МОНГОЛЫГ ТОЙРСОН НҮҮРС

Ажаад байхад нүүрсний дэлхийн идэвхи манай Монголыг л тойроод байдаг болчихлоо. Үүнийг нотлох их амархан л даа. Ингээд эхлээд дэлхийн коксны тойм, дараа нь хоёр хөршийн хамтын ажиллагааг харахад л хангалттай.
Коксны жилийн тойм
Бүх улс гүрэн гол бүтээгдэхүүнийхээ дэлхийн мэдээг ард түмэндээ танилцуулдаг. Харин манайх нуудаг. Ингээд ард түмэн нь юу ч мэдэхгүй учир толгойдоо орсноо бурдаг, тэгээд хэр зэрэг “том зүсэм” өгөхийг л сонирхдог. Ийм харанхуй мунхаг байдлыг зогсоох цаг болсон. Ингээд өөрт олдсон мэдээллийн түвшинд 2012 оны дэлхийн коксын товч тоймыг хүргэж байна. Харин загнуулж чадахгүй шүү.
АНУ, Хятад, Европ дахь эрэлт эрс унаж, нүүрсний үнэ бараг 30 хувь унаснаар өнгөрч буй он коксждог нүүрсний зах зээлд их хүнд жил байлаа. Үйлдвэрлэлийн зардлын өсөлт, дэлхийн эдийн засаг дахь тогтворгүй хандлага зэрэг нь олборлох салбарын асуудлыг гүнзгийрүүлсэн байна.
Коксждог нүүрс олон жилийн турш ховор түүхий эд байсаар ирсэн бөгөөд саяхныг болтол түүнийг үйлдвэрлэгчдийн нэр хүнд хамгийн өндөр байсан юм. Хятад, Энэтхэг хоёр зах зээл дээр бий болсон шинэ эх булаг болгоныг хаман авч олборлох, нийлүүлэх, олж авах зэрэгт хөрөнгө оруулалт хийж байсан юм.
Энэ салбарт дэлхийн уул уурхайн хамгийн том аваргууд болох Anglo American, BHP Billiton, Rio Tinto, Xstrata, Vale онцгой идэвхитэй ажиллаж байв. Гэхдээ тэд энэ онд кокс олборлох үйлдвэрүүдээ үндсэнд нь зогсоосон юм. Дэлхийн эдийн засгийн хямралаас болж шинэ нийлүүлэлт зогсож, хамгийн гол нь Хятадын өсөлт саарсан нь Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Японд эрэлтийн уналт болгожээ.
Үүнтэй холбогдон үнэ эрс унасан нь нүүрс олборлогч компаниудын эрэлтийг багасгаж, тэдний ашигт ажиллагааг үлэмж бууруулжээ. Нийлүүлэгчид үйл явдлыг ийм өрнөлтөд бэлэн биш байсан. Монгол бол бүр ч бэлэн биш байсан нь мэдээжийн хэрэг.
2011 оны сүүлээс эхлэн Хятадын засгийн газар дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа ихэсгэж, япон ган хайлуулах тогтвортой нэмж эхлэв. Ийм учраас оны эхний улиралд Азийн дөрвөн том эдийн засагт нүүрсний эрэлт хадгалагдаж, Европ дахь хэрэглээний уналтыг нөхөж чадсан юм. Гэхдээ хоёрдугаар улиралд энэ бүх аваргуудын эдийн засгийн өсөлт саатаж, хоёр сарын дотор коксждог нүүрсний 25 хувиар унав.
Би энэ талаар хэд хэд бичсэн боловч манайхан сонгууль өгч, дараа нь наадам хийж байсан болоод ухаанаа тавиад туучихсан байсан юм. Би заримдаа боддог юм ш дээ, монголчууд ер нь солиотой байх гэж.
Ингээд есөн сар гэхэд Хятадад гангийн хэрэглээний өсөлтийн хурд багасч байгаа, ойрын хэдэн сард эрэлт өсөхгүй гэдэг нь тодорхой болов. Үүнээс өмнө энэ хандлага мэдэгдэхгүй байсан юм. Энэ нь коксын эрэлт эрс багасна гэсэн хэрэг байлаа.
Үнэхээр 9 дүгээр сард Хятадын засгийн газар дэд бүтэцдээ 150 миллиард долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөгөө зарлав. Энэ нь гангийн үйлдвэрлэл, улмаар коксын эрэлтэд сайнаар нөлөөлөх байв. Энэ тухай би бичиж л байсан. Төр засаг нь таг чиг, харин хэдэн бэртэгчинд загнуулаад таарч байгаа юм чинь.
Энэ нь хүссэн үр дүн гаргаагүй юм. Оруулсан мөнгө нь бага байсан уу, эсвэл агуулахад хураасан кокс нь их байсан уу, бүү мэд. Ямар ч байсан коксны үнэ унаад л байв. Хятадын Засгийн Газар гангийн үйлдвэрээ босгох гээд, би коксныхоо үнийг нэмэх гэж залбираад. Манайхан бүгдээрээ Н.Энхбаярын өлсөж үхэх эсэхээс өөр юм бодохгүй байсан болохоор надаас өөр санаа тавьсан хүн нэг их олон байгаагүй байх…
Ингээд байдал их ноцтой болсон учир коксны үнийг тогтоодог BHP Mitsubishi Alliance (BMA) и Nippon Steel нийлж байгаад дөрөвдүгээр улирлын үнийг Австралийн FOB нөхцлөөр тонныг нь 170 ам.доллар болгон тогтоосон юм.
Энэ оны 11 дүгээр сарын сүүлээр BHP-ийн ерөнхий захирал Мариус Клопперс ойрын үед ган хайлуулах үйлдвэрлэлийн түүхий эдийн аль нэг төрлийн үнэ өснө гэж найдахгүй байгаа гэдгээ мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар Хятадын үйлдвэрлэгчид байгаа нөөцөө ашиглаж байна, Европ, Энэтхэг, Ойрхи Дорнодын гангийн эрэлт буурч байна, энэ нь төмрийн хүдэр, коксждог нүүрсний хэрэглээний уналтад хүргэх аж.
Харин саяхнаас Хятадад үнэ өссөн нь өмнө авсан хөрөнгө оруулалтын бодлого үр дүнгээ өгч тэдний гангийн үйлдвэрлэл сэргэсэн, агуулахын нөөц дууссантай холбоотой байх. Хятадууд их “жоор” гэдгийг бид мэднэ. Тэд хямралаас айгаад өндөр үнэтэй нүүрс хэт их жооролсон, тэгээд нэг хэсэг авахгүй байсан байх. Нетээр ярихааргүй өөр ч асуудал бий…
Хятадад коксын хэрэгцээ асар их байгаа нь илт харагдаж байна. Тухайлбал Орос гэхэд л өнгөрсөн жил коксныхоо экспортыг 32,5 өсгөж Хятадад болон бусад оронд гаргаж болж байна.
Reuters-ын аналитик Клойд Расселын үзэж байгаагаар Энэтхэгийн хурдан тэлэлт л коксны үнийг өсгөх гол хүчин зүйл болох аж. Гэвч энэ нь манайд нэг их хамаагүй юм.
Мөн Мозамбик, Өмнөд Африк хоёр коксоор гарч ирж байна. Тэнд Jindal Steel & Power, Beacon Hill Resources, ENRC, Nocondezi Coal СП Talbot Group, Nippon Steel, POSCO, Anglo America гээд бүгдээрээ шавчихаж. Тэнд Rio Tinto их гол үүрэгтэй 25 сая тонн кокс авч байна лээ. Сайн ч юм уу, муу ч юм уу ёстой бүү мэд. Ер нь бол муу талдаа л байх.
Одоо ингээд Австрали үлдэж байгаа юм. Тэнд олборлолтын нөхцөл муудсанаас BHP томоохон зарим төслүүдээ хаасан. Гэхдээ л том юмнаас том юм үлддэг. Австраличууд тонн кокс 300 доллар хүрч байсан 2010 оноо санан санан “уйлсаар” ажиллаж л байна.
Одоо Хятад. Тэдэнд хоёр том зам байгаа. Нэг нь далайн зам. Австрали гэсэн үг. Одоо Орос нэмэгдэж байна. Геополитикийн сөргөлдөөнөөс болоод энэ зам тийм ч их найдвартай биш. АНУ тэнд пуужин, цэрэг мэрэг байрлуулна энэ тэр гэдгийг санаж байгаа гэж найдана.
Хуурай зам буюу Монгол. Энэ Улс бол хамгийн тэнэг нь, бүр усан тэнэг нь…
Нүүрс зарсан мөнгөнөөс чи 21 мянган төгрөг авч “идсэн” чинь худлаа юу гэж “төр засаг” өөдөөс хэлэх л байх. Тэгвэл ч харин жинхэнэ “идсэн уусан” тооцоо надад байгаа…
Хоёр хөршид
Дөнгөж өчигдөр 12 дугаар сарын 5-нд Орос-Хятадын эрчим хүчний 9 дэх уулзалт яриа болов. Хоёр нийслэлд ээлжилж болдог юм. Энд эрчим хүчний хамтын ажиллагааны үндсэн чиглэлээ тохирчээ.
“Энергодиалог Россия-Китай-9”-ийг ОХУ-ын Засгийн Газрын орлогч дарга Аркадий Дворкович, Хятадын Төрийн Зөвлөлийн орлогч дарга Ван Цишань нар удирдан явуулжээ.
ОХУ-ын Эрчим Хүчний сайд Александр Новак уулзалтад оролцож, хоёр орны эрчим хүчний салбарт ойрын жилүүдийн хамтын ажиллагааны шинж чанарыг тодорхойлсон хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зуржээ.
Оросын Эрчим Хүчний яам, Хятадын Төрийн Эрчим Хүчний Удирдах Газар “Эрчим хүчний зах зээл дэх конъюнктурыг үнэлэх асуудлаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэх Меморандум” баталжээ. Энэ баримт бичигт Хятадад нийлүүлэх эрчим хүчний хэмжээг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг тусгасан байна. Тухайлбал, одоо нийлүүлж байгаа 2,6 млрд кВт/цаг цахилгаан эрчим хүчийг 2014 онд 4,5 млрд кВт/цаг болгох аж. Үүнийхээ үнийг хүртэл тохирсон байна.
Үүнээс гадна нүүрсний салбар хамтын ажиллагаа хөгжүүлэх Орос-Хятадын Замын Картыг баталжээ. Энэхүү замын карт нь оросын нүүрсийг хятадын зах зээлд нийлүүлэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө юм. Хятадын зах зээлд нийлүүлэх нүүрний хэмжээ 2012 оны дүнгээр 18 сая тонн болох юм.
Хэрэв би эндүүрээгүй бол Оросын нүүрсийг Хятад жилд авах лимит байсан санагдана. Одоо тэр нь алга болж байна гэж би ойлгов.
Тэгээд цааш нь нефть, хийн салбарт ажиллах чиглэл, маршрут, хэмжээ, үнэ зэргээ тохирчээ. Тэгээд бие биенээ стратегийн хамтрагч гэж нэрлэжээ. Нээрээ тийм юм чинь.
Улс гүрэн гэдэг чинь ингэж ажилладаг гэж би ойлгодог юм ш дээ. Манайхтай адилхан үзэгдсэн харагдсан болгоноо “гуравдахь хөрш” гээд давхиад байдаггүй л байх.
Уг нь аятайхан байсан бол “дунд нь хавчуулагдчихгүй” юу. Айл ч гэсэн хөршүүдээ хараагаад олигтой юм болдоггүй л санагдана…
За ийм л байна. Заримдаа би боддог юм. Яагаад гэвэл төр нь ч, ард түмэн нь ч гадаадын бонд хэмээх өрийн бичгээ хуваах гээд “жаргах цэнгэх” гэж байхад нь сайн дураараа монголын “коксын манаач” болчихоод ганцаараа шахам орилоод байгаа би бараг солиотой байх…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 12 дугаар сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

14 Responses to МОНГОЛЫГ ТОЙРСОН НҮҮРС

  1. Ganaa.D says:

    Цаг хугцаа яваад л байдаг боломжууд орхигдоод л байдаг тун таагүй байна даа.

  2. bold says:

    12 sariin 21nd delhii deer yu bolno gej ta boddog ve

  3. Ганаа says:

    12 дугаар сарын 21-нд би Эрдэнэтэд очиж хийх ажилгүй чам шиг тэнэгийн хонгийг суран бүсээр улаан нялга болтол балбана. Гэрийг чинь би мэднэ. Нуугдаж чадвал аз чинь. Ийм л юм болно.

  4. Aldaraa says:

    Орос Хятадын нүүрсэнд Монголыг оролцуулах сонирхол нь явж явж Тувагийн Элээтэд уулзах бололтой Манайх л хөндлөн төмөр зам тавих сонирхолтой болохоос тэр 2 босоо ТЗ-ыг Эрдэнэтээс Тува руу татах сонирхлоо илт илэрхийлдэг Энд Канад Австралиуд идэвхтэй сонирхоод байгаад учир нь 2 хөрш энэ ТЗ-д хөрөнгөө гаргах бэлэн Хойд Монголын Төмөр замын холбоо гэж нэг тийм сонирхолын юм байна Гэтэл манайхан хөндлөн ТЗ-аа нэг бол өөрсдөө дангаараа эсвэл нэлээн бужигнаанд зардал ихтэй босгох байх. Могойн гол, Овоотод манай томчууд өөрийн компаниа Орос хятадын сонирхолтой давхцуулах гэж оролдож байгаа. MCS-н Энх-амгалан зүгээр нэг Хөвсгөлөөс үнэ хаяж өрсөлдөж гараагүй MCS бас зүгээр АН-д сонгуулийн хандив өгөөгүй Бүх юмны зангилаа удахгүй тайлагдана

  5. Adonis says:

    America, Europe-iin holboo, Ih britaniin negdsen uls ( canada, australia) zereg ulsuud ni Oros- Hytad gesen huchniig sulruuldaggui ymaa gehed huchnii tentsvertei baidliig bii bolgoj chadahgui bna… Hytad gehed baraa buteegdehuuneeree Europe, America-chuudiig sohruulj, tuhain uls ajilguichuudeeree yu hiilgehee medehgui bna…Oros gehed baigaliin hii, neftiin nootsooroo gants manai Mongoliig daramtlah bish Europe-chuudiig surduulj, ene huiten ovol syria-iin asuudlaas bolj krantaa haaj ch magadgui bdaltai bna…ene hoyor negdmel huchiig gadna talaas ni sulruulah bodlogo olon jil hiisen ch todiilon ur dun ogoogui harin dotor talaas ni sulruulah bodlogo hiivel emzeg tseg bga ym…hytadad gehed shinjaan uigar, ovor mongol, tuvd zereg tseguud. Orosod Buriadiin avtonomit, Halimag, Tuva geed undserheg uzel gal shig asahaar tseguud bga…iim sul taltaigaa medehiin deedeer medeh 2 horsh maani yu bolloo gej manai ulsiig koksiin asuudald oruulah ym be.. Gol ni hytaduud nuurs avahgui bj chadah ch gesen zesgui bj chadahgui tiim bolohoor OT olboroltoo ehluulvel manai uls EZ-iin hymralaasaa hurdan garah bh…ydaj bhad Elbegee NATO gej guigeed, Europiin ayulgui bdal hamtiin holboond negdej orsnoor 2 horshiinhoo omno unen nuur tsaraigaa shuud haruullaa…1.5 terbumiin bond gargahad zahialga ni 10 dahin ih bna gedeg bol bideniig sanhuugeer demjih sonirhol baruuniihand bna gesen ug…horongo oruulagchid hytad oros hoyriig davaad uls toriin togtvorgui orond zeel ogoh sonirholtoi bna gedeg tsaanaa bodoh l asuudal…hervee bidnii husdegiig baruuniihan husej bga bol ter zeeliig ni huuchin zovlolt holboot ulsaas avch bsan shig zorigtoi avah heregtei

  6. Ганаа says:

    Авч болно л доо. Гэхдээ ямар ч төлөвлөгөө, төсөлгүй авах л утгагүй. Зөвлөлтийн үед ядахдаа төлөвлөгөө байсан юм. Тэр чинь хаа байна ? Одоо л “хувааж” байна ш дээ. Чи үзүүл л дээ, чаддаг юм бол. Сануулж хэлсээр байтал 4-8 жилийн дараа “Таны зөв байж” гэх чинь утгагүй, Адонис аа. Чи их мөнгө сонсоод хөөрдөг тэнэгийн нэг л байна…

  7. Adonis says:

    Za ydaj tolovlogoo bol hiichehej chadah blgui dee…tosol, TEZU zeregee ypon, australia, canada-iin meregjiltenguudeer hiilgej bolno shd…manaihan ymar naidvartai bish…mungu l unagana…tegeed ch chadahgui bh…ehelj munguu avdag ni bol buruu l daa….gehdee ymar ch tosol tolovlogoogui bhad mungu bosgood bna gedeg sonirholtoi sanagdaad bga ym…uul uurhain baylagt ni bolson gevel bi lav itgehgui

  8. Zorigoo says:

    Uuchlaarai! Ganaa ah aa! Omno ni manaih tiim yumand tegj hereglene gedeg tolovlogoogoo oorsdoo hiij chaddag baisan gedegt bi ergelzdeg. Chaddag meregjiltnuud manaid baisan bolovch manaihnaar hiilgelgui orosuud oorsdoo hiij ogood oorsdoo zeelee ogdog baisan gej boddog. Tiimees setgeltei undesleltei zeel baigaagui. Zarlaga ni het urelgen baisan baih. Tegeed ch ihenh ni manaid ontsiin hereggui manaid tohiromjgui zuild zartsuulagdaj baisan gej bi boddog yum. Odoo ene zeeliig harin yaj zartsuulah yum bol doo. Ydaj 20 %-iig ni ideed 80%-iig ni eh ornoo hogjuulhed zartsuulaasai gej zalbirah yum daa.

  9. Ганаа says:

    Яахын аргагүй л олон хот тосгон, үйлдвэр завод, үй олон орон сууц, сангийн аж ахуй барьсан л юм даа. Бүгдээрээ малчин байсныг олон салбарын мэргэжилтэн болгосон юм. Одоо л буцаад мал болж байх шиг…

    • Zorigoo says:

      Harin tiim ee! Medeejiin ter ueiin bidnii aav eej ovoo emeegiin ue yamar hodolmorch unench baisan yum be dee gej boddog. Suuldee ter ueiin negdel, sangiin aj ahui, uildver zavoduud ashigtai ajillaj chadaj baisan bolov uu gedegt l bi harin ergelzeed baidagiim l daa. Bi hodoo sumiin tovd osson. Odoo bodhod mon ch urelgen huiten setgeleer handah handlaga havtgairchihsan baisan shuu. /Minii ene meddeg ue 80-aad ond hamaarna/ Lav ene ued ashig baihgui. Jil bolgon nemelt tataas ulsaas avdag baisan bolov uu gej boddog. Suuld Number one -iin ooroo tsairuulsan gej yaridag ter oriin golloh heseg ene ued l hurimtlagdsan bolov uu.

  10. Zorigoo says:

    Ta deer togsgoson shig soliotoi gej boddog humuus baij boloh yum. Gehdee l medeelliin ene erin zuund gadaad dotoodiin site-uud deerhi zambaraagui olon medeellees heregteig ni olood, mergejliin zov sistemtei analiz hiigeed mani meted uneniig oilguulh iim hun baigaa ni ard tumen gegdeh bidend heregtei yum l daa. Hun helehees naash tsaas chichihees naash …. gegcheer tor zasgiin saihan garuud bolon bid nar ch gesen zov zuitei oilgolt avch baihgui bol nogoo Mao-iin helsneer ene tsagaan tsaasan deer chini ene heden erh tushaaltnuud durtaigaa ereecheed duusgah baih l daa. Bayarlalaa tand!

  11. Д.Эрдэнэбат says:

    Монголыг тойрсон нүүрснээс Монголын нүүрсний тухай сонирхолтой сэдэв болов уу. Таны хэлсэнчлэн “дунд нь хавчуулагдчихгүй” гэдэг үг тань боломжийн санаа, тэр тал дээр хийх хүн нь хэн бэ, яаж вэ гэдэг нь асуудал. Нүүрс яахав, монгол хаашаа явж байгаа талаар таны бичсэн сэдвүүдээс уншлаа, бид яавал зөв зам дээр зогсох вэ гэсэн сэдвээр та өөрийн санаагаа илүү их бичвэл хэрэгтэй байх болов уу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: