МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫ ХЭРЭГЦЭЭ

Судлаач хүн их сониуч л даа. Ер нь ингэхэд монголчууд нетээр юу сонирхдог юм бол гээд үзлээ. Гамбуушаас өөр сонирхож байгаа юм даан ч алга. Google хайлт хийгээд үзсэн чинь манай монголчууд хүйсээ солиулсан Гамбуушийг ихэд сонирхож, түүний тухай мэдээлэл 140.000 илэрцтэй аварга амжилт тогтоожээ. Илэрц нь ийм байхад хайж уншсан нь үүнээс хавьгүй олон байх нь мэдээж хэрэг. Монголчууд бүгдээрээ манин болчихсон юм шиг байна. Яагаад гэвэл монголчуудын амь амьдрал, хувь заяа ганцхан “хүйс солиулахтай” холбоотой юм байна…
Харьцуулалт хийхийн тулд тэгвэл би гэдэг хүн ямар бол гээд хайлт хийгээд үзсэн чинь 233.000 илэрц байна. Энэ нь би эрхэм Гамбуушаас “түрүүлчихсэн” гэсэн хэрэг огт биш юм. Би шинжлэх ухааны хялбаршуулсан блог нээгээд үйлээ үзэж үзэж, дөрвөн жил зүтгэж зүтгэж Гамбуушаас ердөө л тавин хувь илүү гарч.
Google яахав “алдсан” байж болно. Тэгээд Yahoo дээр шалгаад үзлээ. Тэгсэн чинь Гамбууш 6060, судлаач Д.Ганхуяг 4030 илэрцтэй байна. Ингэхээр монголчуудын оюун санааны хэрэгцээг тоолоход хайлтын системүүдэд ямар ч алдаа гараагүй байна.
Гамбууш намайг ялж байна, монголын ард түмэн түүнийг хүндэтгэн биширч, хайрлан анхаарч байна. Намайг бол захын хүн л хуц гэж байгаа юм чинь. Нэр хүнд, алдар гавъяа түүнд л байна.
Иймээс би Гамбуушт баяр хүргэж байна. Яагаад гэвэл тэр орчин үеийн монголчуудын оюун санааны хэрэгцээг дээд зэргээр хангаж байна.
Монголчуудын оюун санааны хэрэгцээг юугаар л бол юугаар хангаж болдог аж. Шинжлэх ухаан л биш бол “нохойн баас” ч монголчуудад “сайхан” байдаг юм байна.
Кино гэхэд л “Халтар царайт”-ын зиндааных байхад болоод явчихна, урлаг гэвэл бүдүүлэг хошин шогоос нэг их илүү гараад хэрэггүй биз. Мэргэжил гэвэл дуучин, бүжигчин, жүжигний сургуулиудыг үлдээгээд бусдыг нь хаавал таарна. Яахав, загвар өмсөгч, кино найруулагч, дипломат, удирдлагын гэх мэт “элит” сургууль ганц нэг байна биз. Тэр математик, физик, хими, биологи, генетик, инженер, зохион бүтээгч, электроник энэ тэр гэсэн “толгой өвтгөсөн” юмнуудаар үхснээ хийхийм…
Ийм учраас л монголын нийгэмд ид шидтэн, далд увьдастнууд мандан бадарч, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ хийсэн нь ад үзэгдэх тавилантай аж.
Монголчуудын танин мэдэхүйн болон оюун санааны агуу их хэрэгцээ мандтугай. Та нар үнэхээр “агуу ухаантай” ард түмэн юм…Намайг юм бичих болгонд өөдөөс сүрэглэн дайраад байдгийн учрыг би одоо л олж байна.
Би монголчуудын оюун санааны энэхүү “агуу их хэрэгцээг” мэдэхгүй шинжлэх ухаан мухаан гэж “шал дэмий юм” хийж байсан юм байна.
Яг үнэнийг хэлэх юм бол Та нар бол үнэхээр маанаг тэнэг, сэтгэлгээний гажигтай, мухар сүсэгт автсан, мэдрэмждээ хүлэгдсэн, хий фантаазтаа автсан, муйхар, шинжлэх ухааныг үл ойшоодог, юм уншдаггүй, юу ч мэддэггүй, мэдсэн хүнийг ад үздэг, сэтгэн бодох чадваргүй, ёс суртахуунгүй, эрдэм номгүй, хоосон цэцэрхэхээс өөрийг үл мэдэх, бүтээж үл чадах, европ соёлын өнгө будгаар халхавчилсан хамгийн харанхуй мунхаг ард түмэн…
Бүгдээрээ биш ч гэсэн дийлэнхи олонхи нь, үйл явцын хандлага нь ийм болохоор би нийтэд нь “ард түмэн” гэж байгаа юм. Худлаа гэвэл Орифлемийн Оюунгэрэл шиг авгай Та нараар хүссэнээрээ тоглож болдог юм. Одоо Та нар сүрэг сүргээрээ судлаач Ганхуягийн эсрэг “загалмайтны аян дайн” зарлах чинь бас худлаа юу…
Ухаандаа АН, МАН хоёр “хүйсээ солиулчихсан” чинь манай ард түмэн тэр муу хоёрыгоо сонирхоод жигтэйхэн. Энэ чинь бас худлаа юу…
Ингэхэд АН, МАН, МАХН, МҮШН эд нарынхаа “хүйсийг” мэддэг амьтан Та нарын дунд ганц ч байхгүй. Та нар бол “өмдий нь тайлахаас” нааш ёстой ялгахгүй, харин би бол шинжлэх ухааныхаа ачаар “мэддэг” юм. Уг нь ингээд л системийн анализ гэдэг шинжлэх ухаан хэрэгтэй болдог юм л даа.
Та нар шиг ийм “оюуны хэрэгцээтэй” ард түмэнд “хиймэл эрхтэн” харуулчихад л “хүйс нь зөв” гээд сонгуульд саналаа өгөхийг чинь би сайн мэддэг болоод ингэж хэлж байна.
XXI зууны энэхүү мунхаг харанхуйгаас салъя гэвэл шинжлэх ухаанаас өөр аврал байхгүй.
Үүний эсрэгээр бол бүгдээрээ хүйсээ солиулж дэлхийд алдаршихгүй юу. Тэр их “шүтэн бишрээд” байгаа Гамбууштайтайгаа бүгдээрээ адилхан болчихбол харин ч зүгээр юм биш үү…Оюун сэтгэлгээний манин гэж байдаг бол энийг л хэлдэг байх…
Өмнө олон удаа хэлж байсан болон дээр өгүүлсэн “жижиг” жишээнээс дараах ихээхэн ноцтой дүгнэлтүүдийг хийж болно.
1. Монголын нийгмийн оюун санааны амьдрал ихээхэн том, гүн гүнзгий эвдрэлд орсон байна.
2. Энэ нь монголын нийгмийн оюун санааны амьдралд шинжлэх ухааны эзлэх байр суурь алга болж, түүний орыг мухар сүсэг, хуурамч шинжлэх ухаан, сенсаци эзлэх болсноор илт харагдаж байна.
3. Монголчууд мэдээллийн шинэ зуунд хувь хүн, үндэстний хувьд дасан амьдрах ямар ч бэлтгэлгүй, мэдээллийн сонголт хийх хүсэл, мэдлэг, чадваргүй байна. Үүний улмаас монголчуудын олонхи вирустсэн компьютер шиг болж, хувь хүний хувьд хэвийн сэтгэн бодох чадвараа алдсан байна.
4. Оюун сэтгэлгээний залхуурал, бэлэнчлэл, хялбарчлал бүх нийтийн үйл хэрэг болсон байна.
5. Монголчууд өөрсдийгөө боловсролтой, орчин үеийн, мэдээлэл авах хязгааргүй эрх чөлөөтэй гэж боддог нь гүн гүн гүнзгий эндүүрэл мөн. Даяар мэдээллийн ертөнцөөс хувь хүн, улс үндэстэн өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч чадахгүй, мэдэхгүй байгаа тохиолдолд мэдээллийн эрх чөлөө эдлэх боломжгүй.
6. Энэ бол монголын төрийн сүүлийн хорь гаруй жил явуулж ирсэн шинжлэх ухааны эсрэг харалган бодлогын бодит үр дүн мөн.
7. Монголын төр хийгээд намууд, тэдний мэдэл, эрхшээл, хяналтад буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол монголын ард түмний оюун санааг мунхруулагч хар тамхи мөн.
8. Оюун сэтгэлгээний энэхүү харанхуй мунхаг байдлыг засаж залруулахад шинжлэх ухааны нэр хүнд, байр суурийг дахин сэргээх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд хувьсгалт шинж чанар бүхий асар их хүчин чармайлт хэрэгтэй.
9. Оюун сэтгэлгээний ийм харанхуй мунхаг байдлаар монголчууд үндэстний хувьд цаашид урт удаан оршин тогтнох боломжгүй…

Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

58 Responses to МОНГОЛЧУУДЫН ОЮУНЫ ХЭРЭГЦЭЭ

  1. Би санал нэг байна. Өөрчлөлт зайлшгүй. Маш их хүч чармайлт шаардана.

  2. Anonymous says:

    Үнэн юм бичсэн байна. Холливууд Уолт Диснэйгээр хүмүүжчихээр амьдралаа ингэж төсөөлдөг л болчихдог. Зугаа цэнгээний юм л таалагднав гэхээс өөр юм таалагдахгүй. Зориуд ийм болгох гэж олон телевизүүд бодлоготойгоор оруулж ирсэн шүү дээ. Санхүүжүүлэгч нар нь дан хятадууд.

  3. Анхаа says:

    Таний хэлдэг үнээн. Ямар ч маргаангүй.

    Та жаахан буруу хайсан байж магад. Харьцуулалт хийдэг өөр багаж байдаг. Дараах линк дээр дараад үзэээрэй.

    http://www.google.com/trends/explore#q=Ganaa%2C%20Ganbuush&geo=MN&cmpt=q

  4. enkhee says:

    uuniig ta odoo l medej baigaa yum uu ali 10 jiliin umnu iim baidalruu orchihson sh dee

  5. Ганаа says:

    Би бичихээрээ нэг болсон. Харин чиний бичсэнийг мэдэхгүй л юм байна. Хүн хэлсний дараа дагаж дүгнэх чинь бас л сэтгэлгээний гажиг.

  6. ganba says:

    сүрэг сармагчин мэт л байх шив дээ

  7. Aldaraa says:

    Хүмүүс амьдралын хэв маягаа тодорхой зуун зуунаар өөрчилдөг үе байдаг бололтой. Нэг үе жаргадаг байсан бол дараа нь зовж зүдрэх мэт. Зүдэрч байх үед өмнөх жаргаж байсан амьдрах хэв маягаа үгүйсгэсэн, өөр хэв амьдралыг сурталчилсан шаардсан сургаал гараад олны дэмжлэг аваад, дараа нь дахиад эсрэг цикл хэлбэрээр үргэлжилсээр… гэхдээ төрийн буруу их байна Ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг шиг бас ямар төр байна тийм ард түмэн төрж бий болж байна… ШУТехникийн ололт хүний чөлөөт цагийг нэмж байгаа боловч энэ цагаа ШУТехниктээ зарцуулбал зүгээр л байна.

  8. Одончимэг says:

    Үнэн үг шар тос.

  9. anxaa says:

    Yoooooooo bur yaaaag goliin olood helchlee, hichneen ih ineev ee…Ingej heleed uhaaruulaad ugdug hun ch tsoohon doo..uuniig meddeg ch hudlaa hoorogdoj, aguu tuuhiig n bn bn sanuulj, yum hurdan surdgiig n dahin dahin magtaj, tenger zayat ezen khaanii ur sad, ediin zasgiin osolt, saihan amidral gj burj burj sanaag n amraaj tolgoig n ildeg toriin tusheed, etseg ehchuud neg bodoosoi doo..nomhon dalaid boognorch bgaa hogon aral, manai mongold buteej baigaa huuramch hevreg hugjil 2 bur yag adil sanagdaad durgui hureed baidgiim. Mani metiig ingej yarihad baruuniig bishirsen, ov soyoloo uguisgesen, tuuhee meddeggui..naadah tsaadahiig oloogui zaluu hun gj helj ad uzdeg, sudlaachiig helbel arai tegehgui bailgui de. Yumnii duhand hureegui baij heterhii yardag, yumiig haltartuulj, orontsoglodog, gaihamshigtai helberddeg ard tumen bolood baigaa shuu de. Eroosoo l neg zagvariin taiz..”The Truman Show” kinog ulgerleed baigaa ch yum uu ene zasag tor, deer n ene olon ehees torohod n yalt ch ugui zanshil, soyol bolgoj ovluuleed bgaa shashin, munhruulaltiin noloo geel bur zambaraagaa aldaj baigaa yum aa. Hun bur uls tor, uul uurhai yarina..aimar belenchilne..govid baigaa 2 ail hoorondoo hov soliltsoj guideg tsag ue n ongorchihood baihad l hajuu ailiin Dorj yu yarina, yu oguulne ter hemjeend l medleg, medeegee teldeg..oyunaa tsenegledeg. Ooriin gesen uzel bodol, dun shinjilgee naad zahiin yuman deer baihgui..dagaldan bayasah, fantasy ertontsdoo umbadag bolj.
    Ta odoo oirdoo yasiin, boo, uzmerch nartai terseldeed baigaa yum uu? haha

  10. Anonymous says:

    Yamar ard tumen baina, tuund tohirson tur baina gedeg. Humuus uuruunh tuluu unen setgeleesee handaj baigaa negniig uzen yaddag ch yum shig. Harin uuriig ashiglaj uuriig ni malnaas dor uzej zugeer l ongirooj ashiglaj baigaa negend bur amia tavina geech.

  11. Gantumur says:

    Энэ асуудал бидний хувьд маш том эмэгнэ..Хэлэх ч үг олдохгүй юм .

  12. Enkhbold says:

    1. Mongolchuud bugdeeree muhar sushigeer amidardag hudlaa gevel ta nar Tsagaan sar-n ogloo garaad har bugdeeree tsaas hiisgeed tovdoor bichsen shuleg unshaad 1 odor ingej unshsan bid nar baitugai nasaaraa tuvd shuleg unshsan duhaa tsoortol morgoson tuvduud chini tsaana chini delhiin hotsrogdol-n tuil bolood undestnii huvid mohoj baina.
    2. Chinggis khaanii ur udam gej tseejee deldej ovchignoh hudlaa gevel ta nar ongorson naadam bichleg uz eronhiilogchoosoo avhuulaad bugd khaad noyod shig huvtsaslaad arhinaas ehleed zochid buudal buh yum ni Chinggis, sain etseg ner 3 hudaldaj idne gedeg l yum bolj bgaan oorsdoo hiij buteegeed neree delhiid gargaad yavj chadahguigees hoish tegdeg biz bodvol
    3. Shudarga unend bugdeeree durgui hooson magtaald durtai odoo ter ongorson balarsan Ard-n jujugchin Gavyat jujigchin ene teree bolimoor yum 1000t malchin gedeg balai tsol baigaa bolhoor bugd ter-g avah geed malaa osgood mah und orood bgaa ni hudlaa yu
    4. Niigem uhamsar uneheer muu hogoo tsonhooroo gargaad shidej l baival busad ni hamaagui aminchhan uzeltei
    5 Ataarhuu hiij buteeh gesen humuusee tam-n togoonii ulger shig doroos ni changaasaar baigaad unagaadag esvel hudlaa magtsaar baigaad arhichin bolgodog
    Ene buhen yutai holbootoi geheer mongol hun zovlon uzeegui hezee ch olsoj uzeegui hund zahiragdaj suraagui hodoo heer mal shig belchdeg setgehuu ni odoo heveeree deerees ni ene taraaj bgaa arhinii mongo zasg-n buruu bodlogo huuli uneheer hereg algaa
    Hulgai ehelj hiisen hun barigdval 50.000 torgodog genuu marzan baigaa biz ter 50-g dahij hulgai hiij l olno sh dee 3 sar jorlon ugaalgah t-m setgehuu baihgui tegeed yaj zasrah be dee

  13. deaglefx says:

    unen shdee goliig n onood helchilee

  14. Ганаа says:

    Цагаан сар бол монголын иргэншил, соёлын нэг хэсэг л дээ. Би монголын иргэншил, соёлыг нулимах тухай биш, шинжлэх ухааны үндэстэй судлах асуудлыг ярьж байна. Үүнийг биднээс өөр хэн ч судлахгүй л дээ. Юмыг нэг тийш хэт мушгиж, хэт туйлширч бас болохгүй ш дээ. Монгол иргэншил, соёл дахин давтагдахгүй, гайхамшигтай, ганцхан түүнийг мухар сүсгээс гаргах ёстой…

  15. sukhee says:

    hezuu. tv -g. shalgah ni zev shuu. hun olon udaa uzsen zuilee shuud avtomataar dagan duuriadag … ur dun ni garch ehelj l baih shig…

  16. Эцэг хүн шиг л хэлж байна даа. Ийм үг хэлэх хүн олон байвал зүгээрсэн. Бүгдээрээ төрсөн өдөр тэмдэглэж суухаар. Таны уураас чинь үндэстнээ гэсэн хайрыг чинь бол үнэрлэж л байна. Үндэстнийхээ төлөө тэмцэх л болно гэж. Таниас сурах юм их байгаа шүү.

  17. Utuvshin says:

    Xn. Ganbuush shinjlex uxaanaas iluu erelttei baigaa ni manaixnii yarix durtai erelt niiluuleltiin xuuliar bol tanias iluu unetei bolj taarax nee manai niigemd. Xetsuu ya. Ergeed feodalism gedegtee ochood xoninii belcheertee Gambuushaa unshaad xevtej baibal taarna.

  18. Өлзий says:

    Спортын ертөнцөд тамирчин хүн гэмтэл (Trauma) авсан л бол өөрийхөө зиндааны амжилтыг гаргаж чадахаасаа өнгөрдөг. Жишээ нь Сэрдамба, Бадрууган, олимпийн хошой медалтан нарыг хар л даа. Жирийн бид ч гэсэн хөл, гараа хугалах, түлэх гэх мэтээр гэмтээвэл юу болдог билээ.
    Тэгвэл яг үүнтэй ижилээр хүний оюун санаа, сэтгэн бодох чадвар нь бас трам буюу гэмтэл авдаг юм байна. Энэ трам бол тухайн нийгмийн алдаатай, буруу арга барилаас болж байх шиг байгаа юм.
    Хөлөндөө, нуруундаа гэмтэл авчихлаа гэдэг шиг бид сэтгэл зүй, бодол санаандаа гэмтэл авчихаад байгаа юм уу даа. Өөрөөр хэлбэл бид сэтгэл зүйн трамын улмаас Гамбууш, Арго, эсвэл амжилттай бизнес хийж байгаа хүмүүсийг хэдэн төгрөг олчихоод бусдадтай хуваалцахгүй байна гэх мэтээр сөрөг мэдээллийг нь илүү их сонирхдог болсон. Жишээ нь хүн нүдэндээ улаан өнгийн шил бариад харвал дандаа улаан өнгийг л харах бөгөөд бусад өнгөнүүд нь шүүгдээд бидэнд харагдахгүй. Үүнтэй яг адилхан бидний авсан трам биднийг бүтээлчээр сэтгэх гэхээр блок хийгээд, харин Гамбуушийн тухай мэдээлэлийг улам сонирхолтой болгоод бидний санах ой руу чулуудаад байгаа юмуу даа.
    Бидний авсан трамыг юу гэж ч нэрэлмээр юм бээ дээ “Гамбууш трам” гэлтэй бишдээ.
    Хэдийгээр бид “Гамбууш трам” авсан ч гэсэн бас сайн мэдээ байна аа. Сэтгэл зүйн трамыг эмчилж болдог юм байна. Үүнийг судалдаг, эмчилдэг салбар бол neuro science, physiology юм байна.
    Тэгэхээр энэ чиглэлээр сурсан, сурч байгаа авяаслаг залуучууд маань энэ талаар мэдээлэл өгвөл их л хэрэгтэй санж. Яг энэ хэрэгцээтэй орон зайг хуурамч бөө, хулхи улс төрчид, 10 хоногт англи хэл заадаг багш нар үнэхээр гайхалтай ашиглаж байна шүү дээ. Тэдний маркетинк бол үнэхээр атаархмаар.

  19. Өлзий says:

    Өө би тийм өмнөх коммент дээр Гамбууш, Арго нарыг дорд үзэж гутаасан юм биш шүү.

    Харин дараахь асуултыг гаргах гээд л будилаад байгаа ухаантай юм. Бид санаа авахаар сайхан нийтлэл зөндөө уншдаг мөртлөө яг түүнийгээ эргээд санах гэхээр нэг л бүдэг бадаг юм л санаанд орж ирдэг. Их л сайндаа зохиогчийн нэр хагас дутуу орж ирдэг. Заримдаа бүр эсэргээрээ тэр нийтллийг бичсэн хүнийг доромжилсон хятадын эрлийз, хурлийз гэсэн комментүүд нь санаанд орж ирдэг. Харин яагаад Гамбууш, Арго нарын тухай мэдээллийг болохоор үнэнхүү сонирхож тархины хард дискнээсээ delete хийгдэхгүйгээр маш сайн тогтоож аваад байна аа. Гамбуушийн мэдээллийг маш сайн тогтоож авсан байна гэдэг чинь бидний сэтгэх чадвар маш сайн хэвээрээ байгаа юм шиг ээ. Харин яагаад заавал дээрхи 2 мэдээллийн эхний мэдээллийг сайн санахгүй мөртлөө, сүүлийн мэдээллийг маш сайн тогтоогоод байна аа?

  20. Уншигч Х says:

    Энэ бүх зүйлс сүүлийн 20 жилийн төрийн буруу бодлогын үр дүн гэж үзэж байна. Одоо 30-аас доош насны залуусын сэтгэлгээ нь таны хэлсэн шиг болсонд би их харамсч байна. Гол учир нь бид УИХ-д байгаа сэтгэлгээний доройтолтой хүмүүсийг сонгосон явдал нь алдаа болжээ. Одоо ч тэр хүмүүс манай төрийг удирдаж байгаа болохоор өөрчлөх арга байхгүй байна. Төрд байгаа улс төрчидийн ихэнхи нь ард түмнээ хулхидаж, дээрэмдэж дээд албан тушаалтан болсон болохоор тэдэнд Шинжлэх Ухааны нэг ч мэдлэг байхгүй. Харин ард түмнийг сайн хулхидаж яаж мөнгийг нь өөрийн болгох вэ гэсэн давчуу харамсалтай бодолтой хүмүүсээр дүүрсэн байна.
    Иймд бид тэдэнд өөрсдийн хөлс хөдөлмөрөөрөө хийж бүтээсэн хөрөнгө мөнгөө өгөхдөө түнийг маш нарийн хяналттайгаар зарцуулах аргыг боловсруулах хэрэгтэй байна. Бидний мөнгөөр баяжиж байгаа луйварчдийг зогсоох шаардлагатай байна.

  21. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд эхлээд үүнийг өөрчлөх хэрэгтэй байх.

    7. Монголын төр хийгээд намууд, тэдний мэдэл, эрхшээл, хяналтад буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол монголын ард түмний оюун санааг мунхруулагч хар тамхи мөн.

    Үүнийг өөрчлөхийн тулд тэднээс хараат бус, төвийг сахисан, биеэ даасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болгох хэрэгтэй болов уу.

  22. Aldaraa says:

    Бидний оюун санааны хэрэглээ нь хөгжилтэй орны иргэд шиг, тэднээс дутахгүй, илүү ч гарна. Уг нь биднии ахуй орчин доогуур. Топ орны 1 хүнд ноогдох баялагаас бид 10-50 дахин доогуур шүү дээ. Бүх ард түмний өвөг дээдэс хойш үедээ яаж зовж байсан, жаргах үедээ ухаанаа алдахгүй байхаар олон сургаал номлол гаргаж өвлүүлдэг. Их бага Хөлгөн судар, Библь, Коран, Жангар, Манас гээд хүн төрөлхтөний бүтээлд бүгд тэгж бичсэн. Монголын Нууц Товчоонд залуу Чингис болжмор шувуу идэх, адуу, авгайгаа булаалгах, хүүгээ харвуулахаас эхлээд яаж зовж байсныг өгүүлдэг. Гэтэл хойш үе нь ном сургаалаас судлахдаа дандаа нөгөө талыг жаргасан ялгуусан намтар үеийг нь сураад байдаг.

  23. баяр says:

    Та үнэхээр зөв хэлжээ.бид биеэ магтан дуулж цаасан малгай өмсгөхөөс цаашгүй ард түмэн.жинхэн монгол эр хүн гээдл магтаад байдаг амьдрал дээр монгол эрчүүд мань харанхуй бүдүүлэг атаач хорсооч ухаан муутай арчаагүй амиа хичээсэн тийм л хүмүүс байдаг.сайхан монгол бүсгүй л гэнэ хужаа нарын дэвсгэр болсон охидууд хужаа нарын барилгын гадаа очерлож бн шүү дээ.улс орон хөгжиж бн л гэнэ.гадны ганц компаниас ерөнхий сайд нь явж бензин гуйж авдаг баян улс болчихсон.гол нь өөрсдийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч зөв онош дүгнэлт тавиад гарц эмчилгэг олох хэрэгтэй байдаг.даан ч тэгээд хэлчих хүн ховор юм да.зоригтойхон ухаантайхан аавын хөвгүүд төрийн өндөрлөгт гараасай.

  24. Хос-Эрдэнэ says:

    Монгол хүний үнэт зүйл нь юу вэ? Ер нь байдаг юм боловуу? Та юу гэж бодж байна?

  25. Хос-Эрдэнэ says:

    Tegsh erkh shudarga-iig bii bolgogch ni Baiguullagiin huvid bol durem juram, Uls eh ornii huvid bol huuli, Undestnii huvid bol yos surtahuun yumuu daa! Tegsh erh shudarga bh chin yund heregtei yum be? Olnooroo hamt amidrahad heregtei.
    Huvi hunii huvid uurchlult shinechlelt heregtei yu? Hun huneeree baih saihaan gj yaritsgaadag. End hun chanariin /chin setgeliin/ tuhai yarij bga bailgui dee! Ug ni uurchlult gj hugjiliig oilgodog. Hugjil bol tarhind oyun sanaand l yavagdaj yarigdah yostoi asuudal! Hun chanaraa uurchluhguigeer hugjih arga bnu?

    Urgaj baigaa urdee uchir shaltgaaniig tailbarlaj ugch chadahnuu? Tsaaduuliin chin tolgoi gj sergelen gj jigteihen bn! Hudlaa helj bolohgui-yagaad? hulgai hiij bolohgui – yagaad? Yu gj hariulah we? Huuli chamaig shiitgedeg bolohoor gj helehuu. Hen negen hohirdog bolohoor gj helehuu. Hen negnii hohiroh n urd min yamar hamaataig herhen tailbarlah we? Tegvel Ergeed hun chanar, hair-iig l zaah heregtei bolj bn daa! Gehdee hair-iig yamar shinjleh uhaan tomiyolson bish! Bi hair-iig ooroo ch sn medehgui-shinjleh uhaan sonirhdog hunii bair suurinaas.

    Odoogoor bol: Bayn bolohiin tuld neg turliin tohirgoon deeree taviad buhniig martana, Uhaantai bolohiin tuld bas neg turliin tohirgoon deer ooriigoo taaruulaad.. yavj uguh n dee! Khaanaas ch bilee neg unegui yavagddag surgaltiin tuhai sonsson yum. Tend neg bidnii meddegeer sanhuugiin erh chuluund hursen neg bayn erhem irj hicheeld suuhiig hussen yum bhaa. Ter nuhur iim amidrald hurehiin tuld neg turliin tohirgoon deer ooriigoo taaruulaad yavj ugsiim bhaa. Tegeed tuundee ch hurch, gevch odo zorilgogui, ene amidralaasaa taashaal avahaa bolitson yum bhaa! Shine zorilgo heregtei bolson bh, uuruu bolohoor amidraliig oor untsguus harah shaardlagatai bolson gj heljee. Magadgui ter huuchin tohirgoo n nugel uilduuldeg ch bsan yumuu hen medlee. Emgeneltei ni ter hicheeliig zaaj bui bagsh muugiin jishee avahaaraa ter huniig l jishee bolgon avch yariad havchij shahaadl, ATAARHAAD! nuguu amidraliig uur uur untsguus magadgui chin unen neg untsguus harahiig zaaj uguh yostoi hun ni ooroo lag harj chaddaggui bga bizdee! Ter hun haanaas avral ereh ve? Yadaj bhad chin unen ter chig gj baidag ch yumu ataarhal baisaar tsagt yalgaa zaag baisaar l bn. Horgui ataarhah ch yah ve? Hortoi horgui ataarhald ach holbogdol ugdug ochuuhen bodluud-zorilguud (ter n zorilgo boldog) niigmiin hugjiliig hoish tataj, bugdiig n tiim esvel ugui gj heluuldeg gadnii nuluulliig, zarim buzaruudiig tejeej bn.

    Ergeed har daa odoo hun chanaraa uurchluhguigeer niigmiin bair suuri, mungu, zorilgodoo materiallag huseldee hurdeg tiim tohirgoo gj bhgui! huuli ooroo tiim bolomjiig olgohgui .Gagtshuu oyundaal tsadaj oyundaal ulsuj … Zaza medehgui meddeg baisan bol….

    huvi hund zorilgo, baiguullagad erhem zorilgo, eh orond UNET ZUlL ni hem hemjee ni bh yumuu daa!

  26. Хос-Эрдэнэ says:

    bayn yaduu yanz buriin yalgaa zaaguud tednii hen bolohiig taaj chadahgui. yagaad gevel ted oorsdoo tiim bish sytemiin nuluulluur tiim bolson

  27. Хос-Эрдэнэ says:

    hend ch buruu bhguiee! Uhaangui bgadaa l gomdoy!

  28. Ганаа says:

    Чи хамгийн их буруутай. Яагаад гэвэл мэдээллийг чи сонгож байгаа. Би Та нарт мэдээлэл сонгох дэлхийн хамгийн шилдэг хичээл заая гэхэд Та нар өөдөөс хуц гэсэн. Тэгээд “мэдээлэл сонгож” байгаа царай чинь л энэ байна…

  29. gunaajavmitchell says:

    Ganbat guitai sanal neg baina, Mongolchuud uuniigee meddgui sh dee. Heleed baihad oilgodoggui. Uuniig zasii gevel 100 jil heregtei bolno Mongolchuudad. Harin uharad 13-r zuundaa ochii gevel mongolchud harin doroo l ochih baih.

  30. hnn says:

    Sanaa zowoltgui de ah mini. Adguusnii too hunii toonoos hezee yamagt olon baidag. Bulchingiin jin tarhinii jingees ih l baidag.

  31. Эрдэнэ says:

    Ганбуушийг сонирхоход юу нь буруу байна, зүгээр л сониуч зан шүү дээ. Шоргоолжны үүрийг томруулдаг шилээр харж байгаа аятай бичих их дуртай болж дээ, манай “сэхээтнүүд”.

    • Ганаа says:

      Чи юун “том юм” ярьдаг юм. Шоргоолж чинь Монголчуудын дэргэд ёстой “жинхэнэ нийгэм” байхгүй юу. Монголчууд шоргоолж шиг биш юмаа гэхэд үхэр шиг цуваад явчихдаг бол би ихэд баярлана…

  32. Zorigoo says:

    Ta facebook page tai boloh bodol baigaa yu

  33. delgermaa says:

    9 dugaart dugnelig unshaad buur setgeleer unachihlaa…

  34. Mongol Xav says:

    Хэвлэл мэдээлэл үнсэндээ Нарантуул зах, ТҮЦ шиг оюуны хулгайн, чанаргүй барааг бөөндөж зараад л, хойноос нь рекламны орлого дээр уралцаад л сууж байна. Бузар улс төр, балиар бизнес, оюуны хоосролд нэрвэгдсэн нийгэмд сэтгүүлчид ариун царайлаад яахав дээ. Хүчтэй, маш ойгомжтой, бүхнийг дагуулах идеологи хэрэгтэй байна.

  35. Guranz says:

    Нүүдэлчин хүмүүсийн суурь иргэншил байдаггүй гор нь хамтдаа нийгмийн харилцаанд ороод ирэхээр харагдаж байгаа юмаа. Зарчим баримталдаггүй юуг ч юу гэж тоодоггүй хэнэггүй зантай иргэншээгүй. Юун шинжлэх ухаан оюунлаг зүйл шохоорхох, ид шид, бөө мөө, бяр чадал хар тэнхээ шүтэгсэд. Энэ бол бидний өөрсдийн суурь.
    Дээр нь хот бол одоо бүрэн хөдөөжсөн. Ямар авир гаргацгааж байна. Гуаглаад орилоод нулималдаад түлхлээд машинаараа дайрч алчих гээд. Хөдөөний нөхдүүд нийгмийн бүх салбар луу орж ирсэн ялангуяа сэтгүүл зүй рүү. Орой болгон тв ээр гаргаж юм нь өнөөх л бөө мөө далд ид шид, өөрсдийн тархины хэмжээнд багтах зүйлээ л гаргаж байна. Сэтгүүл зүйгээс төрийн хяналтыг салгаад ч нэмэргүй адилхан.Тэгээд ч сэтгүүлзүй нийгмийг оюунжуулдаг ч юм биш.

  36. Болд says:

    Энэ хорвоо үнэхээр хөгтэй юмаа кк, анх удаа судлаач агаагаа шүүмлэн хэлэх боллоо. Санаа зөв утга дэлгэр өгүүлэмжтэй нийтлэл боловч таны блог дээр “ганбууш” нэр гарч ирнэ гэж ёстой санасангүй уучлаарай тэр манин занин юу ч блаа гэхэд нэр дурдан хүний хувь заяа үйл тохиолыг шүүх эрх танд ч хэнд ч байхгүй болуу гэж боддог. “жич: би өөрөө ганбууш гэгчийг сонссон ба зөвтгөдөггүй хүн” гэтэл Таныг хүндэлж нийгмийн ёс суртахуун, хөгжлийн үнэнг шинжлэх ухааны үндэстэй хэлж олныг оройлж бна гэж найддаг бтал нийгмийн өчүүхэн гажуудлыг, олонд мартагдсан монголд ойшоогдохгүй нэгэнтэй “онлайн дахь хугас мэдээлэлд дулдуйдан алгасарч” өөртэйгээ адилтган “жишээлсэнд” үнэн дургүй хүрч бна даа АГАА. Би болбоос гомо лесби бүү хэл аливааг үгүйсгэлгүй мөн чанар, утга, учир, ухааныг нь мэдэхийг хүсдэг бөгөөд МОНГОЛ түмэн түүхэндээ тэнэгтээ биш тэнцүүлэх сэтгэлээр өөрсдийгөө орхихгүй ч өрөөлийг үгүйсгэж яваагүйдээл өдий хүртэл хийморь цогтой яваа гэж мунхалдаг даа. Эндүүрч андуурсан бол УУЧЛАН ӨРШӨӨН ХЭЛТРҮҮЛЭХ буйзаа. “ХэРхЭХиЙг МөНх ТэНгЭр МэДсҮгЭй” гэмээр ч шиг энэ бол мухар сүсэг биш залбирал блаа. Таны энэ нийтлэлийг 2-н хооронд 3-н дунд байснаас?!? хүнээ, МОНГОЛОО олохгүй, мэдэхгүй бол… ихдээ АЮУЛ, багадаа цөхрөл удахгүйшдээ УХААРААЧ МОНГОЛЧУУДАА гэж уншлаа. Таньдаа, бичсэнд тань сэтгэлээ нээхээсээ цаашгүйг минь уучлаарай.

  37. Orgilkhuu says:

    Ер нь бол Ганаа гуайн бичсэнтэй санал нэг байна. Vнэндээ Монголын нийгэм оюун санааны гvн теерегделд орчихсон байгаа нь vнэн. Нийгэмд болохгvй зvйл байгааг олж харж шvvмжилэх юм уу бусдаасаа арай илvv ухаалаг сэтгэсэн нэгийгээ Монголд ч гэлтгvй хаа сайгvй гадуурхах явц байдаг.

    Миний бодлоор аливаа нийгмийн дэвшилтэт vзэлтэй хvмvvс нэгдэж бодитой хувь нэмрээ оруулах л естой. Ганаа гуайн бухимдлыг ойлгож байна. Яг vнэнийг хэлэхэд енеедер 20н хэдээс дээш насныхныг еерчилне гэдэг юу л бол доо. Нэгэнт тэр хvмvvc телевшеед тогтчихвол тийм хvмvvсийг еерчилехед их л хэцvv байх болов уу. Тэрний оронд бидний ганц найдлага бол залуу veэ vр хvvхдvvдтэйгээ ажиллах хамгийн зев байх. Мэдээж томчуудыг тэр чигт хаяна гэсэн vг биш нийгэмд зев мэдээллийг тvгээн дэлгэрvvлж байх хэрэгтэй.

    Бид бас нийгмээ яаж сайн сайхан болгох, еерчлех арга замуудыг нь ярьж байвал сайнсан.

  38. orion says:

    olonhior shiidne gehleer bid gambuushiig erunhiilugchuur songochih yum bna daa he he he. er ny ardchilsan niigemiin muu tal uun deer baih shig bna. olonhi buruu tsuunhi zuv baital olonhiin sanalaar shiiddeg yavdal. ardchilsan niigem gedeg olon niited l uzuuldeg jujig bolhoos tom gurnuud tsaanaa tsuunhiin sanalaar ulsaa udirdaad hugjuud bdag. jujig gedgiin oilgoogui ulsuud dampuuraad bdag bolj bna daa. odoo bid ter jujigiig saihan nevtruulj bna daa udahgui uneheer gambuush erunhiilugch bolchihvol gaihah zuilgui bolloo he he he.

  39. Anonymous says:

    neg vhriin ever dorgivol 1000 vhriinh dorgino gej… chiw chimeegvi duw duugai suuj baisan mongoliin gvn uhaantnuud mine odoo l garch ireh n gej oilgoh boloh ne de yanz n? tegeh tegehde bvr Genet Heden arwaaraa shv…

  40. Ганаа says:

    Энд гүн ухаан ярьсан хүн ганц ч алга. Мэдээллээ зөв сонго гэж байна, шал дэмий мэдээлэл ухаж хайран цагаа битгий бар гэж байна, шинжлэх ухааны мэдээлэл үзэж судал гэж байна. Үүнийг чи “гүн ухаан” гэж ойлгож байна. Тэгвэл чи миний блогоос зайл, далд ор. Өөрийнхөө ойлгохгүй юмыг “гүн ухаан” гэдэг чам шиг үхрийн эвэр доргино уу, хугарна уу надад ёстой падлийгүй…

  41. Пүүжээ says:

    Эрхгүй Монголоо өрөвдөх, өмөөрөх сэтгэл төрж байна. Тан шиг, ийм үг нилээн олон хүн чангаар хэлээд байвал засагдах байх л гэж эерэгээр бодох юм даа.

  42. Batkhuyag says:

    Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй гэдэг шүү дээ.Эсрэг үзэлтэй өөрийнхөө юм мэддэггүйг үл мэдэгчид үнэхээр олон болсон.Ялангуяа багш, дарга нар. Шинжлэх ухаанаа гүйцэд ойлгоогүй эрдэмтэд ч мөн адил.Ерөнхийдөө манай боловсрол иргэдээ ийм байдалд хүргэж байгааг бид ойлгох цаг болсон байх аа

  43. Болд says:

    Судлаач ах минь Мнголчуудын мэдээлэл авах хэмжээ, ойлгоц арай дэндүү, хөнгөн хуумгай болжээ гэдгийг баримтаар шүүн тунгааж бидэнд мэдээлэл өгч бгаад бид талархах ёстой атал зарим нэгний бичсэнчлэн Ганаа ах ийм болгосон юм шиг?! бичсэн нь буруу юм шигээр сэтгэгдэл бичих зарим нөхдүүд тархиныхаа тураалыг бусдад үзүүлэх хэрэггүй бхоо.

  44. Болд says:

    “Монголын төр хийгээд намууд, тэдний мэдэл, эрхшээл, хяналтад буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол монголын ард түмний оюун санааг мунхруулагч хар тамхи мөн.” ” Оюун сэтгэлгээний ийм харанхуй мунхаг байдлаар монголчууд үндэстний хувьд цаашид урт удаан оршин тогтнох боломжгүй…” гэсэн Ганаа ахын нийтлэлийн төгсгөлийг л анхаарч ойлгоод уншчих чадвар бидэнд уг нь бий баймаарсан даа олон түмээн ?!?

  45. Манай нийгмийг енеедер зев зvгт залж явахад томоохон vvрэг хvлээх салбар болох хэвлэл мэдээлэл буюу чанартай сэтгvvл зvйг хегжvvлэх шаардлагатай байна. Энд сэтгvvл зvйн стандартыг ендерт тогтоож байдаг BBC-н зорилгыг дурьдахад илvvдэхгvй болов уу. BBC зорилгоо ингэж тодорхойлжээ.

    “To enrich people’s lives with programmes and services that inform, educate and entertain.”

    Орчуулвал хvмvvcт мэдээлж, тэднийг гэгээрvvлж мен баясгаж бх тийм нэвтрvvлэг, vйлчилгээгээр хангаж тэдний амьдралыг арвин болгох гэж тогтоосон байна. Тэгээд ч BBC энэ vvргээ хамгийн сайн биелvvлдэг. Тvvгээрээ ч улс орноо чиглvvлж дэлхийн сэтгvvл зvйд луужин болж байдаг.

    Бид ийм мэргэжлийн сэтгvvлчид, хэвлэл мэдээллийг бэлдэх хэрэгтэй байна. Манай сэтгvvл зvйн салбар ямар байгааг vнэхээр бодож vзэж еерчлех шаардлагатай байна.

  46. amarsanaa says:

    tegeed l neg l ih gaihacgaasan humuus unen hellee geed baihiin hiih l heregtei shd yadaj l sheecheed usaa tataj surah heregtei bi bol ganaa ahtai margahgui ee ugaasaa l unen heldeg neg l ih unen hellee zuitei gecgeesen humuus ta nar uursduusuu ehleed hiij sur

  47. Б. Мөнгөнтуул says:

    Энэ нийтлэлийг өнөөдөр манай ангийн багш унш гэж хэвлээд манай ангийнханд өглөө, уншаад нүүр улайгаад л явчихлаа…бусад хүмүүсийн хувьд ямар байгааг би мэдэхгүй. Харин миний хувьд таны бичсэн үнэн. Энэ байдлаасаа өөрчлөгдмөөр байна. Үргэлжлүүлээрэй, таны сайтыг уншиж байнаа.

  48. Ганаа says:

    Мөнгөнтуул аа. Чамд их баярлалаа. Та нар залуу хүмүүс. Асар их зүйл мэдэж сурах сайхан ирээдүй Та нарт байгаа. Үүний хамт мэдээллийн хог новшид автагдах ихээхэн аюул байгаа. Иймээс мэдээллээ зөв сонгох нь хамгийн чухал. Хэрэггүй, шал дэмий юм үзэж хайран цагаа барах хэрэг Та нарт байхгүй. Та нар шинжлэх ухаан, гоо сайхан, урлаг гээд агуу их юмыг л үзэх хэрэгтэй. Энэ л чамд, Та нарт хэрэг болно. Энд баримтлах зарчим бол “таалагдсан юмаа биш, хэрэгтэй юмаа хийх” явдал байдаг юм. Амжилт хүсье.

    • Уянгаа says:

      Ямар ч цензургүй мэдээллийн урсгал өнөөгийн залуучууд бидний оюуныг ховсдчихсон юм шиг л байгаа шдээ. Тийм шүү таалагдсан биш хэрэгтэй мэдээллээ л сонгох хэрэгтэй. Таньд баярлалаа!

  49. Anonymous says:

    anh udaa blogt tani orj uzlee.saihan bichjee

  50. Жинхэнэ-Очир says:

    Монгол хүний ихэнх нь “юм бодохоо больчихсон” гэдэг үнэн байхаа.Сэтгэцийн эмгэг судлаач нар ч бас тиймэрхүү юм бичсэн л харагддаг. Тэгэхээр манай үеийн хүмүүсийн оюун сэтгэхүйг юу гэгээрүүлэх юм вэ? Дээр хэлсэнчлэн ” шинжлэх ухаан, гоо сайхан, урлаг” мөн боловч үүнийг хэрэгжүүлэгч нь даанч цөөнх болсон “эрүүл” хүмүүсээс хол орших засаг төр юм даа.Санаагаар болдог сон бол өөрсдийгөө вирустсэн компьютер шиг болоогүй гэж үздэг нөгөө цөөнх маань засаг төрийн эрхийг авчихаад шинэчлэлт өөрчлөлт хиймээр байдаг. Гэтэл “нөгөө олонхи” маань юу гэж ТЭР ХЭД-ийг засаг төрд гаргах вэ дээ.Одоохондоо үндсэн хуулийн аргаар л лав бүтэхгүй бололтой.Монголчуудын заяа байвал нэгэн цагт бүтэж юу магад. Тиймээс Ганхуяг тэргүүтний үгийг сонсож, тэднийг дагахад юу нь буруу байхав гэж бодлоо.

  51. Natsgaa says:

    Uneheer oyunbileg khoosrold orood baina daa, ene l muhul ruu hutulnu shuu!!!

  52. амирлан says:

    Би гадаадад засгийн газрын тэтгэлэгээр суралцдаг…төгсөж очоод монголдоо их сайхан зүйлийг бүтээхэд гар бие оролцоно гэж боддог бүтээх ч болно….гэтэл энд хамт суралцдаг 4 монгол оюутан бий бодвол бас л адилхан тавьсан шалгуур, нөхцөл таараад л ирсэн баймаар тэгсэн хэрнээ жаахан хичээл зүтгэл гаргаад оролдоод эхлэхээр элдэв үгээр дайрч доромжлоно….. чи хичээлээ ойлгож байнуу? бид хэд бол үгүйшдээ хэл чинь ямар лаг юм бэ … ямар уршаа суудын, эсвэл гэгээрч байгаа хүний хажууд очоод сууя гэх мэтээр…. заримдаа үнэхээр ядаргаатай санагддаг сурах гэж биш хэн нэгнийг үйлдэлийг хянах гэж ирсэн мэт….тамын тогооны үлгэр гэж энэ л байх тэр хүмүүс ц гэсэн оюн ухаантай шдээ яагаад зорилгынхоо төлөө тэмүүлж байгаа тэмүүлэл-г минь шимэгч хорхой шиг шимэх гэж оролдоод байгааг л……. өрөвдөж байна.

  53. Duulga says:

    Салхи лааг унтраадаг ч галыг асаадаг. Өөрөөр хэлбэл лааг унтраасан аргаар нь дахиж дүрэлзүүлэх хэрэгтэй…

  54. Bilig says:

    Niigmiin uurchlultuus bolood 90-eed onoos surguulid orj ehelsen huuhduudiin l diilenh n setgelgeeni gajuudaltai boljee gej boddog bailaa.harin end tanii helsentei odoo sanal niilj baina. Hamgiin emgeneltei baigaa n ene olon chanargui medeelliin heregsluud, zorilgotoigoor ungu mungunii tuluu tarhi ugaagchdiin ugend avtan dagaj baigaa nasand hursen humuus baina.oyuni hoosroliig zorilgotoigoor bii bolgood ch baigaa yum shig.end yah argagui tor zasgiin holch bodlogo zangidsan gar heregtei. Harin bid dor burnee chadah zuileeree huvi nemree oruulah estoi. Bi TVeer medee reclam savangiin duuri aliig n ch bish harin baigal amitan,sansar ogtorgui, esvel erdemten mergediin ug sonsdog,internetees mergeljee deeshluulj naiz nuhudteiguu holbootoi baidag,etsest n eyereg zoviig taniulahiig hicheedeg. Bid uursduu zorilgotoi baigaad,medeellee zov shuugeed ooriin ergen toirni neg ch bolov hund uhaaruulaad yavah n hamgiin ehnii alham.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: