ШИНЖЛЭХ УХААН НААШАА, ЛУЙВАРЧИД ЦААШАА…

Сүүлийн үед Монголын ид шидтэн, зөн билэгчид арай дэндүү даварч байна. Телевизээр хүртэл солиордог болж байна. Зөн билэгч гэдэг нь экстрасенс гэснийг бөөндөж орчуулсан бололтой. Харин манайд бол бөө, эмч, домч, мэргэн, түргэн, бариач, засаач, хараалч, лам хувраг, далдыг харагч нэртэй мэргэжлийн луйврын олон төрөл мунхруулгын бизнесийн систем тогтож, манай нийгмийг муу дээр нь муухай болгож байна.
Энэ бусармаг ажилд эрдэмтэн нэр зүүсэн хуурамбууд идэвхийлэн оролцож эзотерик, оккультизм, психотрон, парапсихологи зэрэг шинэ нэр томъёогоор хүний толгой эргүүлж байгаа нь бүр ч илүү жигшилтэй. Үүнийг псевдо буюу хуурамч шинжлэх ухаан гэдэг бөгөөд хэрэв луйвраар амьдаръя гэж бодож байвал өмнө нь авсан эрдэмтний дипломоо хог дээр хаях хэрэгтэй байх.
Сүүлдээ бүр бөөгийн дамжаа ажиллуулж “цол” олгодог бизнес-луйврын бүхэл бүтэн сүлжээ ажиллаж байна. Энэ бурангуй явдал хэрээс хэтэрч рэкет хийх, айлган сүрдүүлэх, луйвардах зэрэг илтэд гэмт хэргийн шинжтэй болж байна. Зөндөө олон хүний аминд хүрлээ ш дээ. Шууд утгаараа гэмт хэргийн бүлэглэл, сүлжээ бидний нүдний өмнө ажиллаж байна. Монголын төрд үүнтэй тэмцэх оюуны болон үйлдлийн чадавхи байхгүй. Учир нь тэдний олонхи өөрөө луйварчин учраас луйварчдаар оюун ухаанаа орлуулж, тэднээр хайцаалуулж, нүглээ наманчилдаг новшийн амьтад байдаг. Бие биендээ байнга хараал хийлгэнэ гээд л бодчих. Нүглээс айх юм бол нүгэл хийхгүй л байхгүй юу. Харин үйлийн үр гэж байдаг юм шүү дээ…
Сая ногоон бэлэн буй…
АНУ-ын теле хөтлөгч, илбэчин, цэвэр шинжлэх ухааныг бишрэгч, АНУ-ын хуурамч шинжлэх ухаантай тэмцэх нийгэмлэгийг үндэслэгч Жэмс Рэнди гэж нэг мундаг баян хүн байх. Тэрбээр зөн билгээ бодит байдал дээр ямар ч эргэлзээгүй төгс нотолж чадсан хүнд 1.000.000 доллар өгнө гэдгээ зарлаад нэлээд олон жил болж байна. Энэхүү ер бусын саналын нөхцлүүдийг Жэмс Рэндийн сангийн http://www.randi.org/research/index.html сайтаас үзэж болно.
Товчхондоо бол сугалааны хонжворын тоог олох, ямар нэг юмыг газраас нэг төө боловч хөндийрүүлж нэг хором ч болов тогтоох, нуусан элдэв зүйл олох гэхчлэн зөн билгийн “мэргэжил” болгонд тохирсон их хялбар бөгөөд энгийн нөхцөл санал болгосон байгаа. Ийн зарласны дараа олон мянган хүн түүн дээр иржээ. Түүнээс хойш олон жил болж байгаа боловч энэ шагналыг авах хоншоортой зөн билэгч энэ дэлхийд гарсангүй сая доллар Рэндид байсаар л байна.
Монголын луйварчдын хэлний мэдлэг, боловсрол хүрдэггүй юм бол би тэдэнд тус болж Рэндитэй холбож өгөхөд бэлэн байна. Өвдсөн зовсон, ядарсан зүдэрсэн, шаналсан уймарсан хүмүүсийн зовлонгоор тоглож хэдэн мөнгө олж байхаар энэ нь хамгийн хялбар бөгөөд шударга арга болно. Тэнгэрийн цаадахыг ч мэднэ гэдэг агуу суут хүмүүсийг над руу хандаасай гэж хүсч байна. Хоншоор чинь байвал Та нарт САЯ НОГООН олж өгье…
Шинжлэх ухаан тайлбарлаж чадаагүй…
Сүүлийн үед энэ хэллэг луйварчдын амны уншлага болов. Ер нь ингэхэд шинжлэх ухаан бүхнийг тайлбарладаг гэж хэн хэлсэн юм, малнууд аа. Хэрэв шинжлэх ухаан бүгдийг нь нээгээд тайлбарлачих юм бол энэ хүн төрөлхтөнд хийх ажил огт байхгүй болно.
Харин ч шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж, бараг ид шидийг бүтээж байгааг хүн бүр мэднэ. Тэглээ ч гэсэн цаана нь үл мэдэгдэх зүйлүүд үй түмээрээ зайлшгүй гарах бөгөөд үүнийг судалж, шинжлээд явж л байгаа ш дээ.
Шинжлэх ухааны тайлбарласан шинэ зүйл нь цаг ямагт өмнөхөө үгүйсгэж хөгждөгт гол бэрхшээл байдаг. Энэ “зовлон” дээр хуурамч шинжлэх ухаан, луйварчид хоёр тоглодог юм.
Саяхан лавлаад харсан чинь дэлхийд хөгжлөөрөө хойноосоо жагсдаг Монгол оронд маань 45 Академи ажиллаж байна ш дээ. Энэ бол Гиннесийн номонд орох үзүүлэлт мөн. 45 академи гэдэг бол жижигхэн Монголыг байтугай дэлхийг ч хөгжүүлж чадах их хүч мөн. Цааш нь лавлаад үзсэн чинь веб сайттай Академи ганц ч алга. “Үхсэн баас” гэж үүнийг хэлдэг юм…
“Ардчилсан” бөө
Орос задарсан биш Кашпиров, Чумак зэрэг ид шидтэнгүүд төрөн гарав. Энэ талаар манайхан тэднээс дутаад байх юу ч үгүй билээ. 1990 оны дараахан Ромбу гаригтай холбоо тогтоодог, Алтан цөгц олдог, хүрснээ шатаадаг, харь гаригийн нисдэг тавганд суудаг мэтийн үй олон ид шидтэн төрөн гарсан билээ.
Тэгж байтал 1994 онд Марз ууланд нисэх онгоц осолдов. Ингээд монголын зөн билэгчдэд авъяас чадвараа харуулах сайхан боломж олдсон юм. Монголын шилдэг тэргүүний 150 гаруй мэргэн “түргэнүүд” сар гаруйн турш мэргэлээд осолдсон онгоцыг олж чадаагүй. Зарим нь нисдэг тэрэг хөлөглөн хайгаад ч олоогүй. Хэзээ хойно нисэгчид өөрснөө олж билээ. Энэ ажилд хэдэн хүний зовлон зүдгүүрээр тоглосон, хэр зэрэг их мөнгө хөрөнгө зарцуулсныг хэн ч тоолж чадахгүй биз.
Асуудал үүгээр дууссангүй, ид шидтэнгүүд монголд асар олон болсон бөгөөд энэ нь яваандаа “онол”-ын түвшинд ертөнцийг тайлбарлах хэмжээнд хүрэв. 1993-1996 онд би УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирлаар ажиллаж байсан болохоор ардчиллын эхэн үеийн “ид шидтэн, онолчдын” ихэнхтэй уулзаж учирч ёстой нэг үйл тамаа үзэж билээ.
УИХ-ын гишүүд дээр “ид шидтэнгүүд” ирж монголыг хөгжүүлэх “онолоо” танилцуулах болсон бөгөөд “хариуцсан чиглэлийн” дагуу тэднийг над руу явуулдаг байлаа. Тэр үед би өөрийгөө нийгмийн шинжлэх ухаан хариуцсан гэж ойлгож байсан, харин УИХ надад “оюун ухааны бүх асуудлыг хариуцуулсан” байсан юм.
“Ид шидтэний” олонхи гар хоосон, цөөнхи нь том зузаан хавтас барьсан орж ирнэ. Тэгээд дүрслэн өгүүлбэл нэг иймэрхүү яриа болно.
• Надад Монголыг аврах их чухал санаа байна. Эсвэл “цоо шинэ онол” нээчихлээ.
• Яасан сайн юм. За ярь даа. Эсвэл үзүүл дээ
• Үгүй ярихгүй. Чамд хэлчихвэл хамаг санааг маань хулгайлаад оргүй болгочихно. Та нарыг ямар мэдэхгүй биш.
• Тэгээд Та яах гэж ирсэн юм ?
• Чи одоо намайг харж байхад намайг ид шидтэй гэсэн албан бичиг хийгээд өг. Эсвэл миний “нээлтийг” үнэн зөв гэсэн бичиг хийж өг.
• Би үзээгүй юманд бичиг хийж өгдөг хүн биш. Би үзээгүй, шалгаагүй тохиолдолд чадахгүй
• Ёстой хүнд сурталтай, муу коммунист. Та нар шинэ юманд дандаа ингэж саад болж байдаг.
• Тэгвэл зайл !!!
• Чи ёстой өөдлөхгүй дээ. (Ингээд нөгөө ид шидтэн ямар нэг “юм” уншсаар гарч одно. Харааж байгаа царай нь тэр)
Ийм маягаар монголын “ид шидтэнгүүд” намайг олон жил тамлаж билээ. Зарим “онол” нь Монголыг байтугай дэлхийг тэр чигээр нь аврах нүсэр том эд байж билээ. Түүнээс хойш олон жилийн турш монголын ид шидтэн, далд увьдастнуудыг нийгмийн үзэгдлийн хувьд бүртгээд ажиглаад судлаад л явж байна.
Сүүлдээ өдөр болгон шахам далд увьдастан төрж миний ард түмнийг хорлож гүйцэж байна даа. Мөнгө үржүүлдэг л гэнэ, усыг амьтай болгодог л гэнэ, сүнс энэ тэр бол хамгийн амархан нь юм шиг байгаа юм. Ёстой хуцваа л байхгүй юу…
Эхэндээ хүн хоолоо олж идэж байхад би ч юув дээ гэж бодсон санаатай. Гэхдээ л дургүй хүрээд яваад байдаг байлаа. Гэтэл энэ бусармаг үйл ажиллагаа хэрээс хэтэрч миний таньдаг хүрээлэлд гэхэд л лав 10-аад бөө төрөн гарав. Зарим нь бүр манай хамаатан, зарим нь миний шавь нар бөө болчихсон давхиж явах жишээний.
Нэг удаа сонгуульд штабт ажилласан юм. Тэгтэл Дэнжийн мянгын хэдэн бөө манай нэр дэвшигч нөхрийг дууддаг байна ш дээ. Нэр дэвшигч маань одоо яахав гэж асууж байна. Зүгээр л хаячих гэлээ. Гэтэл бөө нарын зүтгэл, тэвчээр дуусашгүй аж. Өдөр шөнөгүй дуудах болов. Харин нэр дэвшигч айж байнаа. Хэрэв нэр дэвшигчийн сэтгэл зүй тогтворгүй бол ихээхэн ноцтой болох учраас бид хамтдаа очихоор шийдлээ. Очсон чинь үхсэн хойноо нэг чавганц, 30 гаруй насны нэг хүүхэн байна. Хүүхэн нь бөө юм гэнэ.
Хэрэв тэр хүний сэтгэл зүйгээр тоглож байвал би ч гэсэн мэргэжлээ гаргах эрхтэй гэж бодов. Би бөөгөөс чи бөө болоод удаж байна уу ? гэж гэнэдүүлэн асуув. Их хурдан асуусан учраас тэр бодож амжсангүй, жил гаруй болж байна гэж хариулав. Тэгвэл арай л болоогүй байна даа гэж хэлээд тахил, чавганц хоёрт нь 10 мянгыг өгөөд салж билээ. Миний нэг танил нэр дэвшигчийг Улаанбаатарт өрсөлдөж буй ид ажлын үеэр нэг мундаг бөө холын аймгаас дуудсаны улмаас аргагүй буюу очсон хэрэг гарсан л байдаг. Ийм маягаар бөө нар хүртэл улс төр хийдэг болж. Нөгөөдүүл нь ч гэсэн дээ эхлээд лам, бөөгөөсөө асууж хэвтэхгүй үхснээ хийж УИХ-д нэр дэвшсэн юм, тэгээд бас айна гээч. Ийм л төртэй, төрийн түшээдтэй байна даа бид. Ийм байхад яаж улс орон хөгждөг юм.
Би ч гэсэн энэ асуудлыг сонирхдог. Хэрэв би ид шидтэн, зөн билэгч болъё гэж бодсон бол эд нар шиг балайнуудын хэнээс нь ч дутахгүй чадна, бүр хамаагүй илүү чадна. Нээрээ шүү…
Худлаа гэвэл Шамбал болон Агарын орон, Чандмань чулуу, Рерихийн болон немцийн экспедици, шашны гүн ухаан, түүх энэ тэрний талаар миний бичсэн, орчуулсан олон өгүүллүүдийг үзэхгүй юу. Гэхдээ би ясны шинжлэх ухааны хүн. Иймээс зөвхөн туршилтад итгэдэг. Тэрийг би одоо ч судалж байна. Ер нь бол энэ ертөнцөд, ялангуяа манай Монголд нууцлаг юмс тун олон байгааг би хүлээн зөвшөөрнө, тэглээ гээд хүн луйвардахыг би яагаад ч зөвшөөрөхгүй, тэгүүлэхгүй…
Сүүлдээ бүр давраад төрийн удирдлага, түүх, төрийн ёслол, зан заншил гээд тэдний оролцохгүй юм гэж алга болов. Манай нийгмийг тэд л үймүүлж байна ш дээ. Бага шиг давраарай, муусайн хөгийн лаларын луйварчид аа…
Бидний заавал хэрэгжүүлэх ажил
1. Хуурамч шашин, хуурам шинжлэх ухааны нэр барьж хийдэг гэмт хэрэг зохион байгуулалтай шинж чанартай томоохон бүлэглэлийн түвшинд хүрсэн байна.
2. Энэ бүлэглэлийн эсрэг мөн зохион байгуулалттай тэмцэл хийх ёстой. Нэр бүхий улаан цаймдаа гарсан мунхруулагчдийн үйл ажиллагааг таслан зогсоох зүй ёсны шаардлага үүсч байна.
3. Хамгийн эхэнд манайд гүн гүнзгий нэвтрээд буй хуурамч шинжлэх ухаан болох оккультизм, психротроник, экстрасенс, астралог, парапсихологи, изотерик зэргийн төлөөлөгчдийг шинжлэх ухааны байгууллагаас чөлөөлөх ёстой. Мөн буруу зүйлтэй холбосон бол шинжлэх ухаан мөн чанараа алддаг. Жишээ нь “синергетик” болон “нано” байна. Шинжлэх ухааны энэ чиглэл, нэр томъёог мухар сүсэгтэй холбох нь түгээмэл. Энэ тохиолдолд эсвэл шинжлэх ухаан, эвсэл шашны аль нэгийг сонгох ёстой, зэрэг сонголт байхгүй. Зэрэг сонговол луйвар болно. Одоо манайд “синергетик”, “нано технологи” гэж ярьсан 10 хүний 9 нь баталгаатай луйварчин гэдгийг мэдтүгэй.
4. Сүүлийн жилүүдэд паранормаль мухар сүсэг дэлхийд их дэлгэрч байгаа. Гэхдээ төр, нийгэм нь шинжлэх ухаандаа илүү ач холбогдол өгдөг. Гэтэл манай нийгэм бөө, эмч, домч, мэргэн, түргэн, бариач, засаач, хараалч, далдыг харагч, ид шидтэн нартаа дарлуулж, дээрэлхүүлж байна. Энэ нь нэгэнт хэвийн үзэгдэл байхаа больжээ. Эдгээрийн цаана нийгмийг хорлон луйварчдын бүхэл бүтэн сүлжээ ажиллаж манай ард түмнийг хөнөөж байна.
5. Тэдний үйл ажиллагаа хэрээс хэтэрч сүүлдээ анагаах ухаан, сэтгэл зүй, боловсрол зэрэг хүний хамгийн нандин, эмзэг салбарууд руу орж ноёрхож эхэллээ. Үүнийг төрийн зарим түшээд болон манай мэдээллийн хэрэгслүүд хөхиүлэн дэмжиж байна.
6. Иймээс бөө, эмч, домч, мэргэн, түргэн, бариач, засаач, хараалч, далдыг харагч, ид шидтэн нарыг төр, нам, хууль, эрүүл мэнд, боловсрол, цэрэг арми зэрэг салбаруудад нэвтрүүлэхгүй байх, мэдээллийн хэрэгслээр тэднийг сурталчлахгүй байх ёстой. Миний бодлоор тэднийг эдгээр байгууллагуудын хаалгаар ч оруулж болохгүй. “Боловсрол” телевизээрээ дандаа бөө гаргадаг, ид шид ярьдаг ийм адгийн тэнэг улс Монголоос өөр байхгүй.
7. Оккультизм, психротроник, экстрасенс, астролог, парапсихологи, изотерик болон бусад олон зүйлийг олон улсын жишгийн дагуу хуурамч шинжлэх ухаан гэдгийг зарлаж, энэ талаар өргөн суртал нэвтрүүлэг явуулах хэрэгтэй байна. Ийм хүмүүсийн шинжлэх ухааны цол зэргийг хураан авах ёстой. Шинжлэх ухааны цол, зэрэгтэй байж шинжлэх ухааны эсрэг ажиллаж болохгүй биз дээ.
8. Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг маягийн өргөн сүлжээ байгуулж, мэдээллийн хэрэгслийн зугаа цэнгэлийн нэвтрүүлгийг багасгаж, шинжлэх ухаан, танин мэдэхүй, зохион бүтээх, сэтгэн бодох, бүтээлч, инновацийн нэвтрүүлгийн цагийг эрс нэмэх ёстой. Ухаандаа “Залуу зохион бүтээгч” шиг нэвтрүүлэг хэд л бол хэдийг хийх ёстой. Заавал нэмэх ёстой. Одоогийн байдлаар Монголын төр манай залуучуудыг бүгдийг нь дуучин, бүжигчин, жүжигчин, улмаар бүгдийг нь шоучин болгох гэсэн ганцхан зорилготой гэдэг нь ойлгомжтой байгаа.
9. Монголын нэр хүнд бүхий эрдэмдээс бүрдсэн “Хуурамч шинжлэх ухааныг илчлэх, шалгах, тэмцэх Үндэсний Зөвлөл” байгуулж энэ олон “балай юмтай” тэмцэл хийх бүрэн эрх олгох хэрэгтэй байна. Бүр онцгой зүйл гарвал энэ зөвлөл заавал экспертиз хийж, шалгаж, туршиж, үр дүнг нь олон нийтэд зарлаж тэдний эргэлзээг тайлах нэн хариуцлагатай үүрэг хүлээх ёстой. Үлдсэнийг нь шоронд явуулах эрхтэй байх ёстой. Энд хүний эрх мэрх огт хамаагүй.
Тэгээд хүн мунхруулах, хүний зовлонг далимдуулж мөнгө олох, хүн луйвардах чинь хүний эрх юм уу…
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

66 Responses to ШИНЖЛЭХ УХААН НААШАА, ЛУЙВАРЧИД ЦААШАА…

  1. Монгол хүү says:

    айдаа ах минь зөв зүйл хөнджээ. Би хөдөө гэртээ харьсан юм тэгсэн манай аав ээж дүү нарыг минь нэг бөө ирээд айлгаад явсан байх юм. Бас дээрээс нь манай аав ээж хоёр дээд боловсролтой хүмүүс тэгсэн мөртлөө дэлхий сүйрэх юм гэнэ асар их хүйтрэнэ ч гэх шиг сонин сонин юм яриад би үнэхээр их гутарсан дээд боловсролтой хүмүүс шүү дээ 😦 Хор нөлөө нь нийгэм даяараа бугшжээ. Үүнтэй тэмцэх талаар төрөөс анхаарвал таарна.

  2. Цэрэнхүү says:

    Сайн байна уу, би ѳѳрѳѳр чинь мал гэж хараалгаж байсан Цэрэнхүү байна. Ойролцоодуу намтартай, бас нас чацуу морин жилтэй юм байна. Би эдийн засагч, улс тѳрч, нийгмийн ухаан судлаач байсан, сүүлийн 20 жилийг монголын уламжлалт эмчилгээний аргыг ѳѳрий чинь хэлсэн луйварчдын гараас салгаж ШУ..ны арга руу хандуулах, европад түгэж байгаа бумаба тавих, масааж зэрэг заслын эх нь монгол уламжлалтай гэдгийг нотлоход мэдлэг оюунаа дайчилж яваа хүн. Уламжлалт анагаахын хүрээлэнгийн хүндэт профессор саяхан болсон, УТА..ийн тѳгсѳлтийн шалгалтан дээр НТХ..ы тѳлѳѳлѳгчийн асуултад матери, ухамсар хоюулаа анхдагч гэж хэлж эсэргүү болж байсан нэгэн. Одоо гадаадад тайван амьдарч байна. Таны бичсэн маш их таалагдлаа!!!
    И.Цэрэнхүү

  3. Ганаа says:

    Ха ха. Чамайг санаж байна, харааснаа санахгүй байна. Чи “тэнэг” байж яагаад бөө болчихоогүй юм. Чамд ёс суртахуун байна л даа. Энэ чинь тун сайн хэрэг. Тэгээд шинжлэх ухаанаа судал. Би ч яахав, одоо бөө, ид шидтэнгүүдийг хараана даа. Хүн шатааж ална, машиныг нь дэлбэлнэ, хийхгүй юм алга байна ш дээ, эд нарт чинь…

  4. Ганаа ах аа, Даяар Монгол-ын Саруул-Эрдэнэ байна. Загатнасан газар маажиж байна шүү, энэ нийтлэл. Би ч уг нь хирдээ хэл шинжлэлийг тоглоом болгож, үгийг элдэв буруу тайлбарлаж байгаа ид шидтэнүүдтэй тэмцээд л яваа, одоо Монголд очихоороо Шинжлэх ухааны болон Уран зөгнөлт хэл шинжлэлийн ялгаа гэсэн нэг лекц унших санаатай. Даяар-таа тавина аа, энэ өгүүллийг тань

  5. Mendee Numo says:

    Энэ балай асуудлыг цэгцлэхгүй бол хэцүүдлээ. Айл болгон нэг ламтай, эсвэл нэг бөөтэй болж ажил хийдэг хүн үгүй болох нь.

  6. Tsengel says:

    Сайхан бичжээ. Товч бөгөөд тодорхой. Ганхуяг ахдаа баярлалаа. Хүмүүс Фэйсбүүк, твиттерээрээ шэйрлээд байх хэрэгтэй.

  7. мөнхболд says:

    100 хувь дэмжиж байна

  8. уншигч says:

    http://www.randi.org гээд орно урт линкээр орохгүй Цаг үеэ олсон зөв сэдэвыг сонгосон бна Бөөг өөгшүүлдэг суурь бид нарын ядуу сэтгэлгээ тэвчээргүй айдастай холбоотой

  9. Anonymous says:

    Zuitei, minii oiryn humuus bas deer ni bur mundag intelligent hurtel delhii suirne geed baih yum.

  10. enkhee says:

    mash zub sedev ed ih dabraad baibal 37 onii hyadlaga mayagiin yum boloh magadlal bii shuu yag l unuugiin baidlaas ch hetsuu nuhtsul baidal uussen baisan uchir sum hiid lam hubragiig buunduj hyadsan yum sh dee

  11. delgermaa says:

    bayarlalaa, ajiglaad baihad neleen arhind dontson nohduud neg medehed boo bolchihson, ger ornih ni tuuniigee “huuli eosoor” arhi uuhih huleen zowshoorson dur durag haragdaad baidag

  12. оргил says:

    сайхан хбичиж.. мухардахаараа тэнгэр лүү хараад хэвтчихдэг хүмүүс олшроод ирэхээр юун хөгжил.. дунд сургуулийн багш нь бөө болчоод хүүхдүүдээ бөө болгож байна.. энэ бол гамшиг..

  13. dorjoo says:

    Аливаа нийгэм стресс янзан бүрийн ороо бусгай байдалд ороод л ирэхээрээ бөө шийдэм, далдыг харагч, мэргэч төлөгч улсууд нь олшироод эхлэдэг. Залуустаа гэлтгүй нийгмээ мэдлэгтэй байхыг эрмэлзэхийг уриалж байна.Мэдлэгтэй бол мухар сүсэгт дарлуулахгүйээ. гэж. Хүн боловсролын хэмжээгээр мухар сүсэгт итгэдэг гэж нэг талаараа бодитой шүү.Ядаж манайхан өөрийн гэсэн тархи толгой, тархиа гээчидэг, амьтны амруу тонголзоод л, хүний үгээр яваад салхинд хийсч буй хамхуул шиг. Жаахан юмыг өөрсдийнхөө өнцгөөс бодож боловсруулж, дүгнэж цэгнэмээр байх юм тэгэхэд харин ихэнхийнх нь ухаанд нь ухна ишиг үхчидэг болтой юмаа хөөрхий. Бидний хамгийн том гай бол энэ оюун санаанд л байна. Бас өөрийгөө их юманд бодох шиг гай үнэхээр алга. Ард түмэн гэж үнэхээр л сэтгэлийн хөөрлөөрөө байдаг хар масс гэчхье яахав ёстой нэг талаасаа үнэн юм даа хөөрхий!!!Хүндэтгэсэн Доржоо!

  14. Reda says:

    Марз уулан онгоц сүйдсэний дараачаар Олон далдыг хардаг хүмүүс энэ ажилд дайчлагдсан даа. Тэгээд сүүлд олдсоны дараачаар тэд нар би зөв таасан байтал миний явсан замаар хайсангүй барьсангүй гээд хэл ам хийж их гүтгэсэн гэдэг. Тэгтэл цагдаагийн газраас таны яг юу гэж хэлсэн чинь баримттайгаа байгаа, хэвлэлүүдээр дэлгэж тавиулмаар байна уу гэж байж нэг юм намдаасан байдаг.

  15. Bataa says:

    Баярлалаа. Сайхан нийтлэл болжээ.

  16. ганаа ахаа таны нийтлэлийг блогтоо тавьж болох уу?

  17. Ганаа says:

    Болохгүй. Би нэр усаа нуусан, блогоо нуусан, хулгайч царайлсан хүмүүст үнэнхүү дургүй.

  18. Anonymous says:

    Бөө хүмүүс гэхээр гэдсээ илээд, хүн мунхруулаад сууж байдаг гэж хэт нэг талыг барьж болохгүй. Бөө болж угаа барьсан ч тэрийгээ хүн амьтанд зарлаад байдаггүй, ид шид үзүүлнэ гэж дөвчигнөдөггүй, бөө болохоосоо өмнө хийж байсан алба ажлаа (улсын болоод хувийн байгууллагад) үргэлжлүүлэн хийгээд явж байгаа олон олон улаач нар байгаа. Таны сонссон учирсан бөө нар л тийм байсан байж магадгүй. Дан ганц мууг нь олж хараад өөчлөөд гоочлоод байя гэвэл хэн ч чадна шүү дээ. Өөрсдөө луйварчингуудын аманд багтаад байгаа хүмүүсийг дуранд нь орхичиж болдоггүй юм уу? Таныг энд ингэж хараал ерөөл хэлээд сууж байгааг тэдний дийлэнх нь олж уншихгүй л болов уу.

    • Anti Luivar says:

      Yumnii muug gargaj zasaj zadaag bolohoos sainiig ni olj zasaj zaadaggui l bhgui yu .. Sainaasaa muu ni iluu tod garch ireed bgaa blxoor ene hun ingej bichsen bn. Medeej sain tal iluu todrood bgaa bol ymarch t1 hun shuumjlehgui l boluudaa. 2 taliig hardag humuusiin bainga zuw bdaggui l bhgui yu

  19. үйГанаа says:

    Чи битгий солиороод бай. Тэд чинь тийм сүрхий юм бол энэ төр улс, нийгэм өөдлөх нь яасан юм ?! Би мэддэг болоод ингэж хэлж байна. Монголын төрд ганц ч бөө байх ёсгүй. Тэд намайг уншихгүй байж болно, харин би тэднийг хэтэрхий сайн мэддэг юм. Тэд чинь чаддаг юм бол нэр усаа ил тод хэлээд хэлээд надтай байлдаад үзэг л дээ. Харин БИ бол тэднийг чинь ТҮЙ гэж хэлж байна. Монгол төр бөөгийн нурууг хугалдаг байсан юм. Энэ төр л арчаагүйдээ дарлуулж байгаа болохоос биш…
    Ингэхэд чи байна ш дээ, Паразит энэ тэр гэсэн дэл сул сайтуудаараа тэнэж яв, чиний тархи ийм юманд хүрч ажиллахгүй…

    • Aldaraa says:

      Миний бодож байсныг хэллээ дээ Би Чингис хаан бөөгийн нурууг хугалж төрөөс шашныг тусгаарласан гэтэл та нар 800 жил өмнөх энэ хүнээс харанхуй байж болохгүй гэж ойр дотныхоо хүмүүст дандаа хэлдэг

  20. udbolbingerqyahoo.com says:

    Сайхан бичсэн байна баярллаа. энэ үздэг хардаг гэх улсуудын тухай ярилцлагыг уншхад дандаал тийм Академийн тийм доктор професор гэх гуншинтай байдаг юм байна лээ. яасанч олон доктор професортой болчихсон юм бэ? манай улс чинь. тэгсэн мөртлөө хөгжихгүй улам л уруугаа хараад яваад байх юм. Үүнд л их санаа зовж суудаг. энэ олон доктор професортой тэр олон Академуудаа улс маань цэгцлэх цаг болоогүйл юм байхдаа. Түмэн олондоо тус хүргээд явж байгаа жинхэнэ бөө нар маш цөөхөн байгаа гэж боддог. харин бөөгийн нэр барьсан энэ олон бөөнцөрүүдийг нэг янзлах цаг болсон гэж бодох юм. Сүүлдээ бүр бага насны хүүхдийг энэндээ оролцуулаад байгаад нь үнэхээр дургүй хүрээд байна. Дээд тэнгэрийн хүчийг авах гэж элдэв тэнэмэл сүнстэй холбогдчихоод өөрийгөө бөө гээд хүний амь нас эрүүл мэнд аж амьдрлаар нь тоглож мөнгө хийж байгаа бөөнцөрүүдийг хурдан л цэгцлээсэй гэж бодож байна.

  21. Enkhbold says:

    Lam nar gej bas davarsan garuud bainaa avgai avna, arhi uuna, zovson yadarsan ovchin zovlond nervegdsen hunii zovlon deer togloj amidardag zudtai gazar nohoi targan zovlontoi gazar lam targan gej yag unen ug yum daa. Odoo tegeed muhar sushigtei ireeduigee ooroo bish lam boo ene ter gesen yumand daatgaad suuj baidag duursen teneg humuus ch odoo yahav harin jijig ambaar bairsan ch baahan mongo ogch omno ni shav tavina gej daraa ni neene gej lam naraar nom unshuuldag tor zasg-n baiguullaguud bolimoor bainaa. Sayhan ichij uheh dohloo Bat-Uul-n omnoos Japan-chuud tuslamjaar saihan guur bariad ogloo neelt yoslol gesen baahan lam zeregtsej suugaad arts huj bolood yavchihlaa ted nar tegj nom unshihgui bol guur nurna avaar osol garna geed manai zasg-n gazar itgej baina shuu dee. Lam nar ch durdee itgeed baahan tuvd shuleg unshlaa tegeed helj baih yum odoo ene guur nurahgui (ugaasaa japan-d 100 jil batalgaa ogchihson lam nar shuleg unshsan unshaagui nurahgui) osol avaar baga garna (tegeed manaih shig olon lamtai boo-tei gazar odort heden hun avto osol uheed baina) gej helj baih yum tegeed lam ochij nom unshdaggui busad gazaruud yagaad osol garahgui guur ni nurj unahgui baigaag Bat-Uul tailbarlah baih. Tsagaan sar bolno mongol tumnuu zayag zasaj baina geed boh orgoo duuren lam nar odoo tegeed niigem ni ulam bur aimaar bolood bn lam nar huch hurehgui baih shig baina heden boo avch irj mongol tumnii zayag zasuulaach tor zasg-n erhemuudee. Tor tahilgat uul tahina geed benzin urj hog hogluuldeg mangar yum-g Enkhbayar ehluulsen tegeed saihan boldog bol bolhoor bolloo tegeed bas l baahan lam daguulchihan 1 lam tegj daguulj yavhad heden togrog ogdog-g ta nar medhuu ternii orond zasg-n zardalaar heden erdemten urij ireed zaluusdaa lekts unshuulahsan daa tor zasg-haan.

  22. Aldaraa says:

    Монголд сүсэг бишрэл, шашны асуудал дэндүү бүүр дэндүү хэтэрч байна. Хүний амь санаатайгаар хөнөөхөөс эхлээд гэр бүл салгах, эцэг эх хүүхдүүдийн хоорондоо эвлэршгүй муу харилцааг бий болгож байна. Энэ талаар би 10 гаруй жил хүний амьдралаас судлаж ажиглаж явлаа. Хүүхдийнхээ хоолонд эмэгтэй хүний биеийн юм хийж холих, хүний эд эрхтэн мах яс авчруулж мэргэлэх (төвд бон ёсоор), бөөгийн үгээр сайхан гэр бүлээ сарниулж үр хүүхдээ өнчрүүлсэн эхнэр хадмууд, бас хараал хийх гэж 5 өнгийн хадаг 1 сая төгрөг нэхэж авах, авгайтайгаа ирж зээлэх мөнгө нэмж нэхэх, нэг охиноо сахил хүртэж удган болсон гээд бусад хүүхдүүдээ хөөх, лам бөө хэлсэн гэж өндөр настай ээжийнхээ шарилыг ил тавих, талийгаачийн хэрэглэж байсан эд зүйлсээс сэжиглэн зургийн аппарат, цүнх, бүх хувцасыг шатаах, (тахалтай хүн өнгөрсөн юм шиг) лам банди нар бие үнэлэгч худалдан авах, хамба олон хүүхэд эхнэрээ хаяж залуу эхнэр авах (гэлүгэ ёсоо умартах), цагаан сарын мөр гаргах өглөөний нийтийн солиорол гээд нийгмийн ёстой хамаг муу муухай булай харанхуйгаар хүний сэтгэл зүйг дарамтлан өөртөө ашигтай зүйл хийсэн үзэгдэл газар авч байна. Хүн алсан, хуурсан зальсан, хотын оршуулах тогтоол журам зөрчсөн гэсэн факт л байвал иргэд гомдол гаргаж хуулиар шийтгүүлэхээс өөр ямар ч зүйлээр тэдэнтэй тэмцэх, барих зүйл алга. Дээр нь хэвлэл мэдээлэл ойлгомжтой, мэдээний товчоог хадаж гаргахгүй тэр өдөр сайн тэгвэл өлзийтэй, тэр од, ордных тийм гээд ерөөсөө нийгмийн сэтгэл зүйг харанхуйгаар удирдах гэж оролдож байна. Төрийн тэргүүнээс авахуулаад өндөр албан тушаалтанууд энд хордуулах ажилд бүгд оролцож байна. Тэд өөрсдөө бөө бон, улаан шар, хар шар алинаа мэдэхгүй байж яаж хүнтэй харилцана гээч. Уг иргэдийг өөрсдөө ойлгоод энэ байдал өөрчлөгдөх байх гэтэл үгүй юм. Төр оролцож байх ёстой зүйлд нь тавих хэрэгтэй байна.

  23. sukhee says:

    saihan sanaa bn teriig haraad nemergui

  24. Aldaraa says:

    Феодалын задралын үед бөө яг өнөө үе шиг хавтгайрсан. Хүний амь санаатай хөнөөхөөс эхлээд түмэн бэрхшээл шинээр гарсан. Их Яса засаг хуулинд шашны хэргээр хүний амь хороохтой холбоотой ийм зүйл байдаггүй. Чингис хаан хүний амийг хорооход хүндтэй шалтгаан хэрэгтэй гэж МНТ-д хэлсэн байдаг. Шашныг Их засагт төрөөс ангид гэхдээ бүх шашин тэгш эрхтэй байхаар тодорхой заасан. Задралын үед бөөгийн замбараагүй үзэгдлийг ардууд эсэргүүцэн бослого гаргах болсон учраас хан ноёд нэгийг бодож, хүүхдүүдээ Лхас явуулж, бөөгийн эсрэг цаазаар авах, хориглох зэрэг төрийн албадлагын арга хэрэглэн өөр шашныг дэлгэрүүлэх ажил явуулсан. Дөчин дөрвөн түмний цаазад (Халх-Ойрадын) будда дэлгэрүүлэх талаар ТӨРИЙН оролцоог заасан. Гэхдээ төр шашин тусгаар байсан, Төвд Манжтай харилцах болсноос шашин төрийг хослон баригчид гарч Монголын төр суларсан. Оросын нөлөөнд түүхэн хувиар шарын шашнаас тусгаарлаж, Дэлхийн 2-р дайнд Монголын төр орчин үеийн 80 мянган цэрэг гаргаж нэгдснээр одоо НҮБ гишүүн болсон. Одоо лам, ламын номноос өөр бол чуулган эхлэхгүй, төрийн ажил зогсох гээд, засаг дарга бүр албан өрөөндөө ном уншуулж, Төрийн компани бүр намсрай сан тавиулсан байгаа. Ерөнхийлөгч бол бүр ойлгомжтой. Түүхээс харахад шашны гажуудалд төр оролцож залруулж байсан.

  25. Одончимэг says:

    Тантай санал нэг байна. Туршилт, судалгааны лабораториудыг олшруулья. Лабораторигүй их дээд сургуулиуд маш олон. Тэнд туршилт сорил тавих ямар ч нөхцөлгүй, дэгсдүүлэхэд ялангуяа нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд бөөгөөс судалгааныхаа хариуг асуух түвшинд байна шүү дээ. Харин та ганцаараа бухимдаад хүн, хүнтэй маргалдаж байхаар шинжлэх ухаан танин мэдэхүйн цахим хичээл, танин мэдэхүйн кинонуудыг баг бүрдүүлээд хамтран хийж хүүхэд залуустаа хүргэцгээх арга замыг бодож үзвэл ямар вэ?. Амжилт хүсье.

  26. Ганаа says:

    Баярлалаа. Тантай санал нийлэхэд ч хэцүү, байхад ч хэцүү байна даа. Та бодоод үз л дээ. Их дээд сургуулиудыг лабораторитой болгох саналыг сайдад тавьдаг болохоос надаас шаардах хэрэггүй л дээ. Төр нь хийхгүй, их дээд сургуулиуд нь хийхгүй, шинжлэх ухааны академи нь хийхгүй байхад ганц надаас шаардах чинь хэр зэрэг зөв юм бол ?! Энэ төр шиг юм чинь намайг ямар ч төсөлд оруулдаггүй учраас надад блог маань л үлддэг юм. Ингээд би чадлаар л бичиж байна ш дээ. Та сард 8-13 өгүүлэл бичиж байгаа хүн Монголд надаас өөр олохгүй л байх. Гэхдээ би энэ саналыг чинь бодож л байна. Надад “шаарддаг” хүн биш, тусалдаг хүн хэрэгтэй байна…

    • B.Altan-Orgil says:

      tanid tv, FM 2 tuslaj chadakh bn. Bas kinog bodoj khiidegch uran nariin khiitstei bkh kheregtei bidend khiideg zaluus studio bn. Batbayar Altan-Orgil

    • dulguun says:

      bi tanii tuslagch bolii. boloh uu? tanitai yaaj holbogdoh ve

  27. Guranz says:

    Өө ёстой алаад хаясан. Таны энэ нийтлэл үнэхээр таалагдлаа. За тэр мөнгө төгрөгийг нь луйвардах ч яамай, энэ даварсан хулгайчуудын нийгэмд учруулж байгаа том хохирол нь хүмүүсийн тархийг хордуулж байгаа явдал байхаа. Нэг дурак нь тв ээр энэ “шинжлэх ухааны оронцогоо” амнаасаа утаад унахаар хүүхэд залууст ямар ойлголт өгөх вэ гэдэг л аймаар. Эрүүл саруул ухаантай оронд бол эднар тохирсон эмнэлгийн орондоо хадагдаж баймаар дээд тал нь, доод тал нь зурагтаар гаргадаггүй л байх. Хараад байхад ийм балай юманд итгэдэг хүмүүс голдуу 40, 50, 60 тай хүмүүс байх юм тэднээр энэ бүгд дуусаасай билээ.

  28. Одончимэг says:

    Та заавал төрийн эсвэл их дээд сургуулийн ажилд эсвэл бусдын хийж байгаа төсөлд оролцох хэрэггүй. Харин та өөрөө хэл ус сайтай, шинжлэх ухааны сэтгэлгээ өндөртэй хүн чинь Монголын луйварчдыг Рэндитэй холбож өгөх гэж байхаар гадаадын их дээд сургууль, мэргэжлийн холбоодтой залуу эрдэмтдээ холбож өгч сайхан лабораториудад ажиллах боломжийг хайлцаж өгвөл сайнсан. Тэгээд олон улсын рецензтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд залуус маань эрдэм шинжилгээний хэдэн сайхан өгүүлэл бичвэл Монгол улсад бодитой хувь нэмэр болно доо. Тэгээд та бусдын ажилд оролцох биш, харин өөрөө оролцуулах болно. Та чадна аа.

  29. Adonis says:

    shoo 6n taltai ta zovhon neg taliig ni l harj bna…unemlehui uneng 1 gej uzvel ter shoog toirood 2,3,4,5 gesen 4n tal bna…1-n busad buh toogoo buteegch uchiraas 4n tal ni 1-iin huvid haritsangui unen l bolj chadna…shinjleh uhaan, shashin, urlag, uls tor ed nariin ali ni ch unemlehui unen 1 bolj chadahgui tiim bolohoor… shashin-ii huvid 1n ni burhan, shinjleh uhaanii huvid metaphysic unen…uls toriin huvid hemjeelshgui erh medel ni…urlagiin huvid ongod ni boldog ym uu daa…ali ch talaas ni harsan 1 l zuiliig 4n oor talaas yrij baigaa bolohoor zorchil bainga uusdeg…ta avraga tom shoog oiroos harj zogoschihood ene hananaas busad ni hudal huurmag gej helj bolohgui…medeej shinjleh uhaan ni uls tor, shashin 2iin zov haritsaag tohiruulj baih uuregtei uchiraas uund oroltsoh ni zov hereg gehdee or tas uguisgej bas bolohgui l dee…shashin-ii tal davamgailaad davraad baival uls tor zasaglal uund tseg tavij…baih ystoi gazariig ni udahgui zaaj ogoh baih …gol ni baih ystoi hemjeeneesee hetreed bna uu? ugui yu gedgiig shinjleh uhaan l batalgaa notolgootoi ni gargaad ogoh heregtei…het hetruulvel bas buruudna….tegeheer tentsveriig l zov oloh heregtei baih

  30. Ганаа says:

    Адонис. Чи бага шиг мэдэмхийр. Энд би шоо яриагүй. Шинжлэх ухаан танин мэдэхүйн арга зүй ярьж байна. Ингэж ярих гээд байвал чи философи, танин мэдэхүйн анхан шатны мэдлэгтэй болоод чалчиж бай. Чи бол хаашаа л бол хаашаа харж өнхөрдөг шоо л байна. Чи л өөрийгөө боловсролтой гэж боддог байх, би бол чамайг хэнд ч хэрэггүй мэдээллийн хогийн сав гэж хэлнэ…

  31. Болд says:

    ХҮНИЙ СЭТГЭХҮЙ, ДУТУУ МЭДЭЭЛЭЛ дээр дөрөөлсөн олон зүйл бгаа нь шашин бөө гэхчлэн олон янзаар илэрдэгч оршихуйн үнэнг тайлан буй шинжлэн тогтоож буй шинжлэх ухаан үнэхээр бүгдийг тайлж амжаагүйн бас үнэн бөлгөө. Харин одоо цагт Ганаа ахын энэ бөгөөд бусад нийтлэлд дурдсанчлан шинжлэх ухааны “СИНЕРГЕТИК” “ШУГАМАН БУС ДИАЛЕКТИК” “ЗӨРЧЛИЙН ОНОЛ /үүнийг өөрийнхөөрөө нэрлэв, ГБ/” гэх зэрэг онол чигийн ололтыг өөрчлөн гуйвуулж өрөөл олныг төөрөгдүүлэн явцуу эрх ашиг, ядуу ухвар мөчид бодлоосоо үүдэн элдвийг ярьж хэлэх нь багагүй болсон тул хүний ухамсар сэтгэхүй, зөн совин, чөлөөт хийсвэрлэн таних “ЛОГИК” сэтгэхүй, ухаажин ойлгох “ТУРШЛАГА-МЭДЛЭГ” адилхан үнэгүйдэж бгаа нь завсар зальхай гарах үүд болж бгаа хэмээн боддог. Иймээс эхлээд МОНГОЛЫНХОО нийгмийн ухамсар, сэтгэхүйг мухар сүсэг, элдэв хөөрөгдсөн шинжлэх ухаанч бус дайрлага, арга ядсан мухардлаас гаргах нь мэдсэн, таньсан хүмүүн бидний үүрэг болой… Ийм зүйлийг сануулж бичсэн таньдаа баярлалаа.

  32. Ганаа says:

    Олон хүн надаас асууж байна. Яагаад “сэтгэгдэл” устгаад байна гэж. Шинжлэх ухаантай үл нийцэх, XXI зуунд үл тохирох, дундад зууныг сурталчилсан, Монголын залуу үеийн оюун санааг хордуулсан онц аюултай тэнэглэлийг би устгадаг. Үүгээрээ би монголчуудын өмнө гавъяа байгуулж байгаа юм.

    • tugs says:

      Шинжлэх ухаантай нийцэхгүй гээд судлаач гуай хорвоогийн бүх юмыг үгүйсгэ бас хориглоо. Анхандаа шинжлэх ухааныг гарч ирж байх үед наад аргыг чинь сүм хийдийнхэн харин бурхны номлолтой харш гэсэн утгаар маш олон зүйлийг хориглож, үгүйсгэж байснаас нэг их дээрдээд байхааргүй сэтгэлгээтэй өчүүхэн амьтан байсныг чинь харин мэдэж авлаа.

    • Ганаа says:

      Чи ямар гейд паркад орчихсон биш. Энэ блогод зөвхөн шинжлэх ухаан л ярьж болно. Өөр ямар ч эрх чөлөө байхгүй. Тэр шашин машнаа өөр газар ярь.

    • Болд says:

      төгс ГУАЙ Ганхуяг судлаач хорвоогийн бүхнийг шинжлэх ухаанаар дэнслэн үгүйсгэн, хориглон, устган гэж хаа ч “энэ блогтоо ч” бичээгүй ба чи өчүүхэн амьтан гэх үгээ өөрөө ч томъёолж бичиж, ойлгож, дөнгөхгүй байж сүм шашин,шинжлэх ухааны талаар бүү бур хө. Чам шиг! шавьж гэвэл ч ихдэх бактери сэтгэлгээтэй, нийтэд бусдад хортой үг хэллэгийг устгах бүү хэл тийм төрлийг үржүүлэгч өөрийгөө тэр гээд итгэчихсэн гайнуудтай тэмцэн аливаа бүгдийг туулан яваа ХҮН ШИГ хүн ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭРДЭМТЭН бол АРДЫН БААТАР ШҮҮ хө.

  33. Уншигч1111 says:

    сайхан бичжээ. баярлалаа.
    бид ч арчаагүйдээ л ингэж явж байгаа л даа. хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоороо тэгээд итгээд байдаг талтай байх. өөрсдөө л өөгшүүлж дэмжсэний гай юм уу даа. одоо энэ худал яриад ганган машин унаад, 9911-тэй дугаар бариад хүн хулхидаад явдаг “цавчаачид”-аас ямар ялгаа байх вэ дээ, энэ хэдэн бөө нар чинь.. ерөөсөө л зүсээ хувилгасан цавчаачид нь юм шдээ.
    Монголчууд минь ээ!!! хөдөлмөрлөж, хөдөлж, хичээж, “эрүүл” байж, үнэнч байж, сэтгэлээсээ юманд хандаж байж хүн өөдөлдөг юм шүү дээ.

  34. Uuganaa says:

    Гайхалтай сайхан нийтлэл байна, би өөрийнхөө блогт бөөгийн тухай бичиж “үхтлээ хараалгасан”, тэр хүмүүс хагас галзуу, ухаан солиотой байдаг юм билээ. Манайхан өөртөө биш элий балай юманд л амархан итгэх нь харамсалтай. Асуултыг өөрөөсөө биш өрөөлөөс хайгаад байхаар л энэ байдал гаарч байна. Нийгмийн шинжлэх ухааны багш нь бөө, оюутан нь бөө гэхээр яана вэ? юун шинжлэх ухаан. ЕБС-ийн сурагчид бөө болж байна ч гэх шиг чих тасарч унамаар балай юм болж байна. Багш, эмч, дээд сургуулийн “хавтас” авсан “сэхээтний голнууд” /бүх сэхээтнийг хамруулсангүй/ энэ гаж байдлыг хүчтэй эсэргүүцэх хэрэгтэй гэж бодож байна.

  35. Gerelee says:

    sain baitsgaana uu humuusee.neeree biznes hiij bgaa humuus bnaa bna.bur manai hamaatnii hun bidniig meddegee ashiglaad hamaatniihniiga huuraj mungu oloh geed.gehdee yu geech manai naiz zaluu buu.bi enuugeer baharhah gsen yum bhgui ee.bid 2 2uulaa architector humuus jiriin l amidardag haragddag bh humuust.buugiin ongodtoi gedgiig ni tsuuhun hedn hun medne.eej ni ch mdeegui yavj bgaa.naiz nuhud geed heden hun l medne. uug ni ter ongodiig ni yag huleej avaagui ch bid 2-n amidrald yostoi hangalttai tuvug uchruuldag. yag yaadag iidgiig ni yarival urt tuuh bolno. butsaaj boldog arga charga bdag yum bolvu geed sudlaad l yavj bna.buugiin talaar sudalsan nom tovhimol yum sain olsongui ee. zohiolch Ayurzanii buugiin domog nomnoos l joohon juuhan medegdhuuntei bolson..gehdee l butsaah ch gehiimuu ongodiig ni yavuulah bolomj bgaag sain mdsengui..yaagaad zaaval manai naiz zaluug gj….muruuruu yavj bgaa humuusiig salgah geed bhiimaa….shinjleh uhaani talaas ni boliuldag bol bid 2t tus bolvol uneheeer ih talarhana shu humuusee.

    • mn says:

      Бөөгийн домог гэдэг ном зохиолын ном шүү. Зохиолч ч гэсэн өөрөө тэгэж хэлсэн байгаа.

    • dulguun says:

      Otgonii Purev gedeg hunii Mongol buugiin shashin gesen nomiig ynshsan. shinjleh yhaanch sydalgaa maygaar bichsen nom bn lee.

    • Ганаа says:

      О.Пүрэв гуай бол жинхэнэ эрдэм шинжилгээний ажилтан. Нийгмийн ухааны институтийн олон сайн түүхчийн нэг. Бүр социализмын үеэс л хувийн шугамаар бөө судалдаг байсан. Бид олон жил хамт ажилласан. Би тэр хүнээс мөн их ч их юм сурсан…

  36. Dorj says:

    Tanii blog baisniig medehgui unudur l olj unshlaa, Uneher mundag yumaa. Ta ug ni deer hunii helsen shig Twitter, Facebook bolon busad SNS-uudeer niitlelee taraaval zaluuchuud unshaad zunduu zuil uhaarch oilgoj avahaar bain daa. Tanii sudalgaanii ajild amjilt husey. Yag iim medeelleer bi tsangaj hataj uheh gej bailaa. Bayrlalaa

  37. Anti Luivar says:

    BI enendee ene buu gedeg yumnaas aidag yer ni yum meddeg humuust uzuulne barina geheer 1 l sonin bdag yumaa . Bugd l mungu harsan hudlaa taaj helne bas end tend alt nuusan gesen teriig oloh yumsan gej ch sonsoj bsan uneheer meddeg chadaltai bol ter nuusan altiig olchij bolmoor doo.. Yer ni bol 1 gai zovlon uchirhad Mongolchuud uuriinhuu huchind itgej chadahgui asuudlaa uuruu davaad garch chaddaggui sul taltai yum shig sanagddag tegeed l yum bolbol hund ochij uzuulii haruulii geed ENE LUIVARCHID iig uuhshvvleed bh shig sanagdaj bna

  38. otgonbayar says:

    Unen yum bga ch tuilshiral bas bn.

  39. Ганаа says:

    Чинийхээр бол хүн түлж алж байгаа, хүн мунхруулж байгаа луйварчид туйлшраагүй юм байна. Чи тэдэнтэйгээ яв. Ахиж миний блог руу битгий орж ир.

  40. Ганаа says:

    Эрхэмүүд ээ. Та нар шинжлэх ухааны эсрэг “санал сэтгэгдлээ” өөрсдийнхөө блог, сайтад тавиарай. Миний сайтад тавих гэж горьдсоны чинь гарз. Намайг бас шинжлэх ухаан хамгаалж байдаг юм ш дээ. Яахав уйдахгүй бол оролдож л байхгүй юу. Харин их давраад байвал Та нарыг ямар ч “ид шидтэн” байсан олж л таараа…

  41. mn says:

    Дотор нь орж үзээгүй юмаа их итгэлтэй бичжээ. Өршөөгөөрэй гэхдээ таныхаар бол бүгд луйвирчид болж таарах уу ?

  42. Ганаа says:

    Магадгүй. Цөөн тооны шударга хүн байхыг би үгүйсгэхгүй. Чи “дотор нь орсноороо” луйварчин бишийг нь нэр нэрээр нь хэлчих л дээ. Бусад оронд бол ингэх боломжгүй. Харин бараг бие биенээ таньдаг жижигхэн Монголд бол боломжтой байдаг юм. Энэ бол манай онцлог. Би судалгаагаа харж байгаад чамд луйварчин эсэхийг нь хэлээд л өгье…

    • Engiin negen says:

      Tanii bichseneer bol bugd l luivirchid ym baij. Alivaa zuil 2 taltai ene dund luivirchid bii unen munuusuu busdad tusalj bui ni ch bii. Ta buug uguisgevel mongoliin tuuhiig uguisgej bgaatai duuh bolov uu ogt bas uguisgej busdiig bodliig uguisgej ooriin bodloo tulgaj bolohgui bailtai.

  43. Ганаа says:

    Би бөөгийн буруу зөв, үнэн худлыг огт яриагүй. Шинжлэх ухаан руу дайрч, шинжлэх ухааны нэрээр луйвар хийж байгааг ярьж байна. Энэ бусармаг үйлдлийг таслан зогсоох цаг болсныг нийгэмд сануулж байна. “Бүгд” гэсэн үгийг чи л санаанаасаа бодож олсон, тэнэг минь. 2500 жилийн өмнө бичсэн “Логик” гэж зөв сэтгэх тухай ном байдаг юм. Тэрийг уншчихаад миний блог руу орж ирээрэй. Гэхдээ бөөгийн ном биш шүү дээ…

    • Настр says:

      Таны нийтлэлийг уншаад ёстой л загатнасан газар нь маажлаа даа гэж бодсон юм. Гэтэл таны сэтгэгдэлүүдийг уншаад өнгөцхөн дүгнэлт хийснээ мэдлээ. Та бол зүгээр л бусдаас огтхон ч ялгаагүй туйлширагч байна. Монголчууд мөнх тэнгэрээ шүтэж, төрийн сүлдэндээ залбирдаг ард түмэн байсан юмсан. Тэгвэл тэр мөнх тэнгэрийг шүтүүлэхийн тулд бөө байх хэрэгтэй байна. Мөнх тэнгэр гэж юу вэ? Үнэндээ огторгуй, хоосон орон зай. Гэхдээ л энэ дэлхий байсан цагт мөнхөд оршин байсаар л байх болно. Тиймээс тэр хоосон зүйлийг хамгийн дээд бурхан болгож шүтүүлэх хэрэгтэй байна. Бөө шүтээд юугаа хийх вэ дээ, хүн л юм чинь үхэх нь үнэн. Үхсэнийх нь дараа шүтэх шүтээнгүй хүн бол хэцүү еэ? Тэгэхээр бөөг биш мөнх тэнгэрээ шүтэх, энэ олон шашиныг цэгцэлж, үндэстний эв нэгдлийг бататгах хэрэгтэй байгаа юм. Төр бол энэнд огтхон ч хамаагүй. Төрийн бодлого сайн байлаа гээд ард түмэн нь эв нэгдэлгүй, шашинд автаж танайх манайхаараа талцаад байвал яах юм бэ??? Тиймээс бөө мөргөлийг битгий үгүйсгэ. Цаг нь ирэхээр энэ олон бөө цэгцрээд, ард түмэн бөөг биш МӨНХ ХӨХ ТЭНГЭР-ээ шүтдэг болно.

  44. Ганаа says:

    Би оюун ухааны хамуу болгоныг маажих албагүй. Тэгж ярих юм бол Дорно дахины бараг бүх гүн ухаанд, түүний дотор Хятадын гүн ухаанд мөнх тэнгэрийн үзэл санаа байдаг. Юу ч мэдэхгүй хэвтэж битгий донгосч бай. Та нар намайг Монголын эсрэг гэж нотлох гэвэл чадахгүй. Ер нь Та нар үзэл санаа, гүн ухааныхаа үндсийг надаас асуувал арай дээр байх. Ядахдаа юм сурна ш дээ. Та нар “онол” гаргаж ёстой харагдаач. Эртний ном судар хаа байгааг мэдэхгүй, уншиж ч хальтлахгүй хэвтэж бөмбөр нүдээд дэвхцээд байхаар тэр онол чинь гараад ирдэг юм биш. Та нарт нэг зүйл хэлчихье. Надтай гүн ухаан, оюун санааны салбарт үзэлцээд ялна гэж санаж байвал ёстой хоншоор чинь дутна…

  45. Шагдарсүрэнгийн Батмөнх says:

    Их сайн байна. Би энэ талаар нилээд сурталчилгаа явуулдаг боловч ямар ч үр дүнгүй байгаа. Миний Лхагва гариг бүрийн 22 цагт МН2 сувгаар хөтлөн явуулдаг “Шинжлэх ухаан, технологи, инноваци”-ийн теле сэтгүүлийг үзэж байгаарай. Хуурамч шинжлэх ухаантай бид хэсэг хүмүүс тэмцээд нэмэргүй шиг байна. Энэхүү нийгмийг бүрэн хамарч ямар ч удирдлаггүй болсон луйварчдын бүхэл бүтэн отрядыг төр засгийн хэмжээнд арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Би ойрын үед Шинжлэх ухаан технологийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга доктор Ган-Эрдэнэтэй ярилцана. ярилцлагад энэ талаар асуулт тавих бодолтой байгаа. 2 хоногийн дараа болох 28-ны нэвтрүүлгийг үзээрэй. Ү.Сүхбаатартай ярилцсан ярилцлагыг. Зурхай, торсионы орон, аура оношлогооны төв зэрэг асуудлуудыг хөндсөн байгаа. Боломж байдаг бол миний нийтлэлүүд: “зурхай ухааны гялбаа хийгээд доройтол” Өнөөдөр.2008.03.06, №53 болон “Торсионы орон хийгээд хуурамч шинжлэх ухаан” Өдрийн сонин. 2009.12.20 -тэй танилцаарай. Цаашид энэ асуудлаар Засгийн газар болон ШУА-ийн дэргэд хуурамч шинжлэх ухаантай тэмцэх комисс байгуулах, хуучны эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн ажлыг сэргээж эрдэмтдийг суртачилгааны ажилд их өргөн оролцуулах талаар ажиллах шаардлагатай байгаа гэж бодож байна. Ер нь Оросын шинжлэх ухаан 1-р Петр хааны санаачлагаар байгуулагдаад 300 жил болж байгаа юм. Тэдгээр 131 нөхөрийн хэлж байгаа шиг зөвлөлт маягийн намч шинжлэхухаан биш юм. Харин иймэрхүү шинэчлэгчид гарч ирснийг Ленин шүүмжилж таслан зогсоож байсан байдаг.
    Баярлалаа. Цаашид саналаа бичиж байна аа

    профессор Шагдарсүрэнгийн Батмөнх

  46. Enkdulguun says:

    ta 1 boogiin talaar shinjleh uhaanii talaas tailbarlasan zuil bicheech 1.

  47. bi says:

    laitai goe boljee zondoo ineelee

  48. ёоёо says:

    Монголын Сагсан бөмбөгт Укун Тулга гэж ийм хүн бас байдаг ид шидтэй эргүү дагз

  49. Гандан хийдиййн хамба лам Монгол суу ухааний Батотгон Нартай халз мэтгэлцээнд оруул их олон хүн үзүүштэй юм болохоор байна даа

    • Anonymous says:

      Төрийн удирдлагад хүртэл шидтэнгүүд байдаг тухай гадуур ярилцах юм. Тухайлбал, Фортуна гэж төрөөс мундаг бөө төрөн гарч ирсэн юм биш үү. Гадаадад албан томилолтоор явж байхдаа буруу газар бөөлснөөс болоод
      америкийн тэнгэрт хараалгаж буудал галдах шахсан юм гэсэн шүү

  50. Та манай монголд байгаа есүс ч юумуу лалын шашинг юу гэж боддог вэ? тэд бас л хүнээс мөнгө авж хүнийг мунхруулдаг мөлждөг шүү дээ ? энэ талаар бичээч?.

  51. anujin says:

    Сайн байна уу. Мэдээж үнэхээр гайхалтай мундаг үнэн,шудрага лам,бөө байгаа л байх гэхдээ тйим олон биш болов уу. Энэ нийгмийг цэвэрлэхийн тулд бид юу хийх ёстой вэ? Эдгээр луйварчдаас өөрийгөө болон бусдыг хэрхэн яаж хамгаалах вэ? Бөө зайран, лам д итгэж амьдарлаа даатгаж яваа олон мянган хүн бий энэ үзэл,итгэл үнэмшил улам бүр газар авсаар л нүдэндээ хаалттай, хөлөндөө дөнг дүүжилсэн амьдарлыг хэт хялбарчилсан энэ хүмүүст яаж бид ойлгуулах вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: