ХУУРАМЧ ЮАНЬ
2013/01/24 13 Comments
Манайхан хуурамч юань аваад сүйд болж байна гэнэ. Уг нь бол тэдний банк 9-12 болон 14-17 цагт байнга ажилладаг юм гэнэ л дээ. Тэхдээ хүнд суртал гэж жигтэйхэн гэнэ. Чек, хувийн бичиг баримтаа заавал үзүүлж байж валют солих ёстой юм байна. Манайханд энэ дүрэм журам юуны хамаатай.
Давхиж очоод “Найман шарга” дээрээс хэдэн улаан Мао Зэдуны зурагтай зуут, бас тийм тавьт байхад л болоод явчихна. Одоо ийм цаг чинь дуусч байна, гэнэ хонгорууд аа…
Одоо Хятадын нэлээд олон мужид 100 юанийн буюу ойролцоогоор 15 долларын хуурамч дэвгэрт гараад байгаа аж. Нэлээд их удаж байгаа юм гэнэ.
Энэ хуурамч дэвсгэртийн серийн дугаар нь HD байдаг бөгөөд номер нь 90 гэж эхэлдэг юм байна.
Сайн тогтоож аваарай даа. Манай цагдаагийнхан тайлбарлахгүй болохоор л өмнөөс нь тайлбарлаж байна. Одоо бүр цагдаагийн ажил хийдэг болж байна ш дээ…
Тэхээр сайн ажиглавал Өвөр Монгол болон Эрээнд тархсан сери болон дугаар ойролцоо байх нь зүй тогтол байж л таараа.
Яагаад гэвэл энэ дэлхийн хуурамч мөнгө үйлдвэрлэгчдийн толгой яг адилхан сэтгэдэг юм л даа…
Ингээд Цагаан сараар “чанар сайтай” бэлэг авчрахын ерөөл дэвшүүлье…
Судлаач Х.Д.Ганхуяг
2013 оны 1 дүгээр сарын 24.
Бээжинд нээрээ валютын ченж гэж байдаггүй байх шүү. Нисэх буудал дээр эсвэл банкинд бичиг баримт, пасспорт шалгаж байж сольж өгдөг юм билээ.
meduushtei medeelel bn, heden hund uunig helj ugye duu. Tand bayrlalaa
Манайхаас өөр оронд бол вальют солино гэж их нарийн ажил байдаг юм байна лээ. Зарж, авч байгаа вальютаа дугаар нь бүртгэж, хүнийх нь бичиг баримтыг хувилж, эргэж холбоо барих утас, хаягийг нь авч үлддэг. Өнгөц харахд 100 доллар солиулахад юун хар сүртэй юм гэмээр. Гэтэл ингэснээр хуурамч вальютын тархалтыг зогсоодог байх. Мөн цаагуураа хууль бус мөнгөний урсгалыг ч хянах боломжтой болж байгаа хэрэг биз
Хятад улс шиг улс гүрэн болохоор мөнгө санхүүгийн асуудалдаа ийм нягт нямбай хамгийн гол нь орчин үеийн эдийн засаг санхүүг сайн ойлгодог болохоор ингэж “хүнд сурталтай” бгаа юм даа. Санагдаж байгаагаараа бурдаг “эдийн засагч” гэдэг хочтой, 1990 оноос эдийн засгаа алсан гавьяатай эдийн засагчид манайд их болсон, таны үгийг хэд нь уншдаг бол, уншсан ч ажил хэрэг болгодог нь хэд бол оо??? Золжаргал Чулуунбат Энхсайхан Н Батбаяр гээд л тэд нар цол хэргэмээ дуудуулан дэвэн дэвсээр гарч ирэн Монголын санхүү, эдийн засаг – ирээдүйг дэвсэлж бна. Эрх баригчид маш их зүйл мэдэхгүй бна даа. Энэ бүхэн нь хийж ярьж бгаагаас нь нэвт харагдаж бгаа… 😦
Цаадуул чинь мэдэхгүйдээ байгаа биш л дээ. Харин Монгол, монгол үндэстний эрх ашгийг огт боддоггүй, худалдчихсанд л байгаа юм.
Монгол угшилтай гэвэл адуун сүргээ доромжилсон болчих гээд бгаа тул юу худалдасанаа? өөрийгөө хэн гэдгээ? хаанаас? гэдгээ мартах бүү хэл бүгдийг сөнөөчихсөн золбингуудад “худалдан” гэдэг гоёдох бхоо. Зах зээлийн ГЭХ зарчимаар бол ухаантайгаа байг өөрийгөө бодох сэхэлтэй /сэхээтэй биш/ улсууд ашиг харж АРИЛЖАА, НАЙМАА, ХУДАЛДАА, Солилцоо хийдэг гэж мунхагладаг учир “мэдээд” “хийгээд” бгааг нь худалдааны буг царайлсан хогийн сүгүүд гэх юм даа хэхэ.
Ямар харамсалтай. Хятадаас бараа зөөж байгаа нөхдүүдүүддээ анхааруулъя байз. Баярлалаа
Монгол банк Арилжааны банкуудаа шалгахаас өөр юм хийдэггүй юм шиг л харагдаад байгаа юм. Банкуудаар орж гүйлгээ хийж байхад гадаадын хуучирсан дэвсгэрт, толбо , бичигтэй, тэмдэгтэй валют авахгүй гэхээс биш хуурамч жинхэнэ гадаадын мөнгөн дэвсгэртийн талаар мэдээлэл байдаггүй юм байна лээ
Яг үнэндээ бол Монгол банк гэж “байхгүй”. Үүнийг О.Чулуунбат устгасан. Одоо тэр эрхэм сайд хийгээд явж байна. “Устгах юм” нь дуусаагүй юм байлгүй…
Өвөг түүхээ, өөрсдийгөө мэддэг МОНГОЛЧУУД гэх атлаа гадны төлбөрийн цаасны арилжааны захаа “Найман шарга” гэхчээл ичихгүй “валют” худалдааны төв шахуу олноороо ойлгож зөвшөөрчихсөн яваа мөртлөө ханш манш хэмээн ярих хэрэг бгаамуу? өрөвдөлтэйгээс илүү арчаагүй төртэйн эндээс харагдаж болох?!?
Хэрэгтэй л зөвөлгөө байна. Монгол цагдаа нар ийм мэдээллийг өгсөн бол ард нь “За ингээд нийт ард иргэддээ сануулхад шөнө оройн цагаар манай хулгайч дээрэмчид, алуурчин хүчиндэгч нар албан ажилаа идэвхижүүлэх тул ганц нэгээрээ явж байгаад тэдэнтэй таараад ямар нэг юм болвол өөрсдийн чинь хохь шүү. Бид нар амарч байдаг учираас юу ч хийхгүй. Ер нь хулгайд эд юмаа алдах, луйварчинд залилуулна гэдэг та нарын гэнэн тэнэгээс л болдог шүү дээ.” гэх маягын сануулгыг заавал дайж, “Зарагдсан барааг буцаахгүй” гэдэг шиг л хандана даа.
тим дэ
harin tegdiim bn lee urd manai surguuli dollar.r tulburuu avdag bsiin teged bi mgleesee yuantai ochchood bankand n ochood dollar avchdag baatar bolson yaag shdee olon yanziin ih ym bichsen husnegt avcraal bugluduu gedeg bgaa.. tegsnee passportnii huulbar yund yaah gej iim ih dollar heregleh gej bgagaa negd negentei bichij bj neg ym soliulj bilee 2 udur bolson jijig salbar deer n bas ih dollar baidagguin bnleee kkkk manai mongold ch durtai n 8n sharga orood yun passport ntr yund heregleh buur hamaa yun… tegeed l baahan huuramch mungu orj ireed balarch bhgui yu ugaasaa deedsuud iim ymandeer hudluhguimdaa yu ch hiij bdag humuus ym oilgodoggui shdee neg l ih tengereer yavsan humuus gazart bgaa ard irgedee hardag hun bdiimuu ugui ymuu buu medeeee