ХУВЬ ЗАЯАНЫ ТОХИОЛ

Саяхан МАН хоёр сонгуульд дараалан ялагдаж үхэх сэхэхийн дэнсэнд ирэв. МАН сүйрснээр монголын улс төрийн системийн задралыг хурдасгаж байна. Онол, чиг баримжаа, үнэт зүйл, зарчим, үйл ажиллагаа “бүгдээрээ л зөв” гээ биз дээ. Тэгээд “бүгдээрээ зөв” юм бол яахаараа ингэж сүйрдэг юм ? Үүнийг бодсон хүн байгаа юу ?!
Яасан ?! Юу болсон ?! Одоо Н.Энхбаяр ингэж бодож байгаа: Миний үед МАН мандан бадарч байсан. Энэ хэдэн олигархи нураагаад хаячихлаа. Би шоронгоос гарч эргэж ирээд тэмцээд ёстой үзүүлээд өгнө. МАН-ын “шинэчлэгчид” ингэж бодож байгаа: Манай нам Энхбаяр даргын үед ёстой мандаж байсан. Энэ муусайн дарга нар намын нэр солиод л баллаад хаячихлаа. Одоо намаа шинэчилнэ. Намаа болон биднийгээ “аваад явчих” шинэ, залуу хүн гаргаж ирэх хэрэгтэй. Даанч одоохондоо “лиидэр” алга…
Шинжлэх ухаан гэдгийг огт мэдэхгүй, усан тэнэг, хаан болохоос өөр хүсэлгүй, ард түмэн, улс үндэстнээ гэх сэтгэл зүтгэлгүй, хувийн атгаг бодолтой, шуналдаа автсан, буурь суурьгүй, хамрынхаа үзүүрээс цааш харахгүй, бүх юмыг орчуулдаг сэтгэлгээ, үйлдэлтэй болохоор Та нар өөдөлнө гэж ёстой байхгүй.
Энэ үгийг би мөн ч олон жил хэлж байна. 1998 оноос системийн хямрал гэж. 2000 оноос системийн сүйрэл гэж. Үүнийг хэллээ гэж Та нар намайг “цэвэр ариун” намынхаа эгнээнээс хөөж, шүүхээр шийтгэсэн.
Түүгээр үл барам ШУА, МУИС-д ажиллах, төсөлд ажиллах эрхгүй болгож мөрдөн мөшгөсөн. Нийт 7 удаа ажлаас халсан. Үнэнийг хэлэхэд би судлаач Д.Ганхуяг тулдаа тэсэж үлдсэн. Өөр хүн байсан бол тураад юм уу, гутраад, цөхрөөд сөнөх байсан биз…
Одоо Н.Энхбаяр хүн хэлмэгдүүлж байна, шударга ёс, энэрэнгүй ёс ярихаар миний инээд хүрдэг юм. “Тэр мууд ямар ч ажил, ямар ч төсөл өгч болохгүй” гэсэн аман тушаал өгч байхдаа намайг биш юмаа гэхэд миний гэр бүл, үр хүүхдийг тэр өрөвдсөн үү. Үгүй ш дээ. МАН үнэнийг хэлсэн хүнийг ингэдэг байсан юмаа гэдгийг л хэлж байна.
Ингээд МАН-д онолын болзошгүй аюулыг хэлсэн намайг “дарж аваад” Энхбаярын заасан замаар замнаваа хөөрхий, МАН. Энхбаяр “системээ” 2000-2004 оны хооронд байгуулсан юм.
Ердөө дөрвөн жилийн дотор дундад азийн дарангуйлагчдыг дуурайж байгуулсан түүний систем монголын нийгмийн муу муухайтай нийлээд фашист маягийн дэглэм үүсгэсэн юм. 2004 оноос хойш энэ ямбий системдээ нөхөөс тавьсаар байгаад одоо бүр сэг болоод нурж байна.
Үзэл суртал бол аймаар байв. Энхбаяр чинь Үндэсний удирдагч, Гималайн уул болж, оны шилдэг тэргүүний 30 гаруй шагнал авдаг байлаа ш дээ.
Даанч ч хүн нь боловсролгүй, тэнэг болохоороо эдийн засаг, нийгэм болон оюун санааны хүрээгээ удирдаж чадаагүй л байхгүй юу. Намайг үлгэр жишээ болгож “алснаар” түүний өөдөөс үг хэлдэг хоншоортой хүн ганц ч байхгүй болов. Харж байна уу, олон юм донгосвол Ганхуяг шиг болгоно шүү…
Үнэхээр ч “цагаан хоол” идэж байхдаа гэрийнхнийхээ нүүр рүү эгцэлж харж чадахгүй үе надад байсан юм шүү. Гэвч би амьдралын үнэнд дэндүү хайртай, түүнийхээ төлөө тэмцэж чаддаг байлаа.
Чухам ийм учраас л би дуугай “үхэж” болохгүй байв. Ингээд бараг боломжгүй, үнэнхүү хүч тэнцвэргүй нөхцөлд би тулалдахаар зориглосон юм. Олон хүн намайг “үхчихсэн” гэж бодож байсан. Тэр ч байтугай гэргий минь хүртэл намайг ялах нь байтугай “амьд үлдэнэ” гэхэд итгэхгүй байв. Уйлаад л байдаг байж билээ. Харин би л ганцаараа ялна гэдэгтээ дэндүү итгэж байсан. Ганцаараа шүү дээ…
Зүйрлэвээс Энхбаяр заан, би хулгана байлаа. Хэмх дэвсэж байгаа юм чинь. Огт хайрлахгүй гэдгийг нь би сайн мэдэж байлаа. Би зугтаж, бултаж байгаад л хааяа нэг хазна. Юу нь өвдөхөв. Олон жил ийм явсан даа. Ёстой нэг үйл тамаа эдэлсэн. Шал тоохгүй байгаа юм чинь. Яваандаа хатуу зузаан арьс биш, нимгэн суга, цавь, чих, хүйс, хошного, тэр ч байтугай эмзэг эрхтнийг нь хазаж өвтгөж чаддаг болов. Үүний хариуд муур багш-цагдаа, тагнуулч-элээ, хорлон сүйтгэгч-шонхор, ховлон мэдээлэгч-сар болон зальт үнэг зэргийг байсхийгээд л явуулна. Тэд нар нь бүгдээрээ орчин үеийн “бичиг үсэг мэдэхгүй” нь даанч сайхан. Хулганын хор бол байнга тавиастай. Сүүлдээ “онолоо” ашиглаж байгаад зааны хамар руу ороод авсан юм. Одоо бол ямар ч заан ёстой гонжгор нь биз дээ. Тэр харахад л заан шиг байсан байх. Залуучууддаа хэлэхэд зорьсондоо хүрэхийн тулд тэмцэж сур.
Н.Энхбаяр дэс дараалсан алдаа гаргаж байхад би системийн ганц ч алдаа гаргаагүй. Сүүлдээ миний эсрэг тагнуул, ховлон мэдээлэгчдийн сүлжээ байгуулсан гээд л бодчих. Сүүлдээ мэддэг, чаддаг ганц аргаараа худалдаж авах гэж оролддог болов. Хүнд НЭР ТӨР гэж агуу юм байдаг гэдгийг тэр одоо ч ойлгоогүй яваа. Би түүнээс “уучлаарай” гэсэн ганц л үг шаарддаг. Тэр нандин үг ийм өчүүхэн хүний амнаас хэзээ ч унахгүй юм билээ.
Одоо ч гэсэн “уламжлалын” дагуу МАН-ын Прогноз төвд намайг “судалдаг” орон тооны хүн ажиллаж байдаг. “Судалж” л байг. Уйдахгүй бол шүү дээ…
Яагаад ийм болов гэвэл манай нийгмийн болон МАН-ын системийг Энхбаяр болон түүний баг мэдэхгүй, би мэддэг байсанд хамаг учир оршино. Н.Энхбаяр хүнийг хүчээр удирдаж байхад би сонирхсон, хүссэн аливаа процессод ямар нэг хэмжээгээр нөлөөлж болдог байв.
Ухаандаа МАН-д ямар элдэв жигүүр мигүүр ургалаа гэхэд тэрний бодлого, гол санааг би ямагт олж чаддаг байв, зарим илтгэл, хэлэх үг зэрэг нь миний компьютерээс гардаг байв. Зарим үед ноён Н.Энхбаярын илтгэлийг би өөрийн гараар бичиж дараа нь өөрөө шүүмжилсэн инээдтэй тохиолдол ч бий. Үүнийг тэр одоо л сонсож байгаа. Хохь чинь ?! Дандаа “бэлэн юм” уншихаар тэгдэг юм. Нөгөө талаас мэдлэг гэж энийг хэлдэг юм. Мөн фракц, бүлэг хоорондын зөрчил гэж “сайхан юм” байна. Нэг сайхан “онолтой” үг бичээд өг гэнэ. Бичээд л өгнө ш дээ…
Зарим нь намайг “хор найруулдаг” гэж ярьдаг гэсэн. Уучлаарай эрхмүүд ээ. Би гэртээ л сууж байдаг. Та нар манайд өөрснөө гүйж ирдэг, гуйж гувшдаг. Тэгээд би хүсэлтийн чинь дагуу “цаас бичиж” өгдөг. Харин мөнгө хэзээ ч авч байгаагүй. Тэр үед Та нар төрөө, намаа аврая гээд уйлагнаад л байдаг биз дээ. Ихэнхи чинь миний “цохолтоор”, миний хийж өгсөн “бичгийг” уншиж байгаад дарга, сайд болсон, хүслээ биелүүлсэн. Та нар “намаа шинэчилье” гэдэг байсан, би “тэг тэг” л гэдэг байсан. Харин Та нарын даргынхаа ажлыг, намынхаа ажлыг унагасны бурууг би яагаад ч хүлээж чадахгүй.
Тэгээд дарга болж аваад “сайн уу ч байхгүй” алга болдог чинь худлаа юу. Би нэрлэх үү ?! Та нарын зарим миний ачаар дарга болчихоод намайг “гуйлгачин” гээд явж байдаг ш дээ. Энэ чинь Та нарын ёс суртахуун, Та нар бүгд ийм солиотой улс. Намайг шизотой гэсэн цуурхлыг улс орон даяар Та нар л тараасан биз дээ.
АН, иргэний хөдөлгөөн дэх зарим үйл явцад дээрх маягаар нөлөөлж болж байв. Энэ бүхний дээрээс социал процессын удирдлагын мэргэжил, хаосын онол энэ тэр нэмээд ирэхээр ёстой “ганц дайчин ганцаардахгүй” болж байгаа юм.
Энд би нэгэнт өөрийн тухай өгүүлж буй учраас хялбарчлах үүднээс зөвхөн онол-үзэл санааны хүрээг өөртэйгээ хамаатуулан “ганцаараа” мэт бичиж буйг анзаарч уучилна биз. Уг нь бол өөр хүчин зүйл, байгууллага, хувь хүмүүс тун олон байсан нь мэдээж хэрэг. Гавъяа оролцоо нь асар их энэ хүмүүсийн тухай би жичид нь бичнэ.
Энхбаярын хийсэн мянганы зам, их өрийг дарсан, бүсчилсэн хөгжил, төрийн удирдлага, санхүүжилтийн зарчим, газар хувьчилсан, лицензийн болон баялгийн наймаа, мянганы хөгжлийн цогц бодлого, төр болон намын системд тогтоосон удирдлагын болон ажлын арга барил, хэм хэмжээ зэрэг БҮХ АЖИЛ манай нийгмийн хөгжилд стратегийн ихээхэн хөнөөлтэй, алсын хор уршигтай. Үүнийг би нотлоогүй, өнөөгийн практик, шинжлэх ухаан нотолж байгаа. Монголын атаат дайсан байсан ч манай улсыг ингэж углуурга заадсаар нь хорлож чадахгүй.
Энхбаяр монголын социал процессын удирдлагын цорын ганц мэргэжилтнийг, системийн анализын гуравхан мэргэжилтний нэгийг нохой мэт хөөснөө арваад жилийн дараа ойлгосон юм. Хоёр нь ажилгүй байж байгаад нас барсан. Монгол Улс, МАН толгойгүй байдгийн учир нь ердөө л энэ.
Хөрөнгө мөнгө, эрх мэдэл, нэр сүрээрээ тэр ялж байсан мэт боловч цаг хугацааны урт хэрчимд оюун санааны талбарт би ямагт ялж байв. Энэ нь одоо нотлогдож байна. Практик бол үнэний шалгуур. Н.Энхбаярын байгуулсан адгийн системийн талаар би залхтал бичсэн, миний блогт ч дүүрэн бий, бусад хэвлэлд ч дүүрэн бий. Одоо энэ систем нуран унаж байна.
Надад үнэхээр харамсалтай байна. Хамгийн гол нь цаг хугацаа их алджээ. Дөчин хэдэн настай шижигнэсэн эр одоо бараг жар шүргэж байна. Миний мэдлэгийг нийгмийн сайн сайханд ашиглалгүй, ердөө л нэг тэнэгийн алдааг илрүүлэхэд зарцуулав. Зөвхөн үүнийг үнэмшүүлж ойлгуулахын тулд арав гаруй жил тасралтгүй дайтжээ. Утгагүй байгаа биз дээ. Монголын “хуучны” онолч эрдэмтдийг “устгаж” болно л доо, тэгвэл оронд нь бэлтгэсэн шинэ баг, эрдэмтэд гэж байх ёстой биз дээ. Хаа байна тэд чинь ?!
Би заримдаа гүн ухааны хувьд боддог юм. Ер нь манай ард түмэн тэнэг юм байна гэж. Энхбаярын шинэчлэлийн үр дүнд улам тэнэг болжээ. Би энийг шууд л хэлдэг.
Хэзээ ч үл давтагдах, гайхамшигт иргэншил соёлыг шинэ зуунд уламжлан хөгжүүлэх үүрэг хүлээсэн өнөө үеийн бид уламжлалын ч дайсан, шинэчлэлийн ч дайсан болж хувирсан байна. “Чингис мундаг” (уламжлал), бас “ардчилал мундаг” (шинэчлэл) гэхээс өөр юмгүй давхиад байхаар ийм мал шиг болдог юм.
Ийм харанхуй мунхаг байж хэрхэвч болохгүй !!! Манайд шинжлэх ухааны эсрэг бүхэл бүтэн “арми” бий болж. Сая шинжлэх ухааныг хамгаалаад хэдэн өгүүлэл бичсэн чинь бараг “бүх үндэстнээрээ” эсэргүүцэв. Энэ бол Н.Энхбаярын системийн арав гаруй жил “соён гэгээрүүлсэн”-ий үр дүн юм. Энэ одоо юу болж байгаа юм ?!
Бид XXI зуунд оюун сэтгэлгээний хувьд дундад зууны, тэр ч байтугай балар эртний үед буцаж орсон байна. Одоо оюун санаа, шинжлэх ухааны хувьсгал хийхгүй бол ийм хөгийн сэтгэж, үйлддэг ард түмэн ямар ч нийгэм байгуулж чадахгүй.
Одоо ч гэсэн Энхбаяр даргыгаа шоронгоос гаргаж ирээд “жаргана” гэсэн улс дүүрэн. Шоронгоос “гаргаж” болох л байх. Харин ахиж “дарга болгоно” гэвэл ёстой горьд. МАХН бол шинээр будчихсан “хогийн сав”-наас өөр юу ч биш…
Сая Н.Энхбаярыг шоронд ороход олон хүн утасдаж надад “баяр” хүргэсэн. Нээрээ шүү !!! Юун баярлах. Учир нь төр, нам, ард түмэн, Энхбаяр, би гээд хэн ч хожоогүй. Сэтгэл гутранги, ухаан хоосон үнэн утгагүй байгаа юм чинь. Яах гэж, үр дүн нь ердөө энэ үү, энэ бүхэн ямар учир утгатай юм гэсэн асуултад би огт хариулж чадахгүй байгаа учраас тэр.
Тэнэг юмны үр дүн ямагт тэг байдаг. Одоо энэ нөхрийн хийсэн тэнэг ажлын үр дүнд бүхэл бүтэн нам сүйрч байна. Улмаар тун удахгүй төр сүйрнэ. Манай монголчууд надад үнэмшдэггүй хэдий ч энэ бол баараггүй. Энэ төрийнхөө байж байгаа царайг хар. Энэ бол энхбаяризм гэдэг монгол үзэгдэл, антисистем.
Хувь заяаны тохиол сонин л доо. МАН сэхээнд. Төр мухардалд. АН задралын ирмэгт. Ард түмэн нь мангуу. Энхбаяр шоронд. Би ажилгүй. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн зодоон эхэлж байна.
Жинхнээсээ хонзон санахаар би хүртэл МАН-ын гишүүдийг өрөвдөж байхад Энхбаярын аман тушаал хэвээрээ, МАН шүдээ зуугаастай, үнэнийг үзэн ядаастай…
Хэрэв МАН миний нэр төрийг цэвэрлэж өгөхгүй бол надад түүний “булшин дээр” тавих цэцэг, хэлэх үг хоёроо бэлдэхээс өөр арга байхгүй. Их л хэцүү юм болно байх…
Олон хүн Н.Энхбаярыг гүйцэх лидер байхгүй гэж ярьдаг. Зургаахан жил нам удирддаг лидер байдаг юм уу ?! Лидерийн үлдээсэн нам ийм цаасан бар шиг байдаг юм уу ?! Та нар л тэнэгээрээ сарьсан багваахайг хаан болгосон. Н.Энхбаярын үед манай нам “сайхан онолтой” байсан гэж ярив даа ! Тэрийг чинь би хийж өгөөд шанд нь танай намаас хөөгдсөн. Ингэж хэлбэл Та нар “ойлгож” магадгүй. Одоо чаддаг юм бол намдаа “миний онол”-оос өөр “онол” гаргачих л даа…
Одоо МАН-ынхан манай нам Энхбаяр даргын үед мандаж байсан гэвэл сэхээнд орсон намаа хэзээ ч аварч чадахгүй. Намын чинь сүйрлийн эх суурийг 1998 онд Энхбаяр тавьсан. АН ч гэсэн дайснаа дарсан мэт баярлаж болохгүй л дээ. Учир нь АН-д удахгүй дагаад задрал эхэлнэ. Яагаад гэвэл энэ чинь нэгдмэл систем…
Энэ байдлаас системийн зөв анализ дүгнэлт хийж байж л аврагдах боломжтой. Гэтэл үүнийг хэн ч хийхгүй байна. Хийх гэсэн хүнд боломж өгөхгүй байна…
Над руу МАН-ын олон хүн намаа авраач гэж ярьж байна лээ. Би барагтай “юмыг” ойлгодог. Харин намаасаа хөөчихөөд, шүүхээр шийтгэчихээд, 7 удаа ажлаас халчихаад ямар нүүрээрээ намаа авар гэж байгааг ёстой “ойлгохгүй” юм байна.
Тэгж ярих юм бол АН надад сайн юм хийгээгүй ч муу юм бас хийгээгүй. Би л МАН-тай байнга хуйвалддаг энхбаяристуудыг нь мэддэг болохоороо загнаад байгаа болохоос. Гэхдээ л АН бол МАН-ын зүсээ хувиргасан дүр, энхбаяристууд мөнөөсөө мөн.
Олон хүнд “онгирсон” гэдэг ойлголт төрүүлэхгүйн тулд би өөрөөсөө байнга асуудаг асуултаа энд бичихээр шийдэв. Хэрэв Н.Энхбаяр, МАН намайг ингэж олон жилийн турш хүмүүн бусаар доромжилж, дарлаж, хуурч хулхидаж, мөрдөж мөшгөж, тамлаагүй бол би ийм эрчтэй эсэргүүцэл үзүүлж, хүчтэй тэмцэж чадах байсан уу ? Чадахгүй л болов уу. Үүнд би яаж ч хариулсан одоо бол ердөө л хийсвэрлэл болно. Бодит зүйл гэвэл миний хийсэн тэмцэл юм. Асуудал миний гайхамшигтай мундагт биш, Н.Энхбаярын системийн буруу бөгөөд арчаагүйд байсан. Оюун ухааныг юу ч дийлдэггүйг би нотолж чадсан.
Одоо бол энхбаяризмаас (Н.Энхбаяр биш шүү) салах явдал Монголын нийгмийн эн тэргүүний зорилт гэдгийг би энэ удаад хэлж чадна.
Энэ бол жинхнээсээ онол практикийн асуудал юм. Та нар үүнийг ор тас мэдэхгүй байна. Яагаад гэвэл Монгол орны хувь заяаны амин чухал агуу том асуудлыг Та нар “хүн шоронгоос гаргах”, “нам нийлүүлж салгах” мэтийн өчүүхэн хэмжээнд “ойлгож” байна. Ингэхлээр Та нар бүгдээрээ усан тэнэгүүд. Хэдий завандаа бүгдээрээ засаршгүй энхбаяристууд болчихдог байна аа…
Харин энэ харанхуй мунхаг дунд цэцэг цэврүү шиг шинэ үеийн шинэ хүчин бүрэлдэж байгааг би бахархан дурдаж байна. Би тэднийг энхбаяризмын паразитуудад ахиж бариулахгүй, устгуулахгүй, тэгэх эрх надад байхгүй.
Хэрэв миний хувь заяа ахиад шаардвал би энхбаяризмыг оргүй устгаж, шинэ, дэвшилтэт ардчилсан систем тогтооно…
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 11 дүгээр сарын 26.
Жич: Энэ өгүүллийг хэвлэл мэдээллийн ямар ч хэрэгсэл зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх эрхийг би олгож байна. Гагцхүү ямар нэг засвар, товчлол, нэмэлт тайлбар хийж болохгүй.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

51 Responses to ХУВЬ ЗАЯАНЫ ТОХИОЛ

  1. erbold says:

    баярлалаа баярлалаа баярлалаа

  2. Enhbold says:

    N.Enhbayart 2 bolomj garaad ireh ni ene 1.Huu Batshugar ni mongol banknii ded yerunhiilugch, 2.MAN-ii muhul!

  3. Gantumur says:

    Таны бичсэн нийтлэл ихийг бодход хүргэв. Монголчууд бид эрдэм мэдлэг, боловсролгүйгээр хол явахгүй нь үнэн. Сая орон нутгын сонгуульд алалцаж байгааг нь, дарга болох тийм сайхан, хийх ажил нь тйим гоё болоод тэрүү? Юунд гэдгийг цөм ойлгож байгаа байх. Үндэстнээрээ оюуны ядууралд орсон юм шиг байна. Залуу үе шинээр бүхнийг хийнэ. Сайн муу юм үзээгүй байж сайхан амьдрах ч юу л бол.

    • Болд says:

      Чи лут хэлжээ дарга болох,тэр ажлыг хийх нь тийм сайхан нь биш байхад дарганцар болон “олныгоо бодох тэнхэлгүй атлаа” сайн мууг мэдэхгүй байж боловсрол, эрдэм чадал аа ялгахгүй, танихгүй, мэдэхгүйгээр зөв ажиллан амьдран гэж байшгүй л дээ

  4. saihnaa says:

    Сайн байна уу. Таны 2008 онд бичсэн МОНГОЛ МЕНТАЛИТЕТ нийтлэлд “Өнөөгийн дундаж монгол хүн, нэн ялангуяа бюрократ анги уламжлалт соёлоосоо үлэмж тасарсан, эх хэл, түүх соёл, зан заншлаа бараг мэдэхгүй, үл тоодог ; далаад жил тогтсон оросын соёлын мөн чанарт хүрч чадалгүй голж хаясан, өөртөө сайнаар нялзааж чадаагүй; шинэ ардчилал, зах зээлийн соёлыг эзэмшиж чадаагүй, сураагүй мөртлөө түүнийг өнгөн талыг дууриайх хүчтэй эрмэлзэлтэй саармаг амьтад болчихжээ. Yүнээс болоод нийгмийн сэтгэн бодох чадвар үлэмж доройтож, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг, оюун ухаандаа биш, мэдрэхүйдээ л захирагддаг хөөрхийлөлтэй хүмүүсийг нийгмийн орчин нь төрүүлэх болжээ” гэсэн байна. Нийгмийн орчин нь цаашид ийм хүмүүсийг төрүүлсээр л байх уу? Энэ байдлаас бид яаж гарах вэ? Таны хэлж буй шинэ, дэвшилтэт ардчилсан системийг тогтоосноор энэ байдлаас гарах боломжтой юу?

  5. Dorj says:

    Tanid bayrlalaa, yu zuv yu buruu gedgiig odoogiin zaluu ueiin humuus medehgui shuudee. yamar saindaa l saynii metgeltseeniig ali ni zuv baisan be geed sanal asuulga yavuulj baihavdee. Ta tsaashdaa eruul enh baij, zunduu olon jil zaluu ueiinhnee oyun sanaag ni zasaj zalruulj yavaarai. Ta gishuud demjchigchidteigee niileed hurungu oruulalt haigaad tsuvral nom gargaj boldoggui yumuu? Bas fan club baiguulaad bolomjtoi uedee uulzalt zohion baiguulj baih ch yumuu? tegvel ug ni ih l saihan baina baih, heterhii huvia hicheesen yum bichchih shig bolloo. uuchlan bizee

  6. Batkhuyag says:

    Энхбаярыг хэн дарга болгосон бэ? Энхбаярыг хэн дагаж далдганасан бэ? Таныг хэн дэмжиж өмгөөлж хамгаалаагүй вэ? Бид, бид буюу социализмын үеийнхэн. Намын үзэл сурталдаа үнэнч байж даргын даалгаврыг биелүүлж байх нь “зөв” гэсэн үзлээр “хүмүүжсэн” ард түмэн. Ард түмнээ ийм болгосон социалист тогтолцооны үр дагавар. Үүнийг ойлгох боломжийг хаана, хэн, хэзээ олгох юм бэ? Миний бодлоор боловсрол л олгох учиртай. Хуучин итгэл үнэмшлээ эвдэх нь эзэн хүндээ бүр ч хэцүү. Ийм учраас л Энхбаяртан хажууд нь хүн шууд хэлээд, бичээд байхад ойлгож чадаагүй бүр эсэргүүцээд, няцаагаад, няц дарах гээд байсан байна шүү дээ. Харин шинэ залуу үедээ үүнийг ойлгуулах гэвэл тэд маань яасан сайхан ойлгож урамтай хүлээж авах бол. Гэтэл боловсролын бодлогыг тодорхойлж, салбарыг хөтөлж байгаа албан тушаалтан, ажилтангууд нь бас үүнийг маань ойлгож ухаарахгүй бол бас л хийе гэсэн ч хийлгэхгүй л саад тээг болох л байх даа. Ганц нэг дарга, тэнэгүүдтэй хэрүүл хийснээс ард олноо ухуулах нь дээр байх даа. тэдний дунд арай эрүүл саруулаар сэтгэж, хүний хэлснийг ойлгож авахыг хичээдэг нь өөрийгөө “Би удирдагч. Би их юм мэддэг.” гэж бие тоогчдоос олон байна гэдэгт би итгэдэг шүү.

  7. Баярхүү says:

    Нас барсан хоёр хүн нь хэн хэн байсан юм бол?

  8. Ганаа says:

    Энэ их хэрүүл дунд тэднийхээ ясыг өндөлзүүлмээргүй байна. Би олон удаа тэдний нэрийг бахархан дурдаж байсан. Тэд эрдэм номоороо хөшөөгөө босгосон. Энэ хэрүүл намжихаар би удахгүй хэлнэ ээ. Ийм л байна.

  9. Anonymous says:

    заавал хувь заяа шаардахыг хүлээхгүй улс орноо бодоод тэр сайхан нийгэмээ байгуулчихаж болдоггүй юм уу

    • Болд says:

      НИЙГЭМ ГЭЖ ЭНЭ БИДНИЙ ӨНӨӨГИЙН СОНГОЛТ ШҮҮ ДЭЭ. Эргээд өнгөрсөнөө “өнөөг хэлэлтгүйдээ” ярьдаг шүүмжилж хэлэлцдэг шиг? ирээдүй биднийг угтаж болийшд?!? Гэхдээ бид хийвэл? хэлж? дөхүүлэх юм бол ирээдүй ҮЕ минь мэтгэлцэж маргалдахгүйгээр тэмцэж!? тулахгүйгээр учрыг мэдэн ухааныг олох байхоо. ГБ

  10. Ганаа says:

    Би “ганцаараа” сайхан “нийгэм” байгуулж дуусгаад “бэлэн болсгосны” дараа чи “орж” амьдармаар байгаа биз. Би өөрийнхөө “нийгмийг” аль хэдийн байгуулчихсан, чамд зориулсан “нийгмийг” чи л өөрөө байгуулна. Энд чинь би тусалж л чадна, харин “байгуулж” өгч чадахгүй.
    Чи ёстой “сонгодог энхбаярист” байна…

    • Болд says:

      Миний ах эвийдээ, өдгөө ганцаараа л шахуу МОНГОЛ түмнийхээ төлөө алд бие, сэтгэлээ алжаан өөрийгөө, ГЭР БҮЛ-ээ умартан ИРЭЭДҮЙГ ЗУРАГЛАН хүнээрээ байхад бусдыг бүү хэл өөрийгөө ойлгохгүй, мэдэхгүй бгаа сүгүүд зайлаасай билээ [хоосон нэрээр бурагч бүлтрэгч ил шулуун үгээ хэлж чадал даа ямартай ч малнаасаа дор адгуус биш дээ?!] хэмээн хүсмээр шиг. Сайхан нийгэм гэж байхгүй хойно сайн нийгмийн төлөө бүгдээрээ хичээхээс өөр аргагүйл дээ…

  11. Ариунболд.Р says:

    Энэ цаг үеийн бүх улс төрчид улс төрийн онолыг үл тоож, асуудлыг шийдэхдээ бүхнийг зоосны нүхээр хараад байгаа нь эцэстээ ард түмнийг нам гэдэг нь дарга болох гэсэн хэдэн хүний л хуйвалдаан гэж ойлгоход хүргэсэн. Тэгээд тийм хүмүүсийг сонгохдоо итгэл үнэмшил байхгүй, ухамсарт сонголт хийдэггүй болсон. Улс төрчид ч бас хүмүүсийг харанхуйгаар сонголт хийлгэж байж өөрсдөө албан тушаалтайгаа үлдэнэ гэсэн бодолтой байдаг.
    Аль болох олон хүн сонгуульд оролцвол тэр хэмжээгээр ухаантай дарга нар бий болно гэсэн ойлголт байхгүй. Ухаан солиотой,өвчтэй, согтуу, зөнөг хүмүүс санал өгсөн бол тийм л хүмүүсийн төлөөлөл сонгогдоно. Тиймээс Монголд засаглалын хямрал болоод байна гэж хувьдаа бодож байна. Нийгмийг удирдаж авч явах хүмүүсийг бодлогоор, уламжлалаар бэлтгэж, бий болгох ёстой болохоос бүх хүнээс асууж байгаад, хамгийн ихээр бүгдэд таалагдсаныг нь сонгочихоод, тэгээд араас нь хараал урсгаад суух нь эмгэнэл юм.

    • Болд says:

      Тийм шүү эмгэнэл хэтрээд харуусал хоцроод сэтгэл дутаад ухаан хожимдоод байгаан нь ЭНЭ л дээ. БҮГДЭЭРЭЭ ХИЧЭЭЖ ИРЭЭДҮЙ ХОЙЧОО БОДОХ ЁСТОЙЛДОО.

  12. Batjargal says:

    Sain baina uu. tanii helj baigaa bugd margashgui unen. harin ene talaar sanaa zovj tur ulsaa avrah chin ermelzeltei turiin zutgeltnuud, uls turchid hed baidag um bol doo. Ard niit bolohoor niigmiin idevh sul. unuu margaashiin amidralaa bodson humuus baidag.
    Erunhiilegch maani taniig demjeed hamtraad ajillaaasai.
    Uls turiin namuud tseversheesei.
    Mongol uls mine uls shig uls bolj engiin ard irged heviin saihan amidraasai bilee.

    • Болд says:

      Батжаргалаа ямар сайхан ухаан, сэтгэл, тэмүүлэлтэйн бээ, чам шиг МОНГОЛЧУУД олон болж олныгоо гийгүүлээсэй билээ, МОНГОЛ түмэндээ, олонд хүрсэн ГАНХУЯГ ах шиг сэтгэлтэй, зүрхтэй хүмүүс олширч, нэгдэн хийх БОЛТУГАЙ.

  13. Anonymous says:

    Erohiilogch-n songuuld orsoldono gej l bitgii uram hugalaarai daa. Amjilt husi

    • Болд says:

      юу хэлж бгаагаа тодруулж ойлгомжтой ярилдаа?? Ганаа ах лав ЕРӨНХИЙЛӨГЧ бүү хэл иргэдийн хуралд ч бусдын хүсэл, өөрийн саналаар хувиараа нэр дэвшихгүй бөгөөд болбол БИД дэвшүүлж гаргаж чадвал ЗОЛ болноо хө. Хүнийх нь ухамсар нь нь одоо доо хойшоо чангааж хийх ажлыг нь унтраагаад бгаа болохоос хувь хүний мэдлэг оюун нь баабар батүүл элбэгдорж баяр энхбаяр мэтээс илүү гарахаас дутахгүй л дээ гэж олон түмэн үнэлдийн билээ. /нэр дурдагсдийг жишээлэн харьцуулав, Монгол бичгийн алдаа гаргасан бол өршөөн буйзаа/ тэдний нэрийг онцгойлохыг хүсээгүйдээ бага үсгээр бичлээ.

  14. Anonymous says:

    sain bnu tanii blogiig hed honogiin umnuus olloo urid n zarim neg site-s gants neg ym unshij bsan tegeed ene blogiig olood mash ih bayarlasan bi ene meregjileer urd hurshid surdag ym daanch mongoldoo ene talaar surch bgaagui bolhoor medleg denduu ih dutaad bsan ym az bolohod nadad heregtei medeelel denduu ih bn odoo baingiin unshigch bolson gehed bolno ene erunhiilugch asan enkhbayariin talaar unshlaa l daa ih unen ym bishsen ym shig sanagdlaa ene hunii bulhaig delgeed bichchih hun daanch hovor bsan ym ahiad zunduu ihiig bichih heregtei mongolchuud uneheer nuden deer n hulhidaad bhad enkhbayar enkhbayar geed bdagiig bi eruusuu oilgodoggui uneniig l bichij bgaa tsagt ard tumen min teneg l bish bol uhaarah l estoi

    • dulguun says:

      dotoodiin asyydliig hytadad delgej yaah geev? bi uuruu hoid hurshid syraltsdag l daa. Mongoliin talaar ymar shine medeelel bn geed net yhahaar orosiin site deer sinhya agentlagaas hurvuulev gesen baidiin bn lee. Tegeheer orosyydaas iluu hytadyyd iluu bidniig sain meddeg ym bn gesen dugneltend hursen shuu..

  15. bars says:

    yor n taalagdlaa.ta shinjleh uhaan buteen bguulalatand humuusiig urialah heregtei

  16. уншигч says:

    Таны Энхбаяртай холбоотой нийтлэлыг байнга уншдаг бсан Бичсэн нийтлэлүүдийн үр дүн үнэхээр болоод өнгөрчээ Ганцхан таны нийтлэл биш өнгөрсөн жилүүдэд гарсан
    олон сонингуудад дахь мэдээ бусад нийтлэгчийн дүгнэлтнүүдийг харьцуулаад үзэхэд Энхбаярчуудын бохир алдаануудыг хурдан засахгүй бол намаа сөнөөсөн шиг харийнханд эх орон минь түр эзлэгдэнэ гэсэн өөрийн гэсэн айдастай дүгнэлтэнд хүрсэн юм Түр эзлэгдсэн тохиолдолд хэрхэн бэлтгэлээ базааж хүчээ нөөцөлсөн байх талаар сонинд нийтлэл бичих санаатай бгаа Мэрэгжлийн хүн биш болохоор нийтлэл бичих нийтлэлтэй холбоотой материал цуглуулж дүгнэлтээ гаргана гэдэг амархан ажил биш юм бна Нийтлэлын агуулга бол ирээдүйн цэргийн тактикаар тулалдаж чөлөөлөх онол юм л даа Их л удаж бичиж дуусах юм шиг бна Бодиттой анализтай нийтлэлыг уншаад ойлгохгүй хүмүүс нийгэмд их бна л даа Сая л гэхэд өнгөрсөн Мэтгэлцээныг дүгнэсэн цэвэр нийтлэлыг ойлгохгүй улс төржүүлж талцсан сэтгэгдэлүүд дүүрсэн бна лээ

  17. delgermaa says:

    neg udaa tor suirehig medeegui ch, “suirelt” dundaas amid mend teseed garsan umsan, odoo harsaar mederseer naws daruulah uu? ugui shuu

  18. Батаа says:

    Tа залуу үедээ зориулаад нэг бичлэг хийж болох уу? Зөвөлгөө, шүүмжлэл, шаардлага гээд аль аль.

  19. Уншигч1111 says:

    Сайхан бичжээ. Баярлалаа танд!!

    100 хувь санал нийлж байна. Тань шиг олон хүмүүсийг энэ гаж систем их бага хэмжээгээр хохироосон доо….

    Амжилт хүсье.

  20. deaglefx says:

    Reblogged this on Deaglefx.

  21. Anonymous says:

    Өнөө үед тун их хэрэгтэй нийтлэл байна. Олон хүн уншаасай.

  22. Mika says:

    Sain baina uu? Tanitai sanal niilj baina. Mongolchuud medleggui deeree soyolgui, medlegiig suulgaj bolno harin soyoliig yaj naad teneg mongolchuudiin tarhind suulgah ve? Yadaj gudamjind yumaa gargaad sheegeed zogsoh ne muuhai gedegiig yaj oilguulah ve? Ene tanii bichsen zuiliin hajuud ochuuhen zuil met bolovch uunees l eheldeg yum shig sanagddag. Deer ne zarim sonin mongol zanshil gej balar ertnii sonin zan baina, gadnaas ochood harhad aimar haragdhiin. Mongolchuud emegtei hund yamar ch hundetgelgui handdag neg muuhai aranshintai, huuhdee zoddog geh met. Medleg bolovsrol soyol gurav hamt gedeg dee. Ta Mongolchuudiin soyoliin talaar neg saihan niitlel bicheech. Greetings.

  23. пүүжээ says:

    Үнэхээр гэгээрүүллээ. Харин Энхбаяр гарч ирээд дарга болохгүй гэх баталгаа байхгүй биз дээ? Хар дарсан зүүд шиг эвгүй бодол шүү…

  24. Энэ блогийг унших их сонихолтой бас сэтгэгдлүүдийг нь унших бүүр ч сонирхолтой. Юун тэр “….” үзэх тэрэнтэй зүйргүй.

  25. mongolzuu says:

    танд амжилт хүсье. Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургадаг гэдэг чинь энэ дээ. ккк

  26. unshigch says:

    bold herhen hataagdsan ni gej zohiol baidag baij bilee. uzel surtal talaasaa bish hun gedeg talaas ni bi unshih durtai. tanii bichseniig unshaad bayatshan haramsal tomoohon zobinol augaa ih zoriltiig neg dor medreh shig bolloo. bidnii hubid ta nastai hun gehdee ene ih erch huch haanaas chin gardag bnaa. 🙂 za amjilt husie.

  27. Jargal says:

    таны бичсэн үнэн үгийг ойлгодог, уншдаг хүн олон болжээ. Улс орныг удирдах ухааныг мэддэг, чаддаг хүн лав л эрх баригч гэгдэж байгаа намуудын удирдлагад байхгүй. Удирдлага нь бүх зүйлийг мөнгө гэж шүтэж байна. Тэдэнд монгол ухаан, монгол төр гэдэг ойлголт байхгүй бүгдийг орчуулгын хэдэн ядмаг аргыг хэрэглэж байгаад л учир байна гэдгийг олж харахгүй явж ирждээ зайлуул

  28. Selenge says:

    САйн байна уу Ганаа ахаа ? Таны бичлэгүүдээс уншиж амжаагүйгээ уншиж, дутуу уншсанаа сэргээж, халитхан харснаа гүйцээж, бас уншиж ойлгосноо тунгаах гэсээр нилээд хэд оног болёихлоо шүү. Тантай уулзаж санал бодлоо хуваалцах зүйл ч их байх юм. Таны утасны дугаар хуучин хэвээрээ байгаа байх гэж найдаж байна шүү

  29. Sevrein Irves says:

    Сайн ба Муу : Бодит Замбативийн амьдралд сайн, муу үйл аль алин нь байдаг.
    гэтэл энэ хоёр хүмүүний тэмцэл , ургэлжлэл угтаа хоёуул Үйлийн уртэй хоёр байж дээ .
    Н. Энхбаяр экс-ерөнхийлөгчийг дамнаад гэрээс хүч турэн баривчлаж байхад
    дургуй хүрч , түүнийг өрөвдөж байлаа ,гэтэл энэ судлаач Ганххуягийг энэ олон жил хавчин гадуурхаж ажил төрөлгүй явуулсаар ийм байдалд Монголын төрийг даруй 20-оод жил тушилцэж , удирдаж , бариж ирсэн Н.Энхбаяр оруулсан гэхээр бас яав ч тийм ч сайн хүн биш болж таараад байгаа юм . Яалтай билээ ? Энэ хорвоогийн явдлыг . Үйлийн үр л гэж хэлэхээс өөр юухэв , Тэнгэр өршөөг аль алийг нь .

    • Болд says:

      Дүүдээ хэлбэл Энхбаяр гэх хүн заяа зургаараа амьдарсан шахуу байхад Ганаа ах минь мэдлэгээрээ, сэтгэлээрээ байж БИДЭНД үзсэн харсан, онож чадсан бүхнээ хуваалцаж байгаа бөгөөд хойшиддоо сургамж, сэрэмжлүүлэг болгон хэлж сануулж бгаа төдийгүй би мэтээс үргэлжлэн МОНГОЛОО гэх сэтгэл гэгээрлийг нь дагаж муутай сайнтай үргэлжлүүлэх болноо. АХ минь хэлмэгдлээс илүүтэй ирээдүйн МОНГОЛЧУУДЫН төлөө санаа тавьсан түмэн олны санааг илэрхийлж бгаа даа гавъяатай нэгэн тул аливааг сөргүү өнцөгөөс дүгнэлгүйгээр жаахан ухааныхаа сүвээр хараач дээ. Ингэвэл үйлийн үр гэдгээ багцаалж ҮНЭН ХУДЛЫГ ялгадаг яруу төгс МОНГОЛ хүнээ мэдрэх болноо.

  30. Б.Хүрэлтогоо says:

    сайн байна уу? Сайхан байна. баярлалаа…

  31. egel1n says:

    Би тэр болгон энэ сайтаар ороод байдаггүй. Бас юм болгон дээр сэтгэгдэл бичээд суудаг комманиак бас биш. Гэхдээ энэ нийтлэлд заавал сэтгэгдэл үлдээх хэрэгтэй гэж бодлоо.

    Танд амжилт хүсье.

  32. DASH says:

    Zuv bichej ee

  33. ganaa says:

    Өмнөх үеийн /шарын шажин дэлгэрсэн,улаан коммунизмаар улайсан үе/ алдаа өнөө бидний зүтгүүр, өнөө бидний алдаа хойч ирээдүйн зовлон???? Тэгхээр өнөөдөр бидэнд алдах эрх байхгүй юм байна гэдгийг хүн бүр ойлогсон байх.Өнөө бидний амжилт үр хойчын жаргал байх учиртай.Жаргалант ирээдүйн төлөө хүн бүр тэмцэх хэрэгтэй.Хөх тамгат Монголчуудад дэлхийгээ засах том зоригдол бий гэдгийг мэдтүгэй…..

  34. амирлан says:

    НОХОЙ ХҮНИЙ ХЭЛЭЭР ЯРьВАЛ ГАЙХАМШИГ , ХҮН НОХОЙН ХЭЛЭЭР ЯРьВАЛ ГУТАМШИГ ШИГ Л ГЭЖ ЭНЭ БАЙХДАА .

    Хэдэн тэрбүмаар нь идсэн гэж яриад байхаар нь тэр тэрбум гээчийнх нь хэмжээг хайж үзлээ.. жирийн ард иргэдын төсөөлөхөөргүй тийм айхтар тоо байна билээ.1 тэр бумыг бол насаараа хэдэн үедээ өвлүүлээд ч барахгүй тийм тоо

  35. bi says:

    tanaar baharhaj baina shinjleh uhaand gaihamshig orshdog gej zugeer ch neg heleegui um bn ta ulam ih amjilt husch bas haranhui munhag dund osch ondiij bui ariuhan tsetseguudiig araatand bariulahgui gej bodoj buid tand dahin talarhaya

  36. teel says:

    sain bna uu bagshaa. Tand bayarlalaa.

  37. haliun@yahoo.com says:

    сайхан бичжээ.Баяр хүргье.Би зөв шудрага ажилсаныхаа төлөө хөлдүү мунхаг дарга нэртэй малнуудад гүтгүүлэж элдвээрэ хэлүүлэж шизотой гэдэг нэр авч үзсэн хүн болхоор Ганаа таныг маш сайн ойлгож байна. Мунхаг харанхуй сэтгэлгээтэй дарга нэртэй хөлдүүнүүдээс хэзээ салж эх орон маан цэвэрших болдоо гэж бодож явдаг юм.

  38. GNS says:

    Ганаа ахыхаа түүхийг уншиж уйллаа. Бас урам зориг авлаа… Намбарын Энхбаяр чи болон чиний далдагнагчид бүгд байсан байсаар байна. Гэхдээ байх болно гэж хэзээ ч хэлэхгүй…

  39. Anonymous says:

    ganaa odoo hamgin ih sanaa zobooh asuudal bol zaluus uls tor rvv dendvv gemeer durlaj bna ulanguya man-i zaluus ted huushnaasaa yugaaraa ayultai geheer bagchin zaasan deer zaluu hvni oyun uhaanaar bodoj setgeed niigmin higjild saad boloh urd baigaagvi agrig bodoj olj bna. bagch nart ni ydaj kommunizmin setgelgeeni huuli bus vildlig oortoo horiglodog oshvvhen bodlin yldegdel baidag bol odoo edend bvr yu sh alga ene bol hamgin ayultai. ene tLaar bisheesh????

  40. grandeura says:

    үзэл суртал гэж хүчтэй зэвсэг юмаа, энэ сэтгэгдэл бичиж байгаа гарууд ч тэр хэт туйлшрамтгай байна, хүний үгээр бодож сэтгэдгээ болимоор юм, өөр өөрсдийн ухаандаа жаахан ч гэсэн бясалгал хийж, тунгааж, бичиж, ярьж баймаар байна… энд уйлах, урам зориг орох, үзэн ядах хэрэг юу ч алга…. ирээдүйн замаа яаж тавих гэдгээ өөрсөд дээрээ төлөвлөх нь чухал баймаар юм.

  41. Ганаа says:

    Эрхэм grandeura. Энд ямар ч үзэл суртал байхгүй. Тэр чинь өөр юм байдаг юм.

  42. OIRAD says:

    TAND AMJILT HUSIYE!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: