БИД ХААНА АМЬДАРДАГ ВЭ ?

Бодоод байсан чинь Монголчууд хаана амьдардгаа ч мэдэхээ байчихсан юм байна. Эрх биш Монголд л гэж хэлнэ байх. Тэгээд цаашаа бол Зүүн Хойт Ази, Төв Ази хоёрын алинд нь ч байгаагаа мэдэхгүй балайнууд. Энэ Баабар л Зүүн Хойт Ази энэ тэр гэж толгой эргүүлээд тэр байхгүй юу…
Физик газар зүй гэж нэг “лут юм” байх. Уг нь дунд сургуульд бүгдээрээ үзсэн санаатай, бас бүгдээрээ хоолтойгоо холиод идчихсэн. Тэгээд юу гэж ?! Энийгээ мэдэхгүй бол Монгол хүн хэзээ ч эдийн засаг гэж ойлгохгүй, цаашид ч зах зээл гэж мянга орилоод нэмэргүй…
Монгол орны уур амьсгал хатуу ширүүн, жилийн дундаж температур 0 градус. Гэтэл хамгийн хүйтэн гэгддэг Оросын жилийн дундаж температур 5.5 градус.
Жилийн дундаж температур бол юу ч биш. Цаг агаарын хатуу ширүүн гэсэн ойлголт байдаг ба энэ нь зун өвлийн болон өдөр шөнийн температурын зөрүү юм.
Дэлхийн цаг агаарын бүсүүд их хачирхалтай тогтсон бөгөөд далайн эргээсээ тивийн гүн рүү илүү хүйтэн болдог аж. Бидний экваторын шугамаас алслах тутам хүйтэн болдог гэсэн ойлголт огт буруу юм.
Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл, Монгол бол энэ дэлхийн хамгийн хүйтэн орон мөн.
Энэ тэгээд юу нь сонин байгаа юм гэх гэж байна уу ?! Чухам эндээс чинь л тун олон “сонин” юм гардаг юм. Сүүлийн үед Монголыг дэлхийн бүс нутгуудтай олон талаар жишиж харьцуулах болов. Энэ ч болох л зүйл, бас хэрэгтэй эд. Гэхдээ ганцхан суурь зүйлийг л харьцуулж болохгүй. Энэ бол газар зүйн нөхцөл болон хүчин зүйлс юм. Үүнийг манайхан бараг мартчихаж.
Европ
Азийн улсуудаас өөрсдийгөө хамгийн их европ гэж боддог хүмүүс манайхан байх. Иймээс эхлээд Европыг авч үзье:
“Баруун болон Төв Европыг Атлант-Европын цаг агаарын муж бүрдүүлдэг, энд голлох үүргийг атлантын далайн болон европын эх газрын (халуун, гэхдээ чийггүй) агаар гүйцэтгэдэг. Үүний хамт Баруун Европт Атлантикийн нөлөө хүчтэй бөгөөд энд эх газрын агаарын томоохон голомт байхгүй. Өөрөөр хэлбэл энд удаан хугацааны хүйтрэл буюу дулаарал байхгүй. Атлантын агаар орж ирэх давтамж хийгээд түүний хүч нь их хүчтэй бөгөөд өвөлдөө Хойт хэсгээс бусад Европын изотермийг өргөргийн дагуу биш, харин уртрагийн дагуу чиглүүлэн явуулж чаддаг. Энд ган болох нь ховор. Баруун Европын жилийн дундаж тундас 500-1000 мм байдаг. Өвөл ойртох тутам далайн агаар бүлээн болдог” гэжээ.
“Изотермүүд уртрагийн чиглэлд явдаг” гэсэн нь юу вэ ?
Энэ нь өвлийн цаг агаарын хатуу ширүүн шинж Норвегийн хүн амьдардаг хэсэг, Швецийн өмнөд, Дани, Нидерланд, Бельги, Баруун Германи (Бавариас бусад), Дорнод болон Төв Франц, Хойт Итали, Хорват, Албани, хойт Грек, Туркийн далайн бүсүүд, Крымийн өмнөд эрэг, Кавказын эрэг зэрэгт адилхан гэсэн үг юм !
Англи, Баруун Франц, Испани, Португали, Өмнөд Итали болон Грек бол бүр ч дулаан, ойролцоогоор бараг адилхан. Нэгдүгээр сард тэнд нэмэх 5, нэмэх 10 градус байдаг.
Амьдралд таатай газар нутгийг илэрхийлсэн “үр ашигтай талбай” гэсэн ойлголт байдаг. Өнгөрсөн зуунд францын газар зүйч Жан Элизе Реклю “Газар ба хүмүүс. Түгээмэл газар зүй” хэмээх бүтээлдээ: “далайн түвшний 2000 метрээс нам байдаг, жилийн дундаж температур нь хасах 2 градусаас дээш газар нутгийг “үр ашигтай талбай” гэж нэрлэсэн байдаг. Үүнийг хүн төрөлхтний бүхий л туршлага нотолсон бөгөөд зөвхөн үр ашигтай газар нутаг дээр л хүний харьцангуй хэвийн үйл ажиллагаа боломжтой.
Манай албан мэдээгээр Монголд “газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Мөн усжуулалттай газар 840 км² байдаг. Гэхдээ манай үр ашигтай талбай дэлхий дээр хамгийн хүйтэн нь юм.
Манайд хээр байгаа буюу гудамжинд байгаа хүн бол мөсөн далайд унасан хүнээс нэг их дээрдээд байх юм байхгүй. Бид л дассан болоод амьдран буй орчноо анзаардаггүй юм. Тийм учраас манайд ажиллаж буй дипломатууд болон мэргэжилтнүүд цаг агаарын хатуу ширүүн нөхцлийн нэмэгдэл авч байдаг.
Америкийн Аляска бол манай дэргэд амралтын газар л байхгүй юу. Харин манайтай ихээхэн төстэй “нэгэн том газар” байгаа нь Оросын Сибирь, Алс Дорнодын баруун хэсэг юм. Яагаад гэвэл энэ бүс нутаг мөнх цэвдгээрээ ч, ер нь бол цаг агаар, газар зүйн бүх шинжээрээ манайтай ихээхэн төстэй. Европчууд Оросыг хүйтэн гэж айдаг, Оросын өвөл дэлхийд алдартай. Гэтэл Оросууд болохоор Сибирийг хүйтэн гэж айдаг юм.
Тэхээр манайх бол “бүх хүн аймаар газар” болох нь ямар ч эргэлзээгүй.
Канад
Сүүлийн үед манай “онолчид” Канадыг Монголтой адилтгах явдал ихсэв. Адилхан хүйтэн гэнэ ээ.
Канад бол хүмүүс нь Атлантын далайн зүүн эрэг, Их Нууруудын бүс болон баруун талдаа Номхон далайн баруун эрэг гэсэн хоёр салангид нутагт амьдардаг юм. Энэ нь Канадын бүх нутагтай харьцуулахад өмнөд хэсэгтээ шахагдсан өчүүхэн толбо юм. 30-аад оны үед энэ хоёр бүсийн харилцааг АНУ-ын нутгаар дамжуулан хийдэг байсан.
Газар зүйн номноос иш татъя:
“Хойт Америкийн цаг агаарыг тодорхойлох гэвэл юуны өмнө Канадыг ойлгох ёстой. Учир нь Евроазийн эх газраас хамаагүй бага Хойт Америк тив эх газрын эрс тэс уур амьсгал байхгүй…Жилийн турш үргэлжлэх хүчтэй, байнгын циклоны үйл ажиллагаа эх газрын уур амьсгалыг сулруулдаг. Энд нам болон өндөр температурын хаалттай, түгжигдмэл муж байхгүй. Энэ нь Дорнод Европоос ялгагдах ихээхэн ялгаа болж байдаг. Канадын өвөл хатуу ширүүн, дээд тал нь хасах 45 градус хүрч ч болно, гэхдээ хүйтэн нь тогтворгүй. Дунджаар бол өвлийнх нь температур Дорнод Сибирийн хамгийн хатуу ширүүн бүс нутгийнхаас 15-20 градусаар дулаан байдаг. Улмаар газрын хөрс нь Сибирь болон Дорнод Европын зарим бүсийнх шиг хөлддөггүй. Цасан тундас маш их байдгийг онцлон дурдах нь чухал.”
Улаанбаатарын жилийн дундаж температур – 1,3, байхад Москвад + 3,8, Ванкуверт + 9,8, Монреалд +6,7 градус байдаг. Ямар юмных нь Монголтой адилхан байгаа юм. Харин Москва нь арай дөхүү байна.
Жилийн дундаж температурын нэг градус гэдэг бол хүмүүсийн ажил амьдрал, эдийн засаг, нийгэмд маш их нөлөөтэй.
Гэхдээ Канадад хүйтэн хотууд бий л дээ, гэхдээ манайхыг гүйцнэ гэж байхгүй. жишээлбэл, Эдмонтон +2,7 градус, Виннипег +2,5 градус байдаг. Эд чинь манай дэргэд “жаргалын” орон байхгүй юу.
Канадын өөр нэг давуу тал нь нэмэх температуртай өдрийн тоо олон байдаг, “азтай хогнууд”. Ийм болоод л янз бүрийн шар буурцаг, эрдэнэ шиш мэтийг тарьж болоод байдаг юм. Улаан буудай гэхэд л га-аас 20 гаруй центнер авч болдог. Манайд 7-8-ыг л авдаг.
Скандинав
Өөр хэсэг “онолчид” манайхыг Скандинавын орнуудтай адилтган жиших болов. Бас л их хүйтэн юм гэнэ.
“Скандинавийн хагас арал болон Финлянд нь Атлант-Арктикийн цаг агаарын онцгой мужийг бүрдүүлдэг. Өвөл нь энд Атлантаас ирэх байнгын циклоноороо ялгагддаг. Хүйтэн өвөл ч гэсэн Атлантын хүчтэй нөлөөгөөр эрс дулаан бий болдог. Энд хаврын “хүйтэн буцах” буюу гэнэтийн хүйтрэл байдаггүй, ийм учраас газар тариалангийн ажил маш эрт эхэлдэг. Зундаа Хойт Европт нам даралтын бүс үүсдэг учраас энд ган болдоггүй, хавар зуны бүрхэг өдөр ихтэй ч (тухайлбал Финлянд) энэ нь ургамлын ургацад саад болдоггүй, гэрэлтэй өдөр уртсанаар нөхөгдөж байдаг. Энэ үзэгдэл бүх Хойт Европт түгээмэл юм.”
Швец Финляндаас дулаан, өмнөд Финляндын (хүн амьдардаг) цаг агаар бол ойролцоогоор Эстонитой төстэй. Ухаандаа Өвлийн Олимпиадын өмнө уулын Лиллехаммер-д (Норвеги) гурван жил дараалан цас ороогүй дулаан болж байсан. Бергенд (Норвегийн өмнөдөөс холгүй) температур +7.8 градус, бараг Мюнхен шиг байдаг.
Норвегийн хүн ам суурьшсан нутгуудын цонхны хүрээ дан байдаг, учир нь хөлдөөгүй далайн эрэг дагуу байрладаг. Нам газрын Норвеги дал мод ургадаг Англи, Дорнод Франц, Хойт Италитай нэг бүсэд оршдог. Ингээд Скандинав манайхтай адилхан байна уу ?!
Халуун хүйтнээс гадна температурын ихсэж багасах нь ихээхэн ач холбогдолтой. Хэрэв тэмдэглэгдсэн хамгийн дээд болон доод температурын зөрүү Европын эрэг орчмын бүсүүдэд 40 градус байдаг бол Баруун Европт (Одер болон Дунайгаас цааш) 50 градус хүртэл, харин Финлянд, Балти орчим, Польш, Словак, Хамтын нөхөрлөлийн Европын орнуудад 60 градус байдаг. Гэтэл Орост бол Урал хүртэл 70 гаруй, Сибирьт 80-90 градус байдаг.
Гэтэл манай Монголд энэ үзүүлэлт 99,3 градус буюу ойролцоогоор 100 градус болдог дэлхийн дээд үзүүлэлт тогтоодог. Энэ нь Монгол Антарктидийн эргийн эрдэм шинжилгээний станцуудынхаас илүү халуун хүйтний хэлбэлзэлтэй гэсэн хэрэг юм.
Дээрээс нь манайх Сибирийн мөнх цэвдэгийн бүсэд амьдардаг. Их өргөн бүс л дээ. Багцаагаар манай бүх нутгийг хамарч зөвхөн говийн өмнөд хэсэг л үүнд ордоггүй. Манай цасан бүрхүүлтэй өдрийн тоо Монгол Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар 150-аас дээш байдаг.
Энэ бүх газар зүйн нөхцөл байдал эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх үү ?! Мэдээж нөлөөлнө. Хамгийн их нөлөөлнө. Гэтэл үгүй юм шиг байна…
Сүүлийн үеийн зарим эрх баригчид хаа амьдарч байгаагаа мартчихсан байна. Юм л бол гадаадын туршлага судлана гэж солиордог болж. Тийм туршлага байхгүй…
Ийм болоод л манайд байшин барих гэж “сохор номин” ч атаархмаар 4-6 метр гүнзгий суурь цутгаж, инженерийн шугам сүлжээ тавьдаг юм. Манай энийг дулаан орны гадаадынхан “ардын зугаа цэнгэл” гэж боддог байх. Жил болгон тэнэг юм шиг нэг газраа дахин дахин ухаад байхаар чинь тэгж бодож таарна биз дээ…
Европт бол “тохой хэртэй” ухаад л инженерийн шугамаа тавьчихдаг юм билээ. Тэдний авилгачид ёстой “азгүй хогнууд” шиг байгаа юм. Тэр “муусайнуудын” дэргэд манайхан жил бүр 4 метр гүн ухаж авилга авч байгаа юм чинь. Харин энэн дээрээ бол залхуурна энэ тэр гэж ёстой байхгүй, “авилгын” газраа ухаж байгааг нь харахад хятадууд ч атаархмаар…
Бас юугаа ч мэдэхгүй байж энд тэндэхийн стандарт ярьж солиорно. Ухаандаа Хятадад байр их хямд байна, манайд ёстой “хэрэг алга” гэнэ. Хятад чинь жилд хоёр ургац авдаг дулаан орон. Байр нь үлээлгээр халдаг, хана нь “хальс шиг” нимгэн. Америк байшин ч бас адил. Цохиулсан хүн хана цөмөлж унаад байгаа кино анх үзээд би шоолдог байсан юм. Тэгсэн чинь үнэн юм билээ л дээ. Тэнд дулаан болоод хана нь хариугүй нимгэн аж. Тэгээд л хямд байгаа юм. Манайд “америк” буюу “хятад” байшин барьж болох л байх. Тэгвэл ашиглалтын зардал, халаалтын зардлаа дийлэхгүй л юм болно доо гэх мэт эхлээд толгой ажиллах юм олон бий л дээ…
Зам болохгүй байна л гэнэ. Хаанахын ямар стандарт юм ?! Манайд Оросын Сибирийн стандартаас өөр стандарт таарахгүй, яагаад гэвэл энэ дэлхий дээр манайд таарах өөр стандарт байхгүй. Эсвэл инженерийн сайн тооцоо хийсэн бол Япончууд дөнгөж магадгүй. Төмөр хага хөлддөг өвөлтэйгээ мэдэх хэрэгтэй ш дээ…
Ийм байхад дэлхийн хамгийн хямд мөртлөө хамгийн сайхан барилгад амьдарна, дэлхийд хамгийн сайхан мөртлөө хямд зам барина, дэлхийд хамгийн чанартай атлаа хамгийн хямд гурил иднэ, дэлхийд бүх юмаараа өрсөлдөнө гэж солиорох бол нэг ёсны өвчин юм.
Өвлийн температураас хамаарч ажлын байрны ая тухын үнэлгээ хийсэн эмпирик судалгаа байдаг, хасах температуртай нөхцөлд хасах градус нэмэгдэх бүр энэ нь арваад хувь өсдөг. Жилийн дундаж температур хасах 2 градусаас доош үед нэг градус бүрт үнэлгээ хоёр дахин нэмэгддэг гэсэн баталгаа ч байдаг.
Бодит байдал ийм байтал манайхан чадахгүй байж нэг их сүрхий өрсөлдөнө энэ тэр гэж хөөрнө. Яаж өрсөлдөх юм ?! Жишээ авъя. Кола хийлээ гэж бодъё. Халуун орны ажилчин саравчин дор улавч, шоорт, футболк өмсөөд сникерс юмуу аяга цагаан будаа, кимчи идээд кокагаа үйлдвэрлэнэ.
Монгол ажилчин 8 сарын турш халаадаг байранд барууны үнэтэй хувцас өмсөж, тарган махтай 1, 2 дугаар хоол идэж колагаа хийнэ. Өртөг нь 3-4 дахин өндөр.
Энд монгол хүн ховдог болоод мах их идээд байгаа юм биш. Цаанаасаа цаг агаар нь тэгж шаарддаг юм. Дашрамд дурдахад сэрүүн орны хүн алдсан дулааны энергээ нөхөхийн тулд халуун орны хүнээс илүү их хоол иддэгийг шинжлэх ухаан тогтоосон байдаг.
Энэхүү түгээмэл бөгөөд байнга үйлчлэх “халаалт” хэмээх хүчин зүйл л манай эдийн засагт хамгийн их гамшиг болдог юм. Орон байрнаас эхлээд үйлдвэрийн газар, төрийн яам газар хүртэлх хүн ордог бүх “оромжийг” жилийн 8 сарын турш мод, нүүрс түлж халаадаг. Энэ нь үйлдвэрлэлийн буюу ашиглалтын зардлын ихэнхийг эзэлдэг.
Ингээд л Монголын эдийн засгийн өрсөлдөх чадвар лөөлөө болдог юм.
Манайх их зовлонтой, хэрэв зун нь дулаан бол чийг байхгүй, хэрэв бороо ихтэй бол дулаан байхгүй. Манай нийлбэр хур тунадасны 85% орчим нь 4 дүгээр сараас 9 дүгээр сард ордог ч их хуурай, үүний 50-60% нь 7 дугаар сараас 8 дугаар сард ордог. Мөн Монгол орны шороон шуургатай өдрийн тоо 30-100 байдаг.
Хятад жилд 2 удаа ургац авна, Оросын Эрхүү хавь манайтай ойролцоо ч ургац алдвал “цаанаасаа” гурилаа авчихдаг юм. Харин манайх бүх дэлхийн трактор комбайн хольчихсон парктай, үрээрээ архи пиво хийчихсэн, газар бордоно, уринш, цэвдэгш гэдгийг ор тас мартсан, газраа гадаадынханд зарчихсан шигээ суучихаад өрсөлдөнө энэ тэр гэж ярих хэрэггүй л байхгүй юу. Цаанаасаа өртөг зардал нь болохгүй л дээ…
Тэгвэл зөвхөн Монголд байдаг, бусдад байдаггүй буюу ховор бүтээгдэхүүн, технологи гэж байна л даа. Жишээлбэл, чацарганаар хийсэн “Шар доктор” байна, ноолууран бүтээгдэхүүн байна, “Салимон” мэтийн оюуны багтаамжтай эм байна. Бас оюуны багтаамжтай ирээдүй бүхий асар бүхий олон салбар байна. Цаашаа бодоод байвал үй олон “юм” байна…
Зүгээр л хуурай сүү савалчихаад гадна нь монголоор биччихээр “үндэсний үйлдвэрлэл” болчихож байгаа юм биш шүү дээ…
Одоогийн манай эдийн засагчдийг хүй нэгдэлд ч тоож ажиллуулахгүй байх. Бүх юмыг улс төрөөр тайлбарлаж болохгүй ш дээ. Тэгээд ч манай улс төрчид шиг тэнэг маанаг улс гэж энэ ертөнцөд байхгүй…
Ер нь ийм төртэй байвал Монголчууд хэзээ ч эдийн засаг сурахгүй, хэзээ ч зах зээлд орж чадахгүй нь дэндүү ойлгомжтой.
Хэрэв толгойгоо сайн ажиллуулаад онцлогоо сайн харгалзвал Манай Монгол шиг давуу талтай орон гэж энэ дэлхийд байхгүй. Яагаад гэвэл Та бидний эх орон шиг сайхан орон гэж байхгүй…
Ямар ч гэсэн хөөрч давхихаасаа өмнө эхлээд хаана амьдарч байгаагаа нэг бодчих хэрэгтэй л дээ…

Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

34 Responses to БИД ХААНА АМЬДАРДАГ ВЭ ?

  1. Канадаас says:

    Би Канадад анхныхаа өвлийг үзэж байна. Монгол эх оронтой маань харьцуулалтгүй цаг агаарын тааламжтой орон юм байна. Монголын цаг агаар дэлхийд хаана ч байхгүй эрс тэс. Хэрэв энд Монгол шиг хүйтэрдэг бол олон хүн хөлдөж үхэж, эдийн засагт нь их хохирол учрах нь тов доторхой харагдаж байна.

  2. Erdene says:

    XAANA AMIDARCH BAIGAAGAA MEDSENEES XAMAG UM EXELNE GEJ BODOJ BAINA. GEOPOLITIK CH BAS UUNTEI SHUUD XAMAARALTAI. XARIN BID NAR UUNIIGEE OILGOOGUI UCHRAAS GEOPOLITIK GEJ YRIDAGGUI. YRISAN N BURUU YRIJ BAIGAA SAMNAGDDAG. GANAA AXTAI SANAL NEG BAINA

  3. 1 says:

    “далайн түвшнөөс доош 2000 километрт байдаг, жилийн дундаж температур нь хасах 2 градусаас багагүй газар нутгийг “үр ашигтай талбай”

    энэ өгүүлбэрээ нэг засчихвал. маш сайн бичлэг болжээ.

    • Ганаа says:

      Тийм байна. Одоо заслаа.

    • 1 says:

      ганаа ах аа, та аанай л буруу засчихаж. “далайн түвшнээс дээш 2000 метрээс өндөргүй газарт байдаг” гэж байгаа бололтой бодвол.

  4. Anonymous says:

    бодууштай л юм.

    • Ганаа says:

      Чи үхснээ бодох гээд байгаа юм ?! Чамд бодох зав байхгүй.

  5. DN says:

    Монголдоо гудамж нь халдаг шинэ төрлийн хот байгуулбал сайхан аа. Барилга бүрийг халаахад зарлага их, шугам сүлжээний ажил нь ярвигтай. Гудамжаа халаадаг болчихвол хэдхэн шулуун шугам тавиад л асуудал шийдэгдэх боломжтой байх даа. Дэлхийд байхгүй нэг тийм шинэлэг хотыг бүтээн байгуулаад тавьчихвал ч…

  6. Tumenbayar says:

    Улс орон, төр засгаа байг гэхэд хувь хүн бас байгалийнхаа онцлогийг бодолцмоор юм билээ. Өнгөрсөн зун их бороотой байсан болохоор олигтой зун болоогүй, их сэрүүн байсан. Тэрнээс болоод бараг сар хүрэхгүй зуслан гарцгаасан. Ингээд “зуслан” авч мөнгө хий дэмий түгжлээ гэсэн эхнэрийн маань үглэл үнэн бөгөөд бодитой болохыг өнгөрсөн зун нотолчихсон. Тэгтэл нэг найз маань энэ зун зуслангийн газар авч, байшин барих юм яриад байж байна. Газар, хашаа, байшингийн мөнгө гээд овоо хэдэн төгрөг болно доо. Өөрөө зуслан авч байсан болохоор хүнийг боль гэлтэй биш хэцүү юм билээ. Гашуун туршлагаар бол ашиг өгөхгүй шахуу хөрөнгө зөвхөн зуны хоёр сарын хэрэгцээнд бүхэл бүтэн 10 сарын турш хээр хэвтэж байгаа юм. Гээд дураа хүрвэл хэзээ ч зарчихна. Над шиг маанаг нь авч л таараа гэж өөрийгөө тайтгаруулах юм даа.

  7. Caakkk says:

    Монголыг Зүүн Хойд Азийн орон гээд байгаа нь өмхий Солонгосын явуулга юм билээ. С.Баяр, Баабар нарт цаадуул нь үг зааж өгөөд хэлүүлж бичүүлээд байдаг. Ялангуяа Баабар гуай сүүлдийн үед Солоносоор өвчилцөн байна лээ. Яс юман дээр Зүүн Хойд Ази муухай юм болбол сая сая Солонгосчууд шууд Монголд орж ирэх юм гэсэн. Тэгээд Монгол Солонгос болно. Баабар үзэл сурталыг нь явуулж байгаа. Бодвол мөнгө л байх даа.

  8. Caakkk says:

    Санаа нэг байна аа. Яаж ч бодсон газарзүй, бас соёл, аж ахуй, түүхийн талаасаа Монгол Зүүн Азийн орон яав ч биш баймаар. Монголыг Зүүн Азийн орон болгох гээд байгаа нь улс төрийн л тархи угаалт. Монгол энд орж хэрэггүй гэж боддог. Ялангуяа, Монгол Улс төрий хувьд Солонгосоос хамааралтай байж огт болохгүй гэж Ийглийн тоймч Гантулга гуай Өдрийн сонинд ярьсан байсан.

  9. L.Ankhbayar says:

    ай да Сайхан бичлэг болж.
    Одоо энэ талбай дээр барьчихсан олон канадыг байшингуудыг яана аа.
    Нөгөө айхтар G хороолол нь одоо бодход гадаадын л ямар нэг стандарт хангасан эд болох нь тодорхой юм байна.
    Манайхан ч хамхууль шиг үсчиж энд тэндээс юм олж хүчээр шахдаг өвчингөө болихгүй бол базаахгүй юм болох нь дээ.
    Бас G хороололоо хаячихгүйгээр олигтойхон тооцоолож хийхгүй бол канадыг хэдэн байшиг тавьчихвал нэр хүндгүй болж явцгүй 00 заах бий дээ.

  10. delgermaa says:

    Yag l unen baina daa hoorhii, Germand neg cas orohod barag buh ded butec ni zogsoh boldog…amerikt neg huchtei shuurgaar nogoo saihan hausnuud ni nurdag… Mongold hasah 40 baihad huuhduud surguulidaa yawaad l…

  11. Болд says:

    Ээ хөөрхий өнөө бодлого боловсруулдаг яам, нөхцөл хангах үүрэгтэй төр, судалж шинжлэн олныг гэгээрэлд үнэнд хөтлөх академи мэтүүд нь ядахдаа жилдээ ганц иймэрхүү олонд нэмэртэй эх орондоо тустай ганц өгүүлэл ч болсон нийтэлчихдэг болоосой. Даанч монголоо алдаж сүнсээ худалдан түймэрдэгсэд нүд бгаад сохор, чих бгаад дүлий гэдэгчлэн осолдохгүй ам бгаад идэхээс цаашгүй болчихсон яваан олонхи бгаа болохоор, өнөө туйлдаж мухардаж ангалын ирмэг дээгүүр алхалж бна даа. Үнэндээ идэж бгаа нэртэй хэсэгхэн салбадайнууд олигтой ч гударч чадахгүй ихэнх нутаг баялагаа гадныханд таьж туучихаад үлдэгдэл өлмө цөлмөн дээр нь цөөвөр царайлж бгаагаа ч мэдэхгүй ба түмнээрээ тив дэлхийтэй зохицоод аятайхан хүртэж газар орон баялагаа хайрлаж болно доо. Аргагүй хаана хэний төлөө хэрхэн яаж амьдарч бгаагаа мартсан “Мангас-Харх” олширч дээ. Яалт ч үгүй хаа ч үгүй сайхан өв, соёл, эрдэнэ бүхий гайхалтай Монголдоо уг нь.

  12. Ganbaatar Davaajav says:

    Сайн байна уу?  Танд энэ өдрийн мэнд хүргэж, эрүүл энхийг хүсэн ерөөе!  Би таны шүтэн бишрэгчдийн нэг, бичсэн зүйлийг чинь аль болох ойлгож ухаж, тусгаж авахыг хичээдэг нэгэн байна. Таниас би 2 зүйлийн талаар бичиж олон нийтэд таниулаач гэж хувийн зүгээс хичээнгүйлэн гуйя. Ялангуяа залуус бүр ч ойлгохгүй байгаа зүйлийг. – Монгол хүн угаасаа нүүдэлчин сэтгэхүйтэй. хэзээ ч өлсөж үзээгүй болохоор дээрэнгүй, залхуу шинж нь давамгайлсан унхиагүй, бусдыг муулсан. уншихаасаа илүүтэй нүүдэлчдийн ориг мэдээллийн хэрэгсэл болохоор биенийхээ амнаас сонссонд шууд л итгэдэг чанаруудын талаар, – хоёр дахь асуудал, шинэ төмөр замын маргаан, энхсайханыг яагаад ажлаас нь халав. царигийн талаар тэр хүн их инженерийн сэтгэлгээгээр, цаг хугацаа алдах тал дээр эдийн засагч нүдээр, 2 хөршийгөө уруу татаж энэ төсөлд оруулах гэж бодсны хувьд том геополитикч стратегиар, гэрээгүй байж хөршөөсөө асуулгүйгээр ханаа цөм цохиод тэдний гэрийн цонхоор гараад явахтай адил талаар шударга өнцгөөс нь яриад байхад женко гуай яагаад заавал өргөн, гэхдээ 30-50км 4 тасархай, 200 шахам км шороо овоолох гээд хичээгээд байгаа тухай бичиж олон нийтийг хандуулаач. орос царигаар нээнтэглэж, бид ачаагаа шилжүүлэх гэж ухнатаж байх хооронд тэд таны бичснээр манай 2 талаар сүнгэнүүлэх гээд байгаа бус уу? мөнхийн ядуу улс үргэлжийн гуйлгачин, үүрдийн дарамтанд өндийх бодолгүйгээр байнга бөгтгөр явах бус уу гэдгийг. 

    Хүндэтгэн ёсолсон,

    Д.Ганбаатар

    ________________________________

  13. Б.Хүрэлтогоо says:

    Гоё… Үнэхээр сайхан бичиж байна даа,Та. “МЭДВЭЛ ЗОХИХУЙГ МЭДЭЕ…” гэвэл нэг иймэрхүү мэдээлэл, мэдлэгийг тархи, сэтгэлдээ тээж явхыг хэлэх байх. “Үндэсхэрхэх үзэл гэдэг чинь явж явж газар нутаг,цаг уур,орон зайдаа эзэн суух “Мэдлэгийг хуримтлуулах” явдал юм биш үү… Улс орноо аврах гол цөм болсон тэр “МЭДВЭЛ ЗОХИХУЙГААС” нь салгах,зам мөрөөс нь гуйвуулах гэсэн гадныхний мэхэнд унагсадаас салах нь л энэ түрүүний зорилт болж байна даа. Энэ “Мэдвэл зохихуйг” нь мэдүүлчихвэл “Яахаа” өөрсдөө мэдэх тийм “мэдлэгийг” түгээх судлаачийн эрдэм ухаан цаглашгүй байг….. Баярлалаа…

  14. Ганаа says:

    Эрхэм Хүрэлтогоо, би Танд ихэд талархаж явдаг. Би бол “Мэдвэл зохихуйг мэдье” гэдэг л нэгэн бөлгөө. Та миний хажуугаас “нэгэн” хаягаас талархлын үг байнга илгээж байдагт би ч бас талархаж байдаг. Гэхдээ энэ ертөнцөд нууц юм гэж үгүй гэдэгт Та бид адилхан итгэнэ гэж бодож байна. Эрдэмт мэргэд сургаснаар хадаг барих учрахыг Таны сэтгэл мэднэм буй за…

    • Anonymous says:

      Odriin mend, minii bodloor ene ih ingiin sanagdaad bdgiin, busad uls ornii chadvartai erdemtdiig urij uchiraa helj avchraad, medeej hulsiign standart hemjeendn tuluud tusul tuluvluguugn hiilgechihej boldguim bolovuu, jisheelhiin bol tylgamdaad bga asuudluud boloh, utaanii asuudal, esvel ter Tom uul uurhain asuudlaa, anh usa d ireed cheechee nudeel Mongol hun gedgeeree bharhaj bardam alhdag baila heden jil end amidraad, busad undur hugjiltei ornii, huuli, hugjil, yum hiij chaddag baidal, soyol huneleg setgeliig amidaar n oilgosnii daraa, bid yamar ochuuhen, chadvarguige oilgoj, suulde Mongol gej heleheesee ichdeg bolson

  15. Б.Хүрэлтогоо says:

    Баярлалаа танд. Би Налайх дүүрэгтээ, бийр илээн, бэх ичээн суугч,өчүүхэн бичээч бөлгөө… “Удахгүй нутгийн ахын амрыг ирж, тохойг түших тэр өдрөө, сэтгэлийн баярыг идлэх минь, ганцаардлийн үүдээ таягдан хаясан саран, нарны гэрэлд дальдрах лугаа, ахын цаглашгүй сэтгэлийн өгөөмөрт баясах амуу… Таны гүн рүү шингэн уусах нутгийн чинь горхи байх азтай ажгуу, би… Бичээч Банзайн Хүрэлтогоо…

  16. Nyambayar says:

    Jaahan gutrangui taldaa bichleg sanagdlaa. Gehdee unen yum chini odoo yahav. Jijighen medeelel bolgoj helehed Canada ur tarialanda GMO genetic oorchlolt hiisen baidag . Huuchin 90-d onoos umnu yalgaagui mundag crops avdag baigaaguim bna gej unshij baisan. Mongold ter GMO horoiotoi. Ene tend olon ulsiin convention -d negdej soyorhohdoo sain anhaarah heregtei Ali Ali taliig ni. Manaih ter Cartegana -d negdchihsen bolohoor genetic ajil hiij, uildverleld nevtruuleh bolomjgui. Ug ni bid iim hund nohtsoltoi yum chini bolomjit arguudiig nevtruulj zardliig bagasgah argaa haih ni zov gej boddog

    • Ганаа says:

      Гутранги, өөдрөг нь хамаагүй. Монгол Улсын хөгжилд л санаа болбол юу ч хамаагүй.

  17. Aldaraa says:

    Сайхан нийтлэл бүтээл болжээ Монгол бол их хүйтэн гэхдээ л бидний эх орон. (Ямар сайндаа хүйтнээс үүдсэн суурь өвчнөөс болж дулаан орон мөрөөдөж суух билээ дээ) Нэг ТВ нэвтрүүлэгт Канад нөхөр манай нэвтрүүлэгээс танайх их хүйтэн юм, яаж амьдардаг юм бэ гэж асууж байсан. Магадгүй энэ хахир хүйтэн маань Хүннүгээс Ойрад (халимаг) хүртэл баруун зүг нүүсэн олон шалтгааны нэг болсон. Эрчим хүчний дулааны нөөц (нүүрс занар уран гэх мэт) ашигт магтмалаа экспортлоод дуусгах үед сэргээгдэх эрчим хүчний дорвитой технологи ололт нээлт гарахгүй бол эргээд нефть шиг импортлох болов уу гэж бас бодох юм даа

  18. Ганаа says:

    Энийг би биш, залуу үе шийднэ гэсэн ч бас буруу юм даа. Та нарын эрчим хүчийг Монголын “ухаантай”-д “урвуулсан” байлгүй гэж мунхаг би санана…

  19. Ганаа says:

    Хөөш ингэхэд намайг өдөр шөнөгүй харуулдаж байгаа залуус аа. Та нар намайг гадаадын тагнуул, туршуул гэж яагаад “бодоод” байгаа юм ?! Би яагаад ч гадаадынх биш. Та нар өөрийнхөө дарга нараа л “тагнаж чагнавал” болоо юм биш үү ?! Энэ мэдээлэл өөр олон газарт байдаг юм л даа. Хэн ч гэсэн цагдаа, тагнуулын тэнэгүүдээс арай илүү сэтгэвэл болоо юм биш үү. Та нар дундад зууных л байна ш дээ. Ядахдаа “бичиг үсэг” сур л даа, тэнэгүүд ээ…

  20. Enkhbold says:

    Bat-Uuld ene bichleg-g unshuulah heregtei baigaa yum USA yavj ircheed bur soliorchihson manai ger horoolol dulaanii shugamand holbood l mash unetei tansag house horoolol bolchihoj bgaa yum ta nar hudlaa gevel ter Virgina mujid minii yavj uzsen gazar-g har geed orilood bsan nogoo gazar ni bol unen l dee humuus house-d amidarch baidag tom tom hemjeetei gehdee l nogooh ni deer bichsentei yag adil manai zuslang-n bair shig modon yumnuud bdag yum tend yamarch halaalt hereg bhgui gas-r ajildag halaagch zovhon ovol 1-2 sar hoorond zalgaad boldog yum
    Tegeed Bat-Uul onol sonoj baigaa yum yamarch ed-n zasg-n ashiggui ed ene tosol ni heregjvel mongol ter chigeeree yaduurna uchir ni odoo manai ger horoolold amidarch bgaa humuus ter tom house 8 sar halaah bolon zasvar uilchilgee hiih zardal gej deer bichsen cola uildverleh zardal ni asar ih nemegdene uls-n tosovoos avdag tataas aimaar bolno humuus-hee orlog-n tovshing sudalj uzeegui baij hooson uls tor hiij bgaa yum
    Yagaad tegvel zuzaan hanatai ondor barilguud bariad bid dotor ni amidaraad bgaa yum ene ni halaalt hemnesen hamg-n baga zardalaar baga talbaid olon hun amidruulah arga l bgaa yum oor songolt baihgui UB hotod buh hun housed amidaraad bugd-g ni 8 sar halaana gevel bid gazaraa uhaj zarsan heden togrogoo tsahilgaan haluun us bolgoj heregleed l duusna

    • Ганаа says:

      Энэ гэр хорооллын инженерийн шугамд би их эргэлздэг. Энэ бараг боломжгүй зүйл гэж боддог.

  21. mongolnet says:

    Яавал Монголыг хөгжүүлэх вэ? та бодлоо бичээд өгөөч. өөрсдийгөө улс төрчид гээд байгаа энэ нөхдүүдээс яаж салах вэ? харин надад нэг бодол байдаг юм.

  22. Batkhaan says:

    manai mongol ch delhiin busad ornuudaas yum yumaaraa tes uur l duu huiten tsag agaartai, holdvv tolgoitoi uls torchtei ter ger horoolliig dulaanii shugamd holbono gdg butehgvin deer hudlaa mongold hezee l yum tiim hurdan heregjij blaa hiih gj bna hiine geel…. odoo mongold tsoo shine bodlogo heregtei ternees bish ulsuudiin turshlaga bol tui ch hereggv met sangdana l daa mongold shinjleh uhaanii neeltvvd heregtei!!!

  23. Tuvshauskas says:

    Ter ger horoolliin injeneriin shugamchlal bol jinhene myanguijingiin ulger shuu.. Asar ih horongo hayj baij tgj demii ym hiih shaardlaga bh chgui.. Er n ene deer bga mudakuud utaanaas salah tsoriim gants arga bol oron suutsjuulalt gdgiig meddeggui ymu esvl medseer baij utaagui tulsh enee teree gj oorsdinho biznesiig hj bgaa ymu.. Za barag suuliinh n zov bh.. 10 jild fizik dr ym shataaj l bval utaa garch l bn gj uzsn ymsn uul n.. Gtl utaagui tulsh gj hutsaldaad bhin sdanuud.. 10m2 mongol gertee 5 6uulaa bagtaad bj 20m2 niitiin oron suuts bariad ogvol bas bagtah l blguide.. Er n zaaval bugdiig n 50 60m2 bairaar hangah yostoi bish.. Ger horoolliig bugdiig n niitiin bair bolgh hergtei shd sda..

  24. Erdene says:

    mongol geopolitik bol tuuxen ulamjlaltai. uuniig xunnu, 13-r zuunii gex meteer sudalj togtooj bolno. xarin odoo uuniigee tes ondoo zuun xoid asia meteer erguulex n oid tursun xun met avirlaj bgaatai adil. ulamjlal gevel uvgud exesiin geopolitikiig aajmaar sergeex n oir dut met sanagdana

  25. Мөөжиг says:

    Төв Азийн цээжин дээр
    Тусгаар тогтнолоо тунхагласан юм гээд шүлэг байдаг сан…

  26. lkj says:

    bi bol mongoliig aimaar tom zah zeeliin yag gold orshdog gej oilgodog.

  27. Nara says:

    Kanadiin zarim mujuud er ni bol Mongoltoi adil huiterdeg urgeljleh hugatsaa ni haritsangui baga gehdee ted medeej hamgiin huiten temp- daa tohiruulan baishingaa baridag tul Mongold taarahgui geh gazargui hamgiin gol ni manaihan Kanad technology -g nevteruulj bna geed bidniigee huurdag barilgiin kompanuudtai bas deer ni Kanad Amerik housend galiin ayulgui baidal hamgiin chuhal baidag

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: