ХЯТАД ШИНЭ СИСТЕМД ШИЛЖИВ

Фьючерс гэдэг бол суурь активыг худалдах биржийн стандарт хугацаатай санхүүгийн хэрэгсэл юм. Энд худалдагч худалдан авагч нар зөвхөн үнийн түвшин, нийлүүлэх хугацаа хоёрыг л тохирох бөгөөд тоо хэмжээ, чанар, боодол зэрэг бусад параметрүүдийг биржийн гэрээгээр урьдчилан тохирсон байдаг. Хоёр тал биржийн өмнө фьючерс биелэх хүртэл хариуцлага хүлээнэ. Монголоор хэлбэл биржийн төвлөрсөн, алсыг харсан, удаан хугацааны, урьдчилсан гэрээний систем юм. Хятад коксждог нүүрсний зах зээлээ ийм систем рүү оруулж байна даа.
Хэдхэн өдрийн өмнө Хятадад “Коксждог нүүрсний фьючерсийн форум” болов. Энэ форум дээр Хятадын Нүүрсний аж үйлдвэрийн Төлөвлөлт, төслийн Инситутийн дэд ерөнхийлөгч бөгөөд ерөнхий инженер Ли Жуйфэн: “Хятадын коксждог нүүрсний нөөц харьцангүй бага юм, гэтэл эрэлт тасралгүй өссөөр байна. Иймээс бид ирээдүйд коксждог нүүрсийг их хэмжээгээр импортлох хэрэгтэй. Гэхдээ энэ нь нүүрс дахин боловсруулах олон заводын үйлдвэрлэлд хямрал дагуулах нь гарцаагүй. Тэхээр коксждог нүүрсний фьючерсийн систем нь орлогоо хадгалах, эрсдлээс сэргийлэхэд тус болох нь ямар ч эргэлзээгүй” гэж мэдэгдэв.
Харин Хятадын Нүүрсний зах зээлийн Сүлжээний Ерөнхий захирлын орлогч Ли Сюгэн: Хятадын коксждог нүүрсний аж үйлдвэрийн ерөнхий байдал сүүлийн жилүүдэд өөдрөг биш байна. Металллургийн үйлдвэрлэлийн эрэлт буурснаас коксждог нүүрсний үнэ даган буурсан. Хэрэв ирээдүй рүү харвал кокс-химийн аж үйлдвэрт тодорхойгүй зүйл олон байна. Харин фьючерс бол үр ашгийг нэмэгдүүлнэ” гэжээ.
Ингээд Хятадууд их алсыг харсан удаан хугацааны системд шилжиж байна даа. Харин манай төр засаг юу хийж байгааг бурхан, чөтгөр, судлаач гурав л мэддэг юм.
Гэтэл судлаач нь Монголын тухай юм хэлэх гэхээр эрх баригчдийн уяаны ноход түүн рүү бөөн бөөнөөрөө боорлон дайрдаг юм. Харин мөнгө горьдсон тэнэг мулгуу ард түмэн нь судлаачийн бариулж идүүлэхийг зүгээр л хараад сууж байдаг юм.
Ийм болохоор судлаач нь одоогоор Монголын төр засаг нь ч мэдээгүй байгаа гадаадын болон Хятадын мэдээллийг дамжуулж хэн нэгэнд хэрэг болно гэж горьдож суудаг юм.
Яагаад гэвэл эх орон, тэнэг мулгуу ард түмэндээ хайртай учраас…

Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 04.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ХЯТАД ШИНЭ СИСТЕМД ШИЛЖИВ

  1. Б.Хүрэлтогоо says:

    Баярлалаа… Бүх юм сайхан болноо… Тэр сайхан руу замчиллах санаа тань хичнээн үнэн зөв байсныг, гэм хохирлоороо бид ухаарч, ойлгож байна… Одоо нэг жаахан тэсэхэд л энэ зөв санаа цэцэглэн, ангаж гандсан оюуны цөлжсөн цэцэрлэгт анхны үрс соёолох болно. Энэ бол “ард түмнийхээ турсан тархины, голомтонд аргал, хомоол, энэ тэрийг уугуулах гэж хэцүү бэрхийг сөрсөн, эх орон ч судлаачийн уйггүй хөдөлмөр, хэнээс ч цалин мөнгө, алдар шагнал горьдоогүй, уужим тэнүүн сэтгэлийн тэвчээр зориг, итгэл найдлаг, хайрын үр, ямар үр болж ургахын баталгаа байх болно… Танд амжилт хүсэе…

  2. Aldaraa says:

    Арай л бид мэдэхгүй зүйлийг мэдээд хэлдэг судлаачаа барьж идүүлэхдээ тулаагүй Тэгтэл сонсох чих, харах мэлмий минь хэн болж явахын бэ Энэ систем болохгүй байна гэдгээ бид мэдэрч байна

  3. Anonymous says:

    Судлаач Танд баярлалаа.Амжилт хүсэе

  4. Anonymous says:

    namaig toogood ogooch l gej ih hashgardag hun yum daa, ta

    • Ганаа says:

      Яалаа гэж. Яг одоо харвал миний блогийн уншигчдын тоо 654.200 байгаа. Энэ бол Монголын хамгийн дээд үзүүлэлт. Ийм блог хөтөлдөг бол олон хүнтэй Хятадад ч гэсэн баярлана. Чи намайг гутааж яагаад ч чадахгүй…

    • Болд says:

      өөрийн чинь өрөвдөм гашилсан тархинд л ийм бодол орж ирдэг бхоо, эсүүл хэн нэгний угаадас горьдсон гөлөг болж жон жон хэмээн бээжин хав царайлж бгаамуу? аль нь ч бсан үүгээр тэнэж өчүүхэн ээдсэн мэдлэгийнхээ царыг таниулах хэрэггүй дээ нуугдмал сүгээ.

  5. bi says:

    tand hair hurchihlee taniig ard tumen chini demjdeg shuu de uyanii nohodoos busad ni

  6. Болд says:

    Ийм сайхан сэтгэл зүтгэл гаргаж, биднийхээ оюун мэдлэгийг тэлж, хариу нэхэхгүйгээр түмэн олондоо тусалдаг тандаа баярлаад баршгүй дээ, АМЖИЛТ.

  7. Ганболд says:

    Манайхан Оросоос бензинээ авахдаа энэ системд шилжмээр байгаан.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: