МОНГОЛЫН ЭРДЭМТЭД ШИНЖЛЭХ УХААН ГЭДГЭЭ Ч МЭДДЭГГҮЙ

Саяхан миний хүндэтгэж явдаг нэр бүхий академич, доктор, профессор 131 эрхэм шинжлэх ухааныг “аврах” УРИАЛГА гаргажээ. Уриалга ч яахав байдаг л зүйл. Харин бичсэн зүйл нь хүн гайхмаар. Ийм нэр хүндтэй, ийм эрдэм номтой хүмүүс нь шинжлэх ухаанаа ингэж ойлгож, ингэж улс төр, үзэл суртал хийхээр чинь энэ улс ард түмэн нь яадаг байна аа гэж бодов. Дунд нь Баабар хүртэл орчихож. “Үзэл суртлыг” нь тэр нөхөр л “зааж” өгсөн юм болов уу гэж хардав. Ингээд хамтдаа шинжлээд үзье. Ичмээр л юм, гэхдээ яая гэхэв…
“Монголын ШУА -н эх үүсвэр нь Хубилай хааны үеийн Бичгийн мэргэдийн хүрээлэн, 1921 оны “ Оюуныг судлан нэвтрүүлэх номын хүрээлэн ” бөлгөө. Гэтэл Богд гэгээнтний “ мэдэв “ гэж мутарласан дээрхи онц чухал нэр, агуулгыг дараахан нь “ Судар бичгийн хүрээлэн “ болгон өөрчилж, коммунист намын талхируу хумин чихэж, үзэл суртлын зэвсэг болгож, улмаар 1961 онд зөвлөлт загварын ШУА -г байгуулсан түүхтэй. ШУА нь цаг үеийн нөхцөлдөө тохирч, харъяа хүрээлэнтэй, намын эрхшээлд оршдог, төр – захиргаа – намын нэгж болсон байна”.
Энэ чинь одоо юу болж байгаа юм. Шинжлэх ухааны хөгжлийг хоёр янзаар авч үздэг. Нэг нь эрт дээр үеийн шинжлэх ухааны шинжтэй танин мэдэх үйл ажиллагаа. Энийг ярих юм бол хүй нэгдэл, Хүннүгийн үед ч “шинжлэх ухааны академи байсан”. Би үүнийг нотолж чадна. Яахав, түүхийн ном зохиолуудад улс гүрний хөгжлийг харуулахын тулд үүнийг жишээ болгодог юм. Хоёр дахь нь шинжлэх ухааныг үндсэн ажил мэргэжлээ болгосон, олон хүнийг зохион байгуулалттай ажиллуулдаг, зөвхөн шинжлэх ухааныг зорилго, үйл ажиллагаа болгосон нийгмийн бие даасан институт бий болохыг хэлдэг. Ийм институт байгуулагдсан нь Монголын оюун санааны амьдралд жинхэнэ дэвшил болсон юм. Үүнээс өмнө Монголд шинжлэх ухаан байгаагүй. Оросын шинжлэх ухааныг бэлнээр нь авсан нь ёстой зол заяаны хэрэг байв. Энэ бүхнийг Та бүхний хийж бүтээсэн эрдмийн их ажил, үүнийг үнэлсэн эрдмийн цол зэрэг хэргэмүүд чинь гэрчилнэ.
Одоо Та нар Монголд Хувилай хаан, Богд хааны үеэс “шинжлэх ухаан” хөгжөөд сайхан явж байтал Зөвлөлт загварын шинжлэх ухааны Академи байгуулаад муудчихсан гэж яаж хэлж зүрхэлж байна аа. Монголын шинжлэх ухааны бараг бүх салбарыг Та нар өөрийнхөө гараар хөгжүүлчихээд одоо түүнийгээ нулимж болдог юм уу.
Би л Та нарын оронд байсан бол ололт амжилтыг нь дурдаад цаг үеийн шаардлагын дагуу хоцрогдсоныг нь дурдаад засаж сайжруулах, уламжилж авах, шинээр хийх санал тавих байсан.
Хэрэв зөвлөлт маягийн шинжлэх ухааныг оргүй устгах санал Та нар үнэхээр ингэж тавьж байгаа юм бол би хамгийн түрүүнд Та нарыг зайлуулах ёстой гэж хэлмээр байна. Ийм утгагүй байж болохгүй ш дээ. Та нар шинжлэх ухааныхаа салбарыг л мэддэг болохоос шинжлэх ухааны үүрэг зорилт, зохион байгуулалт, удирдлагыг бүхэлд нь мэддэггүй юм байна.
“Монголд шинжлэх ухаан, боловсрол хоёр ерөнхийдөө тусдаа байгаа нь хөгжлийн зүй тогтол биш юм. Эдүгээ ШУА нь дээд сургуультай, Их сургуулиуд нь хүрээлэнтэй байх гэж арцалдаж байгаа нь энэ хоёр салбар цаагуураа нэг агуулгатай болохыг харуулна.”
Энэ үндэслэлийг Монголд ардчилал эхэлсэн аль 1990-ээд оны эхэнд манай дэвшилтэт сэхээтнүүд дэвшүүлэн тавьж байсан билээ. Энэ талаар гарсан бүхий л санал санаачлагыг Шинжлэх Ухаан болон боловсролыг “аврах” нэрийн дор хэн хэн жадлан эсэргүүцэж одоогийн “зөвлөлт маягийн” системийг хэн хэн хамгаалж үлдсэн юм. Та нараас өөр хэн байх билээ. 1990 оноос хойш Монголын шинжлэх ухаан сөнөсөн нь маргашгүй үнэн. Энэнд зөвлөлтийн ямар ч оролцоо байгаагүй. Гараад явчихсан оросууд ямар буруутай юм. Харин ч оросуудын толгойгоор Та нарын толгой ажиллаж байсан нь нотлогдож байгаа юм. Та нарын толгой суурь шинжлэх ухаангүй бие даан ажиллахгүй л байхгүй юу. Өөр юу байсийм. Ухаандаа монголын физикчид Дубнад очиж физикч болдог байсныг би ингэж хэлж байна. Одоо лабораторигүй физикчийг ямар физикч гэдэг юм. Шинжлэх ухааны суурь гэж үүнийг хэлдэг юм.
Одоо Та нар өөрсдийн хийсэн бүхий л нүгэл, гэм буруугаа “зөвлөлт маягийн” шинжлэх ухаанд тохож хэрэггүй л дээ.
“(Шинжлэх ухааныг) төрийн нэг өмчид түшиглэдэг зөвлөлт загварын намжсан ШУА зангидаж чадахгүй, болох ч үгүй…ШУА хэмээх төрийн бүрэн санхүүжилттэй, марксист намын нөөлөгтэй том байгууллага монополь байдалтай, ШУТ-ийн суурь судалгааны төсөл, төсвийг бүрэн эзэгнэж байна. Олон сайхан эрдэмт судлаач төсөл олж авах, ахуй амьдралаа залгуулахын эрхэнд дуугаа хураан дүнсийж, дотроо буцлавч гаднаа долигнон царайчлахаас өөр гарцгүй болж, санаа сэтгэлийн хувьд гундуу, гутруу явах болов.”
Ямар зовлонтой юм бэ. Одоо Монголд зөвлөлт загварын ШУА байхгүй. Байсан бол жаахан ч гэсэн хөгжиж байхгүй юу. Монголд Та нарын өөрийнхөө гараар байгуулсан цэвэр Монгол загварын ШУА байгаа. Тэр чинь л сүйрч байна ш дээ.
“Олон сайхан эрдэмтэн” гэж хэн бэ ? Та нар уу. Өнгөрсөн цаг дээр бол болж байна. Би бол олон сайхан залуучууд гэж хэлмээр байна. Олон сайхан залуучуучуудыг хэн “нухчин дардаг” билээ, хэн “хуучны нэр хүндээрээ” дарлаж дээрэлхэдэг билээ, хэн зарцалж, хэн алдар нэрийг нь булаан авдаг билээ. Та нараас өөр хэн байх билээ.
Ингэчихээд “дотроо буцлавч гаднаа долигнон царайчлахаас өөр гарцгүй болж, санаа сэтгэлийн хувьд гундуу, гутруу явах” болж байгаа бол надад хэлэх үг алга.
Монголын шинжлэх ухааныг сөнөөсөн, эсвэл сөнөөж байхад таг дуугай харж байсан хүмүүс ингэхээс өөр яах билээ.
“Эрдмийн орчин бохирдох нь залуу оюун ухаанд гойд харш аж. Гадаадад байгаа оюунлаг эрчтэй залуус эх орондоо ирэх дургүй байгаа нь зөвхөн цалин хөлсний асуудал бус аа.”
Энийг бол бүрэн дүүрэн зөвшөөрч байна. Энд байгаа манай залуус Та нараас зугтаж байна, тэнд байгаа залуус Та нарыг хараад Монголд ирэхээс айж байна. Та нар үнэнээ хэлье гэвэл чаддаг л юм байна ш дээ. Жишээлбэл:
“Өмнөх тогтолцооноос уламжлан авч өнгөрсөн жилүүдэд баяжуулсан үзэл бодол, зэрэг, цол, нас, тушаал , эрх ямба, аймаг, хошууг харгалзаж асуудлыг шийддэг феодалжсан гаж тогтолцоо байгаа төдийгүй одоо бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй залуусыг хэлмэгдүүлж байна.”
Та нар ёстой эрдэмтэн хүн шиг үнэн зөв дүгнэсэн болохоор би юу хэлэхэв. “Аймаг хошуу харгалзаж” шинжлэх ухааны асуудал шийддэгээ “зөвлөлт маягийн” системээс болсон гэж дүгнээгүйд чинь баярлахаас өөр яахав.
“Зарим эрдмийн зөвлөлүүд хэдэн хүний хувийн өмч мэт болж, эрдмийн зэрэг, цолыг бэлэглэх, худалдах нь олшров. Шинжлэх ухааны ариун чанар бохирдлоо. Үүнийг харж мэдэрсэн оюунлаг эрчтэй залуус эрдэм судлалын ажлаас дайжиж байна.”
Тийм ш дээ. Тэгэхдээ энэ эрдмийн зөвлөлд чинь Та нар л бүгдээрээ ордог биз дээ. Албатай юм шиг монголын хамгийн шилдэг тэнэгүүдийг цуглуулж байгаад эрдмийн зэрэг цол бэлэглэж худалддаг систем тогтоочихоод “шинжлэх ухааны ариун чанар муудлаа” гэж ярих эрх Та нарт байгаа юм уу. Та нарын дунд буй тодорхой хүн ингэдэггүй байж болно л доо. Тэгэхдээ үүний эсрэг тэмцэж, үг дуугарч илчилж байсан бил үү. Би л лав санахгүй байна.
Заримдаа ч Та нарт “эхийн одон”-гоос бусад бүх цол зэрэг байсаар байтал нэмж авах шуналаас өөр юм байхгүй л мэт санагддаг шүү…
“Манай ШУА ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг сөрөн зогсож буй сүүлчийн цайз мөн.”
Тийм ш дээ. Тэрэнд чинь би байдаггүй Та нар л байдаг ш дээ. Тэгээд ч ШУА-д тийм олон хүн байдаггүй. ШУА бол ардчилал, эрх чөлөө, шударга ёсны төлөө тэмцдэг улс төрийн байгууллага биш л дээ. ШУА бол шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийдэг, шинжлэх ухааны ёс зүй сахиад л болдог газар. Ийм дүгнэлт хийснээрээ Та нар илт тодорхой улс төрийн зорилго агуулж байгаагаа л харуулж байна.
Би ШУА-ыг “сөнөөсөн” Чадраа, одоо “сөнөөж байгаа” Энхтүвшинг өмөөрөөд байгаа юм огт биш. Харин Та нарыг тэднээс юугаараа ч илүү гарахгүй, дээрдэхгүй гэдгийг л хэлж байна.
Үүнээс цааш энэ эрдэмтдийн уриалгыг задлан шинжлэх дур гутав. Зүгээр л Академи дотор ээлжит улс төрийн бослого гарч байгаа юм байна.
Тааварлахад Ц.Дэмбэрэл дагуулаад л бусад нь “хөөрч давхиа” биз, зарим нь гарын үсэг зурснаа ч мэдээгүй цохиж яваа даа. Монголын “эрдэмтэд” яаж ажил хийдгийг ямар мэдэхгүй биш…
Монголын шинжлэх ухаан урлагийн 81 дэд салбарыг төлөөлсөн 131 “шилдэг тэргүүний” эрдэмтэд нь шинжлэх ухааныг иймэрхүү ойлгож байхад “хариуцлага ухамсарлах” хүн Монголд нэг ширхэг ч гарахгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.
Ер нь бол хамаг хуучин бүхэн нэвт шингэсэн энэ ШУА-ыг устгах ёстой юм байна. Шинжлэх ухааны эрхэмлэл, зарчим, ёс суртахуун, хариуцлага гэдгийг умартсан хууччуудыг зайлуулж, дандаа залуучууд тавьж байж асуудлыг шийдэх ёстой нь ямар ч эргэлзээгүй. Эд нар ёстой хэрэг алга…
Монголын нэр бүхий 131 эрдэмтэн “зөвлөлт маягийн” шинжлэх ухааныг үзэн ядаж, жигшин зэвүүцэж явдгаа уриалганыхаа өгүүлбэр бүхэнд яруу тодоор илэрхийлжээ. Тэгвэл “зөвлөлт маягийн” эрдмийн цол зэрэг, гуншингаасаа татгалзах л хэрэгтэй ш дээ. Саяхан болтол дандаа л “гайхуулдаг” л байсан санагдах юм.
Одоо ч гэсэн хүнээр тоглоом хийж байгаа юм шиг “зөвлөлт маягийн” эрдмийн цол, гуншингаа жирийтэл өрчихөөр чинь хэн Та нарт үнэмших юм. Та нарт ер нь ухаан байна уу…
Оросын шинжлэх ухаан байгаагүй бол өдийд Та нар бүгдээрээ малчин хийгээд сууж байхгүй юу. Ингэлээ гэж харааж байгаа юм уу, эрдэмтэн нэртэй малууд аа…
Оросын шинжлэх ухааныг голоод л, хараагаад л, загнаад байгаа газар Монголоос өөр нэг ч байхгүй нь ямар ч эргэлзээгүй. Яахав Баабар, Дэмбэрэл хоёрын хувьд энэ нь бараг амьдралынх нь зорилго юм шиг байгаа юм…
Та нарыг ийм арчаагүй болохоор чинь дурын бөө авгай шаагаад унагачихдаг юм. Би бол Та нарыг хохь чинь гэдэг боловч хайран шинжлэх ухааны нэр төр гэж боддог юм…
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

40 Responses to МОНГОЛЫН ЭРДЭМТЭД ШИНЖЛЭХ УХААН ГЭДГЭЭ Ч МЭДДЭГГҮЙ

  1. Bat says:

    Би уг нь Баабарыг шинэлэг сэтгэлгээтэй их мэдлэгтэй хүн гэж хүндэлдэг юм, Гэвч сүүлийн үед энэ хүний туйлшрал хэрээс хэтэрлээ. Жишээ нь сүүлд бичсэн нэг нийтлэлдээ М.Энхсайханыг би ЗХУ-д олсон боловсролыг нь тоодоггүй ч чадалтай хүн гэж бодож явдаг гэж байгаа юм, Ер нь ЗХУ-д олсон боловсрол бол ерөөсөө боловсрол биш гэх санаа байнга хэлнэ. Өөрөө Энхсайханыхаа талд нь ч хүрэхгүй амьтан байж яаж ингэж нэг хувь хүн, цаашлаад 20-р зууны түүхийг тодорхойлсон том гүрний ШУ-г үгүйсгэж чадаж байнаа. Тэр жижиг биенээс ийм томоос том солиорол гарч байна ойлгохгүй юм.

  2. Anonymous says:

    Sain bna uu bi tanii blogiig unshih durtai olon saihan sanaa bas ergetsuulel avchirdag um . Tegehdee zarimdaa ta het uguisgesen alivaa umig ilt doosh nni hiisen mayagaar bichsen chin unendee taalagdadguiee. Ta taalagdahgui bol unshiihaa boli geh baih l daa bi bol unshsaar l baih bolno .

  3. Ганаа says:

    “Аливаа юмыг” гэдэг чинь ямар ч утгагүй. Чи үүгээрээ намайг шууд л худалч гэж байна. Энэ бол дүгнэлт биш. Ер нь бол юу ч биш. Тийм учраас би таалагдахгүй бол битгий унш л гэнэ. Харин чи ийм тийм зүйл дээр Та ингэж тэгэж хэт үгүйсгэсэн байна гэж тодорхой зүйл хэлбэл ярьж болно. Тэгээгүй тохиолдолд чи бид хоёрт ярих сэдэв байхгүй. Тийм биз дээ.

  4. Ul medegch says:

    Sain baitsgaana uu,

    Ta buhentei ooriin sanaa zovj bdag asuudliin talaar huvaaltsah gesen ym. Ochigdorhon Holboonii Bugd Nairamdah German ulsiin Kanzler Merkel Parlamentiin chuulgan deere odoo bui zasgiin gazriin ololt amjiltiig dugnej bgag chih tavin sonsloo. Getel neg zuiliig uneheer baharhmaar helj baih ym, German uls negdseneesee hoish ene zasgiin gazar Shinjleh uhaanii salbar, sudalgaa shinjilgeendee asar ih horongo zarsan tuhai ongtsgoilov mon tuunchlen gadaadiin osch bui ireeduitei nen yalanguya baigaliin shinjleh uhaanii erdemten nariig avch ajilluulah huuli erh zuin taatai orchniig burduulsnee ch durdav.

    Ingeed bodohod magadgui Germaniig Mongoltoi haritsuulahiin argagui bh l da. Gehdee tsoohon Mongol zaluuchuudiin chadal avyas bilegt bi uneheer itgedeg hamgiin gol ni nen yalanguya baigaliin shinjleh uhaanii salbar phizik himi.hend shaardlagatai naad zahiin turshiltiin bagaj tohooromj bdaggui ta buhen MUIS.iin phizikiin ih surguuli deer ochood bagaj tohooromjuudiig ni harsan ch bolno huuchin Orosoos l ogch bsan ertnii bagajuud oor shinechlegdsen zuil neg ch bhgui gej helehed bolno.

    Ene zasag tor Uul uurhain ashig orlogoosoo mongoliin baigaliin shinjleh uhaand zorigtoi horongo haayasai gej husch bn. Tegehiig ch bid shaardah yostoi.
    Manaihand hiih ym asar ih btal heregtei hereggui bayar tovloh ter talaar margaldah esvel neg suu en teriig bayaraar uuh talaar yarihaa bolimoor bn.

  5. dk says:

    Орос бол шинжлэх ухаан, суурь судалгааны маш том төв, үүнийг нь ч дэлхий нийт хүлээн зөвшөөрдөг, хүндэлдэг, гэтэл манайхан яагаад үгүйсгээд байдгийг ер ойлгохгүй юм,

    “…шинжлэх ухааныг хөгжүүлэх, хамгаалах, шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үндсэн үүрэг бүхий монголын шинжлэх ухааны систем “засуулсан тайган” шиг дув дуугай суугааг харахад нүд халтирам. Хэлтэй амтай хэдхэн авгай, шинжлэх ухааны нэр зээлдсэн шунахай этгээдүүд, сар жилийн хуанлитайгаа хутгалдсан хэдэн лам нар, үздэг хардаг бөөлдөг нэртэй хэдэн луйварчдад нам шаалгуулж, шороо тоостойгоо хутгалдан унаж, нүдний булай болох байсан юм бол ямар элэнцгээ хийж хүн даахын аргагүй эрдмийн зэрэг, цол, гуншин, албан тушаал авдаг байна аа!!!”

  6. Ganzorig says:

    Хуучин ЗХУ тарахад АНУ нэг зүйлээс маш их болгоомжилж байсан тухай уншиж байсан. тэр нь ЗХУ-ын эрдэмтдийг гуравдагч орнууд буюу Арабын орнууд, Израйль зэрэг улсууд хулгайлж эсвэл урвуулах замаар татан авч АНУ болон ямар ч хамаагүй зорилгоор ашиглаж болзошгүй тухай юм. Уг номыг 1998 онд анх хэвлэсэн байсан ба түүнд иргэний агаарын тээврийн онгоцыг ашиглаж террор үйлдэх, гэртээ (лабораторын нөхцөлд биш шүү) гэр ахуйн цэвэрлэгээ, хүнсний зүйлээр биологийн зэвсэг хийхийг мэддэг эрдэмтдийг аюулгүй мөн хяналтанд байлгах нь дэлхийд хэрэгтэй гэж байсан. Түүний дараахан 9 сарын 11-ний халдлага, шуудангаар илгээсэн боом өвчний нян гэсэн явдлууд болсоныг бүгд мэдэж байгаа. Америкчууд ч гэсэн Оросоос эрдэмтэд авч ирэн хамтран ажиллах нөхцөл тавиж байсан юм билээ. Гэтэл манай эрдэмтэд үүнийг үгүйсгэнэ гэдэг бол зүгээр л тэнэглэл.

  7. Anonymous says:

    гайхалтай үнэнийг хэлжээ таниар бахархаж байна амжилт хүсье хамгийн чухал нь эрүүл энхийг хүсье баярлалаа

    • USA-s bichiv says:

      Manai ded doktoruud uu… nom orchuulaad l gazar usniih n’ neriig oorchilj taviad l tsol hamgaalchdag baisan shuu dee. Hend ch hereg bolohgui hog novshiin iimerhuu orchuulguud heden zuugaaraa bii.
      Manai tom erdemtdiin dotor ch yu helj baigaagaa ch medehgui, zaluu ueiig darj daramtaldag uvaigui etgeeduud zondoo.
      Hend ch hereggui iim erdemtdeer yadag yum. Yamar yumniih n’ erdemted baihav dee, hulgaich nar l baihgui yu.
      Ganhuyagt mash ih bayarlalaa.

  8. unshigch says:

    ed nar chin erdemted shuu dee erdemted. oorsdoo ch ter bid ch ter tegej nerleed tuundee itgechihsen…suuliin ued iimerhuu baidlaar erdemted bgaa gedegee sanuulj bgaan bailgui oor yum hiie gesen ch…za buu medee. setgel baibal neg hun buhel buten zobloloos iluu yum hiij boldogiig medreed, unshaad, uhaaraad, zagnuulaad, suraltsaad baij l bna.he he he. tand amjilt.

  9. smsr says:

    zagatnasan gazar maajiv…. thnx. good luck

  10. Anonymous says:

    Bravo. Academy odoo nom erdmiin gazar bish ee.

  11. L.Ankhbayar says:

    Ай да Бугшиж хуралдсан идээ бээр нь сад тавьж байна даа. Боломж гарсан дээр нь сайн цэвэрлээд авах юмсан.

    http://www.emongol.net/emos/

  12. мөнхболд says:

    МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ГЭЖ ОНИГООТОЙ ГАЗАР ШҮҮ ДЭЭ. 90-ЭЭД ОНЫ ҮЕД ГАЛ ГАРГАДАГ НЭГ ОХИНЫ ТАЛААР ШУА-ААС ОЧИЖ СУРВАЛЖЛАГЧ АСУУХАД БАРАГ Л ТИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХ ТАЛААР ЯРЬЖ БАЙХЫГ БИ ТВ-ЭЭР ХАРЖ БИЛЭЭ. УУЛ НЬ ШИНЖЛЭХ УХААН ГЭДЭГ БОЛ НИЙГЭМД СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДСЭН ДЭЭРЗӨВХӨН ШУДАРГА ҮНЭНИЙГ ХЭЛДЭГ ҮҮРЭГТЭЙ. ГЭТЭЛ БААХАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ СУДАЛГАА ХИЙХ НЭРЭЭР ЖИЛ БҮР МӨНГӨ СУУДАГ, ТЭР СУДАЛГАА НЬ УТААГ БУУРУУЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ БАЙХАД БОЛНО ГЭЖ ХЭЛЭЭД УЛСАД ОЛОН ТЭР БУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛДАГ ГАЗАР. ОДООГИЙН БОЛОН ӨМНӨХ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЬ ДАНДАА УЛС ТӨРИЙН ТОМИЛГООГООР ГАРЧ ИРСЭН. ГАНЦ Ч ОЛИГТОЙ БҮТЭЭЛГҮЙ АМЬТАД Ш ДЭЭ. ШИНЭ ЮМНААС ҮХТЛЭЭ АЙДАГ. БАС БОЛООГҮЙ СОЦ ҮЕД ХИЙСЭН СУУРЬ СУДАЛГААГ ГАДААДАД БАС ЗАРНАА НААДУУЛ ЧИНЬ

  13. smsr says:

    haana ochij buhimdahaa ch medehgui yum. ene uls oron mini yu l bolood bna da. ih zahaa aldsan l uls bna.
    ene Solongolchuudiig haraad bh ni ee uhaantai lut ulsaa demjine, hundlene ntr gedeg aguu yum aa. manaihan bol yaaj bna. bugdiig hardana serdene, gutaana doromjilno. ooroos ni sain mundag hun baij bolohgui yum shig l uzeed bhiin.
    tiim ih burhanch susegtei uls bolsiimuu geheer arai ugui. suusan gazraasaa hulgai hiij bor hodoodoo tejeej bna sh de. medeh l yum alga. buh yum orvongooroo ergechiheed bgaam uu haashaa yum.
    Ulsiin hurliin gishuun Bayanselenge-iin yariltslagiig unshlaa. manaihan uls turchduu uursduu tsaash ni tulhdeg yum shigee. Bumbuguruus hunsee tsugluulaad yavahaar UIH-iin gishuun baij endees hunsee avlaa geh yum gesen bhiin. unen sh de.
    bid yer ni yaachaad bnaa.
    ooroosoo busdiig uzehee baisan…
    yadaj bhad ene baahan shamman, uzmerchid.
    bid oorsddoo dun shinjilgee hiigeed hariu muu l garch taaraa. tegvel ene muhardalaasaa hurdan zuv zuitei garah argiig oloh heregtei bolj dee.
    Sudlaachiin uguulliig unshihaar l neeree iim bgaa sh de gej bodohoor dotor davchtah yum.

  14. smsr says:

    ugaasaa ene tur chini muu ch bai sain ch bai Science Academy ntree toodogiim uu. bodlogo bolovsruulahdaa hamtardagiim uu. minii medehiin Bolovsroliin surguuliin doctor, proffessor Ichinhorloo gej neg emgen bii dee. oo bas l ih tsol chimegtei. Mongoliin bolovsroliig yarisan hun bii. ternii garaas ter hunii bagaas turj bgaa doctor-uud bol hudlaa daa. gants sedveer heden ch nom bichsiin. havtasiig ni soliod jaahan buleg ntree urd hoino oruulaad heden ch udaa hevlej bgaan. nuuren deer ih goyo uran yarih murtluu, arduur bol oi gutmaar hun sh de. emegtei hun eh hun baij oros haraal helne. ‘Shaa’ ntr bol enuuhend. avilga bol bainga sh de. yostoi oi gutsan. gantshan udaa haitsahad iim setgegdel tursun. tegeed bolovsrol yariad bgaam daa. bolovsroliin Ih surguuliin zarim heden muuhai huuramch, hudalch, hulgiach erdemten bagsh nar odoo bolimoor yumaa.

  15. GANBAATAR says:

    Unen shdee

  16. Gantumur says:

    Юм мэдэхгүй байж хошуу дүрмээр санагдаад.Улс орны хөгжил,иргэдийн амьдрал тэдний боловсролоос шууд хамаардаг байх гэж мунхаглана.Жирийн бидэнд манай “боловсрол” нэг л бишээ гэж тод ,нүдэн дээр харагдаад байх юм.Ухаантангууд нь танд шүүмжлүүлж амаа асуулгэж байхад арга ч үгүй юм байна гэж бодогдлоо.Залуучууд минь та нарын гарт Монголын ирээдүй байгаа гэдгийг өдөр бүр санаж байгаарай.Та нарт сурч мэдэх,хийх ажил их байгаа шүү.Судлаач танд баярлалаа.Таны бичлэг бүр шинэ эрч хүч хайралдаг шүү

  17. Enkhbold says:

    SHUA -n heden ovgon emgen zailahgui baisan tsagt hezee ch hogjihgui tsai uuj hudlaa yarih gej ajil deeree irdeg zaluuchuud-n hiisen ajil paper deer zagnaj baigaad oorsd-n ner-g bichuulchihne tetgevert garna gej baihgui sudalgaa hiihgui tatvar-n mongoor avsan bagaj heregsel-g hund ashigluulahgui darj hevtseer baigaad yamarch hereggui ed bolgodog, heden oros nom huuhduudeer orchuuluulj avaad zarimaar ni bichuuleed oor-hoo ner-g taviad nom geed gargachihna er ni bol undseer ni oorchlohgui bol hetsuu haragddag yum.

  18. Anonymous says:

    Ганхуяг гуай, та тэр niitlelch.com гээд сайт-г шал худал сайт шүү, тэд нарын эрдэмтэн, түүхч гэдэг шал худлаа шүү гэдгийг нэг энэ хэдэн толгой нь эргэсэн нөхдүүдэд ойлгуулаад өгөөч. Ялангуяа тэр Ч.Эрдэнэ мэтийн нөхөд шинжлэх ухааны нэр барьж наад ард түмнийг чинь мунхруулаад дууслаа.

  19. уншигч says:

    Монгол Оросуудаас хамгийн чухал юм нь Орос боловсролыг авсан ч даанч үзэл сурталдаад гүнзгий сураагүй ш дээ Оросын хүчирхэг зохион бүтээх олон товчоонууд нийгэм солигдсон ч ажилалаад Оросын хямралыг шийдвэрлэхэд том хувь нэмэр оруулж бна Орос боловсролын чанарыг эрхэмлэсэн бол дагаад Зохион бүтээх товчоо үүсэж гадны үнэтэй олон барааг хямд чанартай үйлдвэрлээд явж бгаа даа өдийд

    • AmonRa says:

      Монгол Зөвлөлт хоёр улс өөр масштабын улс. зохион бүтээх товчоо дан ганцаараа ажиллахгүй. хүн хэрэгтэй- зүгээр нэг хүн биш, мэргэжлийн өндөр төвшний бүтээлч олон тооны мэргэжилтнүүд хэрэгтэй. тэднийг бэлтгэж, шилдгүүдийг сонгон шалгаруулна. энэ бас л олон жилийн, маш их хөрөнгө мөнгөний зардал дагуулсан ажил. зохион бүтээх товчоонуудын дэргэд үйлдвэрлэх хүчин чадал хэрэгтэй- зохион бүтээснийг эд зүйл болгож, турших, алдаа оноог хянах. мэдээж хэрэг, ганц хоёр дамжлага биш- олон зуун ч үйлдвэрлэлийн дамжлагын шаттай байж болно.
      үйлдвэрийн дэргэд цахилгаан хэрэгтэй- мөн адил нөөц, хүн хүч шаардана. үйлдвэрээ бариад дууссаны дараа, үйлдвэрлэхийн тулд олон тооны мэргэжилтэн ажилчид хэрэгтэй. түүнийг хаанаас гаргах байсан бэ. ямар мөнгөөрөө, хаанаа бэлтгэж, хэдий хугацаанд зохион бүтээж, зохион бүтээснээ үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлэх бэ.
      дан ганц зохион бүтээх товчоо юу ч шийдэхгүй. мөн тэдний зохион бүтээснийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хангалтгүй- түүнийгээ байн байн шинэчилж, хөгжүүлээд байх хэрэгтэй? бас хүн хүч, нөөц хэрэгтэй. Монгол Зөвлөлт хоёр улс өөр масштабын улс.

  20. deaglefx says:

    Блогынхоо бичлэгүүдийн доор сошиал медиа дээр хуваалцдаг товчнууда буцаагад гаргачихаач

  21. MGL says:

    Gangan helllee

  22. haliun@yahoo.com says:

    маш сайхан бичсэнд талархалаа танд. Таниааё өөр ингэж Шу
    акапщмийг ил тодоор шүүмжилсэн хүн бараг байхгүй байхаа.ШУ – ны хүоээлэн, МОНГОЛЫН эрдэмтэн мэргэд гэх хүмүүсийн тухай маш их гайхдаг байлаа. маш олон эрдэмтэд тэгсэн хирнээ улс орны шинчлэл өөрчлөлд орсон нэмэр мэдэгддэггүй хирнээ баахан хүмүүс эрдэмтэн болоод байдаг.Эрдэмтэдийн тоогоороо дэлхийд манлайлхаар болсон хирнээ улс орны хөгжил болон хүмүүс массыханй сэтгэн бодох чадвар сул дорой лам бурхан бөө шашинд амь нас амьдралаа даатгах шахуу болсон энэ бүгдийг хараадл ёстой гайхдаг байсан юмдаа. Энэ олон шоргоолж шиг эрдмтэнгүүдтэй байж яагаад унадаг дугуйгаа ч хийгээд унаж чаддаггүй улс вэ? манай улс чинь гэж боддог байлаашүүдээ. Танд баярллаа.

  23. haliun@yahoo.com says:

    уулчлаарай.үсгээ сайн харахгүй бичсэн чинь эхний мөрөнд жаахан алдаатай бичсэн байна. уулдаарай.

  24. delgermaa says:

    setgel uujirlaa, ene urialgig unshaad buur boolj zutgaad baisan um, hyatadin soelin huwisgalin yued seheetnuud “oorsdiigoo shuumjilj, buruu shaadag” shig l adil um uu , chaawaas oorsdiigoo “Awrah gej” baigaa um baihdaa, ene “doktoruudin” dund ooriinhoo ahin neriig harchaad buur gaihaj bilee, eruul uhaan ter bolgond zayahgui baij bolno, tegehdee judag gej um baina daa…

  25. Зочин says:

    Бат-Үүл: Социализмын үед Монгол элгээрээ мөлхөж, дарангуйлагдаж байсан, Алтанхуяг: Ураны шар нунтаг хүний биед ямар ч хоргүй, Тэмүүжин: Тусгаар тогтнолын баярыг тэмдэгдлэх шаардлагагүй, Баярцогт: Оюу Толгойн гэрээ бол гайхамшигтай гэрээ………
    Одоо үнэхээр улс төргүй юм гэж алга.
    Тогоон төмөр зугтсаны дараа Мин улсынхан Бээжинд байсан Монголын түүхийг устгахаар, 2-р дайны дараа Сталин Халимагийн түүхийг устгахаар зүтгэж байсан шиг одоо Монгол эрдэмтэд нь Монголын түүхээ устгахаар хичээж байх юм. Гутармаар юм..

  26. AmonRa says:

    хуучин зөвлөлт боловсрол эзэмшсэн хүмүүстэй ажлынхаа талбарт таарч байсан, гайхамшигтай мэргэжилтнүүд бий гэж өөрийн зүгээс хэлнэ. яг ажлын зах зээлийн өрсөлдөөний дундах ажиглалтаар бол, хуучин зөвлөлт боловсрол эзэмшсэн хүмүүс энд (буюу Европт) ба АНУ-д асар эрэлттэй, үнэтэй боловсон хүчин. пялагддаг хүмүүс бий л дээ- гэвч ихэвчлэн ажлын хамт олонтой хэл амаа ололцоогүй байдаг, боловсролоос бол ямар ч хамааралгүй байдаг.
    зөвлөлтийн боловсрол шинжлэх ухааныг муулж байгааг нь би хувьдаа идеологийн аль эсвэл тэнд өрнөж эхэлсэн эрх мэдлийн төлөөх дайвар бүтээгдэхүүн гэж ойлгоод байгаа. үүн дээр тантай санал нэг.

    харин миний хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь гэвэл, залуучуудыг гарга хэмээх уриа лоозон, цаадах холын санаа нь хэнийх бэ гэдэг байна. хэн энэ үзэл бодлыг улам их дэвшүүлээд, хэн үүнийг өөгшүүлээд байна уу.
    тэр туршлага мэдлэггүй залуучууд нь гарч ирээд, ямар гээч бантан зуурах нь ойлгомжтой. харин туршлага болон мэдлэгийн бааз хангалттай хэмжээнд хуримтлагдсан жинхэнэ эрдэмтдийг зайлуулж, Монгол шинжлэх ухааныг үндэс сууриар нь үгүй хийж гэж байгаа нь өөрийн эрхгүй сэтгэл түгшээдэг.

  27. Mika says:

    Mongold shinjileh uhaan gej yostoi baihgui bolchihson, jaahan meddeg baisan yumaa ideed uugaad ustgachihsan, shineer yu ch gadnaas oruulj ireegui haragdaj baina lee. 1997 ond gadaadruu surguulid yavaad 3 jiliin daraa zunii amraltaaraa mongold ochvoo, surch baisan surguulidaa ochod lab-aar orson chini aimar sonin setgegdel torj bilee, yaj ene oyutnuud ne yum surdag bainaa l gej bodson. Tiim l huuchirsan technology. Saihan zaluuchuudaa ug ne sain yum surgaad uls orondoo heregtei yum hiilgevel Mongold l heregtei dee.

  28. usa-s says:

    oros-n baina uu, zovloltiin baina uu shijleh uhaantai yariad yah ve. yostoi nogoo savaagui nohoi sarand hutsna gedeg l boloh baih. Neg yumiig mash zov heljee, tiimee laboratory-gui physicist, chemist gej yu baih ve. bas, ali ch hogjson ornii erdemted sudalgaanii zardalaa olohiin toloo temtsej l amidarch baigaa sh tee. USA geed zugeer suuj baigaa phd-d sudalgaanii mongo tsalin ogood baidag yum yostoi baihgui. zasgiin gazar esvel mongotei company, humuust handaj nadad iim sanaa baina, proof of concept ni ene baina tsaash ni odii hemjeenii sudalgaa hiigeed iim ur dund hurne geed mongotei humuusiig itguulj baij l mongo olj, ter mongooroo sudalgaa hiij ajiltai baidag. getel manaih yadag bilee, hudlaa yarih uraldaan zarlachihsan yum shig l aimaar aimaar tosol devshuulj, amand ch ugui hamart ch ugui 3 togrog tosvoos luivardaj avahaa l boddog biz dee. ooriin ornii nohtsold tohirson, ur ashgaa ogoh sudalgaand l mongo zarna uu gehees, genet l nano butetstei cement uildverleed baishin barina geed zutgechihvel zuunii manlai luivar l bolno uu gehees oor yamar ch ur dun garahgui. unencheer zutgevel saya $ zaraad 100gr nanocement gargaj avch bolno l doo, tegeed teruugeeree nano-doll-house baridag ch yum uu. manai ulsiin, shinjleh uhaani academy, geology-n tov laboratory, usnii sudalgaanii hureelen geh metiin mergeshsen erdem shinjilgeenii bailguullaguud joohon seheereed ene olon gadaadiin horongo oruulalttai uul uurhain company-diin gargaj baigaa buhnees deej avch shinjilgee hiideg, ene olon uul uurhain company-diin bohir usnaas ehluuleed buh hog hayagdald shinjilgee hiideg boloosoi. tegvel zasgiin gazar ch gesen shinjleh uhaanii barimt deer undesleed baigaliin ersdel, unegui garch baigaa erdes bayalagaa tootsdog boloosoi. geh met … er ni l manai mongold nogoodor ashig ni garah yumand horongo zardag boltloo neleed udah biz dee.

  29. bilig says:

    Шинжлэх ухаан танин мэдэхүй гэж багадаа шимтэн уншдаг сэтгүүл байлаа. Сүүлдээ ч бөө мөргөл гэж ганц 2 юм оруулаад, бусад нь дан гадны орчуулга тавиад байхаар нь “Сэтгүүлийн нэр баасдсан сэтгүүл” гэж хэлээд “амруугаа алгадуулж байлаа гэж

  30. Naranbaatar says:

    Ганхуяг ахтай санал нэг байна. ШУА-д амьдралынхаа хэдэн жилийг өнгөрөөв. Үнэхээр та нүдэнд харагдтал бичлээ шүү. Одоо тараамаао юм даа. Энэ хэдэн академич нэртэй улсууд нь дандаа хов, хор, матаас бичиж цол зэрэг авсан арслан нэртэй үнэгнүүд шүү дээ. Хөөрхий… Энэ шинэ сайд нь уншдаг болооосой.

  31. Gooyo says:

    Саяхан шинжлэх ухааны академаар орсон. Хэл шинжлэлийн салбарынх нь /2 давхартаа байсан шиг санаж байна. 3ч байж магад/ нэгэн хүнээс асуулт асуусан чинь урдаас шал тэнэг хариулдаг байна ш дээ, Тэр яг гарын үсэг зурсан нөхдүүдийн нэг нь дэг шүү, Дээр нь адаар ааштай, Намайг цаашаа цаашаа гэнээ нохой хөөж байгаа биш дээ, Булган шуб өмсөөд нүүр амаа будаад орвол хувцаслалтанд чинь тохирсон хариултыг нь өгнө шүү, Үнэхээр гутарч байна, Шинжлэх ухаанч нар ийм байдаггүй юм. Халах ч үг алга, Үүдэндээ нэр нь байдаггүй юм байна лээ. Дахиж очхоороо зориуд өөр хувцаслаж байгаад нэрийг нь асууж, яриа өднө гэж бодож байна, Тэгэхээр ямар сэтгэгдэл төрөх бол, Урдаар тэр хүнээ ядаж ямар ном хэвлүүлсэнийг нь мэдмээр байдаг, Өөрт нь тохируулж харьцаж байгаад яг энэ салбарынхаа шинжлэх ухааны хөгжлийг судалсан хүн мөн үү биш үү гэдгийг мэдэхээр жинтэй асуулт асуух хэрэгтэй байна,

  32. Archbb says:

    Академич нэр зүүсэн хөгшин өвгөд одоо ичиг ичиг. Жинхэнэ халуун цус нь боргилж байгаа залуучуудыг нухчин дарж байгаа даа.

  33. mergen ard says:

    Orosiin shiljleh uhaanaar delhiin haa ch gologdohgui shuu. nasaaraa uuniig merj hooloo olj idechxeed odoo nulimaj baigaa bol haramsaltai l ym. aan harin dotor bolj bui zuiluud, udirdlaga zohion biaguulalt, namchirhal, nutgarhal, zaluuchuudaa demjidgui baidal, yamar ch turshilt shinjilgeeguigeer zuvhun deelee numruud bodoj suuj baigaad bichdeg erdemiin lut bbuteeluud bolon erdemtdeesee salchwal bolj baigaam da.
    baabar bol baabar shuu de uzel sanaanaasaa uharsan odoo bol zahialgiin bicheech.

  34. Д.Эрдэнэбат says:

    Би орос хэл дээр л ном уншиж байж л их сургууль төгссөн. 131 хүнээс хэд нь орос хэл дээр ном уншиж, хичээл заалгаж, зааж явсан вэ гэвэл сонин тоо гарах байх.
    Харин шинжлэх ухаанд залуу насаа зориулсан эрхэмүүд маань шашинд итгэдэггүй, үйлийн үр гэх ойлголт байхгүй байгаа нь авууштай.

  35. t says:

    erdmiin zereg olgohod hurald suuj bga hun burt 1 000 000, hural tolgoilj bga hund 5 000 000 tugrug ugdog gej hudal helehgui hunees duulsan. ene chini avilga biz dee?

  36. Эвсанаа says:

    ..зүгээр өмнөх нийгмийн ахмад настай хүмүүсийн яриа,одоогийн элдэв шүүмжлэгч хүмүүсийн бичсэн ярьсан зүйлийг ажаад байхад..суурь нь дутуу баригдсан байшин юмаа соц орон болсон монголчуудын хийсэн бүтээсээн зүйлүүд..гэж санагдахаар юм..Зүгээр л жишээ болгоход..энэ хотын замын бөглөөг бодоход тухайн үедээ ингэнэ гэж ухамсарт нь ч ороогүй тооцоочгүй байсан байхдаа..хүн гэдэг чинь байгалийн амьд амьтан учраас биологийн хувьсал нь дуусчихаад одоо оюун санааны хувьсал нь дундаа ч юмуу хаанаа ч юм явж байх шиг..тийм болохоор тухайн тухайн шатны ухамсарууд нь тухайн цаг үетэйгээ хамт дуусдаг байх..юутай ч ингэж явсаар байгаад ухамсар, оюуны хувьсал нь боловсорч гүйцээд алдаагүй амьдардаг болох ч юмшиг…гэж би боддог болчихоод байгаа..ямар ч байсан өмнөх үе нь дараагийн үедээ ихэвчлэн тээр л болдог юм шиг..гэж..

    ….мэдэхгүй ээ би 20н хэдтэй залуу хүн болхоор дураараа бодож байж магад..

  37. Ганаа says:

    Гүн ухааны утгаар бол “үгүйсгэлийн үгүйсгэлийн хууль” гэж байдаг. Нийгэмд бол уламжлал-шинэчлэл гэж байх л ёстой. Залуу үе заавал “шинэ” байх албагүй. Энэ утгаар манай залуучуудын олонхи үнэхээр хоцрогдсон. Зүгээр л чөлөөт цагаа юунд зарцуулж байгаагаар үүнийг амархаан хэмжиж болно. Бодит судалгаагаар монголын залуучууд шиг хоцрогдсон, залхуу, шинжлэх ухаан үл мэдэх, мунхаг харанхуй хүмүүс энэ дэлхийд ховор доо. Нээрээ шүү…

  38. Anonymous says:

    Манайхны зарим “эрдэмтэн” цолтой хүмүүс үнэн харанхуй. Хуучин нэгэн институтын нэгэн эрдэмтэн 90-ээд онд 70-аад онд хийгдсэн судалгааны материалыг хэрэггүй болсон, хуучны юм гэж шатааж байсныг баттай мэднэ. Арваад жилийн дараа юмаа хөгжүүлье гээд гадны тусламжаар тэр судалгааг дахин хийх төсөл хэрэгжиж байсан… Хийсэн бүтээсэн судалгаа шинжилгээгээ манайхан дараа үедээ залгамжлахгүй байна гэж их хэлж шүүмжилдэг. Гэвч асуудлын гол өвгөчүүл нь “устгахгүй”, залуучууд нь өмнөх үеийн бүх юмыг “үгүйсгэхгүй” байхад орших мэт.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: