“КОММУНИСТУУДЫН” АМЖИЛТ

Ардчилсан Нам засгийн эрхэнд гарснаас хойш Орос, Хятад хоёр хөршийг коммунистууд гэж хараан зүхэх явдал системт шинж чанартай болж байгааг бүгд мэдэж байгаа. Айл ч гэсэн хөршүүдээ харааж амьдардаггүй. Гэтэл хараан зүхэж буй Хятад нь ХКН-ын Их Хурлаа хийж лавтайяа 100 жилийн хөгжлийн зорилтоо тодорхойлов. Орос ч гэсэн ихээхэн амжилт олж байна. Бид л “мууг” нь олж хараад байгаа болохоос. Энд манайтай хамаатай нэг л жишээ авч байна…
Оросын компаниуд 2012 оны эхний арван нэгэн сард нүүрсний экспортоо өмнөх оны мөн үеийнхээс 17,5 хувь нэмж 114,841 сая тонн болголоо гэж Оросын Түлш Эрчим Хүчний Цогцолборын Диспетчерийн Удирдах Газар мэдээлэв. Түүний дотор коксждог нүүрсний экспортын хэмжээ өмнөх оныхоос 2,827 сая тонноор өсч, 11,658 сая тонн хүрчээ. Энэ нь 32,5 хувийн өсөлт юм.
Ойрын хөрш орнуудад гаргах нүүрсний нийлүүлэлт энэ оны эхний арван нэгэн сард өмнөх оныхоос 1,374 сая тонноор өсч, түүний дотор коксждог нүүрсний нийлүүлэлт 1,347 тонноор өсчээ. Орос Улс энэ оны эхний арван нэгэн сард 4,628 сая тонн кокс ойрын хөршүүддээ гаргажээ.
Холын орнуудад гаргах нүүрсний экспорт 15,768 сая тонноор өсч, 106,83 сая тонн болж, түүний дотор коксждог нүүрс 1,49 сая тонноор өсч, 7,03 сая тонн болжээ. Тухайлбал Ази-Номхон Далайн бүс нутагт дахь нүүрсний нийлүүлэлт 2,92 сая тонноор өсч, 13,676 сая тонн болсон байна.
Харин дурдан буй үед Оросын дотоод зах зээл дэх нүүрсний нийлүүлэлт 9 сая тонноор багасч, түүний дотор коксын хэрэглээ 1,967 сая тонноор багассан байна. Орос 2012 онд 33,8 сая тонн кокс дотооддоо хэрэглэсэн байна.
Энэ нь нэг жилийн “түр зуурын” амжилт биш юм. Оросууд хоёр дахь БАМ-ын асуудалд орчихсон, Сибирь, Алс Дорнодынхоо баялгийг ашиглах 2030 он хүртэлх стратегаа аль хэдийн боловсруулчихсан. Бидний хараан зүхээд байгаа “коммунистууд” ийм л байна.
Харин бид “ардчилсан” гэж онгирохоос өөр юу хийсийм ?! Баабарын “ардчилсан”, Элбэгдоржийн “Чингис” гэсэн хоёрхон “илтгэлээс” өөр юу ч байхгүй л хэвтэж байна ш дээ…
Дүгнэлт:
1. Хятадын гааль болон үнийн бодлого дэлхийн олон улсад адилхан үйлчилж байгаа нь илт харагдаж байна. Тухайлбал, Орос, Монгол хоёрт улс төр, эдийн засгийн адил тэгш орчин нөхцөл үйлчилж байна.
2. Оросууд Монголоос хамаагүй илүү сайн ажиллаж байна. Тэд нүүрсээ яг манайтай адил Хятад, Япон, Солонгост голлон гаргаж байна. Оросын Сибирийн байгалийн болон ашиглалтын нөхцөл манайхаас илүү хүнд, тээврийн байдал илүү сайн биш. Яагаад гэвэл тэд төмөр замын БАМ, Транс Сибирийн гэсэн хоёрхон том магистральтай, нүүрсээ төмөр замаар алс хол зөөж, усан онгоцонд дамжуулан ачдаг ложистик бүдүүвчтэй их хүндрэлтэй нөхцөлтэй.
3. Улс төр, эдийн засгийн адил тэгш нөхцлийг Монголын тал огт ашиглаж чадаагүй буюу ашиглах талаар ямар нэг оролдлого хийгээгүй байна. Миний гүн итгэлтэй үзэж байгаагаар монголын нүүрсний статистик мэдээллийг санаатайгаар буруу гаргадаг, нүүрсний үнийн давхар данс бүртгэл хөтөлдөг, төрийн түвшинд нүүрсний контрабанд хийдэг иж бүрэн систем тогтож олон жилийн туршид монголын ард түмнийг хууран мэхэлж иржээ. Үүнийг энхбаяризм гэдэг юм.
4. Монголын тал энэ бусармаг системээ Хятад болон Орос зэрэг гадаад хүчин зүйлд тохох гэж байнга оролдог нь монгол төрийн олон жил явуулж ирсэн бодлогын жирийн нэг араншин юм. Ийм арчаагүй байдал ганц нүүрс төдийгүй, эдийн засгийн бусад бүх салбарт тод ажиглагдаж байна.
5. Монголын эдийн засагт ямар нэг удирдлага, жолоодлого байхгүй байна. Ийм учраас төр өөрөө дампуурч байна.
6. Илт үндэсний эсрэг шинж чанартай ийм үйл ажиллагааг “төрийн бодлого” гэх нь байтугай ийм субъектыг төр гэж үзэх нь ихээхэн эргэлзээтэй. Одоогийн төр засаг энэ “бодлогыг” хэрэгжүүлэгч, үргэлжлүүлэгч, даамжруулагч мөн.
7. “Ардчилсан” Монголчууд өөрсдөө юу ч хийж, юу ч бүтээж чадахгүй хэвтэж хоёр том хөршөө “коммунистаар” нь дуудаж харааж загнадаг тэнэг зангаа татах хэрэгтэй. Наад зах нь Оросуудыг хараан зүхэх ёс суртахууны эрх Монголчуудад байхгүй…
Х.Д.Ганхуяг.
2012 оны 12 дугаар сарын 04.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

13 Responses to “КОММУНИСТУУДЫН” АМЖИЛТ

  1. Anonymous says:

    Таны бичсэний гол агуулгатай үнэхээр санал нийлж байна. Энэ буруу системээ Орос, Хятадууд уруугаа чихдэг нь буруу юм. Оросууд социализмын үед мөхөж буй Монголыг хөл дээр нь босгосон түүхэн гавъяатай. Гэхдээ надад нэг асуулт байна. Та өмнө нь Пан Монголизмын талаар бичиж байсан. Бид угтаа Орос задарч Халимаг, Буриадтайгаа нэгдэхийг хүсдэг. Миний бодлоор нармай Монгол улсыг байгуулъя гэвэл Орост үргэлж баярласан сэтгэлээр хандах нь буруу биш үү? Та оюунлаг хэсэгт тархины талх үйлдвэрлэдгийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
    Өмнө нь Мөнхбаяр гуайн нийтлэлийг уншиж байхад Хятадаас үүдэлтэй Өвөр Монгол хүнээс Хятад хүн илүү, цаашлаад Монгол хүнээс Хятад хүн илүү гэсэн үзлийг бидний толгойд суулгаж чадсан гэж санагдсан

  2. Ганаа says:

    Нармай Монголын үзэл санаа бол Нармай Монгол Улс байгуулахаас өөр. Нэг нь үзэл санааны цөм, би үүнийг л ярьсан. Яагаад гэвэл энэ үзэл санаагүй бол бид хөгжиж чадахгүй. Орос, Хятад хоёрыг “устгаж” Их Гүрэн байгуулах тухай би ерөөсөө яриагүй. Мөнхбаярын “аль хүн нь илүү” тухай номлол бол утгагүй. Зүгээр бодоод үзэхэд ч бүгдээрээ сайн, эсвэл бүгдээрээ муу үндэстэн гэж хаа ч байхгүй. Манайд ч гэсэн “хог новш” дүүрэн л байгаа ш дээ…

  3. Anonymous says:

    “ардчилсан” эсвэл “социалист” гэсэн системдээ биш байх өө. удирдагч нарын чадвар, сэтгэлд л байгаа биз. магадгүй одоогийн ийм төрийн удирдлагатай социалист систем тогтсон байвал харин ч бүүр л аймаар амьдрах аргагүй нийгэм болох байсан биз.

    улсын дарга ч юм уу тэргүүн гэсэн үзэл санааны төлөвшил, уламжлал байхгүй бие хүмүүс хувийн ажлаа л амжуулж байна. эх оронч, улсаа гэгдэгч нар нь сансарын зүйл ярьж ард түмнийг үймүүлж байлаа, байна чиг. тэхээр коммунистууд тэгж сайн ажиллаад ч байгаадаа биш харин манайд хөгжилд хүргэх удирдлагын тогтолцоо огтоосоо байхгүй байгаад л болов уу гэж бодож байна даа. удирдагчийг хянах, ичгүүрээ алдахад хүргэхгүй байх, хэнийг ч байсан улсын эрх ашигт нийцүүлж ажиллуулах тийм орчин бүрэлдүүлж чадаагүй, байсан гэж болохоор үлдцийг нь энхбаяр сөнөөгөөд хаясан.

    систем гэхээсээ бие хүмүүсээс хамааралтай дампуурал үүсээд байгаа юм биш үү? хэрэв яг одоо коммунист боллоо гээд сайжрах уу?
    ер нь цаашдаа монгол улсын хөгжил дэвшил, иргэдийн ая тухын төлөө гэсэн улстөрч гарч ирэх магадлал хир байна вэ? төрийн байгуулал, засгийн үйл ажиллагаа зөв болох найдвар ойрын хорь гучин жилдээ байгаа болов уу?
    ямар арга замаар тэмцвэл энэ тогтолцоог нурааж эрүүлжүүлэх вэ? хувьсгал хийвэл бүр гадаадын тоглоом болж орхих болов уу? засгаа нурааж, төрөө хүчгүйдүүлэлгүйгээр эрүүл орчин бүрэлдүүлэх зөв гарц юу байна вэ?
    задлан шинжлэгчийн хувьд ойрын хэдэн арван жилийн төлөвийг урьдчилан харсан, үр дүнг нь багцаалсан биз. бодвол муухай л байгаа байлгүй. үүнийг засахад одоо улс төрийн хүрээнээс гадна хирнээ сэтгэл нь хангалтгүй байгаа хүмүүсийг оролцуулах, одоо байгаа тогтолцоог авж яваа хүмүүстэй нь булшилах арга зам юу байж болох талаар санал хэлээч.

    монголчуудын заяа, монгол хүний аман хишиг, өөдрөг ирээдүй гэх мэт хийсвэр, улстөрч агуулгагүйгээр, гадаадын урвагч гэгдэх байх гэж айлгүйгээр дүгнээд өгөөч.
    үнэндээ үймүүлж дэврээхээс өөрцгүй шүүмжлэгч нар, ажил хийдэггүй засаг, хувиа хичээсэн иргэд гээд мал шигээ байгаа бидний буруу биш үү?

  4. Ганаа says:

    “Коммунистууд” гэсэн үгийг хашилтад бичсэнийг анзаарсан гэдэгт найдаж байна. Би “арга зам” хийгээд “боломжийг” нетээр хэллээ гэхэд түүнийг ард түмэн түрүүлж ашиглах уу, эрх баригчид, улс төрчид эхэлж ашиглах уу гэдэг нь миний хувьд дэндүү ойлгомжтой асуудал. Дор хаяж нэрээ нуусан бэртэгчин сэхээтэн Та гэхэд л зүгээр л “танин мэдээд” л өнгөрнө. Иймээс би Таны сониуч асуултад хариулах гээд “гацаад зогсчихсон”, “өөрийгөө мөхөөж” байгаа монголын дайснуудад тус болмооргүй байна.
    Ямар ч гэсэн Монголчууд бид хичээвэл сайхан ирээдүй байгаа…

  5. mongolzuu says:

    Үхтлээ ажилланаа Ганаа ахаа

    • USA-s says:

      Хайран ч эх орон минь. Хулгайч дээрэмчид, увайгүй паразитуудын харгайгаар улам л уруудаад байх юм. Бид Африкийн ардаас хар хурдаараа явж байна бусуу?

    • Uhtlee ajillaj yaadag yum gol zuw buteemjtei ajillah ni chuhal

  6. amu says:

    Монгол улсын төр ард түмнийхээ эрх ашгийн эсрэг ажилдаг гэдэг нь үнэн шүү, хамгийн энгийн жишээ бол дэд бүтэцийн барилга бүтээн байгуулалт. төрийн яам агентлагууд төсөл гүйцэтгэгч компанитай нийлж төслийн мөнгийн шамшигдуулна, эргээд хямдхан зардлаар хийсэн ядмагхан замаа ашиглалтанд хүлээн аваад, тун удахгүй 1-3 жилийн дараагаас засвар арчлалт нэрийн дор маш их мөнгө ахиад л сааж эхэлдэг.

    Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зам барилгын ажлыг удаашруулах.
    Монголд хамгийн нэн түрүүнд аливаа ачаа эргэлтийг маш хурдан болгох, ложистикийн системийн сайжруулах нь улсад ч, ард иргэдэд ч гэсэн үр ашигтай мөн төмөр зам ачааллаа даахгүй бараа эргэлтийн түгжрэл байнга үүсгэдгийг хэн бүхэн мэднэ. Гэтэл 2002 оноос эхэлсэн дээрх чиглэлийн зам одоог хүртэл ашиглалтанд орохгүй байгаа нь надад маш сэжигтэй санагддаг.

    Чөлөөт бүсийн ажил
    Хятад улсын Эрээн хотын хөгжлийн төлөвлөгөөнд Эрээн хотод олон улсын худалдааны төв бий болгох гэсэн зорилт байгаа. энэ ажлын бэлтгэл ажлууд 2008 оноос эхэлсэн. жил бүр Монгол-Хятад-Орос гэсэн олон улсын худалдааны форумыг Эрээн хотод зохиож, эрээн хотын ард түмний дунд санал асуулга явуулж, барилга байгууламжаа барьж байна.
    Гэтэл манай Замын үүд, Алтанбулагын чөлөөт бүсийн ажил хашаа хатгаж, их ярихаас хэтрэхгүй байна. бид хятад худалдаачдыг Замын үүдийн чөлөөт бүсдээ чөлөөтэй оруулж худалдаа наймаагаа хийгээд, алтанбулагын чөлөөт бүсдээ орсуудыг урьж, ямар нэгэн байдлаар татаж худалдаа хийвэл бидэнд маш том боломж байна.

  7. amu says:

    Хятадууд оросуудыг эрээн хотод оруулж ирэх арга замаа сүвэгчилж, бэлтгэл ажлыг маш эрчимтэй явуулж байгаа тул бид урьтаж эрх зүй болон зах зээлийн орчинг бүрдүүлэх зайлшгүй шаардлагтай байна.

  8. bumbaa says:

    ta BAABAR.MN sited niitlelee bichij baigaach. iluu olon hun unshig baih

    • tsbold says:

      Бумбаа мөн тэнэгтэв ээ, очиж очиж BAABAR байхдаа яахав дээ.

    • anxaa says:

      хахаха ёстой гоё зөвлөгөө өгсөн байна шд…Тоондоо биш чанартаа байвал зүгээр шд зарим нэг юм..

  9. Suumjlegch says:

    Таньд их баяраллаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: