МОНГОЛЫН ӨР НЭМЭГДЭХҮЙ

Манайхан өрийн бичиг гаргаад баярлаад хуваагаад жигтэйхэн. Одоо түрүүчийн чинь балай ажлын гор нь гарч өрөнд орж эхэлж байна. МАН, АН хоёр Монголыг ёстой алж байна. Энийгээ монголын ард түмнээс нууна гэвэл ёстой горьдсоны чинь гарз. Ингээд тэнэг ард түмэн минь “шинэ” бонд хуваахаасаа өмнө ямар өртэй болж байгаагаа мэдэж авцгаа…
Та бүхэн канадын Khan Resources гэж сонсоо л байлгүй. Тэр чинь Монголын Засгийн Газартай заргалдаад удаа дараагийнхаа заргыг авсаар л байна. Нэхэж байгаа мөнгө нь яг одоогийн байдлаар 326 сая доллар болж байгааг канадууд өчигдөр мэдээлэв. Энэ асуудлыг Олон улсын арбитражийн шүүх 2013 оны 11 дүгээр сард хэлэлцэж, 2014 оны эхний хагаст багтаан шийднэ гэж канадын энэ компани пресс-релиздээ дурдаж байна.
Манай Дорнод аймаг дахь ураны орд газрын хайгуул, ашиглалттай холбоотойгоор уг маргаан дэгдсэн юм. Канад компани “Монголын Засгийн Газрын зүгээс эрх зүйн эсрэг бодлого явуулсан” тухай 2011 оны 1 дүгээр сард олон улсын арбитражийн шүүхэд хандсан юм.
Энэ оны 7 дугаар сард Khan Resources шүүхийн эхний шатанд ялалт байгуулснаа зарлаж байсан юм. Харин дөнгөж сая энэ 12 дугаар сарын эхээр канадын тал арбитрийн шүүхэд нийт есөн боть янз бүрийн материал, түүний дотор бие даасан шинжээчдийн дүгнэлт шилжүүлсэн байна. Энэ дотор нь юу байгаа бол гэхээс үзээгүй ч гэсэн дотор муухай болж байгаа юм чинь.
Эхлээд канадууд 200 сая доллар нэхэж байсан юм. Одоо бол 326 сая болчихож. Энэ нь тэд ихээхэн итгэлтэй байгааг харуулж байна. Монголын ураны орд газраас хөөгдсөн 2009 оноос хойш хүү бодож байгаа юм гэнэ.
Khan Resources олон улсад ингэж манаргахаас гадна канадын шүүхэд оросын ураны холдинг “Атомредметзолото”-г (Росатомын бүтцийн АРМЗ гэдэг) өгсөн байна. Бас л монголын уран ордтой холбоотой асуудлаар.
Уг нь бол монголын ураны энэ ордыг хамтран ашиглахаар Khan Resources 58 хувь, АРМЗ 21 хувь бүхий хамтарсан үйлдвэр байгуулсан юм.
Тэгсэн чинь манай аваргууд оросуудтай нийлж байгаад орос монголын бас нэг хамтарсан үйлдвэр байгуулаад Khan Resources-ыг хөөчихөөд өмнө нь өгсөн бүх лицензээ хүчингүй болгоод хаяхгүй юу. Ингээд Khan Resources оросуудаас 300 сая доллар нэхэж байгаа юм байна. Орос ч яахав, том улс өгдөг л байгаа юм биз. Манайхан ч канад канад гэж мөн ч их далжигнасан даа. Тэдний нэг их гийгүүлсэн юмыг би л лав олж харахгүй байна. Алин байлаа ч гэсэн хамаг холион бантанг манай аваргууд хутгасан нь ямар ч эргэлзээгүй.
Одоо тэгээд манай энэ их өрийг яахийм, хэн хариуцахийм ?!
Энэ асуудлыг “мартуулчихаад” шинэ өрийн бичиг гаргаад балайраад байх чинь дэндүү шившигтэйгээс гадна дэндүү аюултай байна. Та нар энэ талаар таг дуугай болохыг чинь мэдэж л байна. Дуугай байгаад өр дардаг гэж л байхгүй. Өмнөхөө муулаад ч хэрэггүй.
Та нар бүгдээрээ нийлж иддэг бөгөөд идэж байгаа, бас бүгдээрээ нийлж балайруулдаг бөгөөд балайруулж байгаа. Та нар Монгол Улсыг хөнөөгчид мөн. Энэ бол хөдөлбөргүй үнэн. Гэхдээ энэ цаг чинь удахгүй. Энэ бол бас л хөдөлбөргүй үнэн.
Судлаач Х.Д.Ганхуяг
2012 оны 12 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to МОНГОЛЫН ӨР НЭМЭГДЭХҮЙ

  1. munkherdene says:

    ergen toiron bolj bgaa uil yabdluud minii durguig hurgej bgaa.bid chin yag unendee 2namiin dald boolchlold hovsduulsan yum shig uneheer ene chin yu bolj bna daa

  2. sanaa zowoltgui de bas neg xndesnii baatar garch ireed l ih uriig shiidechhene biz ymar suraagui bish

  3. Ганаа says:

    Юу нь далд байгаа юм. Харин ч “ил тод” төлөх ёстой. Он гараад олон улсын арбитражын шүүх Монголыг дуудна ш дээ. Би эндүүрээгүй бол энэ чинь бараг НҮБ-тэй энэ зэрэгцэх байгууллага…

  4. Anonymous says:

    Araggui l turiig buruu uls barij baigaagiin ilrel yum daa,ard tumen mini bid yaan adaa,malnuudiigaa songosoor l baih uu?Amidral muudah bur hunii mus chanar ulam l muudah yum.Erh bish saihan tsag ireh bailgaa daa,…

  5. Zorigoo says:

    Han resourse-iin huvid manaih unen teneg yum hiiseen. Bodvol Orosuudiin shahaand orson baih gej boddog. Medeej uranii huvid ayultai l baih. Gehdee tuhain ued mordogoj baisan huuliin daguu /muu huuli ch gesen/ nom yosoor ni lisence avaad ajlaa hiij baisan baruunii companiig utgaguigeer daramtlaad, argaa barahdaa nogooduul ni china companid zaraad 2 yas salah shiidver gargahaar ni /Odoo iimerhuu yumiig avah company ni russia, china-iin toriin omchit companiud l daa/ dalimduulaad buh license-iig ni huraaj aavaad l asuudal uussen gej hardag. Negent l muu ch bai tuhain ued huchin togoldor huuliin daguu ajlaa hiij baisan companiig daramtalj hoono gedeg bol olon ulsiin hureend baij bolomgui asuudal l daa. Yor ni manaihnii gargaj bui shiidver unen togtvorgui naidvargui yum daa. Ulsiin ner hund gej 1 yum baimaar yum. Hamgiin gol ni huulia saitar bodoj nyagtalj hihgui yum l daa. Odoo shineer gargah gej baigaa ashigt maltnaliin huuliin zagvariig uzsen. Bas l ih hetsuu huuli garah bololtoi yum bilee. Arga ch ugui baih daa. Tuhain salbariig medehgui huvaaj ideh sonirholtoi heden gar bolovsruulj baigaa hoino. Yamar ch utgagui zaaltuud mon ch ih bnalee.

  6. delgermaa says:

    buh um utaggui sanagdaad baidag bolloo…hagaral butral, odroos odort nemegdeh or, ardin namin darga nar , ardchilsan namin bossud ene ornoos tololcohgui shuu dee, ted uhsen neg baishingaar “naimaa” hiigeed zugtaad alga bolood ogch baina shuu dee

  7. Anonymous says:

    Бондыг юу гэж бодож байна?

  8. PATRIOT says:

    БААБАР БАТҮҮЛ НАР ЭНЭ БҮХ ТАРХИНЫ БАС ХОДООДНЫ ЯДУУРЛЫГ БИЙ БОЛГОХОД МАШ ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БИШ ГЭЖ ҮҮ. ХУВЬЧЛАЛААР ХУЛГАЙ ХИЙЖ УЛС ОРНОО ДАЛДУУР ХУДАЛДСАН БҮХ ХҮМҮҮС ОДОО УЛАЙРСАН ЛИБЕРАЛЧ ЛИБЕРАТАРЧ АРДЧИЛАГЧИД БОЛСОН БАЙГААГ БҮГД ХАРЖ БАЙГАА. ТЭД КОММУНИЗМЫГ ГУЙВУУЛАН ГҮТГЭЖ ХАРААЖ ЗҮХЭЖ ҮҮГЭЭР АЙЛГАЖ БАЙГААД ХАРИЙНХАНТАЙ НИЙЛЖ ТОНОН ДЭЭРЭМДСЭЭР БАЙГАА. УЛС ЭХ ОРНЫГ МИНЬ ЭМХ ЗАМБАРААГҮЙ БОЛГОХ БҮХ АРГА АЖИЛЛАГААГ ИХЭНХИ АРД ТҮМЭН ХАРСААР ХҮЛЦЭНГҮЙ ХҮЛЭЭН АВАХ НИЙГМИЙН УУР АМЬСГАЛЫГ ЭД НАР ХИЙЖ ИРСЭН БААБАР БАЯРХҮҮ БАТҮҮЛ НАР ОДОО МАТАРЫН НУЛИМС УНАГАЖ ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИАД АВ ГЭЖ ХАМГААС ЧАНГА ХАШГИРЧ БАЙГАА. ТЭДНИЙ ГАДНЫН ЗӨВЛӨХҮҮД БОЛ ОЛОН ОЛОН АРД ТҮМНҮҮДИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БООЛЧИЛЖ ИРСЭН МАШ НАРИЙН АРГАТАЙ АРДЧИЛСАН МЭХТЭЙ ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨТ БОЛГОСОН ДЭЭРЭМЧИД ШҮҮ. АМЕРИК ОВОГТОЙ АН МОНГОЛЫГ МӨНХИЙН ӨРӨНД ХИЙГЭЭД АРИЛААД ӨГНӨ. АРДЧИЛСАН СОНГУУЛЬ ОЛОН НАМТАЙ БҮХ ЮМНЫ ҮНЭЭ ЧӨЛӨӨТЭЙ ТАВЬЧИХВАЛ МОНГОЛ УЛС БУМБЫН ОРОН ШИГ БОЛЧИХНО ГЭСЭН ҮЛГЭРТ ИТГЭСЭЭР БАЙНА УУ. БАРУУНЫ ТЭР БҮХ ТАНСАГ ЗҮЙЛ ЧИНЬ ХООСОН ХӨӨС КОЛОНИЧЛОЛЫН ХУР ХӨРӨНГӨ НЬ ШҮҮ ДЭЭ. БИД ЧИНЬ АЗИЙН ХАМГИЙН ТУЙЛШРАМТГАЙ ХАМГИЙН ХАРАНХУЙ ТЭНЭГ УЛС ЮМ УУ ГЭЖ АРДЧИЛСАН МОНГОЛЧУУДААС АСУУМААР БАЙНА.

    • suvd says:

      PATRIOT says:БААБАР БАТҮҮЛ НАР ЭНЭ БҮХ ТАРХИНЫ БАС ХОДООДНЫ ЯДУУРЛЫГ БИЙ БОЛГОХОД МАШ ИХ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БИШ ГЭЖ ҮҮ. eniig bichsen hun teneg bhaa

  9. Зочин says:

    Төгсгөлийн өгүүлбэр чинь сонирхолтой санагдлаа. Тэдний цаг удахгүй гэнэ… Гэвч яаж??

    • Ганаа says:

      Чи тун их сониуч хүн юм. Дэлхий сөнөөгүй юм чинь одоо Танд эрхбиш хийх ажил гарна биз дээ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: