АЛТАЙН ХҮН ГЕНОМ

Дэлхийд алдартай шинжлэх ухааны хоёрхон сэтгүүл байх. Нэг нь Science, нөгөө нь Nature. Тэд тухайн жилийн шинжлэх ухааны салбарт гарсан тэргүүний ололт амжилтыг гаргадаг заншилтай. Science сэтгүүлийн гаргасан 2012 оны жагсаалтад манай Монголтой онц их хамаарал бүхий нэгэн нээлт оржээ. Энэ бол Денисовын агуйн хүн буюу Алтайн хүний олдвор юм.
Би өнгөрсөн жил “Алтайн хүн” өгүүлэл бичиж байсныг олон хүн санаж байгаа байх. Уг нь шинжлэх ухааны нээлтийг тэр дор нь монголчууддаа мэдээлэх гэсэн биш би цөөнгүй хүнд шоолуулсан. Иймээс тэнэг мулгуу бол миний блог руу битгий шагайж байгаарай гэдгийг онцлон анхааруулж байна…
Алдарт Сванте Паабо неандертальчууд бол яг бидний өвөг дээдэс биш, харин хүн төрөлхтний мөхсөн салаа гэж анх мэдэгдсэн юм. Алтайн хүн буюу “денисовын хүн” хүний бас нэг мөхсөн салаа буюу өвөг дээдэс байж болох юм. Энэ ажлыг Лейпцигийн палеогенетикийн ажлын баг Маттиас Мейерын удирдагаар хийж гүйцэтгэжээ. Тэдний мэдэлд денисовын агуйгаас олсон хоёр араа (шүд), нэг чигчий хурууны тасархай байсан юм.
Эрдэмтэд энэ эрхтний “эзний” геномыг олох гэж олон давталтат (31 хүртэл удаа) сканнерын арга зүй боловсруулж, ийм өчүүхэн материалаас одоо амьдарч байгаа хүнийх шиг бүрэн хэмжээний геном гарган авч чадсан байна.
finger-CT-120830
Макс Планкийн Хувьслын Антропологийн Институтийн гаргасан Денисовын хүний хурууны тасархайны компьютер томограф/Livescience.com
Science сэтгүүл ийн мэдээлэв. Энэ зургийг миний хувьд яаж ч харсан хүний хуруу гэж төсөөлөх юм алга. Харин энэ нээлт бол шинжлэх ухааны их том зүйл гэдгийг мэдэж байна.
Монгол Алтайд хүний үүслийн нэг салаа байна гэдэг бол хэвшиж тогтсон ойлголтыг бүхэлд нь эвдэж буй хэрэг юм. Манай Алтай хийгээд Монгол нутаг хүн, сонгодог мал аж ахуй, анхны нүүдлийн иргэншил хамтдаа үүссэн газар ч байж магадгүй. Аргал янгир, хулан тахь, хавтгай, нохой гээд гаршуулах амьтад энд одоо ч гэсэн байгаа бус уу ???
Бид ийм таамаглал дэвшүүлж болохгүй юу ?! Батлахад тийм их хүнд байна уу ?!
Д.Х.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

21 Responses to АЛТАЙН ХҮН ГЕНОМ

  1. Naranbat says:

    Odoo ene ni buren batlagdval manaihanii tsus ni huuruh ym negeer nemegdeh ni dee
    Zarim ni bi medej bsan ym geed l …

  2. ganaa says:

    Та бүхэнд Шинэ оны мэнд хүргэж, аль нэгэн салбарт үүнээс чухал нээлт гаргахыг Монголчуудаасаа хүсэе.

  3. Anonymous says:

    ЁСТОЙ БИД ЯЛАВААС АСУУЯ ГЭЖ

  4. Anonymous says:

    Shine onii mend hurgie tand!!! Tanii niitleluudiig bainga unshdag shu.
    Tand neg huselt tavij bolohu? oiriin ued yarigdad bga ‘fiscal cliff’-n tuhai tailbarlad uguuch bas ene ni mongoliin ediin zasagd yamar neg nuluu uzuulehu?

    • Ганаа says:

      Наана чинь энийг хэлээд өгөх хүнгүй бол чи Японд сурах хэрэг юу байна. Нэрээ нуугаад сэдвээс хазайгаад “юм” сурах их хэцүү ш дээ…

    • anxaa says:

      youtube orool fiscall cliff gechiheech

  5. Б.Хүрэлтогоо says:

    Энэ өдрийн амар, амгаланг айлдая. “Алтай хийгээд, Монгол нутаг нь анхны амь үүссэн, өлгий нутаг, соёл түүхийн их эртний уг шагтай” болох тухай өвөг дээдсийн үлгэр туульд давтагдадаг нь “Домог хэмээх” сэтгэлгээнээс хальсан, их л чанадын хэл, соёл, байж мэдэх нь хүн төрлөхтөний түүх соёлын үнэт зүйлсээр батлагдах нь үгүйсгэгдэхгүй… гэх зөн, гэгээрэл байдаг. Энэ нь олон монгол хүний геннд \зурвас гэрэл\ төдий төсөөлөл үүсгэдэг нь таамаг ч биш байж мэдэх нь мухар сохор сүжгээс ангид байж болох л.
    ..

    • Ганаа says:

      Битгий балайрах гээд байгаарай. Аятайхан л байж үзээрэй. Санууллаа шүү. Үүнийг зөвхөн шинжлэх ухаан, бас асар их мэдлэг, бас сэтгэл зүтгэл, хөдөлмөр зүтгэлээр тайлж болно. Би л лав “ажил хийдэг бөө” мэдэхгүй, санахгүй байна. Зүгээр суухад өөрөө хүрээд ирдэг “ид шид” гэж байхгүй…

  6. Б.Хүрэлтогоо says:

    Танд улам их амжилт, зөн гэгээрлийг хүсэе…

  7. Ulambayar says:

    Ганаа ахаа байдымаа байдын 😀

  8. Б.Хүрэлтогоо says:

    Баярлалаа… Гэх дээ! Уучлаарай… Үүнд занаж, уурлах шалтгаан байна гэж үү…

  9. Хосбаяр says:

    Эртний бүдүүлэг хэмээн бид нэрлэх тэр үед мал амьтаныг алж биш өсгөж үржүүлж ашиг шимийг нь хүртэнэ гэдэг хичнээн их гэгээрэл байсныг үнэхээр гайхан биширдэг. Мах болвоос устгаж бий болдог хүнс, сүү цагаа болвоос өсгөн тэтгэж бий болдог хүнс. Ийм их гэгээрэл ухааралд хүрсэн өвөг дээдсээ бүдүүлэг харанхуй үеийнхэн гэх нь үнэхээр мунхаг хэрэг. Одоогийн бидэнд ийм гэгээрэл ухаарал өчүүхэн байгаа билүү???

  10. enkhee says:

    Дэлхийд алдартай шинжлэх ухааны хоёрхон сэтгүүл байх. Нэг нь Science, нөгөө нь Nature. ene uguulber chin bol hudlaa shu ene 2-oos uur CELL, REV MOD PHYS geed aldartai setguuluud bii bii zugeer sonirhuulahad mongoloos oldosn 2000 jiliin umnuh oldboroos azi bolon evrop hunii genom harin korean hoigoos oldsonoos ni zubhun azi hunii genom ilersen ene bas l boduushtai sudalgaa baina lee

    • Ганаа says:

      Та ийм олон сэтгүүл мэддэг юм бол өөрийн хийсэн орчуулгыг над руу явуулна уу. Нэг ч байсан, бүр товчлол ч байсан хамаагүй. Ингэвэл Таныг олон түмэндээ тус хүргэж байна гэж би хүндлэх болно. Үүнээс өөрөөр бол асуудал дэндүү ойлгомжтой гэж бодож байна.

    • bilgee says:

      Ганаа ах хүлээн зөвшөөрөгдсөн болохоор нь тэгж хэлж байгаа байх… мэдээж шар бор олон сэтгүүл байж л байгаа
      Nat Geo суваг дээр бүүр баримтат кино гарч байсан болохоор Алтайн хүний тухай сэдэв нь сонирхолтой сэдэв байгаа юмдаа.

  11. Anonymous says:

    bi orchuulga hiideggui zugeer l unshdag husbel tanid unshdag eh surbalj-iinhaa hayagiig bol yabuulj bolno harin ter tobchlol gedgiig chin yostoi hiimeer ed daan ch suraagui uurtuu haramsaad l suuj bna gehdee end tendhiin elii balai yum hamj bicheed bailgui dan shinjleh uhaanii uudnees eh surbalj-aa tabij baigaad yum bichdeg uchraas taniig unshdag demjdeg shuu amjilt husie

  12. Anonymous says:

    Mon deerh nuhurtei sanal niilev.

  13. Sara says:

    Сайн байна уу Та,
    энэ онд ийм судалгаа эхлэх байх
    Мэндчилсэн

  14. odbadrakh says:

    1986-7 onoos Baabariin bichlegiig il dald unshij Mongold bas neg ch gesen choleetei setgedeg, setgesnee busdad hurgej chaddag hun baidag ni yamar az ve gej bodoj irsen, odoo ch tuuniig unshij hundelj baina. Gehdee manai Baabar medehgui zuil ruugee haltirdag gem bii, suuliin ued company mayagaar ajillaj dooroo olon tuslahtai bolsniih baih.

    Sudlaach Gankhuyag-n niitleluudiig zuvhen suuliin ued l unshij ehleed baina. Delhiin shinjleh uhaan, niigem, ediin zasgiin hamgiin shine medeelliig eldeveer guivuulj, uyangiin halil oruulahgui saihan boditoor tailbarladag yum baina. Ene bol niigemdee hurgej baigaa ikh tom tus yumaa.

    Baabar Gankhuyag hoer sarcasm, satire geed manaihnii bichij hevsheegui helbert olniig dasgaj baigaad ni bayarladag. Manaihan tednii bichseniig unshaad uchirgui gomdood, icheed, esvel setgeleer unaad baihaa bolij chuham yu geh geed baigaag ni oilgohiig hicheedeg boljee.

    Nad shig olon erdemten gadaad dotoodgui amidarch baigaa ch ingej bichdeg ni tun tsoohon doo. Tiimees sudlaach Gankhuyagt talarhaj, bas amjilt husie.

    Kh. Odbadrakh

  15. Bogi says:

    Бид ийм таамаглал дэвшүүлж болохгүй юу ?! Батлахад тийм их хүнд байна уу ?! Devshyyleh shig amarhan zyil yu baihav, barag devshyyltsiim bishyy? harin hynd bish yum bol yaagaad batlahgyi baigaa yum be?

    • Ганаа says:

      Батлахын тулд олон жилийн асар их хөдөлмөр ордог юм. Дунд сургуульд самбар дээр Пифагорын теорем баталж байгаа 45 минут биш л дээ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: