ШИНЭ ЕРТӨНЦ

Ганц туйлт ертөнц өөрчлөгдөж байна. Хятад эрчимтэй өсөж, Энэтхэг хүчирхэгжиж, Орос эргэн ирж, Бразиль гэх мэтийн шинэ тоглогчид гарч ирэв. Энэ болон бусад олон үйл явц сүүлийн 20 жил тогтож ирсэн АНУ дангаар ноёрхсон олон улсын системийн ахин авч үзэхэд хүргэж байна. Үүнтэй холбоотойгоор олон улсын ирээдүйн байгууламжийн талаарх эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл олширч байна. Энэ ертөнц их өөр болжээ. Энэ талаар эрэгцүүллээ өгүүлье.
“Биелсэн” онол
Эхлээд Ч.Купчан (Kupchan.C.), Ж.Айкенберри (Ikenberry.J.) нарыг танилцуулах ёстой байх. Чарльз Купчан бол Жоржтауны их сургуулийн профессор, Олон улсын харилцааны Зөвлөлийн (CFR) эрдэм шинжилгээний ахлах ажилтан, бас Б.Клинтоны захиргаанд Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Европын хэлтсийн захирал байсан.
Нөгөө Жон Айкенберри нь бас л Жоржтауны их сургуульд багшилдаг, геополитик, даяар эрх зүйн профессор. Мөн Пристоны их сургуульд давхар ажилладаг, Карнегийн сангийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан байсан, Олон улсын харилцааны Зөвлөлийн (CFR) хэд хэдэн төсөлд оролцсон. 1991-1992 онд АНУ-ын Төрийн департаментад ажиллаж байсан. Ингэхээр энэ хоёр жижиг гарууд биш байгаа биз.
Эд онолын судалгаагаа практикт хэрэгжүүлэх өргөн боломжтой байсан нь намтраас илт харагдана. Энэ хоёр нийлж 1990 онд “Нийгэмшил ба дарангуй хүч” гэсэн томоохон өгүүлэл бичиж үүндээ хамаг “юмыг” онол болон практикийн хувьд зааж өгсөн билээ.
Тухайлбал, гегемон бол өөрийн нөлөөгөө бусад орны элитүүдээр дамжуулан бэхжүүлж, дэлгэрүүлэх ёстой, тэдгээр орныг түрэмгийлэх буюу эдийн засгийн арга хэмжээ авах мэтийн материаллаг бүдүүлэг аргаар биш, харин генемоны ертөнцийг үзэх үзлийг бүрэн хуваалцдаг, өөрийн орны болон гегемоны зөрчлийг олж хардаггүй тийм шинэ элитийг өсгөн бойжуулах замаар гегемоны эрх ашгийн төлөө тэдгээр улс орныг үйлчлүүлэх болон албадаж болно гэсэн стратегийг санал болгосон байдаг.
Одоо Танд бүх асуудал ойлгомжтой гэж санана. Манайд энэ стратеги яг таг хэрэгжсэн нь ямар ч эргэлзээгүй. Манайд энэхүү “шинэ элитийн” тод томруун жишээ хангалтай олон бий. Бид тэднийг нэр нэрээр нь мэднэ.
Гэхдээ зохиогчид материаллаг урамшууллыг үгүйсгээгүй, ач холбогдлыг нь багад үзээгүй, гэхдээ “материаллаг биш, харин субстанц итгэл үнэмшлийн түвшинд ажилладаг” дарангуй засаглалын “далд хүчин зүйлийг” ашиглахын зайлшгүйд америк элитүүдийн анхаарлыг хандуулж чадсан юм.
“Хоёрдугаар эрэмбийн” орнуудын элитүүдийг нийгэмшүүлсний үр дүнд гегемон эдгээр орны зөвшөөрлийг авч, тэднийг номхон хүлцэнгүй байлгаж чадна. Ингэж нийгэмшүүлэхдээ эдгээр орны элитийг боловсролтой болгож, үүнд зайлшгүй дэд бүтэц, институт зэргээр дамжуулан хэрэгжүүлнэ. Ингээд шинэ элитүүд гегемоны томъёолж өгсөн хэм хэмжээг эзэмшиж авах ба дараа нь олон улсын дэг журам, энэхүү дэг журамд эзлэх өөрийн орны байр суурийн талаарх гегемоны ойлголтод нийцсэн улс төрийн бодлого явуулна.
Одоо бол бүр ч илүү ойлгомжтой гэж бодож байна. Купчан, Айкенберри нар “хоёрдугаар эрэмбийн” орнуудыг яаж нийгэмшүүлэх, түүнийг яаж үр ашигтай байлгах бүх нөхцлүүдийг зааж өгч байна. Тэднийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэд америк эрдэмтэд.
Харин энэ зөвлөмжийг Монголд гардан хэрэгжүүлсэн монголын “шинэ элитийг” хараан зүхвэл таарна. Монгол жаахан юм чинь хэн хэн гэдгийг бид сайн мэднэ…
Гэтэл бидний аз болов. 2000 оны хавьцаагаас хямралаас үүдэлтэй америкийн ганц туйлт систем өөрөө системийн хямралд орсон нь хэн бүхэнд илэрхий болов. Үүнээс өмнө бол энэ нь зөвхөн “онолын маягийн” асуудал байсан юм.
Үүнтэй холбоотойгоор 2000 оноос эхлэн адил сэтгэгч Айкенберри Купчан хоёрын зам салав. Яасан ?! Айкенберри нь хуучнаараа ганц туйлт дэг журмаа “хамгаалан” үлдэв. Харин Купчан нь аажмаар болгоомжтой болж, энэ асуудлаар шүүмжлэлт байр суурь баримтлах болов. Купчан 2002 онд америкийн ганц туйлт систем нурах тавилантайг баталсан “The End of American Era” ном хүртэл бичсэн.
Хайнцсан Ертөнц
Ингээд мөнөөх Купчан дөнгөж сая 2012 оны 3 дугаар сард “Хайнцсан Ертөнц” хэмээх ном гаргажээ. (No One’s World. The West, The Rising Rest, and The Coming Global Turn. New York: Oxford University Press.)
Номыг олж чадаагүй байна. Тайлбараас (аннотаци) үзэхэд даяар орон зайн хүчний хуваарилалтын үйл явцад Баруун “үлдэх” орнуудаас ашиг гаргаж чадаагүй аж. АНУ хамгийн хүчтэй, нөлөө бүхий орон хэвээр байгаа ч голлох байр сууриа алдаж, барууны иргэншлийн гаднах бусад тоглогчдод байр сууриа олон талаар тавьж өгөхөд хүрч байгаа гэж Купчан дүгнэжээ. Нэн их хамааралтай, харилцан холбоотой энэ ертөнцөд аль нэгэн улс буюу холбоо дангаар дарангуйлагч болж чадахгүй гэнэ. Иймээс тэр үүнийг хэний ч биш буюу хайцсан ертөнц гэж нэрлэжээ.
Гэхдээ энэ нь тийм ч их хүсмээр эд биш, яагаад гэвэл хатуу ширүүн сөргөлдөөн, ертөнцийг үзэх үзлүүдийн өрсөлдөөн болно гэнэ. АНУ урьдын адил ганцаараа тоглоомын дүрэм зохиодог, хамаг юмыг шийддэг үе өнгөрсөн гэнэ.
Купчан “модернизаци бол заавал баруунжуулах явдал биш” гэж дүгнэсэн байна. Барууны ардчилал бол хөгжлийн олон хувилбарын ердөө нэг л юм байна. Ингээд Купчаны үзэж байгаагаар барууны ардчиллын загварын зэрэгцээ улс төр болон нийгмийнхээ амьдралд гүн бат нэвчсэн Хятадын хамтын автократ (communal autocracy), Оросын патерналист автократ (paternal autocracy), Ойрхи Дорнодын орнуудын овог аймгийн автократ (tribal autocracy), Исламын шашин бүхий Иран мэт орнуудын теократ (theocracy) загварууд зэрэгцэн орших аж.
Ер нь бол эдгээр бүх загварууд дутагдал доголдолтой бөгөөд гэхдээ хамгийн их дутагдалтай нь барууны даяар капитализм гэнэ. Яагаад гэвэл баруун даяар удирдлагын хямралд орсон бөгөөд “барууны ертөнц өөрийгөө шинэчлэхэд бүх хүчээ төвлөрүүлж, өөрийнхөө хэм хэмжээг бусад бүс нутгуудад экспортлох оролдлогоо зогсоох ёстой” гэж Купчан дүгнэсэн байна. Түүний бодлоор барууны хэмжээ хэмжээг түгээмэл (универсал) гэж үзэх нь бодит байдалтай үл нийцэх аж. Ингээд Купчан ажиллахгүй байгаа “либерал-ардчилсан удирдлага”-ын оронд хууль ёсны “хариуцлагатай удирдлага”-ыг (responsible governance) санал болгосон байна.
Харин нөгөө эрдэмтэн Айкенберри хуучин үзлээ хамгаалж 2011 онд “Либерал Левиафан” ном бичсэн гэнэ. Ингэвэл тэр автоматаар Гоббс руу л орж таарна. Яагаад гэвэл Гоббс дэг журмаа хадгалах, замбараагүй байдлаас зугтах гэсэн иргэд захирагдсан үндэсний улсыг левиафан гэсэн юм. Ингэхээр тэр нь АНУ байж таарна.
х х х
Эндээс их ноцтой олон дүгнэлт гарна. Би АНУ-ыг сөнөчихлөө гэж огт хэлээгүй. Зүгээр л бид өөрийн гэсэн толгойтой байх тухай ярьж байна. Ер нь бол аль нэг том улсыг дагаж далдаганах, эсвэл харааж зүхэх утгагүй гэдгийг л хэлж байна.
Ганц АНУ ч биш, гадаад том улсууд руу Монголыг “чирэх” гэсэн “бэлтгэгдсэн элитүүд” манайд дүүрэн байгаа гэж би бүрэн итгэлтэйгээр дүгнэж байна. Энэ нь Монгол Улсыг задлан хуваах үндсэн бөгөөд суурь шалтгаан юм.
Ийм тохиолдолд бидний Монгол Улс заавал өөрийн гэсэн үзэл санаа, өөрийн гэсэн үзэл бодол, өөрийн гэсэн баримтлал, чигч бодлоготой байх ёстой.
Энийг ярихаар “хоосон онол” гэж хараадаг байсан үе чинь өнгөрсөн. Одоо нөгөө сүрхий ардчиллын “онол” л лав их эргэлзээтэй болж байна. Арай “манай” гадаад профессорууд хэлээд өгнө гэж бодоод байгаа юм биш биз дээ. Ингээд “бичиг үсэг мэддэг” юм бол тэрийгээ үзүүл л дээ, “шинэ элитүүдээ”.
Монголын “ардчилагчид” үзэл санааны хийгээд үйлдлийн бүрэн мухардалд орсон. Тэдний үзэл, үйлдэлд ардчилалтай нийцэх зүйл ганц ч байхгүй учраас удаан аргацаах боломж онолын хувьд ч, практикийн хувьд ч байхгүй.
Ямар ч гэсэн сүүлийн хорин жил дэлхийд болсон үйл явц тун олон шинэ үзэгдэл, хандлага бий болгожээ. Шинэ ертөнц бий болж байна. 1990-ээд оных шиг ардчилал, зах зээл гээд хоосон орилоод байж болохгүй болж. Би “ардчилсан”, би “зах зээлийн” гэх мэт бол инээдмийн юм болж. Би ардчилал “эхлүүлсэн”, би “санаачилсан” энэ тэр бол ердөө л “өвгөн партизаны яриа” болж байна.
Дээр дурдсан эрдэмтэд “хоёрдугаар эрэмбийн” орны, түүний дотор монголын “ардчилагчид” чухам ямар хүмүүс гэдгийг яруу тод харуулсан гэж бодож байна. Гэхдээ АНУ болон гадаадад сурсан, очсон болгоныг хардаад байж болохгүй нь мэдээж, гэхдээ л “тусгайлан бэлтгэгдээд” морь нохой мэт зүтгэж байгаа хүмүүс харваас андашгүй л дээ.
Тусгай технологоор бэлтгэгдсэн, тархи угаадаг, харийнханд үйлчилдэг хүмүүсийг нэрлээд үзэхийг Танд санал болгож байна. Уг нь их амархан ажил ш дээ…
Ардчилсан Нам “ардчилсан” байдаг, Ардын Намд “ардууд” байдаг гэж усан тэнэг л бодно байх. Яг үнэндээ бол энэ хоёр намд ардчилал, ард түмэн хоёртой холбоотой юм бараг байхгүй ш дээ. Үгүй гээд үз л дээ.
Ингээд л шинэ ертөнцийн шинэ зүй тогтол үйлчилнэ дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2013 оны 1 дүгээр сарын 03.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to ШИНЭ ЕРТӨНЦ

  1. tavansakhiya says:

    Одоо төрийн албанд орох хүнд заавал Монгол Улсын дунд сургуулийг дүүргэсэн байх гэдэг шалгуур тавьхгүй бол яг хүн болж байгаа өсвөр үед нь Хятад, Орос, АНУ, Англи гэх мэт гадаад гэсэн сургуульд хүүхдээ сургаж харийн хүн болгоод байх шиг. дунд сургуулийн чанартаа одоо анхаараж, монголын дунд сургуулийг сайн болгохгүй бол 1990 оноос хойш уруудаж бий бидний ирээдүйг тодорхойлох хамгийн гол юм шиг санагдах, харин мастер, догтороо хамгийн сайн гэсэн газраа очоод хэрэгтэй юмаа сараад хэрэггүйгээ гээгээд ирэх хэрэгтэй гэж мунхаглав.

  2. Adonis says:

    Ardchilsan huchniihen ardchilalaa baiguulah geseer btal uzel sanaa ni muhardald orchihloo doo…odoo import-iin ardchilalaa zogsoogood hytad-uud socialism-iin suurin deer zah zeel hogjuulsen bol manaihan capitlist suurin deer socialism baiguulah l uldlee dee…:)

  3. Б.Хүрэлтогоо says:

    Гэм зэмийг тарьж ургуулах хөрс хийгээд, “элит ургамал” тарьмал ухаан буюу “хогийн ургамал”ыг яаж тарьж, яаж нутагшуулдаг,тэр ургамал яамар хор хөнөөл учруулах тухай онол томьёолол дээр нь тайлбартайгаар сайхан хэлж өглөө дөө… судлаач. Хорт ургамал гэснээс “Арабас” гэж нэг аймшигтай”сэтгэдэг ургамал” тарьж ахиад сэргэхгүй болтол хэсэг газраа цөлжүүлсэн дээ?! Бид… Яг л тэр шүү дээ… Манай бэлтгэгдсэн алтан харайцаад! Туйлийн үнэндээ итгэгсэд “Нохойн жогорхой, буурцагийн үр хоёрыг танихгүй болтолоо хорлогдсоноо, боловсрол гэж тэнэгтэнэ” дээ… Энийг мэддэг дээдэс “Хуурс бөөснөөсөө салах гээд хурган дээлээ шатаачихав даа… “Тэр!”яах вэ! Нэгэнт өнгөрсөн! Чи харин нь элдэв диплом, энэ тэр гээгүй дээ… хордоогүй байна. Хордоогүй дээ л энэ ухааныг ойлгох зөн, мэдрэмжтэйгээ үлдэж”… гэх зэргээр хэлж ярьдаг байсанг дуулж сонссон улс захаасаа аван бий дээ… Гэгээрэл, мунхаглал хоёрыг ялгаж танихгүй болтолоо “хөгийнжсөн” оюун ухааны үнэн царайг дэлгэн тавьсан судлаач танд баяралалаа.

  4. bavuu says:

    Erunhiiduu bol ardchilal socialism geed turiin olon helberuud bol ugtaa sanaa neg. ter sanaa ni uy ve gevel ehleed uls ornoo uuriin tald urvuulah daraa ni delhii niitiig. gej oilgoj boloh uu? ta enetei her sanaa niileh ve?

  5. Болд says:

    Костьюмтай сармагчингуудыг хэн яаж ятгаад худалдаж авчихаад ингэж тархийн бариад бгаан бол гэж тааж ядан байсийн танд баярлалаа хэн хүнд ойлгомжтой баримттай хэлж өгсөнд тань гялайлаа. Амархиймдоо зайлуул… иймдээл Монгол төрийг самарч ард олон, газар нутгаа сүйдэлж байгаан бна даа. Энэ элиймэрүүд мөрөөрөө ч арилж дөнгөхгүй, арчаагүйн болохоор олигтой үхчиж ч чадахгүй болохоор чяцга шиг савирч мөд өмхийгөө тавихгүйн гай юм даа.

  6. delgermaa says:

    EH ORONCH, EH ORONCH hunii todorhoilolt, tuund tawigdah shalguur nehegdeed baina

    • Buguun says:

      Enh oronch hun gej tiim baina gesen todoroilolt baidagui.. tiim bolhoor duriin 1 baagii ooriigoo eh oronch gej ovchignodog um.

  7. Aldaraa says:

    Монголын Их түүхээ судлаад мэдэхгүйгээ сураад байх нь зөв болох уу

  8. Ganzorig says:

    Laitai. Nuguu Stanford (staff-ford kkk) Harvard yu yu ch bilee modon heltei mundag Erdemten dovtoruudiig shal uur nydeer hartsgaana gej bodoj baina.

  9. Naranbat says:

    Comment hyanadag boloh shinjtei. Tanii blogruu haldah vii dee

  10. Мөнхбаяр says:

    Ганаа ах одоо яг иргэншлийн байгууламжийн фронт дээр тулж очжээ. Чарлз Капчан нь америкийн төдийгүй дэлхийн иргэншлийг томъёолдог Ресөрч энд Девелопмэнт байгууламжаас санхүү авч чадахаа байснаас хойш зарим нэгэн урвалт хийх болсон. Бид төдийгүй дэлхий тэр байгууламжийн томъёогоор л явж ирсэн. Энэ нь иргэншиж боловсрох хэмжээгээрээ тэдний утсан хүүхэлдэй болдог л гэсэн хэрэг. Тэгэхээр бидний үзлээр илүү их соёлжиж боловсорсон гэдэг нь тооцоотой өрнийн шууд утсан татуургат хүүхэлдэй болсон гэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл америк соёлын суурийг бэхжүүлэх тоосго болж байна гэсэн үг. Ийм хүмүүсийг бид сайн мэднэ. Баабар, ерөнхийлөгч энэ тэр гээл байгаа. Тэднийг өөрийн мэдэлгүй дагаж хуйсагнасан Цэнддоо, гаамп маамп ч билүү зөндөө. Эдгээр нөхдүүд өрнийн оршин амьдрах суурийг бэхжүүлэх хэмжээгээрээ өөрийн орны оршиж амьдрах насыг хороож байдаг. Том улсууд бүгэд л нөлөөллөө өсгөхийн тулд ийм бодлого явуулдаг. Үүний эсрэг бие даасан төртэй жижиг улсууд үндэсний дархлаагаа чангатгах бодлого явуулдаг. Харамсалтай нь үндэсний дархлаагаа эрчимжүүлэх энэ бодлогыг олонх жижиг улсуудын төр үндсэрхэх үзэлтэй хольж хутгаснаас болж өрнийхний довтолгооны бай болсоор ирэв. Энэхүү бодлого нь маш нарийн төлөвлөгдөж, өөрийн улс орноо хүчирхэг өрнийн болоод өсөж томорч буй их гүрнүүдийн тоглоом болгочихгүйг мэдрэх түвшний сэтгэгчдийн чадавхаас шууд хамаардаг. Ийм хүмүүсийг ч бид бас мэдэж байгаа. Эдний тэргүүнд блогийн зохиогч лав орно. Олзуурхууштай нь манай үндэсний сэтгэгчид илүү эрүүл зам руу орж байна. Тэднийг дэмждэг залуус ч олширч байна. Тэр нь энэ блогоор блогоор харагдаж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: