АЗ ЖАРГАЛ

Английн New Economics Foundation (NEF) дөрвөн жилд нэг удаа Олон улсын аз жаргалын индексийг тооцож гаргадаг юм. Аль 2006 оноос эхлэн Happy Planet Index гэдэг энэ сонирхолтой үзүүлэлтийг гаргадаг болсон юм. Яагаад сонин гэхээр хүн гээч амьтан их мөнгөтэй бол сайн сайхан, аз жаргалтай байдаг гэсэн төсөөллийг энэ судалгаа цаг ямагт няцааж ирсэнд оршино.
Аз жаргалын индекс шиг амархан юм байхгүй. Амьдралдаа хэр сэтгэл хангалуун, удаа нь хэр урт наслана гэж бодож байгаа, хамгийн сүүлд экологийн үр дагавар буюу хүний байгальд нөлөөлөх нөлөө гэсэн 3-хан үзүүлэлтээр хэмжээд оноогоор гаргаад ирдэг юм. Ухаандаа аль ч тивийн ямар ч хүн аз жаргалтай эсэхээ мэдэхгүй байна гэж ёстой байхгүй.
Ингээд анх 2006 онд анх удаа аз жаргалын индекс бодоод гаргаад ирсэн чинь ёстой сүйд болов. Энэ дэлхийн хамгийн аз жаргалтай улс нь Номхон далайд байдаг бараг хэн ч мэдэхгүй Вануатау гэдэг улс байх нь тэр. Нөгөө их мөнгө нь багтаж ядсан Европ, Америкийн томчууд байдаггүй дээ. Тэд жигтэйхэн их уурласан юм. Өмнө нь өч төчнөөн ухаантан хэдэн зуун жил хэлээд үглээд байхад үнэмшихгүй явсан хэрэг шүү дээ. Энэ цагаас хойш аз жаргалын төсөөлөл эрс өөрчлөгдсөн юм.
Хүн ч бай, улс гүрэн ч бай ядуу мөнгөгүй байлаа ч аз жаргалтай байж болдог л байхгүй юу.
Ингээд Happy Planet Index 2012-ыг танилцуулж байна. Энэ жилийн судалгаанд нийт 151 улс орныг хамруулсан байна лээ. Энэ жилийн хамгийн аз жаргалтай улсаар Коста-Рика шалгарчээ.
Түүнийг удаалаад Вьетнам, Колумби, Белиз, Сальвадор, Ямайк, Панам, Никарагуа, Венесуэл, Гватемал, Бангладеш, Куба, Гондурас, Индонез, Израиль тус тус орж байна. Эд нар хамгийн аз жаргалтай улсууд юм.
Харин хамгийн аз жаргалгүй улсууд гэвэл энэхүү 151 улсын жагсаалтын сүүлийг мушгисан Бахрейн, Мали, Төв-Африк, Катар, Чад, Ботсван болж байна.
Манай Монгол 145 буюу сүүлээсээ 7 дугаарт явж байна лээ. Тэхээр хамгийн аз жаргалгүй улсын нэг болж таарч байна.
Энэ ч бас болоогүй. 2006 онд Happy Planet Index-ийг анх хэмжихэд манайх “аз жаргалаараа” 56 дугаар байранд байсан, 2009 онд хэмжихэд 106 дугаар байранд байсан. Одоо 145.
Би л бол өдөр болгон хэрэлдэж зодолддог баян айл байснаас аяга хоолоо инээд наргиан, баяр хөөртэй хувааж иддэг ядуу айл байхыг илүүд үзнэ.
Эндээс найр наадам, идэж уух, өмсөж зүүх бол аз жаргал мөн гэсэн дүгнэлт мэдээж гарахгүй. Манай энэ их найр наадам, наргиан цэнгээн нэг л худал хуурмаг юм шиг ээ. Бид өөрсдийгөө хуураад байгаа юм биш биз.
Манайхан мангасын өгсөн мөнгөөр наргиж цэнгээд байх шиг. Уг нь үлгэр домогт ч гэсэн эхлээд мангасаа дарчихаад дараа нь найрладаг биз дээ…
Х.Д. Ганхуяг.
2013 оны 1 дүгээр сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to АЗ ЖАРГАЛ

  1. bat says:

    🙂

  2. Batkhuyag says:

    Танд би талархах юм. Би таны мэдээллээс ихээхэн шинэ санааг олж авдгаас гадна шавь нартаа ч хэлэх үгэндээ хүч нэмж таны сайтыг үзэхийг зөвлөдөг. Би ч тун бага уншдаг хүмүүсийн нэг.
    Манай Монголчууд дэндүү нэрэлхүү, тансаг дүр үзүүлэх дуртай хүмүүс л дээ. “Нэрэлхээд нэрээ идэхгүй” гэдэг үг байдаг. Нэрэлхэхийн оронд нэр төрөө эрхэмлэдэг ухаантай болмоор. Боловсролынхон маань ер нь хүүхдүүдээ хааш нь хөтөлж байгаагаа ойлгодог болов уу?

  3. Anonymous says:

    Bi Ganaa axiin esseeg unshix durtai. gexdee ene xunii bicheed baigaa, tuunii caana n setgej uxaaruulax geed baigaad uuriiguu xurgexiin tuld unshdag um. ter xemjeegeeree shanalax n daanch xecuu um. bayarlalaa Ganaa ax, shine onii mend xurgii. Eruul enxiig xusii

  4. Б.Хүрэлтогоо says:

    Баярлалаа. Та бас нэг ээлжит аз жаргалыг баталгаажуулж байна. Жинхэнэ аз жаргалын тухай ойлголт манай уламжлалд байсан юм шүү… Таны сайт гэхэд миний хамгийн том аз жаргал. Уншдаг бусад хүмүүсийн хувьд ч тийм гэдэгт би итгэж байна. Яагаад гэхээр сэтгэл зүрхнийхээ тэр аз жаргалыг мэдрэгсэд энд зочилдог болохоор өөрсдөө мэдэж байгаа… Та бусдад аз жаргал, ухаарал өгч байж, амар амаглан, сэтгэл тайван байгаасай… Битгий бухимдаарай… Аз жаргалыг та бусдаас илүү мэдрэх болоод л ард түмнээ төөрөгдөл, мухардлагаас гаргах гэж хичээж байгаа шүү дээ… Таны энэ сонголт аз жаргал. Танд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг бэлэглэе…

  5. enkhjargal says:

    TIIM SHUU, BI L LAV TANII HELEED BGAA AYGA HOOLOO INEED NARGIANTAI HUVAAJ IDDEG GER BULIIN EZEN… TAND BAYARLALAA

  6. яг тийм бүрэн хүлээн зөвшөөрч байна

  7. Болд says:

    Аз жаргалын индекс нь сүүл мушгиж бхад, зовлон шаналал, зутрал хоосорлын индексээрээ бараг нэгд яваа байх шүү. Энэ бол инээдэм бус ханиад ханиаднаас илүү хатгаа гэмээр юм даа.

  8. Amgaa says:

    Sanal niilj bna. Ene site-iig unshdag bolsnoor aliwaa zvlsiig uur untsguus xarax medleg uxaan xairlasan Ganaa ax tand bayarlalaa. Odoo bolj bgaa sar shineeree mongolchuud vvniig unshij bas oilgoosoi gj xvsej bna. tiimees uuriinxuu contacts-d bgaa xvmvvst ene bichlegiig yawuulj bna. Sar shinedee Mongolchuudaa bvgdeeree xunjliinxuu xireer xuluu jiij temdeglie.

  9. Зочин says:

    Ёстой үнэн.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: