудаад байдаг нь мэргэжлийн асуудал боловч тун зөв зүйтэй асуудал юм. Судлаач бид хүртэл заримдаа эндүүрэх гээд хэцүү байна ш дээ…
Яваандаа толь бичиг, лавлах, интернет википеди хийх зэрэгт энэ нь зарчмын ихээхэн ач холбогдолтой гэдгийг ухаант уншигчид надаар хэлүүлэх хэрэг юун. Та бүхнийг мэргэн санал бодлоо хуваалцана гэдэгт найдаж байна.
Судлаач: Ганхуяг Дашзэвэг Хөх
2012 оны 10 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

41 Responses to НЭР БИЧИХ ТУХАЙ

  1. sainaa says:

    ene sanal mash chuhal shu, gadaad bga humust bur ih hereg boldogiig bi biere mederch bn/yamar negen alban esnii bichig barimt avah bugluh zereg asuudal deer, mongolchuudad urgiin ner gehdee heregledeggui gej tailbarlah chn ih evgui sanagddag/,harin zuv hevshij hereglej surah l heregtei,minii huvid urgiin ner uuriin ner etsgiin ner gej duudaj bval zugeer y shig sanagddag/urgiin ner butneer uuriin ner bolon etsgiin nernii ehnii usgeer tovchilbol/, bid urgiin nereeree hoorondoo yalgarch bh heregtei,ternees bish bugd borjigon bolood balairaad yavchihaar chn /minii sonssonoor niit hun amiin 72 huvi ni/ hoorondoo gerlej bolohgui ch ym shig boloh ch ym shig,eroosoo urag turluu medehgui bolchij bga ym, harin tegelgui hoshuu nutag usaaraa baiguulj bsan gavya shagnalaraa ch yumu,manai etseg uvgudiin hereglej bsan ter huuchin urgiin nernuudiig sergeegeed,harin tuuniigee erhemlej,zuvhun uuriin nerees gadna etsgiin ner ter tusmaa urgiin neree sevteehgui avch yavahiig ermelzej ter urgiin ovogtoi hun gedgeeree hund taniltsuulj bval,huvi hunii talaasaa hundluushtei baharhuushtai ym shig sanagdaj bn, unuu ued zarim neg humus urgiin neree davhar heleed bdag nadad ih l goe sonsogddog,hevshuulbel zuvuu..arai heterhii urt setgegdel bochivuu?kk..demjij bn..

  2. Anonymous says:

    saihan sanal bna .gehdee ovog,etsgiin ner,ooriin ner gesen daraalal zugeer yum bish uu ?

  3. Ганаа says:

    Болж л байна л даа. Гэхдээ цалингийн цэснээс эхлээд ямар нэг лавлах, толь, жагсаалтад орлоо гэхэд юуны түрүүнд Таны нэр хэрэг болох байх. Тэгээд эцгийн нэр, тэгээд овог. Би ямар нэг албаны энэ цаасан (интернет) лавлахыг бодолцсон санаатай юм…

    • Пүүжээ says:

      Естой үнэн. Нэр нь эхлээд байх нь хамгийн зөв санаа.

  4. Дэмжиж байна. Харин энэ асуудлыг хэн шийддэг юм бэ? Зүгээр л сонирхоод асууж байгаа юм шүү. Засгийн газрын тогтоолоор уу?

  5. Ганаа says:

    Ёстой мэдэх юм алга. Бодвол нэг “сугай, сүгэй юм” гаргахгүй бол болохгүй байх. Ингэвэл ч бусад “юмаа” бодвол амархан хэрэгжих байх. Яагаад гэвэл мань мэт нь хэрэгжүүлэх учраас…

  6. Nominchimed says:

    Өглөөний мэнд, Ганаа ахаа. миний майл хаяг banom2001@yahoo.com

  7. Anonymous says:

    uuriin ner, aaviin ner, urgiin ner baix n zuitei. Ganaa axiin tailbarlaj baigaa nuxcul toxioldoxod xyalbar baixaas gadna tatvar, gaali zereg baiguullaguud ugaasaa ingej xiideg

  8. tsagaan says:

    ug ni urgiin ovog gargasnaar ene asuudliig shiidsen shuu dee daan ch tor zasag maani uuniigee humuust sain oilguulaaguigees humuus baahan borjigon ovog avchihsan. urgiin ovogoo hereglej hevshihees oor arga baihgui. Ганхуяг. Д.Х. geh ni oros mayag ihenh ornuud zugeer l Ганхуяг. Х. gedeg shuu dee

  9. Ганаа says:

    Шийдсэн нь хаа байгаа юм. Бас л иргэд буруутай болж байна уу ?! Иргэд биш, эхлээд төр засаг нь ядахдаа албан мэдээ, бичиг баримтаа бичиж хэвших хэрэгтэй л дээ. “Монгол маяг” чинь болохгүй байна гэж хэлээд байна ш дээ. Тэгвэл Д.Х. Ганхуяг гээд л бичнэ биз дээ. Цэцэрхэх гэж ядчих юм аа…

  10. уншигч says:

    Бүрэн дэмжиж байна аа. Нэг ийм хэлний логик л алдагдах гээд байгаа юм аа. Монгол хэлэнд ихээс бага руу, харин өрнийн хэлэнд нэгжээс бүхэл рүү ярьдаг. Жишээ нь Монголчууд Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг … дугаар хороо … гудамж … иргэн тэр гэж дараална. Эсвэл он сар өдөр гэж дараална. Европт бол эсрэгээрээ. Тиймээс иргэний үнэмлэх ч ургийн овог эцгийн нэр өөрийн нэр гэсэн дараалалтай. Гэхдээ олон улсад стандарт нь ингээд тогтчихсон учраас яахав нэрийн тухайд болох л юм. Их чухал хэрэгжүүлмээр санаа л даа. Сая хүрэхгүй хүнд хоёр нэр болоод байгаа юм. Хүн ам гурван саяас даваад эхлэхээр нээрээ бишиднэ. Бат-Эрдэнэ л 12 мянга гаруй байдаг гээ биз дээ. Тэгээд овгийн давхцлыг нь тооцвол түгээмэл овог жишээ нь Батсайхан гэхэд л хэдэн мянга гараад явчихна. Ахиад ялгах хэрэгтэй болох нь. Гэвч хүн амын 70 хувь нь боржигон овогтой нааж яваа. Нөгөө Элбэгээгийн хэлдгээр 2,7 сая Чингис болчихоод байгаашт. Зуун айлын хужаа хүртэл боржигин овогтой гээч. Гэхдээ нэг урагшилбал зүгээр. Жишээ нь эцгийн нэр адил бол овгоор нь сэлгээд нэрлэчихэж бас болно. УИХ-ын долир Ганхуягаас ялгахын тулд таныг Хөх Ганаа гэвэл болчихно. Зүгээр наргиа шүү.

  11. Ганаа says:

    Харин тэрэнтэй чинь эндүүрээд. Аргаа ядаад энийг бичиж байна. Би ямар УИХ-д орж монголчуудын хараал идэх гэж байгаа биш. Бас л наргиж байна…

  12. Aldaraa says:

    Бичихдээ нэрээ эхэнд тавиад дуудахдаа хойноосоо дуудаж болно Бид 1/5 гэж бичээд хойноос нь 5-ны 1 гэж уншдаг шүү дээ Өөр жишээ байгаа байх Б.Ринчин гуай орчин цагийн харъяалахын тийн ялгалын гажуудлын талаар нэг сонирхолтой тайлбар бичсэн байдаг. Утга нь орчуулгаар дамжиж Монгол хэлний хэлний логик сэтгэлгээ (ерөнхийгөөс тодорхой руу) алдагдсаныг хэлсэн байдаг. Гэхдээ Ц.Дамдинсүрэн Ш.Лувсанвандан 2 ямар нэгэн тайлбар хэлээгүй байх Гэхдээ крилл латин нэвтэрсэн болохоор ямар нэгэн өөрчлөлт орох л байх Залуучууд хүлээн авна Харин Ахмадууд жаахан тийм байна. Нэг инээдэмтэй зүйл гэхэд одоо аав хүү 2 шинэ ач хүүдээ нэр өгөх гэж хөөрхөн маргалддаг гэнэ. Аав нь Ёндонжамц, Намхайцэрэн гээд хүү нь Ганболд, Батбаяр гэж нэрлэнэ гэнэ. Энэ бол логик бас утгын өөрчлөлт биш хэлбэрийн өөрчлөлт. Гэхдээ хэт хэлбийж болохгүй байх, хэлбэрийн өөрчлөлт тодорхой хязгаараас гараад утга бүтцэд бас логикт нөлөөлөх байх Бараг Алдар Халхич Монголов болчих байх Хэл судлаачид хамгаалдаг байх аа

  13. delgermaa says:

    oo demjij baina… bidnii irgenii unemleh deer OWOG geed baigaa, getel gadaad passport deer baihgui, man metiin gadaadad baigaa humuus eniig end tend bichig barimt hoocoldood yawch baihdaa gadaadin tushmeded oilguulah gej uilee uzdeg

  14. delgermaa says:

    neeree nargia gesnees: sayahan sonin.mn deer sudlaach Gansuh gedeg hunii bichsen zuiliig Tanig bichsen um shig l humuus komment bichseng unshiad ineed hureh shig nogoo talaasaa eduugee Tanaas oor hun dorwitoi um bichihgui baigaad bodood haramsal toroh shig

  15. Anonymous says:

    Өө та чин хөхийн овог юм уу. Сүхбаатар аймгийнх юм байншдээ. Эхийн талаараа би тантай холын төрөл садан болж таарлаа. Даанч их хэлтэй амтай заргач маягийн хүн байсан юмаа. Ургийн овог хэрэглэх иймл ач холбогдолтой байгаам даа.

  16. Tumenbayar says:

    Сайн байна уу? Зөв зүйлийг санал болгож. Ийм зүйлтэй байнга л учирдаг. Би өөрийнхөө сургуульдаа НЭР Овог гэсэн байдлаар л үүнийг шийдээд байгаа. Жишэээ нь, ТҮМЭНБАЯР (миний нэр) Гомбожав (эцгийн нэр) гэж ялгаад байгаа. Нэрийг нь томоор бичихийн учир нь эхлээд нэр, овгийг нь бичнэ шүү гэсэн нэгдсэн ойлголтод хүрээгүй болохоор ядахдаа харсан хүн “аан, энэ нь нэр юм байна” гэж таниг гэсэн үүднээс. Харин ургийн овгийн хувьд мэдэхгүй. Зарим ургийн нэр их урт байх юм байна ш дээ. Бүр гурван үгээр ч илэрхийлэгдэж байгаа. Тэгвэл хүний нэрийг албан байдлаар бичихэд “БОЛД Дамдин Урт Жалгынхан” гээд их л урт болох юм шиг санагдаж байна.
    Харин нэрийг урд нь бичих нь бол гарцаагүй. Сургуульд багшилдаг хүний хувьд оюутнуудаа нэрээр нь дуудна ш дээ. Эцгийнх нь нэрээр дуудалтай биш. Тэгээд ч эцэг нь амьд үхсэнийг бид мэдэхгүй. Ялангуяа нэгдсэн мэдээллийн санд хайлт хийхэд хүний нэр нь л эхлээд хэрэг болоод байдаг юм. Одоогийнхоор буюу овгоор нь эрэмблэхээр хайлт хийхэд үнэн төвөгтэй. Тийм болохоор манай сургууль лав нэрээр нь дугаарлуулж, дараа нь эцгийн нэрээр нь бичдэг юм. Амьдрал дээр таны санал болгож буй зүйл яах аргагүй ингээд асуудал тариад байдгийг мэдэх болохоор дэмжиж байна (гэхдээ “ургийн овог” дээр эргэлзэж л байна.)

  17. deaglefx says:

    Хурууны хээгээр бүртгэдэг болсон биз дээ

  18. Ганаа says:

    Хулгай хийсэн тохиолдолд чамайг барихад хэрэг болох л байх…

  19. tuvk says:

    Shal balai yum. Dashdorjiin huu Natsagdorj gej hichneen oilgomchtoi uyangalaga sonsogdoj baihad, angli amerikiig duiraaj Natsagdorj Dashdorj geh ni daanch bolhi modon baina.
    Ner davhtsah bol bodit amidrald baidag l zuil.
    Hailtiin system daanch onovchgui jishee boljee. Computeriin systemiig hund ni held ni soyold no taaruulj hiideg bolohoos esregeeree bol bish.

  20. Ганаа says:

    Надад ч гэсэн Дашдоржийн Нацагдорж их уянгалаг. Гэхдээ цаг үе өөр болж байна. Хоёр нэрээр явж болохгүй байна л даа. Би жишээ аваад байгаа юм биш. Амьдрал дээр нэрний давхцлаас болоод олон хүний ажил төрөл их түвэгтэй болж байгааг би судлаачийн хувьд сайн мэддэг юм. Чиний нэр “Балай” гэдэг бол нэг их давхцахгүй байх л даа…

  21. Эрка says:

    Хэлзүйн хувьд ингэж болохгүй шүү дээ. Наадах чинь бол ёстой будаач будаач гэхээр сахлаа будав гэгч болж байна. Монгол хэл бол угсармал хэл бөгөөд хэзээ ч from, to эсвэл от, до гэсэн угтвар авдаггүй юм. Гэтэл логикийг нь тэр чигээр нь өөрчлөөд барууныг дагасан дараалалд оруулна гэдэг чинь байж болшгүй зүйл. Харин үүний оронд та залуусыг Хятадын Бай Ду шиг Монгол хайлтын систем хийгээч гэж загнаач!!! Нийтлэлчдээс Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах энэ тэр гэж нэрээ тавиад болоод л байна билээ. Заавал харьяалахын тийн ялгалтыг үзэн ядаад байх шаардлага ерөөсөө байхгүй. Байх ёстой учраас харьяалахын гэсэн нэртэй юм. Та биднээс дээр хэл бичгийн ухаанд нэвтэрсэн хүн л зохиосон дог. Нарийн ярих юм бол наад асуудал чинь аюулгүй байдалтай ч холбоотой эд. Маш том зах зээлтэй ч холбоотой асуудал. Зүгээр нэг санаан зоргоор интернэт -д хэрэглэхэд ингээд байна гээд өөрчилчихдөг ч юм биш. Манайхан адилхан юм мэдэхгүй байж дандаа мэдэмхийрнэ, сайн санаад нэг юм хэлэхээр өөдөөс өрвөлзөнө. Хүн ер нь аливаа зүйлийг шинжлэх ухаанчаар бодитой тунгааж үзэх хэрэгтэй. Хамаагүй ингэж хадуурч бас болохгүй.

    • Anonymous says:

      Залгамал хэл гээч. Угсармал таван давхар гэдэг шиг ярихын

  22. Ганаа says:

    Чи санамсаргүй байдлаар ёстой чухал асуудал хөндлөө. Нарийн ярих юм бол энэ хэл зүйн дүрэм чинь болохгүй байна. Ц.Дамдинсүрэн гуайд үүрэг өгөөд хүчээр дүрэм зохиолгосон байна. Цаадах нь шоронд орохгүйн тулд зохиосон болж. Ухаантай хүн тулдаа өдий зэрэгтэй дүрэм зохиож. Чам шиг шиг дураак тэрний учрыг мэдэхгүй. Шинжлэх ухааны үүднээс бол үнэндээ болохгүй байгаа юм. Чамаас дор мэднэ, чамаас дор судална гэж хаашаа харсан юм байдгийм…

  23. Эрка says:

    Сэдвийг хазайлгахгүй байвал танд үнэхээр талархах байна. Нэгдүгээрт, шинэ үсгийн дүрэм бол Монгол хэлэнд байсан зүйлсийг нааш цааш нь оруулж шинэ үсэгтэй эвцэлдүүлсэн хэрэг болохоос эвдээд хаячихсан хэрэг биш. Тэртэй тэргүй хэлний хөгжил явдгаараа явна. Харин үнэ цэнийг нь бид яаж хадгалж үлдэхээ өөрчлөхөөсөө өмнө болох ёстой. Хоёрдугаарт, шинжлэх ухааны үүднээс болохгүй байгаа гэдэг бол ямар ч баримтгүй хоосон шалтаг байна. Хэрэв үнэхээр болдоггүй бол яагаад Хятадад Google компанийн нэрийг хүртэл ханзаар бичээд хятадаар дууддаг хэрэг вэ? Яагаад шинжлэх ухааныг Хятадаар заадаг хэрэг вэ? Яагаад Англиар нь заачихаж болохгүй гэж? Үүнийг уншиж байгаа нөхдүүд толгойгоо ажиллуулвал хариулт нь олдоно. Гуравдугаарт, давхардана энэ тэр гээд байгаа бол бүр инээдтэй жижиг асуудал. Дагаж дуурайх гээд байгаа тэр баруунд чинь бүр нэг гэр бүлд яг ижилхэн нэртэй хүмүүс байна. Итгэхгүй бол Robert Downey Jr, гээд хайгаад үз. Хаа очиж Монгол нэршил чинь хүнийг аль овгийн хэний хэн бэ гэдгийг нэг заагаад өгчихөж чадаж байгаа юм. Өөрсдөө толгойгоо ажиллуулаад хэрэглэж мэдэхгүй хэвтэж өөрчилнө гээд юм болгоныг өөрсөддөө тааруулах гэж дайрахыг нь яана. Эд мэдэхгүй хүн эдийн нэр гутаана гэж юу устгах гэж ямар санаа дэвшүүлж байгаагаа ч гэсэн сайн бодох хэрэгтэй. Судална мэднэ гэдэг бол нэг хэрэг санаа оноо, үр дүн бол шал өөр асуудал шүү.

  24. Ганаа says:

    Чи наадахаа өгүүлэл болгоод наашаа явуулчих. Би тэрийг чинь блогтоо тавиад өгье.Чамд блог байхгүй, яагаад гэвэл чи хоосон чалчаа. Чамайг комментоос өөр юм чадахгүйг би сайн мэднэ. Наад тархи толгой чинь ажилладаг юм бол энэ асуудлыг комментын хэрүүлээр шийдэхгүй. Чи ч бич, би ч бичье. Гэхдээ би чамаас түрүүлнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна. Харин одоо нэмж коммент бичиж солиорвол устгана шүү…

  25. bayar says:

    MongoLin hun amiin 70-d huBi ni borjigon oBog aBsanaas uudej mun L oBog ni , etsgiin ner ni ,nuguu oLon enhuud ,erdene batuud ni bas L daBhtsaj boLohoor baigaa yum.MongoL hunii ners daBhtsah daa neg ond tursun ba oiroLtsoo nasniihan ihenhdee daBhtsdag . 1960-1966 ene oniihon Bayarsaihan nertei oLon baih , Mun Baterdene aBargiig id turuuLj baih uEd iim nertei boLoh , OLimpiin aBarga turhud mun ter oniihon TuBshin gesen umnutguL neruudtei baih ,Erdenet hot id barigdaj baih uEd erdenetiinhen erdene gesen oLon nertenguud baih oLon ners daBhtssan baidagaa. EhLeed Obogiig dahin uurchiLbuL zugeer sanagddagaa.

  26. Бодит байдал says:

    Энэ цагаа олсон сайхан санааг дэмжиж байна. Найзуудаа тэгэхээр бодит байдал дээр өөрсдийхөө хувилбараар туршиж үзье. Яг хэзээ хаана нэр бичигддэг тэр хувилбаруудыыг жагсааж үзвэл ямар бол. Ямар парадокс-ууд гарж ирхийг харая. Уучлаарай зохиогчийн нэрийн хувилбар дээр бага зэрэг өөрчлөөд хэрэглэе.
    Жишээ 1.
    Ургийн овог нь 2-3 үгээс бүтдэг нэр яаж бичигдэх вэ?
    Ганхуяг Дашзэвэг Хөх Чоно гэж бичигдэж байна
    Жишээ 2.
    Дээрхи нэрийн товчлол ямар байх вэ?
    Д. Х. Ганхуяг эсвэл Д. ХЧ. Ганхуяг гэж бичих юмуу яах вэ?
    Жишээ 3.
    Yahoo дээр имэйл хаяг нээх үеийн хүснэгтийг бөглхөд яаж бичих вэ?
    First name:
    Last name:
    Жишээ 4. Доктор гэх мэт цол гуншинтай яаж бичих вэ?
    Жишээ 5.
    Нэрийн хуудас дээр латин галигаар яаж бичгдэх вэ? Зөвхөн өөрийхөө нэрийг капитал үсгээр бусадийг томоор эхлээд жижэгээр бичвэл ямар вэ
    Жишээ 6.
    Гадаад паспорт дээр
    Та бүхэн хувилбараа бичнэ үү. Ерөнхийд нь зүглүүлээд өгөхөөр ард түмэн өөрсдөө хамгийн хялбар ухаалаг хувилбарийг өөрсдөө олоод хэрэглээд заншчихдаг юм гэж бодсон шүү.

  27. Anonymous says:

    Эцгийн нэрийг бүтнээр бичих хэрэгтэй байх хүний нэрийн өмнө үсэг байдаг нь утгагүй.

  28. egel1n says:

    Миний хувь ургийн овогийг бүтнээр бичээд эцгийн нэрийг товчилж бичсэн нь дээр гэж бодож байна. Жишээлбэл: Боржигон Б. Бат гэх мэтээр. харин “Бодит байдал” ийн дурдсанчилан олон үгээс бүтсэн ургын овогуудыг бол нийлүүлээд бичих хэрэгтэй гэж боддогийн. Миний өөрийн ургын овгийг жишээлбэл “Ноён Цорос” боловч түүнийг “Ноёнцорос” гээд би бичдэг. Гэхдээ олон улсад хэрэглэгддэг гадаад пасспорт зэрэг бичиг барим гэдэгт эцэгийн нэрийг биш ургын овогоо бичивэл дээр санагддаг юм.

  29. Болд says:

    Энэ их зөв чухал санаа бноо дэмжиж бна. Өөрийн бодлоо хэлэхэд яаж ч бсан тухайн хүний нэр голлох үүрэгтэй тул эхэнд бичигдэх нь зүйтэй л дээ. Бас “Их ээс бага руу энгийнээс нарийн руу ханддаг” \жишээ нь улс-хот- дүүрэг- байр- хаалга, амьдрал-ажил-хөдөлмөр-хүч г.м\ Монгол сэтгэлгээ логикийг ч бас алдуулахгүй байж болмоор мэт… Ганаа ахаар зүйрлүүлбэл “Ганхуяг.Д.Х” эсвэл “Ганхуяг.Д.Хөх” гэж биччихээд дуудлагын хэлэндээ Хөх Д Ганхуяг, Хөх Дашзэвэгийн Ганхуяг, Дашзэвэгийн ХӨХ Ганхуяг, Ганхуяг ХӨХ Дашзэвэгийнх гэхчлэн нэрлэхэд зохистой санагдах юм. Овгийн урт нэртэй бол нийлүүлж бичээд нэг үсэг үгээр төлөөлүүлэхэд буруудахгүй дээ. Ингэж “Ганхуяг.Д.Хөх” гол нэрнүүдээ үгээр бичээд овгоо үсгээр нь дунд нь тэмдэглэчихээд аман яриандаа Хөхийн Ганхуяг гэж овгийн өргөмжилж голлож дуудаад албан хэл, бичигтээ Хөх Дашзэвэгийн Ганхуяг гэхэд Монголчууд бид будилаад байхгүй ба бичмэл нэр нь нэтэд ч гадаад бас ойлгодоод бмаар юм шигээ. Ямартай овгийн нэрээ оролцуулан гурамсан нэршилтэй болгох талаар засаг төр анхаарах цаг болсон доо.

  30. Ovogiin neree ashiglahaas gadna udam sudar urgiin bichigee ail bur hotolj janshval ur hoichid mini mash heregtei sanagddag. Odoo minii hereglej baigaa ovog ch minii unen zov ovog mon esehiig bi medehgui tiim l ued bid amidarj bna. Ur hoichdoo ene aldaag davtuulahgui yumsan.

  31. Ганаа says:

    Энэнд санаа зовж байгаад чинь баярлалаа. Тань шиг ийм хүн цөөхөн л байх. Гэхдээ бодож явахад болох байлгүй дээ. “Юм” бол байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.

  32. Ганаа says:

    Бодоод байсан чинь эхлээд ургийн овгоо, дараа нь эцгийн нэрээ, дараа нь өөрийн нэрээ бичсэн нь дээр юм байна. Хөх (овогт) Дашзэвэг (-ийн) Ганхуяг. Х.Д.Ганхуяг. Арай эвтэйхэн байна. Цаашид ингэж явна.

  33. Пүүжээ says:

    “Зуун цагаан гэр” гэх мэт олон үгээр овог хийсэн хүмүүс балардаг байна шд, хаха. Тэдэнд товчлох боломж байна уу?

  34. Баттөр says:

    Таны хэлж байгаа санаа чинь нөгөө Ринчин гуайн ЯАМ ГЭГЭЭРЛИЙН гэдэг болоод байгаан биш үү?

  35. Natsgaa says:

    Zuv shuu, bugdeeree ovogoo heregledeg bolbol zugeer sen

  36. tsatsaa says:

    ene sanal zugeer sanagdlaa gehdee ovog etsgiin ner uuriin ner gej hellee shdee uuriin heriig urd n bichih n gadaadad l ih hereg boloh bh yagad gevel gadaadad yamar negen bichig barimt burduulehed humuus n anduuraad etsgiin neriig bichtsen bdag enehees n bolood uchnuun bichig tsaas bolj burduulsen material maani orvongooroo hereggui bolj ahiad shineer burduuleh boldiin… bi ene ymiig uuriin biyer medersen bolhoor l yariad bn l daa kkk mongold bol yadgiig n sain medku bn gehdee yadag ch bsan hunii ner nasan turshid duursagdaj yavah neree urdaa bichvel zugeer bhaa etsgiin nereer amidrahgui uuriin nereer amidarna shde ene horvood chin

  37. nergui says:

    зуун цагаан гэр болон цагаан гэрүүд овгийн тухай тайлбарлаж өгөх хүн байвал туслаач 99999829

  38. Sainaa says:

    Боржигон гэдэг чинь бүүр холын овог болоод явчиж байгаан бишүү. Орос дахь Монгол үндэстнүүд хуланц өвөөгөөсөө эхлэн овголсон байх юм. Энэ ямар учиртай юм болоо?

    Baptiste Versa Bourgain хүнийг аль нэрээр нь дуудах ёстой вэ? Жинхэнэ нэр нь аль юм бол?

  39. sanserbos says:

    Би таван сайхан хүүтэй Казах аав байна. Би хүүхдүүдийнхээ эхнэр болох охидыг аавынхаа7-9 үе ,эхийнхээ3үе удмаа мэдэхгүй бол хөөж явуулна, тэгэх ч эрхтэй.ЕС дэхи өвөг нэгтэй минийЭЦЭГ ТАЛИЙН холдож буй хамаатнууд маань багаар бодоход 20,000 хүн байгаа байх.ДОЛООгоосТАВ дахьӨВӨӨ нэгтэй бүр ойрийн АХ ДҮҮСмаань15,000-10,000 орчим хүн байх магадтай,ЭНЭ олон хүн, хол ойр бүр хилийн чанадад тусгаарлагдаж олон зуун жил элээсэнч ҮР ХОЙЧИС нь ЭЛГЭН ТӨРӨЛ САДНАА ТАНИЖ МЭДЭЭД байдаг нь ХАМГИЙН ГАЙХАМШИГТАЙ юм..Эцэг талаа барьж УРАГ ОВГОО үргэлжлүүлэх ЁСИЙГ ШЕЖИРЕ гэх бөгөөд КАЗАХУУДЫН хувид АЛТ ЭРДЭНЭЭС ч ИЛҮҮ НАНДИН ӨВ СОЁЛ ЮМаа.КАЗАХуудад ДАУН,АУТИЗМ.ГЕМОФИЛЯ зэрэг цус ойртолтын өвчин бараг байдаггүйн ШЕЖИРээгээ чандлан баримталсны АЧ билээ.Би төв аймгийн нэгэн суманд төрөөд өдийг хүртэл бараг халх болтлоо амьдарч байна.Манай сумынхан өөрийн болоод өрөөлийн адууны удам судрыг сайн мэддэг мөртлөө өөрийнх нь өвөг дээдсийг асуухаар өвөө ааваасаа цааш огт мэдэхгүй.Гэр бүл ураг барилдах нь МАШИД ЭРГЭЛЗЭЭТЭЙ бэр хургэнийхээ нутаг ус аав ээжийн асуугаал боллоо ТӨӨРСӨН ЦУСАН ТӨРЛИЙН ЖИР ЖИРЭНЦЭРҮҮД НЭГНЭЭН ОЛООД ГЭРЛЭЭД БАЙГААМ БУСУУ..Мөн газар усаар баримжаалах нь бас буруу хүний үр удам хаашаа ч нүүдэллэн тархан сууршсан байж болно шүү дэ. Манай сумынхны 80 хувь нь БОРЖИГОН болцон ХОЛИОН БАНТАН энэ нь МОНГОЛ улсын нөхөн үржихүй болон хүчирхэгжин хөгжихөд том саад АЮУЛ бусуу..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: