ЦААНА ЧИНЬ КОКСНЫ ҮНЭ…

Засгийн Газрын 100 хоног яах вэ. Цаана чинь коксны үнэ өсөөд эхэллээ…
Сүүлийн хэдэн сар тасралтгүй унаж байсан Хятадын коксны үнэ энэ 11 дүгээр сараас эхлэн өсч тонн нь 310-320 доллар болов. Энэтхэгт ирэх 2013 оны 1 дүгээр сард гаргах анхны үнийн санал гэхэд тонн нь 320-324 доллар болж байна.
Энэ нь Хятадын гангийн үйлдвэрлэл сэргэсэн, намын их хурал болж хэд хэдэн аюултай уурхай хааснаас болсон байна.
Энэ арван сарын эхэнд тонн нь 950 юань байсныг бодоход яг одоогийн байдлаар хятадын коксждог нүүрсний өртөг 1110 юань байна.
Түүхий эд нийлүүлэлтийн бэрхшээлээс болоод арван сард коксын импорт 49 хувь өсч, 3,61 сая тонн болжээ.
Харин кокс болон хагас коксын экспорт арван сард 50 мянган тонн болж, өмнөх сараасаа 54,5 хувь унасан. Нийт арван сарын туршид 71 хувь унасан.
Одоо тэнд экспортын татварын асуудал ид яригдаж байна, магадгүй зарим татвараа халж ч магадгүй. Энэ асуудлыг бараг “бүтэн жил” ярина байх…
Энэ мэт мэдээг би монголын төрийн ямар ч албан байгууллагаас хамаагүй түрүүн гаргаж мэдээлдэг. Гэтэл “хувь хүний мэдээлэл” гээд шал мангар юм яриад сууж байдгийг чинь би сайн мэднэ. Тэнэг тэнэг гэхэд энэ тоонуудыг намайг “зохиочихсон” юм шиг ойлгож болохгүй ш дээ…
Харин энэ удаад ахиж тэнэгтвэл би Та нарт мэдээлэл өгөх албагүй, харин рекламаар ажил хийдэг энэ төрийг чинь нураах ажил хийнэ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 12 дугаар сарын 02. 19 цаг. 23 минут.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to ЦААНА ЧИНЬ КОКСНЫ ҮНЭ…

  1. Ганаа says:

    Би доллар, юаныг нь жигдлээд янзлаад тавьчихлаа. Одоо маргаад цэцэрхээд байх юу ч байхгүй. Уг нь бол доллар, юань хоёр шилжүүлж боддог Эрээний наймаачны хэмжээнд хүрч байж их юм хуцах хэрэгтэй л дээ. Цаашид би ийм мэдээ тавьж байхгүй. Уг нь би Монгол Улсад хэрэгтэй гэж бодсон юм. Тэгсэн чинь юу ч хийсэн Та нарт шүүмжлүүлэх “заяатай” юм шиг байна. Тэгээд төр засгийнхаа мэдээллээр яваарай. Одоо ёстой больё. Өөрөө юу ч хийхгүй, хүнийг юм хийлгэхгүй монгол сэхээтэн Та нар энэ хорвоогийн ёстой адгийн шаарууд…

    • Мөнгөнтуул says:

      Танд баярлалаа ах минь. Нийтлэлүүдийг чинь уншиж байгаа. Таны Монголдоо ийм их хайртай, ийм их харамлаж байхыг хараад бахархаж байна. Ямар ч үнэ төлөлгүй олддог, ямар ч алдаа гаргалгүй авдаг, ямар ч хугацаа зарцуулалгүй хийдэг, ямар ч зовлон үзэлгүй бэлэн тусгаар тогтнол гэж энэ дэлхийн хаа ч байдаггүй. Гэсэн үгнүүд чинь миний толгойноос хоёр өдөр гарсангүй…
      Үнийг нь төлж, цаг хугацаагаа зарцуулаад, алдааг нь гаргаад ч хамаагүй, илүү ихийг сурч мэдэхээр шийдсэн. Уншсан нийтлэл болгоны доор сэтгэгдэлээ үлдээгээгүй ч бүх сэтгэгдэлийн хамт уншиж байна. Таны магтаал шүүмжлэл болгон надад нэг зүйл ойлгуулаж байна. Баяртай гэж хэлэхгүй ээ би үргэлж энэ сайтанд орж байх учраас. Амжилт.

    • Undrah says:

      Олон сайхан мэдээллийг таны нийтлэлүүдээс авдаг. Амаа билүүдсэн цөөн хэдэн балай юмнуудаас болж, сайхан үнэт мэдээллүүдээ та бүү орхигдуулаарай. Таны блогт бүртгүүлээгүй ч, сэтгэгдэл бичдэггүй ч амтархан уншдаг олон хүн бий.

  2. Ганхуяг says:

    Таны блогын уншигч болоод удаагүй байна. Олон ч зүйл ойлголоо. Таныг дэмждэг шүү.

  3. Ганхуяг says:

    Австраличууд Хятадын аж үйлдвэрийн мэдээллийг маш их анхааралтай харж байна. эх сурвалж http://www.bloomberg.com-c

    “The improving China manufacturing data is a good start to the week,” said George Boubouras, Melbourne-based head of investment strategy at UBS AG’s Australian wealth management unit.

  4. Anonymous says:

    баярлалааа

  5. Болд says:

    “…энэ төрийг чинь нураах ажил хийнэ…” одоо л эхлэх гэж байгаа юм уу?

  6. Ганаа says:

    Их гоё. Надаар бичүүлнэ. Надаар нураалгана. Дараа нь чи “одоо л барих гэж байгаа юм уу” гэж ахиад л асууна. Ингэхэд чи ер нь юу хийдэг хүн юм ?!
    Чам шиг “хоосон асуулт” сэхээтэн царайлсан бэртэгчин новшнууд Монголыг хөнөөдөг юм. Иймээс би чамайг битгий хуц гэж байна. Чамтай чамгүй аль хэдийн эхэлчихсэн. Чамаар үхснээ хийхийм…

  7. Gantumur says:

    Судлаач Ганхуяг танд баярлалаа.Дэмий боргодгууд нь боргож л байна биз та хийдгээ хийгээд л байгаарай.Таныг ойлгодог хүндэлдэг хүмүүс Болд мэтүүдээс хамаагүй олон шүү.Бид цөөхүүлээ байж талцаж байлдах нь юу юм гэхдээ тэнэгүүдийг хэзээ ч давруулж болохүй тэдэнд дор нь ойлгуулах нь зөв.Сайн үйлс ,үнэн юм үргэлж ялдаг Танд ажлын амжилт хүсье

  8. bavuu says:

    Tanii tavsan medee esseg unshij medeelel avdag tungaan boddog olon myngan zaluuchuud bgaa shdee. ta medeegee tavihaa bolchvol olon l zaluuchuud haruusah bh daa ghdee ene tanii l medeh asuudal l daaa

  9. amarsanaa says:

    oo ta tegeed iim medeelel bidend uguhgui bol uur hen uguh yum ene egruu yumnuudad tarhia huchinduulseer baigaad bur erguu bolj duuslaa ta yadaj iimerhuu nariin shiriin medeelel uguud baival ashtai yu…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: