ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ БОДЛОГО

Хоёр хоногийн өмнө буюу энэ арван сарын 24-нд Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн газар “Хятадын эрчим хүчний бодлого-2012” гэсэн “Цагаан ном” гаргаж дэлхий нийтэд зарлав. Тэд эрчим хүчнийхээ өнөөгийн хөгжлийг шинжлээд одоогийн цаг үеийн дуудлагыг шинжлээд ирээдүйд баримтлах стратегээ зорилтоо “эрчим хүчний нөөцийг удаан хугацаагаар, тогтвортой, давшингуй ашиглах явдал” гэж тодорхойлов.
Хятадыг 2011-2015 онд хөгжүүлэх 12 дугаар таван жилийн төлөвлөгөөндөө: 2015 он гэхэд анхдагч эрчим хүчний хэрэглээнд нөхөгдөх түлшний хувийг 11,4 хүргэнэ, нэгж ДНБ-ний эрчим хүчний хэрэглээг 2010 оныхоос 16 хувиар багасгана, нэгж ДНБ-нд ногдох нүүрс хүчлийн хийн агууламжийг 2010 оныхоос 17 хувиар багасгана гэх мэтчилэн. 2020 оны зорилго нь ёстой “алаад хаясан” байна. Тэрийг яриад ч юүхэв, атаархахын нэмэр.
Цар хэмжээ, тооцооллын зарчмыг нь харахад ёстой хийсэн шиг хийжээ. Манай Төлөвлөгөөний Комисс байсан бол ийм юм хийж чадах л байсан байхгүй юу гэж харамсаж, атаархаж сууна.
“Хятад хариуцлагатай гүрний хувьд энд тавьсан зорилтуудад хүрэхийн тулд цуцалтгүй анхаарал тавих болно” гэж уг номд өгүүлжээ. Яахав дэлхий эрчим хүчний байдалд аюул учруулахгүй” гэж ёс болгож өгүүлсэн байна. Манай хэдэн лаларууд энийг судлах ёстой баймаар. Тэд энэ бодлогоо шууд л хэрэгжүүлж байгааг дараах баримтаас харж болно л доо…
Тэдний нүүрсний нэмэлт хүчин чадал нэмэгдэв
2012 оны эхний хагаст Хятадын коксждог нүүрсний үйлдвэрлэл 224,22 сая тонн болж өнгөрсөн оныхоос 6,4 хувиар өсчээ. Зургадугаар сард гэхэд л хоногт 1.3227 сая тонн кокждог нүүрс олборлож дээд үзүүлэлт хүрсэн байна.
Энэ жилийн эхний хагаст Өвөр Монгол, Шэньси, Ганьсу, Цинхай, Нинся, Шинжаан мужуудад 39,629 сая тонн кокс үйлдвэрлэж, үйлдвэрлэл нь өнгөрсөн оныхоос 25,2 хувь өсчээ.
Харин Баруун-Өмнөд Сичуан, Гуйжоу мужуудад 9746 сая тонн кокс үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оныхоос 14,2 хувь өссөн байна. Дорнод хэсгийн Цянсу, Аньхой, Фузян мужуудад 15,942 сая тонн үйлдвэрлэж, үйлдвэрлэл 13,4 хувь өсчээ. Харин Зүүн Хойт хэсгийн Ляонин, Цилинь, Хэилунзян мужуудад үйлдвэрлэл 2,95 хувь өссөн байна.
Харин манайхан нүүрсээ жишиг үнэ болгон зардаг Шаньси мужид эхний хагас жилд 42,863 сая тонн кокс үйлдвэрлэж үйлдвэрлэл 3,4 хувь унасан байна. Энэ мужид хуримтлагдсан хүчин чадал ч гэсэн буурч жилийн эхний хагасын байдлаар ердөө 23,7 сая тонн болж байсан байна. Юунаас болсныг бодоод үзэхгүй юу даа…
Хятадын статистикийн эхний хагас жилийн дүнгээр 66,61 сая тонн коксждог нүүрс гаргасан нь ердөө л 1,1 хувь өссөн хэрэг болж байна. Харин зургадугаар сард 0,5 хувь унасан байна. Харин жилийн дүнгээр бол 8,8 хувь өсөх юм байна лээ.
Гэхдээ манайх өсөөгүй болохоор Хятадын кокс өсөх ч нэг их сайн юм биш л дээ…
Эндээс тун олон ноцтой дүгнэлт хийж болж байгаа бөгөөд би блогтоо дүгнэлт хийгээд яахав дээ. Ямар мэддэг, тоодог төр засагтай байгаа биш…

Судлаач Д.Х.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to ХЯТАДЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ БОДЛОГО

  1. jargal says:

    хятадын хойд бүсэд нүүрс олборлолт огцом нэмэгдсэн хэдий ч гагц Шаньсид нүүрсний үнэ буурсан нь монгол нүүрсний импортыг багасгах бодлого болов уу

  2. Guranz says:

    Хариу реакц үзүүлээд бодлого дэвшүүлэх чадваргүй тул судлаагүй байсан нь дээр бидний хувьд.

  3. Bold says:

    Sayhan ongotsond Hyadaiin Anglaiar gardag sonin unshsan. Ene tuhai mash saon buguud sonirholtoi niitlel bichsen baisan shuu. Hyatad odoo atomiin stailgaan stantsiinhaa toog nemegduulj, odoo baigaa oor oor ulsuudaas importilj hereglej baigaa stantsuudaa neg gorimd oruulj uursdiinhuu atomiin tsahilgaan stantsiig barina gesen baina lee sh dee. Ted asar ikh ene salbart hayh gej baigaa uym baina lee. Bas nuursnii erelt buursan gej uym bicheegui l baisan daa. Harin mash olon nuursnii kompaniud uur chiglel hurungu oruulalt hiij baigaa gesen baina lee. shuu. Bi erteed ter Ganbaatar Sodbaatar Teneg Erdenbat geed humuusig yarij baikhiig sonsoson. Ter humuus bas nom unshij medeelel oldog suvgaa uurchlukh heregtei dee.

  4. bi says:

    bid tednees dutahgui tsag tsagtaa barij idej yavsan uhaantai ard tumen umsan mongolchuud bidend haramsan gashuudhaar ueuud denduu ih um tednii too olon ch bid tolgoi dotrohooroo urgelj yalah bolno mongolchuud bidend shinjleh uhanaas oor dotno nohor ugui

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: