ИНГЭХЭД АМЬД УУ…

Саяхан буюу 2013 оны 1 дүгээр сарын 5-нд хоёр намын сайтыг үзэв. МАН нь nam.mn, АН нь demparty.mn хаягтай юм.
АН-ын сайт мэдээллийн харагдах байдлын хувьд хамаагүй дээр юм. Ядахдаа УИХ-ын зарим гишүүдийнхээ facebook, twitter хуудсуудыг холбочихоор чинь байнга “шинэ” харагдаж байгаа юм. Заль л байхгүй юу. Яг мэдээллийн чанар бол авах юм байхгүй л дээ.
Энд би үлэмж хоцрогдож арчаагаа алдсан МАН-ын мэдээллийн системийг ярих гэсэн юм.

МАН-ын сайт МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн “Орон нутгийн сонгуулийг хааж хэлсэн үг”-ээр эхэлж байна. Дараа нь Д. Сарангэрэл, Ё.Отгонбаяр нар хамгийн сүүлд 12 дугаар сарын 24-нд нэг нэг юм бичжээ. Ингээд шинэ жилдээд алга болсон нь ойлгомжтой. Тэгвэл Шинэ жил гарахад Монголын бүхэл бүтэн нам сайт дээрээ Шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж болох уу. Болмоор л санагдана. Гэтэл юу ч алга. Ер нь шинэ он гараад МАН-ын сайтад шинэ юм юу ч алга. Сүнс сүлд нь явчихаар л ингэдэг байх.
Хөгшүүд нь ч яахав өнгөрсөн улс, залуучууд нь яадаг юм бол гээд үзлээ. Тэдний хаяг нь namzh.mn. Дээрдэх юм алга. Хар залуугаараа хөгширнө гэж энийг л хэлдэг байх. Өнгөрсөн оны хамгийн сүүлийн мэдээ нь НАМЗХ-ын дэд даргаа сонгосон мэдээ байна. 12 дугаар сарын 26-нд хийсэн аж. Ингээд дарга нараа дагаад ёоолкдчихсон бололтой. Л. Оюун-Эрдэнэ даргын НАМЗХ-оо анх байгуулсан аль дивангалавын мэндчилгээнээс өөр юм алга. Эд чинь одоо залуу хүмүүс биз дээ ?!
Нам нь сонгуульд ялагдаад дарга нар нь мөнгө өгөхгүй байгаа бололтой юмаа. Залуус аа, ингэж хар залуугаараа “үхэж” үхээнц царайлж болдоггүй юм. Сайт ажиллуулахад мөнгө биш, сэтгэл зүтгэл ордог юм.
Би ч яахав өвгөн хүн. Гэхдээ л би Та нарын оронд байсан бол нэг их бослого мослого гаргадаггүй юмаа гэхэд яагаад бид хоёр сонгуульд дараалан ялагдав, шалтгаан үр дагавар нь юунд байв, олон гинжин хэлхээний чухам хаа хаана алдаа гарав, аль нь системийн, аль нь нөхцөл байдлын алдаа байв, энэ алдааг ахин гаргахгүйн тулд бид юу хийх ёстой гэх мэтчилэн үй түмэн асуудлаар чөлөөт хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээн хийгээд сууж байх байсан. Өөр юу дуртайгаа хийж болно ш дээ. Наад зах нь шүү дээ.
Энд би ганц сайт яриад байгаа юм биш, үйл ажиллагааны бүх салбарт үхэх шиг адгийн юм байдаггүй юм гэдгийг л хэлж байна.
Гэтэл МАН таг чиг, юу ч болоогүй юм шиг. НАМЗХ таг чиг, юу ч болоогүй юм шиг. Ингэж байгаад үхэв дээ. Ер нь бол хоёрын хооронд ингэж байснаас нэр төртэй “үхсэн” нь хамаагүй дээр л дээ.
Гэхдээ хавийн амьтан хорлож байж үхэх илүү “гоё” бололтой юм дагаа…
Үнэндээ бол МАН-ын залуучуудын өмнө “намаа аврах” биш, өөрсдийгөө аврах тухай асуудал тулгарч байна. Та нарын зарим улс төрөөс “баяртай” гээд гарчихна гэж бодож байвал тун их эндүүрэл болно.
Яагаад гэвэл чи улс төрөөс гараад “өөр юм” хийх гэсэн ч МАН-д, НАМЗХ-д байсан чинь их гай болно. Манай адгийн заваан сэтгэл зүй чамайг хэзээ ч өөд нь гаргахгүй. Харж л байгаарай. Би хэзээ ч худлаа ярьдаггүй, мөн 90-ээс дээш хувь үнэн зөв дүгнэдэг.
Танай хэдэн өвгөд намаа сөнөөчихөөд явдаг л юм байгаа биз. Тэд идэвхигүй, үхээнц үйлдлээрээ Та нарт ихээхэн гай болж Та нарыг хорлож байгааг ухаарах ёстой гэж санана. Зөвхөн шоронд орохоос айж байгаа тэднээс болж Та нар намтайгаа, ирээдүйтэйгээ хамт сөнөх ёстой юу.
МАН-ын одоогийн дарга нар шиг өчүүхэн жижиг, аймхай хулчгар, туйлбаргүй, арчаагүй, эрдэм мэдлэггүй, харалган, мулгуу мунхаг хүмүүсийг би энэ яваа насандаа үзээгүй. Тэдний хамгийн аймшигтай чанар бол ам хошного хоёр нь өчүүхэн төдий ч ялгаагүй болчихсонд оршино. Та нар тэднийг том, мундаг гэж бодож байвал ёстой алд дэлэм эндүүрч байна.
Мэдэж ядаад байх юм байхгүй, одоо наадуул чинь намаа “угсаа залгамжлуулах” ухааны юм бодчихсон сууж байгаа, ёстой муу ёрын феодалууд ш дээ. Үүнийг ардчилсан үйл явц болговол сая нэг жинхэнэ нам болж магадгүй юм даа…
Энэ хэдэн балайнуудын хийсэн лай ланчгийг үүрч тэдний өмнөөс нулимуулж байх ямар муу юм Та нар хийсэн юм ?!
Энд би Та бүхний нэгэнт мартчихсан Ардчилсан Социалист Үзэл хийгээд Үндэсний Ардчилсан Үзэл Санааг хөндөж байгааг онцлон анхаарахыг хүсч байна. Үзэл санаа байхгүй бол нам гэж байсны хэрэг юусан билээ. Хэрэв манай намууд үзэл баримтлалаа сахидаг бол АН баруун төвийн, МАН зүүн төвийн, ингээд тэнцвэр хангагдах ёстой л доо. Энэ бол манайд ёстой “хоосон онол” болно. Гэхдээ л ямар нэг “тэнцвэр” хэрэгтэй байна.
Юу ч гэсэн “намаа аврах” тэмцэл бол Та нарын өөрсдийнхөө төлөө хийж буй тэмцэл юм.
Би Та нарыг баадуудаж байгаа юм биш. Зүгээр л амьд уу гэж асууж байна.
Ер нь бол Монголд АН-ыг ч, МАН-ыг ч дангаар нь ноёрхуулж болохгүй юм билээ.
Омар Хайям нэгэнтээ “Сэтгэл санаагаар унасан хүн цагаасаа эрт үхдэг” гэж хэлснийг санаж явбал зүгээр л байх…

Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 05.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

39 Responses to ИНГЭХЭД АМЬД УУ…

  1. G.Oyun-erdene says:

    Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд. Таны блогт өдөр бүр орж шинэ нийтлэл үздэг. Таны блог бол миний хувьд тархины тэжээл болж байгаа гэж хэлмээр байна. Би малчин айлын хүүхэд юмаа. Мал аж ахуйн салбар хүнд байна. Малчид ер нь хэцүүдлээ. Төв Ази төдийгүй дэлхий дахины үнэт өв болсон нүүдлийн соёл иргэншлийн томоохон хэсэг бол монгол орны мал аж ахуй гэж үздэг. Малчин хүнд дэм болох зүйл та юу гэж бодож байна. Нүүдлийн соёл иргэншлээ глобалчлалд тавиад туучмааргүй байна.

    • Anonymous says:

      gants unen ym helsen hun chi l baina daa. Liberal ediin zasgiin ayul bol ulamjlalt ahuigaa hamgiin iheer yaduuruuldag. Uuniig bohir agaar amisgalj hort huns idej bui ulaanbaatarchuud oilgoh chadvar baihgui.

  2. htnaaaatnaa says:

    АН сайт нь ажиллахгүй байна.

    • Ганаа says:

      Саяхан л зүгээр байсан юмсан. Аягүй бол зальтай хогнууд чинь энийг үзчихээд янзалж байгаа байх. Маргааш гэхэд “гоё” болгочих байлгүй…

    • Ole says:

      Ардчилсан намын вэбсайт: http://www.demparty.mn/

    • Ганаа says:

      Нээрээ тийм байна. Би алдчихаж. Одоо заслаа. Баярлалаа.

  3. delgermaa says:

    hehe aria iim amarhan uhehgui bailgui dee, yadahnee tani heldegeer OORSDIIGOO awrah heregtei biz dee???

  4. МАН-ын одоогийн дарга нар шиг өчүүхэн жижиг, аймхай хулчгар, туйлбаргүй, арчаагүй, эрдэм мэдлэггүй, харалган, мулгуу мунхаг хүмүүсийг би энэ яваа насандаа үзээгүй. Санал нэг байна. “Нас барж” байгаа амьтныг сэрээх гээд яахав дээ. Явах замд нь саад бүү бол.
    mayaguais.blogspot.com

  5. Ганаа says:

    Чи үнэхээр эндүүрч байна. Одоо Монголд тэдэн шиг соргог, бас “шийдсэн” хүмүүс байхгүй. Барагтай юмыг зажлахгүй залгихтайгаа. Чам шиг хөөрүүг ганцхан “хап” гэдгийм…

  6. Adonis says:

    AH namiin shinechlel ni duusch bh shiv dee….barag buh darga nariig ni oorchilloo tegeed guitsee odoo hiih zuil uldeegui…Odoo gants uruudah l zam uldlee…togloomond 100 huvi hojij boldoggui l ymdaa…:)

    • Ганаа says:

      АН одоо МАН-ын зовлонг эдэлж байгаа. Ерөнхийдөө боловсон хүчин цөөнтэй, туршлага багатай. Ёстой юу ч бодохгүй дур дураараа “шааж” байгаа. Удахгүй тэс үсэрнэ. Чи зөв ярьж байна. Энэ тухай дараа бичнэ. Би яаж хоёр намыг зэрэг бичих билээ.

    • Olzii says:

      Ganaa ahad minii boldol zov uu :Ulsiin toloo ajillah gej bga hund turshlag heregtei ch hamgiin gol ulsaa hairladag hundeldeg gol ni ulsiin toloo setgeltei humuusees burdsen bagtai bh yostoi iimiin tuld ug namuud odii boltol neg negniihee zovlong edelj yavna daa

    • Ганаа says:

      Яг зөв. Нэг. Эхлээд хулгай хийе гэж бодохоор чинь ямар ч үйлс бүтэхгүй. Хоёр. Багийг мөнгөөр биш, сэтгэл нийлж бүрдүүлдэг. Гурав. Үндэстнийхээ төлөө зүтгэж байж нам болдог.

    • Өлзий says:

      Ойлголоо. Ганаа ах нам ер нь улс орны одоогийн хүмүүцийн хэлдгээр хөгжилд хэдий хэр хувьтай оролцдог юм бэ. Уул нь бодлого тодорхойлоод хойч үедээ боломжийг олгоод байж баймаар юм шиг гэтэл манайд бүүр 90 оноосоо арай эндүү яваад байгаа юм шиг улаан цайм муулаад баймааргүй байна тулгар төрөө гэхдээ системийн хувьд маш эртний тийм гажуудал байгаа юм шиг ээ гажуудал юунд байгаа вэ

    • Ганаа says:

      Ямар хэцүү юм бэ ? Бараг л лекц уншиж таарна байх. Гэхдээ шууд хэлэхэд Та нар (чи биш шүү) дарга нараасаа айгаад надаас лекц сонсохоосоо ч айдаг ш дээ. Ийм байж нетээр асуугаад яахав дээ. (Бас л чи биш шүү). Сүүлийн 20 жилийн үйл явцыг залуучууддаа онол-арга зүйн хувьд дүгнээд хэлээд өгчих хүн Монголд нэг их олон байхгүй л гэж бодож байна. Гэхдээ Та нар дарга нараасаа айдаг ш дээ. Үнэнээс айдаг, үнэнийг сонсохоос айдаг. Ийм л байна…

    • Өлзий says:

      Буурлуудтайгаа ярилцаад байгаа дээр нь үг сонсоод авхаасаа юунаасаа яасан ч гэж айхав бид ерөнхийд нь ойлголоо уг асуудлийн талаар сайн судалж үзээгүй юм шиг байгаамаа тэ манайхан учир нь далайцтай өөрчлөлт хийе гэж шийдээгүйтэй холбоотой байх шиг жишээ нь шалдаа буучаад байгаа боловсролын систем агуулгийг өөрчлөх талаар …

    • Ганаа says:

      Би чамайг дэндүү сайн ойлгов…

    • Өлзий says:

      Судалж үзээгүй гэдэг нь таныд хандсан бишээ үе үеийн засгийн газрынхныг хэлсэн юм та дүүгээ буруу ойлгосон юм шиг санагдлаа таны ихэнх нийтлэлүүдийг уншаад энэ хүнээс зөвөлгөө авч болно гэж л бодсон юм тэгээд таньтай холбоо тогтоосон юм

    • Өлзий says:

      Ганаа ах таньтай хийж байгаа болон хийх гэж зүйлийнхээ талаар санал бодолоо сольлцмоор байна та зөвшөөрвөл хоюулаа майл хаягаа солилцож болох уу гэхдээ үүгээр бус.

  7. их гоё нийтлэл байна дүүдээ уншуулья байз. тэр намзх-ийн дурак байгаа юм.

  8. od says:

    Сайн байна уу
    Энэ нийгмийг улс төржүүлэх нь мэдээж улстөрчдөд бол ашигтай харин улс төржүүлэхгүй байхын тулд иргэд юу хийх вэ?

  9. Б.Хүрэлтогоо says:

    “ИНГЭХЭД АМЬД УУ…” Энэ гарчиг өөрөө их олон асуулт юм аа… Биднээс цөмөөс нь асуусан”гоё” даажигнал ч юм шиг… Төөрч будилагсадын замаар яг араас нь мөр дагаж яваас бол энэ асуултыг ойлгохгүй. Учир нь “их зөв яваа” хэмээн итгэчихсэн улс шүү дээ… Ингэхэд бусдыгаа дооглох бид бас амьд уу… гэдгээ өөрөө өөрсдөөсөө нэг асуучихаад… цааш алхахсан. Сайн нь ч минийх, муу нь ч минийх. Сайнаа сайжруулаад, муугаа засаад явах эрүүл ухаан надад байна уу…гэх мэтээр энэ сайхан асуултанд ухаажихсан…Баярлалаа…

  10. Болд says:

    танд Баярлалаа гээд хэлчих МАН, НАМЗХ-н удирдагчид, нөхөд байдаг болоосой. Сэгсгэр гэсэн ээж минь сиймхий ч гэсэн гэр минь гэдэгчилэн баймар аядсан 2 намыг сэргээж тордон шинэчлэгдээсэй гэж өмнөөс нь санаа зовж буй олныг ойлгон онол монолтой болж сэргээсэй билээ хөөрхийс. Мэдэхгүй чадахгүйгээ мэддэгээс нь асуучих иргэний зоригтой удирдлага, намтай бол ч бас нэлээд юм хийж болно доо уг нь.

  11. Anonymous says:

    tand mash ix bayarlalaa.man.n xevleliin ajliin erch xuchiig sulruulj anxaarliin gadna orxij tom aldaa xiilee.tsag aldalgui shuurxai aldaagaa zasax estoig medruulsend tand talarxaj bna.ingej bj taaraxgui ee.tanii zov.

  12. Boldbayar says:

    “…Үзэл санаа байхгүй бол нам гэж байсны хэрэг юусан билээ. Хэрэв манай намууд үзэл баримтлалаа сахидаг бол АН баруун төвийн, МАН зүүн төвийн, ингээд тэнцвэр хангагдах ёстой л доо. Энэ бол манайд ёстой “хоосон онол” болно…” үүнийг л би асуумаар байдаг юм. Та яг үүнийг хөндчихлөө. Өнөөдөр энэ намууд үзэл баримтлалын хувьд ялгагдах юм байхгүй болсон, харин амбиц, ашиг сонирхолоороо нэгдсэн бүлэглэлүүд болчихсон юм шиг. Би улс төр, намын талаар судлаагүй л дээ.. Зүүн төвийн болон Баруун төвийн намуудын үзэл баримтлалын талаар та нэг лекц уншаач, pls!

    • Ганаа says:

      Сүүлийн үед монголын паппараци сайтын хаягаас над руу их дайрч байгаа. Би үүнийг анзаарч эхэллээ. Хэрэв шаардлага гарвал Монголд өөрсдийгөө паппараци гэж нэрлэсэн сайтыг жинхнээс нь паппараци болгоход би бэлэн байна. Хэрээ мэдээрэй муусайн нусгайнуудаа. Чаддаг юм юм бол миний зургийг гаргачих л даа… тэнэг лаларууд аа…Та нар мэдээллийн болон сэтгэл зүйн дайнд намайг ялах боломжгүй…Болдбаяраа чи тэнэгтэж байгаад МСS-ээ хорловол би хариуцахгүй шүү…

    • Boldbayar says:

      Энд би уг нь нэг хариу коммэнт бичсэн юм даа. “Waiting approval from moderator” гээд л байгаад байсын саяхан, тэгсэн алга болчихож. Approve хийсэнгүй гэсэн үг үү? Эсвэл миний бичсэн коммэнт очоогүй юу?

  13. oogii says:

    ochirbat bagabandi 2 bidnii amidrald haragdahuits yamar oorchlolt hiisen gj bodoj bga ve ed nartaa hariutslaga tootsoj bolmoor sanagdaad bhiin ulsiin mongiig bas l huvidaa zavshsan hvmvvs shdee uls turuus tursun chimegui ter bumtanuudiig hurungiig n huraaj olon ulsiin shuuhed ugj boldoggvi yum bhdaa ganaa ah setgegdlee heleech mon odoogiin elbegdorjiig irgen burt amalsan mongoo hugatsaand ogohgv bol amlaj bsan bichlegiig n facebook bolon youtube site aar tsatsaj boldoggvi yum bhdaa

  14. Ганаа says:

    Хаашаа юм ?! Би Монголын улс төрийн дээд шүүх шүүх болчихсон юм уу ?! Тэгвэл ядахдаа намайг харааж зүхэхгүй байх хамгийн доод ёс суртахууны эрх хэрэгтэй. Та нар буруутныг шийтгэж чаддаг юм шиг битгий ингэж бай. Шийтгэж чаддаг юм бол би хэлж болж байна. Хэлээд байхад л сонгодог луйварчин О.Чулуунбат Та нарын дэд сайд хийж байна ш дээ…Эхлээд наад луйварчнаа ярь, яагаад гэвэл яг одоо хулгай дээрэм хийж байгаа…

  15. Aldaraa says:

    Би одоо болтол, төрийн эрх мэдлийг авах бүлгүүдийн хуулийн хэллэгийг нам гэж бодож байгаа. Заримдаа 1 бүлэг энэ 2 намаар хос бээлий хийж эрх мэдэл авч байна гэж бодогдох юм. Улс төрийг бохир гэхээс үнэндээ өөр ойлголт надад алга

    • Өлзий says:

      Politics гэдэг нь эртний грекийн үгийн сангаас гаралтай тухайн цаг үедээ Завшаан хайгч буюу 2 нүүртэн гэсэн агуулгатай үг байжээ. Гэтэл одоо үе буюу орчин үед Улс төр гэж орчуулж ойлгуулуулагдуулаад байдаг…

  16. Anonymous says:

    Bi urdahaa hiigeed l amidralaa avaad yavj bgaa zaluu, Minii naizuudaas mash tsuuhun ni nam ene ter gej guij gaa barag 1 huvi ni, 200 naiztai gej bodohoor, ihenh ni nad shig amidarch bna, uul uurhai, barilga geed buh salbart naiz nar maani teguulen ajillaj bna. 10 -aad naiz nar maani ali hediin dollariin sayatan bolchihson huviin biznes hiigeed ulsad tatvaraa tuluud yavj bna. uuntei adilhan ihenh Mongolchuud ajillaj hudulmurluj ene uls orniig avch yavj bna. Tiim bolohleer ene 2 tom namtai namgui uls oron devjij bna gej helie, Bid taivan baina, uchir ni ali nam ni ch bidnii erh ashgiig hunduhgui bgaa bolohoor humuus gol tuluv margaashiin sain saihnii tuluu ajillaj amidarch bna. odoohondoo niigemd tiim ih buhimdal uuseheer zuil bhgui bna gej helie

    • Мөнхөө says:

      танай тэр 10 найз чинь бүгд зөвхөн өөрийн хүч хөдөлмөрөөр долларын саятан болсон уу, хэн нэгний хэтэвчнээс зүүгдэж ивээн тэтгүүлэлгүй. эх орныхоо баялгийг гадныхантай хувааж идэлгүй, эцэг эх нь өв хөрөнгө үлдээгээгүй байхад,

    • нэргүй сэтгэгдэлчинд битгий .аа гэж хэлье дээ. наад 10аад найз чинь аль нэг намын халаасанд байгаа шд.

  17. Ганаа says:

    Чи битгий худлаа ярь. Монголын залууст яг одоо нийгмийн идэвхитэй байр суурь, оролцоо хэрэгтэй байгаа. Үүнийг гадаад дотоодын бүх төрлийн судалгаа нотолж байгаа. “Аль ч нам биднийг эрх ашгийг хөндөхгүй байгаа” гэсэн дүгнэлтийг зөвхөн чам шиг усан тэнэг л хийнэ. Чи л тэнэг чигээрээ яв үз. Битгий тэнэгээ миний блогоор дамжуулж монголын залууст халдварлуул. Би үүнийг зөвшөөрөхгүй…Нэрээ нуучихаад шүү…
    Ер нь энэ дэлхий дээр эрүүл ухаантай л бол залуустаа идэвхигүй зарчим номлодог нэг ч хэвлэлийн хэрэгсэл байдаггүй…

  18. ganaa says:

    хараад байхад АН ХК. МАН ХКомпани юм биш үү, хуваарилалт энэтр юун туршлага мэдлэг …юун Монгол улс

  19. Amgaa says:

    Sain bna uu? Ganaa ax tand energy udriin mendiig xvrgie. Ta bidnii mgl zaluuchuudad vnetei saixan surgaal medleg oyun uxaanaa xaramgvi xairladagt talarxdag. Tanii vnet saixan vnen vgtei shinjlex uxaanch xandlagaar bichsen saixan niitleliig unshix durtai zaluuchuudiin neg bilee. manai mongoliin tur zasag malchid xvneesee umnu malaa yunii tvrvvnd bodoj shiidweree gargaj xamag yumaa zoriulax yum. Mal xvnees ilvv chuhal vne tsenetei gj vv? malchid maldaa xvvxdee yawuulchaad malaa yasan bol gj yunii immune bdoxoos xvnee xvvxdee 2rt tawix yum aa. Energy nvvdelchnii setgelgee yum gj vv? Erxem Arslan Gumilew guai yu gd bsan bol…

  20. Ганаа says:

    Мал байхгүй бол уламжлалт нийгэмд бүгдээрээ өлсөж үхэх байсан. Энэ бол аль ч ард түмэн амин зуулгаа ихэд хайрладаг нэг л хэлбэр ш дээ. Харин одоо бол өөр. Лев Гумилев энэ талаар юу ч хэлээгүй. Харин мал аж ахуйд тулгуурласан нийгэм газар тариалангийн нийгмээс юугаараа ч дор биш гэдгийг нотолсон. Харин чи үүнийг асуухын тулд хаягаа нуух хэрэггүй…

  21. Amgaa says:

    Ganaa ax tand asuultand tsag zawaa zoriulj xariulsand bayarlalaa. Bi xayagaa nuugaagvi ee. Door bsan xayagnii batalgaag anzaarsangvi. zaluuchuud bidend tan shig vneniig zuwuur oilguuldag axmadiin surgaal vg odoo tsagt dutagdaj bgaa gj bddog. tsaashid tanii niitleliig bainga unshina aa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: