ТОВЧ АСУУЛТ-ТОВЧ ХАРИУЛТ

Саяхан европарламентын креационизмын тухай нэг тогтоол орчуулсан чинь манай шинжлэх ухааны эсрэг бүх хүчний хорсол заналыг төрүүлчих шиг бололтой. Монголын гүн ухаантан, хагас дутуу гүн ухаантан, бүрэн бүтэн мухардмал сүсэгтнүүд, төөрсөн ухамсартнууд дайрч, тэр нь улам ширүүсэх шинжтэй. Тэдэнтэй бол байлдана…
Харин зарим нэг нь зүгээр л асууж байна. Тэрэнд бол бол хариулна. Жишээлбэл ингэж асууж байна:
“Та Бат-Отгон гэж хүний уншдаг лекцийн талаар юу гэж үзэж байна вэ ? Тэр хүн хэлэхдээ бол маш олон жилийн турш түүхэн судар зэргүүдийг монгол бичгээр уншиж судалсны үр дүн гэж ярьдаг. Та заавал хариулаарай. Хэрвээ утгагүй зүйл асуусан бол битгий уурлаж бухимдаарай. Таны уурыг хүргэх гэсэндээ асуугаагүй юм шүү.”
Би юу боллоо гэж уурлах юм. Ингээд товчхон хариулъя даа.
Би ч гэсэн эртний ном судар уншиж судалдаг. Маш олон нууц, тайлагдаагүй юм байгааг мэддэг. Гэхдээ энэ бүхнийг тайлж, ойлгохын тулд шинжлэх ухааныг улам их судлах, хөгжүүлэх ёстой гэж ойлгодог. Харин тэр хүн ямар судар уншаад юугаа ярих нь надад хамаагүй. Тэр хүн бөөгөө хийх нь надад бас л хамаагүй. Харин нэг л зүйл хамаатай. Энэ бол шинжлэх ухаан мухардсан, би синергетик шинжлэх ухаан хөгжүүлж байгаа, синергетик бол нууцын тухай изотерик шинжтэй, шинэ шинжлэх ухаан, синергетик бол изотерик юм гэсэн үндэслэл юм. Түүний энэ бол огт худал, бүхэлдээ заль мэх мөн.
Мөн шинжлэх ухаан бодит зүйлийг судалдаг, харин “миний” синергетик бол энерги буюу хоосон чанарыг судалдаг гэсэн Бат-Отгоны номлол бол цэвэр гүтгэлэг юм. Манайхан энэ дэлхийн дурын ямар ч улсын дунд сургуулийн физикийн сурах бичгээс үүнийг аваад үзэж болно. Энэ дэлхий тэр чигээрээ Бат-Отгоноос илүү тэнэг байж болохгүй ш дээ.
Синергетик бол шинжлэх ухаан дундын ерөнхий арга зүй болохоос далдын хүч, ид шидтэй ямар ч холбоогүй. Та үүнийг орчин үеийн эрдэмтдийн, түүний дотор Нобелийн шагналтнуудын бүтээлээс хялбархан мэдэж болно.
Изотерик, оккульт, парапсихологи, психотроник зэрэг шинжлэх ухаан “орчмын” шашны чиглэлүүд ганц ч удаа шинэ нээлт хийж байгаагүй нь бодит баримт юм. Та бидний эргэн тойронд байгаа бүх зүйлийг, бас эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх зүйлийг зөвхөн шинжлэх ухаан л хийдэг юм. Мөн ирээдүйд хийх, нээх, хэрэглэх зүйлийг мөн л шинжлэх ухаан хийнэ.
Бат-Отгон бөө гар утастай л байлгүй, тэрийг нь шинжлэх ухаан хийсэн. “Мухардалд орсон” шинжлэх ухааны хийсэн “хоосон” цахилгаан соронзон долгионтой гар утсаа тэр хаяг л дээ. Яах гэж “мухардалд орсон” шинжлэх ухаан, техник, технологийн ололт болсон “хоосон” телевиз, интернетээр шинжлэх ухааныг хараасан “лекц” уншаад байгаа юм. Тэгээд далдын хүчээрээ ярьж болно ш дээ…
Наад зах нь Бат-Отгон бөөгийн ойр дотны хэн нэгэн өвдлөө гэхэд тэр “мухардалд орсон” шинжлэх ухааны “хоосон” компьютер томограф, ЭХО-д харуулахгүй гэсэн баталгаа өгч чадахгүй, мөн тэр мэс засал болон эмчилгээ хийж хүний амь аварч чадахгүй гэж бодож байна…
Би түүнд зүгээр л бөөгөө хий. Харин шинжлэх ухаан руу дайрч, түүнийг доромжилж, түүний нэрийг барьж болохгүй, монголын нийгэм, монголын залуу үеийг шинжлэх ухааны эсрэг турхирч болохгүй гэж хэлэх гэсэн юм.
Залуучууд Та нар шинжлэх ухаан судал л даа. Жинхэнэ ид шид тэнд л байгаа…

Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

18 Responses to ТОВЧ АСУУЛТ-ТОВЧ ХАРИУЛТ

  1. Dorj says:

    tiim shu, uneheer zaluuchuud alivaa yumand shinjleh uhaanchaar handaj baimaar bainaa. yun ter buu muu ve.

  2. Anonymous says:

    zuer l like like like. shinjleh uhaan shashin ch ym u ene 2 iin zaag yalgaag ih goy tailbarlaj ogloo thx. ih olon hunii tolgoi ergej bga da

  3. dk says:

    Судлаачийг дэмжиж байна,
    <<>>
    big big like ^*^

  4. dk says:

    бөө гар утастай л байлгүй, тэрийг нь шинжлэх ухаан хийсэн. Мухардалд орсон шинжлэх ухааны хийсэн “хоосон” цахилгаан соронзон долгионтой гар утсаа тэр хаяг л дээ. Тэгээд далдын хүчээрээ ярьж болно ш дээ…

  5. Guranz says:

    Tani shig ingeed zaluust shinjleh uhaaniig uzej sudlahiig urialj ug heldeg humuus ih hovor yumaa. Manaid Tsagaan deer haraar bichigdsen zuilsiin diilenhiig hooson ulstor nam hov jiv boo moo ezelj bna. Tanin medehui shunjleh uhaan ooriin hemjeend unshij sudlan tuugeeree bolovsorch ertontsiig uzeh uzel ni logik zov daraalaltai bolson zaluus ene torliin medee medeelel materialuudiig mongol heldeeree unshij sudlahiig erelhiilj baidag. Zugeer erelhiilehees gadna oorsnoo mongol helnee orchuulj terhuu talhaa busadtai huvaaltsdag humuus ulam nemegdeesei. Tedgeer humuust tanii blog tom ulger duurial bolj bolov uu. Bayarlalaa

  6. яг үнэн. жинхэнэ ид шид шинжлэх ухаанд л байгаа.

    • Buya says:

      жинхэнэ ид шид шинжлэх ухаанд л байгаа.
      gej yostoi unen baihaa.

  7. Anonymous says:

    Zuitei, ganaa ah aa. Bat-otgon gegchiin helj bui zuild shinjleh uhaan baihgui. Ter emegteigees bi mgl-yn neg heseg hunii oyuny chadavhi, tuvshin yamar baigaag olj harah heregtei gej boddog. Muu ni ch sain ch minii bagsh, Boloh bolohguin surgaalyg endees avah buyu gesen dornyn ug bii.

  8. GNS says:

    http://mongolnews.mn/i/37307

    Баасан: -Иргэний нийгмийн хөдөлгөөнийг удирдан чиглүүлж, заримдаа хамтарч байсан хүмүүсийн хамгийн ахмад нь судлаач Ганхуяг бид хоёр. Бусад нь надаас насаар харьцангуй залуу улс. Тэд холбоо барьж, санал солилцдоггүй. Том хүмүүс болсон учраас би тэдэнд юу хэлэх юм.

  9. GNS says:

    Ганаа ах үнэхээр янзтай хэлсэн

  10. Ganzorig says:

    Тэр Бат-Отгон гэгчийн лекц нэртэй юмыг ТВ-ээр харуулдаг байлаа. Тоодоггүй байтал МУИС-ийн зарим багш нар үзээд шүтчихсэн байж билээ. Би ч гэсэн МУИС-д багшилж байсан. Хоосон шүтэхийн оронд өөрсдөө юм уншиж тэр хүний хэлээд байгааг задлан шинжлэхгүйгээр шүтээд байсныг огт ойлгодоггүй юм.

  11. anxaa says:

    Удахгүй энэ шашингууд бүгд нийлж шинжлэх ухааны эсрэг дайн зарлахын эхлэл хэлбэр шиг л санагддаг шд энэ Крэационизм нь. Эхнээсээ бүгд энд тэнд зуу ноольдуулаад байхаар чинь мухардалд орохгуй хаачихав. Мода монголоор дуусдаг гэдэг шиг л нөгөө хэдэн шашины газрууд нь Улаанбаатарт маань очоод төвлөрчихсөн, дээр нь өрх гэр бүрт “улаач” гэдэг чинь бишрэгчидтэй болгоод байдаг. Буддизм, Тэнгэризм 2 нь бараг нэгдэж дайраад л….орших уу, эс оршихуйн дайн дэлхийн өнцөг булан бүрт болж байх шиг байгаамаа…хэхэ. Нэг бодлын тэгээд толгойгоо багаасаа ч юм уу, бүрэн угаалгацан хүнийг өөрчлөх хэцүү, үзэн ядаж бас гадуурхаад эхэлбэл муу хэрэг шүү….

  12. bultuush says:

    manai televizuudiin bodlogo ih buruu bgaa sanagddag,shinjleh uhaan tanin medehuin nevtruuleg mash baga tsagbna.harin torol buriin duuchin jujigchin.shalgaruulah show ihtei.tegeed bi gaihdagiin.iheehen yaduuraad bgaa bolohoor ni setgel sanaag ni demjdegiin bolov uu gej.hehehe.za tegeed yasan chi ih duuchintai bujigchin jujigchintei uls ve gej.bi urd olon jil amidarsan.tegeed anzaarch bhad televizuud ni huuhdiin nevtruuleg tanin medehui shinjleh uhaanii nevtruulegiin tsag ihtei.yaduurlaas garaad ediin zasag saijraad ireheer irgediinhee medleg bolovsrol.tanin medehuig saijruulahad ih anhaardag yumuu gej oilgoj bgaa.shinjleh uhaanguigeer uragshaa yavahgui ni oilgomjtoi shuu dee

  13. Цэрэнхүү says:

    Маш чухал асуудал хѳндѳж тавьсанд талархал илэрхийлье! Монголчуудын менталитийн асуудал мѳддѳѳ хуучрахгүий юм шиг санагддаг. Танаас нэг зѳвѳлгѳѳ авах гэсэн юмаа.
    Profile of Time гээд Далийн уран бүтээл байдгийг санаж байгаа, монгол хэлнээ яаж хѳрвүүлвэл оновчтой байх вэ!

  14. Ганаа says:

    Дали “Ой санамжийн тогтвор” хэмээх энэ бүтээлээ хүний цаг хугацааны болон ой санамжийн мэдрэмжид зориулж туурвисан юм. Чи урлаг ч мэдэхгүй, гүн ухаан ч мэдэхгүй, ер нь бол юу ч мэдэхгүй байж надаар оролдох хэрэггүй. Чи менталитет гээд зөв бичээд сурчихвал, бас өөр сайт дээр намайг “судлаач гэгдэх” гэчихээд надаас юм асууж хоёр нүүр гаргахгүй бол Монгол Улс өөрчлөгдөнө.

  15. Дашзэвэгийн Дүүрэнцэцэг says:

    Саяхан оросын ТВ3 сувгаар шашны урсгалууд мөн Есүс Христийн талаар тайлбарыг сонсоход бас бодит л юм гэж бодлоо. Товчхон бичихэд яаж, ямар учраас шашны урсгалуудыг бий болсон тухай ярьж байсан. Тухайн үед шинжлэх ухаан гэж огт мэддэггүй байхад байгалийн үзэгдэл, ер нь бүхий л болж буй зүйлүүдийг шашин, ид шид гэгчээр холбож байхаас өөр аргаггүй байсан гэж тайлбарлаж байна лээ.

  16. Anonymous says:

    шинжлэх ухааны наад захын ойлголтгүй, судалж мэдэх хүсэлгүй цаг үед энэ байтугай юманд мунхраад алга болох байх.Сайхан хэлсэн байна Баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: