БҮТЭЭН БАЙГУУЛАХАД ЭХЛЭЭД БОДДОГ

Бүтээн байгуулалт гэвэл Монголчууд ухаанаа тавиад туучих бололтой. Тийм юм байхгүй ш дээ. Ингээд Испаниар жишээ авсан өгүүллээ толилуулъя. Системийн шинжилгээ хийгээгүй ямар ч бүтээн байгуулалт боломжгүйг ухаарвал би ихэд баярлана. Энд Испанийн тухай мэт боловч Монголын тухай байгааг эрхбиш ойлгоно биз…
Одоо Испанид улсын 49 нисэх буудал байдаг гэнэ. Бараг ихэнхийг нь сүүлийн хорин жил бариад хаяж. Испанийн нийт газар нутаг 0.5 сая квадрат километр байдагтай харьцуулбал 10 мянган километр квадрат тутам нэг нисэх буудал барьсан гэсэн хэрэг л дээ. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 100 километр тутам улсын нэг нисэх буудал байгаа юм байна. Дээрээс нь хувийн нисэх буудлууд бас байгаа гэнэ. Бүгдээрээ нисэх гэж төрсөн юм шиг.
Даанч нисэх хүн олддоггүй гэнэ. 2011 оны бүтэн жилийн турш Кордово гэдэг нисэх буудал 8,5 мянган хүнд буюу өдөрт 23-хан зорчигчид үйлчилсэн байна. Энэ нь нэг их муудаа орох үзүүлэлт биш гэнэ. Тэхээр испаничууд нисэх дургүй юм шиг байгаам.
Энэ замбараагүй олон нисэх буудлыг улсын төсвийн мөнгөөр барьсан ба зардлыг нь үйлтэйгээрээ төр хариуцдаг байна. Нисэхийн ажилчид бүгдээрээ Үйлдвэрчний Эвлэлд байдаг учраас халах гэхээр халуулдаггүй гэнэ. Испанийн хөгжлийн яамны сайдын хэлснээр өдөрт ганцхан рейс хүлээж авдаг атлаа бүтэн ажиллаж цалингаа бүтнээр нь нэхдэг нисэх буудал байдаг гэнэ.
Улсын AENA компани дампуурсны дараа 30 нисэх буудлыг хаах гэсэн чинь Үйлдвэрчний эвлэл хаалгаагүй байна. Тэгээд арай гэж 17 жижгийг хаахаар болжээ.
Испаничууд яагаад “нисдэггүй” гэвэл Засгийн газар нь төмөр зам барина гэдгийг үзүүлээд өгсөн байна. Энэ санааг анхандаа испаничууд бүгдээрээ ура хашгирч угтжээ. Ингээд бүх хотуудаа хурдны төмөр замаар холбоод хаяж. Хямрал болж байсан хэдий ч замаа тавьсаар одоо испанийн хурдны төмөр замын урт 3000 километрт дөхөж, Франц, Японыг ардаа орхин дэлхийд Хятадын дараа л орох болжээ.
Нэг километр хурдны төмөр зам барихад дунджаар 12 сая евро зарсан байна. Испанид төмөр замыг бас л улс хариуцдаг аж. 2020 онд хурдны төмөр замыг хөгжүүлэхэд 83 миллиард евро зарцуулна гэж засгийн газар 2005 онд амлаж байжээ.
Том хотуудаа холбочихсон болохоор одоо районы төвүүдээ холбоно гэж байгаа аж. 2011 онд Толедо–Куэнка–Альбасете хотуудыг холбосон шинэ шугам нээжээ. Эдгээр нь тус бүр 85, 55 болон 170 мянган хүн амтай хотууд гэнээ. Энэ шинэ шугамын ашиглалтын явцаас харахад өдөрт 16 зорчигч зөөж байна гэнэ. Хурдны төмөр зам шүү дээ. Одоо энэ шугамаа хааж байна гэнэ.
2011 онд төмөр зам нь испанийн төсөвт 2,5 миллиард еврогийн алдагдал авчирчээ. Учир нь 52 чиглэлийн галт тэрэгний дүүргэлт 15 хувиас хэтэрдэггүй хоосон явдаг болсон байна. Төмөр замын нийт өр 20 миллиард евро болсон ч төмөр замчид нь ажлаасаа халагддаггүй юм байх. Хувьчлах гэсэн чинь засгийн газраасаа илүү тэнэг испани одоохондоо алга гэнэ.
Испанийн ахиад нэг мундаг юм нь авто зам юм. Испани газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 52 дугаар байранд ордог боловч нийт замынхаа хэмжээгээр Европт нэгдүгээрт, дэлхийд дөрөв дүгээрт ордог юм байна. Ихэнхи замууд зургаагаас найман эгнээтэй гэнэ.
Авто зам 15 мянган километр байдаг ба барилгын компаниуд идэвхитэй оролцдог байна. Алдагдал нь улсаасаа их, нийтдээ 3,8 миллиард евро байгаа юм. Замын ачаалал тооцоолсноос хоёроос гурав дахин бага гэнэ.
Нийслэл Мадрид руу ордог шилдэг зам байсаар байтал зэрэгцүүлээд ахиад нэгийг бариад хаяж. Ингэсэн чинь алдагдал хүлээж эхэлжээ.
Хямралын өмнөх 2007 онд барилгын сектор Испанийн ДНБ-ний 16 хувийг өгч байжээ. Гэтэл үл хөдлөх хөрөнгийнхөө хэмжээг асар их нэмсэн Франц, Германд ч гэсэн барилга байгуулалт ДНБ-ий 9 хувь байдаг аж. Ингэхээр нийт 16 хувь “хөөсийн” 10 хувь нь бодит зүйл рүү орсон гэхэд үлдсэн 6 хувь нь засгийн газрын тэнэглэлийн хэрэг болж таарч байна.
Хямралын өмнө мянган испаничуудын 64 нь “бүтээн байгуулалтын” салбарт ажиллаж байжээ. Энэ нь Европын Холбооны дунджаар бол 29 хүн байдаг аж. “Ажилтай болгоно” гэдгийг ёстой үзүүлээд өгсөн байна. Ингээд хямрал эхэлмэгц хагас сая илүү хүн ажилгүй болжээ. Ингээд ажилгүйдэл 2007 онд 8 хувь байснаа одоо 25 хувь хүрэх нь тэр.
Одоо испанийн засгийн газар хэт их “бүтээн байгуулсныхаа” горыг амсаж байна.
x x x
Манайхан ч гэсэн бүтээн байгуулалт бол сайн гэсэн тэнэг зангаа татах л ёстой гэж санана. “Юм хийсэн” гэдэг тэнэг үгийг зөвхөн Монголд л хэрэглэдэг байх.
Монголын ямар ч “бүтээн байгуулалтад” ултай суурьтай бодсон юм ганц ч байхгүй гэдгийг би судлаач хүний хувьд баталгаатай хэлж чадна.
Энхбаяр, Элбэгдорж нарын “бодсон юмыг” ямар ч эрүүл ухаантай хүн бүтээн байгуулалт гэж хэлэхгүй. Нэг ч болсон “сайн юм” хэлбэл би ихэд баярлах бөгөөд түүнд нь тохирсон хариуг цаг тухайд нь өгөх болно. Харин нэр усаа нууж, “өвчний онош” тавьж новшрохгүй шүү…
Манайхан мянганы зам гэж их орилох. Энхбаяр санаачилсан юм гэнэлээ. Тэр дураак ийм л юм “санаачилна” даа. Түүний санаачилсан юм болгон Монголын эсрэг гэдгийг би батлах л болно.
Энэ тэнэг юм нь хүн болгонд таалагддаг юм шиг байгаа юм. Аймгуудыг холбосон замаар өдөрт хэдэн машин явж, ямар ашиг бүтээж, зардлаа хэзээ нөхөхийг хэн ч бодоогүй л байхгүй юу. Хэн нэгэн хөдөөний монголыг зуны дэлгэр цагаар төрсөн нутагт нь амруулахын тулд зам барьдаг юм биш л дээ. Ядахдаа өдөрт 500 машин явдаг бол зам барьдгийм. Худлаа гээд үз л дээ.
Намайг эсэргүүцэх хүмүүс эдийн засаг, математик загварчлал, тооцоогоо гаргаж байгаад энийгээ яриарай гэдгийг онцлон сануулж байна. Засгийн Газарт чинь байхгүй юм Та нарт байх нь юу л бол ?!
Хэзээ ч бүтээн байгуулж үзээгүй, дандаа эвдлэн сүйтгэж байсан хүмүүс бүтээн байгуулах хэцүү гэдгийг энэ насандаа ойлгохгүй бололтой.
Энд би Испанийн тухай ерөөсөө яриагүй. Монголын тухай ярьж байна. Бүтээн байгуулах сайхан нэрийн дор ямар ч бодлогогүй монголын буяныг цацаж байгаа тухай чинь ярьж байна.
“Бүтээн байгуулж” болдоггүй юм уу гэж миний өөдөөс асууна. Би Монголоо гэсэн сэтгэлгүй бол болдоггүй юм гэж хариулж байна…

Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to БҮТЭЭН БАЙГУУЛАХАД ЭХЛЭЭД БОДДОГ

  1. odoon hatgagch bish says:

    1+1=2-2=0 1+1=2+2=4+4 1+1+1+ бүтээн байгуулалт гэдэг чинь ийм байх гэж бодож байна.Эдийн засгийн тооцоог нь мэргэжлийн хүмүүс хийх биз. Бодлого нь ийм Аль хувилбарыг нь авахаас л шалтгаалах болов уу. Эхний хувилбар б/байгуулалт биш ч бас л үйлдэл Үйлдэл болгон үр дагавартай. Хамаагүй давхар уламжлал аваад үз үйлдэл хэвэндээ л байна. Харин монголын нөхцөлд бол хэдхэн тонуулчин идэж дампуурснаас бусад нь цалинтай л байж байг гэсэн үг. Сүйрсний дараа хүн амьтан харааж нүгэл хураахгүй эргэж босоход амар. Цаг хугацаа алдаж элдэв амьтанд хариуцлага хүлээлгэх гээд дахиад чөтгөрийн гэнжин тойрогтоо орохгүй.

  2. Ганаа says:

    Ямар элэнцгийн нь эдийн засгийн тооцоо байдгийм. Монголын газрын зураг дээр хөндлөн нэг, тууш нэг шулуун татахыг сургуульд ороогүй хүүхэд ч чаддаг юм. Мянганы замын анхны зураг тийм л байсан ш дээ. Санаж байгаа хүн эрхбиш байгаа байлгүй дээ. Сүйрсний дараа хүн амьтанд хараалгуулахгүй гэдэг чиний эдийн засгийн “онолд” авах “юм” даанч алга даа…

  3. Anonymous says:

    th ,shilen cabel gej bas neg

  4. Anonymous says:

    Манайхтай төстэй улс бас дэлхийд байдаг л юм байна.хайран улсын мөнгө,ялгаа нь гэвэл манайхан шиг хулгайлаагүй л юм байна..Жил бүр замын хашлага сольж мөнгө завшидаг хулгайчууд томроод ирхээр тийм л зүйл хийнэ дээ,яаана даа?

  5. Болд says:

    Яана даа? энэ үгийг би ийм хэрэгтэй мэдээлэл санамж өгөөд өөрийнхөө бус бидний төлөө хэлээд, хийгээд байгаа судлаач Ганхуяг ахдаа хэлмээр байдаг юм. Нэг талаар Монголоо гэсэн олон хүмүүс өнөөгийн дээрхи нийтлэлд бичсэнтэй адил олон зүйлийг мэдэх ч хүлүүлээд бгаад, нөгөө нь мэдсэн нэгэн нь тантай адил хэлж илэрхийлж амжихгүй бгаа өөртэйгээ ижил хүмүүсийн өмнөөс танаас уучлал гуйгаад, уншиж мэдэхээс цаашгүйдэн бгаадаа, халаглахаас хэтрэхгүйдээ ичих юмоо. “Монголын ямар ч “бүтээн байгуулалтад” ултай суурьтай бодсон юм ганц ч байхгүй” гэж таны хэлдэг гашуун ч “ГАДНЫ”?!? бүтээн байгуулалт? гэхгүй ч бүтээсэн зүйл байгаад зогсохгүй биднийг өдөр дутам сорон мөлждөг гэж хатуурхахгүйгээр?! хөнгөхөөн хавхандаа оруулж бгааг өнөөгийн монголчууд маань өөрсдийн хөрөнгө оруулалт шигээр эндүүрдэгийг хэлмээр бнаа. Жишээн УБ ТЗ-н зүтгүүрийн дипогийн өргөтгөл гэхэд орос улс манайхаас холдох сиймхийг япончууд ашиглан 72 сая долларын “ЗЭЭЛЭЭР” өөрчлөн шинэчилж одоо нэлээд ашигтай ажиллаж бгааг мэдэх нэгэн бий үгүйг гайхдаг юм. Энэ гэхэд Монголд дахь “өчүүхэн” хэдий ч “БОДСОН” бүтээн байгуулалт мөн ч багагүй мөнгө гадагшаа урсдаг том бүтээн байгуулалт байлаа гэхчлэн нэрлэвэл өнөө олон толгойгоос эхлээд мянганы замаас өгсүүлээд хийгдэж буй ажилууд дандаа бидэнд зориулагдаагүй буюу “МОНГОЛОО БОДСОН” бүтээн байгуулалт хийгдээгүй гэдэгтэй санал ижил бнаа.

  6. Anonymous says:

    eniig FB deeree linkleed hayval zad zagnuuldiin bolov uu?

    • Болд says:

      Хэнд загнуулахаас айснаас болно биз дээ? Эх сурвалжаа заагаад тавьж болийшд лав монголчуудыгаа зөв мэдээлэлтэй болгох гэж хичээдэг судлаач ах лав загнахгүйл дээ хэхэ.

  7. amarsanaa says:

    Sain baina uu. bi suuliin uyed neg yumand unxeer ix sanaa zovdog bolloo ene oyu tolgoigiin PR chid gexuu xeden nuxduud teneg xun xuurch baigaa yum shig l xaa saigui reklamnii sambar deeree teneg yum bicheed l tarxi geechiig maani ugaaj ugch baina daa…

  8. Ganzorig says:

    Yay! Ta uneheer zagatnasan gazar maajlaa. Neeree myanganii zam gedeg ene teneg bisinesee zogsoogoosoi! Boon mongo zaraad 1 jil bololgui dahin haaj zasvarladag zam hereggui! Jaahan uhaantai darga nar baisan bol ehleed Altanbulagaas Zamiin Uuud hurtelhi zamiig 2 tusdaa ursgaltai ondor hurdnii zam bolgohgui yu. Tegsen bol yadaj Ereen Ulaan Udiin hoorond chingeleg teever hovorson olon ulsiin auto trans uusej baga ch gesen mungu saah bolomj garna gedgiig odoo boltol bodohgui l yum daa. Odoo Choir Ulaan baatariin hoorond tavisan zam l gehed shiruuhen boroonii daraa deeguur ni us haliad l ursaj baidgiim. Tegehed 40-ood ond tavisan dergeduur ni yavaa tumur zam oir oirhon us zailuulah gartstai. 21-r zuunii har zamd baihguim chini argagui sh dee. 1 buduun nohor teriig ni hemneed Land 200 unachihsan tansaglaj yavaa biz…Ganaa ah aa tand bayarlalaa. Uneheer uhaan alga manai targan targan darga nart….

  9. odoon hatgagch bish says:

    Иймэрхүү бүтээн байгуулалтыг хэн эхлүүлдэг вэ. Сталин, Мао бас нэр хүндийн боол болсон улс төрчид .Асуудлын гол нь энд байгаа.Тэдэнд хэр хэмжээний хөрөнгө алдах нь гол биш, нэг юм босгож харагдах нь гол байдаг .Олон нийт буруу бодлоготой б/байгуулалт байна гээд суудаггүй ямар хэмжээний хөлс авах нь вэ гэж сонирхож байдаг.Баялаг бүтээж үзээгүй сэхээтэн төрхтэйнүүд, хог ургамал шиг улстөрчид нь зүгээр л шүүмжлээд л байж байдаг (би энд эрдэмтэн судлаач ,нийгмийн том зүтгэлтэнг хэлээгүй байна) Мэдээж б/байгуулалтанд оролцож буй төсөв зарцуулан захирагч нар э/засгийн хувьд хождог тонодог.Манай монголд хамгийн гамшиг болж байгаа зүйл бол энэ төсөв захиран зарцуулагч нарын ес суртахуунгүй байдал, араатанлаг шинж юм даа.Мэдээж нийгмийг ийм байдалд хөтөлж уриалан дуудсан новш бол байгаа түүнийг холдуулсан ч гэсэн систэм машин нь тодорхой хугацаанд энерцээрээ хөдөлж байна, дараагийн сурагч нар ньгарч ирж байна. тэгэхээр сүйрсний дараа дахин яаж хурдан босох вэ гэдэг нь э/засгийн талаар биш гэдгийг та ойлгож байгаа гэж бодож байна

  10. мөнхболд says:

    ЯГ ЦАГАА ОЛСОН НИЙТЛЭЛ БАЙНА. МАШ ЗӨВ АСУУДЛЫГ ХӨНДСӨН БАЙНАА. САЯХАН МОНГОЛ ГЕРМАНЫ БИЗНЕС УУЛЗАЛТАНД ГЕРМАНЫ ФРАУНХОФЕРЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭН ШИФФЕР ГЭДЭГ ХҮН ҮҮНИЙГ МАШ ОЙЛГОМЖТОЙ ХЭЛЖ БАЙСАН. ХАРАМСАЛТАЙ НЬ ТЭНД МАНАЙ УЛС ТӨРЧИД БАЙГААГҮЙ. ДЭД БҮТЭЦ ХЭРЭГТЭЙ, ГЭХДЭЭ ҮР АШИГТАЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.

  11. Ганаа says:

    Мянганы зам бол сэтгэл зүйн хувьд их сайхан боловч эдийн засгийн ямар ч ач холбогдолгүй төсөл ш дээ. Үнэнийг хэлэхэд манай монголчууд их тэнэг ш дээ. Нүдэн дээр нь өөрийнх нь мөнгийг тэрбум тэрбумаар “газар булж” байхад мянганы зам гэж хөөрдөг. Олон жил дараалан “булж” байна даа. Энийг нь хэлсэн хүнийг “бүтээн байгуулалт”-ын эсрэг гэж барьж идэх шахна. Тэр замынхаа чанарыг бүгдээрээ мэдэж л байгаа ш дээ. Энд би ганц замыг л ярьж байна. Манай бусад “бүтээн байгуулалт” гэж ёстой лай ш дээ. Энхбаяр дураакын л эхэлсэн ажил ш дээ…

  12. unshigch says:

    gazarzuim hureelengiin bazargur geed neg doktor 1000 nii zamiig ehlej bhad yamar ch ur ashiggui zam orond ni ingej tabiya geed neleed ultai suuri sudalgaag debshuulj bsan hen ch toogoogui… odoo ta heleed l bna…bas l…arai l denduu shuu bodlogo barij bgaa gej tseejee deldsen archaagui yumnuud…

  13. Ганаа says:

    Намайг ямар ч юм хэлсэн надаас “түрүүлээд хэлчихсэн” ухаантан заавал байдаг юм. Энийг би сайн мэддэг. Би Базаргүрийн судалгааг үргэлжлүүлээгүй. Сэдэв болгонд анхдагч болох хүсэл надад алга. Би “анхдагч” болох уралдаанд ороогүй. Тэр “анхдагч хүмүүс” чинь сэдэв болгоноор бичиж чадахгүй л болов уу. Харин би Монголын хувь заяатай холбоотой бараг бүх сэдвээр бичдэг. Үүнийг системийн анализ гэдэг юм. Үүнийг хүссэн хүн болгон чадахгүй. Олон улсын жишиг магадлалыг нь хэлбэл намайг яасан онгироо юм гэх нь гарцаагүй. Наад ялзарсан тархи толгой чинь жаахан ажиллах болов уу гэж л горьдож байгаа юм. Өөр ямар ч санаа надад алга…

  14. Saaral says:

    За тэгвэл мянганы зам нь болдоггүй юм байж. Баруун аймгууд руу төмөр зам татах нь бас буруу юу? Энэ их уудам газар нутагт тархан суурьшсан ард түмнээ ер нь юугаар холбох нь зөв бэ. Агаарын тээвэр энэ үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж чадах уу. Эсвэл япон, хятад, франц шиг хурдны галт тэргээр холбох гээд байна уу. Тэглээ гэхэд авто замаас бага өртөгтэй, бага алдагдалтай байж чадах уу. Үгүй бол алслагдсан нутгийнхнаа орь тас мартах гээд байна уу, арай нийслэлдээ бүгдийг нь цуглуулах гээгүй баймаар! Тэр ази европыг холбосон транс, аялал жуулчлалын салбар энэ тэрээ байг, таны хэлдэгээр зөвхөн монголоо гэсэн сэтгэл, монгол ард түмнээ бодсон шийдэл байж болохгүй юу?

    • Guranz says:

      Ард түмнээ бодсон шийдэл?? Гайхалтай юм олж сонслоо. Хөгжсөн орнууд ард түмнээ бодоод чухам л дэд бүтцээр холбоод л үнэгүй зөөгөөд л ард түмнээ нэг хотод төвлөрүүлэхгүй тал тал тийш нь тараахын тулд л зам бариад байх шиг байна уу.

  15. Ганаа says:

    Чи ямар тэнэг новш вэ. Энхбаярын дүү юм уу хаашаа юм. Хүн хөнжлийнхээ хирээр хөлөө жийдэг юм. Ард түмнээ замаар холбоно. Гэхдээ дэс дараатайгаар. Чам шиг дураак зэрэг зэрэг гэж тэнэгтдэг юм. Чи монголын эдийн засагт ямар хэрэгтэй юм тэр замаараа зөөх юм. Улс орон эхлээд эдийн засгийн гол бүсүүдээ холбодог юм. Гарзандаа гарсан мөнгө хэнд ч байдаггүй. Нутагтаа үйлдвэрлэсэн юмаа наашаа цаашаа зөөдөг болчихоод тэр замаа бариарай…

  16. Ганаа says:

    Эрхэм robomec Саарал аа. Ямар юмаа хийгээд сахиад байгаа юм. Чи өөрийгөө надаас залуу, бас надтай мэдлэг болон мэдээллийн технологоор байлдая гэж бодож байвал би бэлэн байна. Харин хөгшин хүнд ялагдаад уйлж олны шившиг болбол би чиний нусыг арчихгүй шүү…

  17. Зочин says:

    Зам гэдэг чинь тендер, тэгээд ч энэ 1000-ы зам нь мөнгөө үрж ядсан зүйл гэж харж байна гэж мунхаг иргэн ойлголоо. /Нэмж доромлох хэрэггүй/ Та хүний хийчихсэн ажлыг шүүмжилж, асуудал гаргаж ирж байгааг чинь дэмжиж байна л даа. Шүүмжлэлгүй бол хөгжлийн эхлэл гэдэг дээ. Гэхдээ энд чинь гаргалгаа алга. Тэр замыг бариагүй мөнгөөрөө юу хийх вэ? Одоо нэн чухал хаана хэнд мөнгө хэрэгтэй байна вэ? Гишүүн бүр тэрбум төгрөгөө барж идэж чадахгүй байхад ингээд үлдэж байвал дээргүй юу?

  18. Ганаа says:

    “Хийчихсэн” замыг чинь хараад гаргалгаа хийж байна. Чи ганц ч гаргалгаа хийж үзээгүй байж нэг их гаргалгаа ярих хэрэггүй. Харин тэр “нидрүүлгээрээ” мах айргаа зөөгөөд эдийн засгийн үр ашиг гаргахгүй юу. Төр засагтаа газарт битгий мөнгө булаад бай гэж хэл. Бас гишүүнийхээ тэрбум төгрөгөөс гуйхгүй юу. Чи ямар гуйж үзээгүй биш, гэр рүүгээ зам бариулахгүй юу. Орон нутгийн сонгууль болж байгаа цаадуул чинь уухайн тас ЗА л гэнэ. Чи “хөөрөх” гэсэн чаддаг ганцхан гаргалгаагаа хийнэ. Тэгээд л болоо ш дээ. Чи замаараа, би замаараа явъя…

  19. sukhee says:

    хараат бус байгууллага байгуулаад юу ч хийхгүй цалин авч байгаа төрийнхнийг дампууруулах хэрэгтэй. судалгаа хийхгүй таамгаар тэмтэрч байгаа нь үнэн.

  20. delgermaa says:

    neg kanad nohor mongolchuud iim huiten cag agaartai nutagtai baij hatuu huchlagtai har zam hodoo tawij yadag baina gej tolgoi segserch baisan sanaand orloo, kanad hodoo oron nutagtaa zugeer shoroon zamaa jildee neg yanzlaad l heregledeg , ediin zasgiin huwid hamaagui hemnelttei gej baisan

  21. сүрэн says:

    эдийн засгийн хувьд зөв л тооцоо байна. гэхдээ энэ нөхдүүдийг бид л сонгодог шүү дээ.

  22. Ганаа says:

    Тахисан бурхнаа хүртэл сольдог байж сонгосон энэ хэд яамай л байна.

  23. Цэрэнхүү says:

    Асуудлыг ийн хурцаар тавих нь хүнд юм бодогдуулдаг, их таалагдлаа. Миний нэг хувийн логик байдаг юм, хаанаас сурснаа одоо болтол санадаггүй юм.
    БОДРОЛ>МЭДЛЭГ>ҮЙЛДЭЛ>МЭДЛЭГ>БОДРОЛ гэж.
    Ѳѳрийн чинь системийн анаализаар ямар байдгийн болоо! Ямартай ч хийхийн ѳмнѳ бодох, хийснийхээ дараа бас юу хийчхэв гэдгээ эргэн бодох хэрэгтэй юм шиг санагдаад байгаа юм.

  24. Togtohoo says:

    Дээрх Испанид үүссэн нөхцөл байдлыг уншлаа. Испаничууд яахав хэтрүүлсэн юм байж тэгвэл Монгол хэтрүүлэх нь битгий хэл эхлүүлээгүй. Маш энгийн, нэн шаардлагатай иргэдээ зүгээр л хүн шиг амьдрахад наад захын шаардлагатай бүтээн байгуулалтыг ч хийгээгүй, эхлээгүй байхад та нэмж хойш нь чангаагаад яах гэсэн юм бэ. Таны олон санааг дэмжиж уншдаг миний бодлоор та эх орондоо жаахан амьдраад бас аялаад олон нийтийн санаа бодлыг ажигласан нь дээр байхаа сууж цэцэрхэх чинь хэтэрсэн байж мэднээ.

    • ganzorig says:

      Bodoh heregtei geed tsagaan deer haraar bichsen baigaa bizdee.??? Heden hynii amjirgaanii asuudal yr ashiggyu ard olnii zarlaga bolj duusjiina. Hachin uchir utgagyu zardlaa yr ashigtai talaas ni bodoo ch gejiine. Dashiramd ni end tend toosgoor suvraga uruuljiisanaas heden zuun jiliin nastai urlagiin byteel bariulbal tyyhend ner chine yldene shd.

    • Болд says:

      тогтохоо хүнийг гүтгэх муухайгаар барахгүй чам шиг мэдэмхийрэх ч бас адгийн шүү!!! Миний мэдэхээр Ганаа ах Монголын бүтээн байгуулалтыг хойш нь чангаах бүү хэл, сууж цэцэрхэх байтугай нийгмийг урагш өртөөчлөн олон зүйлийн ард түмэндээ өгч бгаа жинхэн бүтээн байгуулагч буяны цагаан зам мөртэй хүн гэдгийг хэлье. Маш энгийн нэн шаардлагатай БОДСОН бүтээн байгуулалт гэдэг хүний оюун сэтгэхүйн зөв хандлага, зөв амьдрах хандлагаас эхэлдэг төдийгүй, тэрийг энэ 22 жилд үгүйсгэн МОНГОЛЧУУДЫГ шороон замаар хөтөлж байснаа шоронжих замруу дөтлүүлдэгийг хэлэхгүй бхоо. Ямартай ч нийтээрээ сэрж нийтлэг ашигтай хөрөнгө оруулалт хийхийг хэлж бгаа судлаач ахыг минь бүү хялай хө. Муу сайн ч бидэнд хийсэн хөдөлсөн зүйл бгааг хэн ч үгүйсгэхгүй бөгөөд МОНГОЛЧУУДДАА хандсан БОДСОН илүү үр ашигтай бүтээн байгуулалт дутаад бгааг сануулж бхад угаалгаж ээдсэн тархиараа шүүмэглэх чам улс цөөрвөл улсад минь хэрэгтэй бна доо.

  25. Ганаа says:

    Том зүйл эхлээгүй ч зүгээр байгаагүй байлгүй дээ. Ямбий нидрүүлэг зам, хүн алдаг барилга гээд чамаас бусдад нь харагдаад л байгаа ш дээ.
    Би эх орондоо байнга амьдардаг, бас байнга судалгаа хийж эх орноороо байнга явдаг. Чамаар заалгах хэмжээнд дор орчихоогүй байна…

  26. Togtohoo says:

    Судлаач нэртэй та нар шиг улсын өөртөө хэт итгэлтэй байдал хэтрээд ирэхээрээ худлаа ярилт болдог. Байнга явдаг юм бол та баруун чиглэлийн авто зам хаана хүрээд дуусдаг мөн дууссан тэр газраас цаашаа алс амьдардаг хүмүүс хэрхэн зовж зүдэрч явдгийг мэдэхүү?. Тэр баригдаад таны яриагаар үндсэн хангалтаа хийцэн барилга чинь байсан бол хотын эргэн тойрон утаа үйлдвэрлэгч гэр хороолол яагаад багасахгүй байгаан бэ?
    Хэн ч хэнийг ч харалгүйгээр цахим техникийн араас мэдэмхийрч болноо гэхдээ би баталгаатай хэлнэ та надаас ухаантай мундаг байх ч эх орноороо над шиг их явж аялж ажиглаж байгаагүй гэдэгт би бат итгэлтэй байна.

  27. Ганаа says:

    Замд чинь хэдэн ядарч зүдэрсэн хүн тааралдаж. Хэрэв тэдэнд тусалъя гэвэл хэдэн тэрбум төгрөгөөр зам барих ёстой юм шив дээ. Төр засаг та хоёр ингэж сэтгэж байна. Тэгвэл энэ чинь бас миний мөнгө. Би мөнгийг ингэж үргүй хоосон цацмааргүй байна. Би чамаас илүү эх орноороо явдаг, чингэхдээ “ажиглаж” биш, судалгаа хийж явдаг. Чи замаасаа цааш, хамраасаа цааш хардаг болчихоод ингэж ярь…

  28. AmonRa says:

    энэ Гэр хороолол бүтээн байгуулалт нэртэй Монголд өрнөж байгаа дампуурал дараагийн шатандаа орлоо гэж, би хувьдаа дүгнэж байгаа. 20 жилийн өмнө азийн бар болно гэж бүлтэрсэн баатар хөшөөгөөр нэг наадаж тоглоод, одоо хэнийх нь амьдралаар даажигнах гэж байгаа болдоо…
    мэдээж ямар ч төлөвлөгөөгүй, ямар ч эцсийн хараагүй. Би үүнийг их гайхаад байна- хаанаас гаргаж ирэх гээд байгаа хүчин чадал, хаанаас гаргаж ирэх гээд байгаа түүхий эд, материал бэ? гэж хэн нь ч асуухгүй байх юм. Бас энэ бүгдийг хэн төлж, хэн эцэстээ ашиг хонжоо олох юм? Үс арзаймаар.
    Техникийхэн ядаж бүгд дуугаа хураачхаад, нэг ч үг хэлэхгүй байгаа юм даа…

    Таны харуулсан Испаний тухай жишээ нь, Европ даяар даамжирсан мөнгө угаалтын сүлжээний нэг илрэл нь л. Харин манайд ямар гээч цирк болдог юм, хараад суух нэг хэцүү, байх нэг хэцүү…

    • Жинхэнэ-Очир says:

      Нэг бодлын засаг төр буруу зөрүү юм хийгээд эгэл олны амжиргааны мөнгийг салхинд хийсгээд байгаа нь эрх мэдэлтний мунхаг явдал мэт боловч би хийгээд бусад олон тань шиг ийм өндөр мэдлэг, туршлагатай биш шүү дээ. Тийм учраас л Баабарын хэлдгээр/энэ үгийг анх хэн хэлсэн нь чухал биш/ ямар ард түмэн байна, тийм л засаг байна гэдэг л өнөө цагт болж байгаа юм биш үү?
      Энэ мунхаг ард түмнийг хэн, хэзээ “соён гэгээрүүлэх” юм бэ?

    • Ганаа says:

      Энийг би ёстой мэдэхгүй юм байна. Харин чамд нэг зүйл хэлэхэд тэр “соён гэгээрүүлэгчээ” ахиж миний блогоос хайсны ч хэрэггүй, надаас асуусны ч хэрэггүй. Чи олох байх аа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: