ЧААВААС

Цаана чинь монголын улс төрийн гурван хүчин хүчин “хамтарсан” мэдэгдэл гаргав. АН, “Шударга ёс” эвсэл, МАН гурав гэнэ. “Энх тайван” тогтов уу гэсэн чинь үхсэн хойноо, бүгдээрээ анхан шатандаа боловсон хүчнээ удирдаж дийлэхээ байчихаад “хамтарсан мэдэгдэл” гаргаж байгаа юм байна. Тэнэг нь дэндэхээрээ өөрсөддөө хүртэл мэдэгдэл гаргадаг болсон юм байна. Чааваас гэж…
Энэ мэдэгдэл ухаантай юмных агуулгаас үзэхэд “орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг ялгаварлаж, эрхийг зөрчих явдал гарч байгаа” гэнэ. Тэгээд л “мэдэгдэл” гаргаж байгаа ухаантай юм байх. Ухаандаа би ч юм уу, хэн нэгэн жирийн иргэн давхиж очоод “нэр дэвшигчдийг ялгаварлаж, эрхийг нь зөрчихгүй” нь мэдээж. Монголын ганц ч сонгогч тэгэхгүй. Ийм ажиллагааг зөвхөн танай намуудын идэвхтэн, албан тушаалтнууд л хийж чадна. Энэ бол хөтөлбөргүй үнэн.
Үүнийгээ Та нар хэтэрхий сайн мэдэж байгаагаа мэдэгдэл дотроо тэнэг болохоороо нэн тодорхой заан бичсэн байна. “Орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо, тэдгээрийн удирдлагууд”. Тэгээд энэ дураакуудаа Та нар захирдаг, удирддаг, үүрэг даалгавар өгдөг юм байгаа биз дээ.
Байдал ийм атал өөрийн намын нэр дурдсан гишүүдэд биш, монголын ард түмэнд хандаж хамтарсан мэдэгдэл гаргаж байгаа чинь дэндүү утгагүй, дэндүү тэнэг байна. Та нар монголын ард түмнийг өөрсөд шигээ тэнэг гэж бодож болохгүй ш дээ.
Монголын гурвын гурван намын “хамтарсан мэдэгдэл” гэхэд энэ чинь үнэхээр хүн ичиж үхмээр юм байна.“Нэр дэвшигчдийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх” гэдгийг чинь Монголын ард түмэн юу гэж ойлгох ёстой юм ?! Наад ухаан санаа чинь нэг л эрүүл биш ээ. Би бол монголын гурван том нам гурвуулаа солиотой гэж хэлэх байна.
Цаашаа. Монголын гурван том намын сэтгэлгээний гажиг, солио өвчинг амархан ажиглаж болно. Тэд өөртөө зориулж мэдэгдэл гаргаж байна. Жишээлбэл:
“Иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байх”, “олон түмнийг хэтэрхий талцуулан хагаралдуулахгүй соёлтой оролцох” гэх мэтээр монголыг ард түмэнд хандан уриалсан байна.
Хуцваа л байна. Монголын ганц ч иргэн ийм үйлдэл хийдэггүй юм. Харин ийм заваан юмыг танай намууд зориудаар зохион байгуулж, өөрийн гишүүд идэвхтнүүдээр дамжуулан гүйцэтгэдэг. Тэгээд наад новшийн цаасаа тэдэндээ өг, эсвэл өөрсдөө уншиж цээжлээд явж бай.
Та нараас арай жаахан ухаантай хүн байсан бол “луйвар хийхгүй” гэсэн гэрээ байгуулдаг юм, малууд аа. Буруугаа дандаа ард түмэнд тохож байдаг адгийн зөн билэг чинь энд тов тодорхой гарсан байна даа. Та нар үүнийгээ даанч анзаарсангүй.
Мэдэгдлээс өөр “бичиг” хийхгүй болохоор Та нар бичиг үсгээ ч мартсан байна.
Яагаад гурвын гурван нам, эвслийн удирдлага, жолоодлогоос хальсан ийм үйл явдал болоод байгааг Та нар ёстойгоосоо мэдэхгүй. Хэрэв мэдэхгүй бол “мэдэгдэл” гаргадаггүй, мэддэг хүнээс нь асуудаг юм. Та нар заавал дэс дараалан “амиа хорлож” байж л “юм ойлгох” ёстой ёо ёотой амьтад юм…
Зарим нь Н.Энхбаяртай нийлнэ ч гэх шиг. Тэр ч харин “өргөн” боломжтой. Харин наранд биш, нарсанд очоод “нийлчихвэл” би өчүүхэн ч гайхахгүй…
Энэ хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг, УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд Та нар нар гар хөлийн үсэг зурахаасаа өмнө “бичгээ” уншиж сур. Ядахдаа монгол бичгийн анхан шатны дүрэм сур. Үүнийг улс төрийн хариуцлага гэдэг юм.
Та нар үнэхээр арчаагаа алдаж. Та нарт сүр сүлд, хийморь золбоо, ухаан сэхээ гэж даанч нэг алга. Ухаанд чинь ухна үхчихэж. Чааваас, ийм ч нам төр байх гэж…
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 10.

Жич. Энэ сануулга гарсны дараа хүн ичиж үхмээр энэ хамтарсан мэдэгдлээ бүх сайтуудаас устгаад арилгаад би “муугаараа” нам гүтгэсэн хэрэгт унах нь мэдээж. Иймээс энэ агуу их хамтарсан мэдэгдлийг хавсаргав. (http://sonin.mn/news/politics-economy/9508)
Эд нарыг тийм ч амархан “ухаантай” болгохгүй шүү…
Гурван хүчин хамтарсан мэдэгдэл гаргалаа
2012-11-09
Зарим аймагт Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг ялгаварлаж, эрхийг зөрчих явдал гарч байгаа тул УИХ дахь АН-ын бүлэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг, УИХ дахь МАН-ын гишүүд хамтарсан мэдэгдэл гаргалаа. Энэ нь дээрх намууд шинэ парламент байгуулснаас хойш анх удаа хамтарч хийсэн мэдэгдэл юм. Үүнд,
1. Орон нутгийн удирдлагууд болон сонгуулийн тойрог, хэсгийн хороо тэдгээрийн удирдлагууд улстөрийн зорилгоор нам эсвлээс нэр дэвшигчдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах хууль бус үйлдэл, арга ажиллагаа явуулахгүй байх
2. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж, сонгуулийн зарим тойргийн маргаантай тойргийн асуудлаар гарсан шүүхийн хууль ёсны шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, нэр дэвшигчдийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх
3. Орон нутгийн төсөв хөрөнгийг хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн холбогдолтой үйл ажиллагаанд зарцуулахгүй байх
4. Иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлэх явдлыг хаан боогдуулахгүй байж, хэвлэл мэдээллийн хэрсэглүүд иргэдэд мэдээлэл тэнцвэртэй хүргэх бололцоог хангах
5. Улстөрийн нам эвсэл холбоод болон нэр дэвшигчид орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуульдаа улстөрийн тогтвортой байдлыг хадгалан олон түмнийг хэтэрхий талцуулан хагаралдуулахгүй соёлтой оролцохыг уриалж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат
“Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг
УИХ дахь МАН-ын гишүүдийн ахлагч Н.Энхболд

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to ЧААВААС

  1. дона says:

    сонин л юм

  2. Litterati says:

    buun sensatci garuud yumaa neg ih hev juram sahidag shudraga yos yarisan ulsuud ene buh duremee uursduu daganaa estoi gonjinjoo baij.

  3. jawhaa says:

     нэр дэвшигчдийг гүтгэх асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдвэрлэх
    ene yostoi utgagui uguulber bn.

  4. Болд says:

    Яанам билээ, энэ том сэдвээр гэхэд санал бичиж судлаач ахтай бодлоо хуваалцсан нь 2-хон байхийм, Өнөө өөр сэдэв, ӨӨР үед бичдэг улсууд таг юмаа инээдтэйн хэхэ. Хувийн бодлоо хэлбэл Монгол улс “өөрсдийнхөө” өчүүхэн гаруудад барьцаалагдаад бгааг хэн хэзээ ойлгох юм болоо АМЬ, алив бүхнээ золиослон биднд үүнийг, үнэнг хэлж бгаа судлаач ахдаа талархан сөгдөн хүндэтгэл өргө мүү. МӨНХ ХӨХ ТЭНГЭР ИВЭЭН ДЭЭ.

    • USA-s bichiv says:

      Би Ганхуягийг зөвхөн хүндэтгэх биш бас хайрлаж ч байна.

  5. Anonymous says:

    ee chaavaas ene mongol yu l bolood bna da

  6. Aldaraa says:

    Мэдэгдэлийг ойлгосонгүй Гол тоглогчид өөрсдөө шинэ дүрэм гаргаж тохироод доор шатны товарищаа унш гэсэн юм уу, эсвэл Судлаач Ганхуягийн хэлсэнээр бид нарт зориулсан уу Тэгвэл бид бохир завааныг үүр болж. Хэнд зориулж хандуулж байгаагаа мэдэж яаж бичихээ бодмоор юм Зүүдээ ярих гээд хулгайгаа ярьжээ.

  7. Uuganaa says:

    МАНгарууд, АНухайнууд, МАХНчид гэж үнэхээр дүүрцэн гарууд юмаа, хэлэх ч үг алга даа.

  8. Anonymous says:

    sonin yumaa neeree, ene 3 iin hoorondoo hiisen geree yum bishuu

  9. o says:

    Ganhuyag shig hymyys olon baidag ch boloosoi

  10. tsatsaa says:

    ene namuudiig eruusuu bolichij boldguin bhdaa ard tumen n heterhii ali negend n itgetsen hoorondoo manai nam tanai nam manai enhbayar tanai elbegdorj geed yavaj bhiin ugaasaa ene namuud chin ard tumniig ch bas hoorond n muudaltsuulj bgaa zarim n eruusuu namd itgehee boliod udaj bga bi lav ali nam n zuv ym hiigeed ali nam n buruu ym hiigeed bgaag eruusuu oilgodoggui alind n sanalaa uguhuu ch meddeggui tegeed er n songuuli gej ymiig ugch uzeeguidee zugeer l ard tumneer togloson uursdiin ashig sonirholiin uudnees l ajillaj bgaa humuus ard tumen geed guiheer tsaanaasaa yalzartsan namuud shine humuusee ch guilgej chadahgui bgaad uusgaad avchdag….. yahavdee heterhii yaduu oron bolhoor heden tugrug ugsunruugee yavdag n unen ymdaa ooo bas 76 gej yamar n medegdehgui ih olon tootoi humuus bhiin bi neeh uls tur sonirhdogguil dee gehdee ard tumen 76g bugdiig tanina gedeg bol yu l bol bi lav tootoi 10gariu gishuuniig l medhiin bn busad.g n medeh ch ugui tanih ch ugui yu hiideg n medegdehgui olom gishuud bdagiig bas eruusuu oildoggui gishuuudee tsuulchij boldguin bhdaa neeh olon erh medeltei humuus bhiiin tegeed terniih n gar hul achaa chirguuul zunduu ym dagaldana medkum daa neg aimgaas neg gishuun bhad l bolno shdee ym hiiye gesen gants hun bhad l bolno nadaa ene 76 eruusuu taalagdahgui bn tsuulmuur ym shigee gehdee ene miniil bodol shuu kkkkk

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: